Page 45 of 55

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 1:15 pm
by Gooner
Өчигдөр бол сэлгээ буруудсан, хожигдсон ч тэнцсэн ч ялгаагүй 4-өөсөө мултарч байх нөхцөлд 4 хамгаалагчтай хувилбараа бариад Ивобиг РВБ маягаар тоглуулаад буруудсан, Ивобиг бүр урагш нь зоогоод 3 хамгаалагчтай аз үзээд л тоглох газар.
Ер нь тэгээд өвгөний үед ингээд хамгаалуулаад эхэлсэн үед тактикийн өөрчлөлт хийж чаддагүй нь хэвээрээ юм уу даа, нэвтэрч чадахгүй болонгуут тувт л кросс өгөөд эхэлсэн, ганц азаа үзэж цохьсон нь Торрэйра л ганц цохьсон

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 2:33 pm
by Reda
Nova wrote:Ел-дээ бол хожоод байгаа биздээ.
Тэгээд ч Эмэригийн цайны тэмцээн гээд найдаад байгаашд :ногоон:


Финалд таарахаар цаанаа нэг эмээх байлгүй дээ Эмэригээс :D

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 6:58 pm
by Boldono
Жакагаа муулаад байх юм. Стат харахад танай хамгийн сайн хагас юм байна. Рамзигаа муулаад байдаг байсан явах болсон Трү Гүүнэр болцон ч байх шиг :loll:

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 8:39 pm
by Realist
Image

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 8:43 pm
by Realist
Image

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 9:30 pm
by Цогоо
So Come on Ramsey
Lets set the world alight!

Зээрэнцэг маань ингээд яваад өглөө дөө хөөрхий. Өчигдрийн гомбоо тоглолтын дараа Арсенал клубын зүгээс Аарон Рамзид хүндэтгэл үзүүлжээ.

Кардифаас өсөх ирээдүйтэй залуу тоглогчийг Ман Юнайтедтай өрсөлдөж байгаад авлаа гэсэн мэдээ уншиж анх танилцаж байлаа. Юнайтед Гари Нэвиллийг явуулсан гэдэг бил үү дээ. Манайхаас Арсэн Вэнгэр өөрөө очиж уулзсан гэдэг юм. Их ач холбогдол өгч өөрөө очиж байхыг бодоход хоосонгүй хүү байна даа гэж бодож байсансан. Төдөлгүй нөгөө нөхөр чинь Юнайтедтай хийсэн тоглолтод гоолдож бариад л ер нь боломжийн шүү. Фабрегас Барса руу явахдаа "Санаа зоволтгүй ээ, би явлаа гэхэд манайд Рамзи бий шүү дээ" гэж хэлж байж билээ. Яагаад Вилшэр гээгүй Рамзиг хэлсэн юм бол доо гэж тухайн үед бодож л байлаа.

За тэгээд яг идэж ууж эхлэх янзтай болоод ирж байтал новшийн Шаукросс хөлийг нь хугалж хаяад бараг хөлбөмбөгчийнх нь замналыг дуусгачихав уу гэтэл эдгээгээд ороод ирэхэд нь эргэлзэж л байлаа. Хүрнэ гэж яригддаг байсан өндөрлөгтөө хүрэх болов уу гэж хүн болгон л эргэлзсэн байх. Хүрээгүй ч байж магад. Нэг улирал цоороод, нэлээн хэдэн улирал ноороод хэсэг явсан даа хөөрхий.

Манайд ч гэхдээ яг аятайхан өөрийнх нь байран дээр тоглуулаагүй л дээ. Баруун жигүүрт ч гүйж байх шиг. Нөхөр бол өөрөө төвөөр гүйх дуртай байдаг. Гүнээс хожуухан гүйж орж ирэхдээ нэлээн аюул үүсгэж тоглодог шиг санагддаг. Ямартай ч Уэлссын шигшээдээ бол алж хядчих гээд, Арсеналд болохоор хайнга *аагаад байсныг бодвол асуудал манай талд л байсан шиг байгаа юм. Болохгүй байхад нь л байнга гараанд гаргаад нүдээд байхаар манайхан ямар сайндаа "Арсэн Вэнгэр ээжтэй нь зээрэнцэг шидэж явсан байх" гэж маазраад нөхрийг Зээрэнцэг гэж хочилж байх вэ дээ.

Гэрээгээ сунгахгүй нэлээн гүрийсэн нь хөөрхий Алексис, Өзил, Вилшэр энэ тэрийн дуулианы хажуугаар олны анхааралд өртөлгүй үлдчихсэн л дээ. Бас ч аргагүй байх. Өзил долоо хоногт 350 мянган паундын цалинтай хий эргээд байхаар элдэв юм бодогддог л биз. "Өмнөх удирдлагын лай ланчиг" гэж би ч улиг болтол үглэж байна дөө. Унай Эмэрид даан ч таалагдсангүй дээ. "Арсеналаас санал болгосон гэрээг нь Рамзи бараг зөвшөөрдгийн даваан дээр буцаагаад татчихлаа" гэсэн мэдээ явсан. Зөвшөөрсөн байсан эсэхийг нь мэдэхгүй боловч энэ нөхөр ингээд гэрээгээ дуусгаад үнэгүй яваад өглөө. Ядаж гэрээг нь сунгаж байгаад цөөхөн хэдэн саяар ч болтугай зарсан бол гэж харамсаад байгаа юм.

Гэхдээ Аарон Рамзиг энэ улиралд үнэхээр үнэллээ. Ялангуяа Ювэнтус руу зун явна гэсэн мэдээлэл нь ил болсны дараа цалингаа аваад биеийн амрыг бодоод татасхийж тоглож болох байсан ч яг л өмнөх шигээ, бараг илүү ч тоглоод байх шиг. Чухам л "Санана даа, та нар намайг санана" гээд байгаа юм шиг тоглолоо.

Яг ингээд "Явлаа шүү. Баяртай" гэсэн нулимстай бичлэгийг нь үзсэн чинь сонин болж байна шүү. Арсеналд өсвөрийн жаахан хүү ирээд, 11 жил бужигнаад явахдаа 28 настай эр хүн болоод буцлаа. Сайн муу хэлүүлж, фэнүүдийг байнга талцуулж байдаг тоглогч түүнээс өөр ганц хоёр л байдаг байх. Ямартаа ч Английн Хөлбөмбөгийн Холбооны Цом хэмээх дэлхийн хамгийн эртний тэмцээний хоёр ч финалд хожлын гоол хийж дэлхийн сая сая гүүнерүүдийн магнайг тэнийлгэсэн ачтан гэдэг нь түүхэнд тод бичигдэх хүн билээ л.

БАЯРЛАЛАА. БАЯРТАЙ!

Цаашдын замналд амжилт хүсье! Арсеналтай таарахаас бусад бүх тоглолтдоо хожиж яваарай!


Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 10:00 pm
by Цогоо
Чех маань явлаа. Бас Вэлбэкийн гэрээг сунгахгүй явуулж байгаа гэнэ. Ямар ч байсан ингээд жигдрэх юмандаа байгаа байх аа.


Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 10:12 pm
by Mojul
Вэлбэкд эмлэгийнх нь эмчилгээний рекордыг нь улаан хавтаст хийгээд өгвүү яаав хэхэ. Гэмтэл бэртэл гээд хөөрхөн ирээдүй гэгдээд замхарлаа шүү.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon May 06, 2019 10:33 pm
by BLGN
Ёстой л жигдрэх юмандаа байгаа байхаа.Тэрнэс биш урьд өмнө нь харж байсан хамгийн арчаагүй Арсенал шиг л санагдах юм.Ер нь л жил болгоны скуадыг л тэгж бодох боллоо. хахаха.
Ирэх улиралд Унайгаас маш том амбицыг хүлээх нь тодорхой.Өөрөө ч инвинсибл наамбаа 2-г бүтээнэ гээд ам гарчихсан биз дээ.Энэ жилийнх шиг тэнэгтээд байвал явуулна гэж л ярьцгааж эхлэх байх.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue May 07, 2019 9:22 am
by poseidon
Тоттенхам хожигдсон ч гоолын зөрүүгээр танай дээр 4-т орох юм биш үү?

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue May 07, 2019 9:51 am
by Logger
Угаасаа найдваргүй, Европа Лиг л байна

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue May 07, 2019 10:16 am
by Takanohana_Nowitzki
Тот 4-0дуулаад манайх 4-0двол дээр нь гарах юм байна. Манайх айлын талбайд худлаа л даа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue May 07, 2019 11:02 am
by Шепперд буш
Одооны бгаа байдлаар юун eвро лиг.Надад бол тоглогчидоос илүү Унайд буруу өгмөөр санагджийнэ.Улирал дуусах мөчид багаа бэлдэж чадсангүй гэж үзжийнэ.2тоглолтонд сугардаг л юм бгаа биз.5 тоглолтонд шившиг боллоошд.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue May 07, 2019 4:03 pm
by mazi
Анх сүүлийн 8 тоглолтын хуваарь харчаад заза бат юм бна гээд харсан үхсэн здуу :aerger:
Одоо ганц ташаал авах зүйл бол финалд Челсиг нухах өөр арга бхку
Рамсигүй хэцүү л бх
Өчнөөн боломж алдсандаа 4 т орох гэж

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed May 08, 2019 2:52 pm
by Realist
Клопп хэрвээ Арсеналд ирсэн бол өдийд ямархуу байх байсан болоо гэж бодогдохийн кк

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed May 08, 2019 4:00 pm
by Шепперд буш
Realist wrote:Клопп хэрвээ Арсеналд ирсэн бол өдийд ямархуу байх байсан болоо гэж бодогдохийн кк

Мөнгө өгөхгүй үйлийг нь үзэх байх.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed May 08, 2019 4:09 pm
by CrossBonez
Одоо байгаа хэд нэг шат ахих л байх. Хамгаалалт учираа олж өгөхгүй уржнангийн Ливерпүүл шиг юм болж магадгүй. Удирдлагууд олигтой наймааны төсөв гаргаж өгөхгүй нөхөр олигтой цом өргөж чадалгүй явна биз.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed May 08, 2019 4:18 pm
by Takanohana_Nowitzki
Реалын зуны наймааны төсөв 540 сая, манайх 10%д нь хүрэхгүй нтр.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu May 09, 2019 9:05 am
by Nova
Энэ багууд комбайк хийгээд яасан муу ёртой хүүр вэ :ногоон:

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu May 09, 2019 9:12 am
by CrossBonez
Английн багууд одтой байна аа гээчдээ. :ногоон:

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu May 09, 2019 9:22 am
by Saiza
түй түй

Sent from my OPPO R17 using Tapatalk

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Thu May 09, 2019 9:37 am
by Takanohana_Nowitzki
Nova wrote:Энэ багууд комбайк хийгээд яасан муу ёртой хүүр вэ :ногоон:

Ямар айдас күйдэстэйм бэ. Мустафигаа зоочихоод хамгаалж тэнэгтэхвий дээ. Валенси чинь сая лигтээ 6 гоол хийчихсэн, энэ аймаар комбэйкүүдийг хараад бөөн мотивац байгаа даа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri May 10, 2019 3:48 am
by Radiohead
Хариу гоолыг гоё хурдан хийлээ

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri May 10, 2019 4:03 am
by Radiohead
Заза. Финал Ауба мундаг байлаа

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri May 10, 2019 4:05 am
by mazi
Тод болчлоо тэхдээ АЛ яалтгүй өөр түвшин юм бнаа