ЛА ЛИГА 2010-11

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

Барса
41
46%
Реал Мадрид
39
43%
Валэнсия
2
2%
Сэвилл
0
No votes
Атлетико Мадрид
1
1%
Бусад
7
8%
 
Total votes : 90

ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Wed Aug 25, 2010 4:20 pm

шинэ сэдэв нээлээ.......

өнгөрсөн улирал БАРСА 99 оноотой Ла лигийг тэргүүлсэн бөгөөд 2-т РЕАЛ 3 оноо дутуу орсон....... Ла лигийн 2 жиант багууд 3-р байранд орсон Валэнсия-с даруй 25 оноогоор илүү байсан ч Ла лигийн тайтл-н төлөө энэ 2 баг л өрсөлдсөн нь тодорхой байна....

Харин доод лиги руу Валладолид, Тэнэрифэ, Хэрэз зэрэг багууд унасан...... Валладолид-н хувьд 3 улирал Ла лигид тоглоол унасан..... нөгөө 2 багийн хувьд өнгөрсөн улирал дэвшээд буцаад уналаа....... өнгөрсөн улирал Ла лигид дэвшсэн 3 багаас ЗАРАГОЗА л үлдэж чадлаа........

Энэ улирал дээд лиги руу Сэгундаг тэргүүлсэн СОСИДАД, ХЭРКУЛЭС, Лэвантэ гэсэн 3 баг дэвшиж орлоо.......... РЕАЛ Бэтис-н хувьд Хэркулэс Лэвантэ нартай адил оноотой байсан ч хоорондын тоглолтын дүнгээр Лэвантэ дэвшихээр болсон билээ............

РЕАЛ СОСИДАД
Image

Баскийн өөр нэгэн баг болох Сосидад 1980-82 онуудад 2 жил дараалан Ла лигийг тэргүүлж байсан хүчирхэг багуудын нэг... тэд 3 улирал дараалан доод лигид тоглож байгаад өнгөрсөн жил Сэгундаг тэргүүлэн Ла лигид эргэн ирлээ....... өмнө нь 1967-2007 он хүртэл тасралтгүй Ла лигид тоглож байгаад 2007-08 улирал доод лиги руу унасан билээ........
Тэд ч 2002-03 улирал Ла лиги-д тайтл-н төлөө хүчтэй өрсөлдөж 2-р байранд орж байсан... тэр үед Ковасэвич, Нихат, Тайфун, Валэрия Карвин, хаалгач Вэстэрвэлд, Шави Алонзо гээл хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан......
Энэ жил ч томчуудтай нилээн өрсөлдөх байх даа.... тэдний цэнгэлдэх Сан Сэбастян ч Ла лигийн томчуудад халгаатай л стадион........


ХЭРКУЛЭС
Image

Тэд өнгөрсөн улирал Сэгундад 2-р байранд орж 13 жилийн дараа дээд лигид эргэн ирлээ...... 1996-97 улирал дээд лигид тоглоол доош унаж бүр 3-р лигид хүртэл тоглож байгаад эргэн ирлээ..........
Энэ улирал тэд тэсэж чадах болов уу....... бараг л үгүй байх даа.....


ЛЭВАНТЭ
Image

1909 онд Валэнсияд бий болсон энэ баг 2 улирал доод лигид тоглоод дэвшлээ.... нэг дэвшээд унаал явдаг баг даа..........
Энэ багт нэгэн үе Голландын домогт тоглогч Нисдэг хэмээх Йохан Круйфф тоглож байсан билээ.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby meesh » Wed Aug 25, 2010 4:56 pm

Сосидад ороод ирсэн үү? Ковасэвич, Нихат, Тайфун, Карпин, хаалгач Вэстэрвэлд, Шави Алонзо гээд сайн үзсэн шүү түрүүлэнгээ алдсан их дэмжиж билээ...Шави ч гялалзсан даа Карпин ч бас 8 гоол нилээн хэдэн ассист хийгээд 2 довтлогч бол 40 гаран гоол хусчлуу.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Aug 27, 2010 4:50 pm

АРИЛЖАА НАЙМААНЫ ХУВЬД

Энэ зун Ла лигийн жиант 2-н хувьд маш хөл хөдөлгөөнтэй байлаа......
Эдгээрээс хамгийн онцлог үйл явдал мэдээж сүүлийн хэдэн жил цомын бараа хараагүй эзэн хааны гэгдэх РЕАЛ дасгалжуулагчаараа өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн цомын эзэн ИНТЕР-н Жозэ Моуриног сонгосон нь...... хэл ам үйл хөдлөлөөрөө олны анхаарлын төвд байдаг Жозэ энэ улирал РЕАЛ-г хэрхэн дасгалжуулах бол гэдэг асуулт хүн бүхний анхаарлыг татах болсон........ тэрээр ч ирэнгүүтээ өөрийн багийг бий болгож эхэллээ...
РЕАЛ-н 2 ч домгийг багаас явуулчихлаа......... РЕАЛ-н төлөө 18 жил зүтгэн рекордыг эзэмшигч домогт тоглогч Раул-г ШАЛЬКЭ руу, бүх л насаараа энэ багт зүтгэсэн Гутиг БЭШИКТАШ руу тус тус явуулсан нь жинхэнэ сэнсаци болсон доо..... олон хүн ядаж Раул-г Сантяагод зодог тайлуулчихгүй гэж бодож бсан даа....... мөн Мэтзэлдэр-г ШАЛЬКЭ руу фрийгээр явуулжээ.......
Image
РЕАЛ-Н ДОМОГ

Раул Гутиг явуулж Жозэ
Бэнфика-с вингэр Ди Марияг /25 сая евро/,
РЭСИНГ-с хагас хамгаалагч Сэржио Каналэс /5 сая евро/,
ГЭТАФЭ-с довтлогч Пэдро Лэон /10 сая евро/,
Штутгарт-с хагас хамгаалагч Сами Хэдира /12 сая евро/,
ЧЭЛСИ-с хамгаалагч Карвало /8 сая евро/
ВЭРДЭР-с Дэлхийн аваргын шилдэг залуу тоглогч Мэсүт Озил /15 сая евро/
нарын 6 шинэ тоглогчийг багтаа авлаа...... 75 сая еврогоор.....
өнгөрсөн зуны наймааг гүйцэхгүй ч бас л ихээхэн мөнгө наймаанд зарлагадлаа......... одоо Пэрэз-н Эл Галактиког Жозэ хэрхэн удирдахыг харах л үлдлээ......


Харин өнгөрсөн улирлын аваргуудын хувьд ерөнхийлөгчөө сольж 7 жил Барсаг удирдсан Лапорта явж оронд нь Ронниг Барсад авчирсан гэдгээгээр алдаршсан бизнэсмэн Россэл ирлээ........ тэрээр мөн л өөрийн багаа бүрдүүлж спорт хариуцсан босс Чикиг явуулж оронд нь Испанийн шигшээгийн хаалгач байсан Зубизарэттиг авчирчээ.....
Лапорта энэ 7 жилд Барсад 2 Аваргуудын лигийн цом, 4 Ла лигийн цом, Хааны цом, 3 Испанийн супер цом, УЭФА Супер цом, Клубын ДАШТ-н цом гээл авч болох бүх л цомуудыг авчирсан билээ.......

Арилжаа наймааны хувьд БАРСА энэ зун Валэнсия-с Испанийн шигшээгийн довтлогч Давид Виллаг 40 сая еврогоор, Сэвилл-с хамгаалагч Адрианог 9,5 сая еврогоор тус тус авсан..... мөн лооноос нилээн олон тоглогчдоо буцаан авчирсан.. ЮВЕ-с Мартин Касэрэс, Штутгарт-с Хлэб........ Кэйрисонг буцааж дуудаад САНТОС руу лоондсон бол Хэнрикью-н лооны хугацааг сунгасан.......
Image

Харин нилээн олон тоглогчийг явуулсан........ Анри, Маркэз нарыг Америк руу фрийгээр, Чигринскиг ШАХТЁР руу 15 сая еврогоор, Яаяа Тоурэг СИТИ руу 34 сая еврогоор тус тус арилжлаа.......

Энэ улирал ч жиантууд жинхэнэ тулалдана даа.........
энэ жил хийгдсэн өөр наймаануудын хувьд..... Валэнсия энэ зун тун их ашигтай ажиллажээ....... Давид Виллаг 40 саяар БАРСА руу, Давид Силваг 30 саяар СИТИ руу, Зигич-г Бирмингэм руу 7 саяар, Марчэнаг ВИЛЛЕРРЕАЛ руу 2,2 сая еврогоор зарж нийт 79,2 сая евро-н орлого олжээ........ олсон мөнгөнийхөө тун бага хэсгийг тоглогч авахад зарцуулжээ....... Монпэлльэ-с Албэрто Костаг 6,5 саяар, Галатасарай-с Мэмэт Топал-г 4,2 саяар, Маяорка-н Адуриз-г 4 саяар тус тус авчээ.......

