Евро 2008-ын мэдээнүүд

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль хэсэг хамгийн гоё болох вэ?

A - Belgium, Finland, Poland, Portugal, Serbia, Azerbaijan, Armenia, Kazakhstan
7
9%
B - France, Italy, Scotland, Faroe Islands, Lithuania, Georgia, Ukraine
39
48%
C - Greece, Hungary, Malta, Norway, Turkey, Moldova, Bosnia-Herzegovina
5
6%
D - Cyprus, Germany, Republic of Ireland, Wales, San Marino, Slovakia, Czech Republic
3
4%
E - England, Israel, Croatia, Estonia, Russia, Macedonia, Andorra
16
20%
F - Denmark, Iceland, Northern Ireland, Liechtenstein, Spain, Sweden, Latvia
10
12%
G - Albania, Bulgaria, Luxembourg, Netherlands, Romania, Belarus, Slovenia
2
2%
 
Total votes : 82

Postby Nomer 10 » Thu Nov 22, 2007 6:03 pm

Хамаатайгаар барах уу гэж хэлж бараг болноо. Өнгөрсөн дэлхийн болон энэ тивийн аваргын куалигээс авсан оноогоор багуудын коэффицентыг гаргадаг. Сүүлийн тойрогт Холланд хожигдоод, Герман хожсон тохиолдолд Герман хэсгээсээ нэгээр гараад коэффицентоор нэгт бичигдэх байв. Холланд хожигдчихвоо. Гэтэл Герман хожиж барсангүй ээ. Харин ч сохорсон биш завшив. Учир нь тэд ингэснээрээ коэффицентоор Холландыг давж буусангүй. Энэ удаагийн тэмцээн 2 улсад болж байгаа тул Австри Швейцар 2 зохион байгуулагчийн хувиар тивийн аварга Гректэй цуг автоматаар нэгдүгээр зоонд бичигдэж байгаа юм. Ингээд дүрмийн дагуу нэгд байгаа Холланд энэ бүсэд багтах болсон. Өмнө нь бүгд л 1-р бүсэд орж цаашаа гайгүй сугалаа таараасай гэж залбирч байсан бол энэ удаад бүгд л нүүр буруулах болсон. Яагаад???? Яагаад гэвэл өмнө нь 1-р бүсэд дан томчуул ордог байв. Энэ удаад гэтэл автоматаар орсон 3 улс нь 3-уулаа сулавтар багууд. Энэ л гол зангилаа байсан юм. Бүгд л энэ бүсээс зугтаж, энэ багуудын нэгтэй тоглохыг хүсэх нь мэдээж. Холланд өөрсдийг нь Болгар нэгэнт гүйцэхгүй тул Беларуст албаар хожигдож, коэффицентын 2-д жагсаж байсан Германыг дээрээ гаргахыг хүсэж байсан ч байх. Герман ч мөн адил хожихыг мэрийн тоглоогүй байж болох. Аль аль нь Францтай, Италитай, Испанитай, Португалтай, Шведтэй, Чехтэй тоглохыг хүсэхгүй нь мэдээж. Герман Уэлстэй тэнцсэнтэй зэрэгцээд Чех, Итали, Швед, Хорват, Румын гэсэн багууд өрсөлдөгчдөө хожсоноор бүгд Германы дээр гарч, Герман бүр 7-р байр луу шидэгдэв. Тэд гэхдээ Холландын хажуугаар сүнгэнэж чадсангүй ээ. Германы хувьд 1-р зоо юу 2-р зоо юу гэж байсан бол энэ тоглолтынхоо дараа харин бүр 3-р зоонд шидэгдэв. Ингэснээр тэд 2-р бүсэд байгаа хожиж бардаггүй Итали, хүчирхэг Швед, тоглолт таардаггүй Чех, Английг 2 удаа хожиж дөнгөсөн Хорват гэсэн багуудын аль нэгтэй нь заавал тоглох боллоо. Гэхдээ өөрийн бүсэд байгаа Португал, Испани, Румын гэсэн овгоруудаас мултрах болохоор Холланд Франц 2-ыг бодвол арай л уужуу амьсгаа авч болно.

УЕФА коэффицент:

1. Холланд - 2417
2. Хорват - 2409
3. Итали - 2364
4. Чех - 2333
5. Швед - 2273
6. Румын - 2250
7. Герман - 2250
8. Португал - 2192
9. Испани - 2182
10. Польш - 2167
11. Франц - 2091
12. Турк - 1958
13. Орос - 1958


1-р бүс: Австри, Швейцар, Грек, Холланд
2-р бүс: Хорват, Итали, Чех, Швед
3-р бүс: Румын, Герман, Португал, Испани
4-р бүс: Польш, Франц, Турк, Орос

Холланд, Франц 2-той хэсэг яаж ч бодсон үхлийн хэсгээр тооцогдох нь маргаангүй. Хэрэв энэ 2 2-уулаа нэг хэсэгт татагдаад орхивол 2 ба 3-р зооноос ямар ч баг татагдсан аймшгийн мангаанууд ирнэ. Чингэж гэмээнэ Европын аваргын түүхэн дэх хамгийн халуун зоо болох нь дамжиггүй ээ. Хамгийн аймшигтай хувилбар нь Холланд, Итали, Герман, Франц.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Thu Nov 22, 2007 9:37 pm

кккк...10 германыг тувт мяалчихиймаа...
манайх ямар ч зоонд орсон торохгүй гараад ирнээ...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 7:14 pm

За ингээд хэд хоног тэсч ядан хүлээж байсан мөч ирлээ дээ. Швейцарын Люцерн хотноо сугалаа явагдаад эхэлчихлээ. Зурагтны өмнө байхгүй байгаа хүмүүс http://www.uefa.com сайт уруу ороод шууд үзэж болно. А хэсгийг Австри, Б хэсгийг Швейцар тэргүүлнэ.Тэгэхээр 1-р бүсэд байгаа багийн эхэлж татагдах баг нь Ц эсвэл Д хэсгийг ахлах уу гэдгээр татагдаж шууд эхэлнэ. Дараа нь 4-р зооны буюу Францтай зооноос эхэлж сугалагдана. Хамгийн сүүлд 2-р зооны багууд татагдаж байгаа нь сугалааг улам л сонирхолтой болгож байгаа. За ингээд хэний баг хэнийхтэй таарахыг хараад байж дээ :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 7:31 pm

Хосе Каррерас сайхан дуу эгшиглүүлсний дараа Швейцарын талаас Федерар, Австрийн талаас нэрт цаначин Хэрманн Майер нар тоглолт болох хотуудыг танилцууллаа. Баахан танил байшин барилга, гол мөрөн харагдаад янзтай байна шүү.
Last edited by Nomer 10 on Sun Dec 02, 2007 8:09 pm, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 7:42 pm

Ямар гал гарсан багууд хоорондоо таарахыг шийдэхээр үе үеийн аваргууд гарч ирлээ. 8 шилдэг хөлбөмбөгч гарч ирсэн, Эзэн хаан, Платини, Биерхофф, Клиннсманн, Дешам... гэх мэт.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 7:46 pm

Манай Шмейхель хамгийн түрүүнд гар хүрч манай Холландыг татлаа. Ц хэсгийн ахмад.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 7:50 pm

Ёооооооооооё, 1-р зооны багуудаас ганцхан багаас бусад зооныхон айж байгаа. Мэдээж Холланд. 4-р зооныхоос мөн л ганцхан багаас бусад нь жийрхэж буй. Гэтэл Холланд Франц 2 таарчихдаг юм байна аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby enkuna » Sun Dec 02, 2007 7:52 pm

За манайхан А хэсэгт хост улс Швейцар болон Чех, Түрк нартай орж 3-р хэсэг жинхэнэ үхлийн хэсэг байна даа... Португал урагшаа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby zizu » Sun Dec 02, 2007 8:27 pm

ээ бурхан минь С хэсэг жинхэнэ үхлийн хэсэг боллоодоо....

Group A
Switzerland
Czech Republic
Portugal
Turkey

Group B
Austria
Croatia
Germany
Poland

Group C
Holland
Italy
Romania
France

Group D
Greece
Sweden
Spain
Russia
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby El Payaso » Sun Dec 02, 2007 8:34 pm

өө хөөрхий... Франц Холланд Итали нэг зоонд байхдаа яхав дээ... баларсан юм... Тэгээд бас Румын... энд бараг 10-ийн Холланд эвгүйтчихсэн юм биш үү? энэ маягаараа ахиад нөгөө **н** Грек түрүүлдэг шиг юм болох нь гайгүй хэд нь зоондоо мултраад...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Sun Dec 02, 2007 8:39 pm

А хэсгээс Чех Португаль бараг гарчих байх... гэхдээ туркүүд их зовооно...
Б хэсгээс Герман гараад Польш Хорват 2 алалцах байх... Хорват бараг гарчих биз дээ...
С л хамгийн эвгүйм... Италь Франц л бараг гарах болов уу даа... туршлагаараа... Холланд арай л жульдах байх...
Д Испани Швед хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглож Гуусын оросууд баахан шавар хаах нь дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Sun Dec 02, 2007 9:20 pm

За ингээд галзуу хүн шиг ганцаараа форумд баахан орилж суусны учир тайлагдлаа. Бүтэн сайн болохоор хүн бага байна. Үүрээр сэрүүлэг тавиад босч үзсэн ч гэсэн сайхан юм үзлээ. Хэсэг тус бүрээр нь танилцуулчихья.

А хэсэг.

Швейцар, Швед, Португал, Турк.

А хэсгийг толгойлж байгаа Швейцар дээр хамгийн түрүүн ямар баг очих вэ гэдгийг сугалахад тэдний хамгийн заналт дайсан болох Турк байлаа. Швейцар даяараа баярлаж хашгирсан болов уу. Дэлхийн аваргын урьдчилсан шатанд энэ хоёр баг тус бүрийн хэсгээсээ 2-оор гараад хоорондоо үхэх сэхэхээ үзсэн юм. Эхний тоглолт Швейцарт болоход талбайн эзэд 2-0-оор хожиж байсан. Хариу тоглолт гэтэл хөлбөмбөг гэхээсээ илүү байлдааны талбар болсон билээ. Швейцарын тоглогчдыг нисэх дээр буунгуут л туркүүд өндөг, чулуугаар автобусыг нь нүүлгэн угтсан. Тэр тоглолтод Турк 4-2-оор хожсон санагдаж байна. Тоглолтын дараа одоогийн дасгалгалжуулагч Терим/тэр үед бас байсан/ тоглогчиддоо Тэднийг алаад өг гэснээр тэр үеийн Интер, одоогийн Ньюкаслын Эмре, Альпай/өмнөх Еврогийн куалид Бексийг пеналти алдсаны дараа давхиж очиж пээдийж байгаад Виллагаас хөөгддөг гар/
нар толгойлон, бусад тоглогчид болон хамгаалалтын ажилтнуудтай нийлэн Швейцарын тоглогчдыг зодон, зарим нэгийг нь эмнэлэг уруу хүргүүлж байсан юм. 2 Алтинтоп байгаагүй бол хэрэг бүр хэцүү тийшээ хандах байсан гэдэг. Тэр үед Германы нэгэн хөлбөмбөгийн спорт форумд гэхэд л уг явдлын дараа 2 өдөрт 100-аад хуудас бичлэг хийгдэж байсан. Туркүүд нь сүүлдээ германчуудыг дахин дахин нацистаар нь дуудаад зарим нөхдүүд бан хүртэж байсан билээ. Энэ явдлыг Швейцарын иргэн, ФИФА босс Блаттер хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шившигт хэрэг хэмээн тодорхойлж байсан юм. Ирэх зуны тоглолт жирийн нэгэн тоглолт болохгүй нь ойлгомжтой. Хүчний хувьд Турк илүү ч Швейцарын хөлбөмбөг сүүлийн жилүүдэд огцом хурдацтай хөгжиж байгаа. Дэлхийн аваргаар хэсгээсээ гарна гэдэг хэр баргийн багийн давах хоол биш дээ. Дээрээс нь 12 дэх хүн нь байж байдаг. Ямар ч тохиолдолд маш сонирхолтой тоглолт болно. Гэхдээ энэ хэсгээс энэ 2-ын аль нь ч биш нөгөө 2 баг нь гарах магадлал өндөртэй.


Б хэсэг.

Австри, Хорват, Герман, Польш.

Тоглолтын өмнө германы хэвлэлүүдээр дүүрэн Австри, Польш, Хорват гэж таараасай гэсэн байсан. Яг л тэрүүгээр нь болчихлоо. Бэкэнбауэр, Клиннсманн 2 нь чанга багуудыг нь холдуулаад өгч чадлаа шүү. Хэд хоногийн өмнө Оросыг эс тооцвол Герман 2010 оны куалид маш зөөлөн хоолтой таарсан. Тэд жгаасаа дээр үеэс хойш сугалааны одтой байдаг уламжлалтай. Герман хэсгээсээ гарах ч бас л амаргүй тоглолтуудыг хийх болно. Польш дэлхийн аваргын хариугаа авна гээд үзэх л байх. Хорват бас 96 оны тэмцээнээр хэсгээсээ гараад тэнцүүхэн үзэж байгаад 2-1-ээр хожигдсон даагаа нэхнэ гэж үзнэ.


Ц хэсэг.

Холланд, Итали, Румын, Франц.

Хамгийн сүүлд интернет орохдоо Холланд, Итали, Герман, Франц гэвэл аймаар сугалаа болно гэж бичиж байсан. Франц татагдангуут Германыг энэ зоонд ороосой гэж бодож байсан, бүр гар загатанаж байсан. 2-р зооноос ямар ч баг ирсэн топ баг байх нь тодорхой байсан л даа. Гэхдээ л Румын куалид манайхыг ардаа орхиж чадсан баг даа. Энэ хэсгийн дараа нэлээн олон од гэртээ эрт харих нь тодорхой болсон. Манай хувьд Италитай хэцүү, харин Францыг хожчих байх гэж найдаж байна. 2000 оны Еврогоор Францыг нухаж хэсгээ тэргүүлсэн. Хагас шигшээд Италитай хамаагүй давуу тоглоод пеналтигээр харамсалтай хожигдож байсан. Тоглолтын явцад Клойверт шон оноод, 11 м алдаад азгүй байсан. Итали нь финалд Францдаа бас нэмэлт цагт Трезегегийн гоолоор хожигдож орхисон. Энэ хэсэг бол яалт ч гүй үхлийн хэсэг. УЕФА-ын хөтлөгч сугалааг танилцуулж байхдаа энэ хэсгийг онцолж байсан. Ямар ч байсан гайхамшигтай тоглолтууд гарах нь дамжиггүй ээ.


Д хэсэг.

Грек, Швед, Испани, Орос.

Грек дээр Орос очиход Оросууд алгаа үрсэн байх аа. Өмнөх тэмцээнээр зөвхөн тэд л Грекийг хожсон багаар тодорсон. Харамсалтай нь эхний үеийн сүүлийн минутад нэг гоол алдчихсан. Тэр нь Испанид гай болж, оруулсан гоолын тоогоор Грек 2-оор гарч байсан. Тэр хэсэг ч сүүлийн өдөр алаан болж байж билээ. Оростой зэрэгцээд Португал Испанийг хожсон. Тэгээд Португал 6, Грек 4, Испани 4, Орос 3 оноотой өндөрлөж байсан. Энэ хэсгийн 3 дэх баг сугалагдахад тэр нь Испани болж таарсан. Яг л Евро-2004-ын нахисан хувилбар. Энэ 3 дээр нэмэгдээд шаггүй хүчтэй Швед орж ирсэн. Испаний хувьд энэ удаад жаахан яваасай, том тэмцээнд дандаа азгүйтдэг баг. Энэ хэсэгт ч гэсэн ярих юмгүй сайхан тоглолтууд өрнөх байх аа.

Евро-2008-ын уриа нь Сэтгэл хөдлөлийг мэдэр гэж байгаа. Сугалаа болсон тул одоо ингээд бүгдээрээ сэтгэл хөдлөөд байж дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цэнгүүн » Sun Dec 02, 2007 10:12 pm

10 saihan bichjee orosiin tvgeer turuunhen uzlee holland maani garna geed bat helchhii kkkkk finald spaintai togluul hehe yu ch gesen saihan tgloltuud uzhenee uhliin heseg yah arggui c
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby Цэнгүүн » Sun Dec 02, 2007 10:13 pm

10 saihan bichjee orosiin tvgeer turuunhen uzlee holland maani garna geed bat helchhii kkkkk finald spaintai togluul hehe yu ch gesen saihan tgloltuud uzhenee uhliin heseg yah arggui c
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby enkuna » Sun Dec 02, 2007 10:26 pm

tsenguun wrote:10 saihan bichjee orosiin tvgeer turuunhen uzlee holland maani garna geed bat helchhii kkkkk finald spaintai togluul hehe yu ch gesen saihan tgloltuud uzhenee uhliin heseg yah arggui c

Финалд таарах ямарч боломж байхгүй хоюулаа ижил амжилттай хэсгээсээ гарвал 8-д таарахгүй улмаар учраануудаа хожно гэж бодвол 4-т таараад нэг нь гэртээ харин эсрэгээрээ хоюулаа амжилтаар өөр гарвал нэг үгээр хэлбэл нэг нь хэсгээ тэргүүлж байхад нөгөх нь 2-оор гарах ч юмуу тийм тохиолдолд 8-д шууд нэг нь гэртээ харих болно доо...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Sun Dec 02, 2007 10:31 pm

С хэсэгийг сонсоод гайхлаа .. Аймаар юм ... За чангахан халуухан тоглолтууд биднийг хүлээж байна :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цэнгүүн » Sun Dec 02, 2007 10:34 pm

aan za

holland spain 2iin neg l avarga boloosoi gej hushiin yumdaa croatia bas neleen hol yavaasai
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby a_odko » Sun Dec 02, 2007 11:20 pm

С хэсэг... аймар таарчээ... Голланд, Франц 2 гарчаасай...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby zizu » Sun Dec 02, 2007 11:35 pm

С дээр Герман нэмэгдсэн бол алаан болохгүй юу...Клинси Италиг сугалсанаа Yes гэж шаадгийн кккк...Замыг нь сайхан заачихлаадаа....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby spain man » Sun Dec 02, 2007 11:50 pm

a_odko wrote:С хэсэг... аймар таарчээ... Голланд, Франц 2 гарчаасай...
:eek: сайхан санал нийлж байна ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Marco » Mon Dec 03, 2007 1:46 am

Nomer 10 wrote:
Хамгийн сүүлд интернет орохдоо Холланд, Итали, Герман, Франц гэвэл аймаар сугалаа болно гэж бичиж байсан. Франц татагдангуут Германыг энэ зоонд ороосой гэж бодож байсан, бүр гар загатанаж байсан.


Харин тийм.Германчуудыг Ц д ороод тэндээ тэр чигээрээ наалдаад үлдээсэй гэж зүрх сэтгэлээсээ хүсэж байсан ч болсонгүй.Холланд,Итали гараасай.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby a_odko » Mon Dec 03, 2007 2:11 am

zizu wrote:С дээр Герман нэмэгдсэн бол алаан болохгүй юу...Клинси Италиг сугалсанаа Yes гэж шаадгийн кккк...Замыг нь сайхан заачихлаадаа....

Италыг сугалсанаа тэгсэн гэл үү...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

france garna

Postby btushig » Mon Dec 03, 2007 3:12 am

france garnaa.itali holland 2-n ali ni harin 2-r garah bol.Rumiin ch sain bgaa.evgui l dee.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Postby orangeman » Mon Dec 03, 2007 4:09 am

Image
Яааяа эвгүй хэсэгт орчихлоо шүү
ЧЛ дээр Барса маань бас л эвгүй хэсэгт орсон Евро дээр улбаршарууд маань бүр үхлийн хэсэгт орчихлоо шүү ..........Барса маань цом хүртчихвэл Холландууд маань хэсэгтээ сайхан тоглолт үзүүлээд мултарсан ч яахуу ккккк.хэрвээ Барса амжилт үзүүлэхгүй бол Холланд маань Италитай цуг хэсгээсээ гараад ирээсээ тэгэхгүй бол энэ жил компютер шидэлсээр байгаад таарах нь байна шүү
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby El Payaso » Mon Dec 03, 2007 10:22 am

өнгөрсөн жил Герман холланд Чех нэг хэсэгт орсон гэхдээ хэсгийн нөгөө баг нь литви байсан гэтэл энэ жил очиж очиж Рүмын... энэ гурвын хоорондын тоглолтоос гадна Румын энэ гуравтай яж тоглох их сонин... явж явж Румын аль нэгт нь шавар хааж хожоод тэр баг нь мултрах байхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests