Page 1 of 66

Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Fri Aug 24, 2012 8:50 pm
by Hotspur
Image
Tottenham Hotspurs FC
1882 онд Хотспур нэртэй Крикетийн спортын хөвгүүд тоглож “Hotspur FC” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд Tottenham Hotspur нэртэйгээр хойд Лондонд 1884 онд шинэчлэгдэн албан ёсоор зохион байгуулагдаж байсан байна.
1898 онд Woolwich Arsenal /одоогийн Арсенал клуб/-н эсрэг тэдний тоглолтыг 14000 хөгжөөн дэмжигч үзэж тэр үедээ томоохон амжилт болж байсан бөгөөдс энэ үеэс клуб нь хувьцаат компаний эзэмшилд шилжиж,одоогийн White Hart Lane цэнгэлдэх хүрээлэндээ нүүж орж байжээ. 36230 хүний багтаамжтай тэдний цэнгэлдэх нь Уайт Харт Лайн буюу утгачилбал “Гэрэлт цагаан цэнгэлдэх” гэсэн үг. Клубын бэлэг тэмдэг нь цэнхэр өнгөтэй шувуу.
Англид "Тоттенхэм хотспур" клубыг хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй гэдэг. Учир нь Английн премьер лигийн 1990, 2000 онд явуулсан судалгаагаар "Тоттенхэм" клубийн фэнүүдийн 98.8 хувьд нь дэмждэг клубээ солиогүй. Энэ нь бусад багуудаас харьцангуй сайн үзүүлэлт болохыг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Тэдний түүхэндээ хамгийн гайхалтай улирал бол клубын домогт дасгалжуулагч асан Bill Nicholson-н удирдлага доор 1961 онд Английн дээд лиг болон Холбооны цомд/FA Cup/ давхар түрүүлж байсан юм. Тэдний хувьд FA Сup лигийн цом, дээд лигийн цом нийлээд 12 түрүү авч байсан бөгөөд 1963 онд Британы клубуудээс анх удаа European trophy буюу цомтой багуудын цом тэмцээн одоогийн аваргуудын лигт түрүүлж байсан түүхтэй. Тоттенхэм Хотспур клубын 130 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.

Шагнал:
Нэгдүгээр дивизоны аварга - 1950-51, 1960-61
Нэгдүгээр дивизоны аман хүзүү - 1921-22, 1951-52, 1956-57, 1962-63
Хоёрдугаар дивизоны аварга - 1919-20, 1949-50
Өмнөдийн лиг 1899-1900 онд түрүүлсэн
Зүүний лиг 1903-04 онд түрүүлсэн.
Бусад цомын тэмцээн:
ФА цом- 1901, 1921, 1961, 1962, 1967, 1981, 1982, 1991 – 9 удаа финалдаж 8т нь түрүүлсэн байдаг.
Лигийн цом- 1971, 1973, 1999, 2008.
АХБХ Чарити шиелд 1921, 1951, 1961, 1962, (1967, 1981, 1991)
Европын цомын тэмцээнүүд:
УЕФА-гийн цом - 1972 (шигшээ тоглолтын үр дүнгээс хамаарсан), 1984
УЕФА-гийн цом 1974 онд хоёрдугаар байрт
УЕФА-гийн Цомтой багуудын цом- 1963
Англи-Италиа лиг хоорондын тэмцээнд 1970-71 онд түрүүлсэн

Цэнгэлдэх: White Hart Lane
Image
Эзэн: ENIC групп , Жое Левис
Захирал: Даниел Леви
Менежер –Андре Виллаш-Боаш
Туслах менежер - Стеффэн Фриэнд
Үндсэн багийн дасгалжуулагч: Луис Мартинс
Үндсэн багийн туслах дасгалжуулагч: Тим Шервүүд
Хаалгачын дасгалжуулагч: Тони Паркс
Довтлогчийн дасгалжуулагч: Лес Фердинанд
Ерөнхий эмч: Geoff Scott
Ерөнхий скаут: Daniel Sousa

Хаалгачид:
1. Гомеш
23. Гудичини
24. Фрэдл
35. Баттон
Хамгаалагчид:
3. Данни Рөүз
4. Кабул
5. Вертонген
13. Галлас
16. Наутон
20. Доусан
28. Уокер
32. Ассу Экотто
33. Колкер
Хагас хамгаалагчид:
6. Хаддлстоун
7. Азза
8. Паркер
10. Ваарт
11. Бейл
14. Модрич
15.Бентлей
17. Дос Сантос
21. ЖЖ
22. Сигурдссон
29. Ливерморе
30. Сандро
Довтлогчид:
18. Дефо
25. Аде


Энэ улиралд өмсөх жерсиний хоум, эвэй албан ёсоор танилцуулагдсан. 3 дахь өмсгөлийг 8-29нд танилцуулах гэнэ лээ.
Image
Пуматай хийсэн гэрээ дуусч Андер арморын жерсиг энэ жилээс өмсөж эхэлж байгаа нь Nice, Adidas биш ч тун дажгүй, таалагдаж байгаа. Ялангуяа эвэй өмсгөл тасархай.
Лигийн тоглолтонд Aurasma өмсөх бол цомуудын тоглолтонд Investec гэсэн спонсортой өмсгөл өмсөнө.

Зуны транстерийн тухайд:
Кранчъяр – Динамо 5,75сая фунт
Чорлука – Локомотив 5,5 сая фунт
Пиенаар – Эвертон 4,5 сая фунт
Бассонг – Норвич 5 орчим сая фунт.
Хумало зээлээр ПАОК руу, Нелсен, Са гэх мэт 7 тоглогчыг чөлөөлж, хэд хэдэн залуусаа доод лигүүд рүү зээлчихлээ.
Одоогийн байдлаар 20 гаран сая фунтыг тоглогч зарж олоод байгаа бол Аде 5 сая, Вертонген 10, Сигурдссон 8 сая гээд 23 сая фунтээр тоглогч авчихаад байгаа.
Image Image

130 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн жил багийнхаа зорилгыг амжилтаа бататгаж, ахиулж ТОП4-т багтаж, ямар нэгэн цом аваасай гэж их хүсч байна. Ялангуяа Европа лигийг чухлаар тавьж энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөөсэй билээ.
13 жил үндсэн багт тоглохдоо 264 тоглолт хийж, 10 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн Ледлей Кинг хэдийгээр тэр зодог тайлах нь тодорхой байсан ч манай фанатуудын хувьд хүнд цохилт болсон, харин түүнд зориулж маргааш ВБА-ы эсрэг тоглолтын 26 дахь минутанд хүндэтгэл үзүүлэхээр болж, гэхдээ хаан маань клубт ажилласаар байгаа. Кареерынх нь турш зовоосон гэмтлийг үндсэн багт анх гараад гарч 30хан секунд тоглохдоо авчээ. Делапын цохилтонд өвдгөө гэмтээж хагалгаанд орсоноор 6 7 хоног талбайд гарч чадаагүй. Үүнээс хойш энэ гэмтэлтэй тэмцэлдэж явсан.
4 жил манайхыг амжилттай удирдаж, түүхэн амжилтанд хүргэсэн Харри халагдаж АВБ гэх нөхрийг авчирсан нь маш эрсдэлтэй гэж олон хүн дүгнэж байгаа ч хараад, амжилт хүсээд суухаас өөр сонголт байх биш.
Энэ жил академын залуустаа нэлээн боломж олгоно гэж найдаж байгаа.
Харри Кане – 1993 онд төрсөн тамирчинд энэ улирал нэлээд хэдэн минут өгнө гэж найдаж байгаа.
Таунсенд – 1991 оны жигүүрт тоглодог зүүн хөлтэй залуу маань 2001 онд манай төлөө дебютээ Чарлтоны эсрэг хийхдээ гоолдож, тоглолтын МОМ болж байсан. Бейл, Азза-н сэлгээгээр нэлээн тоглочих байх. Юм дуулганаа.
Ингэсгээд шинэ сэдвээ нээлээ.
130 жилийн ойтой давхцаж мартагдахгүй нэгэн улирал болох байхаа. Фанатууд маань ч нэмэгдэж байна, удахгүй Тот-н монгол сайт ажиллаж эхэлнэ. Шинэ залуухан дасгалжуулагчын удирдлага дор урт улиралд янз янзын л юм үзэх байх даа.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Fri Aug 24, 2012 8:53 pm
by Chintogtoh
:eek:

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Fri Aug 24, 2012 9:11 pm
by Yes Man
Зиа сайхан сэдэвээ нээж.... Тэгээд үзэх бид азтай, тоглох тэд одтой, оноо ихтэй, гуниг цөөнтөй улирал болно доо......

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Fri Aug 24, 2012 9:24 pm
by Real.madrid
за шинэ улиралд нь амжилт сайхан залхууржээ хэхэ...Энэ Дос Сантос ер нь тоглодог юмуу би лав харж байгаагүй юм байна уг нь их ур чадвартай санагддаг

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Fri Aug 24, 2012 9:36 pm
by erdene_b7
Ямар удаан хүлээвээ амжилт

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sat Aug 25, 2012 8:03 am
by Chintogtoh
Real.madrid wrote:за шинэ улиралд нь амжилт сайхан залхууржээ хэхэ...Энэ Дос Сантос ер нь тоглодог юмуу би лав харж байгаагүй юм байна уг нь их ур чадвартай санагддаг

Улсынхаа шигшээдээ бол сайн тоголдогшд. Реднаф лав ер нь тоглуулахгүй дандаа ийш тийш нь зээллэгээр явуулчдаг байсан. Одоо харин Бош яахын болдоо.

Dos Santos
Image

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sat Aug 25, 2012 8:16 am
by Zugii
амжилт

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sat Aug 25, 2012 10:14 pm
by Chintogtoh
8/25/2012

Image

Гараанд

Image

Сэлгээнд

Image

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 12:13 am
by Chintogtoh
B. Assou-Ekotto 74' -J.Morrison 90'

1-1

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 12:20 am
by Jack_9
ээ энэ АВБ бүтэхгүй ээ. Модрич бүр явцан уу?

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 2:48 am
by Тэгшээ
Кларк ирээд Уэст Бромвич сайжиржээ нээрээ

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 6:47 am
by Жонон
АВБ хэв маяг яг л хэвээрээ байх шив.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 11:27 am
by Kop_z
Улирлыг ёоозгүй л эхэлж байна даа.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Sun Aug 26, 2012 12:04 pm
by rednasca
http://www.101greatgoals.com/gvideos/le ... hart-lane/
Лэдлийгээ үдэж байна...

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 12:07 am
by Chintogtoh
rednasca wrote:http://www.101greatgoals.com/gvideos/ledley-king-says-goodbye-to-white-hart-lane/
Лэдлийгээ үдэж байна...


За King явлаа гэж.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 3:20 pm
by Очир
Түрүү жилийн Чельси шиг юм болох вий дэ. кккк

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:02 pm
by Kop_z
За Модрич нь 42 саяар явлаа даа гэж...

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:06 pm
by Hotspur
Лукагийн наймааг гялс дуусгаад орных нь хүнийг хурдхан авчраасай билээ.
Ливерморе-Сандро
Азза-Ваарт-Бейл
----Дефо
гэж гараад тэнцчихлээ.

Ливерморе муу тоглохгүй байгаа ч Лука шиг найруулж гүйх хүн байхгүй, Леннон, Бейл, Ассу 3р л жигүүрээд яваад байх бололтойм. Сигурддсон ч одоохондоо арай л түүхий байна даа.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:08 pm
by J@x
Паркер яасын.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:11 pm
by erdene_b7
гэмтсэн

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:12 pm
by Hotspur
бичиж дуусаагүй байтал оффишил сайт дээр Лукаг Спайн руу үзлэгээр орохоор явсаныг мэдээлж байна.
Партнер клубын гэрээ байгуулсан гэнэ үү Реалтай хэхэ сунжирч сунжирч. 33сая орчим фунт бололтой,бас бус бонус байгаа биз.
Тоглогч, туршлага судлах, дасгалжуулах, сурталчилгаа нтр дээр хамтарч ажиллах бололтой.
Бразилийн Интернациональ, Америкийн San Jose Earthquakes, африкын юу билээ нэг багтай түнш байдаг санагдаж байна.

Image
Амжилт хүсье дээ, энэ багийн дэмждэг болсоноос хойш хамгийн их хайртай байсан тоглогч юмсан.
Явна гэдэгт нь эвлэрсэн байсан ч яг зарлахад бас л эвгүй байна шүү.
Анх 08 онд Тот-н жерсиг авч байх үед Лука ид флоп болж байсан үед ямар ч эргэлзээгүй Модрич гэж бичүүлж байсан даа.
Реалд очоод хүссэн ЧЛигтээ тоглоод аварга болохыг ерөөе дөө.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:52 pm
by Hotspur
Түнш гэхээр дараа жил Бейлыг Реал руу үдэх юм биш байгаа гэсэн айдас төрчихлөө.....

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 4:55 pm
by Lenin
Hotspur wrote:Түнш гэхээр дараа жил Бейлыг Реал руу үдэх юм биш байгаа гэсэн айдас төрчихлөө.....

Британи юм чинь гайгүй байлгүйдээ хө.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Mon Aug 27, 2012 9:14 pm
by Realist
Hotspur wrote:Image
Амжилт хүсье дээ, энэ багийн дэмждэг болсоноос хойш хамгийн их хайртай байсан тоглогч юмсан.
Явна гэдэгт нь эвлэрсэн байсан ч яг зарлахад бас л эвгүй байна шүү.
Анх 08 онд Тот-н жерсиг авч байх үед Лука ид флоп болж байсан үед ямар ч эргэлзээгүй Модрич гэж бичүүлж байсан даа.
Реалд очоод хүссэн ЧЛигтээ тоглоод аварга болохыг ерөөе дөө.

Ерөөлөөр бологээ...Сайн тоглогчоо өгсөнд баярлалаа.

Re: Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride

PostPosted: Tue Aug 28, 2012 11:02 am
by Chintogtoh
Hotspur wrote:Түнш гэхээр дараа жил Бейлыг Реал руу үдэх юм биш байгаа гэсэн айдас төрчихлөө.....

Гэрээгээ сунгасан юм чинь гайгүй байлгүй дээ. Бүүр явахдаа тулвал нэлээн сайн зарагдах байлгүй дээ. Одоо нэг сайн найруулагч аваасай. Кака Модричтэй солиогүй юм чинь ирэхгүй л байхдаа.