АТЛЕТИКО Дэпортиво-н хамгаалагч Филип Луйс-г 12 сая еврогоор, Шумбагчдын Годин-г 8 сая еврогоор, Буучдаас Фран Мэридаг үнэгүй, Тиаго-г ЮВЕ-с зээлээр тус тус авчээ.... тэд Робэрто Жимэнэз-г 8.5 сая еврогоор БЭНФИКА руу зарж нилээн хэдэн тоглогчоо лоонджээ......

Image
ЭСПАНИОЛ-Н ДОМОГ СОСИДАД РУУ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Aug 27, 2010 5:03 pm

энэ вийкэндээр Ла Лиги эхэллээ гэж..........

1-р тойрог.......

Saturday, August 28, 2010
16:00 Hercules v Athletic Bilbao José Rico Pérez
18:00 Málaga v Valencia La Rosaleda
20:00 Levante v Sevilla FC Ciutat de Valencia

Sunday, August 29, 2010
15:00 Deportivo La Coruña v Real Zaragoza Municipal de Riazor
15:00 Espanyol v Getafe Cornellá - El Prat
15:00 Osasuna v Almeria Reyno de Navarra
15:00 Real Sociedad v Villarreal Anoeta
17:00 Racing Santander v Barcelona El Sardinero
19:00 Mallorca v Real Madrid ONO Estadi
Маяорка ч өнгөрсөн жил талбайдаа мундаг бсан....... энэ жил яах бол.......

Monday, August 30, 2010
19:00 Atlético Madrid v Sporting Gijon Vicente Calderón
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Ricardokaka » Fri Aug 27, 2010 6:15 pm

реал алдагдсан нэрээ сэргээнэ гэж боджийн.барсаг хусчаасай
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Генерал » Mon Aug 30, 2010 11:27 pm

Ricardokaka wrote:реал алдагдсан нэрээ сэргээнэ гэж боджийн.барсаг хусчаасай

Хусна хусна...
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Цэнгүүн » Tue Aug 31, 2010 2:52 am

Mallorca 0 - 0 Real Madrid
http://www.footytube.com/video/Mallorca ... drid-54968

Racing Santander 0 - 3 Barcelona
http://www.footytube.com/video/Racing-S ... lona-54889

Osasuna 0 - 0 Almería
http://www.footytube.com/video/Osasuna-vs-Almería-54998

Real Sociedad de Fútbol 1 - 0 Villarreal
http://www.footytube.com/video/Real-Sociedad-de-Fútbol-vs-Villarreal-54865

Espanyol 3 - 1 Getafe
http://www.footytube.com/video/Espanyol-vs-Getafe-54867

Deportivo La Coruña 0 - 0 Real Zaragoza
http://www.footytube.com/video/Deportivo-La-Coruña-vs-Real-Zaragoza-54919

UD Levante Valencia 1 - 4 Sevilla
http://www.footytube.com/video/UD-Levan ... illa-54806

Málaga 1 - 3 Valencia
http://www.footytube.com/video/Málaga-vs-Valencia-54757

Hercules Alicante 0 - 1 Athletic Bilbao
http://www.footytube.com/video/Hercules ... lbao-54690
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Tue Aug 31, 2010 2:17 pm

1-р тойрог........


8 сарын 28-нд……………

José Rico Pérez - 23000
Hercules 0 - 1 Athletic Bilbao
46' 0 - 1 Fernando Llorente
90' УЛААН КАРТ - MAtías Fritzler ХЭРКУЛЭС
Энэ улирлын хамгийн анхны тоглолт.....
Лигийн шинэ баг Хэркулэс-г талбайд нь Баскууд Дэлхийн аварга Испанийн шигшээгийн довтлогч Ллорэнтэ-н мөргөж оруулсан гоолын ачаар буулган авлаа.......... Фэрнандо Ллорэнтэ Ла лигийн 2010-11 улирлын анхны гоолын эзнээр тодорлоо........
Хэркулэс энэ тоглолтонд зун Дортмунд-с авсан Валдэз тэргүүтэй шинэ тоглогчдоо тоглуулсангүй....... тэд энэ тоглолтын өмнөхөн ЮВЕ-с Давид Трэзэгэг авахаар болсон билээ............ хөгшин хадагтай нарын төлөө 10 жил зүтгэсэн домогт тоглогч Ла лигид тоглох нь ээ..........

La Rosaleda - 26000
Málaga 1 - 3 Valencia
9' 0 - 1 Aritz Aduriz
45' Sebastián Fernández 1 - 1
70' 1 - 2 Joaquín
74' 1 - 3 Joaquín
Энэ зун 2 “Давид”-аа алдсан ВАЛЭНСИЯ эхний тойрогтоо Малагаг талбайд нь 3-1-длээ…….. Сарьсан багваахайнуудын ветеран Жоакин гайхалтай 2 гоол хийн багтаа том тус хүргэлээ……..
Тоглолт эхлээл 9 дэх минутанд зочин багийн Банэга-н цохисон булангийн цохилтыг Валэнсия-н шинэ цэрэг Адуриз 16-с мөргөж гоолдон 1-0…… Адуриз ирэнгүүтээ анхны тоглолтондоо гоолдлоо………
35 минутанд Валэнсия-н шинэ ахлагч Мата тоог ахиулах сайхан боломжоо Малага хаалгач Арнауд алдлаа…… хаалгачийн эсрэг ганцаар гараал…….. Арнау сайн бна аа……..
1-р үеийн төгсгөлд талбайн эзэд тоог тэнцүүлчихэв…….. Элисэу-н 16-н гаднаас цохисон фрий кик-н чигийг МАЛАГА-н шинэ цэрэг Сэбастян Фэрнандэз өөрчлөн хаалганд хийснээр 1-1……….
2-р үе эхлээл талбайн эзэд тэргүүлэх дөхсөн ч… Рондоны ойроос тун эвгүй мөргөснийг Валэнсия хаалгач Сэзар маш сайн хаалаа……..
70 минутанд зочин багийн Жоакин зүүнээр маш гоё оролт хийн 16-с хүчтэй цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганд орж 1-2……. Валэнсия тэргүүлж эхэллээ…….
4 минутын дараагаар Адуриз-н маш гоё тавьж өгснийг 16-с Жоакин маш хүчтэй цохиж дахин гоол…… 1-3…….
Image
АНТОНИО БАНДЭРАС…….

Image

Ciutat de Valencia - 10000
Levante 1 - 4 Sevilla FC
10' Rubén Suárez Estrada (pen) 1 - 0
12' 1 - 1 Abdoulay Konko
28' 1 - 2 Álvaro Negredo (pen)
62' 1 - 3 Abdoulay Konko
88' 1 - 4 Renato
СЭВИЛЛ лигийн шинэ цэрэг Лэвантэг талбайд нь 4-1-длээ……..
Тоглолтын 10 дахь минутанд Андалузын багийн шинэ тоглогч Сигарини 16 дотор бөмбөгөнд гар хүрч шүүгч Мигуэл Ласа пэналти заалаа………. Пэналтиг эзэн багийн Эстрада цохиж 1-0……. Энэ нь Андалузчуудын уурыг хүргэсэн аж…… дараалан 4 гоол хийлээ……..
2-хан минутын дараагаар зочин багийн Навас-н холын хүчтэй цохилт хаалганы баруун шонд ойсныг Конко тогтоон хаалганд хийснээр 1-1………
27 минутанд эзэн багийн Сэрра эсрэг багийн Пэроттиг 16-н гаднахан талд унагасныг шүүгч пэналти гэж үзэн Андалузчууд тоог ахиулах боломжтой боллоо……. Пэналтиг Нэгрэдо цохиж гоолдон 1-2…….
2-р үеийн 62 минутанд Конко дахин гоолдлоо…… Рэнато-н маш гоё дамжуулалтыг авч хаалгачийн эсрэг гаран........ салтаагаар нь гоолдоол...... 1-3...... Конко даблдлаа........
Цаг дуусахын өмнөхөн Жосэ Карлос-н баруунаас өгсөн кроссыг Рэнато хаалганд мөргөж гоолдсноор 1-4.......
Image
КОНКО....

Image
ХЭХЭ......


8 сарын 29-нд…………

Municipal de Riazor - 22000
Deportivo La Coruña 0 - 0 Real Zaragoza
Дэпор Райзортоо ЗАРАГОЗА-г барсангүй ээ........... хуурай тэнцээ.........

Cornellá - El Prat - 26000
Espanyol 3 - 1 Getafe
34' Pablo Daniel Osvaldo 1 - 0
55' Pablo Daniel Osvaldo 2 - 0
62' 2 - 1 Ernesto Galán (og)
90' Jesús Dátolo 3 - 1
Shots (on Goal) 17(8) 13(1)
Saves 1 5
Эспаниол талбайдаа ГЭТАФЭ-г 3-1-длээ…… Каталончууд 4 гоол хийсэн ч 3-1-р хожлоо………. Эспаниолын хаалгыг энэ удаа үндсэн хаалгач Камэни гэмтэлтэй тул
Аргэнтиний Алварэз маналаа...... Тоглолтын туршид талбайн эзэд илүүрхлээ........ 32 минутанд эзэн багийн Жавиэр Морэно Мартинэз нэгэн галзуу гоолыг хийх шахлаа...... Луйс Гарсия-н цохисон булангийн цохилтыг 16-н гаднаас шууд зүүн хөлөөр маш хүчтэй цохисныг ГЭТАФЭ хаалгач Устари маш сайн хаалаа...... аймаар цохилт блаа.......
2-хан минутын дараагаар Эспаниолынхон хүссэндээ хүрлээ..... Галлэжон, Освалдо нар хаалгачийн эсрэг 2-уул гаран..... Галлэжоны дамжуулалтыг Аргэнтиний 24 настай довтлогч Освалдо хоосон хаалганд хийснээр 1-0.......
40 минутанд Галлэжон зүүнээс хүчтэй цохисныг Устари мөн л хаачихав........
2-р үеийн 55 минутанд Освалдо дахин нэг гоол хийлээ...... ГЭТАФЭ-н хамгаалагчийн хөлд ойсон бөмбөгийг шууд хаалганд хийснээр 2-0....... Освалдо даблдлаа.....
7 минутын дараагаар Эспаниолын шинэ хамгаалагч Галан өөрийн хаалганд гоол хийчихэв......... 2-1.......
Цаг дуусахаас 5 минутын өмнө ГЭТАФЭ-н Колунга тоог тэнцүүлэх сайхан боломжоо алдлаа...... энэ удаа хаалганы шон түүнд гай болов.......
Цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Каталоны багийн шинэ тоглогч Жэсус Датоло багийн анд Давид Гарсия-н дамжуулалтыг хоосон хаалганд хийснээр 3-1........... энэ зун Эспаниолд ирсэн Датоло анхны тоглолтондоо сэлгээгээр орж ирээл гоолдлоо........
Энэ тоглолтонд Эспаниол ч сөрөг довтолгоо гэдгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж тоглолоо..........

Reyno de Navarra - 22000
Osasuna 0 - 0 Almeria
90' УЛААН КАРТ - Carlos García Badías АЛМЭРИЯ
Shots (on Goal) 13(2) 3(0)
Талбайн эзэд балбаад балбаад хуурай тэнцээнээс өөр зүйлд хүрсэнгүй………

Anoeta - 24000
Real Sociedad 1 - 0 Villarreal
57' Xabi Prieto 1 - 0
Shots (on Goal) 10(3) 23(5)
Fouls 15 21
Corner Kicks 7 4
Offsides 9 1
Time of Possession 36% 64%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 5 2
Тоглолтын туршид илүүрхсэн Шумбагчид лигийн шинэ баг СОСИДАД-н талбайд живлээ……. Жосэба Ллорэнтэ-н өсгийдөж өгсөн гоё дамжуулалтыг Приэто гоолдож багтаа чухал 3 оноог авчирлаа………….
Энэ тоглолтонд Эспаниолын домог Тамудо сэлгээгээр тогложээ……….

El Sardinero - 21000
Racing Santander 0 - 3 Barcelona
3' 0 - 1 Lionel Messi
33' 0 - 2 Andrés Iniesta
35' Mohamed Tchite (pen miss) РЭСИНГ
62' 0 - 3 David Villa
Shots (on Goal) 11(7) 9(5)
Fouls 21 14
Corner Kicks 6 5
Offsides 6 8
Time of Possession 37% 63%
Yellow Cards 4 1
Red Cards 0 0
Saves 2 7
Аваргууд лигийг гайхалтай эхлүүллээ……. РЭСИНГ-г талбайд нь 3-0………..
Энэ тоглолтонд гараанд – Валдэз, Абидал, Пикью, Максвэлл, Алвэс, Бускуэтс, Кэйта, Шави, Инэста, Вилла, Мэсси нар гарч сэлгээгээр Пэдро, Бояан, Адриано нар тоглолоо......... энэ тоглолтын өмнөхөн БАРСА Ибраг Милан руу лоондох болсноо зарлаж........ Улаануудаас Аргэнтинийн шигшээгийн ахлагч Машэраног авч бгаагаа мэдэгдсэн..........
Тоглолт эхлээл 3 дахь минутанд Мэсси нэгэн гайхалтай гоолыг РЭСИНГ-н хаалганд хийлээ........ Инэста-н дамжуулалтыг авч баруунаар орон....... хаалгач гарч ирэхэд давуулж хөөргөж цохиол гоол........ 0-1........ Мэсси аймаар юм аа......
10 минутын дараагаар эзэн багийн Родригэз маш холоос хүчтэй цохисон нь хамгаалагчид чигээ өөрчлөн хаалга руу чиглэснийг Валдэз аюулгүй болголоо.........
28 минутанд Мэсси авч орон 16-с цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганы гадуур.....
5 минутын дараагаар ДАШТ-н баатар Инэста энэ тойргийн шилдэг гоолын эзэн боллоо...... Рэсинг-н хаалгач Тоно бөмбөгийг хүчтэй цохисныг Инэста 16-н гаднаас шууд баруун хөлөөр хөөргөж цохиол гоол......... 0-2.......
Дараахан нь Масквэлл 16 дотор алдаа гаргаж Франсис-г унагаж шүүгч пэналти заалаа....... пэналтиг Тчитэ маш хүчтэй цохисон нь Валдэз гайхалтай хааж чадлаа..... Валдэз сайн бна аа..........
1-р үеийн төгсгөлд Вилла гоолдсон ч шүүгч отон гээд тооцсонгүй ээ.........мань эр ч Барса-н төлөөх анхны гоолоо хийх гэж нилээн яарч бна даа.......
2-р үеийн 62 минутанд Вилла хүссэндээ хүрлээ........ Алвэс-н баруун жигүүрээс хөөргөж өгсөн гайхалтай кроссыг 16-с шууд мөргөөл гоол........ 0-3....... Алвэс-н кросс ч яг л толгой руу чиглэсэн блаа........ Виллаг гоолдоход сэлгээний хэд гээл бүгд баярлалдаал......... Вилла анхны тоглолтондоо гоолдлоо............
7 минутын дараагаар Мэсси-н хүчтэй цохилтыг Рэсинг хаалгач Тоно хаачихав.......
Цаг дуусахын өмнөхөн Алвэс 16-н гаднаас хүчтэй цохиж мөн л Тоно хаачихлаа............ Валдэз энэ тоглолтонд тун сайн блаа........ пэналтигаас гадна 6 сэйв...............
Image
МЭССИ ГООЛ…….

Image

Image
ХҮССЭНДЭЭ ХҮРЛЭЭ……..

Image

ONO Estadi - 13000
Mallorca 0 - 0 Real Madrid
Shots (on Goal) 7(2) 16(5)
Fouls 16 15
Corner Kicks 1 4
Offsides 5 9
Time of Possession 36% 64%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 5 2
Онцгой нэг-н удирдсан баг ОНО стадионд хожил авч чадсангүй ээ……. Маяорка ч талбайдаа чанга гэдгээ баталлаа даа......... тоглолтын туршид РЕАЛ-нхан илүү довтолж байсан ч Кристиан, Хугайн нарын оролдлого Маяорка-н хаалгач Dudu Aouate дээр ирээд бүтэлгүйтээл блаа…….. сүүлд Хугайн ганцаараа гараад ч Дудуг аргалж чадсангүй ээ........ түүний бүтэлгүйтлийг харсан Пэрэз ч толгойгоо шаагаал........
Жозэ ч яахав хийдгээ хийж....... шүүгчтэй маргаал шар картаар торгуулаал амжив..........
Энэ тоглолтонд РЕАЛ 3 шинэ тоглогчоо /Карвало, Каналэс, Ди Мария/ гараанд гаргаж 2-г /Озил, Хэдира/ сэлгээгээр тоглууллаа........
Image

Image


8 сарын 30-нд………..

Vicente Calderón - 45000
Atlético Madrid 4 - 0 Sporting Gijon
11' Jose Jurado 1 - 0
39' Diego Forlán 2 - 0
63' Diego Forlán 3 - 0
90' Simão 4 - 0
Ла лигийг “2 Horse race” гэж хөлбөмбөгийн ертөнцийнхөн егөөддөг билээ...... харин энэ улирал энэ нэр томьёог өөрчлөх баг бол саяхан Европын супер цомын эзэн болсон АТЛЕТИКО гэж хүмүүс ярилцаж бгаа......... Валэнсияг бол 2 Силвагаа алдаж хүч нь суларсан гэж үзэж бгаа бол Сэвилл-н хувьд БАРСА-д Испанийн супер цомын хариу тоглолтонд цөм хожигдсон нь 2 жианттай өрсөлдөх чадвар сул бгаа гэж дүгнэлтэнд хүргэж бгаа...........
Атлетико ч энэ итгэл найдварыг дааж эхний тоглолтоо гайхалтай хийлээ........ Гижоныг 4-0..... хэдийгээр лигийн муухан багуудын нэгийг хожсон ч....... өнгөрсөн ДАШТ-н шилдэг тоглогч Форлан, Агэуро......... энэ зун үндсэн скаудаа авч үлдэн дээр нь Давид Луйз, Годин, Фран Мэрида нарыг авчирсан тэд итгэл төрүүлж бгаа билээ...........
Тоглолтын 11 минутанд эзэн багийн Журадо 16-н гаднаас хүчтэй цохиж 1-0..........
28 минутын дараагаар Эл Кун баруунаар маш гайхалтай орон бөмбөгөө алдсан ч ойсон бөмбөгийг Форлан хаалганд хийн 2-0.........
63 минутанд Уяфалуси-н баруунаас өгсөн кроссыг Форлан шууд цохиж гоол...... 3-0... Форлан даблдлаа........
Цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн Симао 16-н гаднаас хүчтэй цохиж 4-0.......... гайхалтай цохилт...... Висэнтэ Калдэрон ч буцалж бна аа........
Энэ тоглолтонд Атлетико-н залуу хаалгач Дэ Жэа Гижоны бүхий л довтолгоог зогсоож блаа....... 8 сэйв..........
Image
ТАЛБАЙДАА СУПЕР ЦОМЫГ ЗАЛААЛ…..

Image
ЖУРАДО ТОГЛОЛТЫН САЛХИЙГ ХАГАЛЛАА……..

Image
ДЭЛХИЙН АВАРГЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ ДАБЛДЛАА……..
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Tue Aug 31, 2010 2:36 pm

эхний тойргийн дараагаар...... гол сэнсаци РЕАЛ-н тэнцээ........

1 Atlético Madrid 1 тоглолт 1 хожил 0 тэнцээ 0 хожигдол 4-0 3 оноо
2 Sevilla FC 1 1 0 0 4-1 3
3 Barcelona 1 1 0 0 3-0 3
4 Espanyol 1 1 0 0 3-1 3
5 Valencia 1 1 0 0 3-1 3
6 Athletic Bilbao 1 1 0 0 1-0 3
7 Real Sociedad 1 1 0 0 1-0 3
8 Almeria 1 0 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 1
9 Deportivo La Coruña 1 0 1 0 0-0 1
10 Mallorca 1 0 1 0 0-0 1
11 Osasuna 1 0 1 0 0-0 1
12 Real Madrid 1 0 1 0 0-0 1
13 Real Zaragoza 1 0 1 0 0-0 1
14 Hercules 1 0 0 1 0-1 0
15 Villarreal 1 0 0 1 0-1 0
16 Getafe 1 0 0 1 1-3 0
17 Málaga 1 0 0 1 1-3 0
18 Levante 1 0 0 1 1-4 0
19 Racing Santander 1 0 0 1 0-3 0
20 Sporting Gijon 1 0 0 1 0-4 0


Мэргэн буучид........ эхний тойрогт 4 тоглогч даблджээ..........

1 Joaquín Valencia 2
Abdoulay Konko Sevilla FC 2
Pablo Daniel Osvaldo Espanyol 2
Diego Forlán Atlético Madrid 2
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby El Payaso » Wed Sep 01, 2010 5:25 pm

ла лигийг үзэх 5 шалтгаан гэнэ.

1. Дэлхий дээрх хамгийн үзүүштэй тоглолттой лиг. Билбао л ганцаараа хүчний тоглолттой. Уйтгартай гэгддэг Депор, Маяорка зэрэг багуудын тоглолтын хэв маяг өөрчлөгдөж байгаа гэнэ...
2. ЖМ ба Пеп. сүүлийн хоёр жилийн треблийн эзэдийн хэн нь илүү байх вэ?
3. Месси ба Рон. сүүлийн хоёр жилийн дэлхийн шилдэгүүд.
4. Европийн лигийн эрхүүдийн төлөөх Вияреал Валенсиа Севияа Атлетико нарын өрсөлдөөн.
5. Реал Сосейдадын эргэн сэргэлт. Баскийн галзуу дербиг үзэх боломж гэнэ. Бас Барса Реалтай хөөрхөн сөргөлцдөг клубууд юм уу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Cule » Wed Sep 01, 2010 5:26 pm

ЛаЛиг гаргадаг болчихвол ч...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Sep 10, 2010 1:32 pm

2-р тойрог...

Saturday, September 11, 2010
16:00 Barcelona v Hercules Camp Nou
16:00 Valencia v Racing Santander Mestalla
18:00 Real Madrid v Osasuna Santiago Bernabéu
20:00 Athletic Bilbao v Atlético Madrid San Mamés

Sunday, September 12, 2010
15:00 Getafe v Levante Coliseum Alfonso Pérez
15:00 Real Zaragoza v Málaga La Romareda
15:00 Sporting Gijon v Mallorca El Molinón
17:00 Villarreal v Espanyol El Madrigal
19:00 Sevilla FC v Deportivo La Coruña Ramón Sánchez Pizjuán

Monday, September 13, 2010
19:00 Almeria v Real Sociedad Juegos Mediterráneos
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Thu Sep 16, 2010 11:39 am

2-р тойрог...........

9 САРЫН 11-НД……….

Camp Nou - 62000
Barcelona 0 - 2 Hercules
27' 0 - 1 Nelson Haedo Valdez
59' 0 - 2 Nelson Haedo Valdez
Shots (on Goal) 17(9) 9(7)
Fouls 7 8
Corner Kicks 14 2
Offsides 6 5
Time of Possession 77% 23%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 5 9
Энэ тойргийн гол сэнсаци……. БАРСА Ноу Кампдаа……. Лигийн шинэ цэрэг Гэркулэст 2-0-р хожигдлоо…….. жинхэнэ сэнсаци…….. дэлхийн шилдэг клубуудын нэг талбайдаа дөнгөж дээд лигид орж ирсэн багт хожигдоол……..
Пэп энэ тоглолтонд гараанд – Валдэз, Абидал, Пикью, Максвэлл, Адриано, Машэрано, Кэйта, Инэста, Вилла, Бояан, Мэсси нарыг гаргаж сэлгээгээр Шави, Пэдро, Алвэс нарыг тоглуулсан…….. гараанд Шави Бускэутс Алвэс нарыг гаргалгүй……. Пэп яалт чгүй бассан л даа….. эсвэл аваргуудын лигийн тоглолтонд нөөсийм бол уу…… ямар ч бсан энэ хожигдол Пэп болон багт томоохон сургамж боллоо доо…………
Гэркулэс-н хувьд эгнээндээ ЮВЕ-н домогт тоглогчдын нэг Трэзэгэ, Дортмунд-с Валдэз, Реал-н Дрэнтэ нарыг нэгтгэсэн нь лигийн ямар ч багтай өрсөлдөж чадахгүйц баг болсон нь харагдаж байна……..
Тоглолт эхлээл Каталончууд илүүрхэж эхэллээ…… 8 минутанд Мэсси 16-н гаднаас шууд хаалга руу цохисныг Гэркулэс хаалгач Калатаяад бариад авав…….
Дараахан нь Бояан гоолдох сайхан боломжийг алдчихлаа…….. Максвэлл-н зүүнээс өгсөн гайхалтай кроссыг хаалга руу чиглүүлж чадсангүй ээ…….
Хэдий иллүрхэж бсан ч 27 минутанд үнэн марзан гоол алдчихлаа…….. Гэркулэс-н Тиаго Гомэс-н 16-с цохисон цохилтыг Виктор Валдэз хаасан ч ойсон бөмбөгийг Нэлсон Валдэз нэмээдд гоолдчихов…………
Үүнээс хойш эзэн багийнхны довтолгоо ширүүссэн ч гоолдож чадахгүй л байлаа……. Вилла цохилт, Пикью-н мөргөлтүүд хаалгаа онохгүй….. Максвэлл холын цохилт шууд хаалгач дээр гээл……….
Трэзэгэ Адриано-н нүүр лүү тохойдоол…….
2-р үе эхлэнгүүт Пэп лигийн дэбутээ хийсэн Машэрано-н оронд Шавиг орууллаа……. Мөн Бояаны оронд Пэдрог орууллаа…….
Шавиг орсон гэхээр байдал арай дээрдэж байгаад мэт санагдсан ч бүтэлгүйтэл үргэлжилсээр л……… Шави-н цохилт хаалга оноогүй бол Вилла ойроос цохисон нь хаалгачийн гарт орчихлоо………
59 минутанд зочид дахиад гоолдчихлоо……. Оноо гайхал Валдэз…….. Тиаго-н баруунаас өгсөн кроссыг 16-с Нэлсон Валдэз шууд цохиж 0-2……….. Парагвай довтлогч Нэлсон Валдэз дэбутдээ л даблдлаа.......
Айлын хаалгач тун сайн бна аа.... Мэсси-н авч орон 16-с хүчтэй цохисныг хаалгаал........
70 минутанд Виктор Валдэз ч мөн өөрийн ур чадварыг харуулаал.... Кико 16-н шугам дээрээс хүчтэй цохисныг маш сайн хаалаа..........
Вилла маань гоол хийдэг өдөр нь биш бололтой... зүүнээр орон хаалга руу цохисныг өнөөх гайхал хаалгач хаачихлаа..... Мэсси-н ч өдөр биш ажээ......... Калатаяад үнэхээр сайн бна аа........... Мэсси Вилла Пэдро нарын дараалсан олон цохилтуудыг алдаагүй сайн хааж бна..........
Пикью Калатаяадтай мөргөлдөөл толгойгоо хагалчихлаа.........
Цаг дуусахын өмнө БАРСА дахин гоол алдах шахсан ч Валдэз гайхалтай бж дараалсан сэйв хийлээ....... Сэндао зүүнээр хаалгачийн эсрэг гарч цохисныг Валдэз хааж ойсон бөмбөгийг Трэзэгэ 16-с шууд цохисныг мөн л Валдэз хааж чадлаа.......... Трэзэгэ ч гоё юм алдлаа даа..........
Image

Image
ГАЙТАЙ ВАЛДЭЗ.........

Image

Mestalla - 40000
Valencia 1 - 0 Racing Santander
45' Hedwiges Maduro 1 - 0
Валэнсия талбайдаа РЭСИНГ-г 1-0-р буулган авлаа...........
1-р үеийн төгсгөлд Мата-н кроссыг ойроос Мадуро мөргөж гоолдсноор тоглолтын цорын ганц гоолын эзэн боллоо.................
Валэнсия энэ хожлыг авснаар 100 хувийн лигийн эхлэлээ үргэлжлүүлсээр л...........
Image

Santiago Bernabéu - 80000
Real Madrid 1 - 0 Osasuna
48' Ricardo Carvalho 1 - 0
Shots (on Goal) 25(7) 4(1)
Fouls 20 27
Corner Kicks 9 3
Offsides 1 1
Time of Possession 64% 36%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 1 6
РЕАЛ шинэ цэрэг Карвало-н гоолын ачаар Осасунаг талбайдаа яллаа……………
Тоглолтын туршид талбайн эзэд илүүрхэж байсан ч 1 л гоол хийлээ…………..
18 минутанд Хугайн хаалганы зүүн талаас цохисон нь хаалга оноогүй бол 4 минутын дараа гэмтлээс эргэн ирсэн Роналдо гоолдох сайхан боломжоо Осасуна хаалгач Рикардод алдаал……….. Кристиан ч тоглолтын турш шоудаал….. мөрөөрөө дамжуулалт өгөөл…… өсгийдөж өгөөл………
Талбайн эзэд илүүрхэж бсан ч эхний үед гоол хийж чадсангүй……..
2-р үе эхлээл 3 минутанд сөрөг довтолгоогоор хүссэндээ хүрлээ…. Озил зүүнээр орон кросс өгснийг хаалганы урдаас Кристиан шууд цохисныг Рикардо хаасан ч ойсон бөмбөгийг Кристиан дамжуулж Карвало хоосон хаалга руу цохиж гоол……….. 1-0………
Үүнээс хойш РЕАЛ олон довтолгоо хийсэн ч гоол хийж чадсангүй ээ…. Ялангуяа Хугайн боломжоо ашиглаж чадахгүй блаа……….. Рикардо түүний 2 ч эвгүй цохилтыг хаагаал………… Кристианы цохилтыг ч Рикардо төвөггүйхэн аюулгүй болгож байлаа……… ямар ч байсан Жозэ лигийн анхны ялалтаа авлаа………
Image
БҮТЭЛГҮЙТЭЛ…….

Image
ТОГЛОЛТЫН БААТАР…….

San Mamés - 38000
Athletic Bilbao 1 - 2 Atlético Madrid
11' 0 - 1 Diego Forlán
80' 0 - 2 Tiago
88' Fernando Llorente 1 - 2
Баскууд талбайдаа Мадридын багт хожигдлоо......... энэ удаа Сан Мамэст цугласан Баскийн фанатууд багтаа тус болж чадсангүй ээ.......
11 минутанд өнгөрсөн ДАШТ-н шилдэг тоглогч Форлан гоолдож зочид тэргүүлж эхэллээ.......... Агуэро зүүнээр маш гоё оролт хийн төв рүү кросс өгснийг Симао гайхалтай тогтоон үлдээснийг Форлан шууд хаалганд хийж 0-1............
80 минутанд Атлетико-н Симао 16-с хүчтэй цохисныг Билбао хаалгач хаасан ч ойсон бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Тиаго мөргөөл гоолдлоо............
Цаг дуусахаас 2 минутын өмнө эзэн багийн Оскар Дэ Маркос зүүнээс өгсөн кроссыг Ллорэнтэ хаалганд хийснээр 1-2........ даанч Баскуудад тэнцүүлэх хугацаа байсангүй ээ...........
Атлетико лиги эхлээл 2 дараалан хожил аваад байна..........
Image


9 САРЫН 12-НД..............

Coliseum Alfonso Pérez - 11000
Getafe 4 - 1 Levante
5' Jaime Gavilán Martínez 1 - 0
11' Adrián Colunga 2 - 0
14' 2 - 1 Ruiz Rafa Jorda
90' Jaime Gavilán Martínez 3 - 1
90' Javier Arizmendi 4 - 1
ГЭТАФЭ талбайдаа Лэвантэг 4-1-длээ………
Тоглолт эхлээл 5 дахь минутанд эзэн багийн Гавилан мөргөж гоолдон 1-0........... 6-хан минутын дараа ГЭТАФЭ-н шинэ цэрэг Колунга зүүнээс шууд хаалга руу цохин гоол хийн 2-0……
14 минутанд ЛЭВАНТЭ-н Рафа Жорда 16-н гаднаас хаалгачийг давуулж цохин гоолдож тооны зөрүүг багасгасан ч…….
Цаг дуусах мөчид Лэвантэ хаалгач Мунуа дахин 2 гоол алдчихлаа……. Гавилан 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохин гоолдож даблдсан бол………. Дараахан нь сэлгээгээр орж ирсэн Аризмэнди гоолдож 4-1…………

Estadio La Romareda - 25000
Real Zaragoza 3 - 5 Málaga
2' 0 - 1 Fernando
7' 0 - 2 Juanmi
28' 0 - 3 Fernando
29' 0 - 4 Juanmi
35' 0 - 5 Quincy Owusu-Abeyie
41' Edmílson 1 - 5
68' Marco Perez 2 - 5
82' Ander Herrera 3 - 5
Shots (on Goal) 32(10) 12(8)
Fouls 11 13
Corner Kicks 10 1
Offsides 0 2
Time of Possession 67% 33%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 3 7
МАЛАГА Зарагозаг нутагт нь 5-3-р бут ниргэлээ…………
Зочин багийнхан эхний үеийн 35 минутанд л 5 гоол дараалан хийж эзэн багийнхныг хүнд байдалд орууллаа……….. Жуанми Фэрнандо нар даблдаж Куинси Овусу эцсийн цэгийг тавьжээ……
Хэдийгээр ЗАРАГОЗА-нхан 3 гоол дараалан хийсэн ч тэнцэхэд хангалтгүй блаа………… Малага ч ирэх өвлийн цонхоор бүрэлдэхүүнээ улам хүчирхэг болгох гэж байгаа гэнэ….. учир нь тэднийг Саудын арабын хунтайж Ал Тани эзэмших болсон билээ……. Тэрээр багтаа ихээхэн хөрөнгө оруулахаар шийдээд бгаа аж…… СИТИ шиг л баг болох юм бх аа…..

El Molinón - 22000
Sporting Gijon 2 - 0 Mallorca
47' Alberto Botía 1 - 0
85' УЛААН КАРТ - Nunes МАЯОРКА
86' Diego Castro Gimenez (pen) 2 - 0
Спортинг талбайдаа Маяоркаг 2-0-длоо....
2-р үе эхлээл 2 дахь минутанд эзэн багийн Ботия /энэ зун Барса-с ирсэн/ 16-н гаднаас галзуу хүчтэй цохиж гоолдсон бол 85 минутанд зочин багийн хамгаалагч Нунэс эсрэг багийн Кармэлог 16 дотор унагаж....... шүүгч түүнд улаан карт өгөн пэналти заалаа....... пэналтиг Жимэнэз цохиж тоог ахиуллаа..........

El Madrigal - 15000
Villarreal 4 - 0 Espanyol
23' Giuseppe Rossi 1 - 0
31' Borja Valero 2 - 0
55' Giuseppe Rossi (pen) 3 - 0
77' Nilmar 4 - 0
85' УЛААН КАРТ - Francisco Chica Torres ЭСПАНИОЛ
Шар шумбагчид талбайдаа ЭСПАНИОЛ-г 4-0-р бут ниргэлээ…………..
23 минутанд эзэн багийн Валэро-н зүүнээс өгсөн дамжуулалтыг Росси шууд хаалга руу цохиж гоол……….. 1-0........
8 минутын дараагаар Валэро 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохин 2-0……….. Камэни юу ч хийж чадсангүй ээ………
55 минутанд Эспаниолын хаалгач Камэни эсрэг багийн Мусачиог 16 дотор унагаж шүүгч пэналти заалаа……. Пэналтиг Росси цохиж 3-0…. Росси даблдлаа……..
77 минутанд шумбагчдын Монтэро-н зүүнээс өгснийг Нилмар шууд хаалга руу цохиж 4-0…….. гэхдээ энэ гоолын дамжуулалт өгөхдөө Монтэро бөмбөгийг талбайгаас гаргасан байсныг шүүгч анзаарсангүй ээ…… ямар ч байсан гоолыг тооцлоо……….
Цаг дуусахаас 5 минутын өмнө Эспаниолыг Торрэс улаан карт авснаар 10-уулаа тоглолтыг дуусгалаа………….
Image

Ramón Sánchez Pizjuán
Sevilla FC 0 - 0 Deportivo La Coruña
Shots (on Goal) 27(10) 12(2)
Fouls 9 12
Corner Kicks 8 5
Offsides 3 2
Time of Possession 57% 43%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 2 10
Сэвилл талбайдаа Дэпортивотой хуурай тэнцээ хийлээ……… энэ тоглолтонд Дэпортиво-н хаалгач Ману гайхалтай тоглолоо....... 10 сэйв......... Андалузын багийн бүхий л довтолгоо түүн дээр ирээд зогсож байлаа........
Image
СУПЕР МАНУ.....

Image


9 САРЫН 13-НД……….

Juegos Mediterráneos - 13000
Almeria 2 - 2 Real Sociedad
8' 0 - 1 Raúl Tamudo
21' Pablo Piatti 1 - 1
33' 1 - 2 Francisco Sutil
90' José Ulloa 2 - 2
Алмэрия СОСИДАД-тай 2-2-р тэнцлээ……. Талбайн эзэд эцсийн мөчид тоог тэнцүүлж дөнгөлөө.....
Тоглолтын 8 дахь минутанд Баскийн багийн шинэ цэрэг Эспаниолын домог Тамудо мөргөж гоолдон тоглолтын салхийг хагалсан ч 13 минутын дараагаар эзэн багийн Итали довтлогч Пиатти тоог тэнцүүлчихэв……..
33 минутанд Сосидад-н Сутил тоог ахиулж зочид тэргүүлж эхэлсэн ч……….. цаг дуусах мөчид Алмэрия-н Уллоа Ортиз-н өгсөн холын дамжуулалтыг 16-д маш гоё тогтоон 1 даран хаалга руу цохиж гоолдсноор тоо тэнцлээ...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Thu Sep 16, 2010 11:45 am

2 тоглолтын дараагаар Атлетико Валэнсия нар 2 хожилтой лигийг тэргүүлж байна....... Сэвилл Сосидад РЕАЛ хожигдолгүй явна.........
түрүү улирлын аваргууд 8-т.....
одоогоор Рэсинг Лэвантэ нар оноогүй бгаа бол Дэпортиво Маяорка Осасуна РЭсинг нар гоол хийгээгүй бна......


1 Atlético Madrid 2 тоглолт 2 хожил 0 тэнцээ 0 хожигдол 6-1 6 оноо
2 Valencia 2 2 0 0 4-1 6
3 Sevilla FC 2 1 1 0 4-1 4
4 Real Sociedad 2 1 1 0 3-2 4
5 Real Madrid 2 1 1 0 1-0 4
6 Villarreal 2 1 0 1 4-1 3
7 Getafe 2 1 0 1 5-4 3
8 Barcelona 2 1 0 1 3-2 3
9 Hercules 2 1 0 1 2-1 3
10 Málaga 2 1 0 1 6-6 3
11 Athletic Bilbao 2 1 0 1 2-2 3
12 Espanyol 2 1 0 1 3-5 3
13 Sporting Gijon 2 1 0 1 2-4 3
14 Almeria 2 0 2 0 2-2 2
15 Deportivo La Coruña 2 0 2 0 0-0 2
16 Osasuna 2 0 1 1 0-1 1
17 Real Zaragoza 2 0 1 1 3-5 1
18 Mallorca 2 0 1 1 0-2 1
19 Racing Santander 2 0 0 2 0-4 0
20 Levante 2 0 0 2 2-8 0


Мэргэн буучид.... Форлан 3 гоолтой тэргүүлж бна........

1 Diego Forlán Atlético Madrid 3
2 Joaquín Valencia 2
Abdoulay Konko Sevilla FC 2
Nelson Haedo Valdez Hercules 2
Giuseppe Rossi Villarreal 2
Fernando Málaga 2
Fernando Llorente Athletic Bilbao 2
Jaime Gavilán Martínez Getafe 2
Pablo Daniel Osvaldo Espanyol 2
Juanmi Málaga 2
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Sep 17, 2010 10:49 am

La Liga Team Of The Week: Round 2

хаалгач
Manu (Deportivo) Сэвиллтэй 0-0-р тэнцхэд тэрээр гайхалтай тоглож багаа хожигдлоос аварч чадсан.......... 10 сэйв хийсэн......

хамгаалагч
Ricardo Carvalho (Real Madrid) Реалд анхны хожлыг нь авчирсан..... түүний гоол 3 онооны үнэтэй.....
Noe Pamarot (Hercules) БАРСА-н довтолгоог нурааж байсан.....
Diego Godin (Atletico Madrid) Шумбагчдаас энэ зун Мадрид-д ирсэн тэрээр Баскуудын эсрэг маш сайн тоглосон......
Claudio Morel (Deportivo) Сэвилл-н эсрэг 32 настай Парагвай тоглогч гайхалтай тоглосон.......

хагас хамгаалагч
Mesut Oezil (Real Madrid) РЕАЛ-н довтолгоог жинхэнэ сэргээсэн дээ........ довтолгоо нь гоолд хүрсэн......
Quincy Owusu-Abeyie (Malaga) Зарагоза 5-3-дахад 5 дахь гоолыг хийсэн........
Borja Valero (Villarreal) Эспаниолын хожиход 1 гоол 1 дамжуулалт........

довтлогч
Nelson Valdez (Hercules) БАРСА-г 2-0-р хожиход даблдсан........
Giuseppe Rossi (Villarreal) Эспаниолыг 4-0-доход даблдсан.....
Juanmi (Malaga) 17 настай жаал Зарагоза-г 5-3-р хожиход даблдсан...... лигид хамгийн залуудаа гоолдсон тоглогч болсон аж......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Sep 17, 2010 4:06 pm

3-р тойрог....

Saturday, September 18, 2010
16:00 Espanyol v Almeria Estadi Cornella-El Prat
16:00 Mallorca v Osasuna ONO Estadi
18:00 Sporting Gijon v Athletic Bilbao El Molinon
20:00 Real Sociedad v Real Madrid Anoeta
Баскууд ч Реал-г чангална даа........
Sunday, September 19, 2010
15:00 Hercules v Valencia Jose Rico Perez
15:00 Levante v Villarreal Ciutat de Valencia
15:00 Racing Santander v Real Zaragoza El Sardinero
17:00 Atlético Madrid v Barcelona Vicente Calderon
Агуэро гэмтэлтэй бгаа фит болох юм бол уу даа......
19:00 Málaga v Sevilla FC La Rosaleda
Monday, September 20, 2010
19:00 Deportivo La Coruña v Getafe Riazor
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby spain man » Fri Sep 17, 2010 4:23 pm

Висэнтэ Калдеронд очиж байж бас манайхыг чангалах тухай ярихтайгаа... Танайх ч наалгуулаад л явна даа...

Нээрээ Алонсо маань гэртээ эргэж ирж байгаам байна шд...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Sep 17, 2010 4:52 pm

Висэнтэ Калдэрон ч асуудалгүй гэж бодоод бгаа ш дээ...... уржнангийнх шиг нухаал гарчихна....
харин Сосидад-н талбай ч асуудал шүү.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby spain man » Fri Sep 17, 2010 5:02 pm

Нодлингийнх шиг юм болвоо хаха...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Fri Sep 17, 2010 5:05 pm

уржнангийнх шиг л хожно доо....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Цэнгүүн » Sun Sep 19, 2010 4:42 pm

15:00 Hercules v Valencia Jose Rico Perez
Чанга тоглолт болно доо..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Shaggy » Sun Sep 19, 2010 11:14 pm

tsenguun wrote:15:00 Hercules v Valencia Jose Rico Perez
Чанга тоглолт болно доо..

хэхэ Херкулэс энэ хэдийн зүрхэнд нь орцон бншт хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Цэнгүүн » Mon Sep 20, 2010 4:31 pm

Shaggy wrote:
tsenguun wrote:15:00 Hercules v Valencia Jose Rico Perez
Чанга тоглолт болно доо..

хэхэ Херкулэс энэ хэдийн зүрхэнд нь орцон бншт хэхэ


Энэ хоёрын тоглолт чинь Ривал гэдэг нэрэн доор явагддаг байх шүү..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Цэнгүүн » Mon Sep 20, 2010 4:37 pm

Málaga vs. Sevilla
http://www.footytube.com/video/Málaga-vs-Sevilla-56814

UD Levante Valencia vs. Villarreal
http://www.footytube.com/video/UD-Levan ... real-56759

Racing Santander vs. Real Zaragoza
http://www.footytube.com/video/Racing-S ... goza-56800

Hercules Alicante vs. Valencia
http://www.footytube.com/video/Hercules ... ncia-56742

Sporting Gijón vs. Athletic Bilbao
http://www.footytube.com/video/Sporting-Gijón-vs-Athletic-Bilbao-56581

Mallorca vs. Osasuna
http://www.footytube.com/video/Mallorca ... suna-56601

Espanyol vs. Almería
http://www.footytube.com/video/Espanyol-vs-Almería-56602
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ЛА ЛИГА 2010-11

Postby Mr S » Tue Sep 21, 2010 5:28 pm

3-р тойрог...........

9 САРЫН 18-НД………

Cornellá - El Prat - 25000
Espanyol 1 - 0 Almeria
47' José Maria Callejón 1 - 0
Алмэрияг талбайдаа ЭСПАНИОЛ Каллэёоны гоолоор буулган авлаа............. 2-р үе эхлээл 2 минут өнгөрч байхад РЕАЛ-н акадэмийн бүтээгдэхүүн Жосэ Мария Каллэёон 16-с хүчтэй цохиж гоолдон өнгөрсөн тойрогт шумбагчдад 4-0-р бут ниргүүлсэн Каталоны багт хожил авчирлаа..........

ONO Estadi - 12000
Mallorca 2 - 0 Osasuna
25' Gonzalo Castro (pen) 1 - 0
90' Jonathan De Guzman 2 - 0
Маяорка ОСАСУНА-г талбайдаа 2-0-р хожиж энэ улирлын анхны хожлоо авлаа.......……
Маяорка ч ОНО-доо хүчтэй л дээ.......... өнгөрсөн жил талбайдаа хийсэн 19 тоглолтоос 15-д хожил авч бсан........ үүнийгээ ч лигийн нээлтийн тоглолтонд баталж РЕАЛ-тай тэнцэж бсан билээ............ тоглолтын 25 минутанд зочин багийн хамгаалагч Флано 16 дотор бөмбөгөнд гар хүрч шүүгч пэналти заалаа....... пэналтиг Гонзало Кастро цохиж гоол........ 1-0.......
2-р үе эхлээл Осасуна-нханд тэнцүүлэх боломж олдсон ч Дэжан Лэкич ашиглаж чадсангүй ээ..... хаалгачийн эсрэг ганцаар гараад цохисон нь хаалга оносонгүй ээ...........
Цаг дуусах мөчид эзэн багийн Дэ Гузман сөрөг довтолгоогоор тоог ахиуллаа..... төвөөс өөрөө бөмбөг авч орсоор хаалгачийн эсрэг гарч 16-с цохиол гоол........ 2-0...........

El Molinón - 20000
Sporting Gijon 2 - 2 Athletic Bilbao
13' Miguel de las Cuevas 1 - 0
23' Gastón Sangoy 2 - 0
28' 2 - 1 Carlos Gurpegui
58' 2 - 2 Fernando Llorente
Спортинг Гижоны талбайд Баскууд 2-2-р тэнцлээ…….. талбайн эзэд 2-0-р хожиж яваад бариуллаа.........
Тоглолт эхлээл талбайн эзэд илүүрхэж эхэллээ..... 8 минутанд Кастро-н төвөөс урагш өгсөн кроссыг 16-с Сангой маш гоё унаж хатгасныг Баскийн хаалгач Ирайзоз маш сайн хаалаа........
5 минутын дараагаар Ирайзоз-н алдааг Куэвас ашиглаад гоолдчихлоо..... хажуугаас өгсөн кроссыг Ирайзоз хальт бариад алдсныг Куэвас хаалганд хийж 1-0..........
Дараахан нь Билбао-н Жави Мартинэз тэнцүүлэх сайхан боломжийг алдлаа....... түүний цохилт хаалганы баруун шон оноод буцлаа............
23 минутанд Гастон Сангой гоолдлоо.... Ривэра-н төвөөс урагш өгсөн дамжуулалтыг 16-д тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж 2-0..........
5 минутын дараагаар Баскууд тооны зөрүүг багасгалаа....... Игор Мартинэз-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас Гурпэги мөргөөд гоол..... 2-1.........
Үүнээс хойш Баскуудын довтолгоо эрчимжлээ......
52 минутанд Баскийн багийн довтлогч Ллорэнтэ тэнцүүлэх сайхан боломжийг хаалганы хажуугаар алдлаа.........
6 минутын дараагаар Ллорэнтэ хүссэндээ хүрлээ........ булангийн цохилтыг 16-с мөргөж гоолдож тэнцүүллээ........ 2-2.........

Anoeta - 32000
Real Sociedad 1 - 2 Real Madrid
51' 0 - 1 Ángel Di María
62' Raúl Tamudo 1 - 1
74' 1 - 2 Cristiano Ronaldo
Shots (on Goal) 10(1) 22(10)
Fouls 13 15
Corner Kicks 8 3
Offsides 0 3
Time of Possession 43% 57%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 8 0
Баскуудын өөр нэг РЕАЛ-тай тоглож талбайдаа 2-1-р хожигдлоо………
Тоглолт эхлээл эзэн хааны баг илүү довтлоол….. 3 минутанд Ди Мария-н холын цохилтыг Баскийн багийн хаалгач Браво бариад авлаа……
Дараахан нь Сосидад-н Гриэзманн-н мөргөсөн мөргөлт хаалганы дээгүүр.......
Кристианы холын фрий кик хаалганы хажуугаар..... нилээн холуур зөрөөл....
Алонзо холын хүчтэй цохилтыг хаачихав.....
25 минутанд Сосидад-н Гриэзманн сайхан боломжийг алдлаа... Приэто-н урагш өгснийг авч Касилас-н эсрэг гараад цохисон нь хаалга оносонгүй....... сайхан боломж байсан даа.......
6 минутын дараагаар Тамудо бас л гоё боломжийг алдлаа.......
Жозэ ч уурлаал....... бохио түргэн түргэн зажлаал.......
2-р үеийн 51 минутанд РЕАЛ-н шинэ цэрэг Ди Мария нэгэн гайхалтай гоолыг Баскийн багийн хаалганд хийлээ....... зүүнээр бөмбөг авч орон баруун хөлөөр өлгөж цохисон нь хаалганд орлоо......... 0-1...... зочид тэргүүлж эхэллээ......
Алонзо, Кристиан нарын холын цохилтууд хаалгаа онохгүй л бна даа...........
62 минутанд талбайн эзэд тоог тэнцүүллээ...... Гриэзманн-н баруунаас хөөргөж өгсөн фрий кик-г Тамудо ойроос хаалга руу чихэж 1-1....... бөмбөг түүний өвдгөнд ойгоол хаалганд орчихлоо........
Кристиан ч холоос мөн ч олон цохиж байна аа.....
74 минутанд түүний олон цохилтуудын нэг нь байндаа туслаа...... түүний цохисон холын фрий кик хананы урд байсан Пэпэ-н биед ойн чигээ өөрчлөн хаалганд орчихлоо......... 1-2.......
83 минутанд Сосидадын тоглогчийн зүүнээс цохисон тун эвгүй кросс хаалганд орж байсныг Касилас маш сайн хааж гаргалаа....
4 минутын дараагаар РЕАЛ-н Хугайн авч орон цохисныг хаалгач Браво блокдож ойсон бөмбөгийг Кристиан шууд хаалга руу цохисныг хамгаалагч хаачихав.......
Цаг дуусахын өмнөхөн Марсэло оролт хийн зүүн хажуугаас хаалга руу цохисон нь хаалганы урдуур........
Image
ДИ МАРИЯ ГООЛДЛОО.........

Image
КРИСТИАН 3 ОНОО АВЧИРЛАА........


9 САРЫН 19-НД............

José Rico Pérez
Hercules 1 - 2 Valencia
2' 0 - 1 Juan Mata
23' 0 - 2 Pablo
43' David Trezeguet (pen) 1 - 2
49' УЛААН КАРТ - David Navarro ВАЛЭНСИЯ
Гэркулэс-г ВАЛЭНСИЯ талбайд нь 2-1-р буулган авлаа………
Тоглолт эхлээл 2 дахь минутанд зочид гоолдлоо…. Пабло Эрнандэз-н төвөөс урагш өгсөн дамжуулалтыг баруунаас Мата шууд баруун хөлөөр цохиол гоолдлоо......... 0-1.......
23 минутанд Валэнсия-н Пабло 16-н гаднаас хүчтэй цохиж 0-2..... Пабло 1 гоол 1 дамжуулалт............
20 минутын дараагаар Валэнсия-н Наварро 16 дотор бөмбөгөнд гарч хүрч шүүгч пэналти заалаа........ пэналтиг Трэзэгэ цохиж гоол...... 1-2......
49 минутанд Наварро 2 дахь шар картаа авч хөөгдлөө........ Валэнсия хэдийгээр 10-уулаа үлдсэн ч хамгаалсаар тоглолтыг дуусгаж 3 дахь хожлоо авч хожлын цувралаа үргэлжлүүлсээр.........
Image
ТОГЛОЛТ ЭХЛЭЭЛ ГООЛ......

Image
ТРЭЗЭГЭ.......

Ciutat de Valencia - 18000
Levante 1 - 2 Villarreal
16' 0 - 1 Nilmar
43' 0 - 2 Nilmar
90' Felipe Caicedo 1 - 2
Shots (on Goal) 18(3) 9(5)
Шумбагчид ЛЭВАНТЭ-г талбайд нь 2-1-длээ…. Нилмар даблдаж багтаа роуд тоглолтоос 3 оноо авчирлаа………
16 минутанд шумбагчдын Казорла-н төвөөс урагш өгснийг Нилмар Лэвантэ-н хаалгач Мунуа-с өрсөж хүрч хаалганд хийснээр 0-1……..
43 минутанд Росси маш гоё урагш дамжуулсныг Нилмар авч хаалгачийг давуулж цохин гоолдож 0-2……. Бразил эр даблдлаа……..
Цаг дуусах мөчид эзэн багийн Дэл Орно-н зүүнээс өгсөн кроссыг Кайсэдо хаалга руу чихэж 1-2……….

El Sardinero - 12000
Racing Santander 2 - 0 Real Zaragoza
76' Henrique 1 - 0
90' Ariel Nahuelpán 2 - 0
РЭСИНГ талбайдаа Зарагозаг 2-0-дож анхны хожлоо авлаа…………

Vicente Calderón - 55000
Atlético Madrid 1 - 2 Barcelona
13' 0 - 1 Lionel Messi
25' Raúl García 1 - 1
32' 1 - 2 Gerard Piqué
90' УЛААН КАРТ - Tomas Ujfalusi АТЛЕТИКО
Shots (on Goal) 7(4) 16(8)
Fouls 22 15
Corner Kicks 6 6
Offsides 2 9
Time of Possession 32% 68%
Yellow Cards 4 5
Red Cards 1 0
Saves 6 3

БАРСА өнгөрсөн жил Висэнтэд Атлетикод хожигдож байсан хариугаа авч чадлаа………. Гэхдээ их үнээр……. Тоглолтын төгсгөлд Мэссиг Уяфалуси гэмтээд улаан авч хөөгдсөн…….
Пэп энэ тоглолтонд гараанд – Валдэз, Пуёол, Пикью, Максвэлл, Алвэс, Бускуэтс, Инэста, Шави, Пэдро, Вилла, Мэсси гарч сэлгээгээр Кэйта, Машэрано, Бояан нар тогложээ…….
Тоглолт эхлээл…. Масквэлл эвгүй алдаа гаргах дөхлөө…….
10 минутанд Форланы холын сулхан цохилтыг Валдэз торолгүй барив…….
3 минутын дараагаар тоглолтын салхийг Мэсси хагаллаа....... Мэсси-н урагш маш гоё гаргаж өгснийг Вилла авч хаалгачийн эсрэг гаран цохисон нь хаалганы зүүн шон онож буцлаа......... ойсон бөмбөгийг Пэдро авч урагш дамжуулсныг Мэсси авч баруунаас шууд цохин гоол......... 0-1......... бөмбөг Дэ Жэа-н хажуугаар өнгөрч хаалганд орлоо......
24 минутанд Мэсси тоог ахиулах боломжоо алдлаа.... Алвэс-н баруунаас өгсөн холын кроссыг хаалганы урдаас хатгасан нь хаалганы дээгүүр........
Удалгүй Атлетико-нхон тоог тэнцүүлчихэв....... Симао-н цохисон булангийн цохилтыг Раул Гарсия мөргөж гоолдсноор 1-1........
Атлетико-н Пэрэа өөртөө гоолдох дөхөв.....
31 минутанд Мэсси сөрөг довтолгоогоор ганцаараа бөмбөг авч орон 3 ч хамгаалагчийн эсрэг...... гаран 16-с цохисон нь хамгаалагчид блокдож булангаар бөмбөг гарлаа........ буланг Мэсси өөрөө цохин Пикью-д дамжуулсныг Пикью 16-д тогтоон баруун хөлөөр баруун талаас хүчтэй цохиж гоол 1-2........ галзуу финиш........
41 минутанд Рэйс-н зүүн хажуугаас цохисон фрий кик-г 16-с Уяфалуси мөргөснийг Валдэз бариад авлаа.....
1-р үеийн төгсгөлд Вилла гоё юм алдаал............
Эхнийн үе 1-2........
49 минутанд Шави 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохисныг эзэн багийн хаалгач Дэ Жэа гайхалтай хаалаа......
Дараахан нь Пэдро мөн л 16-н гаднаасзүүн хөлөөр маш хүчтэй цохисныг өнөөх Дэ Жэа хаачихлаа...... дараалан 2 ч мундаг сэйв хийлээ.....
Пэдро гоё юм алдаал.....
70 минутанд Вилла зүүнээс хүчтэй цохисон нь хаалганы хажуугаар.....
3 минутын дараагаар Вилла Дэ Жэа-н эсрэг ганцаар гараад мөн л хаалгаа оносонгүй......
Дараахан нь Вилла холоос хүчтэй цохисныг Дэ Жэа хаачихлаа...... Дэ Жэа супер бна аа......
77 минутанд Вилла мөн л хаалгачийн эсрэг ганцаар гараад тойрох гээл блокдуулчихлаа.......
Рэйс-н холын цохилт хаалганы гадуур.....
86 минутанд Мэсси хаалгачийн эсрэг гараад блокдууллаа......
Цаг дуусах мөчид Мэсси-н хөл рүү Уяфалуси жийж орон шүүгч түүнд улаан карт өглөө... Мэсси гэмтэж талбайг орхилоо...................
Мэсси гайхалтай тоглож бсан ч гайтай Чэх эр гэмтээчихлээ........ аз болж гэмтэл нь гайгүй гэнэ........ 2 тоглолт өнжөөл ирэх юм бна даа........

Image
МЭССИ-Н ГООЛ......

Image
ТЭНЦҮҮЛЛЭЭ......

Image
ПИКЬЮ ГООЛ........

Image

Image

Image
ГЭМТЧИХЛЭЭ.......

La Rosaleda - 25000
Málaga 1 - 2 Sevilla FC
14' Rondon 1 - 0
20' 1 - 1 Alfaro
45' 1 - 2 Martín Cáceres
Shots (on Goal) 9(5) 19(6)
Андалузын дэрбид СЭВИЛЛ Малагаг талбайд 2-1-длээ…… Сэвилл-н шинэ цэрэг Касэрэс багтаа хожил авчирлаа………
14 минутанд эзэн багийн Куйнси-н цохисон булангийн цохилтыг Stadsgaard 16-с мөргөснийг Сэвилл хаалгач Палоп хаасан ч ойсон бөмбөгийг Рондон нэмээд гоолдлоо……. 1-0……
6 минутын дараагаар зочин багийн Пэротти-н зүүнээс хөөргөж өгсөн кроссыг 16-с Алфаро мөргөж гоолдон тэнцүүллээ……
1-р үеийн төгсгөлд Сэвилл-н Гуарэнтэ-н баруун хажуугаас цохисон фрий кик-г Мартин Касэрэс мөргөж гоолдлоо….. 1-2…
2-р үед Сэвилл-нхэн илүүрхэж байсан ч нэмж гоолдсонгүй…. 65 минутанд Нэгрэдо зүүнээс цохисон нь хаалганы зүүн шон оноол……..
Image
АЛФАРО…..

Image
КАСЭРЭС….

9 САРЫН 20-НД………

Municipal de Riazor - 15000
Deportivo La Coruña 2 - 2 Getafe
33' 0 - 1 Diego Colotto (og)
50' Andrés Guardado (pen) 1 - 1
57' Andrés Guardado (pen) 2 - 1
69' 2 - 2 Javier Arizmendi
80' УЛААН КАРТ - Pedro Mosquera ГЭТАФЭ
Дэпортиво талбайдаа ГЭТАФЭ-тай тэнцлээ……. Дэпортиво-н Гуардадо 2 ч гоолыг пэналти-с хийлээ………..
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests