Page 25 of 27

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed May 22, 2019 1:53 pm
by meesh
Байернаас явсныг нь бодвол явж магадгүй ч юм шиг. Гэхдээ Ситигийн удирдлага явуулахгүй биз дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon May 27, 2019 7:03 pm
by Forza Juve
Image

За ямар ч байсан Аллегри явлаа.... сая хавар АЛ-д бүтэлгүйтээд, ер нь явуулах нь зөв байлаа..... Аякст нутаг дээрээ хожигдсоны дараа Недвед нөхрийг явуулах тал дээр ажил зохион байгуулж болголоо. Дотооддоо 5 түрүүлсэн ч АЛ-д 2 шигшээ, 1 шөвгийн 16, 2 шөвгийн 8 гэсэн амжилттай гэхээр ер нь дараагийн дасгалжуулагчийг гаргах хэрэгтэй гэдэг нь энэ жил илт харагдлаа.

Аллегри анх ирэхдээ учиргүй хүлээлт үүсгээгүй ч бас амжилтын хувьд сайн байсан.... хэдийгээр амжилтын хувьд сайн байсан ч яг багийн хувьд гаргахыг хүссэн АЛ-ын амжилт муухан байлаа.

Аллегриг явуулсан ч орны хүнийг нь авах тал дээр сонголт цөөтэй байгаа ч, учиргүй өмнөх амжилтууд буурахгүй байх аа.

Челсигийн Сарри, Лациогийн Инзаги, Тоттенхэмийн Почеттино гэдэг нэрс хүчтэй байгаа ч, энэ 3-аас аль нэгийг нь гэхэд бас л хэцүү юм.

Контэ сул байгаа ч манайх авахгүй болж Интер рүү явж байгаа болтой.... Пеп болон Моуриньо гэсэн нэрс байгаа ч жаал худлаа сонсогдлоо.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon May 27, 2019 7:04 pm
by Forza Juve
Image

Аваргын цомоо авлаа.....Энэ жил өмнөх шигээ нэг их сүрхий тэмдэглэсэн байдал бага байлаа :ногоон:

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon May 27, 2019 7:06 pm
by Forza Juve


Барьцалиг үдэж өглөө.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon May 27, 2019 7:17 pm
by rednasca
Пепрүү зүтгээд үзсэн нь ортой л бололтой... өнөөх нь "Баярлалаа, үгүй" гэж...
тэгээд одоо Сарриг авчрах юм байх даа?...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed May 29, 2019 6:00 pm
by Forza Juve
Image

Хейсельд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр болж байна. 39 хөгжөөн дэмжигч нас барсан хар өдөр билээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jun 06, 2019 10:59 am
by Forza Juve
Image

Манайхан далайд хаясан хуванцарыг боловсруулсан ийм өмсгөлийг тоглолтын өмнө өмсөх юм гэнэ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 10, 2019 4:00 pm
by LeMoN
Шигшээгийн цугларалтуудын үеээр Роналдо маань Голландын залуу од Де Лигт-ыг манайд ирээч гэж шууд хэлсэн байна. Тэгнэ гэж бодоогүй Де Лигт шоконд ороод юу ч хэлж чадаагүй Роналдо толгойг нь илээд өнгөрч....Де Лигт өөрөө энэ талаар ярьсан байна. Үгүй гэж хэлээгүй шүү гэх гэсэн маягтай....Шоконд ороод дугарч чадаагүйм шүү...гэж тайлбарлажээ...Де Лигт-г аваад ирвэл юу ярихавдэээ....

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Jun 11, 2019 8:46 am
by Mojul
KkkImage

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Jun 14, 2019 5:48 pm
by Бороо
Sky Sports дээр Ювентус өнөөдөр Сарриг зарлана гэж бичиж. 3 жилийн гэрээ.

Ювентусын хувьд Сарри яг оновчтой сонголт мөн үү?

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 17, 2019 9:33 am
by Jaal_huu
Челсийн зүгээс италируугаа буцаж Юве -ийн менежер болхоор клубыг орхиж байгаа гээд албан ёсоор зарлачихсан байгаа.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 17, 2019 9:46 am
by Forza Juve
Image

Сарриг Челсигээс авчирч, 2 жилийн гэрээ, 3 дахь жилийг баг сунгаж болохоор нөхцөлтэй байгуулав. Бүтэлгүйтвэл амархан халчихаж болох л дасгалжуулагч авчирлаа.

Манайхан Аллегри гээд өрсөлдөгчөөс хамаарч уян хатан, довтолгоо зонхилдоггүй хөлбөмбөг үзүүлдэг дасгалжуулагчаас довтолгоо зонхилдог хөлбөмбөг үзүүлдэг, бараг Б плангүй дасгалжуулагч авчирлаа. Аллегригийн үед иймэрхүү дасгалжуулагч хэрэгтэй, Европын хөлбөмбөг өөрчлөгдсөн, ийм дасгалжуулагчгүй бол хоцрогдоод байна гэсэн яриа их гараад эхэлсэн. Үүнээс болоод Контэг эргэн ирэхийг Ерөнхийлөгч дэмжээгүй. Сарри эхний сонголт байгаагүй ч, өөр бусад гайгүй дасгалжуулагчид ховор, байгаа багуудаас нь авах гэж үзээд боломжгүй болохоор нь Сарриг авчирлаа.

Сарригийн хувьд Сери А-д бол Наполигийн амжилтийг улирал бүр сайжруулж байсан ч гарааны 11-ээр ихэвчлэн тоглож, улирлын сүүл рүү суучихдаг, гарааны биш тоглогчид тогтвор сууршилтай багт үлдэхэд асуудалтай, лигээс бусад тэмцээнээ хаячихдаг байсан зэрэг сул талууд байсан. Челсид очоод гарааны 11-р нүддэг байдал багассан, сэлгээг их ашигладаг, бусад тэмцээнээ хаядаггүй болсон юм шиг харагдаад байгаа. Бас дээрээс нь Европа лигт түрүүлж, Лигийн цомын шигшээд шалгарч, лигтээ 3-т орсон зэрэг нь сул талуудаа гайгүй нөхсөн мэт харагдаад байгаа ч бүр сүрхий болсон санагдаагүй.

Ямар ч байсан довтолгоо зонхилсон хөлбөмбөг үзүүлдэг дасгалжуулагч авчирлаа... учиргүй хүлээлт өндөр байж чадахгүй л байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 17, 2019 11:08 am
by El Payaso
Танайх лиг угаасаа авах нь ойлгомжтой. СЛ гэхээр Сарри шиг тоглолттой хүн ч Аллегригээс илүү амжилт гаргах нь юу л бол. Гэхдээ Сарригийн өмнөөс баяртай байна оо. Ямар ч байсан Сериа А түрүүлэх нь.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 17, 2019 11:49 am
by LeMoN
Хүлээлтгүй амар амар

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jun 17, 2019 12:28 pm
by Tmshinoda
Эднийх угаасаа Ав.лигт түрүүлэх нь хударсөөн..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jun 20, 2019 8:37 am
by Jaal_huu
Joke шүү :ногоон: . Goodluck Sarri
Image

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jun 20, 2019 9:11 am
by Forza Juve
Image

Сарри өчигдөр ирээд бэлтгэлийн бааз, цэнгэлдэх энэ тэртэй албан ёсоор танилцаж, Недди, Паратичи нар дагуулж явсан байна. Нөхөр Грек рүү явж Роналдутай уулзана гэнэ :ногоон:

Image

Болонья манайхаас Италийн U21-ын вингер Рикардо Орсолиниг 15 сая еврогоор албан ёсоор авчээ. Өнгөрсөн улирал Болоньяд зээлээр тоглож, гайгүй үзсэн. Эргээд манайх авах нөхцөлтэй юм шиг байна.

Image

Сассоулогоос Мерих Демирал гэдэг 21 настай Турк хамгаалагч залууг 15 саяаар авч байна. Нөхөр өнгөрсөн өвөл Сассоулод ирсэн ч гараанд байнга гарч, сайн байсан. Манайх нөхрийг энэ улирал элдэв тийшээ зээлээр явуулахгүй үндсэн багт үлдээж магадгүй болтой.

Image

Адриэн Рабиотыг манайх үнэгүй авч байгаа юм байна. Ямар ч байсан ээжээс нь эцсийн зөвшөөрөл авсан, агент болох ээжид нь 10 саяыг төлөхөөр болж. Нөхөрт 5 жилийн, жилийн цэврээр 7 саяын гэрээ санал болгож, 7-р сард албан ёсоор баталгаажуулж, угтаж авах болтой. Нөхөр Барселона руу явах нь тодорхой гээд байсан биш болтой.

Рамсэй, Рабиот 2-ыг авчихаар Хедира, Матиуди, Пьяанич, Бентанкур, Жан гээд 7 төвийн хагас хамгаалагчидтай болж байна. Ахиад 1-2 нэр дуулдаж байгаа ч итгэхгүй л байна...

Төв олон сонголттой болсон тул төвийн хамгаалалт дээр 1 нөхөр, довтолгоо эсвэл жигүүр дээр 1-2 нөхөр гээд жаал энэ зун ажиллах нь ээ.... Сарри 4:3:3 гэж л үзэх биз.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jun 20, 2019 6:55 pm
by LeMoN
Зиа Рабиот л их дажгүй наймаа болчлоо шүү...Хавар авчрах гээд бараагүй....Погба үнэрхээд сүйддд аймар үнэрхээд байвал ч заавал Погбаг авчрах хэрэг байна уу дөө...Де Лигт дээр манайх бас алалцаад байгаа сурагтай авчих юм бишиздээ тэгвэл тэгээд ганц довтлогч аваал дуусгадаг газардөө...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jun 20, 2019 9:39 pm
by Цогоо
Челсигийн сэдэвт хийгээд байсан чинь энд оруулах ёстой байж шүү.

Image

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Jun 22, 2019 7:07 pm
by Skull
De Ligt-tei tohiroo hiitsen l geed baina daa... 60-70 saya euro hoorond l gene. Ronaldo effect geed bna.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Jun 22, 2019 10:26 pm
by Devil 7
Дэ Лигт,Рамси,Рабиот дээрээс нь Погба байж магадгүй гэвэл наймаан дээр энэ зуны хамгийн лаг ажилласан баг болох нь дээ

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Jun 23, 2019 9:14 am
by Forza Juve
Image

Бентанкурын гэрээг дахин 2 жилээр сунгажээ.

Энэ байдлаараа Хедира явах бололтой. Пьяанич, Бентанкур, Жан, Матуиди, Рамсей, Рабиот гэсэн төвийн хагас хамгаалагчидтай үлдэх нь. Погба мэтийг тэнгэрийн үнээр авахгүй нь тодорхой....

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Jun 25, 2019 4:55 pm
by meesh
Лигт Погба 2 ирж байгаам биш үү, СЛ рүү дайрах нь дээ ахиад.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Jun 25, 2019 7:13 pm
by LeMoN
Дундаа ийм аятайхан олон тоглогчтой болчиж байгаам чинь Погба хэрэггүй байх л гэж бодож байна. Ганц ганган довтлогч авбал авахымдаа... тэгээл дуусах байх....

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Jun 26, 2019 11:31 am
by LeMoN
Жижи Буффон маань Рабиот манайд оч гэж их ятгасан байна :kissing: Манайх 1 жилийн гэрээ санал болгоод менежментийн багтаа урихаар бэлдэж байгаа сураг бна... Сэлгээнд ч хамаагүй ирээсэй Жижи минь олигтой ч үдэж чадаагүй ЧЛ ын финалд улаан аваад уйлсан.. :)