Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby N1te » Fri Aug 27, 2010 2:22 am

Шинэ улиралын сэдвээ хамгийн түрүүнд Испанийн ирээдүй болох Каналес болон Онцгой нэгэн хэмээн өөрийгөө цоллосон Жосе Моуринио манай багт ирсэн явдал гэх мэт сайн сайхан зүйлээс эхлэх нь зүйтэй болов уу.?


Жосе Моуринио маань Интер Миланыг 45жилийн дараачаар А.Лигт аваргалуулсаны дараачаар манай багтай 4жилийн гэрээ буюу 2014оны 6сар хүртэл гэрээ хийсэн юм. Түүнийг манайд ирэхтэй холбогдуулан Онцгой нэгэн Европын Гранд-Слам хийх гэж байна гэж их яригдаж байлаа. Тэрээр дасгалжуулсан баг болгонтойгоо өндөр амжилт үзүүлдэг онцгой нэгэн, түүнийг одоо үед мэдэхгүй хүн ховор болжээ.. Моуг багт авсан гол шалтгаан бол 10дах удаагын А.Лигийн цом гэдэгтэй хэн ч маргахгүй.. Одоо тэрээр энэ цомыг үнэхээр авч сурсан нэгэн болжээ, тиймдээ ч түүнд их итгэл үзүүлж байгаа нь ойлгомжтой.
Image
Image


Моуриниогын амжилтуудаас дурьдвал
Code: Select all
Клубын цомууд:
Champions League: 2004 (Porto), 2010 (Inter)
UEFA Cup: 2003
 
Scudettos: 2008/09, 2009/2010
Premier League: 2004/05, 2005/06
Portuguese league: 2002/03, 2003/04

Italian Cup: 2009/10
F.A. Cup: 2006/07
Carling Cup: 2004/05, 2006/07
Cup of Portugal: 2002/03

Italian Super Cup: 2008
Community Shield: 2005
Portuguese Super Cup: 2003
 
Хувийн амжилт
IFFHS Best Coach award: 2004, 2005
UEFA Best Coach: 2002/03, 2003/04
Best coach of the Italian League: 2009
Best Coach of the Premier League: 2004/05, 2005/06
Best Coach of the Portuguese league: 2002/03, 2003/04






Баг бүрдүүлэлт
Моу багт ирээд өөрийн багаа бүрдүүлж эхлэсэн ба олон ч наймаа хийсэн юм. Хамгийн эхлээд өөрийн туслах дасгалжуулагчаасааа эхлэсэн түүнд энэ удаа манай багт он удаан жил тоглосон Айтор Кранака туслахаар болсон.. Ингээд л өөрийн багаа бүрдүүлж дуусаад тоглогч нарын асуудал руу орсон..
Canales,
Di Maria,
Pedro Leon,
Khedira,
Carvalho
Ozil зэрэг тоглогчид ар араасаа ирсэн ба Өзилийн наймаагаар манай багын энэ зуны худалдан авах наймаа дуусгавар болсон.. Моу Жерард, А.Коул, Майкон зэрэг тоглогчидыг авхаар маш их эрмэлзэж байсан ч энэ бүх наймаа бүтэлгүйтсэн.. Уул нь Моу ирээд нилээн олон хамгаалагч авах болов уу гэж байсан ч эсрэгээрээ хэд хэдэн хагас хамгаалагч авсан нь магад манайхан шинэ улиралд их хамгаалж тоглохгүйээ гэдгийг илтгэж байж болох юм.

Image



Шинэ улиралын өмсгөл...
Багын маань логоноос нарны туяа мэт цацарч буй цацрагууд нь шинэ өмсгөлийн гол чимэг буйзаа..
Image






Багын бүрэлдэхүүн

Хаалгачид
* Iker Casillas Fernandez

* Jerzy Dudek

* Antonio Adan Garrido


Хамгаалагчид
* Kléper Laverán(Pepe)

* Sergio Ramos

* Raul Albiol Tortajada

* Marcelo Vieira

* Ezequiel Garay

* Ricardo Alberto Silveira Carvalho

* Alvaro Arbeloa Coca

* Royston Ricky Drenthe


Хагасууд
* Fernando Ruben Gago

* Lassana Diarra

* Mahamadou Diarra

* Xabi Alonso Olano

* Sami Khedira

* Ricardo Izecson Dos Santos Leite(Kaka)

* Esteban Granero Molina

* Pedro León Sánchez

* Rafael Van der Vaart

* Sergio Canales

* Mesut Ozil

* Ángel Di María


Довтлогчид
* Cristiano Ronaldo dos Santos Aveiro

* Karim Benzema

* Gonzalo Higuaín





Шинэ улиралын өмнөх тоглолтууд...
Шинэ улиралын өмнөх тоглолтуудаа манайхан маш амжилттайгаар дуусгасан ба 1тоглолтод хожигдол амсааагүй юм.

04/08/2010
Club America 2 - 3 Real Madrid

07/08/2010
L.A. Galaxy 2 - 3 Real Madrid

13/08/2010
Bayern Munich 0 - 0 Real Madrid (Пеналти 2 - 4)

17/08/2010
Standard Liege 1 - 1 Real Madrid

22/08/2010
Hercules 1 - 3 Real Madrid

24/08/2010
Real Madrid 2 - 0 C.A. Peñarol
Сантиагогын цомын тоглолт буюу цом гэртээ үлдлээ.
Image





Аваргуудын Лигийн хэсгийн оноолт
Манай баг А.Лигт амжилт тааруухан үзүүлсэнтэй холбогдуулан 2дах жилээ Пот2оос сугалаанд оролцох болсон ба энэ жил Европын тавцан дах заналт өрсөлдөгч АЦ Милантай бас л дахин нэг хэсэгт орлоо..

"Ж" хэсэг Group G
Image АЦ Милан
Image Реал Мадрид
Image Аяакс
Image Осер





Энэ зун ДАШТ болж Испанийн шигшээ дэлхийн аварга болсон ба тус шигшээд манай багын 5тамирчин байсан нь бас нэгэн бахдам амжилт юм... Ялангуяа багын ахлагчид маань энэ цомыг авахад маш их нөлөө үзүүлсэн билээ..
Image
Last edited by N1te on Sun Aug 29, 2010 12:03 pm, edited 2 times in total.
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Realist » Fri Aug 27, 2010 2:57 am

Шинэ улиралд баг маань Number 1 Terguulegch (N1TE) байх болтугай. :gold :gold :gold

Image

Image Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby sanchirb » Fri Aug 27, 2010 9:09 am

Зиа ингээд манай шинэ улирал эхлэж байгаатай холбогдуулаад нийт мадридиста нартаа сансан бүхэн нь бүтэж бүхий л салбар дээр тэргүүлэгч байхыг хүсэн ерөөе!! Мөн Real Madrid C.F маань энэ жил авч болох бүхий л Цомыг авах болтугай!! :eek: :gold :gold
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby N1te » Fri Aug 27, 2010 9:54 am

За өмнө нь сайн сайхан зүйлсийн талаар бичсэн бол одоо муу мууухайг зайлшгүй бичих шаардлагатай болжээ... Үүнийг Раул болон Гутигээс эхлэх нь зүйтэй болов уу.

Багын амин зүрх нь болсон 2агуу тоглогчид(Раул, Гути) маань багаа орхих болсон гэсэн мэдээ олон мянган мадридиста нарын зүрхийг эмтэлсэн нь тодорхой бизээ..

Баярлалаа, Баяртай Раул Мадрид #7


Image


Дэлхийн хамгийн шилдэг хөлбөгбөгчидийн нэг Испани залуу Раул Гонзалез бол Реал Мадридын домогт хүн. Төрөлхийн ялагч, маргаангашгүй удирдагч дүрэлзсэн Мадридиста, Реал Мадридын 7 дугаарт бол үүрд энэ багын билэг тэмдэг байх болно. 1977оны 6сарын 27нд Мадридад төрсөн тэрээр үргэлж хөлбөмбөг тоглох сонирхолтой байсан. Тоглогч нартай картаар тоглож байсан тэрхүү хар балчир байх үеээсээ л тэрээр хөлбөмбөгийг тоглож эхэлсэн. 1992/1993онд тэрээр Атлетико Мадридын академиас Реал Мадридад ирээд маш хурдан гайхамшигт амжилтыг үзүүлж 1994 онд 7тоглолтонд 13гоол хийснээр тухайн үед багын дасгалжуулагч байсан Валданогын хараанд өртөж дээд багтаа дэмшин тоглох болсон юм. Тэрээр мөн оныхоо 10сарын 29ний өдөр Реалын анхны гарааны 11тээ Зарагозагын эсрэг Ла Ромареда цэнгэлдэхэд гарч 3-2оор хожигдсон ч яг долоо хоногын дараа Реал Мадридын өрсөлдөгч, Раулын төрөлх баг Атлетико Мадридынхаа эсрэг тэрээр тоглож дээд баг дахь анхныхаа гоолыг гайхамшигт зүүн хөлийн цохилтоор 90-н буланд гоолдсоноор Мадридын дерби болох Атлетиког 4-2р хожих замд хөтөлсөн юм. Мөн манайхан тэр жилдээ лигийн цомын эзэд болсон юм. Раулын энэ цаг үеээс багын үндсэн болоод зогсохгүй багын түхиг тулгуур гол тоглогч болж чадсан юм. Тэрээр Испанийн дээд лигт 3дах жилдээ тоглож байхдаа улиралыг 21гоолтой өндөрлүүлж лигийн мэргэн буучаар тодорч авч байсан 2 Пичичи шагналынхаа анхныхыг авсан юм. Удалгүй тэрээр Европыг байлдан дагуулж эхэллээ. 18настайдаа А.Лигт Ферензварос багын эсрэг хат-трикыг толилуулж байсан түүний хамгийн чухал уеүүд нь 1998оны 5сарын 20нд Ювентусыг хожиж багын 7дах А.лигийн цомыг авч цаашлаад тэрээр 2000оны 5сарын24, 2002оны 5сарын14нд А.Лигийн шигшээ тоглолтод оролцож багын 8, 9дэх Европ тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээний шагналыг авахад маш том гавьяаг байгуулж тус 2шигшээд гоолдсон үе байлаа. Лиг, цомын тэмцээнүүд, А.Лиг гээд маш олон олон амжилт цом рекордуудыг тэрээр Реал Мадридтай хамт дахин шинэээр бичэлцэж байлаа. Тэрээр Реалын хамгийн их гоол оруулсан тоглогч, А.Лигийн хамгийн их гоолтой мэргэн бууч болж, бусад Мадридиста нараасаа илүү олон тоглолтонд Реалтайгаа хамт оролцож, Испанийн шигшээн түүхэнд хамгийн их гоол оруулсан тоглогч болсон зэрэг маш олон рекорд амжилтуудыг тогтоосон юм. Энэ бүгд нь Манай багын 7 дугаартаныг Испанийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин болгосон юм. Би түүнтэй нэгэн цаг үед амьдарч түүний тэр агуу агуу рекордуудыг эвдлэн хэрхэн өөрийн нэрийг түүхэнд мөнхөлж байгааг харж байгаадаа хамгаас азтай фанат, Мадридиста.

Image
Реал Мадридтай хамт сүүлийн гоолоо хийгээд баяраа тэмдэглэж байгаа нь


Испанийн шигшээ буюу La Roja-д тэрээр :
Image
Раул Реалд ямархуу амжилт гаргаж байсан түүнийгээ ч шигшээдээ үзүүлж байлаа. Шигшээдээ 100дээш тоглолтонд оролцсон цөөхөн хэдхэн тоглогч нарын нэг болж 3удаа ДАШТ-д, 2удаа Европын аваргад, 1удаа Олимпод Испанийн шигшээн бүрэлдэхүүнд багтаж багаа ахалж байсан юм. Тэрээр шигшээ дэх анхны тоглолтоо 1996оны 10сарын 10нд Чехийн эсрэг хийж байсан юм. 10жил шигшээнхээ өмсгөлийг өмсөхдөө 102тоглолтонд оролцосон гайхам амжилт үзүүлсэн юм. түүний дээр зөвхөн 2хон тоглогч байдаг нь шигшээн хаалгачид болох Кассилас, Зубизаретта нар юм. Тэрээр Реалд хийдэг байсан олон гоолуудаа ч шигшээдээ хийдэг байлаа. Үүгээрээ тэрээр нийт 44гоол хийсэн нь түүнийг шигшээ багын хамгийн их гоол оруулсан тамирчин болгосон юм. Мөн тэрээр 3өөр ДАШТ-д гоол хийсэн гэх амжилт гаргасан бөгөөд үүгээрээ тэрээр Испанидаа зөвхөн ганц Хулио Салинас гэх тамирчинтай энэ тэнцдэг.

Раул #7-н салах ёслол :
Image
Раул маань Перез, Валдано, Моуринио болон багын удирдахын зөвлөлийн гишүүдийн өмнө Сантиаго Бернабүэгын Ерөнхийлөгчийн тагтан дээр салах ёсоо хийж мэдэгдэл хийсэн ба хэдэн зуун фанатууд РАУЛ РАУЛ хэмээн хашгирч байсан юм. Перез эхлээд түүнд хандан Бидний төлөө хийсэн бүхэнд чин маш их баярлалаа. Энэ ёслол бол үүрд сална гэсэн үг бишээ удахгүй уулзая ягаад гэхлээр энэ цагаан өмсгөл үргэлж чиний өмсгөл байх болно, энэ багын лого, энэ цэнгэлдэх үүрд шиний гэр орон байх болно. Бидний төлөө хийсэн гайхамшигт бүхний төлөө бид өөрийг чинь хэзээ ч мартахгүй. хэмээн хэлсэний дараа Раул өөрийн үгээ хэлсэн бөгэоөд Энэ өдөр миний кариерийн хамгийн хүнд өдөр байна. Би талбай дээр тоглолт бүрт, цохилт бэурт, хууралт бүрт, сэтгэл хөдлөл бүрт өөрийнхөө байдаг бүхнийг зориулахыг хичээж байсан хэмээн хэлээд энэ багын төлөө дээд лигт анхны тоглолтонд оролцох боломж олгосон Валданод талархал илэрхийлээд эмнэлэгт хэвтэж буй Алфредо Ди Стефанод хурдан идгэхийг хүссэн байна. Үүний дараачаар тэрээр гарч өөрийн фанатуудтай мэндчилэн салах ёс хийсэн юм. Цэнгэлдэхэд 500с ч олон фанатууд түүнтэй салах ёсоо хийж зураг авхуулж гарын үсэг зуруулж байсан юм.
Image
Image
Image
Image
Image


Хэвлэлийн бага хурал :
Image
Image
Image
Сантиагод Бернабүд салах ёслол хийснийхээ дараа тэрээр бага хугацааний хэвлэлийн бага хурал хийсэн юм. Шийдвэр гаргах цаг л боллоо. Би энэхүү Дэлхийн хамгийн шилдэг багын өмсгөлийг 15жил өмслөө.Одоо би 33настай эр, энэ миний Испаниас гарч шинэ орчинд тоглох сүүлийн боломж минь, энэ шийдвэр бол маш удаан бодсон хүнд шийдвэр байлаа гэхдээ энэ бол салах ёс биш би эргэж ирнээ. Би үргэлж хаана ч байсан Реал Мадридыг дэмжих болно. Би Реал Мадридад энэхүү шийдвэрийг гаргахад хүлцэнгүй хүлээж байсанд нь баярлалаа гэж хэлмээр байна. Би гэр бүл болоод багынхаа талаар удаан тайван бодсон. Ялангуя шинэ дасгалжуулагч надад найдаж түүнд миний туслалцаа хэрэгтэй байгаад дуулсаны дараа энэ шийдвэрийг гаргах улам хүнд болсон. Гэсэн ч би шийдвэрээ гаргасан энэ шийдвэр маань зовлонтой шийдвэр ч бас оносон шийдвэр гэж би бодож байна. Надаа олон сайхан дурсамж байдаг ч хамгийн биелэшгүй мэт нь ганц л байдаг. Энэхүү агшин бол 10сарын 28ны 5дах өдөр гэртээ ирэхэд ээж маань надад маргааш нь үндсэн багтай Зарагоза явж тоглох болно гэдгийг хэлсэн тэр мөч байсан. тухайн үед ээж минь баярласан сэтгэлээ барьж чадалгүй хичээн их баяр хөөртэй баярлаж байсан нь миний амьдралдаа харж байсан хамгийн сайхан зүйл. энэ бол миний анхных учир энэ миний хамгийн үнэ цэнэтэй гэхдээ өшөө олон сайхан дурсамж байгаа нь мэдээж. 7дугаар бол Реалд маш үнэ цэнэтэй маш их утга учиртай дугаар байдаг. Энэ дугаарыг авсан тамирчид хийх ёстой зүйлээ маш сайн хийх хэрэгтэй. Гэхдээ дугаар гэхээсээ илүү энэ багын лого хамгийн чухал, энэ л миний хамгийн их ойлгож ухаарсан чухал зүйл. Жосе Моуринио миний шийдвэрийг улам удаан бодоход хүргэсэн. Тэр бол маш сайн дасгалжуулагч би үргэлж түүнийг бахдадаг. Би түүнтэй ярилцахад тэрээр надаж найдаж байгаа мөн надтай хамт бэлтгэл хийхийг хүсч байгаагаа ч хэлсэн. Гэхдээ би шийдвэрээ гарсан.


Багынхан болон алдартангууд Раулын талаар санал бодлоо хуваалцаж түүнтэй салах ёс хийж байна(Заавал орчуулах гэсэнгүй, хэрэгтэй гэвэл орчуулаад өгөе).
Image

Michel Salgado:
"Raul is the soul of Real Madrid."

Zinedine Zidane:
"He is a role model for anyone who sets foot on the field of play."

Ronaldo:
"It is an honor to play alongside someone like Raul."

Alfredo di Stefano:
"Raul does something that few players dare to try: he walks into a stadium with 100,000 people watching him and he plays as if he was in his neighborhood."

Pele:
"He has the same talent that Brazilian players have."

Maradona:
"Raul is a genius who has managed to maintain the same level of play for so many years."

Guus Hiddink:
"He is the kind of player that every coach wants on his team."

Fabio Capello:
"He is my favorite forward. He has the instinct of an assassin."

--------

Iker Casillas:
"Raul is a symbol of Real Madrid. A great captain is defined by ups and downs, knowing how to always make the best of any situation. Raul is an example of professionalism and he helped me grow as a player and person. The incredible histories of clubs are written by great footballers, and Raul is one of them."

Cristiano Ronaldo:
"Playing by Raul's side has been an honor. I always dreamed of doing so as a kid. It was an honor to share the same dressing room and I wish him all the best."

Xabi Alonso:
"Raul represents the values of Real Madrid. He is a symbol and a part of this club's history. It isn't easy to play for Real Madrid for 15 years, but he did because is a magnificent player."

Kaka:
"Raul is an amazing player and an important member of this club. Raul will forever be a part of Madridismo and his leaving is a sad day for fans and teammates."

Drenthe:
"Raul is a genteman of football and a wonderful captain. He was always very nice to me and looked after me."

Pepe:
"The 16 years that he played here speak words about his talent. He holds a special place in my heart because he always followed my progress when I was injured. He got off from the bench and accompanied me to the dressing room, which was an incredible gesture that I will never forget. He is a huge piece of Real Madrid history."

Lass:
"I am very happy to have played with him. I remember watching him play when I was a little boy. He has helped me a lot since I came to Madrid. I will always say that I had the privilege to play with Raul at Real Madrid."

Dudek:
"Raul is an incredible professional and an example for everyone on and off the pitch. He is a great person. It was a pleasure having played by his side."

Benzema:
"Raul is a role model for all football players, especially the youngest ones. He is a great person and a symbol of Real Madrid and Spanish football. He is a fantastic forward and a very effective player."

Adan:
"A piece of Real Madrid's history is leaving. He is an icon and great captain. He is role model for all players who rose up through the academy. His is an example of excitement, hard work and professionalism. It was a pleasure to share a dressing room with Raul and I wish him all the best in the future."

Marcelo:
"Raul won't forget us and we won't forget him. He is a symbol of everything Real Madrid."

Gago:
"An emblem of Real Madrid is leaving; one of those players that all fans identify with. It was a pleasure to play with Raul and to share a dressing room with him. I wish him all the best on both a personal and sporting level."



Сонирхолтой ч гэмээр юмуу нэг юм дуулгахад 2003онд Челси түүнийг авахын тулд Раулд жилийн 8.4сая фунтыг, Реалд 71сая фунтыф өгөх санал тавьсан ч Раул Мадрид маань өөрөө зөвшөөрөөгүй аж Эль Капитанаа гэж....

Раул маань багаа орхисоны дараачаар Германы Шалке04 багт орсон ба энэ зун манай багын өөр нэг тоглогч болох хамгаалагч Метзелдер ч энэ багт тоглохоор болчоод байсан юм.

Image
Image
Image








--------------





Баяртай эрхэм ГУТИ (#14).!!!
Image
Image


"Мадридиста" энэ үг бол Гути(Хосе Мариа Гутиеррез) гэх хүнийг төгс илэрхийлэх цор ганц үг. Тэрээр Реалын төлөө амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулсан бөгөөд манай багаас төрсөн үлгэр жишээ тамирчин. Тэрээр анх Реалд 9настайдаа ирж байсан ба түүнийг дасгалжуулж байсан бүх дасгалжуулaгчид түүнийг зүгээр л онцгой тоглогч гэдэг. Түүний хамгийн оргил үеийг 20с доош насныханы багт байхдаа довтлогч биш байж жилд дундажаар 30гоол хийсэн үе гэж хэлж болно. Тэрээр багачуудын багаас 95/96оны улиралд Реалын Б баг буюу одооны Кастилла багт дэвшсэн ба гайхамшигтай дамжуулалт, А зэрэглэлийн чадвараараа Валданогын хараанд өртөж 1дүгээр баг дахь анхны тоглолтоо хийж боломжтой болсон юм. Энэ цаг үе бол 95оны 12сарын 2ны өдөр буюу Бид Севияаг 4-1ээр хожсон тоглолт байсан юм. Үүний дараа жилээс тэрээр албан ёсоор дээд багын тамирчин болсон бөгөөд Мориентосыг бэртэлтэй байх хойгуур түүнийг орлож Раултай хамтран довтлогчын байрлалд тоглож 14гоол хийж багын 20дох Лигийн цомыг авахад маш том гавьяа байгуулсан юм. Дасгалжуулагч бүр түүнтэй ажиллахдаа дуртай учир нь тэрээр аль ч байрлалд дасан зохицож тоглох чадвартай тоглогч, түүний үндсэн байрлал довтлох хагас ч тэрээр 2дах довтлогч, зүүн жигүүр, хамгаалах чиглэлийн хагаст тоглох чадвартай гэдгээ харуулсан. Тэрээр Реал Мадридын дээд багтай 15жилийг үдэхдээ багын ахлагч нарын нэг болж Дэлхийн хамгийн чадварлаг тоглогч нарын нэг гэдгээ харуулсан. Тоон статистакаар яривал 542 тоглолтод оролцож 77 гоол хийсэн.
Image
Тэрээр багын тамирчид болон дасгалжуулагч нараасаа үргэлж онц гэсэн үнэлгээг авдаг. Үүнийг нь Реалд байхад нь түүнтэй хамтарч ажиллаж байсан 14дасгалжуулагч бүгд баталсан. Түүнд Реал Мадрид асар их өртэй. түүний байгуулсан гавьяаг юугаар ч үнэлэшгүй. Тэрээр Реалд олон цомыг авчиралцаж Реалын түүхэндэх хамгийн их тоглолтонд оролцсон 10тоглогч нарын нэг болсон.
Image

Гути бол Реал Мадридын түүх.
Түүний гавьяа шагналуудаас дурьдвал :
* Тэрээр багын 500дах гоолыг хийсэн,
* Риацор цэнгэлдэхэд гайхамшигтай өсгийлдсөн гоолын дамжуулалт хаяж 18жилийн турш хожиж үзээгүй хар дарсан цувралыг зогсоосон
* мөн 5удаагын Испанийн Лигийн цом(96/97, 00/01, 02/03, 06/07, 07/08)
* 4удаагын Испанийн супер цом(1997, 2001, 2003, 2008)
* 3удаагын А.Лигийн цом(97/98, 99/00, 01/02)
* 1удаагын УЕФА-н супер цом(2002)
* 2удаагын тивхоорондын цом (1998, 2002)
* 1удаагын 21доош насныханы тэмцээний аварга(1998)
* 1удаагын 18доош насныханы тэмцээний аварга (1995)

Түүнийг би өөрийнхөөорөө дүгнэвэл азгүй, бас авьяаслаг гайхамшигт тоглогч гэж хэлнэ. яaгаад гэвэл хэдий тэрээр маш чадварлаг ухаалаг тоглогч ч шигшээ багтаа энэхүү гайхамшигт тоглолтуудаа харуулах боломж олдоогүйд одоо ч харамсдаг.

Түүний Реалтай хамт байх үеийн дурсгалт мөчүүд :
Image
Image
Image
Image
Энэ эрхэмтэй их гар нийлж ажилласан одоо түүнтэй Туркын Бешикташд дахин ажиллахаар болсон юм.

Image
Image
Image
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Realist » Fri Aug 27, 2010 1:55 pm

ЧЛ-ын хуваарь

Real Madrid -Ajax
Auxerre-Real Madrid
Real Madrid -Milan
Milan -Real Madrid
Ajax -Real Madrid
Real Madrid -Auxerre


Эхний тоглолтоо гэртээ Аяксыг хүлээж аваад, сүүлчийнхийг нь ч мөн гэртээ Осертой тоглох юм байна.
Милантай яг түрүү жилийнх шиг дараалсан 2 тоглолтыг хийхнээ, хуваарь гоё таарсан байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby ЧебуРЕАЛка » Fri Aug 27, 2010 2:14 pm

За. Би Bilguudei_PES байна. Шинэ улирлын сэдэвт шинэ нэрээр орж ирье гэж бодлоо. Хөөрхөн нэр байгаа биз дээ.

Аваргуудын лигийн хэсгийн хувьд бас хөөрхөн хүнд хэсэг харагдаж байна.

Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • • - Нэр гоё болжээ. За тэгээд авч болох бүх 6 цомоо авах болтугай! :gold :gold :gold :gold :gold :gold
User avatar
ЧебуРЕАЛка
 
Posts: 2
Joined: Fri Aug 27, 2010 2:08 pm

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby attilla » Fri Aug 27, 2010 4:54 pm

Манайхан шинэ сэдвээ гоё нээжээ.Манайхан хүсэн хүлээсэн 10 дах цомоо авах болтугай.Ла Лига бол авах нь тодорхой санагдаж байна Хала Мадрид...
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Ricardokaka » Fri Aug 27, 2010 6:04 pm

шинэ сэдвээ гоё нээжээ.реалын фен биш ч гэсэн роналдо кака 2той багийг хүндлэхгүй бхын арга алга.амжилт хүсье тэхдэ челсигийн дээр битгий гараарай этр :ногоон:
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Moza » Sat Aug 28, 2010 3:00 pm

Mallorca VS Real Madrid

Энэ тоглолт маргааш шөнө 3 цагаас ССТВ5-р гарах юм бн шүү...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby soccer » Sat Aug 28, 2010 3:41 pm

маргааш тоглолттой
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Realist » Sat Aug 28, 2010 4:07 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Seikoni » Sat Aug 28, 2010 5:42 pm

энэ чаатуудыг устгаач ээ.
ВДВ-г явуулах асуудал дахиад сөхөгджээ.
Дрэнтэ Диарраг явуулаад асуудлаа дуусгамаар юм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Тэгшээ » Sat Aug 28, 2010 6:28 pm

Валдона чинь бүүр Диарраг өөр клуб хай гэсэн юм биш үү? Хөөрхий бэртэж бэртэж нэг тоглох болхоор жийгддэг. Өөрт нь их хэцүү бгаа даа. :sad: Манайх сонирхоод бгаа хямдхан авчаасай. :)
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Ganbi » Sat Aug 28, 2010 7:28 pm

Форумд манай хэдэн фанат байдаг вэ ? Статистик судалгаа байна уу. Нэг том тоглолттой өдөр шинэкөв нь дайлий :D
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby focus_mn » Sat Aug 28, 2010 8:08 pm

ЧебуРЕАЛка wrote:За. Би Bilguudei_PES байна. Шинэ улирлын сэдэвт шинэ нэрээр орж ирье гэж бодлоо. Хөөрхөн нэр байгаа биз дээ.

Аваргуудын лигийн хэсгийн хувьд бас хөөрхөн хүнд хэсэг харагдаж байна.

Испанийн Эзэн хааны Реал Мадрид • • 2010/2011 • • - Нэр гоё болжээ. За тэгээд авч болох бүх 6 цомоо авах болтугай! :gold :gold :gold :gold :gold :gold


:-o :eek:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby N1te » Sat Aug 28, 2010 9:37 pm

Маяаркотой хийх тоглолтын бүрэлдэхүүн зарлагджээ... Энэ бүрэлдэхүүнд 20тоглогч багтсан бөгөөд шинээр авсан 6 тоглогч болон доод залуучуудын багын Матеос багтсан байна.. Харин Pepe, Kaka, Gago, Diarra, Albiol, Garay нар бэртэлийн улмаас энэ бүрэлдэхүүнд багтаагүй бөгөөд Drenthe, Diarra 2 бүрэлдэхүүнээс хасагджээ.. энэ нь энэ 2тоглогчыг явах гэж буйг илтгэж байгаа бололтой....
Code: Select all
Goalkeepers:
Casillas, Dudek, Adan

Defenders:
Carvalho, Sergio Ramos, Marcelo, Arbeloa, Mateos

Midfielders:
Khedira, Lass, Granero, Xabi Alonso, Canales, Pedro Leon, Di Maria, Van der Vaart, Ozil

Forwards:
Cristiano Ronaldo, Benzema, Higuain

Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby N1te » Sun Aug 29, 2010 12:18 am

soccer wrote:
Галмандах wrote:Оно-гийн хараалаа тайллуу яалаа?


Оно гэж юу юм


Маяаркогын цэнгэлдэхын нэр байсан юмаа. энэ нэрнээс өмнө Сон Мойкс гэдэг байсан байхаа... Энэ жилээс дахиад л нэрээ солисон
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Seikoni » Sun Aug 29, 2010 9:52 am

үхсэн баасных нь хараал байдаг юм. хэзээ хамгийн сүүлд хожигдсоноо санахгйү л байна шүү. Риацор гэж нэг хараал байсан. түрүү жил тайлсныг бүгдээрээ л харцгаасан байх.

энэ чаатуудыг нэг нь цэвэрлээч ээ.

өнөөдөр Каналесыг гараанд гаргах юм сонсогдож байна.

Арбэлоа-Карвалё-Рамос-Марсэло

Хэдира-Алонзо

Роналдо-Каналес-Ди Мария

Игуайн

шөнө 3 цагаас ССТВ-ээр гаргах юм байна даа. юу ч гэсэн гурван оноогоо аваад цочроо энэ тэрээ арилгаад сайхан үзээдэхвэл.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby nice.numberone » Sun Aug 29, 2010 11:19 am

за шинэ улирал эхэллэ дээ реал мани ч энэ жил бут авах буйзаа :gold
User avatar
nice.numberone
 
Posts: 357
Joined: Wed Mar 24, 2010 12:25 pm
Location: santiago bernebau

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:37 pm

Moza wrote:
Ganbi wrote:Форумд манай хэдэн фанат байдаг вэ ? Статистик судалгаа байна уу. Нэг том тоглолттой өдөр шинэкөв нь дайлий :D

Санхүү-н Ганбий мөнүү...

би ч бараг танай фэн ш дээ... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Realist » Sun Aug 29, 2010 5:20 pm

Манайхан сагсны тэмцээнд орох хүн байгаамуу?
Сүлдээ шахаад байхийн :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Цээгий » Sun Aug 29, 2010 5:31 pm

За ингээд шинэ улирал эхэллээ. Манайхан шинэ улиралдаа авч болох бүх л цомоо авч, мэдээж гэмтэл бэртэл холуур байгаасай гэж хүсье!!! :gold
Мөн бүх Мадридиста нар маань эрүүл энх байж, ажил үйлс нь үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!!! Эзэн хааны Реал Мадрид
:eek:
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby fond » Sun Aug 29, 2010 6:56 pm

Энэ жил Моу ирсэн бас нилээн залуу ирээдүйтэй тоглогч нар авчирсан Ла лигт түрүүлэх байх гэж бодож байна.. Харин АЛ-д ёстой хэлж мэдэхгүй байна.. Сугалаа ч бас чанга таарсан байналээ СОнирхолтой тоглолтууд гарах байх ...
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5484
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Испанийн Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Ganbi » Sun Aug 29, 2010 11:42 pm

Moza wrote:
Ganbi wrote:Форумд манай хэдэн фанат байдаг вэ ? Статистик судалгаа байна уу. Нэг том тоглолттой өдөр шинэкөв нь дайлий :D

Санхүү-н Ганбий мөнүү...

Багш нь худлаа хэлчээгүй бас 35 үсэг заасан багш худлаа заачаагүй бол манай сургуулийн дээр нь монгол улсын их сургууль гэсэн байдаг даа кк
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Эзэн Хааны Реал Мадрид • • 2010/2011 • •

Postby Finalist » Mon Aug 30, 2010 1:38 am

Image

Энэ жилийн Аваргуудын Лигт бид дахиад АC Milan-тай учирах нь. Хэсгийн нөгөө 2 учираа маань францын Осер болон голландын алдарт Аяакс. Тэгэхээр үүнийг бараг үхлийн хэсэг ч гэж нэрлэж болохоор байна.
Хэсгийн эхний 2 тоглолтоо Аяакс болон Осер багуудтай хийгээд 3 болон 4 дэхь тоглолтондоо өнгөрсөн жилийнх шиг Милантай тоглоно. Өнгөрсөн жил Милан биднийг Сантиагод маань 3-2 оор хожсон, харин Сан Сирод болсон тоглолт 1-1 ээр өндөрлөсөн. Гэхдээ энэ жил их зүйл өөрчлөгдсөн. 2 баг 2уулаа шинэ дасгалжуулагчийн удирдлага дор аваргуудын лигт хүч үзнэ. 2 тал хэн хэнийхээ эсрэг болгоомжтой тоглох бөгөөд нөгөө талд Осер болон Аяакс багууд нилээд хүндхэн эсэргүүцэл үзүүлэх нь мэдээж. Голландын баг манай эсрэг хийсэн сүүлийн 4 тоглолтоо хожлоор дуусгасан үзүүлэлт бий.

Сугалаа явагдсаны дараа Эмилио Бутрагено: "Хамгийн хэцүү өрсөлдөгчид маань 3,4-ээр пот-оос гарч ирлээ. Үнэндээ бол Милантай таарсан нь миний санааг тийм ч их зовоохгүй байна. Хамгийн хэцүү санагдаж байгаа зүйл нь Осерой таарсан явдал, тэд 4-ээр пот-д байсан хамгийн чанга баг."

Тэр ингэж хэлсэн нь гайхахаар зүйл биш, Милан болон Голландын багууд мэдээж хэрэг хэцүү өрсөлдөгчид байх боловч түүнээс дутахгүйгээр хэцүү зүйл нь франын баг байх болно. Реал Мадридын францад хийсэн тоглолтууд ихэвчлэн тийм ч таатай биш үр дүнтэйгээр дуусаж байсан.

Дээр нь AC Milan бол өнгөрсөн жилүүдийнх шиг хөгшчүүл байхаа больсон. Энэ зун тэд хэд хэдэн сайн наймааг хийж чадсаны дунд Испаниас Златан Ибрагимовичыг буцаан авчирлаа. Шинэ дасгалжуулагч нь Аваргуудын Лигт хэдий туршлагатай биш ч гэсэн Италидаа бол танигдсан нэгэн. Сугалааны дараа тэрээр хэлэхдээ: "Манай болон болон Интерын хэсэг хамгийн хүнд нь байна. Бид адилхан хэцүү өрсөлдөгчтэй таарах нь. Реал Мадридын эсрэг тоглоно гэдэг ямар нэг онцгой, сэтгэл хөдөлгөм зүйл. Бид 2 удаа маш сонирхолтой тоглолт хийх нь эргэлзээгүй гэж бодож байна."

АС Милан бол хир баг бүрэлдсэн бэ гэдгээ харуулах, шүүмжлэгчдэд хариу өгөхөд яг тохирсон өрсөлдөгч. Өнгөрсөн хэдэн жил бүрийнх шиг л энэ удаагийн Аваргуудын Лиг бидний хувьд итгэл найдвар, урам зоригоор дүүрэн эхэлж, 10 дахь цомыг хүлээж байна. Гэхдээ бас л шинэ дасгалжуулагч, шинэ баг....Гэхдээ цор ганц ялгаатай зүйл байгаа нь "Онцгой нэгэн" гэж нэрлэгдсэн хүн манайд ажиллаж байна.

Image

Та Раулыг одоо ч гэсэн багийнхаа тоглогчдын бүрэлдэхүүнд байсан бол дуртай байх байсан уу?

Тийм, яагаад гэвэл тэр Мадридын билэг тэмдэг, мэргэжлийн тамирчны билэг тэмдэг, ялагч клубын бодит түүх шүү дээ. Гэхдээ би түүнийг ямар ч байсан клубээс өгсөн эрхийнхээ дагуу өөрийн хүссэн багаа сонгож, өөрийн сонгосон замаар явах эрхтэй хүн гэж бодож байна. Тэр бүх тоглолтонд тоглоыг хүсдэг, гэхдээ тэр Гонзало болон Карим гэсэн 22хон настай довтлогчид байгааг, өөрийнх нь орчин өөрчлөгдсөнийг мэдсэн. Тэр зоригтой шийдвэр гаргасан.

Каналес шинэ Гути байж чадах болов уу?

Би харьцуулах дургүй. Тэр Мадридад түүхийг бүтээсэн. Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн мартахааргүй моментуудыг тэр бий болгож байсан. Түүнд мэдээж талбай дээр Гути-тэй төстэй зүйлүүд бий. Тэр магадгүй илүү тэмцдэг, илүү довтолдог байх. Гутид байдаг олон зүйл түүнд бий.

Реал Мадрид сүүлийн 6 жилий турш Аваргуудын Лигийн эхний хасагдах шатыг давж чадаагүй нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна?

Би тэр талаар бодохгүй байна. Мадридад байгаа хамгийн том асуудал нь топ түвшинд өрсөлдөж чадахгүй байгаа явдал. Намайг дасгалжуулж эхлэх үед бүгд л ийм л байдалтай байдаг байсан, Порту, Челси, Интер гээд л...Тэд топууд биш байсан. Надад топ гэгдэж байгаа багийг дасгалжуулах завшаан таарч байсангүй. Энэ нь байдлыг илүү хэцүү болгодог. Чи илүү хэцүү өрсөлдөгчтэй таардаг, түүнийг давах ёстой болдог. Хэрэв чадахгүй бол бүр л илүү хэцүүтэй таарна гэсэн үг.

Энэ багт ирснээс хойш таныг хамгийн ихээр гайхшруулсан зүйл юу вэ?

Надад хамгийн гайхалтай онцгой санагдсан зүйл нь ялалтанд тэмүүлж буй тоглогчид байсан. Хүмүүсийн бодож байгаа шиг тэд зүгээр тайван суугаагүй байна. Учир нь тэд Реал Мадридын төлөө тоглож байна. Яг эсрэгээрээ-тэд хожихыг, өсөн дэвжихийг хүсэж байна. Би ийм багтай ажиллах дуртай. Энэ төгс баг биш. Гэхдээ энд байгаа тоглогчидтой ажиллахад таатай байна.

Реал Мадрид өнгөрсөн жил Барселонаг л ялж чадсан бол аварга болж чадах байсан. Энэ талаар тусгайлан бодох хэрэгтэй юм шиг?

БИ тэр 2 тоглолтыг 2ууланг нь үзсэн, санаж байна. Мадридад болсон тоглолтонд Барселона илүү баг нь байсан. Харин Ноу Камп-д алийг нь ч хэлэх боломжгүй байсан. Тэр тоглолтууд бол маш нарийн тогтсон философиор явагдсан тоглолтууд байсан. Энэ жил Барселона яг л тэр философиор, тийм л хөдөлгөөнөөр, тэр л дасгалжуулагчтай тоглоно. Харин Реал Мадрид өөр баг байх болно, илүү сайн, эсвэл илүү муу. Тэгээд бид өнгөрсөн улиралд хүртэж чадаагүй ямар нэг зүйлийг хожихыг хичээх болно.



---------------------------------------------------


Маллорка
Маллоркад хожих нь их чухал боловч энэ лигийн аваргын төлөөх тулаан биш. Реал Мадридтай таарсан баг илүү идэвхждэг. 15 хоногын дараа бид Осасуна-тай тоглоно. Ялалт биднийг санаа амар байхал туслана. 3 оноо хэзээд чухал байдаг, учир нь улирлын төгсгөлд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Маллорка өнгөрсөн улирлд 5-аар байранд орсон бүрэлдэхүүнээ бараг хэвээр хадгалж үлдсэн. Лаудруп сайн дасгалжуулагч, ялахад амаргүй л байх. Гэхдээ Реал Мадрид бол Реал Мадрид, биднийг ялах нь хэнд ч амархан биш байх болно.


Каналес
Каналес довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох болно. Улирлын өмнөх хэд хэдэн тоглолтуудад оролцсон, тэр сайн байсан. Түүнийг тоглуулах нь багийнханд миний санааг ойлгуулахад их нэмэртэй байдаг. Тэр хараахан нэрд гараагүй, үнэд хүрээгүй, бас нас нь залуу. Энэ юуг хэлж байна вэ гэхээр багийнханд тоглох цагыг нь амлаж чадахгүй гэсэн үг юм. Игуайн, Роналду, Алонсо дээр нь 7 тоглогч солигдож гараанд гарах болно.


Ласс
Ласс бол гайхалтай багийн тоглогч. Нилээд хэдэн сар тасралтгүй тоглосон нь түүнд сайжрах боломж олгосон. Түүнтэй анх Челсид уулзаж байсан үеийнхээс тэр хамаагүй илүү олон талтай тоглогч болсон байна.

Бүрэлдэхүүн
Би бүх тоглогчдоо тоглох бүрэлдэхүүнд багтааж чадахгүй. Диаррагын гэмтэл дөнгөж эдгэсэн учир бүрэлдэхүүнд багтаагүй байгаа. Марсело гараанд, сэлгээнд нь Арбелоа байгаа учир надад Дренте хэрэггүй. Ван дер Ваарт бол маш бүтээлч тоглогч.
Бид 2 сарын дараа илүү сайн тоглоно. 4 сарын дараа бүр л илүү сайжирна. Миний багууд 2 дахь улирлаасаа эхлэн амжилт гаргадаг. Гэхдээ агуу баг бол эхнээсээ л амжилт гаргах ёстой, бид сэтгэл зүйн хувьд үүнд бэлэн байна. Бидний хүрч чадах зүйл юу вэ гэдгийн мэдэх нь чухал, энэ нь биднийг зоригжуулна. Бид тоглоход бэлэн.

Шигшээ багуудын тоглолтуудын үеээр надад 2 хаалгач, гэмтсэн тоглогчид Гранеро, Леон нар байна. Мөн би кастиллагын тоглогчдыг хамт бэлтгэл хийлгэнэ.
Өзил, Хедира 2ын хувьд тэдэнд дасан зохицоход амаргүй байх болно. Гэхдээ би тэднийг 2хон хоногын дотор бүх нөөц бололцоогоо гарга гэхгүй. Тэд тайван, удаанаар ахих хэрэгтэй.
Аль баг түрүүлэхийг урьдчилан хэлэх хэцүү. Гэхдээ хүмүүс Реал болон Барсаг гол өрсөлдөгчөөр сонгох нь хэвийн зүйл гэж бодож байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron