Сэри А 2010-11

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Скудеттог аль баг авах вэ?

Интер Милан
16
26%
АС Милан
24
39%
Ювентус
14
23%
Рома
7
11%
Бусад
1
2%
 
Total votes : 62

Re: Сэри А 2010-11

Postby Shaggy » Tue Mar 08, 2011 1:40 pm

Сампдорио хөөрхий жинхэнэ хүүхэд нохойн доог болж бнаа.... Фенүүд нь жагсаж бариад нилээд юм болсон юм шиг бнлээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Сэри А 2010-11

Postby maRS_mN » Fri Mar 11, 2011 12:13 am

АС Милан ч Сери А-даа чанга яваам байна шүү!
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Сэри А 2010-11

Postby oxgetr » Sat Mar 12, 2011 1:28 am

Сэри А 150 :birthday
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Сэри А 2010-11

Postby Mr Chelski » Tue Mar 15, 2011 6:54 pm

Удинезегийн сэдэв байдаггүй юм уу?Санчесийг магтах гэсэн чинь
Chelsea FC,Detroit Pistons,Detroit Red Wings fan
User avatar
Mr Chelski
Язгууртан
Язгууртан
 
Posts: 335
Joined: Fri Dec 24, 2010 9:40 pm
Location: from Stamford Bridge

Re: Сэри А 2010-11

Postby bex_zex » Sat Mar 19, 2011 2:13 pm

Милан :???:
MILAN
User avatar
bex_zex
 
Posts: 29
Joined: Fri Mar 18, 2011 7:10 pm
Location: Хөл бөмбөгийн эх Орон Монголд

Re: Сэри А 2010-11

Postby ..::Affictor::.. » Mon Mar 21, 2011 12:19 pm

Одоогийн формоор бол Удинезе аварга авхаар тоглож байна да
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Сэри А 2010-11

Postby zorigtsaikhan » Fri Mar 25, 2011 3:13 pm

Image
Серия А.

«Милан» 12н тоглолтын хожигдолгүй цуварлаа тасаллаа тэгсэнээр Интер 2 онооны зүрүүтэй болж ирлээ. Энэ нь дараа долоо хоногт болох Милан хотын туланыг хурцлах биз. Үүний талаар болон яагаад «Ювентус» Алессандро Дель Пьеротой гэрээгээ сунгах ёстой вэ, яагаад «Бари» зэрэг буурхас мулраж чадахгүй вэ болон Франческо Тотти рекорд ивдэхээ болих тухайд Sportbox.ru хаягаас олж уншаарай

ТОЙРГЫН БААТАР

Алессандро Дель Пьеро («Ювентус»)

Та бидний мэдхээр «Ювентусын» амид домог одоог хүртэл энэ зун дуусах гэрээгээ сунгаагүй байгаа билээ. Дашрамд хэлхэд Дель Пьеро өөрөө хөрөнгө мөнгөн санаа зовохгүй байгаа учир дахиад нэг жил клубдээ үнэгүй тоголход гэхдээ мэдэгдсэн. Энэ үгсийн дараа «Ювентусын» удирдлагууд одоог хүртэл шинэ салан тавиагүй байгаан ахлагч багтаа туслаж чадах эсэгт эргэлзэг байгаад харуулж байна. Үүний хариуд Дель Пьеро «Брешиагийн» эсрэг гайхалтай тоглолт үзүүлэж «Ювегийн» хожил аваагүй 4н тоглолтын цуварлыг зогсоолоо. Энэ тоглолтонд ахлагч талбайн дунд хэсгээс бөмбөгийг тууж 2 хамгаалагчыг хууран 3дх хамгаалагчын доороос алсын буланруу амжилттай цохиж багтаа ялалт авчирсан. Хэрвээ ийм зүйлийн дараа хар цагаануудын босууд Дель Пьерод санал болгохгүй бол тэр клубдээ хэрэгтэй юм у гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж эхлэн?

ТОЙРГЫН АЗГҮЙТЭЛ

«Баригийн» Хамгаалалт

«Бари» ямар чэ ргэлзээгүйгээр хүснэгтийн сүүлийн байрыг эзлэж байгаа билээ, аварлын 17-р байрнаас 12 оноогоор доогуур. «Кьевогийн» эсрэг хийсэн урд зүгийхны тоглолтын дараа яагаад энэ баг энэ 20дх байранд явж байгаа юм бэ гэдэгт эргэлзээ үссэнгүй. Алдсан 2 гоолыг «Баригийхан» өөсдөө л бий болгосон. Эхээд арын 3н тоглогч нэг нэгэндээ найдаж байгаад Серджо Пеллиссье алдаж эхний гоол бэлгэнд авсан. 2-р үед хүүхдийн гэмээр алдааг гаргаснаар Давиде Москарделлид боломжийг олгож дахин нэг бэлэг авсан билээ. Баг алдаан дээрээ суралцахгүй бол тэдний зам шууд Сериа В-руу байх болно.

ТОЙРГЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

Серсе Косми («Палермо»)

«Палермод» «Удинезед» 0:7 ичгэвэртэй хожигдлын дараа Делио Россиг халахгүй байж болоогүй, гэхдээ оронд нь сонгодсон нь эргэлзээ төрүүлж байсан учир нь тэр удирдлагыг гартаа аваад 2 тоглолтонд нэг ч оноо аваагүй нэг ч гоол оруулаагүй билээ. Гэхдээ энэ байдлаа тэргүүлэж байгаа Миланы эсрэг засах боломж туунд байсан учир Палермо хэзээд ч хэцүү өрсөлдөгчийн тоонд байдаг билээ. Энэ тоглолтонд Милан түргэн гоол алдаж Златангүйгээ Палермогийн хамгаалалтанд түлхүүр тааруулаж чадалгүй хожигдсон. Мэдээч «Палермогийн» хаалгагч Сальваторе Сиригу хэдэн удаа багаа аварсан гэхдээ арлыхан хэд хэдэн болож байсан боовч ашиглаж чадаагүй. Энэ ялат нь Космигийн хувьд багийн сэргэн босолтонд муугуй тулгуур болж өгнө байх. Гэхдээ энэ процесс дуусгавар болгож чадах болвуу?

ТОЙРГЫН ШИЛДЭГ ГООЛ

Гекхан Инлер («Удинезе»)

Энэ тойрог гоолоор баялаг байгаагүй ч тиффози нар сайхан гоолууд ихийг харж чадлаа Дель Пьеро болон Милоша Красичийн гоол (12 сараас хойш гоолдогүй байсан) мөн эргэн ирж байгаа Адриана Мутугийн гоол. Гэхдээ бид Турк гаралтай Шбейцаар хүү Инлерийг онцомоор байна, тууны гоолын зажорын тусамжтайгаар «Катанияг» буулгаж авсан. 16н гадаа ойж гарж ирсэн бөмбөгийг талбайн төвөөс гүйж орж ирсэн Инлер агаар дээр нь гайхалтай цохиж гоол хийсэн.

ТОЙРГИЙН АЗГҮЙТЭЛ

Тоттигийн рекорд — «Ромагийн» бүдрэлт

Та бүхний мэдэж байгаагаар «Ромагийн» ахлагч Франческо Тотти саяхан 2 тоог дэмгэлэсэн билээ — 600 тоглолтонд оролцож 250 гоолыг багтаа авчирсан билээ. Гэхдээ тэр баярт мөчүүдийг дэмдэглэх шалтгаан гарахгүй байсан билээ Ром хотыхон 3н тоглолтонд хожил авж чадаагүй эхлээд «Дженоад» 3:4 дараан «Парматай» — 2:2. Тотти 3н долоо хоног хүүлэж байгаад дахин шинэ рекорд хийсэн — «Фиорентинад» хийсэн гоолууд Сериа А-д хийсэн 200, 201 болсон билээ. «Фиорентинаг» бараагүй гэдгийг дахин сануулах шаардлагүй болвуу. Энэ ветеран мань ийм сайхан амжийлтуудаа арай цөөн хийвэл ясан юм бэ гэж бодогдох юм?

ТОЙРГИЙН ТОО

799

«Наполи» хаахлгач Морган Де Санктис ийм хэмжээний минут хаалгандаа гоол алдагүй тоголсон. 11н сард «Болоньягийн» Рикардо Меджоринигийн цохилтын дараа тэр торноосоо бөмбөг гарагсан бол өнгөрсөн амралтын өрдөөр 800 минут хүрхэд тэр өөртөө саад болсон учир нь Де Санктис «Кальяригийн» довтлогч Роберту Аквафрескегийн өөдөөс хэтэрхий эрт гарсан юм. Өөрийгөө тайтгаруулий гэвэл энэ амжилт ни клубын шинэ рекорд болж харин неаполитанчууд энэ тоглолтоо хожсоноор тэргүүлэгчийн араас мөшөгсөөр байна. «Миланаац» «Наполи» 3 оноор бага байгаа бол «Интерээс» нэгхэн оноо салгаж байна..

Sportbox.ru
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Tue Mar 29, 2011 8:02 pm

Brescia - Bologna Sat 02-Apr 18:00 Mario Rigamonti
Milan - Inter Sat 02-Apr 20:45 Giuseppe Meazza
Napoli - Lazio Sun 03-Apr 12:30 San Paolo
Catania - Palermo Sun 03-Apr 15:00 Angelo Massimino
Cesena - Fiorentina Sun 03-Apr 15:00 Dino Manuzzi
Chievo - Sampdoria Sun 03-Apr 15:00 Marc'antonio Bentegodi
Genoa - Cagliari Sun 03-Apr 15:00 Luigi Ferraris
Lecce - Udinese Sun 03-Apr 15:00 Via Del Mare
Parma - Bari Sun 03-Apr 15:00 Ennio Tardini
Roma - Juventus Sun 03-Apr 20:45 Olimpico

Энэ тойрог жинхэнэ супер тойрог болох нь.Миланы дерби бас Сицилийн дерби
Рома - Юве,Наполи - Лацио
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby bex_zex » Sat Apr 02, 2011 3:36 pm

:mongol: 20:45 гэдэг чинь Монголын цагаар шөнийн 2:45 гэсэн үгүү?
MILAN
User avatar
bex_zex
 
Posts: 29
Joined: Fri Mar 18, 2011 7:10 pm
Location: Хөл бөмбөгийн эх Орон Монголд

Re: Сэри А 2010-11

Postby zorigtsaikhan » Tue Apr 05, 2011 12:18 pm

«Милан» дербид «Интерыг» бут ниргэж сүүлийн 7н жилдэх анхны Италын аварга цомруугаа нэг алхан ойртлоо. Энэ талаар болон Неаполийн тулаан, Сицилдэх хожигдол болон Милош Красичын Ромд хийсэн хожлын гоолын тухай Sportbox.ru хаягаар орж уншаарай.

ТОЙРГЫН БААТАР

Алешандре Пато («Милан»)

«Миланы» бразил довтлогч сүүлийн үед тийм сайн харагдахгүй байгаа. Энэ нь Патог хүчтэй сайн багуудын эсрэг тааруу тоглолж байгаа болон АЛигд гоол баг хийж байгаатай холбоотой. Тамирчин хүний хувьд муу яригсадыг хайж олох биш харин тоглолтоороо хариуг ни бариж чадлаа. Хамгийн чухалд тооцох «Интерын» эсрэг тоглолтонд бразил залуу мань 45-дах секунданд гоолдож, хоёр дугаар үед Кристиан Кивуг алдаа хийлгүлэж талбайг чөлөөлүүлхэд гол хүн нь байсан, үүний дараа өрсөлдөгчийн хаалгагч Жулио Сезарыг дахин нэг гомдоодсон. «Миланы» 3:0 хожил нь мөнхийн өрсөлдөчөөсөө 5н оноогоор тасархад хэрэг боллоо. Массимилиано Аллегригийн баг 2004 оноос хойш бараагийн хараагүй скудеттод маш ойрхон байна,Патогийн хув.д тэр одоо Златан Ибрагимовичаас 1 л гоолоор дутаж байгаа.

ТОЙРГЫН АЗГҮЙТЭЛ

Серсе Косми («Палермо»)

Өвлийн сүүлийн өдөр «Палермо» түүхэндэх хамгийн том хожигдолоо «Удинезегээс» амассан билээ. Багийн дасгалжуулагч Делио Российг клубын ерөнхийлөгч Маурицио Дзампарини халахгүй байж үнхээр болоогүй. Гэхдээ түүнийг оролсон Косми ч «Палермо» удсангүй. Эхний 2 тоглолтондоо нэг ч гоол хийлгүй хожигдсон ч Миланыг буулган авсан, гэхдээ энэ нь «Катаниягийн» сицилийн дербид — 0:4 гутамшигтай хожигдсонтой шууд холбоотой. Тоглолт дууссаны дараа Дзампарини багийн тактик болон гарааг ихэд буруушааж, хэдэн цагийн дараа Россиг дахин томилсоноо мэдэгдсэн билээ. Сүүлийн 7н тойрогт нийт гуравхан оноо авж нэг гоол хийж нийт гоол 19 алдсаныг тооцох юм бол, хуучин шинэ дасгалжуулагчид шинэ арга зам хайхаас өөр арга алга үгүй бол «Палермо» дараа жилийн эврөпын тэмцээнүүдийг мөрөөдөлдөө л харах болон.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

Вальтер Маццарри («Наполи»)

Энэ амралтын өдрүүдээр неаполитанчууд хүснэгтийн хоёр дугаар байраанд «Лациог» хожсоноор дахин гарж ирлээ. «Наполи» толгой эргэмээр тоглолтонд тоглолтын турш 2 удаа тоог тэнцүүлж (тоглолт эхэлхэд бүр 2 гоолоор хижгдож байсан), гэвч 2 дурааг үед хожиж 3н оноо авж чадсан. Ийм хожилууд нь өнгөрсөн улирлын эхээр ирсэн Маццарригийн багийн нэрийн хуудас болоод байгаа. Зөвхөн энэ улиралд гэхэд «Наполи» 17 оноог 2 дугаар үед хийсэн гоолуудын ачаар авсан мөн 13 оноог тоглолтонд хожигдож байгаад хожиж авсан. Маццаригийн залуус хэзээч бууж өгөдгүй эцсээ хүртэл тэмцсэний хүчин амжилт гаргаж байна. Гэхдээ залуусын ийм хандлаг дасгалжуулагчийн гавья мөн.

ШИЛДЭГ ГООЛ

Милош Красич («Ювентус»)

«Ювентус» бага багаар дахин сэргэлт авж байна. Өнгөрсөн тойрогт Ервопд тоглох эрхээ хадгалах чухал тоглолтонд «Ромааг» буулган авсан. Харин хожлын гоолыг московагийн армийн хуучин цэрэг Красич оруулсан. Серб багтаа ирээд намрын хугцаанд багийхны нэг болж, тиффозигийн хүндлэлийг олж мэргэжилтнүүдээр магтуулж шинэ Недведээр дуудулсан. Гэхдээ «Юве» муудаж эхэлхэд, Красич ч мөн адил муудсан. 2 долоо хонгийн өмнө «Брешиад» гоолдсон, одоо харин Римд хожлын гоолоор гялалзлаа. Фабио Гроссо зүүн жигүүрээр нүүрний шугам хүртэл давшиж хуурамч хөдөлгөөнөөр 2 тогогчийг хууран дамжуулалтыг хийсэн. Милош ч сандарсангүй зөв байрлал эзлэн бөмбөгийг агаар дээр ни цохьсон.

ТОЙРГЫН БАНТАЛТ

7н сарын үнэтэй ярилцлаг

Өнгөрсөн зун Федерико Маркеттигийн карьер оргилд хүрсэн мэт байсан тэр «Кальярид» гайхалтай улирлыг өнгрөөж Джанлуиджи Буффоны бэртлээс болоод ДАШТ-ний үер Италын гол хаалгагч нь болсон. «Скуадра адзурра» амжилт гаргаагүй ч хаалгагчид буруу байгаагуй. Гэхдээ энэ Маркеттийг авраагүй учир нь зуны солилцооны цонхоор түүний талаар их яригдсан боловч хэрэгдээ юу ч болоогүй. Үүнд клубын удирдлага буруутай гэж узсэн хаалгагч мань ярилцлагт «Кальярийг» орхих сонирхолтой байгаа хэлсэн. Клубын удирдлага хариугаа удаан хүлээлэгсэнгүй: Маркеттийг тоглолтууд болон бэлтгэлээс чөлөөлсөн бөгөөд энэ улирлын бүрэлдхүүнд "юмыг яаж мэдхэв" гэсэн хэлбрээр багтсан. 7н сарын дараа хаалгагч мань ерөнхийлөгч Массимо Челлинотой эвлэрч учираа олоод «Дженоатай» хийсэн тоглолтонд нөөцөнд багтажээ. Гэхдээ энэ нь 28 настай хаалгагчийн карьерыг аврахгүй байхдаа.

ТОЙРГЫН ТОО

703

минут буюу бараг найман тоголт «Удинезегийн» хуурай цуврал үргэлжиллээ. Өнгөөрсөн тойрог хүртэл 13 тоглолтонд хожигдоогүй бөгөөд 10 нь хожил болгосон байгаа. Энэ хугцаанд тэд «Интер», «Ювентус», «Палермог» хожиж, «Милантай» тэнцсэн. Гэхдээ бүх сайн сайхан зүйлд төгөсгөл ирдэг 2011 оны серии А-ийн анхны хожигдлоо Франческо Гвидолинагийн баг унаалтаас гарах гарцыг агаар шиг хайж байгаа «Леччегээс» амаслаа. «Удинезед» хариугүй 2 гоол хийснээр тэд уналтын бүсээс гарж чадлаа.

Sportbox.ru

Серия А.

31-р тойрог.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сэри А 2010-11

Postby zorigtsaikhan » Sat Apr 09, 2011 11:21 pm

Зиа хүснэгтийн эхний 3т явж байгаа багууд ч хичнээн дунд байгаа багуудтай тоглох ч гэсэн тоглолтын хувьд маш хунд болох байгаа...

Өнгөрсөн 7 хоног 2 удаа гутамшигтайгаар Сан Сирод хожигдсон Интер дахин Сан Сирод тулалдах билээ. Энэ удаа өрсөлдөгч нь Кьево. Улирал дуусах болоогүй байгаа тул 5н оноог нөхөн гэдэг амар биш ч гэсэн бүтэмжгүй зүйл бол биш юм. Лео удирдлагыг гартаа авхад бүгд түүнд итгэж байсан. Одоо харин түүний байдал маш хүнд болоод байна. Улирал эхлэж байхад та бүхэн мартаагүй бол Киево гэртээ Интерийг Рафа Бенитезтэй байхад буулган авсан билээ. Юто Нагатомо Кивугын оронд гарна. Мөн Деян Станкович энэ тоглолтонд оролцох үгүй бас асуудалтай байгаа. Кьевогоос Роберто Гуан л энэ тоглолтыг өнжих бөгөөд , Самюэль Это’Огийн хувьд энэ бас чухал тоглолт болно учир нь нисдэг илжигнүүдийн Боштьян Сесарагаас болж өмнө 3н тоглолтоор торгуулаж байсан билээ.

Энэ Ням гарагт Наполи Болоньягийн талбайд зочилоно. Энэ хялбар тоглолт болно гэдэг итгэхэд маш хүнд, учир нь Болонья өөрийн талбайдаа Милан болон Рома нарт л хожигдсон бөгөөд Наполи 3дх баг болж чадна гэдэг их иргэлзээ төрүүлэж байгаа. Хичнээн 4:1 харьцаатайгаар гэртээ хожсонч энэ тоглолт огт өөр болох учиртай. Түүний гол шалтгаан бол сериа А-ийн шилдэг мэргээн буучдын нэг болох Эдинсон Кавани шар хуудасны илүүдлээс болж энэ тоглолтыг үзэгчдийн суудлаах ажиглах болно. Вальтер Маццаррид хэдэн хувибаар байгаа болов ч Кристиан Лукарелли болон Джузеппе Маскара нар нийлээд ч Уругвай залууг орлож чадахгүй билээ. Талбайн эздээс Гиорги Гарич, Бруно Монтелонго болон Хенри Хименес нар тоглолтыг өнжих нь тодорхой байгаа.

1990 оноос хойш олигтой амжилт гаргаагүй Наполигийн хувьд энэ жил маш сайнаар үргэлжлэж байгаа билээ энүүгээр зогсохгуй ба энэ жил Скудэттог авна гэж тэдний дасгажуулагч маш итгэтэйгээр онгирсон мэтээр тоглолтын өмнөх ярилцлагт хэлжээ. Гэхдээ Наполигийхан заагдсан хурдаа дуустал бариж чадах болвуу?

Харин амралтын өдрүүдийн хаалтын тоглолтыг хүснэгтийг тэргүүлэж байгаа Милан Фиорентинагын талбайд зочлох болно. Синиши Михайловичийн удирдлаган доор улирлыг тааруу эхлүүлсэнч тоглолт болгондоо хурдаа авсаар ирсэн баг 2011 онд 1 л тоглолтонд хожигдол амсаад байгаа. Миланы хувьд тэд дербид итгэл төгс ялалт байгуулсан учир энэ амжилтан дээрээ зогсохгуй байх нь илт байна.

Миланы хувьд маш чухал нэгэн зүйл бол Златан Ибрагимовичийн эргэн ирэлт, гэхдээ Антонио Кассано Интерын эсрэг пенальти хийж 2 шар хуудас харж амжсанаар энэ тоглолтыг өнжихөөр болоод байгаа. Фиорентинад харин давгүй формтой болоод байгаа Адриан Муту туслаж чадахгүй бололтой.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сэри А 2010-11

Postby kamizake » Mon Apr 11, 2011 12:30 am

Палермод сая юу тохиолдоо вэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Mon Apr 11, 2011 12:32 am

Харин сүүлийн минутанд 2 гоол алдчихсан л байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Sat Apr 16, 2011 10:27 am

2011-12 оны улирал 8 сарын 28-с 2012 оны 5 сарын 13ы хооронд явахаар болсон юм шиг байна.
Өвлийн амралд 12 сарын 18-с 1 сарын 8ы хооронд.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby Shaggy » Sun Apr 17, 2011 11:07 pm

Лечче аймаар тоглож даан ч үзсэнгүй 87 90 дээр гоалдоод 3-3 тэнцлээ!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Mon Apr 18, 2011 9:49 pm

Марколини-н гоол.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby goalman » Tue Apr 19, 2011 6:51 pm

Милан ч бараг л тодорхой болчих шив дээ...Гэхдээ Италийн хөлбөмбөгийн чансаа муудсан гэдэг нь аргагүй л үнэн юм байна даа..Лигийн тэргүүн баг намар Риалын эсрэг хавар англидаа эхний 4т орохооргүй Тоттенхэмтэй яаж тоглосныг нь бодохоор...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Сэри А 2010-11

Postby zorigtsaikhan » Wed Apr 20, 2011 9:17 am

goalman wrote:Милан ч бараг л тодорхой болчих шив дээ...Гэхдээ Италийн хөлбөмбөгийн чансаа муудсан гэдэг нь аргагүй л үнэн юм байна даа..Лигийн тэргүүн баг намар Риалын эсрэг хавар англидаа эхний 4т орохооргүй Тоттенхэмтэй яаж тоглосныг нь бодохоор...

Зиа та нар өөрсдөө хаан хэзээ хусуулсанаа мартасан у? Бичихдээ жаахан толгойгоороо бодож байгаач!!! Дандаа нэг нусан бууны **н** юм бичих юм!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сэри А 2010-11

Postby Shaggy » Wed Apr 20, 2011 9:46 pm

Сериа шилдэг 10 наймаа.

Өнгөрсөн зуны болон өвлийн наймааны зах дээр италийн клубууд өнгөрсөн жилүүдээс ч илүүтэй идэвхитэй ажилсан билээ. Интерийн доминант улиралуудыг зогсоохын төлөө, хуучны нэр төрөө эргүүлэн олохын төлөө, европын тавцанд өрсөлдөхийн төлөө гээд олон учир шалтгаантай наймаа, шилжилт хөдөлгөөнүүд хийгдсэн.

Эдгээр шилжилтүүд ч үр шимээ өгж энэ улриралын Сериа А гийн хүснэгтийн байрлал өмнөх жилүүдийхээс нилээн өөрчлөлттэй байгаа билээ. Өнгөрсөн улирал хасагдах шатны 3 багаас чүү ай мултарсан Лазио харин энэ улирал ЧЛын эрх мөрөөдөн суугаа бол, хүснэгтийн үргэлж дундуур залраад сурчихсан Наполид түрүүлэх шаанс одоог хүртэл байсаар байна. Өмнөх жилүүдийн босоо аваргуудын хувьд харин аваргаа авах математикын онол л үлдээд байна тэгэхдээ Интерчууд санаа зовох хэрэггүй ээ тэд европын эрхээ хэдийнэ халаасчихсан харин өрсөлдөөнд үргэлж ширүүн явдаг Ром, Юве энэ удаад томчуудын тэмцээнээс гадуур үлдэж магадгүй болоод байна. Тэдний найдаж байгаа 4р байранд хэний ч таамаглаагүй Удинезе зогсож байгаа.

За ингээд Гоал.ком италийн сериа а гийн шилдэг 10н наймааг хэрхэн дүгнэснийг хамтдаа харцгаая.

10. ЖиамПаоло Паззини

Сампдориагаас Интер лүү 15 саяаар.
Image
Өнгөрсөн улирал сампдориад италийн шигшээн довтолгооны супер хослол тоглодог байлаа. Тэд ч энэхүү хүчтэй довтолгооны ачаараа улиралыг тун гайхалтай өндөрлүүлж чадсан. Харамсалтай нь энэ өвлийн наймааны зах нээгдэхэд л ааш муут Кассано АС Миланыг зорьсон бол араас Паззинигаа Интерт алдах нь тэр. Паззини улирлын эхний хагаст Сампдориагийн төлөө 19 тоглолтод 10 гоал хийчхээд байсан бол харин шинэ клуб Интертээ улирлын 2р хагаст 13 тоглолтонд 6 гоал оруулаад байгаа. Түүний оруулсан гоал бүр нь хожилын үнэтэй байсны хүчинд интерчүүд өдгөөгийн байрандаа яваа болов уу?

9. Пабло Армеро

Палмэйрасаас Удинезэ рүү 1 саяаар.
Image
Лигийн тоглолтууд эхлэхээс ердөө долоохон хоногийн өмнө л түүнийг Удинезе эгнээндээ нэгтгэж байгаагаа зарласан. Гэхдээ 1 саяар шүү. Колумбын шигшээгийн 24 настай зүүн хамгаалагч ч шинэ багтай асар хурдан идээшиж тэдний гарааны байнгын тоглогч болж чадсан. 24 тоглолт оролцож 2 ч гоалыг оруулаад амжсан, харамсалтай улирлын 2 р хагасаас гэмтэл бэртэлд ороогдоод байгаа. Гэхдээ л Удинезегийн 3 хамгаалалгчтай хувилбарт яалт ч гүй тохироод байгаа тэгээд ч одоо түүний үнэ нэг биш арван нэгээр хэмжигдэхэд хүрээд байна.

8. Гастон Рамирез

Пенеролаас Болоняд 5.5 саяар.
Image
Өнгөрсөн оноос л шигшээдээ дуудагдаж эхэлсэн 20 настай уругвай эрийг томчууд анзаарч амжаагүй байхад нь Болоня харин өрсөөд хөдөлчихсөн хэрэг. Довтлох чиглэлийн хагас, туслах довтлогчоор тоглодог залуугийн ид шидийг харах гэж Болонячууд нилээн хүлээсэн, дебюгээ 11 сард хийснээс хойш тоглолтоос тоглолтод өсөн дэвжиж байгаа залуу маань 21 тоглолтод оролцож 6 гоал 2 гоалын дамжуулалт хийгээд байна. Түүний араас аль хэдийнэ европын том акулууд хөөцөлдөөд эхэлчихсэн.

7. Марк Ван Боммел

Баерн Мюнхенээс АС Милан руу 500 мянган евро.
Image
33 настай багийн ахлагчаа уул нь Баерн зодог тайлах байх гэж бодож байсан биз. Харин ч Боммелд тийм бодол байсангүй шинэ гэрээ байгуулахгүй бол дараагийн багаа хайхаа түс тас хэлчихсэн. Түүний хүслийг ч биелүүлэх гээд АС Милан ч бэлэн байж таарсан. Нас дараад ч тэрүү залуу тоглогч нарт яалт ч гүй дарагдах болсон ч туршлага бага зэргийн брутал стилийн хөл бөмбөг тоглох чадвар нь яг одоо миланд маш их хэрэг болж байгаа. Өвөл миланд ирсэнээсээ хойш 12 тоглолтонд оролцоод байгаа гэхдээ түүнийг миланд үлдэх үү үгүй одоо болтол шийдэгдээгүй л байна.

6. Фабио Куалериа

Наполигоос Ювентус руу 4.5 сая евро (зээл)
Image
Ювентусын наймааны зах дээр гаргаж ирсэн шинэ төрлийн бодлогын биелэл зээлээд жинхлэе. Италийн шигшээн довтлогч маань бүх зүйлээрээ сайн байсан. Тэр гоалдож байсан, тэр багаа хожуулж байсан даан ч улирлын хагасаас гэмтээд алга болсон. Өдгөө 28тай энэ залуу хуучины сайн ювег иргэн ирэхэд нь чамгүй туслах нь тодорхой юм. Тэр одоогоо Ювегийн төлөө 18 тоглож 9 гоал хийгээд байна.

5. Мило Красич

ЦСКА Москвагаас Ювентус руу 15 сая еврогоор.
Image
Ювентусчуудын хийсэн олон наймаанаас хамгийн шилдэг нь. Хуучин армийн багийн мотор нь явсан залуу Ювед ирмэгцээ л өөрийгөө ямар чадварлаг тоглогч вэ гэдгээ баталж чадсан. Ювегийн домог Недвед адилхан харагддагаараа ч Ювегийн довтолгоог сайн эхлүүлж байгаа сайн тоглолтоороо ч аль альнаараа фенүүдийн нэг хайртай тоглогч яах арагагүй болсон. Улиралын эхэнд байсан супер форм нь бага зэрэг сулраад байсан ч Ювегийн саяхнаас хэрэгжүүлж буй 4-3-3 тактикт дахин гялалзаад эхэлсэн. Ирээдүйн Юве магадгүй түүнийг тойрон босох ч юм билүү? Одоогоор тэр 38 тоглолтод оролцож 8 гоал 6 гоалын дамжуулалт хийгээд байгаа.

4. Андерсон Хернанес

Сао Паологоос Лазио руу 13.5 сая еврогоор.
Image
Нутгийн баг Сао Паолодоо даруухан тоглож байсан 25 настай бразил эрд Сериа А жинхэнэ үнсгэлжингийн үлгэр болж байгаа биз ээ. Хуучин клубтээ 212 тоглолтод 40 гоал оруулаад байсан бол бүргэдүүдийн эгнээнд элссэн цагаасаа хойш 32 тоглолтод 10 гоал 5 гоалын дамжуулалт өгөөд байгаа гайхалтай биш гэжүү? Түүнийг ч сонирхох багууд ч нэмэгдсээр л байна. Бас дахиад жоохон аз ивээвэл тэр дараа улирал ЧЛ гэдэг зөвхөн одууд л тоглодог тэмцээнд тоглож үзнэ.

3. Златан Ибрахимович

Барселонагаас АС Милан руу 25 сая еврогоор.
Image
Барса түүнийг нэгтгэхийн тулд чамгүй их хөрөнгө хаясан харамсалтай өндөр хамартай Швед довтлогч тэдний гоёмсог хөл бөмбөг, од дасгалжуулагч 2той нь учираа олж чадсангүй. Ингээд богцоо үүрээд дассан газраа даавуу зөөлөн Сан Сиродоо иргээд хүрээд ирлээ дээ гэхдээ цэнхэр хар биш харин улаан хар өмсгөлтэй тоглох хэрэгтэй боллоо. 38 тоглолтод 19 гоал 15 гоалын дамжуулалт АСгийн төлөө хийгээд байна. Бас энэ жил АС Милан Сериа Ад түрүүлэх аваас тоглосон баг нь лигидээ аваргалдаг гэх сайн амжилтаа дахин давтах нь.

2. Кевин Принц Баотенг

Генаогаас АС Милан хамтран эзэмших гэрээ.
Image
Дахиад нэг АСгийн тамирчин хэрэггүй гүйдэг гэж хааяа зэмлүүлдэгийг эс тооцвол бусдаараа бол АСгийн дунд талын шугамын гол хүмүүсийн нэг болчихсон АСгийн бүтэн улирлын туршид хамгаалат довтолгоог хооронд нь холбох хариуцлагатай үүргийг сайн биелүүлж байгаа. Шинэ багтайгаа 29 тоглолтод оролцож 3 гоал 3 гоалын дамжуулалт хийгээд байгаа.

1. Эдинсон Кавани

Палермогоос Наполи 16 сая еврогоор (зээл).
Image
Сериа Агийн энэ улирлын хамгийн том Импакт бол яалт ч гүй Кавани. Чадварлаг тоглогчоос гадна талбай дээр гайхамшигтай тэмцэгч. Шүгэл дуугаран дуугарах хүртэл гоал хийхийн төлөө хамаг чадлаараа зүтгэдэг энэнийхээ хүчинд ч тоглолтын эцсийн мөчид олон гоал оруулж багаа өдөөгийн өндөрлөгт авчирахад гол түлхүүрүүдийн нэг болсон. Өдгөө 24 настай уругвай эр Наполигийн төлөө 44 тоглолтонд 32 гоал 5 гоалын дамжуулалт хийгээд байгаа. Тэгэхдээ энэ ердөө эхний улирал шүү дээ.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Сэри А 2010-11

Postby ..::Affictor::.. » Wed Apr 20, 2011 10:50 pm

Энэ улиралд Хандаа 5 пеналти хаачаад байгаан байна шд
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Сэри А 2010-11

Postby Г.Баяраа » Mon Apr 25, 2011 10:49 am

Катанья ч Мэндээгийн шүтэх баг болж байгаан байна даа хэхэ саяны тойрогт гарааны 11 -т 10 Аргентин тоглогч гарсан байшд...тэгээд дасгалжуулагч нь Диего Симоне
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Sun May 01, 2011 11:05 pm

Самп-Брешия 2н тоглолт аймар болжээ.
Ээлжилж бие биендээ гоолдсоор байгаад 3:3р тэнцэж.
Sampdoria [3 - 3] Bresc ia
50' [0 - 1] C.M. Eder
55' [1 - 1] N. Pozzi
58' [1 - 2] A. Caracciolo
63' [2 - 2] F.D. Tissone
84' [2 - 3] A. Caracciolo
90' [3 - 3] D. Mannini
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Sun May 01, 2011 11:05 pm

Самп-Брешия 2н тоглолт аймар болжээ.
Ээлжилж бие биендээ гоолдсоор байгаад 3:3р тэнцэж.
Sampdoria [3 - 3] Brescia
50' [0 - 1] C.M. Eder
55' [1 - 1] N. Pozzi
58' [1 - 2] A. Caracciolo
63' [2 - 2] F.D. Tissone
84' [2 - 3] A. Caracciolo
90' [3 - 3] D. Mannini
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Sun May 01, 2011 11:10 pm

Удинезе Фиорентинад алуулжээ.
Одоо Рома Бариг хожоод Юве Лациог хожчихвол 4р байрны төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэх нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэри А 2010-11

Postby Чуугий » Sun May 01, 2011 11:10 pm

Удинезе Фиорентинад алуулжээ.
Одоо Рома Бариг хожоод Юве Лациог хожчихвол 4р байрны төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэх нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests