Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Spectre » Fri Aug 10, 2012 11:13 pm

Цэнгэлдэх: Энфильд
Ашиглалтанд орсон он 1884
Багтаамж :45276
Энд бид ПЛ-н хүрээнд 19 тоглолтоо хийнэ. Үзэгчид фэнүүдийн уухай тодоос тод ялалт баяр баясгалан хамгаас илүү байхыг хүсэн хүлээж байна.
Image
Цом шагналууд
Английн лигийн аварга 18 удаа
Хоёрдугаар дивизионы аварга 4 удаа
ФА цом 7 удаа
Лигийн цом 8 удаа
Community shield 15 удаа
Аваргуудын лигийн аварга 5 удаа
Уефа цом 3 удаа
Европын тавцанд бидний хайрт баг маань үзүүлсэн амжилтаараа Английн багууд дундаасаа толгой цохино. Бидний үзүүлэх амжилт ялалт цом үүгээр дуусахгүй. ойрын хугацаанд хайрт багаа Евродын тавцандаа эргэн ирж бусад багуудын хамгийн эвгүй давж гарахад амаргүй өрсөлдөгч болно. Энэ улирал бидний хувьд эргэн ирнэ гэдэгт фэнийхээ хувиар итгэж хүсэн хүлээж найдаж байна.
Хаалгачид
Дугаар 1.Брэд Жонес
Image
Байрлал :Хаалгач
Нас 30
Иргэншил Австрали
Өндөр/жин 191см/76кг
Австрали хаалгачид маань төдийлэн боломж олдохгүй л байх. Зарим нэгэн ач холбогдол багатай тоглолтонд гараанд гарч тоглох магадлалтай
Дугаар 2 Глен Жонсон
Image
Нас 28
Байрлал :хамгаалагч
Иргэншил: Англи
Өндөр/жин 182см/70кг
Зүүн жигүүрийн хамгаалагч маань өнгөрсөн улирал Челсигийн талбайд хожлын гоол хийж биднийгээ баярлуулж байлаа. Хэдийгээр үе үе тун муу тоглолтыг үзүүлдэг ч гэсэн Тэрээр Английн шигшээ болон Ливерпуль багийн дасгалжуулагчдын эхний сонголт байсаар байгаа билээ. Түүний огцом хүчтэй цохилт тэсрэлттэй хурд энэ улирал биднийг их баярлуулна гэдэгт найдаж байна. Багийнхаа ар талынхнаас хамгийн олон гоол тэр л оруулна.
Дугаар 3. Хосе Энрике
Image
Нас:26
Байрлал:Хамгаалагч
Иргэншил: Испани
Өндөр/жин 184см/76кг
Өнгөрсөн улирлын эхэнд шилдэг тоглолтыг үзүүлж, өнгөрсөн улирлын эхэнд нэлээдгүй сайн тоглолтыг үзүүлж байсан ч улирлын төгсөгөл рүү тоглолт нь муудаж эхэлсэн "модон" гэх хоч аваад амсан билээ. Гэхдээ энэ улирал алдаагаа давтахгүй байх гэдэг найдаж байна.
Дугаар 5. Даниэль Аггер
Image
Нас 27
Байрлал:хамгаалагч
Иргэншил:Дани
Өндөр/жин 191см/79кг
Тэр бол манай багийн хамгаалалтын маш чухал тоглогч гэдэгт эргэлзэх хэрэггүй. Олон удаагийн гэмтэл бэртэл түүний амжилтыг нэлээдгүй чангааж байсан ч өнгсөрсөн улиралд багийн маань ар талд үзүүлсэн тоглолтууд багийн маань хамгаалалтыг өндөр түвшинд аваачиж байгаа билээ. Ливерпулийн төлөө 170 тоглолтонд 8 гоол хийсэн. Энэ улиралд түүнээс 3-с дээш гоол хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Дугаар 7. Луйс Суарез
Image
Нас:25
Байрлал :Довтлогч
Иргэншил: Уругвай
Өндөр/жин 181см/81кг
Эцэж цуцахыг мэдэхгүй дайчин оргүй хоосноос ч боломж гаргаж чаддаг хосгүй ур чадвараараа түүнтэй ПЛ-т өрсөлдөх тамирчин байхгүй. Бөмбөг болгоны төлөө гүйдэг, тэмцдэг хамгаалагчдын өчүүхэн ч алдааг өршөөдөггүй эсрэг багийн хаалганд хамгийн том аюулыг тэр л үүсгэж гаргаж чаддаг. Өнгөрсөн улирлын олон шон хөндлөвч энэ улирлынх нь бүх азгүйтлийг авч хаясан гэж найдаж байгаа. Түүний гоолууд бидэнд олон олон ялалт баяр баясгаланг амсуулна гэдэгт итгэж байна.
Дугаар8. Стивен Жеррард
Image
Нас 32
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил: Англи
Өндөр/жин 183см/83кг
Түүний эрин үеийг үзэж байгаа бид хамгийн азтай фэнүүд гэдэгт итгэж болно. Түүнийг багийн маань бүх фаг үеийн хамгийн агуу тоглогч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хагас хамгаалалтанд тэрээр дархан гараанд гарах нь тодорхой. Английн шигшээ багт сүүлийн 10 жилд түүнтэй эн зэрэгцэх тоглогч байсангүй. 2002 онд Бразилийн эсрэг тоглолтонд тэр байсан бол ...
Дугаар 9. Энди Кэррол
Image
Нас:23
Байрлал : Довтлогч
Иргэншил :Агшли
Өндөр/жин 191см/76кг
Том залуу маань маш их итгэл найдвар хүлээлт дунд багт маань нэгдсэн ч үр дүн хангалттай байсангүй. Кэнни түүнд хэтэрхий оройтуулж итгэл хүлээлгэсэн гэж боддог. Ирэх улиралд түүнээс нэлээдгүй ихийг хүлээж байна. Битгий зараасай багтаа үлдээсэй гэж тун их хүсэж байна.
Дугаар10. Жо Коул
Image
Нас 31
Байрлал:Довтлогч
Иргнэшил:Англи
Өндөр/жин 175см/76кг
Түүний тухай 2001 оны 9 сарын 5 цагариг сонин дээрээс анх уншиж байсан. Вестхэмийн залуу авьяастныг тоглогч хойшид шилдэг тоглогч болно гэж найдаж харж байсан ч ид үеэ хэдийнээ өнгөрөөсөн хойноо багт маань нэгдлээ. Энэ улирал түүнийг хойшдын хувь заяанд нэлээдгүй чухал үүрэгтэй гэж бодож байна. Түүнд муу тоглох эрх байхгүй.
Дугаар14. Жордан Хендерсон
Image
Нас:22
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 182см/67кг
Хар муурнуудын авьяаслаг тоглогчийг манай багт нэгдэж байгааг сонсоод тун их баярлаж билээ. Ирэх улирал миний хувьд хамгийн шилдэг тоглолтыг тэр л үзүүлнэ гэдэгт хамгийн их итгэж найдаж байна.
Дугаар 16. Себастьян Коатес
Image
Нас31
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:Уругвай
Өндөр/жин 182см/70кг
Өндөр/жин 196см/85кг
QPR-y хаалганд унаж татаж хийсэн гоол түүний ямар мэдрэмжтэй тоглогч гэдгийн нэг л жишээ. Ихэнхдээ сэлгээнээс тоглох байх. Тэр цаашид сайжрана. Эргэлзэх хэрэггүй тун удахгүй манай төвд босож ирэх хос баганы нэг болно.
Дугаар 19. Стюарт Даунинг
Image
Нас:28
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 180см/65кг
Өнгөрсөн улиралд түүн шиг муу тоглогч байгаагүй. Хөндлөвч дээгүүр гадуур цохихыг харин ч нэг үзүүлсэн дээ. Бренданы удирдлаганд хийсэн анхны тоглолтондоо гоолдсон. Шинэ дасгалжуулагчийн доор эргэн шилдэг тоглолтоо олно гэдэгт найдая
Дугаар 20 Жей Спийринг
Image
Нас 23
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 168см/70кг
Сайжирвал сайжрахаар олон тоглосон нас ч явлаа. Бараг явсан нь дээр гэж бодох болсон.
Дугаар21.
Image
Нас:25
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Бразил
Өндөр/жин 179см/73кг
Лукас Хэрвээ тэр гэмтээгүй бол манайх 8-д орохгүй байсан нь тодорхой. Тэр энэ улирал багийн дунд шугамыг зангидаж атгах учиртай.
Дугаар 22 Дэнни Вильсон
Image
Нас:21
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:Шотланд
Өндөр/жин 187см/70кг
Дугаар23 Жейми Каррагер
Image
Нас:34
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 185см/83кг
Саяхан 700 дах тоглолтоо хийсэн ч манай хүний энерги дуусаагүй л байна. Амьд домог маань багтаа нэлээдгүй тус хүргэх болоцоотой. Өнөөдрийн манай багийн төвийн хамгаалалт чухам л түүний ур чадвар туршлагаас л босож ирсэн билээ. Стефан Аншо, Сэми Хүүпиа, Абель Шавьер нарын үед тэр байсан. Одоо ч байсаар байна. Гайхалтай.
Дугаар 25. Пепе Рейна
Image
Нас:29
Байрлал:Хаалгач
Иргэншил:Испани
Өндөр/жин 188см/92кг
Тэр англи хүн байсан бол гарцаагүй номер нэг сонголт байх байлаа. Өнгөрсөн улирал нэлээдгүй алдаа гаргаж байсан. Үүнийгээ энэ улиралд засаж алтан бээлийгээ авна. Бид үүнд бргэлзэхгүй байна.
Дугаар 26. Чарли Адам
Image
Нас:26
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Шотланд
Өндөр/жин 185см/82кг
Магадгүй өнгөрсөн улиралд хамгийн их муулуулсан байх. Энэ улирал сэлгээнээс тоглох байх. Түүний тоглолт илүү ухаалаг чадварлаг болохыг хүлээж байна.
Дугаа 29. Фабио Борини
Image
Нас:21
Байрлал:Довтлогч
Иргэншил:Итали
Өндөр/жин 180см/70кг
Брендан Рожерс хуучин ажиллаж байсан тоглогчоо энфильдэд газардуулсан. Түүний талаар дүгнэлт хийхэд эрт байна. Тэр 5 тоглолтонд ч оролцож амжаагүй байна. Хэрвээ тэр чадах юм бол /Чинжаал/ гэж нэрлэе
Дугаар 30 Сусо
Image
Нас:18
Байрлал:Довтлогч
Иргэншил:Испани
Өндөр/жин 176см/70кг
Дугаар 31 Рахим Стерлинг
Image
Нас:17
Байрлал:Довтлогч
Иргэншил:Англи
Түүний ирээдүйд эргэлзэх хэрэггүй. Энэ улирал нэлээдгүй тоглолтонд оролцоно. Түүний авьяасыг хангалттай харна байх.
Дугаар 32 Дони
Image
Нас:32
Байрлал:Хаалгач
Иргэншил:Бразил
Өндөр/жин 194см/91кг
Дугаар:33 Жонжо Шелви
Image
Байрлал:Хагас хамгаалагч
Нас:20
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 183см/70кг
Чарльтон атлетик багаас ирээд төдийлэн өөрийгөө харууж чадахгүй л байна.
Дугаар 34 Мартин Келли
Image
Нас :22
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:англи
Өндөр/жин 191см/77кг
Глен Жонсонд муу тоглох эрх байхгүй. Түүний ардхан талд Келли ээлжээ хүлээж байгаа учраас.
Дугаар 35 Конор Коади
Image
Нас:19
Байрлал:Хагас хамгаалагч
Иргэншил:Англи
Өндөр/жин 18:см/73кг
Дугаар 36 Экклестон
Image
Нас:21
Байрлал:Довтлогч
Иргэншил:Англи
Өндөр/жин 168см/66кг
Дугаа 37 Мартин Шкртел
Image
Нас:27
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:Словак
Өндөр/жин 191см/81кг
2011-2012 оны улирал багт түүн шиг шилдэг тоглогч байсангүй. Хамгаалалтын гол ноён нуруу маань энэ улирал улам сайжирч ирэх хавар ПЛ-н бэлэгдлийн шигшээд багтаж багийнхаа гол зорилгоо биелүүлэхэд чухал үүрэгтэй оролцоно гэж хүлээж байна.
Дугаар 38 Жон Фланаган
Image
Нас :19
Байрлал:Хамгаалагч
Иргэншил:Англи
Дугаар 49 Жек робинсон
Image
Нас:49
Байрлал:Довтлогч
Иргэншил.Англи
Эдгээр тоглогчид дээр хэд хэдэн тоглогч ирж хүчээ өргөх учиртай. Өаг маань 8 сарын сүүл гэхэд шинэ улиралдаа бүрэн бэлдэж дуусна.

Брендан Рожерс
Image
Өнгөрсөн улирал ПЛ-д өөрийгөө сайн харуулж чадсан учраас л тэр Энфилдэд газардсан. Түүний тактик арга туршлагыг дүгнэхэд эрт байгаа ч түүнийг чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Last edited by Spectre on Sun Aug 12, 2012 7:51 pm, edited 2 times in total.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Spectre » Fri Aug 10, 2012 11:20 pm

Амласан ёсоороо сэдвээ нээлээ. Энэ улирал бидний хувьд баяр баясгалан, итгэл найдвар, эргэн ирэлт зэрэг олон олон гайхамшиг биднийг хүлээж байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Европын тавцанд хамгийн аюултай хүчирхэг баг байсан, байх ч болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. бидний уухай тодоос тод амжилт ялалтууд ар араасаа үргэлжлэнэ. Биднийг гайхамшигт амжилт ирээдүй хүлээж байна. Энэ мөчийг тун удахгүй харуулна.

Зарим нэгэн дутуу дулимаг юм байгаа байх та нөхөд ойлгоорой.

You'll Never Walk Alone
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Spectre » Fri Aug 10, 2012 11:28 pm

Шинэ шуумуудаас Рикардр Куарежмагийн нэр дуулдаж эхэллээ. Уул нь цагтаа нэлээдгүй үнэлэгдэж магтуулж байсан нөхөр. Их том толгойтой гар санагдаад байдаг юм. Бешикташийн төлөө 73 тоглолт 18 гоол 27 ассист. Муугүй л үзүүлэлт

Мөн Реалын гологдол Нури Сахин
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Батаа » Fri Aug 10, 2012 11:29 pm

Аллен ирж байна гээд Твиттер, ФБ-ээр шуураад л байх юм. 7 хоногийн 40000 бла бла бла. Official болохоор нь л итгэе даа.
Батаа
 
Posts: 10
Joined: Tue Jan 10, 2012 1:26 am

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Spectre » Fri Aug 10, 2012 11:34 pm

Батаа wrote:Аллен ирж байна гээд Твиттер, ФБ-ээр шуураад л байх юм. 7 хоногийн 40000 бла бла бла. Official болохоор нь л итгэе даа.

Би хувьдаа Алленийг гайхаад байгаа. Яаж яваад үнэ нь ийм болчихдог юм. Цалин нтр бараг суперстар гаруудын цалин. Брендан хуучин ажиллаж байсан нөхдүүд рүүгээ чичрээд байхын. Тэд нараас өөр хүн зөндөө л харагдах юм. Босс мэдэж байгаа гэж хараад суухаас.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Болжмор » Sat Aug 11, 2012 12:03 am

Сайхан нээжээ.
Цэгцтэй гоё харагдаж байна.
Liverpool FC гээд дунд нь зай аваад бүүр ард нь нөгөө алдарт You'll Never Walk Alone-оо биччихвэл бүүр л тас болох нь дээ.
За тэгээд ирэх улиралд чинь амжилт.
Манай Бориниг сайн тордоорой...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Батаа » Sat Aug 11, 2012 12:13 am

Аллен дээр л Рожерс-н Тики Така утгаараа явах юм байлгүй дээ л гэж бодох юм. Харж л суухаас бид өөр юу хийж чадахавдээ.
Батаа
 
Posts: 10
Joined: Tue Jan 10, 2012 1:26 am

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Батаа » Sat Aug 11, 2012 12:22 am

Европа Лиг-н сугалаа явагдаж Шотландын ХИРТС гэдэг багтай таарсан байна.
Дасгалжуулагчийнх нь хэлсэн нь их хөөрхөн юм :D
“Стивен Жеррард бараг ганцаараа манай багийн тоглогчдын нийт үнэтэй тэнцэх байх (энэ хэсэг нь :D ). Гэхдээ энэ бол том багийн эсрэг тоглож өөрдсийгөө сорих маш сайхан боломж. Талбай дээр 11 хүний эсрэг 11 хүн л тоглох болно. Тайнкэсльд дүүрэн үзэгч багаа дэмжинэ гэж найдаж байна. Мэдээж хэрэг бидний хожих боломж бага байгаа ч гэсэн хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй”
Батаа
 
Posts: 10
Joined: Tue Jan 10, 2012 1:26 am

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Г.Баяраа » Sat Aug 11, 2012 12:29 am

Болжмор wrote:Сайхан нээжээ.
Цэгцтэй гоё харагдаж байна.
Liverpool FC гээд дунд нь зай аваад бүүр ард нь нөгөө алдарт You'll Never Walk Alone-оо биччихвэл бүүр л тас болох нь дээ.
За тэгээд ирэх улиралд чинь амжилт.
Манай Бориниг сайн тордоорой...

Юушдээ Манай Боринишдээ :ногоон:
сайн явахад ч булаацалдах хүмүс олон юм да ккк
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Болжмор » Sat Aug 11, 2012 12:41 am

Үндэсний баатар Луйс Суарезийн ертөнцөөр!!!
Image
Урагвайн Салто хотын нэгэн жижигхэн гудманд өдөр шөнөгүй л бөмбөг өшиглөж, ирээдүйд дэлхийн шилдгүүдийн нэг болохыг мөрөөддөг байсан бяцхан хүү бол Луйс Суарез юм. Харин одоо бол тэр Салтогоос төрсөн хамгийн алдартай нэгэн төдийгүй Европын шилдэг багуудын нэг болох Ливерпүүлийн амин сүнс нь болчихоод байна. Суарез юу эсийг үзсэн хүн. Түүний амьдрал алдар нэр, амжилт бүтээлээр дүүрэн. Гэхдээ бас сонирхолтой, бусдын дургүйцлийг хүргэсэн үйл явдлуудаар ч баялаг. Өрсөлдөгчөө хазаж, дайвдаж, ДАШТ-нд орж явсан бөмбөгийг гараагаа хааж, арьс өнгөөр доромжилсон хэрэгт унасан гээд Суарез олон ч муу зүйлтэй нэр холбогдож байсан. Гэхдээ эх орондоо бол тэр "Рацист" эсвэл булхайцагчийн дүрээр харагдадгүй. Тэдний нүдэнд Суарез үндэсний баатар, нүүр дүүрэн инээмсгэлэлтэй, авьяаслаг ирээдүйтэй залуу юм. Суарез нь аав Рофолдо, ээж Сандрагийнхаа 7н хүүхдийн нэг. Аав нь зөөгч харин ээж нь гэртээ хүүхдүүдээ харан амьдардаг байжээ.
-Би багадаа байнга л хөлбөмбөг тоглодог байсан. 4 настайгаасаа л энд тэндгүй гүйж харайж явдаг байж билээ. Би бөмбөгтөй маш хурдан гүйдэг байсан бүр бөмбөггүй гүйдгээсээ ч хурдан.
Манайх их олуулаа байдаг байсан болохоор хүссэн зүйлээ авхуулна гэдэг бараг л боломжгүй зүйл. Бид хангалттай мөнгөтөй байгаагүй. Эцэг эх маань хичээдэг байсан ч өдрийн хэрэгцээгээ л залгуулдаг байсан. Заримдаа мөнгөний асуудлаас болоод тэмцээн уралдаанд орж чадахгүй тохиолдлууд ч гардаг байлаа. Би багадаа өөрийн гэсэн гуталтай болохыг их мөрөөддөг байсан. Тийм ч болохоор ирээдүйд хүний гар хардаггүй, хүссэн бүхнээ өөрийн болгодог, сайхан амьдарлыг цогцлоохын тулд хичээх болсон.

Image
Урагвай голын эргээр байралдаг энэ хот нь гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн. Саравчинд цай ойчилсон шигээ сууж байдаг тайван иргэдтэйгээс гадна их халуун дулаан8 нөхөрсөг уур амьсгалтай газар. Гэхдээ Суарезийг дөнгөж 7 настай байхад нь аав нь ажилдаа тохируулан нүүх шийдвэрийг гаргаж, тэдний гэр бүл нийслэл Монтевидеог зорьсон юм. Энэ л шилжилт бяцхан хүүг хөлбөмбөгийн замналаа эхлүүлж алдартай тамирчин, саятан, үндэсний баатар бас үзэн ядагчдын золиос болгоход нөлөөлсөн гол хүчин зүйл. Түүний анхны гарааны талаар ээж нь ийнхүү дурсаж байна:
-Монтевидеод анх бид нүүж ирээд хүүдээ таарах багийг хайж эхлэсэн. Хүмүүс надад "Уррета"-г их санал болгодог байсан. Их мөнгөтөй хүмүүстэй газар л даа. Тэгээд би түүнийг дагуулаад очсон. Луйс хэдхэн хоногын дараа болсон нөхөрсөг тоглолтонд нь сэлгээнээс талбайд гарсан. Тухайн үед баг нь 2-0 ээр хожигдож байхад Суарез орж ирээд хэт-трик хийж багаа ялалтанд хүргэж байлаа. Ингэж хүү маань олны нүдийг булааж эхлэсэн дээ.

1998 онд Урагвайн хамгийн алдартай клуб "Насиональ"-ийн хайгуул Вилсон Пирез Суарезийн авьяас чадварыг олж харсан юм.
-Насандаа баймгүй их авьяас чадалтай хүү байсан болохоор тэр миний анхаарлыг дор нь л татсан. Тэр ухаалаг, хүмүүжил сайтай гайхалтай хүү байсан. Түүнийг мундаг тамирчин болно гэдгийг хэн л бол хэн хараад хэлэхээр байсан даа.

Луйс хотдоо дасч, шинэ зүйлсийг сурч, сайн сургуульд орсон гээд карьераа сайхнаар эхлүүлж байсан ч аав нь эхнэр хүүхдээ хаяж явсанаар Суарезэд том дарамт ирсэн юм.
-Хэдийгээр аав маань биднээс салаад явсан ч бид 2ын харилцаанд асуудал байдаггүй. Тэр намайг үргэлж л дэмжиж, надтай холбоотой байдаг. Тухайн үед аав ээж 2 салахад гэр бүлийн амьдрал маань тун ч хэцүү болж ирсэн. Санхүүгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч тэр. Ямарваа нэгэн юманд анхаарлаа хандуулах хэцүү байсан болохоор би хөлбөмбөгөө орхисон.

Гэсэн ч тэр яваандаа эргэн багтаа нэгдсэн юм. Энэ талаар Пирез:
-Тэр хэцүү амьдралтай байсан. Тэр сэтгэл санааны хувьд хөлбөмбөгчин болоход бэлэн биш байсан. Гэхдээ энэ хүнд хэцүү хүүхэд нас нь түүнийг амжилтаар ангаж цангахад хүргэсэн. Учир нь Суарез сайхан амьдарлыг олж авахын тулд алдар нэрд гарах хэрэгтэйг ойлгосон юм.
Image
Гэхдээ Суарезэд эргэн ирэх амар байгаагүй. Тэр хүүхдийн баг дахь гарааны эрхээ алдаж, сэлгээнд сууж, өөрийн чадварын өчүүхэн хэсгийг л гаргадаг байлаа. Түүнд салалт ихээр нөлөөлж, авьяас чадлаа гаргахад нь саад болж байсан хэрэг. Өсвөр насны хүүхэд болсон хойноо ч тэр шоудаж, ууж, баарнаас хөөгдөн гарч асуудалд орсоор байлаа. Гэсэн ч тэр хөлбөмбөгөө орхиогүй. Өдөр нь тоглож, шөнө нь хичээлээ хийдэг байжээ. Ялангуя математикдаа тэр их сайн байсан гэдэг. Амьдарлынх нь энэ хүнд үед гэрэл гэгээ нэмсээр Софиа Балби Суарезийн ертөнцөд орж ирсэн юм. 13хан настай цайвар үстэй тэр царайлаг охинд Луйс хүү 15тайдаа дуралж өдий хүртэл түүнийг хайралсаар байна. Софиа бол түүнийг ойлгодог цорын ганц хүн.
-15тайдаа би өөрийн хайртай хүнээ олсон. Энэ нь намайг ухаажиж, хатуужихад хүргэсэн. Тэр л миний амьдралд хөлбөмбөг ямар чухал зүйл вэ гэдгийг ухаарахад хүргэсэн цорын ганц хүчин зүйл.

Пирез тэр 2ийн үеэрхэл онцгой байсан гэдгийг мэддэг байжээ:
-Суарезийг жоохон байхад баг нь түүнд ихийг төлдөггүй байсан. Тийм болохоор Луйс гудамжнаас зоос цуглуулж байгаад найз охин дээрээ очоод хамтдаа юм авч иддэг байсан юм. Софиа бараг бэлтгэл болгон дээр л ирж түүнийг дэмждэг байсан. Суарез өөрийн ухаангүй л явдаг байсан даа/инээв/.

Энэ бүхэн 2003 онд Софиаг Барселонаруу нүүх хүртэл л үргэлжилсэн. Ааваасаа салсан шигээ Суарез бас түүнээс хагацах хэрэгтэй болсон юм.
-Софиа Испанид амьдрахаар явахад би дахин хөлбөмбөгийг орхисон. Гэхдээ би тэр үед нэг зүйлийг сайн ойлгосон. Юу ч болж байсан би энэ гайхалтай спортод өөрийгөө зориулах ёстой гэдгийг.
Image
Хайртай эмэгтэй дээрээ очихын тулд тэр Европлуу нүүх хэрэгтэй гэдгийг ухаарч, аль болох өөрийгөө харуулж, олонд танигдахыг хичээх болсон. Сан Еугениогийн эсрэг сэлгээнээс гарч ирээд 4 гоол хийсэн нь түүнийг гарааны эрхээ олж авахад тусласан. Энэ мөчөөс хойш зорилго тавин урагшлах болсон Суарез хүү дийлдэхээ больсон юм. Баг нь 3-0 ээр өрсөлдөгчөө буулган авчихаад байхад хүртэл тэр шүршүүрт уйлаад зогсож байсан удаатай. Учир нь тэр гоолдоогүй юм. Европын том багуудын харааг булааж, хайртай охин дээрээ очих хүсэл нь түүнийг ийнхүү удирдаж байсан хэрэг. Тэр үргэлж л том тоглолтууд, чухал дербинүүд дээр гоолдож хамгийн хэрэгтэй үед багтаа тусалдаг байжээ.

Мэргэжлийн тамирчны гараагаа эхлэсэн жилээ 27 тоглолтонд 10 гоол оруулсан амжилтаараа тэрээр мөрөөдлийн шилжилтээ хийх боломжтой болсон юм. Недарландын "Гронинген" клуб түүнийг багтаа нэгтгэхээр ирэхэд Суарезийн нэгэн том зорилго нь биелэх шиг л болсон. Гронингений менежер асан Роб Жанс Суарезийг авах болсон талаараа:
-Би Урагвайд өөр тамирчныг харчихаад байсан. Гэхдээ Суарез бидний анхаарлыг илүүтэйгээр татсан. Бид түүнд улайрч, аль болох хурдан гэрээ байгуулахыг хүсч байсан. Тэр бидний түүхийн хамгийн үнэтэй тамирчин болж тухайн үед багт нэгдсэн. Аз туршсан үйлдэл байсан ч үр дүнгээ гайхалтай өгсөн дөө.

Тэр 800,000 еврогоор зарагдсан. Хэдийгээр Софиад ойртсон ч түүнд төрөлх Насионалаа орхих амар байгаагүй ээ. Насионалын менежер Густаво түүний талаар:
-Тэр энд удаан тоглоогүй ч багийн од нь байсан. Тэр Урагвайчуудын шүтээн байсан. Түүний нэрээр стадион нээсэн ч гайхахааргүй тийм л их хүндлэлийг хүлээчихсэн тамирчин байсан даа. Тэр хэдийд ч багтаа эргэн ирж, тоглолтыг нь үзэж, хүүхдүүдтэй уулзсан бай энэ нь гайхалтай байх болно. Түүнээс болоод Ливерпүүлийн фанат болсон хүмүүс энүүгээр нэг бий.

Гронингенд хамт тоглодог байсан хамтрагч Эрик нь түүнийг анх Голландад ирсэн цагаас нь л мэдэх нэгэн.
- Хэний ч мэдэхгүй тоглогчид баг ийм өндөр үнийг хэлж авчирсан болохоор Суарез олны анхааралд байсан. Тэр анх Анлиар ч тэр Голландаар ч тэр ярьдаггүй байсан болохоор бид гар, биеийн хөдөлгөөнөөрөө л ойлголцдог байлаа. Алдаа авч, унаж, пеналт авдаг байсан нь хүмүүст нэг их таалагдадгүй байсан. Гэхдээ энэ нь түүний тоглолтын нэг хэсэг. Эхэндээ тэр тэмцэх хэрэгтэй болсон ч нэг л учрыг нь олсон хойноо өөрийгөө олонд гайхшруулж эхэлсэн. Гронинген тийм ч том клуб байгаагүй. Дундаж л баг байсан. Тэр Испани хэлээр ярьдаг залуустай их сайн найз байсны дээр тун удалгүй найз эмэгтэй нь түүний дэргэд ирсэн.
Image
Суарез ч Гронингенд эхэндээ хэцүү байсан гэдгийг хэлдэг:
-Эхэндээ надад их хэцүү байсан. Ойлголцож ч чададгүй байсан. Дээрээс нь Голландын лигт дасах том даалгавар надад ирсэн. Гарааны эрх авах бүр ч хэцүү байсан. Гэхдээ Софиа маань дэргэд ирчихсэн байсан болохоор надад арай дээр байсан. Би өөртөө өдөр бүр шантарч болохгүй гэдгийг сануулдаг байсан юм. Өөрийгөө харуулах боломж ирж л таараа гээд хүлээдэг байсан. Бэлтгэлээ шаргуу хийж, зорилгоо марталгүй урагшилсаар л байсан. Эцэст нь надад баг хожигдож байхад талбайд 10 минутыг өнгөрөөх боломж олдсон. Харин би гараад 2 гоол хийж нэг феналтын эрх авчирсан. Софиа бид 2 одоо хүртэл энэ тоглолтын талаар ярьдаг. Миний карьерийг оронгоор нь өөрчилсөн тоглолт.

Софиагийн ирэлт Суарезэд маш эерэгээр нөлөөлсөн. Тэр дахин жаргалтай болж үүнийгээ ч талбай дээр харуулж байлаа. 29 тоглолтонд 10 гоол хийсэн нь лигийнхээ дундуурхан явдаг байсан Гронингений залуу одыг Аяаксын анхааралд өртүүлсэн юм. Аяакс түүнийг 3.5 сая еврогоор авах гэж хичээж байсан ч чадаагүй. Энэ наймааны хэрэгт Суарез өөрөө хошуу дүрж байсан нь хүмүүст төдийлөн таалагдаагүй. Гэхдээ тэд Суарезийг авах хүслээ орхилгүй 7.5 сая евротойгоор дахин санал тавин багтаа нэгтгэсэн юм. Ингээд тэр Амстердамыг зорьлоо.
Image
-Лигтээ дасч бүх зүйл сайхан болж эхлэхэд надад Европын алдартай багуудын нэг Аяаксаас маш санамсаргүй дуудлага ирсэн. Тухайн үед би итгэж ч чадаагүй. Карьерийн маань маш том алхам. Мөрөөдөл биелэлээ л гэж бодсон. Мэдээж би шууд л юмаа цуглуулаад бодох санах зүйлгүйгээр Амстердамыг зорьсон.
Голландад би ихийг сурсан. Амиа тоглогч байсан гэдэгтэйгээ санал нийлдэг. Харин Голландад ирээд би багийн тоглогч байхын үнэ цэнийг сайн мэддэг болсон. Ван Бастен надад довтлогч хүнд байх ёстой техникээс авхуулаад ихийг заасан. Үүнээс илүүтэйгээр би тэнд хэрхэн өөрийгөө удирдах ёстойг сурсан. Алдаан дээр, гоол дээр хэрхэн биеэ барих вэ гээл...


Суарез өнгөрөгч ДАШТ-ий номер нэг дайсан болсон. "Гана"-ы эсрэг Ш8ийн тоглолтонд орж явсан бөмбөгийг гараараа хааж гаргасан нь түүнийг ингэж хэлүүлэхэд хүргэсэн юм. Энэ үйлдлийнхээ төлөө тэрээр улаан хуудас аван хөөгдөж, шүүгч гоолыг нөхөн өгөхөөр айлд пеналт заасан ч Ганачууд энэ боломжоо алдаснаар Суарез тоглолтын гол баатар болон хувирсан юм. Асамао Гяаныг пеналт алдахад нь баяраа тэмдэглэж гүйснийхээ төлөө тэр маш их шүүмжлэлд өртсөн. Гэхдээ цаг дуусахаас хэдхэн минутын өмнө багаа аварч хагас шигшээд оруулсан нь түүнийг үндэсний баатар болгосон юм. Тэр өөрийн нэр төрөөр эх орноо хамгаалсан нэгэн.

-Би ийм зүйл болсонд харамсаж явдаг. Гэхдээ миний оронд өөр ямар ч хөлбөмбөгчин байсан эх орныхоо төлөө яг л ижил зүйлийг хийх байсан болов уу. Бид ДАШТ-ий хагас шигшээн төлөө тэмцэж байсан. Надад гоолыг зогсоох боломж олдсон. Энэ талаар бодох цаг ч надад гараагүй. Би зүгээр л хаачихсан. Гяаныг алдахад нь баяраа тэмдэглэсэн эсэхээ ч ухаарах тэнхээгүй байсан. Зүгээр л сэтгэл хөдлөлөөс гарч байгаа зүйл шүү дээ.

Энэ үйл явдлаас нээх удалгүй хүн хазсан нь Суарезийг дэлхий дахины анхааралд авчирсан гэж хэлж болно.
“Аяаксын Махчин” гарчигтай мэдээнүүд 2010 оны 11.21-ы Нидерландын сонин хэвлэлүүдээр дүүрэн цацагдаж байлаа. Учир нь PSV Eindhoven-ий эсрэг тоглолтонд болсон улаан хуудасны маргаан дээр Суарез айлийн хагас Баккалыг мөрнөөс нь хазаад авсан юм. Хазалтынхаа төлөө тэр 7 тоглолтын бан авсан.

-Мэдэхгүйм даа. Хормын дотор л болчихсон. Өмнө нь би хэзээ ч тийм үйлдэл хийж байгаагүй. Дараа нь бодоход дэмий зүйл хийснээ ухаарсан. Талбай дээр чи уурандаа эсвэл шарандаа яаж ч болно. Гол нь өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй.

Энэ талаар тухайн үеийн Аяаксын менежер Пинкстер:
-Түүнд хэцүү байсаан. Тэр тоглохыг маш их хүсч байсан ч хорионд байсан. Мэдээж түүнд сайхан байгаагүй ч тэр дасах гэж хичээсэн. Тэр эхэндээ их тэвчээргүй нэгэн байсан. Шүүгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байхаас эхсүүлээд асуудал байдаг байлаа. Үүнийгээ засахад түүнд хугацаа хэрэгтэй болсон. Гэхдээ энэ зангаа зассан хойноо тэр маргаангүй миний хамгийн сайн тамирчин болж чадсан. Тэр бол жинхэнэ ялагч. Тэр хожигдол гэгчийг тэвчиж чададгүй. Энэ зан нь л түүнийг хааяа улаан зурааснаас хэтрүүлчихгээд байдаг юм. Нэг тоглолтон дээр би түүнийг сэлгээнд үлдээсэн. Тэр дургүй байсан. Ууртай. Бүр гар барилгүй шууд л хувцас солих өрөөлүү явчихсан. Их бороо орж байсныг санаж байна. Би уурандаа шүхэрээ аваад л шидчихсэн. Дараа нь би түүнд Голландад ингэж аашилж болохгүй талаар, өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй талаар учирлаж тайлбарласан. Дараагын тоглолтонд нь бид тоглолт дуусахаас 10 минутын өмнө 3-1 ээр хожигдож байхад Суарез 2 гоол хийж баг маань 4-3 аар хожсон юм. Түүнд дутагдал байдаг ч тэр бол маргаангүй гайхалтай тамирчин.
Image
Пинкстер Суарезийн сайн менежер төдийгүй сайн найз нь байсан. 2009 онд болсон хуриманд нь ч оролцож байжээ.
-Ёстой том үдэшлэг болсон. Менюнээсээ эхлээл бүх зүйл нь өвөрмөц байсан. Бүх зүйл архидалтаар эхлээд дараа нь бүжиглээд тэгээд өглөөний цайгаа уусан. Сонин байгаа биз. Софиа Суарезэд маш эрхэм хүн нь. Магадгүй түүнээс өөр Луйсийг тайвшруулж, зөөлөлж чаддаг хүн байхгүй байх.
Шийдэмгий байдал нь түүнийг тодорхойлох томоохон хүчин зүйл төдийгүй энэ нь түүнд сорилт болдог юм. Чи тоглолтоос нь л энийг нь харж болно. Тэр Аяаксд баатар байсан. Шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин гээл. Хүн бүр л түүнийг хайралдаг байсан юм. Түүнийг айлийн тамирчныг хазахад эсрэг багийнхан хангалттай хор шарыг нь малтсан. Тийм болохоор Суарезийг талбайгаас орж ирэхэд нь би зэмлэхийг хүсэээгүй. Хоёулаа маргааш ярьнаа гээл орхисон.
Саурезэд хожил л чухал. Гэхдээ хожихын тулд иймэрхүү үйлдэл гаргаад байж болохгүй. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Тэр ялахын тулд л энэ шугамыг давчихдаг байсан. Дэлхийн шилдгүүдийн нэг болох нь түүний том зорилго байсан болохоор тэр шүү дээ. Талбайн гадна тэр их хүмүүжилтэй залуу. Хэрвээ чи түүнтэй 3-т уулзахаар тохирсон бол тэр яг 3таа л ирнэ. Тэр их сайн цаг барьдаг.
Суарезийг Эврагийн асуудалд ороход бид дотроо “Өө үгүй ээ Луйс минь” л гэж бодсон. Би түүнийг "Рацист" гэж ерөөсөө бодохгүй байна. Тэр зүгээр л ямар нэг зүйлийн төлөө улайрч байхдаа шугамаа давчихсан. Тэр Англиар сайн ярьдаггүй. Магадгүй зүгээр л юу хэлж байгаагаа мэдэхгүй тэр үг нь ямар хор хөнөөл дагуулахыг мэдэхгүй хэлчихсэн байх.

Image
Хуучин багийн анд Эрик нь ч Суарезийг ялахын төлөө л зүтгэдэгийг бусадтай адил батлан хэлж байна. Магадгүй энэ нь Суарезийн сул тал байх.
-Тэр зүгээр л хөлбөмбөгт ухаангүй дуртай. Хожигдол гэгчийг үзэн ядагч. Энэ нь л түүнийг заримдаа буруу зүйл хийлгэчихгээд байдаг юм. Тэр үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Гэхдээ тэр алдаагаа ухаарч чадах байхаа. Бан аваад байх нь түүнд лав таалагдахгүй нь мэдээж.

Хазалт, гар бөмбөг, дайв, наймааны маргаан гээд Ливерпүүлд ирэхээсээ өмнө тэр олон асуудалд орчихсон байсан. Ирээд ч "Рацист" болсон нь олон хүнд таалагдаагүй. Гэхдээ түүний танилууд Суарезийг рацистийн дүрээр төсөөлж ч чадахгүй.

Роб Жанс /Гронинген/:
-Би итгэлтэй байна. Тэр яагаад ч рацист биш. Тэр их шүүмжлэлийн бай болж байна. Талбай дээр түүний шарыг малтах хүмүүс их байдаг. Тоглолтын дундуур тэр өрсөлдөгчөө айлгаж тоглодог. Гэхдээ яг хүнийхээ хувьд Суарез алт шиг нэгэн. Манай хүү саяхан төгсөөд Ливерпүүлд ирсэн юм. Тэр биднийг наашаа ирэхэд тусалж, найзуудтай нь цуг хүүг минь дагуулан тамирчидтай уулзуулсан. Мөн тоглолтын дараа өмсгөлөө түүнд өгсөн. Тэр ийм л хүн. Тус ч төдийгүй гэр бүлийн үнэ цэнийг сайн мэддэг нэгэн.
Image
Пирез /Насиональ/:
Луйс Рацист биш. Тэр хар найзуудтай. Түүнд ийм олон хамтрагчид байдаг. Тэдний дунд хэзээ ч асуудал гарч байгаагүй. Зүгээр Нигро гэдэг үг өөр өөрөөр хэрэглэгддэг юм байна гэж би дүгнэж байгаа. Энэ үг манай энд бол байнга л хэрэглэгддэг. Хэн ч үүнийг доромжлол мэтээр хүлээж авдаггүй.

Пинкстер /Аяакс/:
-Минийхээр түүнд хэцүү байгаа. Гэхдээ тэр доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзах болно. Хүмүүс түүнийг муулж, шүүмжилж болно. Гэхдээ тэр буруу гэдгийг нь батлахын тулд улам их хичээнэ. Магадгүй энэ бүхэн түүнийг улам их хурцлах байх.

Суарез өөрөө энэ талаар юу гэж бодож байгаа бол?
-Хөлбөмбөгчин л болсон хойно талбай дээр янз бүрийн л асуудалд орно. Гэхдээ энэ удаагынх том байсан. Хүмүүс надаа чи дэмий л маргаан үүсгэлээ гэж хэлж байсан. Би гэхдээ энийг нь нээх гүн гүнзгий хүлээж аваагүй. Мэдээ, шуумаас хол байж зүгээр л гэр бүлтэйгээ амарч, хөлбөмбөгтөө анхаарлаа хандуулж байсан. Гэсэн гэнэтхэн л намайг бандчихсан. Ямар ч нотолгоогүйгээр шүү дээ. Гэхдээ би дуугай л шийтгэлээ авсан. Учир нь энэ асуудалыг сунжруулах тусам надад, багт, фанатуудад төвөгтөй байх болно шүү дээ. Манай найзууд, гэр бүлийнхэн, багийнхан гээд бүгд энэ асуудалд хүлээцтэй хандсан. Учир нь тэд намайг яг ч тийм зүйл хэлээгүй гэдгийг мэдэж байгаа болохоор. Тийм болохоор надад уурлаад, бачимдаад байх шаардлага байгаагүй ээ.

Танд урьд нь ийм асуудал гарч байсан уу?
-Хэзээ ч үгүй. Урагвайд бага байхаас минь л өнгөт арьстай хүмүүс байдаг байсан. Шигшээ багт маань ч, Ливерпүүлд ч хар арьст найзууд, хамтрагчид зөндөө бий. Бидний дунд хэзээ ч үл ойлголцол байгаагүй. Голландад байхад ч гэсэн.
Миний карьерт олон асуудал гарч байсан. Тамирчин хүн л болсон хойно ялалтын төлөө улайрч байхдаа алдаа гаргаж болно шүү дээ. Гэхдээ би ирээдүйд хийсэн гоол, үзүүлсэн амжилтаараа олонд дуурсагдмаар байна. Тэрнээс биш өрсөлдөгчөө хазаж, шигшээ багаа орж явсан бөмбөгийг гараараа хааж аварсан хүний дүрээр дуурсагдмааргүй байна.

Өнгөрсөн явдлуудаас болоод таныг доромжилж, бүүлэх үзэгдэл нилээн гарч байгаа. Танд хэцүү байна уу?
-Үгүй ээ. Би аль хэдийнэ бүүлүүлээд сурчихсан. Үнэнийг хэлэхэд хүмүүс юу гэж хэлэх нь надаа огтхон ч сонин биш. Надад багтаа тусалж, гэр бүлээ хүн шиг авч явах л чухал байдаг.
Image
Image
2уулаа эргээд таны Ливерпүүл дэхь карьерийн чинь талаарх ярианд орий. Та ирэнгүүтээ л копуудын хүндэт дугаар 7г авсан. Энэ дугаар хэр их хүлээлт, дарамт дагуулах талаар ер нь бодож байсан уу?
-Анх бол би энэ дугаарын үнэ цэнийг утгаар нь ойлгоогүй явсан байна лээ. Гэхдээ одоо бол би Кенни Далглиш, Кевин Киган нар шиг агуу домгуудын талаар илүү ихийг мэддэг болсон. Тийм ч болохоор энэ гайхалтай дугаарын үнэ цэнийг алдагдуулахгүйн төлөө цаашдаа хичээх болноо.

Ирэхээсээ өмнө та Торрестой хослон тоглох гайхалтай байх болноо гэж хэлж байсан. Харин Эль Ниньо таньтай зөрж таарсан. Энэ талаар?
-Ливерпүүл шиг топ багуудад гайхалтай тамирчид ирж л байдаг, явж л байдаг. Энд түүнээс гадна гайхалтай, дэлхийн класс тамирчид их бий шүү дээ. Жеррард, Рейна гээл.... Ливерпүүлд ирсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Асар их баялаг түүхтэй энэ багийн нэгэн хэсэг байж, дэлхийн класс тамирчидтай мөр зэрэгцэн тоглож, боломжит цомуудын төлөө тэмцэнээ гэдэг өөрөө гайхамшиг. Өнөөдрийн амьдарлыг би бүхий л насаараа мөрөөдөж ирсэн. Надад сайхан карьер, сайхан гэр бүл байна. Эхнэр бид 2 хөөрхөн охиноо өлгийдөн авснаар өөр нэг ертөнцөд хөл тавих шиг л болсон. Охин маань бидний амьдралд аз жаргал, баяр баясгалан нэмсэн. Тэд маань өдөр бүр надад урам зориг өгч байдаг. Тэднийхээ төлөө мөн багийн фанатууд, намайг дэмждэг бүх хүмүүсийн төлөө би улам их хичээж, шаргуу ажиллах болноо.

Түүний амьдарлын талаарх видео: http://www.youtube.com/watch?v=gMT97KxmH3Y&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=bwG4svmhvJI
1999 онд буюу Суарезийн 12той байхдаа орж байсан телевизийн нэвтрүүлэг...

Эх сурвалжууд:

http://www.dailymail.co.uk/sport/football/article-2099525/The-Luis-Suarez-story-The-making-hero.html
http://www.dailymail.co.uk/sport/football/article-1367750/Luis-Suarez-Liverpool-No-7-shirt-biting-handball.html
http://www.liverpoolfc.com/news/latest-news/luis-suarez-the-first-interview
http://forums.thisisanfield.com/index.php?/topic/15379-luis-suarez-interview/
http://liverpoolreds.livejournal.com/677333.html
http://www.dailymail.co.uk/sport/football/article-2076827/Luis-Suarez-history-Otman-Bakkal-Uruguay-v-Ghana-handball-World-Cup.html
http://www.luissuarez.co.uk/en/biografia-en
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Болжмор » Sat Aug 11, 2012 12:43 am

За ингээд танай шинэ сэдвийг мялаачихая...
Копуудад барьж байгаа миний шинэ улирлын бэлэг :D

Үнэнийг хэлэхэд энэ нийтлэл орчуулган дээр аймар зүдэрлээ ккк...
Тийм болохоор та нар ч гэсэн зархууралгүй уншаарай даа...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Spectre » Sat Aug 11, 2012 12:59 am

Болжмор wrote:Үндэсний баатар Луйс Суарезийн ертөнцөөр!!!

Гайхалтай байлаа :-D
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby UULAA » Sat Aug 11, 2012 1:34 am

Болжмортоо хайртай шүү. :ногоон:
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Батаа » Sat Aug 11, 2012 2:31 am

Аллен ирэвээ гэж үндсэн САЙТ дээр гарчихаж
Батаа
 
Posts: 10
Joined: Tue Jan 10, 2012 1:26 am

Re: LiverpoolFC 2012-2013

Postby ТОНИ » Sat Aug 11, 2012 4:00 am

Иржээ ирж

Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Оргил » Sat Aug 11, 2012 4:15 am

toglolt moglolt uzeed yabaad bsan ireh n todorhoi bsandoo...


boljmort bayarllaa.. uigagui hun shuu
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: LiverpoolFC 2012-2013

Postby JonJo » Sat Aug 11, 2012 9:36 am

Цэгцтэй нээжээ.
in Kenny we trust
User avatar
JonJo
 
Posts: 97
Joined: Sun May 22, 2011 5:53 pm

Re: LiverpoolFC 2012-2013

Postby slo mo jones » Sat Aug 11, 2012 1:16 pm

Сэдвээ сайхан нээжээ амжилт хүсьеээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Соёлоо » Sat Aug 11, 2012 1:33 pm

ХӨДӨЛМӨРЧ БОЛЖМОР :-D :-D :eek: :eek: :eek:
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Баясаа » Sat Aug 11, 2012 1:44 pm

Ямартай ч сэдэвтэй болчлоо, гоё
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Соёлоо » Sat Aug 11, 2012 1:47 pm

харин тийн, бусдын жишгээ дагаад, дээрх алдаануудаа зассан нь дээр байхаа. Бүтэн улирал хэрэглэгдэх НЭР шд. Гэхдээ миний ингэж саналаа хэлэх нь зарим Улаануудад илүүц байвал уучлаарай.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Bambagar » Sat Aug 11, 2012 1:49 pm

Шинэ улирал, дасгалжуулагч, тоглочид бас хүлээлт. Дэмжсээр, итгэсээр гэснээс Арсеналыг яасан их үзэн ядна вэ :ногоон:
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: LiverpoolFC 2012-2013

Postby Брон » Sat Aug 11, 2012 3:05 pm

Сайхан сэдэв нээжээ. Энэ жил багаа идэвхтэй дэмжинэ ээ...
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: LiverpoolFC 2012-2013

Postby rednasca » Sat Aug 11, 2012 8:38 pm

“This boy [Joe Allen], when you see him play you’d think he was Spanish, a real European player.
I would have paid many more millions for this kid. He’s unique in that he is a British player who just does not give the ball away.
You will see the difference he can make.
He’s incredible on the ball, his body work is very intelligent, for a 22-year-old it’s frightening.
Joe’s game understanding is very, very good and he is in love with the football, he loves it, he wants it all the time.
He has so much courage to get on the ball and play and I think he will fit in really, really well with all the other players.” – Brendan Rogers...

Болжмороос үлгэр жишээ аваад мэдээ энэ тэр оруулж байна шүү... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LiverpoolFC 2012-2013

Postby rednasca » Sat Aug 11, 2012 8:39 pm

Image
лаг залуу авчээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests