ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Эмэригийн энэ улирлын амжилт ямар байх вэ?

Премьер лигийн түрүү
4
13%
Европа лигийн түрүү
1
3%
Эхний дөрөвт орно
11
37%
Европа лигийн байранд
5
17%
Суга үсэрнэ
9
30%
 
Total votes : 30

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Гансүх » Fri Dec 20, 2019 10:07 pm

Зиа албан ёсоор болчихов уу
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gunnerz » Fri Dec 20, 2019 10:53 pm

aubagaas ehleed durgui garuud bn
auba ahaaraa damjuulj durgui bgaagaa heltsen shuu
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gunnerz » Fri Dec 20, 2019 11:55 pm

Image


'hair is still perfect' welcome home
Last edited by Gunnerz on Sat Dec 21, 2019 10:59 am, edited 1 time in total.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby bayarbat » Sat Dec 21, 2019 8:36 am

Амжилт! Сэдвийн нэрээ өөрчлөхгүй бол :D
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Nova » Sat Dec 21, 2019 2:05 pm

Менежрийн замналаа байж болох хамгийн хэцүү газраас эхэлж байна уу даа?
Амжилттай байвал карер нь тэнгэрт тулна.
Чадку бол тэгээд бүр жижиг лиг рүү явах байхдаа.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Барнаба » Sat Dec 21, 2019 5:13 pm

Артэта ч бас зоригтой ярьж эхэлж байна шүү. Унай-г дагаад урвайгаад байсан одоо Артэта г дагаад цэмбийх нүү.

Нөхөр анх Арсэналд ирээд анхны тоглолт тэнцээгээр өндөрлөөд., хувцас солих өрөөнд бүгд ус балгацан юм шиг байхад нь ганцаараа унхиагүй, эрмэлзлэлгүй тоглолтын талаар дуугарч байж. Вэнгэр хүртэл чимээгүй сонсоод өнгөрсөн гэж байна шүү тухайн үёд.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Шепперд буш » Sun Dec 22, 2019 2:16 pm

Клийн шит.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gunnerz » Sun Dec 22, 2019 2:45 pm

haha clean sheet yumda
everton ch uul; ni manai bonus bag bsan yumdaa hezee ch hojigdsiin barag tentsej uzeegui shaham bag shde
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Mon Dec 23, 2019 8:07 am

Шепперд буш wrote:Клийн шит.
хаха. Нээрээ л клийн шийт гэж бодогдож байна лээ шүү. Өнөөгийн нөхцөлд бол гоол алдаагүй гэдэг нь бараг гоол хийснээс ялгаагүй гоё санагдах гээд л байгаа.


Артэтагийн хэвлэлийн хурлыг үзсэн. Фэн хүний хувьд бол хэлсэн үгүүдийг нь машид таашаан сонссон шүү. Яг л сонсохыг хүссэн юмс ярьж байна лээ. Гэхдээ гол нь тэрийгээ хийх шүү дээ. Эвэртоны дараа Юнбэргийн яриаг сонссон бас л гоё ярьж байсан. "Өзил гэмтэлтэй. Гэмтээгүй байсан ч би тоглуулахгүй байсан. Арсеналын тоглогч тийм авир гаргах ёсгүй." гэхэд нь бүр хичнээн хайр хүрэв ээ. Бас "Сититэй хийсэн тоглолт дээр тоглогч нар унжгар байсан. Би тоглогч нарт бүгдэд нь боломж олгоно гэж хэлсэн учраас залуу тоглогч нарт боломж олгосон, тэд ч сайн тоглосон" гэж байгаам. Томчуудад бол сайн мэссэж өгсөн л дөө. Пээдийгээд байвал суулгачихаж болно шүү гээд.

Фрэддиг дасгалжуулагчийн багт үлдээч гэсэн гэж байна лээ. Гэхдээ Артэта тэр хоёр бас хэсэг сууж ярилцах байх. Тоглолтын дараа ярьснаар нь бол Эмэриг явахад нийт 6 хүн явсан гэнэ. Мань хүн ердөө хоёулхнаа л байсан юм шиг байна. Эсвэл Фрэддигээс гадна хоёр хүн ч юм уу. Ямартаа ч дасгалжуулагчийн баг гэх юм байхгүй хэцүү байдалд л байсан бололтой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Tue Dec 24, 2019 8:55 am

ХЭН ЮУ ЯРИВ?

Микэл Артэта

Би энэ клубыг маш их хүндэтгэдэг. Энэ ажлыг хийхэд бэлэн биш гэж бодож байсан бол ингээд та бүхний өмнө сууж байхгүй байсан. Би энд ирж ажиллахыг үргэлж хүсдэг байсан. Эндээс явж байхдаа хүмүүст би гадагшаа гараад, суралцаад, өөрийгөө бэлдсэний дараа чадвал эргээд энд ирнэ ээ гэж хэлж байлаа. Яг ийм боломжийг хүлээж сүүлийн хэдэн жил бэлдсээр байсан. Арсеналын хэрийн клубын хувьд хүлээлт хэр өндөр байдгийг би мэднэ. Үүнийг хийхэд би бэлэн. Намайг ажиллуулахыг үнэхээр хүсэж байсан болохоор би энэ дуудлагыг хүлээж авахаар шийдсэн.

Хамгийн эхэнд өөрчлөх юм бол эрч хүч. Өнгөрсөн долоо хоногт би энд ирээд нэлээн гутарсан. Дасгалжуулагч нар, ер нь бүгдийнх нь ижил зорилготой болгох хэрэгтэй. Зөв соёлыг үрслүүлэх ёстой. Ингэж амьдрах ёстой гэдгийг бүгдэд итгүүлэх нь миний гол ажил байх болно. Яг одоогийн байдлаар бид тоглолтод хожих хэрэгтэй, итгэлийг улам нэмэгдүүлж, хөгжөөн дэмжигчдийг өөрсдийн талдаа эргүүлэн авчрах хэрэгтэй байна. Тэдэнтэй улам дотно холбогдож, клубын төлөө юу хийж чадах вэ гэдгээ тэдэн мэдрүүлэх хэрэгтэй байна. Энэ хоёр маш чухал зүйлийг нэгтгэх хэрэгтэй.

Хөндлөнгөөс харахад клуб сапирч байгаа юм шиг харагдсан. Яагаад ингээд байгааг нь ойлгомоор байна. Учрыг нь хурдан олбол шаардлагатай зүйлсийг яаралтай хийж хожлын замд түргэн орох хэрэгтэй. Зөв амьсгал бүрдүүлэх хэрэгтэй байна л даа. Клубын амбиц бол тодорхой. Европт тоглож, том цомуудын төлөө үзэлцэх. Энэнээс доошоо бол хангалтгүй. Энэ клубт эрч хүч, хүсэл тачаал авчрах хүмүүс л хэрэгтэй. Энэ зорилгыг дэмжихгүй, сөрөг нөлөөтэй хэн ч байсан энэ соёл, орчинд тохирох хүн биш гэж үзнэ.

Мартин Кеовн
Хэлэхэд эрт байна л даа. Өмнө нь клуб удирдаж үзээгүй хүнд ийм нүсэр ажлыг даатгаж байгаа нь Арсеналын удирдлага түүнийг хэр их үнэлж байгааг харуулж байна. Нөхөр бол анхнаасаа л менежер болох зорилготой байсан хүн, сүүлийн гурван жил профессортой хамт ажилласан. Пэп Гуардиола бол маш онцгой менежер, миний бодлоор бол хөлбөмбөгт байгаа хамгийн шилдэг нь байх, гэхдээ ингээд яг өөрийн толгойг дааж ажиллах гэдэг бас нэг өөр хэрэг. Арсеналд учрыг нь олж шийдэх ёстой маш олон асуудал байна. Гранит Жака ахлагчийн суудлаа алдсан байна, Мэсүт Өзилийн асуудал байна, бас дээр нь талбай дээрх унжгар тоглолтууд байна. Өнгөрсөн долоо хоногт Сити Арсеналыг яаж дарласныг харсан шүү дээ.

Удирдлага бол түүнийг авчиръя гэж дээрээс бодож байсан бололтой, гэхдээ түүний хувьд бол энэ клубыг мөрөндөө тээгээд явах нь маш том хариуцлага болно, тэрийг ч эхний хэдэн тоглолтоор өөрөө ойлгох биз. Ямартаа ч хялбархан шийдэх юм биш. Багийнхны итгэл гэж байхгүй, форм гэж юм байхгүй, доод лиг рүү унах хэмжээний тоглолт үзүүлж байгаа. Нээрээ шүү, байдал тэгтлээ дордсон байна. Хийх ажил маш их байна. Бүтэлгүйтлээ гэхэд ингэх нь тодорхой байсан гэж бид ярьцгаана. Харин амжилттай эргүүлчихвэл шилдэг менежерүүдийн эгнээнд зүй ёсоор ороод явчихна.

Дэвид Сийман

Будаг нь ханхалсан шинэхэн менежер шүү дээ, Арсенал бол маш том эрсдэл үүрсэн. Гэхдээ надад хэвлэлийн хурлаар ярьсан нь ёстой таалагдсан, өөртөө маш итгэлтэй, эерэг хандлага. Энэ бол цоо шинэ эхлэл, энэ эхлэлийг тоглогч нар ч бас хамт хийх хэрэгтэй, яагаад гэвэл тэд ч бас өөрсдийгөө өөрчлөх ёстой. Энэ сүүлийн жил гаран хугацаанд тэд өөдтэй байгаагүй, лигийн хүснэгтийн байрлал бол тоглогчдоос хамаарч байгаа шүү дээ.

Миний бодлоор тоглогч нарт заавар, зөвлөгөө хэрэгтэй, бас нэлээн зандарсан ч яах вэ. Ойрд арай л назгайраад байгаа харагдсан. Хамгаалалтыг бол нэлээн сайн анхаарах хэрэгтэй, яагаад гэвэл энэ янзаараа бараг хоёр гурван жил явчихсан. Манайд бас чанга, нэлээн хүчтэй хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч дутагдаад л байгаа. Тэгэхээр удирдлагын зүгээс энэ чиглэлээр анхаарна гэсэн амлалт өгсөн бол ойрын хэдэн цонхоор цэгцлээсэй гэж л найдаж байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gooner » Wed Dec 25, 2019 4:36 pm

Өвлийн цонхоор завгүй байх нь дээ.

Артэта төвийн 2 хамгаалагч + ДМ дээр хүн авна гэсэн байна.
ЦБ дээр Салибаг лооноос нь дуудаж магадгүй юм байна, Дм дээр Шака+40 гээд Ндиди гэсэн мэдээ явж байна. Сократис, Муфасса 2 явах нь дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby rednasca » Wed Dec 25, 2019 6:46 pm

Манай “террорист” Луйз ажилгүй болох нь дээ... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Thu Dec 26, 2019 8:07 am

"Арсэн Вэнгэр Пэпийн тактикийг судлуулахаар Артэтаг илгээсэн юм" гэнэ ээ. Wenger's done it again :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby El Payaso » Thu Dec 26, 2019 11:35 am

Ндиди гоё шүү авчихаасай.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Villa_Bayaraa » Thu Dec 26, 2019 11:43 am

Нөхдүүд том амбицтай яваа Ндидигээ зарахгүй байх л даа... тэр тусмаа 1-р сард...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gooner » Thu Dec 26, 2019 11:14 pm

Эхний 20 минутыг харахад гоё байнаа, бүх талаараа гоё байна. Сүүлийн хэдэн жил ийм гоё тоглохыг хараагүй сад тавих нь ээ :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Шепперд буш » Fri Dec 27, 2019 9:19 am

Сака Нeлсон хоёр хамаг довтолгоог алаад дууслаа.Хөнгөхөн хожил байсан юмсан.Хайран 2оноо.Бөмбөг эзэмшилт хаалга руу цохилт гээд өөрчлөлт харагдлаа.Пэпэг 2р үe эхлэнгүүт оруулаад ирж болоогүй юм бхдаа.Борнмут муу тоглоод илүү байлаа гэж бодохгүй бнаа.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Fri Dec 27, 2019 9:30 am

Айлын хаалганы тэндээс л бөмбөгний төлөө тэмцэлдээд эхэлж байгаа нь их таалагдсан. Жака, Торрейра хоёр байраа орхихгүй их дэгтэй байна уу гэж анзаарагдсан. Хамгаалалтын хувьд угаасаа нөхөөсний нөхөд учраас гомдоод байх юм алга. Сака жигүүрийн довтлогч болохоор хамгаалалтад сайн байх ёстой гэж шаардах нь утгагүй юм. Сократис бэртчих шиг болсон. Сэлгэж орж ирсэн Мустафигаас айж байтал харин гай ч болсонгүй, гавъяа ч байгуулсангүй. Нөхрийн хувьд тэр нь бараг гавъяа ч байж магадгүй.

Өзил харин ёстой төрөл арилжив уу гэлтэй л тоглосон. Нөгөө унжгар нөхөр байхгүй. Фрэддигийн ширүүн үг хурцалсан уу яасан. Артэта ирснийхээ дараах хурал дээр "Тоглогч нар өмнө яаж байсан нь надад хамаагүй, бүгд шинэ хуудаснаас эхэлж байна. Миний төлөө хэр тоглож, хэр бэлтгэл хийж байгаагаар нь л дүгнэнэ" гэж хэлсэн нь гайгүй нөлөө үзүүлсэн байх. Лаказэтт бүүр шолхойчихож. Одоо нэг хэсэг гайгүй сайн тоглуулчихвал хуучны Оба, Лака гэсэн хослол эргээд сэргэх ч юм бил үү.

Жакагийн төлөөлөгч нь нөхрийг Хэрта руу явах хүсэлтэй байгааг клубын удирдлага, Артэта нарт уламжилсан гэнэ. Хоёр клуб үнэ хөлсөө ярьж тохироод шийдэгдэх юм байх. Коласинач бас явах санаатай байгаа л гэнэ. Явахыг нь явуулаад, гайгүй сайн хамгаалагч авчихвал болж байна шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Tdi » Fri Dec 27, 2019 9:57 am

Рожэрсийг авъя гээд байсан хүнүүс харсан биздээ. Хаха
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Gooner » Fri Dec 27, 2019 10:02 am

Ер нь сайн байсан, алддаг гоол дээр Сака хүнээ хөөж гүйгээгүй орхисноос болоод Сократис хэн рүү нь очихоо мэдэхгүй алдчихсан.
Довтолгоо эхлэхэд хурдтай сөрөг довтолгоонууд эхлээд бүгд урагшаа ороод, хамгаалалт Аубагаас эхэлж байсан, тоглогчид бас их эрмэлзэлтэй тоглосон, айлаас ирж байгаа 2 давхрын төвийн бөмбөгийг заавал ДМ СМ нь биш хойноос Луйз орж ирж мөргөж гаргаж байсан гээд өөрчлөлт их байсан, тактикийн болон техникал маш их өөрчлөлт орсон байсан, эхний тоглолт гэхэд..
Шакар Хэрта руу, Кола Рома руу гээд нэлээн их хөдөлгөөн болох нь дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Fri Dec 27, 2019 10:07 am

Ромагаас Күлибалиг нь гэж байгаа харагдсан. Хэн нь ч яах вэ нэг хад чулуу шиг хамгаалагчтай болбол сайхан л байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby shinee8 » Fri Dec 27, 2019 10:09 am

Цогоо wrote:Ромагаас Күлибалиг нь гэж байгаа харагдсан. Хэн нь ч яах вэ нэг хад чулуу шиг хамгаалагчтай болбол сайхан л байна.

Наполигийнх лдаа. Зарвал овоо үнэтэй л зарах байхдаа.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Fri Dec 27, 2019 10:12 am

shinee8 wrote:
Цогоо wrote:Ромагаас Күлибалиг нь гэж байгаа харагдсан. Хэн нь ч яах вэ нэг хад чулуу шиг хамгаалагчтай болбол сайхан л байна.

Наполигийнх лдаа. Зарвал овоо үнэтэй л зарах байхдаа.
:eek: Нээрэн тийм. Буруу бичсэн байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby DaaGi LFC » Fri Dec 27, 2019 2:48 pm

Одоо ингээл гоё шахаж тоглоод байвал өнөөдүүл нь юу юугүй сөрж аваачиж хийчихээд ядаргаа болох байхдаа.

Sent from my SM-G955N using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

Postby Цогоо » Fri Dec 27, 2019 3:35 pm

Арын хэд нь Мустафи гэх мэт нөхөд байгаа үед бол ядаргаа байтугай нь л харагдаад байгаа шт хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests