ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Jaal_huu » Fri Oct 05, 2018 9:28 am

Мората ч үнэхээр сэтгэлийн хувьд дарамттай байгаа бололтой. Гоол оруулчаад Виллиан дээр очоод бараг уйлаад байх шиг байна шдээ хөөрхий :wink:
Одоо жаахан ч гэсэн бөглөрөөн гараа байлгүй дээ

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Mish » Fri Oct 05, 2018 9:51 am

Торресоос салах гэж овоо юм болсон доо...
одоо энэ нөхрөөс салах гэж бас овоо юм болох байхдаа...
бодох хугацаа байхгүй үедээ гоолдчоод байх шиг...
1-н эсрэг гараад жоохон бодоод ирэхээрээ алдчаад байгаа ч юм шиг...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Аагий » Fri Oct 05, 2018 10:00 am

Аймшигтай нүдчээд арай хийж ганц гоол хийвээ, хөөрхий.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Jaal_huu » Fri Oct 05, 2018 10:14 am

булан дээр одоо анхаарах байлгүй дээ. 18 удаа булан цохиод байдаггүй ээ нээрээ ккк

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby kayo » Fri Oct 05, 2018 10:21 am

Моратаг хэдээр авлаа, 70н сая билүү. Яг үнэндээ тоглолт болгонд гоол хийдэг скорер, финишер хүн биш шдээ. Танайд ирэхээсээ өмнө реалд ч, ювед ч жилдээ дээд талдаа 15н гоол хийдэг, реалын замены л тоглогч байсан шдээ. Тэгэхэд тоглолт болгонд шахуу гоолддог ааш муутыг орлуулах гэж авж байхад нь гайхаж байсын. Ааш муутыгаа л тордоод явсан бол хамаагүй илүү финишер хүн л дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Цогоо » Fri Oct 05, 2018 10:29 am

Эдний хужаа чинь явна гээд янтганачихсан байсан л даа. Конте хажуугаар нь эрх мэдлийн тэмцэлтэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Jaal_huu » Fri Oct 05, 2018 10:33 am

Коста чинь царай муутай шдээ, Манайх чинь царайлаг довтлогч авж жерси зарах сонирхолтой шдэ. Жирү Мората гээд царайлагууд байгааздээ хахаха.

Коста мундаг ч Салтаа шиг бас сэтгэл нь гэгэлзсэн нөхөр байсан л даа.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby mick » Fri Oct 05, 2018 11:03 pm

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Saiza » Sun Oct 07, 2018 6:43 pm

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Aagii_03 » Sun Oct 07, 2018 11:04 pm

Муу бацааныг гоолдуулах гэж Азар бид 2 ч их хичээлээ дээ хаха
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Jaal_huu » Sun Oct 07, 2018 11:23 pm

Ашгүй гоол хэрэгтэй бсан хүмүүс гоолдлоо.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Аагий » Mon Oct 08, 2018 12:11 pm

Сайхан тоглолт боллоо. Ер нь манайх топ4 зорилготой багийн хувьд ингэсгээд дунд болон дундаас доогуур багууд дээр бүтэн оноогоо аваад байвал их учиртай. :ногоон:

Мората-н финиш бас гоё бсан шүү, даан ч хааяа л хийх юм кк.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby rednasca » Mon Oct 08, 2018 2:01 pm

сайхаан сайхан...
сүүлийн гоол пасс, оле, пасс, оле гэж байгаад л орсон шүү... хэхэ...
гэснээс фэнүүд Маурициооо, Маурициооо, Маурициооо гээд дуулаад эхэлж дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Бороо » Mon Oct 08, 2018 2:15 pm

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby El Payaso » Mon Oct 08, 2018 2:33 pm

rednasca wrote:сайхаан сайхан...
сүүлийн гоол пасс, оле, пасс, оле гэж байгаад л орсон шүү... хэхэ...
гэснээс фэнүүд Маурициооо, Маурициооо, Маурициооо гээд дуулаад эхэлж дээ...

Коачийнхаа талаар гоё нийтлэл байвал орчуулж оруулаач. Сонирхолтой түүхтэй нөхөр байна лээ шүү. Мань мэт шиг нас явсан улсад сайхан урам зориг өгөхөөр хэхэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Бороо » Mon Oct 08, 2018 3:06 pm

Английн “Челси” багийн шинэ дасгалжуулагч Маурицио Сарри ажлаа тун амжилттай эхлүүлээд байна. Премьер лигийн эхний 5 тоглолтод баг нь ялж, лигийг тэргүүлж байгаа. Байнга багийнхаа хөх богино цамцтай тоглолт удирдан зогсох түүнийг харсан ёсорхог англичууд ихэд гайхдаг. Бусад багийн дасгалжуулагч нар сайхан гонжоомтой байхад яагаад Сарри богино цамцтай л байдаг юм бэ? Тэтгэврийн хөгшин өвгөн шиг харагдаж байна гээд л.

Image

Маурицио Сарри банканд 40 нас хүртлээ ажилласан хүн. Яг тэнд л Сарри костюмд дургүй, үнэнийг хэлэхэд үзэн яддаг болсон юм. Өндөр цалинтай банкны ажил, сайхан костюм, хослолоо Сери D-гийн төлөө хаясан билээ. Ингээд Сарригийн намтрыг сөхөн үзэцгээе.

Image

Сарри сайн хөлбөмбөгч болж чадаагүй. Сери D-гийн “Фильина” хэмээх хагас мэргэжлийн багт л хэдхэн жил тоголсон. Ямар түвшингийн баг вэ гэдгийг тайлбарлахад нэг удаа дасгалжуулагч нь эзэнтэйгээ муудалцаад ажил хаялт зарлахад 15 настай Сарри багаа удирдаж байлаа. Маурицио шүүгчид манай дасгалжуулагч хоцорч ирнэ гэж хэлээд гарааны бүрэлдэхүүнийг сонгож, тактик боловсруулаад баг нь 2-1 ялж байжээ.
19 настайдаа л тэр зодог тайлсан. Гэмтэл их байлаа. Түүнээс гадна нэг шат дээд лигийн “Монтеварчи” баг авах гэхэд нь удирдлагаас хэт их мөнгө нэхээд шилжилт нь бүтсэнгүй. Ингээд багийн удирдлагадаа гомдсон нь ч нөлөөлсөн.
Аав нь дугуйн үйлдвэрийн жирийн ажилчин, гэрбүлд нь мөнгө хэрэгтэй. Сарри Эдийн засаг, банкны коллежэд элсэж, хичээлийн дараа Италийн хуучны банкуудын нэг Montepaschi-д бичиг цаас янзалдаг ажилд оров. Бөмбөг өшиглөхөөс өөр юм хийдэггүй байсан ч Сарри эдийн засгийн боловсрол эзэмшиж, банкны ажлыг хөнгөхөн гэгч нь гүйцэтгэж байлаа.

Image

Хэдэн жилийн дараа Маурициог албан тушаал дэвшүүлж, төв оффист шилжүүлэв. Банк хоорондын гэрээ байгууллах гээд байнга гадаад явна, нэг удаа Англид хагас жил ажиллажээ. Банкны ажилтан хүн костюм өмсөх ёстой. Сарри байнга хар костюмтэй явдаг байв. “Хар пальто, хар гонжоом, хар цамц. Сарри тэр чигээрээ хар явдаг байсан ч эмэгтэйчүүд түүнд үхдэг байлаа” гэж банкны нэгэн ажилтан дурсаж байна. Яг л тэр үед Маурицио албан ёсны костюмийг үзэн яддаг болсон аж.
Ийм байдлаар 9 жил өнгөрч, цалин өндөр, амьдрал амгалан тайван байсан ч Сарри хөлбөмбөггүй амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон юм.
1989 онд 30 настайдаа тэр Сери D-гийн “Стиа” гэдэг сонирхогчдын багт орлоо. Тэр дороо л багийнхаа лидер болсон ч хуучин гэмтлийн улмаас талбайд цөөхөн гардаг байлаа. Гэвч багтайгаа бэлтгэл хийхийн тулд өдөрт 80 км зам туулсаар байв. Ингээд нэг нартай өдөр түүний хувь заяа өөрчлөгдсөн юм. 1990/91 оны улиралд “Стиа” маш муу тоглож, дарга нар дасгалжуулагчаа халлаа. Шинэ дасгалжуулагч олддоггүй. Энэ үед багийн ахлагч Вани Бергамаски Саррид “Чи хийгээд үзэх үү” гэж хэлсэн гэдэг. Маурицио зөвшөөрсөн байна.

Image

Ийнхүү Сарри 33 настайдаа дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн юм.
Одоо түүнд чөлөөт цаг гэж байхгүй боллоо. Өглөөнөөс орой хүртэл банканд ажиллаад ажлаа тараад багаа бэлтгэл хийлгэнэ. Гэвч дуртай юмаа хийж байгаа хойно ядрал мэдрэхгүй нисээд л байж. Унших дуртай номнуудаа сөхөх ч зав гарахгүй.
Мягмар гараг бүр банк явах замдаа тэр La Repubblica сонин худалдаж авна. Тэндээс Италийн шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн тактикийн шинэ туршилт, арга барилын тухай уншиж, мэдэж авна.

Image

Дахиад 9 жил өнгөрөхөд Сарри сонирхогчдын 5 багт ажиллаад үзчихсэн байлаа. Хоёр ажил зэрэг хийхэд улам хэцүү болсон тул 1998 онд тэр банкныхаа цаг бага зардаг санхүүгийн зөвлөхийн ажилд шилжлээ. Тэр үед банкны ажлаа орхих бодол толгойд нь орж иржээ. “Оффист сууж байхдаа би хөлбөмбөгийн талбай, элдэв тактик бодоод сууж байдаг байлаа. Хурдан багаа бэлтгэд хийлгэх гээд ханын цаг руу байнга харна. Бүтэн өдөр хөлбөмбөг боддог байсан болохоор банкнаас гарах нь мэдээж байлаа” гэж Сарри дурсаж байна.
2000 онд “Сансавино” багт ажиллаж байхад нь багийн удирдлагаас дээд лигэд дэвшмээр байна гэдгээ хэлжээ. Дэвшихийн тулд банкнаас гарч, бүх цагаа багтаа зарцуулахгүй бол чадахгүй гэдгийг Сарри сайн ойлгож байлаа. Ажлаас гарах бас нэгэн шалтгаан нь аав нь байв. Түүний аав залуудаа дугуйн 37 уралдаанд түрүүлсэн шаггүй сайн сонирхогч тамирчин байжээ. “Тур де Франс-1960” уралдааны аварга алдарт Гастоне Ненчини түүнийг мэргэжлийн багтаа урьсан ч аав нь эрсдлээс айгаад очоогүй. Үүндээ ч насан туршаа харамсдаг байж. Маурицио аавынхаа алдааг давтахгүй гэж өөртөө амаллаа.

Image

Гэргий нь “Чи л аз жаргалтай байх юм бол ажлаасаа гар, гар” гэж хэлсэн байна. Банк ч гэсэн түүнийг сайн ойлгосон. Хамт ажилладаг нөхдүүд нь түүний мэргэжлийн дасгалжуулагч болох хүсэл мөрөөдлийг мэддэг тул үдэлтийн үдэшлэг зохион байгуулж өглөө. Үдэлтэн дээр нэг нөхөр нь “Би Сарритай банканд анхны өдрөөс нь хамт ажиллаж байна. Тэр зорилгодоо үргэлж хүрдэг хүн, би түүнийг сайн мэднэ” гэж хэлж байв.
Тайван амьдрал, өндөр цалингаа хаяад бага цалинтай хагас мэргэжлийн багт очиж байхдаа тэр яг 40 настай байлаа. Гэсэн ч Сарри “Ямар ч цалин хөлсгүй байсан хийхэд бэлэн ганц ажлаа хийхээр боллоо” гээд ихэд баярлаж байсан гэдэг.

Image

2005 онд Сери B-д “Эмполи” багтай дэвших хүртэл тэдний гэрбүл банканд 20 жил ажиллахад нь хураасан мөнгөөр амьдарч байлаа. Банкны ажил түүнд хөлбөмбөгт ч их хэрэг болсон. 2015 онд “Наполи”-гийн босс Аурелио Де Лаурентис шинэ дасгалжуулагч хайж байхдаа Сарриг намтрыг нь үзээд сонгосон гэдэг. Учир нь банканд хурдан шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй байдаг, тэгэхээр банканд ажиллаж байсан энэ Сарри чадна гэж үзжээ. Сарри ч “Би олон зуун сая еврогийн худалдаа, үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гарааны 11 тоглогчийг бол өлхөн сонгочихно” гэж хэлж байсан удаатай.

SOURCE: UB.LIFE
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby rednasca » Mon Oct 08, 2018 3:11 pm

сайхан орчуулга байна шүү, баярлалаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby 21Grams » Mon Oct 08, 2018 3:21 pm

:eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Jaal_huu » Tue Oct 09, 2018 11:04 am

:eek:

Энэ Мората бодохгүй л эхний хүрэлтээрээ явуулчихмаар байхын Кун нтр шиг. Гоол нь бол их гоё мэдрэмжтэй гоол орсон шдээ :-D
Засаал эхлэхээрээ Торресийг минь санагдуулаад байхын :sad: :ногоон:

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Bambagar » Tue Oct 09, 2018 5:09 pm

rednasca wrote:сайхаан сайхан...
сүүлийн гоол пасс, оле, пасс, оле гэж байгаад л орсон шүү... хэхэ...
гэснээс фэнүүд Маурициооо, Маурициооо, Маурициооо гээд дуулаад эхэлж дээ...

Танайх бас дуулнаа лол
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby rednasca » Thu Oct 11, 2018 12:04 am

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Aagii_03 » Thu Oct 11, 2018 11:26 am

Boas bol hamgiin ul husemjit coach uu kk
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Mish » Thu Oct 11, 2018 2:40 pm

Bambagar wrote:
rednasca wrote:сайхаан сайхан...
сүүлийн гоол пасс, оле, пасс, оле гэж байгаад л орсон шүү... хэхэ...
гэснээс фэнүүд Маурициооо, Маурициооо, Маурициооо гээд дуулаад эхэлж дээ...

Танайх бас дуулнаа лол

танайх дуулахаас өөр юм чадах биш лол...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby asa » Fri Oct 12, 2018 8:32 am

Aagii_03 wrote:Муу бацааныг гоолдуулах гэж Азар бид 2 ч их хичээлээ дээ хаха


Моратаг гоолдуулах гэж багаараа 31 дамжуулалт хийж хаха
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ЧЕЛСИ 2018/19: SARRIBALL - READY FOR THE CHALLENGE

Postby Nova » Fri Oct 12, 2018 8:51 am

Хүүе тэр Жиругийн ассист бүр тасарчихсан ассист бнашдээ. Та нар яагаад ярихгүй байгаан кк.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests