Маруан Шамах

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Маруан Шамах

Postby sOx » Tue Sep 20, 2011 9:59 pm

танилц :Маруан Шамах:

Image

Маруан Шамах Араб хэл: مروان الشماخ, Англи хэл Marouane Chamakh, 1984 оны нэгдүгээр сарын 10-нд төрсөн, Марокко,Франц гаралтай хөлбөмбөгчин бөгөөд Английн
Арсенал баг болон Мароккогийн шигшээ багт төвийн довтлогчийн байрлалд тоглодог.
Шамах 2000 онд Францын Бордо багт элсэн орж өсвөрийн багт тоглож байгаад 2002-03 улиралд залуучуудын багт дэвшин мэргэжлийн гараагаа эхлүүлүүлсэн. Бордо багт найман жил тоглохдоо хамгийн том гавъяагаа 2007 онд Францын лигийн цомд түрүүлэхэд байгуулсан. Бордод 230 тоглолтонд оролцохдоо 56 гоол оруулсан Шамахтай 2010 оны тавдугаар сарын 21-нд Арсенал багийн удирдлага арилжаа наймааны фри статусаар дөрвөн жилийн гэрээ байгуулан эгнээндээ элсүүлсэн юм.Премьер лиг урьтал 2010 оны долоодугаар сарын 17-нд Английн «Барнет» багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Арсеналын бүрэлдэхүүн дэх анхны гараагаа хийсэн Шамах арав хоногийн дараа Австрийн Нейсидл багтай хийсэн тоглолтонд анхны гоолоо оруулсан.2010 онд зохиогдсон «Emirates Cup» тэмцээний сорилын тоглолтын үеэр талбай дээрээ Италийн Милан багийг хүлээн авч тоглосон тоглолтонд Арсеналын нэрийн өмнөөс гоолдсон. Харин наймдушаар сарын 15-нд Премьер лигийн нэгдүгээр тойргийн Ливерпүүл багтай 1-1 харьцаагаар тэнцсэн тоглолтонд Шамах лигийн анхны гараагаа хийж, боломжийн тоглолт үзүүлж тоглолтын үндсэн цаг өндөрлөхийн өмнөхөн хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг мөргөж хаалгач Пепе Рейнагаар өөрөөр нь тэнцээний гоолыг оруулуулсан. 2010 оны наймдугаар сарын 21-нд Блэкпүүл багийг Эмиратс цэнгэлдэхдээ хүлээн авч 6-0 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд Шамах Премьер лигийн анхны гоолоо хийсэн билээ.

Бүтэн нэр Маруан Шамах
Төрсөн он 1984 оны 1 сарын 10
Төрсөн газар Тоннен, Франц
Биеийн өндөр 1.88 м
Тоглодог байрлал Төвийн довтлогч

Одоогийн клуб Арсенал, дугаар 29
2003-2010 Бордо 230 тоглолт 56 гоал
2003 Франц 19 наснааас доош 1 тоглолт 0 гоал
Марокко 53 тоглолт 14 гоал

Арсенал багийн довтлогч Маруан Шамах Английн хөл бөмбөгт өөрийн нэрээ үлдээж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Мороккогийн довтлогч маань хэлэхдээ Премьер Лигт тоглох шалгуур их өндөр ч гэсэн , “мөрөөдлийнхөө багт” тоглоно гэдэг дэндүү сайхан гэсэн байна.

“Бусад хүмүүсийн хувьд Реал ч юмуу Барса байдаг. Харин миний хувьд үргэлж л Арсенал байсаар ирсэн,” the Daily Star-д ярилцлага өгсөн байна.

“Та нар харж байгаа байх, би тоглолт болгоныг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Би маш их бөмбөг өөр дээрээ хүлээж авдаг. Энэ их хүнд ч гэсэн, би надад байгаа 4 жилийн хугацаанд хамаг чадах зүйлээ гаргамаар байна, үүнээсээ мөн таашаал авмаар байна. Би өөрийгөө Буучин гэдгээр их бахархдаг.

“Одоогийн байдлаар бол энэ бүхэн тааламжтай байна. Бүх зүйл яг л миний төсөөлснөөр болж байна. Хөл бөмбөгийн хувьд ч тэр, хөл бөмбөгийн уламжлал, хөгжөөн дэмжигчид, хурд гээд л бүгд л надад сайхан санагдаж байна. Миний урам огтхон ч хугараагүй.”

Шамах улирал эхлээд 11 тоглолтонд нийт 6 гоол оруулаад байгаабөгөөд тэрээр Английн Премиер лигийн эхний улиралд гаргаж буй амжилтандаа сэтгэл хангалуун байгаа юм байна.

“Хамгийн эхэнд би хэтэрхий их өөрийгөө хучилсэн, учир нь би Тиерри Анри болон Эммануэль Адебаёр нарын мөрөөр явж байгаа учраас,”

“Би ганц л клубт тоглож байсан болохоор, надад доод тал нь энд дасахын тулд нэг улирал хэрэгтэй гэж бодож байсан боловч, одоо бол би бараг хуваариа хэтрүүлцэн явж байгаа.

“Би өөрийгөө ингэж их тоглоно гэж бодоогүй, гэтэл бусад тоглогч нарын маань бэртэл гэмтлтэй холбоотой би их хөгжиж байгаа,” хэмээн тэрээр өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Маруан Шамах

Postby rednasca » Tue Sep 20, 2011 11:21 pm

заавал сэдэв нээх хэрэг байсиймуу?...
багийнхаа сэдэвт л оруулчихгүй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Маруан Шамах

Postby sOx » Tue Sep 20, 2011 11:49 pm

rednasca wrote:заавал сэдэв нээх хэрэг байсиймуу?...
багийнхаа сэдэвт л оруулчихгүй...


Луйзын сэдэв байх бас хэрэг байсан юм боловуу?
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Маруан Шамах

Postby Баясаа » Tue Sep 20, 2011 11:55 pm

Энийг чинь залуухан гар гэж бодоод байдаг байсан Торрестой чачуу гар байна шд. Торрес оргил үедээ хүрчээд уруудах замдаа орцон байхад Шамахыг илүү сайжрана гэж бодохгүйл байна.
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Маруан Шамах

Postby sOx » Wed Sep 21, 2011 12:01 am

Торрэсээс ч илүү гарах ч юм билүү яаж мэдэхэвдээ,
бүх тоглогчыг 1 тоглохчтой харьцуулна гэдэг утгагүйшд
харин банзанд суугаад байгаан жоохон тийм байна..
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Маруан Шамах

Postby CrossBonez » Wed Sep 21, 2011 9:39 am

Яг үнэнийг хэлэхэд Чамах тийм ч сайн санагддаггүй, толгой нь харин алт шиг толгой юм шиг байгаан.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3741
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Маруан Шамах

Postby sOx » Mon Sep 26, 2011 5:14 am

Image
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Маруан Шамах

Postby Nova » Mon Sep 26, 2011 10:57 am

Манай хүнийг ч "толгойгоороо" барах амьтан ер нь байхгүй байхаа..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Маруан Шамах

Postby borts » Tue Sep 27, 2011 10:18 pm

сэлгээнд биш гараанд байхаар тоглогч санагддын бууучиддаа олон гоолоор бэлэг бариарай гэж
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Маруан Шамах

Postby WALCOTT » Tue Sep 27, 2011 10:25 pm

удахгүй хүчийг үзүүлнээ ...
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Маруан Шамах

Postby Logger » Thu Sep 29, 2011 4:07 pm

сугараад байгаам биш үү, банз чинь
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Маруан Шамах

Postby WALCOTT » Wed Oct 12, 2011 8:36 pm

яадаг муу ялаа вэ? юу билээ гэж бодлоошд.. :RD
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Маруан Шамах

Postby Могжоохон » Tue Oct 25, 2011 7:01 pm

Явна энэ тэр гээд байсан? Энэ талаар Нова Сокс Волкотт зэрэг буучид мэдэгдэл хийгээч?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Маруан Шамах

Postby erdene_b7 » Mon Nov 21, 2011 8:41 am

Энэ тоглогч сураг алдарлаа шїї
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Маруан Шамах

Postby Цогоо » Mon Nov 21, 2011 11:19 pm

Явна гээгүй. Хуучин багийнх нь эзэн Маруаныг буцааж авсан чиг яахав гэсэн юм ярьсан. Мань эр бол өөрөө хүсч байгаад ирсэн учир гарааны эрхийн төлөө тэмцэнэ л гэцэн байгаа. Тэгээд ч ван Персиг ийм аймаар формтой байхад Анри өөрөө ирээд ч суулгаж чадахгүй л дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Маруан Шамах

Postby BLGN » Tue Nov 22, 2011 1:45 am

Өнгөрсөн улирал хэр тоглов?


http://www.youtube.com/watch?v=wj9WDEvDkWQ
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Маруан Шамах

Postby Logger » Fri Nov 25, 2011 10:43 am

Флоп мөн үү?
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Маруан Шамах

Postby Suugii » Fri Nov 25, 2011 8:09 pm

Агаарт хэд хүрээд л алга болчихлоо....
Гэмтэлээс илүү өвөө л гаргаж өгсөнгүй шд....
Тэгээд стил нь буучидаас өөр л дөө Газрын бөмбөг нааддаг багт нэг нисдэг нөхөр ирчихээд тэгээд агаараар бөмбөг шаардаад байхаар...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Маруан Шамах

Postby Очир » Thu Nov 15, 2012 12:18 am

Надад бол Жиругаас дээр санагдаад байгаам да

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 2 guests