Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Postby Johny » Wed Aug 01, 2012 8:37 am

!!!Millions of Heartbeat for one Club!!!
!!!One Club fight for Millions of Heart!!!
!!!We Are UNITED
Image
Бүтэн нэр:Manchester United Football Club
Багийн хоч:The Red Devils(Улаан чөтгөрүүд)
Байгуулагдсан он :1878
Стадион:Old Trafford
Багын эзэд:Glazer family
Захирал:Joel and Avram Glazer
Дасгалжуулагч:Sir Alex Ferguson
Багын ахлагч:Vidic
Стадионы талаар
Image
Алдарт Олд Трафорд буюу бидний домог Бобби Чарлтон эрхмийн хэлснээр Мөрөөдлийн Тэатр маань тэртээ 1910 оноос өдийг хүртэл бидний голомт байсаар ирж.Мөрөөдлийн Тэатр цаасан дээр 75,811 хүний багтаамжтай хэмээн бичэгддэгч албан бусаар 80000 хүнийг багтаах чадалтай гэгддэг! 75,811 хүний багтаамж нь Олд Трагорд ийг Англи даа дээрээсээ 2т орох том стадион болгодог алдарт Вэмбли 1т байдаг аж.....Олд Трафорд нь Примэр лиг болон бусад тэмцээн уралдааны олон олон рэкөрдыг эзэмшдэг жишээ дурдвал: 1939 онд 1 дүгээр дивт Чононуудыг гэртээ хүлээн аван тоглсон тоглолтонд нийт 76,098 ирж үзэж байж энэ нь Английн аврага шалгаруулах тэмцээний түүхэн дэхь хамгийн олон үзэгчтэй тоглолт гэж тэмдэглэгдсэн байдаг байна.Примэр лигийн нэг улирал үзэгчдийн дундаж тогоороо тэргүүлсэн рэкөрдыг мөн л Олд Трафорд маань эзэмшдэг 2006-2007 оны улирал дунджаар 75,826 хүн Олд Трафордод болсон тоглолт бүрт багаа дэмжхээр ирдэг байж.Олд Трафорд-ийн түүхэн дэхь хамгийн бага үзэгчтэй тоглолт нь тэртээ 1921 онд 2дугаар дивт Лэцирстэр сити клубтай хийсэн тоглолтонд ердөө 13хан гэж тэмдэглэгдсэн байна тухайн үед дайнаас болж хөлбөмбөг уналтанд ороод байсан үе юм.1910 оноос үдийг хүртэл бидний түүхийг хамтдаа бичэлцсэн Гайхамшигт Мөрөөдлийн тэатр маань цаашдаа ч олон арван жил бидэнтэй хамт байх биз!!! Зөвхөн энд л Манчэстэр Юнайтэд -ийн сүлд дуу хамгийн чангаар сонсогд нь!!!
2012-2013
Ирэх улирлийн Кит
Image Image
Image
Үндсэн Багын бүрэлдхүүн:Хаалгачид
1.De Gea
Image
Нас:21
Яс үндэс:Spain
Ирсэн он:2011.7.1
Ирсэн үнэ:£17
Өнгөрсөн улирлын өмнө хийсэн манай хамгийн том наймаа.Хөлбөмбөгт хамгийн эмзэг байрлалдаа Ван дэр сар зодог тайлсны улмаас эзгүйдээд байсан Саф түүний орлуулхаар 2ийн хооронд хүн авхыг хүсээгүй тэр класс эсвэл маш их ирээдүйтээ нэгний хүсэж байлаа тэгээд ч ирээдүйн дэлхийн шилдгүүнийг нэг болох нь гарцаагүй гэгдэж байсан 20той залуу хүүг сонгосон түүний төлөө английн багуудын хаалгачын төлөө төлж байсан рэкөрд үнэ болох £17 төлсөн.Тэрээр ирснээсээ хойш муугүй тоглолтыг үзүүлж байв гэвч улирлийн эхний хагасын сүүлээр маш хангалтгүй тоглолтуудыг үзүүлж Линдэргаардад гарааны эрхээ алдаж олон амны зугаа болоод байв.Удалгүй Линдэргаард бэлтгэл дээр гэмтэл авснаар түүнд дахин боломж олдож түүнийгээ ч маш сайн ашиглсан Чэлси-гийн талбай дээр болсон тоглолтонд жинхэн урлаг үзүүлсэндээ.Түүний анхны улирал сайн ч биш муу ч биш л байлаа ямартай ч тэр улирлийн төгсгөлд Примэр лигийг 77.9% зохилтыг аюулгүй болгосон үзүүлтээрээ тэргүүлсэн.Ирэх улирал өнгөрсөн улирал сүүлийн хагасаас үзүүлж эхэлсэн гайхалтай тоглолтуудаа хадгалах хэрэгтэй тэр чадна!
2.Lindegaard
Image
Нас:28
Яс үндэс:Denmark
Ирсэн он:2011.1.4
Ирсэн үнэ:£3.5
Уул нь их сайн хаалгач дундаж багын гараанд хангалттай гархаар.2011 оны 1 сард ирснээсээ хойш Ван дэр сар болон Дэ гэа нарын дараа 2 дугаар сонголтоор тоглож нийт 13 тоглолтонд оролцсон байна 8 нь лигийн тоглолт.Найдвартай сэлгээ!! Түүнийг аятайхан гараанд гарах баглуу яваасай гээд загнуулж байсан удаатай :RD
Үндсэн багын бүрэлдхүүн:Хамгаалагчид
3.Ferdinant
Image
Нас:33
Яс үндэс:England
Ирсэн он:2002.7.22
Ирсэн үнэ:£34
Өнгөрсөн улирал нийт 38 тоглолтонд оролцсон.Видич ийн эзгүйд тэр хойд шугам болон багаа удирдаж байлаа! Рио өнгөрсөн улирал лигт 30 тоглолтонд оролцсон бөгөөд ихэнхдээ Эванстай хамт гарж байсан Эванс түүнтэй хамт төрөлж арилжсан мэт тоглож байснан нь Рио гийн гавяа.Одоо 33 настай тэрээр Юнайтэд-д гарааны эрхтэй сүүлийн улирлаа өнгрүүлж магадгүй.Түүнийг Видичтэй хамт талбай дээр дахин хархыг тэсэн ядан хүлээнэ!
4.Smalling
Image
Нас:22
Яс үндэс:England
Ирсэн он:2010.7.7
Ирсэн үнэ:???
Түүнийг хэдээр авчирч байсныг сайн мэдэхгүй юм.ямар ч үнээр авчирсан байсан гэсэн тэр үнэхээр сайн наймаа болсон одоо дөнгөж 22той гэхэд биеийн хөгжил үеийнхнээсээ тасарчихсан.Өнгөрсөн улирал гэмтэлд их өртсөн түүнээс биш маш сайн тоглолтуудыг үзүүлж байсандаа.Одоохондоо Жонэс оос арай илүү байгаа гэдгээ харуулаад байгаа.2010 оны улирлаас эхлэн сэлгээ болон гараанаас нийтттэй 63 тоглолтыг бидний төлөө хийгээд байна өнгөрсөн улирал 30 тоглолтонд оролцсон.Ирэх улирал болон цаашид бидний шалшгүй чухал тоглогчдын нэг болох нь гарцаагүй.Харамсалтайн улирлийн эхний хэдэн тоглолтонд оролцож чадахгүй байж магадгүй болчхоод байгаа өлмөөн ясны гэмтлээ бүрэн эдгээхийн тулд 10 долоо хоног хэрэгтэй гэсэн.Зарим нэг нь маш сайхан мэдээ байна гэсэн
5.Jones
Image
Нас:20
Яс үндэс:England
Ирсэн он:2011.7.1
Ирсэн үнэ:£16.5m
Ирээдүйн Юнайтэд ийн ахлагч магадгүй Английн шигшээг ч ахалж магадгүй гэгддэг авяасны үүр болсон хамгаалагч залуу.Түүнийг өнгөрсөн улирал олон томчуудттай өрсөлдөж байж өөрийн болгосон.Заримдаа их хий гаргаад байдаг муу талтай гэвч дөнгөж 20той гэдэг нь түүнийг нь залруулхад хангалттай шалтгаан юм.Өнгөрсөн улирал нийт 41 тоглолтонд оролцож 2 гоол хийчхээд байна 1 гоол нь лигийн тоглолтонд хожлын үнэтэй гоол байсан билээ! Ирэх улирал баруунд гараанд гарж магадгүй!
6.Evra
Image
Нас:31
Яс үндэс:France
Ирсэн он:2006.1.10
Ирсэн үнэ:£5.5
Дэд ахлагч маань сүүлийн 2 жил бараг л сэлгээгүй тоглож байна.Сүүлийн үед түүнийг их муу тоглож байгаа орны хүн авчирах хэрэгтэй энээ тэрээ гэсэн яриа гараад л.Гэвч тийм биш түүнийг өөрөө Юнайтэд аас өөрөө явна гэхгүй л бол түүнийг явуулах шалтаг бидэнд байхгүй 2006 ооноос хойш тогтмол гараанд гарж маш тогтвортой тоглолтыг үзүүлсээр ирсэн манайд домог болон бичэгдэх ёстой хүмүүсийн нэг! 2006 онд ирсэн улиралдаа 36 тоглолтонд оролцож түүнээс хойш өдийг хүртэл улирал болгон 45+ тоглолтонд оролцож байгаа.Өнгөрсөн улирал 47 тоглолтонд оролцсон бараг л тоглолт өнжөөгүй санагдаж байна.Хэрвээ Лб дээр хүн авахгүй бол ирэх улирал мөн л 45+ тоглолтонд оролцох байх
7.Evans
Image
Нас:24
Яс үндэс:N.Irelnad
Ирсэн он:2006.7.1
Ирсэн үнэ:!!!
Хэзээч сайжрахгүй хөлдүү гээрээ дуудуулж байсан Эванс өнгөрсөн улирал Юнайтэд ын хамгаалагчдаас хамгийн сайн байсан нь болсон.Улирлийн сүүлийн хагасаас тогтмол гараанд гарч маш сайн тоглолтуудыг үзүүлсэн нийт 38 тоглолтонд оролцсон бөгөөд 27 нь лигийн тоглолт мөн 2006 онд ирснээсээ хойш Юнайтэд ийн төлөө анхны голоо лигийн тоглолтонд хийгээд амжсан.Сэм сэмхэн талбайд гарсаар тэр аль хэдийнээ бидний төлөө 100+ тоглолтон оролцжээ.
8.Rafeal
Image
Нас:22
Яс үндэс:Brazil
Ирсэн он:2008.7.1
Ирсэн үнэ:!!!
Баруун жигүүрийг олон жил авж явах залуу маань өнгөрсөн улирал 18 тоглолтонд оролцсон.Урагшаа хэт ордгоос нь болж заримдаа их аюул үүсдэг хамгаалалтаа жоохон сайжруулчихвал байрлалдаа үеийнхэн дундаа шилдэг нь.Ирэх улирал Жонэс Смаллинг нартай сэлгэгдэж тоглох байх.Өнгөрсөн улирал эгзэгтэй үед Эвэртөнтөи хийсэн тоглолтонд дээр айхтар чансандаа кк
9.Vidic
Image
Нас:30
Яс үндэс:Serbia
Ирсэн он:2006.1.25
Ирсэн үнэ:£7
Багийн жинхэнэ ахлагч хаамгаалалтын ноён нуруу маань өнгөрсөн улирал 2012 сард Басэл тэй хийсэн тоглолтонд тун хүнд гэмтэж улмаар улирал дуустал тоглох боломжгүй болсон.Түүний эзгүйд төвд Рио болон Эванс нар муугүй тоглолт үзүүлж байсан ч Видич тодорхой хэмжээгээр үгүйлэгдэж байлаа.Ямартай ч ахлагч маань удаан хугацааны дараа бэлтгэлдээ гараад эхэлсэн байгаа удахгүй тоглоод эхлэх биз.Ирэх улирал мангас тоглолтуудаа ахин үзүүлэх бизээ.Тэрээр Юнайтэд-д 243 тоглолтыг хийгээд байна
Үндсэн багийн бүрэлдхүүн: хагас хамгаалагчид
10.Fletcher
Image
Нас:28
Яс үндэс:Scotland
Ирсэн он:2000.7.3
Ирсэн үнэ:!!!
Ердөө саяхан 2009-2010 улирал Пл ийн улирлийн шилдэг 11т орж байсан Флэтчэр маань бараг Карийр аа өндөрлөх аюултай болчхоод байна.Одоо гын байдлаар ямар нэгэн тууштай мэдээ байхгүй байгаа ч зарим нэгэн сайт түүнийг дахин тоглох боломжгүй гэж бичээд байгаа ийм зүйл болохгүй бол тун сайн.Өнгөрсөн улирал ердөө 8хан тоглолтонд оролцоод өвчнийхөө улмаас улирал дуустал тоглож чадахгүй болсон билээ.Манай Акдэмаас гарсан шилдгүүдийн нэг маань бидний төлөө 302 тоглолт хийж
11.Carrick
Image
Нас:31
Яс үндэс:England
Ирсэн он:2006.8.31
Ирсэн үнэ:£14
Өнгөрсөн улиралийн топ хагас хамгаалагч улирлийн турш тогтвортой тоглсон нийт 41 тоглолтонд оролцсноос 35 нь лигт.Ирэх улирал дундаа шинэ хүн авчирахаас үл хамааран гараанд гарна!
12.Cleverly
Image
Нас:23
Яс үндэс:England
Ирсэн он:2005.7.1
Ирсэн үнэ:!!!
Анх 12 настайдаа манайд ирж байсан тэрээр удаан хичээсний эцэст Сколэс ийн орыг залгахаар үндсэн багт өнгөрсөн улирал анх удаагаа дуудагдсан.Юнайтэд ийн фэнүүд бүгд түүнд анхаарлаа хандуулж байсандаа тэрч итгэл эвдэлгүй гэмтэх хүртлээ гайхалтай тоглолтуудыг үзүүлж байв.Удалгүй гэмтэж манайх дундаа хүнгүйдэж Сколэс ийг эргээн дуудсан билээ.Өнгөрсөн улирал тэр 15 тоглолтонд оролцсон.Ирэх улирал сэлгээнээс ашиглагд нь
13.Scholes
Image
Нас:37
Яс үндэс:England
Ирсэн он:1991.7.8
Ирсэн үнэ:!!!!
Жинхэнэ домог Саф ийн алтан хөвгүүдийн нэг 1994-1995 улирлаас үндсэн багт тоглож эхэлснээсээ хойш нийт 697 тоглолтонд зөвхөн нэг клубын өмнөөс оролцож 157 гоол хийж Примэр лигийн бүх цаг үеийн шилдэг 11т багтаж 37настай хэрнээ залуусыг ичээтэл дамжуулж гоолдож чадаж байгаа Сколэс маань өнгөрсөн улирал-ийн эхэнд зодог тайлснаа албан ёсоор зарлсанч 2012 оны 1 сард хайрт багтаа тусалхаар буцан ирсэн.Тухайн үед Андэрсөн Флэтчэр Клэвэрли зэрэг түүний байрлалыг нөхөх хүмүүс бүгд тоглох боломжгүй болоод байсан билээ.Буцан ирээд анхны тоглолтондоо гоолдож биднийг галзууруулсан! өнгөрсөн улирал нийт 21 тоглолтонд оролцсон.Улирал дуусаад буцаад зодог тайлна гэж яриж байсан ч саяхан дахин 1 жил дахин тоглох гэрээ зурсан байгаа.
14.Anderson
Image
Нас:24
Яс үндэс:Brazil
Ирсэн он:2007.7.1
Ирсэн үнэ:£20
Өнгөрсөн улирал бас л гэмтсээр байгаад таарсан Клэвэрлитэй эхэн хэсэгт дундийн шугам сайн тоглож байсан ч тэгээд л гэмтээд алга болсон!Өнгөрсөн улирал ердөө л 16 тоглолтонд оролцсон.Түүнийг зарах талаар нэг хэсэг яриа гарсан ч тэгсгээд намжчихлаа хэрвээ явахгүй бол тэгээд л жил болгон л Андэрсөн маань одоо л лаана гэж залбирдаг шигээ хүлээхээс өөр аргаггүй!
15.Valensia
Image
Нас:25
Яс үндэс:Ecuador
Ирсэн он:2009.6.30
Ирсэн үнэ: £16
2009 виганаас ирж байсан эквадөр залуу маань аль хэдийн манай гол тамирчдын нэг болж.Өнгөрсөн улирал эхний хагасд бэртэлтэй багтаа төдийлөн тусалж чадаагүй ч сүүлийн хагасд иргэн ирж гайхалтай тоглолт үзүүлсэн баруунаар жинхэнэ түйвээж байлаа.Тэхник харагдахгүй хэрнээ эвлэгхэн хамгаалагчдыг хуураад л хураад л пижигнээд л байсандаа.Өнгөрсөн ямартайч 38 тоглолтонд оролцож 6 гоол хийсэн байна.Ирэх улирал 25 аа солиж алдарт 7 номэр авсан байгаа 7 гэдэг бол...........
16.Young
Image
Нас:27
Яс үндэс:England
Ирсэн он:2011.7.1
Ирсэн үнэ:£15
Өнгөрсөн улирлийн гол 3 наймааны нэг Янг манайд тун дажгүй зохицож байгаа гэж болно Сүүл хэсэглүү гэмтэлд жоохон ороогдсон.Өнгөрсөн улирал нийт 32 тоглолтонд оролцож 8 гоол хийсэн байна.Ирэх улирал ерөнхийдөө сэлгээнээс тоглох биз
17.Giggs
Image
Нас:38
Яс үндэс:Wales
Ирсэн он:1987.11.29
Ирсэн үнэ:!!!
Гиггс энэ хүний тухай ярилтгүй Жинхэнэ гайхамшиг.Их британий түүхэн дэхь хамгийн олон шагнал цол хэргэмтэй тоглогч нэг клубт хамгийн олон удаа тоглолт хийсэн хамгийн олон удаа Примэр лигийн аврага авсан тоглогч гээд л дуусашгүй!Клувын түүхэнд хамгийн олон удаа буюу 909 удаа тоглчхоод байгаа Гиггс маань магадгүй сүүлийнхээ жилийг Олд Трафордод өнгөрүүлэх байх!Өнгөрсөн улирал 33 тоглолтонд оролцсон 4 гоол хийж 900 дэхь тоглолтондоо хожлын гоол хийж байсан
18.Nani
Image
Нас:25
Яс үндэс:Portugal
Ирсэн он:2007.7.1
Ирсэн үнэ:€25.5
Нани өнгөрсөн улирал дажгүй тоглолт үзүүлж багтаа нилээн тус хүргэсэн.Өөрийнхөө сул тал болох цохилт финишээ нилээн сайжруулсан нь улирлийн эхнээс харагдаж байсан Чэлси гийн эсрэг өнгөрсөн улирлийн шилдэг гоолуудын нэгийг ганган зоосондоо.Өнгөрсөн улирал 40 тоглолтонд оролцож 10 гоол хийж 29 нь лигийн тоглолт юм байна.Ирж буй улиралд 2 довтлогчтой тоглох тоглохгүйгээс шалтгаалаад гараанд гарах эсэх нь шийдэгдэх байх.Юнайтэд ирснээсээ хойш 197 тоглолт хийгэд байна
19.Bebe.
Image
Нас:21
Яс үндэс:Portugal
Ирсэн он:2010.8.4
Ирсэн үнэ:8m
Саф ийн цөөхөн хэдэн бүтэлгүй наймаануудын нэг болох талруугаа болсон нөхөр.Анх хэний ч мэдэхгүй нөхрийг нилээн үнэтэй авж шуугиан дэгдээсэн ирснээсээ хойш ердөө 7хон тоглолтонд оролцсон.Өнгөрсөн улирал эхлэнгүүт Туркын лиглүү улирал дуустал зээлж орхисон тэнд очоод ч гавиагүй бэтрсээр байгаад таарсан сурагтай байсан ямарч байсан үндсэн бүрэлдхүүнд дуудчихаад байгаа аялан тоглолтуудад нилээн дажгүй байгаа.Зээлчихгүй бол ирэх улирал сиймхий гарвал хэдэн тоглолтонд оролцоно!!
Үндсэн багын бүрэлдхүүн:Довтлогчид
20.Macheda
Image
Нас:20
Яс үндэс:Italy
Ирсэн он:2007.9.1
Ирсэн үнэ:!!!
Аврага авж өгсөн ачтай буянтай хүү ккк тэр улирлаас хойш нилээн юм дуулгах байх гэж найдаж байсан нээх гавихгүй л байна нэг хэсэг явна барина гэж байгаад намжсан.Өнгөрсөн улирал манайд 6 тоглолт хийгээд өвлийн цонхоор КПР луу зээлээр явсан тэндээ мөн 6гаан тоглолтонд оролцсонч ямар нэгэн гоол хийж гавяа байгуулаагүй!Ирэх улирал ерөнхийдөө зээлээр юмуу эсвэл нөөц багт тоглох байх одоо дөнгөж 20той учраас цаашдаа өшөө өсөн дэвжих байх!
21.Berbatov
Image
Нас:31
Яс үндэс:Bulguria
Ирсэн он:2008.9.13
Ирсэн үнэ:£30
Клувын хамгийн үнэтэй наймаануудын нэг болсон залуу маань улаан өмсгөлтэй 149 тоглолтонд оролцож 49 гоол хийгээд байгаа.Өнгөрсөн улирал ерөнхийдөө сэлгээнээс тоглож 9 гоол хийгээд амжсан энэ зун явна гэдгээ хатуу хэлсэн боловч одоогын байдлаар ямар нэгэн баг түүний араас хөөцөлдөөгүй байна наймааны цонх хаагдах болоогүй тул юу болхыг таашгүй хэрвээ үлдвэл яг л өнгөрсөн улирал шиг сэлгээнээс тоглолтонд оролц нь
22.Hernandez
Image
Нас:23
Яс үндэс:Mexico
Ирсэн он:2010.8.8
Ирсэн үнэ:???
Дэлхийн аваргаас хойш амралтгүй тоглсноосоо болснуу яасан Хэрнандэз маань өнгөрсөн улирал анхны улирал шигээ сайн байж чадаагүй өнгөрсөн улирал өндөрлхөд Саф хэлж байсан тэр маш олон улирал амралтгүй тоглсон тэрэнд амралт хэрэгтэй түүнийг энэ зун ямар нэгэн тэмцээнд оролцуулахгүй гэж! Өнгөрсөн улирал чичо маань 36 тоглолт нь д 12 гоол хийсэн!Ирэх улирал өөрийн элдэвтэй зальтай тоглолтоороо багтаа хангалттай туслах нь дамжиггүй
23.Welbeck
Image
Нас:21
Яс үндэс:England
Ирсэн он:2007.7.1
Ирсэн үнэ:!!!
Миний хамгийн хартай залуу тоглогч болоод буй Вэлбэкк маань 2 улирал зээлээр өөр багуудад тоглсны эцэст өнгөрсөн улирал багтаа иргэн ирж улирлийн эхнээс гараанд гаран тоглсон түүний стат тийм ч сайн биш байгаа ч талбай дээр маш үр дүнтэй тоглолт үзүүлж байгаа нь Саф түүнийг тогтмол гараанд гаргаж байгаагын гол учир.Ирэх улирал хэрвээ 2 довтлогчтой тоглвол Вэлбэкк гараанд гарах өндөр магадлалтай.Өнгөрсөн улирал 40 тоглолтонд оролцож 12 гоол хийж.
24.Rooney
Image
Нас:26
Яс үндэс:England
Ирсэн он:2004.8.31
Ирсэн үнэ: £25.6
Түүний талаар олон зүйл ярих нь илүүц биз.Рүүни-гийн хувид өнгөрсөн улирал муугүй байсан тэрээр 44 тоглолтонд оролцож 35 гоол хийсэн нь Юнайтэд-д ирснээсээ хойш хамгийн олон гоол хийсэн улирал болгож байгаам.Бидний зүрх болсон залуу маань улам бүр л багийн лийдэр болоод байгаа.Түүний-г овэррайтэд гээд байдаг зарим нэг нөхдөд хэлхэд 2004 оноос хойш Примэр лигийн тамирчдаас улирал бүр 10+ гоол 10+ассист дундчилсан тоглогч байхгүйл байгаам.Одоогын байдлаар Юнайтэд-ийн төлөө 365 тоглолтонд 181 гоол хийснээр бүх цаг үеийн мэргэн буудагчдын 4 дээр бичэгдээд байгаа цаашдаа улам өснө.

Шинэ цэргүүд:Kagawa&Powell
Image
Нилээн удаан хичээсний эцэст хэрэгтэй байрлалдаа Дотмундаас Япон залуу Кагава-г 13 сая орчмоор дарсан.Түүний хувид өдгөө 23 настай Бундэс лигт 2 улирал өөрийгөө жинхэнэ нээчхээд манайд ирж буй залуу.Манайд тэр 26 дугаартай тоглхоор болсон бөгөөд манай түүхэн дэхи анхны япон тоглогч болж байгаа юм.Улирлийн өмнөх аялан тоглолтуудад дажгүй тоглолтудыг үзүүлж Сафаар олонтоо магтуулаад байгаа.Ирэх улирал түүний хэрхэн тоглхыг хурдхан шиг л хармаар санагдаж байна...

Мөн өөр нэгэн наймаа болох Ник Поввэл ийн хувид 18 настай тун ирээдүйтэй залуу гэгдээд байгаа манайх түүнийг 6 сая орчмоор өөрийн болгосон.Хуучин Клубтээ зүүдэг байсан 25 буюу Валэнсиа гийн хуучин дугаарыг авхаар болж.Саф түүнийг ирэх улирал сэлгээнээс тоглох бүрэн боломжтой гэж нэгэнт ам алдаад байгаа нь хэр потэнциалтай нөхөр вэ гэдэг нь харагдаж байгаам!!

Багаас явагсад:Pogba,Park,Owen,Kuszczak
Pogba
Image
Аль өвлөөс-л тоглуулахгүй бол явлаа бла бла гээд байсан Погба хүсэл болсон Юүвэнтүс лүү гээ үнэгүй явлаа саяхан эмчийн үзлэгт орсон гэсэн.Их ирээдүйтэй мундаг залуу ч иймэрхүү зантай нөхдүүд манайд хэрэггүй түүнийг явсан-д харамсах зүйл алга.Тэрээр манайд албан ёсны 7 тоглолтонд оролцсон!
Owen
Image
Нэг үе Пл ийг байлдан дагуулж байсан алтан жаал Карийр ийнхаа бөгсөн дээр манайд 3 улирлийг үдэсний эцэст чөлөөт агэнт боллоо.Одоогын байдлаар аль нэгэн багтай гэрээ хийх сураг алга магадгүй зодог тайлах байх.Сүүлийн үед дуу шуу ороод байгаа хөрштэйгээ хийсэн бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн гахайлтай дэрби тоглолтын баатар минь баяртай!
Kuszczak
Image
Кушчак ийн хувид 5 жил сайхан сэлгээ болсоор байгаад л явлаадаа 2007 онд жинхэлснээс хойш ердөө 61 тоглолтонд оролцсон байна.Өнгөрсөн улирал зээлээр тоглуулсан.Brighton & Hove Albioн-луу үнэгүй явсан цаашдын карийрт нь амжилт хүсий!!!!
Park
Image
Азын бар Парк маань 7 жил бидэнтэй хамт байсны эцэст багаа орхилоо анх ПСВ гээс 4м ээр ирж байж.Энэ 7 жилийн хугацаанд 205 тоглолтонд оролцож 27 гоолыг хийжээ.Түүний гоолууд ихэнх нь маш үнэтэй гоолууд байсандаа.Манчэстэр Юнайтэд клубын фэнүүд түүнийг хэзээч мартахгүй гэдэгт итгэлтэй байна.Наймааны тухайд үнэ ханш нь тодорхойгүй КПР луу явсан ямартайч Плдээ үлдэж байгаа нь сайхан хэрэг! Цаашдын Карийрт чинь амжилт хүсий!!!

За мөн нөөц багаас 1-2 хүүхэд явсан байгаа.Фабио болон Бэн амос нарыг улирал дуустал зээлхээр болчхоод байгаа билээ.
Фабио гийн хувид их найдвар хүлээлгэж байсан ч олигтой сайжрахгүй байгаа тул КПР луу зээлхээр болсон тэнд юм сураад ирвэл сайн хэрэг.
Бэн амос ийн хувид Халл сити луу зээлээр явж байгаа юм

Шуумууд
Image
Багын эзэд улирлийн өмнө 2-3 ТОП наймаа хийнэ гэж ам гарсан одогын байдлаар ТОП гэхээр ганц Кавага-г авчхаад байгаа.Сүүлийн жилүүдэд жинхэнэ толгойны өвчин болчхоод байгаа дундын шугамандаа ямар нэгэн Топ тоглогч эрчимтэй сонирхсон зүйл алгал байна наймааны цонх хаагдах болоогүй мөн Олимп дуусаагүй байгаа учир одоохондоо хэн яахыг таашгүй байна.
Яг одоогын байдлаар авхыг оролдож буй тамирчид:
Ashley Cole (Chelsea)
Victor Wanyama (Celtic)
Ezequiel Cirigliano (River Plate)
Jese Rodriguez (Real Madrid)
Christian Eriksen (Ajax)
Radamel Falcao (Atletico Madrid)
Moussa Dembele (Fulham)
Marouane Fellaini (Everton)
Paulo Henrique Ganso (Santos)
Lucas Moura (Sao Paolo)
Robin van Persie (Arsenal)
Yohan Cabaye (Newcastle)
Demba Ba (Newcastle)
Fernando Llorente (Athletic Club)
Axel Witsel (Benfica)
Luke Shaw (Southampton)
Julio Cesar (Inter Milan)
Joao Moutinho (Porto)
Mats Hummels (Bor.Dortmund)
Leighton Baines (Everton)
Luka Modric (Tottenham)

Багийн амжилтууд:
Premier League
1907–08, 1910–11, 1951–52, 1955–56, 1956–57, 1964–65, 1966–67, 1992–93, 1993–94, 1995–96, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03, 2006–07, 2007–08, 2008–09, 2010–11(19)
Cups
FA Cup
1908–09, 1947–48, 1962–63, 1976–77, 1982–83, 1984–85, 1989–90, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04(11)
League Cup
1991–92, 2005–06, 2008–09, 2009–10(4)
Community Shield
1908, 1911, 1952, 1956, 1957, 1965*, 1967*, 1977*, 1983, 1990*, 1993, 1994, 1996, 1997, 2003, 2007, 2008, 2010, 2011(19)
European Cup/UEFA Champions League
1967–68, 1998–99, 2007–08(3)
UEFA Cup Winners' Cup
1990–91
UEFA Super Cup
1991
Intercontinental Cup
1999
FIFA Club World Cup
2008
Оролцох тэмцээнүүд
ImageImage
ImageImage

За ингээд багтаа шинэ улиралд нь амжилт хүсий.Өнгөрсөн улирал ямар нэгэн зүйлгүй хоцорсон ч харамсхааргүй сайхан улирал болж өнгөрсөн.Баг ерөнхийдөө бага багаар шинчлэгдээд л байна ирэх уйлрал тайтлын төлөө үргэлж хүчтэй өрсөлдөж ирсэн шигээ өрсөлд нь.Гэмтэл бэртэл холуур байж оролцсон бүх тэмцээндээ түрүүлэх болтугай!!!GLORY GLORY UNITED
Image
Last edited by Johny on Thu Sep 06, 2012 11:26 pm, edited 4 times in total.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Манчестер Юнайтед 2012/13:"WE ARE UNITED"

Postby Johny » Wed Aug 01, 2012 8:59 am

5 Reasons for Manchester United Fans to Be Cheerful
Өнгөрсөн улиралдаа харамсахгүй байх 5 шалтгаан! Сити-д тайтлаа алддаг өдөр оруулж байж!!
Image
Хэрвээ та Манчэстэр юнайтэд ийн фэн бол яг одоо танид хэцүү бас багийхандаа гомдох харамсах бодол төрж байгаа нь ойлгомжтой.Арга ч гүй Сл ээс хэсгээсээ гарж чадаагүй Фад Карлингд амжилт үзээлээгүй Лигээ Дэрбидээ алдаж хүснэгтийн 2 дугаар байрт дуусгаж байгаа юм чинь.Та бүхнийг яг хэзээ энэхүү багаа дэмжиж эхэлснийг мэдэхгүйлдээ гэхдээ ихэнх нь 2006-2007 оноос дэмжиж эхэлсэн байх миний хувид 2007 оноос Юнайтдиг эргэлт буцалтгүй дэмжиж эхэлсэн.2007 оноос өдийг хүртэл ийм таруухан улирлийг үзэж байгаагүй 2004 оноос хойш анх удаа цом шагналгүй улирлийг дуусгаж байгаа нь энэ.Ер нь үүсгэн байгуулагдснаасаа хойш иймэрхүү улирлийг тун цөөхөн үдсэн тэгэхлээр Фэнүүд бидний хувид сонин бас итгэмээргүй байх нь дамжиггүй.Улирал болгоны эхэнд бүх л багын фэнүүд манайх түрүүлнэ гэсэн итгэл үнэмшил урам зоригоор эхэлдэг гэвч эцэст нь нэг нь баярлаж бусдана уйлаад хоцордог нь энэ Спортийн хууль.Бид хэдэн удаа Яг одоо Сити гийхэн мэдэрч байгаа жаргалыг мэдэрч байв Бусад нь хэдэн удаа яг одоо бидэн шиг байдалд орж байв гээд та нэг бодоод үзээрэй?.Чэлсид биш Арсэналд биш Ситид биш Ливэрпүүлд биш Зөвхөн бидэнд 19 гэсэн тоо харяалагддаг юм шүү!
Яг одоо та багийхаа энэ улирал гаргасан амжилтанд сэтгэл дундуурхан яваа бол тэрийгээ зүгээрл мартаад багаараа бахарх тэдэнд чангаар алга таш учир нь.................

1.Ахмад дайчид маань гайхалтай тоглсоорл.
Image
Лигт Манайхаас өөр залуус болон ахмадуудийг хамтдана давсийг нь таруулан тоглдог байхгүй гэж болно.Рио Фэрдинант Гиггс Сколэс гээд ахмадууд маань энэ улирал чадхийнхаа хэрээр л тоглоцгоосон сайн ч байсан муу ч байсан.Дээрээс нь Каррик Видич дэд ахлагч Эвра Парк нарыг Ахмад дайчдийн жагсаалт луу оруулж болно.Паркийг эс тооцвол бусад нь энэ улирлийн гол хүмүүс маань байлаа.Тэд Олд трафордод хэр чухал хэр үнэтэй тамирчид вэ гэдгээ хангалттай харуулцгаасан.Ингээд харахлээр баг маань хөгшин мэт санагдах боловч бидэнд ахмад дайчдаасаа илүү олон авяаслаг залуус байгаа юм.
2.Залуус маань сайжирсаар л.
Image
Дэ гэа улирлийн эхэнд гаргаж байсан тоглолт бүхэл хүмүүсийн хүлээлтийг байхгүй болгож байсан байх.Шинэ орчин шинэ хэл шинэ Клув гээд л залуу хүнд хэцүү байснана ойлгомжтой гэхдээ тэр чадсан улирлийн 2 дугаар хагасаас үзүүлж эхэлсэн тоглолт нь үнэхээр гайхалтай тоглолт болгонд сайжирч байгаа нь анзаарагдаж байсан. Ворлд класс сайв бурхан минь дахиад ворлд класс сайв гэж......Эванс бүтэлгүй сайжрахгүй хог гэж дуудуулдаг байсан Эванс маань багийн ахлагч Видич ийг хичнээн сайн орлов тэр энэ улирлийн Юнайтдийн хамгийн амжилт ахисан тоглогч дараа улиралч тэр энэ гайхалтай тоглолтуудаа үзүүлэх байх.Удахгүй болох Олимпод Их британ ний мөрөөдлийн багаас 21 наснаас дээш 3 тоглогчийн 1н тэр байх болно гэдэгт мөрийчөдч бэлэн байна.
Үүн дээр Жонэс Рафэал Смаллинг Клэвэрли Вэлбэкк зэрэг залуус маань байна бүгд л тодорхой хэмжээгээр сайжирч байгаа 24 ч хүрээгүй залуучууд яалангуяа Вэлбэкк өөрийгөө ямархуу Потинцалтай гэдгээ хангалттай харуулсан дараа улирал бидний гол зэвсэг байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.Бүхэл улиралжингаа гэмтэлтэйч гэмтэлгүйч багийхаа төлөө бүхнээ зориулж байсан залуусдаа баярллаа.
3.Эздүүд ойлгож эхэлж байх шиг...Шинэ цус
Image
Жил болгон л манайх Дэлхийн хамгийн баян Клув ээр тодордог.Гэтэл тэр их ашиг орлого хааччихваа?ягаад ийм их ашигтай байдаг юм мөртлөө Сити шиг Чэлси шиг наймаанд мөнгө хаяж болдоггүй юм болоо? энэ бол ах дүү эздүүдийн буруу юм топ наймаа хийдэггүй хангалттай мөнгө гаргадаггүй багийг зөвхөн өөрсдөддөө ашиг орлох зорилгоор ашиглдаг гэхэд хатуудахгүй болвуу.Хэдэн жилийн өмнө ч тэднийг зайлуулах арга хэмжээ эсэргүүцэх байгуулага хүртэл байгуулагадаж байсан энэ асуудал тэгсгээд л өнгөрсөн.Харин одоо тэд ойлгож байгаа бололтой Ахмадууд маань мөнх биш гэдгийг адилхан зацалцахгүй бол амжилт гаргахад хэцүү гэдгийг өрсөхгүй бол болохгүй гэдгийг.Юутайч тэд энэ зун 2-3 шинэ хүн авчрана гэж ам өчгөө өгсөн.Хүн болгон л өөр өөр бодолтой байгаа байх Гайтан уу? Кагава юу? Мартинэз уу гээд ? тодорхой нь гэвэл бидэнд Хагас хамгаалалтанд зайлшгүй шинэ бас эрч хүч хэрэгтэй.Түүнээс гадна Явж байгаа Бэрба г хэнээр нөхөх вэ гээд энэ зун хийх юм үнэндээ дэндүү олон байнадаа.Зуний цонх үргэлжил тоглоомтой шоглоомтой хөгжилтөи байдаг гэхдээ бид энэ удаад тоглохгүй хөгжилдөхгүй!Улирлийг юучгүй дуусгасан нэгэн сайн тал нь энэ юм.
4.Саф Бидний амид бурхан
Image
Бидэнд дэлхийн шилдэг дасгалжуулагч байгаа хэвээрээ.Энэ улиралд түүний гаргасан зарим шийдвэрүүд буруу байсанлдаа хүн болгон л алддаг харин түүн шиг алдаснаасаа онсноно их хүн хэр их байдаг бол?Пл ийн бүх үеийн шилдэг дасжгалжуулагч тэр Манчэстэр юнайтэд хэнээс ч илүү чухал ийм бүрэлдхүүнээр ийм их бэртэл гэмтлийн асуудлийг цохицуулаад Аваргийн төлөө Саф аас өөр хэн ч ингэж хүчтэй үзэж чадахгүй.Тэр байгаагүй бол бид одоо хаана явж байсан байх болоо? Манчэстэр юнайтэд Сэр Алэкс Фэргүсөн гэдэг энэ эрхэмд хэзээч төлж баршгүй өртэй.Ганц улирал ийм амжилттай дуусгах бол юуу ч биш.
5.Бүх юм дуусчхаагүй байна.
Image
Бид яг ийм байдал 2009-2010 улиралд оржил байсан Чэлси гээс 1 онооны зөрүүтэй эцсийн тойрогт Бид Сандэрландыг 4-0 лдож Нөгөө талд Чэлси Виганыг 8-0 дож бид гар дээрээсээ тайтлаа алдаж байсан.Гэлээ бүх юм дуусаагүй дараа жил нь буюу өнгөрсөн жил Аваргаа буцаан авж Сл ийн финал хүртэл явсан.Ердөө л нэг улирал юуучгүй хоцорлоо гээд бид бусдийн доор орчихгүй.Багийн маань түүх үргэлжилж байна бид ердөөл энэ багийн хэсэгхэн түүхийн гэрч болж буй фэнүүд нь юм Манчэстэр юнайтэд гэх энэ баг маань цаашдаа хэдэн зуун жил гайхалтай түүхээ бичсээр л та биднийг үхэж алга болсонч алдар суугаа дурсагасаар л байх болно энэ улирал шиг юуучгүй хоцрох үе дахиад ч ирнэ! Эцэст нь 1 гайхалтай улирлийн ард бүхнээ шавхан байж гарж ирсэн багаараа бахархаж байна та ч гэсэн ингэх ёстой.Бүгдээрээ тэдэнд чангаар алга таш.....Glory Glory United
Image
Last edited by Johny on Wed Aug 01, 2012 9:19 am, edited 1 time in total.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Манчэстэр Юнайтэд 2012/13:"WE ARE UNITED"

Postby Жавхаа » Wed Aug 01, 2012 9:01 am

энэ жил хүчтэйхэн шиг өрсөлдөөрэй :eek:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Манчэстэр Юнайтэд 2012/13"WE ARE UNITED"

Postby HAZARD » Wed Aug 01, 2012 9:15 am

Манчэстэр --> Манчестер
Юнайтэд --> Юнайтед
болгочихоо, эвгүй харагдаад байна
Дээр нь үг үсгийн алдаа бол тамтаггүй их байна шүү... Багын - Багийн, улирлийн - улирлын

Нээлт бол сайхан болжээ :eek:
FORZA MILAN!
User avatar
HAZARD
 
Posts: 319
Joined: Sat Jun 14, 2008 8:47 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby erdene_b7 » Wed Aug 01, 2012 9:32 am

Iluu dutuu yumgui saihan boljee Amjilt :eek: :eek: :eek:
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Wed Aug 01, 2012 11:17 am

neelt :eek:
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby tugs » Wed Aug 01, 2012 11:45 am

:eek: goy boljee.
WAYNE ROONEY 10 GGMU
User avatar
tugs
 
Posts: 555
Joined: Sat Nov 26, 2011 7:47 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby сайнаа » Wed Aug 01, 2012 11:47 am

Image


Зээлээр
Fábio (20) (at Queens Park Rangers until 30 June 2013)
Ben Amos (40) (at Hull City until 30 June 2013)[130][131]



First-team squad

Image
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby сайнаа » Wed Aug 01, 2012 11:47 am

Image
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mike Bibby » Wed Aug 01, 2012 12:09 pm

Бүгд л өндөр гоол тавьж байхын. ПЛ-ийн хүрээнд үү эсвэл Бүх тоглолтууддаа юмуу гэдгийг асууж болох уу тэгээд ПЛ-ийн хүрээнд бол 20-оос доош гэсэн сонголт байхад буруутахгүй л байх.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Spectre » Wed Aug 01, 2012 12:28 pm

Тэр улаанаар тэмдэглсэн тоглолт бол танайх бол хожигдсон л харагдаж байна :ногоон:
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:37 pm

кагава чин роони гийн байрлалд тоголдог биздэ? тэгхээр кагава ирэх улиралд гараанд гарахгуйнээ тэ??
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:40 pm

кагава чин роони гийн байрлалд тоголдог биздэ? тэгхээр кагава ирэх улиралд гараанд гарахгуйнээ тэ??
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:41 pm

дэ хай линдэгаард 2ийн аль нь сайн юм бэ? хэн нь гараанд гарах юм бол?
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby TRISTAN » Wed Aug 01, 2012 2:56 pm

8 сарын 5 болон 8 сарын 19 болох Форумын хөл бөмбөгийн Евро цонх-2012 тэмцээнд

Польш
Дани
Португаль
гэх мэт цөөхөн улсад идэвхитэй гишүүдээс бүртгэж байна. 2012 оны 1 сараас өмнө бүртгүүлсэн, 2012 оны 4 сард бичлэгийн тоо 200 хүрсэн гишүүд оролцоно.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснаас аваарай. Мөн оролцох хүсэлтэй тус сэдэв дээр үлдээгээрэй.

http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=109&t=6107
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby TRo... » Wed Aug 01, 2012 3:19 pm

Сайхан болжээ... :eek:
Жавхаад хүчтэйхэн өрсөлдөхөөр барах уу тайтлаа буцааж авна... :D
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby rednasca » Wed Aug 01, 2012 6:41 pm

Image
”I think [Sir Alex Ferguson] is risking tarnishing some of his legacy, which is a great shame because he is the greatest manager probably in English football history.
But his association with all this skulduggery is sad.
Also, he has rejected the fans who are understandably and correctly concerned about what is going on.
Look at this IPO, it was promised to pay down the debt.
It’s now making hardly any impact – it’s the owners taking money out and leaving the club in debt.
Being concerned about that is perfectly legitimate.
And then for him to say that you’re not a real fan if you are concerned … well, that’s quite staggering.” - Andy Green, adviser to the Manchester United Supporters Trust...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby rednasca » Wed Aug 01, 2012 6:42 pm

Image
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Johny » Wed Aug 01, 2012 9:37 pm

Ирэх улирал Шаазгайнуудаас хариугаа чангахан аваасай.Сити-д 6 гаа Шаажгайнуудад 4 оноо алдсан
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Denis_Law » Wed Aug 01, 2012 9:38 pm

Молде вс Базел
Оле-гийн баг Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтоо өнөө орой 02.00 цагаас хийх юм байна...
25-аас дээш насны цөөхөн тоглогчтой залуу бүрэлдэхүүнтэй баг байна шүү амжилт хүсий...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Болжмор » Wed Aug 01, 2012 9:44 pm

Сайхан нээжээ.
Ирэх улиралд чинь амжилт...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Devil 7 » Thu Aug 02, 2012 1:07 am

Бадруул wrote:10-15 гэсэн хувилбар алга л байна шд.

За ямар Суарез биш дээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Энэрэл » Thu Aug 02, 2012 1:22 am

Жонни гоё нээсэн байнаа.. Амжилт..
Ирэх улиралд 20дахь Премьер Лигийнхээ түрүүг авна гэдэгт итгэж байгаа шүү
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby bayarbat » Thu Aug 02, 2012 8:44 am

Сайхан нээлт болжээ.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Yogii » Thu Aug 02, 2012 9:14 am

Saihan neelt bolson bna.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2338
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests