2006 оны онцлох 10 явдал

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2006 оны онцлох 10 явдал

Postby Nomer 10 » Fri Jan 12, 2007 9:59 am

Ноднин 20 гол үйл явдал гээд бичиж байсан санагдаж бна. Энэ жил гол 10-ыг нэрлэе.

1. Мэдээж дэлхийн аварга. Газар газар бүтэн сар дэлхийн аваргаар амьсгалж, хүмүүс хоорондоо зөвхөн дэлхийн аваргын тухай л ярилцан байлаа. Лаамын супер гоолоор нээлтээ хийсэн уг тэмцээнд дараалаад баахан холын гоолууд орж алсын цохилтын тэмцээн гэсэн нэрийг хүртэл аваад байлаа. Гэтэл хэсгийн тоглолт дуусаал огт гоолгүй болж орхисон. Гэхдээ л тоглолт бүр онцгой өрсөлдөөнтэй болж байлаа. Аргентины талбай дээрх бүх тоглогч бөмбөгийг эсрэг талдаа алдалгүй 56 секунд хоорондоо дамжуулж байгаад эцэст нь Креспогийн супер пассаар хийсэн Камбиассогийн гайхамшигт гоол, Леманны оймсондоо зурвастай гарч ирсэн мөч(хожим энэ зурвас сая евроны үнэ хүрсэн), гоолныхоо дараа давхиж очоод Липпиг багалзуурдаж байгаа Гаттузогийн араатан төрх, Гроссо ба Дел Пьерогийн гоолын дараа хормын төдийд ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болсон Герман орон даяарх аниргүйдэл, аззуричүүдийн хэдэн хоног дараалан баярлалдан буй байдлыг тв-ээр үзэж хэвтсэн үе гээд л энэ дэлхийн аварга тэр чигээрээ гайхамшигт дурсамж.

2. Италийн хөлбөмбөгийн ертөнц дэх дуулиан. Урьд өмнө хэзээ ч ийм том будлиан гарч байсангүй. Бүхэл бүтэн лиги бараг тэр чигээрээ зоосны нүхээр бүхнийг харагчдын гарт орчихсон байсан нь дэлгэгдэж, Сери A-ийн бүх үеийн лидер баг доод лиги руу уналаа. Хэргийн эзэн нь амиа хорлох гэж байгаад тэр нь амжилтгүй болж түүнд нь санаа зовсон найз Каннавора нь дэлхийн аваргын бэлтгэлээ орхин Турин ниссэн, Липпи Буффон нар ч гэсэн байн байн мөрдөгчдөд дуудагдан байлаа. Нийт 4 баг шийтгэл хүлээж, далимаар нь Интер нэг удаа лигийн аваргын эрхийг хүртээдэхлээ.

3. Алжирийн цагаачийн хүү Марсельд төрж байсан 1972 он. 34 жилийн дараа энэ халзан эрхэм өөрийн хамгийн дуртай зүйлээсээ хөндийрлөө. Түүний зодог тайлалтыг топ 10-ын дээгүүр хэсэгт байрлуулсан нь учиртай. Юун гэвээс түүн шиг хөлбөмбөгч 20 жилд л нэг төрдөг. Хүмүүс довтлогчид дуртай байдаг тул Пеле Марадона гэцгээдэг. Гэвч энэ үзлийг өөрчилсөн хүн бол Зизу. Одоо олон олон хүн түүнийг бүх үеийн шилдгээр тооцон буй. 2 жилийн өмнө УЕФА-ын 50 жилийн ойгоор Бэкэнбауэр, Кройфф, Пушкаш, Платини, ди Стэфано, Чарлтон зэрэг домгуудыг орхин УЕФА-ын бүх үеийн шилдэг тоглогчоор тодорч байлаа. Харамсалтай нь зодог тайлалтаа тун таагүй байдлаар хийсэн. Гэвч тэр фэнүүдийнхээ дунд баатраар нэрлэгдсээр байх нь дамжиггүй.

4. Аваргуудын лиги болон Ла лигийн аварга болж давхар цохилт хийсэн Барса энд бичигдэх ёстой. Гадаад лигийн заналт дайсан болоод байгаа Челсигээсээ хариугаа авч чадсан. Роналдиньогийн гайхамшигт тоглолт үзсэн хүн бүрийн сэтгэлд одоо ч хоногшсоор. Тэд улмаар лигид Арсеналд хожигдож яваад хожиж чадсан. Ингээд 92 оны дрийм тиймийнхээ үзүүлсэн амжилтыг 14 жилийн дараа үзүүлж чадсан. Дотоодын лигидээ мөнхийн өрсөлдөгч Реалтай 2 тулахдаа 4:1(хожиж 3, тэнцэж 1 оноо) гэсэн харьцаагаар илт давуу ялсан. Бернебауд Реалын фэнүүд босон Роналдиньод баяр хүргэн алга ташиж байлаа. Хэзээ ч ийм юм хөлбөмбөгийн талбайд тэр тусмаа хонзонтой багуудын тоглолт дээр болж байгаагүй юм. Энэ бүрэлдэхүүн нь сайн довтлогч нэгээс 2-ыг нэмээд авчихвал дрийм тийм 2 болох боломжтой.

5. Аварга том шилжилт хөдөлгүүнуудийн тухай топ 10-д багтаах хэрэгтэй. Юве хэмээх аварга цайз нуран унасан нь трансферыг сүүлийн хэдэн жилд болоогүй аварга том болгож орхисон. Багийн гарааны тоглогчид нь толгой дараалан ондоо багууд руу овоохон мөнгөөр явж одлоо. Түүнээс гадна Аргентины супер хослол Вэст хэмд ирсэн нь жинхэнэ дуулианыг тарьж байсан. Лондоны акулууд хоорондоо тоглогчдоо солилцоод л. Буунууд Реалтай бас тоглогчоо солилцсон. Реалд нь буунуудын заналт багийн гол довтлогч очсон. Реал нь Лионоос 26 саяар Диарраг авсан. Челси Баллак Шева нарыг авсан, Интер бузрын зузаарсан гээд л. Наймаануудаас дийлэнх нь байндаа тусан хэргээ гаргадаг бол энэ удаад харин цөөнх нь сайн ажиллаж байна. Дийлэнх нь хүссэн тоглолтоо үзүүлж чадахгүй байсаар.

6. Дэлхийн шилдэг хамгаалагчаар тодорсон Каннаварог нэрлэж байна. Анх удаагаа хамгаалагч хүн оны шилдгээр тодорсон явдал нь хамгаалагчдын нэр хүндийг өргөсөн явдал. Ювентусын будлианыг тэр мэдэхгүй байсан байж болно, гэлээ ч олон шилдэг багийн эсрэг тэр дайчин тоглолтоо үзүүлсээр л байсан. Гэхдээ түүнийг дэлхийн аваргын үеэр гаргасан амжилт нь энэ алдрын оргилд авчирсан. 1 м 74-хөн см хэрнээ өөрөөс нь хавьгүй өндөр довтлогчдоос бараг үсрэлт болгондоо бөмбөгийг булааж байлаа. Дэлхийн аваргын шилдэг тоглогчоор миний адил олон хүн Түүнийг эсвэл Буффоныг шилдэг тоглогчоор шалгарна гэсэн бодолтой байсан юм.

7. Өнгөрсөн жилийн топ лигүүдийн тэмцээнүүд голдуу адилхан байдлаар явагдсанаараа нэг онцлогтой болсон. Гэхдээ жаахан сонирхолгүй талдаа юм л даа. Испанид Барса, Англид Челси, Италид Ювентус, Германд Бавари, Францад Лион эхнээсээ тасархай явсаар байгаад өрсөлдөөнгүй түрүүлсэн. Тэгээд бүгд аваргаа хамгаалж чадсан. Нөгөө сайхан сүүлийн өдрийн тоглолт дээр алсын дуэлээр ялагчаа тодруулдаг байсан үе энэ жил эргэж ирэх болтугай.

8. Эйндховенд Миддлсборог 4:0-оор уншиж УЕФА-ын томын аварга болсон Севилья Премиер дивизионы нэр хүндийг улам өргөлөө. Тэд түүхэндээ анх удаа уг тэмцээнд аваргалсан. АЛ-д нь Барса түрүүлж 2006 он Ла лигийн жил боллоо.

9. Челси, МанЮ-гийн араас Помпей гадны мэдэлд очлоо. Удахгүй гүрж эр бас Вэст хэмийг авах магадлал өндөртэй байгаа. Ер нь оросууд хөлбөмбөгт хөрөнгө оруулах сонирхол асар их болж байна. Газпром Бунндеслигийн Шальке багийг ивээн тэтгэхээр болоод байгаа нь уг багт гадны өндөр үнэтэй тоглогчдыг авах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа. Жил ирэх тусам багууд хувь хүмүүсийн мэдэлд очсоор байх хандлага ажилагдах боллоо доо.

10. Эцэст нь нэг марзан гэмээр юмыг оруулий. Марзан ч гэж дээ, харамсалтай л юм даа. Монголын хөлбөмбөгийн холбоо дүрмээ зөрчин барин асар их цаг алдсаны эцэст хурлаа хийж, тэргүүлэгчдээр нь одоогийн унхиагүй удирдлагаа буцаан тавьсан. Ялзралд идэгдсэн энэ газрын балгаар монголын хөлбөмбөг хөгжих ирээдүй ойрын нэлээн хэдэн жилдээ лав сэргэхгүй боллоо доо.
Last edited by Nomer 10 on Fri Apr 13, 2007 10:36 pm, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Marco » Tue Jan 23, 2007 4:44 am

10 үйл явдлыг яг л бичсэн байна даа хэхэхэ.10 дах нь марзан биш ёстой харамсалтай гэдэг л үнэн дээ.
Last edited by Marco on Tue Jan 23, 2007 4:51 am, edited 1 time in total.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Tue Jan 23, 2007 4:45 am

10 үйл явдлыг яг л бичсэн байна даа хэхэхэ.10 дах нь марзан биш ёстой харамсалтай гэдэг л үнэн дээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Tue Jan 23, 2007 4:46 am

10 үйл явдлыг яг л бичсэн байна даа хэхэхэ.10 дах нь марзан биш ёстой харамсалтай гэдэг л үнэн дээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Тэрри_10 » Wed Jan 24, 2007 6:22 pm

Үнэхээр 10 үйл явдлыг сайн бичсэн байна. Номер 10 таа баярлалаа! :-D
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

True Biue

Postby tsegy » Thu Jan 25, 2007 12:11 am

Gahai Ganbold ch dee billiard tsohij,huuhen husahaas uur yum hiihgui l dee. Hedii tsag agaar ulirliin hetsuu asuudluudtai ch mongold football hugjih buren bolomjtoi. Er ni football-d money hereggui shuu dee. Brazil-g har gudamjind heden metriin zaitai noorhoi yumnuud ovoolood l gants hii ni garsan bumbugtei l uzej tarj baihiin bna lee TV-geer harahad.
True Blue
User avatar
tsegy
 
Posts: 16
Joined: Fri Dec 22, 2006 1:31 am
Location: Midfielder

Postby horidol » Sat Mar 17, 2007 5:09 pm

30 хэдэн жил эвдэгдээгүй байсан дэлхийн аваргын гоолын рекорд шинэчлэгдсэн явдал огтхон ч дурсагдаагүй нь харамсалтай:grin:
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nomer 10 » Sat Mar 17, 2007 10:54 pm

Бодоогүй биш бодсоон. Роналдод ердөө 3 гоол дутуу байсан, энэ нь түүний хувьд тийм хэцүү хжил биш шүү дээ. 10-д энэнээс илүү МХХ-ы хурлыг оруулмаар санагдсан юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby TRISTAN » Mon Mar 19, 2007 10:50 am

Yum bolgon deer l tsag agaar talbai gologddog gesen tailbariig taviad bdag sonin humuus shuu!
Brazil, Afrik-t gehed yaj bna. Ter chigeeree nogoon zulgeer huchigdsan gej boddog yum bhdaa.
Oros-d ch gesen uvol ch gesen toglood l bna shd.

/uneheeriin goyo 10 boljee.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Тэрри_10 » Thu Mar 22, 2007 1:44 pm

Цаг агаар энэ тэр яахав дээ. уг нь болно ш дээ. манайхан хурдтай бол хурдтай хүчтэй бол хүчтэй дутах юм байхгүй. Гэхдээ одоо манайд хөгжих байхаа. Газрын хувьд манайх чинь Монголын тал нутагтаа тоголж болно ш дээ. Ой ширэнгэнд тоглоод байхад чинь. :-D
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Nomer 10 » Fri Apr 13, 2007 10:35 pm

За энэ топикийг хаалтнаас авий даа. Яваандаа архив уруу зөөгдөх байх. Ирэх жилийн өвөл хурдан болоосой, энэ жилийн шуугиант топ 10 явдлыг бичих юмсан, Английн 3 баг АЛ-д үлдлээ гээл, тэр дундаа МанЮ трипле хийлээ гээл хэхэ. Даанч нэг насаар хөгширчих юм даа, залуу байхад ч тоодгүй л байж одоо бол нэг насаар хөгшрөнгүүт харамсаад байдаг болж :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests