Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby oxgetr » Sun Jul 24, 2011 5:45 pm

8 сарыг дуусхаас өмнө санал ирвэл дахиад 1 жил тоглоно, эсвэл клубдээ үлдэж залуучуудаа сургана.
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Хашка » Mon Jul 25, 2011 12:22 pm

Окси шинэ сэдвийнхээ нээлтэнд бэлдээрэй. Туслалцаа хэрэгтэй бол манайхан бүгд туслана. Гол нь сайн лам олж нэр асуугаарай. Түвд нэрээр нээлгэсэн ч яахав гэгэ. Гол нь 7 хоногийн хугацаа л үлдлээ шүү
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby crusader » Tue Jul 26, 2011 5:45 pm

Вивиано харин аут болчихож. Заза Лук Костайнос, Жонатан, Алварез гээд шинэ тоглогчдийгоо яаж тоглохыг нь хурдхан харах юмсан....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Хашка » Tue Jul 26, 2011 5:47 pm

Жонатанаас бусдыг нь харчихсан. 18-тай Лук, 22-той Рики хоёр лав үнэхээр таалагдаж байгаа. Дунд болон урд нээх асуудал үүсэхээргүй болсон :eek:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby [AMATORY] » Tue Jul 26, 2011 6:07 pm

hashka_et wrote:Жонатанаас бусдыг нь харчихсан. 18-тай Лук, 22-той Рики хоёр лав үнэхээр таалагдаж байгаа. Дунд болон урд нээх асуудал үүсэхээргүй болсон :eek:


Жонатан хэр юм байна? Рики бол ганган байна лээ. Довтолгоо сайхан дэмжинэ, бас нуруулаг биедүүлэхгүй шинжтэй :eek:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby AZZURRI » Wed Jul 27, 2011 12:03 am

за манайхан шинэ сэдэв хэзээ нээгдэх гэж бн ?
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby deegii_man » Wed Jul 27, 2011 9:59 am

Шуумууд их гарч байна даа. Жонатан нөгөөдөр ирэх гэнэ. Вивайно гэмтсэн нь тун харамсалтай. Ууг нь Сезарыг амарч байхад нь Бээжинд тоглоод магадгүй гарааны эрхтэй болох байсан ч юм билүү. Кастелацци Галатасарай дээр гэмтсэн нь харин асуудал биш гэнэ. Бээжинд бол бэлэн гэнэ. Гэхдээ удирдлагууд Сезарыг амралтыг нь дуусгалгүй эртхэн дуудах хүсэлтэй байна супер цомд байлгах үүднээс.

Касемиро боломжтой л гэгдээд байгаа. Тэгэхийн тулд Пандев, Мунтари, Марига гэх зэрэг тоглогчдийг явуулж байж авах болов уу.
Тевез бас л ойрхон бололтой. Манчио түүнийг явуулаад Агуэрод санаатай бололтой. Гэхдээ үнэ, цалин нь маш өндөр л байх болов уу. Хэрвээ энэ бодит болвол Милито маань Женуа руу 3 дахь удаагаа явж магадгүй гэж. Тевез, Паццо, Этү, Кастенос гэсэн довтолгоотой болж болох. Милитог сэлгээгээр оруулах хувилбар ч байж болох юм.

Image
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby deegii_man » Wed Jul 27, 2011 10:00 am

Окси хурдан сэдвээ нээгээч ээ
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Hero.Lio » Wed Jul 27, 2011 10:33 am

Дээгийгийн бичлэгийг харсан...Үнэхэээр Интериеста болсон байна шүү. Гэхдээ чиний зүрхний гүнд Фабрегас, Барса үүрд мөнх хайрлагдан дурсагдах нь дамжиггүй.

Этү, Тевез хоёр хамт гараанд гарвал үр дүнтэй байж болох шүү.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby crusader » Wed Jul 27, 2011 5:40 pm

Пандев явахгүй гэж агент нь хэлсэн байна. Угаасаа Пандев бол зайлшгүй сэлгээнд байж байх хэрэгтэй тоглогч. Манай хамгийн сайн сэлгээ шүү дээ. Этү, Паззини, Милито, Костайнос, Пандев тав байхад нэмж довтлогч аваад огт хэрэггүй. Тевезийг аваад огт хэрэггүй.
Одоо угаасаа ганц ганган төвийн хамгаалагч авчихад л болоо.....
Мунтариг лоанаар дахиад явуулах хэрэгтэй. Одоо угаасаа явуулбал болох хүмүүсийн эхэнд Мунтари л байна.....байран дээр нь Камбиа, Мотта, Маригагаас авхуулаад пиг байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Хашка » Wed Jul 27, 2011 6:44 pm

Би бол Мунтариг байж байгаасай гэж бодоод байгаа. Ер нь ч үлдэх байх гээд итгэлтэй байна. Гаспийн тоглуулаад байгаад 3-4-3 формэйшний зүүн жигүүрийн хагас дээр самуратай алалцаад байх хэрэгтэй. Сүүлийн Галатасарайгаас өмнөх 2 присийзн үзсэн. Маш хурдтай, кросс сайтай, талбай бүтэн гүйлттэй тоглож байгаа, өөрт нь нээх сонирхолгүй намайг урвуулсан ккэ. Харин 3-5-2 дээр нь бол Марига илүү байгаа. Гэхдээ Кучу, Мотта ирэхээр бас сонин болно л доо.
Сониноос манайхны ирэх улирлын жерсиний дугаар гарсан байна лээ. Эндээс хэн үлдэх, явахыг таамаглаж болохоор

Хаалгач:
Bardi: 92 - Ливорногийн унаган хүүг бид өнгөрсөн өвөл академидаа авсан. А19 Италид дебутээ хийж байсан 19 настай жаал ирэх улирал манай академийн хаалгыг манах нь тодорхой.
Castellazzi: 12 - Сэлгээний хаалгачдын эхний сонголт. Үлдэх нь тодорхой.
Orlandoni: 21 - Өвгөн хаалгач маань гэрээгээ ирэх улирал дуустал сунгасан. Бусаддаа их сургах нь тодорхой
Julio Cesar: 1 - Хаалгач дээр намба ван сонголт. Бразил болон клубын шилдэг хаалгач маань лав 3 жил формоо барих байх. Гэхдээ Бэйл бацаанд яг нэг талдаа гурав алдсан шиг алдаад байвал бидэнд Виви байгааг саначих хэрэгтэй.
Viviano: 33 - Италийн ирээдүйн Буффон гэгдээд байгаа, хэдийнээ шигшээн хаалган дээр өөрийн байр сууриа олсон. Сэлгээнд суухыг хүсэхгүй байсан ч гэмтэл бэртэл хэлж ирэх биш. 6 сар гэмтэлээ сайн эдгээгээд өөрийн формоо олохын тулд Сезартай үзэхээс өөр арга байхгүй. Гол давуу тал нь Гаспи энэ залуугийн талд байгаа гэдгийг мартаж болохгүй.

Хамгаалагч
Bianchetti: 44 - нэгдүгээр багт багтаагүй
Caldirola: 16 - Энэ залуу бас л хоосонгүй. Саяны нөхөрсөгүүд дээр ямар ч алдаагүй тоглож байгаа харагдсан. Гэхдэ зээлэх биз
Chivu: 26 - Ард гурван хамгаалагчтай үед маш хэрэгтэй тоглогч. Гэм нь картны алдаа их хийдэг, хурд багатай
Cordoba: 2 - За даа манай хүн ч ихэнх цагийг банз халааж дуусгах байх даа. Удахгүй Матриксын араас
Faraoni: 37 - Бас л ирээдүйтэй залуу. Яагаад ч бүтэн эрхээр зарж болохгүй. Нөхөрсөг дээр гоолдоод амжсан гэжуга
Lucio: 6 - Юу ч хэлэхэв дээ. Хөгширсөн ч гэсэн Америкийн цомд Бразилын багаас хамгийн өндөр рэйтинг авсан тоглогч. Довтлогчдын хар дарсан зүүд, бөмбөгтэй наалдан пад, дугуйгаар бол ханкүүк. Нэг үгээр бүх юм зогсох ёстой газраа зогсоно. Муу том хамартыг Бээжинд бандидахаар ирэх нэгдэхэд багийхантайгаа бэлдэнэ
Maicon: 13 - Самба бараг явах биздээ. Уржигдар 30 хүрсэн мань хүн 18-аас дээш К хүрвэл өгчихөд буруудах юм байхгүй.
Jonathan: 42 - Битүү морь. Миний хувьд ганц нэг бичлэг нтр үзсэнээс цаашгүй. Хоёр гурав хоногоос албан ёсны танилцуулгаа хийнэ. Дээгий ирнэ гэж буруу бичсэн байна лээ. Ирчихсэн байгаа.
Nagatomo: 55 - Самурай ч ирэх улиралд мөн их олон байрлалд хурд хийнэ дээ. Үндсэндээ хагас дээр тоглох байх.
Natalino: 57 - Бас л зээлээр хаа нэг тийшээ явах байх.
Ranocchia: 23 - Ирэх улиралын манай хамгаалалтын гол хөзөр энэ залуу. Матрикс дугаараа өгснийг харж байгаа байх. 4 хамгаалагчтай тоглосон 3 хамгаалагчтай тоглосон ч аль алинд нь бүрэн зохицно. Барид 3 хамгаалагчтай тактикт Бонуччитай нийлээд азаргалж байлаа гэж.
Rivas: 24 - Хаа нэг тийшээ явж л таарах байх. Уг нь их сайн хамгаалагч. Даанч Итали хэв маягт зохицохгүй. Франц л явах сурагтай.
Samuel: 25 -Хана гэмтэлтэй үед өнгөрсөн жил хамгаалалт ямар байлаа? Муухай тэ :ногоон: Манайд маш их хэрэгтэй хүн. Хамгаалагч хүний төрхийг Самуэлээр л төсөөлөх хэрэгтэй. Харсан довтлогч жийрхмээр. Даанч нас нь явж байгаа. Раноккиатай л байрлал булаалдана даа.
Santon: 39 - Үлдээсэй гэж хамгийн их хүсэж байгаа тоглогч. Нөхөрсөгүүд дээр гайхалтай тоглож байгаа. Баруун хагас дээр ч тоглодог. Биеийн өндөр, хурд, бөмбөг эзэмшилт, такл гээд хэрэгтэй бүхэн түүнд бий. Дээр нь маш залуухан. Гаспи бараг үлдээж ч магадгүй, их магтсан ярилцлага өгсөн байсан. Гэхдээ гол хүн бол Бранка шүү дээ
Zanetti: 4 -Ветеран маань 39 настай гэхэд 19-тэй хүүхэд шиг л байдаг. Өнөө цагийн хөлбөмбөгийн домог. Юун Месси, Роббен, Риббери, Анелка, Малуда? 14хөн сарын өмнө бүгдийг нь цаашаа гэсэн хүн шүү дээ. Энэ хүний тоглолтыг үзэж байгаадаа өөрийгөө азтай гэж тооцдог. Нэг үг байдаг даа. Цаг хугацаа бүгдийг дийлдэг. Гэхдээ пирамид, занетти хоёр цаг хугацааг дийлдэг гэж

Хагас хамгаалагч
Alvarez: 11 - Магадгүй энэ зуны хамгийн шилдэг наймаа. Удахгүй манай багийн нэрийн хуудас болох нь тодорхой. Юун Пасторе 30 сая вэ? Юм юмаараа энэ залууг бид 9,8-аар авсан ч бүх талаараа үеийнхнээсээ илүү. Дөнгөж 22-той, физикал, Снайпер пасс, талбайн мэдрэмж, гоолдох чадвар гээд юм юм байна. Нөхөрсөг 3 тоглолтонд 2 гоол 3 асс хийсэн.
Bessa: 93 - нэгдүгээр багт багтаагүй
Cambiasso: 19 - Энэ жилээс цаг нь багасах магадлалтай тоглогчдын нэг. Гэхдээ хэдийнээсээ Кучугүйгээр манай хагас хамгаалалтыг төсөөлшгүй. Хамгаалах хагас дээр манай хүнтэй өрсөлдөх тоглогч дэлхийд ч цөөхөн. Маш өндөр мэдрэмжтэй, зоригтой, маш ухаалаг тоглолт хийдэг. Хөл бол их буу
Crisetig: 48 - Академиас бас л тодорсон тоглогч. Энэ жилдээ үлдэх байх гэж найдаж байгаа
Longo: 81 - нэгдүгээр багт багтаагүй. Гэхдээ тун удахгүй манай ирээдүй болно. Манайхан энэ нэрийг тогтоогоорой.
Motta: 8 - Би бол гараанд л төсөөлөөд байгаа. Угаасаа Барса стильтэй бүтээгдэхүүн. Биеийн өндөр, уян хатан бөгөөд ухаалаг, пасс сайтай болохоор баргийн дэмий наймаанаас хамаагүй үнэтэй тоглогч.
Muntari: 77 - Дээр хэлсэн байгаа.
Obi: 20 - Энэ бацааныг л ойрын үед энд тэнд их магтдаг болоод байгаа. Маш их хурдтай, Кросс сайтай, гол нь хамгаалалтанд маш их тусалдаг, ядардаггүй гээд олон давуу талтай. Зээлсэн ч миний бодлоор болохоор. Гадны сайт форумуудад Сантон энэ хоёрыг аль нь илүү хэрэгтэй вэ гэчихсэн санал асуулга хүртэл тавигдчихсан байсан.
Sneijder: 10 - Үлд, үхлийн дамжуулалтуудаа өг. Өөр ярих юм байхгүй.
Stankovic: 5 - Ветеран хамгийн шилдэг сэлгээ болох байх. Манайд зодог тайлах хүсэлтэй. Өнгөрсөн жил хэд хэдэн тасархай гоол хийсэн. Нэг хоёр жилдээ бол сайн үзнэ дээ манай Деки.
Mariga: 17- Үлдэх хэрэгтэй. Жоохон хичээчихвэл манай Яаяа болоход их л ойрхон байгаа тоглогч. Гол нь Моу чичрэн байж авчирсан хүн шүү дээ гэж бодохоор хоосонгүй л байгаа.
Coutinho: 29

Довтлогч
Alibec: 91 - За даа зээл л байхаа даа.
Castaignos: 30 - 18-тай энэ бацаан ирэх улирлын манай довтолгооны шинэ өнгө байх болно. Нөхөрсөг дээр хоёр гоолдсон. Мэдрэмж, хурд, заль гээд үнэлэхгүй байхын аргагүй. Гол нь байр сууриа хурдхан олох хэрэгтэй. Сэлгээнээс их гарах хүн дээ.
Eto'o: 9 - Өнгөрсөн улиралд 37 гоол хийсэн. Ирэх улирал давуулна. Нурших шаардлагагүй.
Milito: 22 - Женоа руу бараг явж таарах юм шиг байна. Тевезийг зээлээр эсвэл хэсэгчлэн төлөх наймаа бүтчихвэл мань хүн явах нь тодорхой болох байх. Үнэхээр гайхалтай довтлогч. Өнгөрсөн жил Моу авмаар байна гэхэд нь л явуулах байсын гэмтэхийг нь мэдсэн бол. Формоо олчихвол Паззи, Этү ч банз руу суулгаж мэдэхээр л финишер.
Pandev: 27- Довтолгооны алтан сэлгээ. Энэ жилдээ лав явуулж болохгүй, хичнээн их хэрэг болдог билээ дээ. 3 довтлогчтой үед гараанд ч гарах боломжтой. Нөхөрсөг дээр нийт 4 гоол 2 асс хийсэн.Форм аймр байгаа.
Pazzini: 7 Төвийн довтлогчийн байрлалд төгс сонголт болоод байгаа. Ирэх улиралд их хүлээлттэй байгаа хүн.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby crusader » Wed Jul 27, 2011 11:22 pm

Коутиньогийн хувьд өнгөрсөн улиралд өөрийгөө харуулж чадсан гэж бодож байна. Мэдээж сэлгээнээс гарна Снайперын сэлгээгээр л гарах боловуу. Гэхдээ Гасперинигийн тактикаас хамаарах байх. Өнгөрсөн улиралд хэд хэдэн тоглолтод Снайпертай цуг талбайд тоглож байсан шиг санагдаж байна. Гол нь Коутиньо маш гоё гоё, ухаалаг пассууд хаядаг. Жоохон жимний бэлтгэл хийгээд амархан биедүүлдэггүй болчихмоор байгаа юм тэгэхгүй бол бас л хүрэнгүүт л хийсэх гээд байдаг.
Ер нь үндсэн гурван сэлгээ бол Пандев, Коутиньо, Станкович 3 байгаа.
Хэрвээ 3-4-3 бол урд Костайнос баруун дээр бараг гараанд гарах юм бишүү Хашка? төвдөө Паззини зүүндээ Этү бол зоолттой.



Марко Бранка маань Тевезын агенттай уулзаж байгаа юм шиг байна. тийм мэдээнүүд байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby deegii_man » Thu Jul 28, 2011 9:49 am

Хашка их гоё бичиж. Манайхан ч хэрүүл уруул хийгээд байдаггүй даруухан нь дэндсэн болохоос бүгд л мундаг бичдэг шүү.

Ууг нь Вивиано бэртэлгүй байж байгаад супер цомд өөрийгөө харуулсан бол сайн байлаа. Сүүлийн үед Барди байхад Сезарыг зогсоож байгаад Бардиг авбал яасийн ухааны юм гардаг болсон. Энэ хүүг их өндрөөр үнэлдэг. Санаснаар болдог бол энэ жил академид тоглуулаад ирэх 1, 2 жил сэри А, Б-д тоглуулаад туршлагажуулаад эргүүлээд авбал.

Оби чинь бол зэвүүн гардаа. Хурдтай, тэсрэлттэй, дунд шугмын аль ч байрлалд тоглодог нуль ирээдүй болсон залуу. Хашка нэлээд дараад биччихэж :ногоон:

Коу, Сантон, Оби, Марига нарыг заавал үлдээмээр байна. Тэд 3 жилийн дараа гэхэд дэлхийн одууд болно гэж боддог. Интэр тэднээс хамааралтай болно. Дээр нь Раноккиа, Кастенос.

Тевез их л нааштай байна даа. Сититэй тохиролцоход хүнд асуудалгүй байх. Агуерог авчихлаа тэд. Явахын түүс болоод байгаа хүнээ явуулах биз. Хамгийн боломжит хувилбар нь зээлээр ирж магадгүй юм. Угаасаа нэг багт олон жил тоглодоггүй хүн манайд ч бас ашигтай байх. Худалдаж авна гэхэд маш их үнэтэй, баргийн баг авчихгүй байх. Шуум гэхэд Барсагийн Аффаллеи ч бас муугүй байх. Санчез очсон, дээрээс нь Мессигээс эхлээд жигүүрт хангалттай байх. Түүнийг авчихвал Алварезтай хамт манай жигүүр тансаг болно доо. Снайпер түүнийг Интэрт санал болгож байсан.
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby deegii_man » Thu Jul 28, 2011 9:53 am

Надад лав Мунтари, Пандев 2 нээх их таалагддаггүй, тэдний оронд залуустаа боломж олговол дээр
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Хашка » Thu Jul 28, 2011 11:29 am

Ирэх улирлын хуваарь гарсан байна. Ер нь гайгүй хуваарь байна гэж бодогджийн

1) Inter v LECCE (28 August 2011 - 29 January 2012);
2) PALERMO v Inter (11 September 2011 - 1 February 2012);
3) Inter v ROMA (18 September 2011 - 5 February 2012;
4) NOVARA v Inter (21 September 2011 - 12 February 2012);
5) BOLOGNA v Inter (25 September 2011 - 19 February 2012);
6) Inter v NAPOLI (2 October 2011 - 26 February 2012);
7) CATANIA v Inter (16 October 2011 - 4 March 2012);
8) Inter v CHIEVO (23 October 2011 - 11 March 2012);
9) ATALANTA v Inter (26 October 2011 - 18 March 2012);
10) Inter v JUVENTUS (30 October 2011- 25 March 2012);
11) GENOA v Inter (6 November 2011 - 1 April 2011);
12) Inter v CAGLIARI (20 November 2011 - 7 April 2012);
13) SIENA v Inter (27 November 2011 - 11 April 2012);
14) Inter v UDINESE (4 December 2011 - 15 April 2012);
15) Inter v FIORENTINA (11 December 2011 - 22 April 2012);
16) CESENA v Inter (18 December 2011 - 29 April 2012);
17) Inter v PARMA (8 January 2012 - 2 May 2012);
18) AC MILAN v Inter (15 January 2012 - 6 May 2012);
19) Inter v LAZIO (22 January 2012 - 13 May 2012).
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Johny » Sun Jul 31, 2011 2:50 am

танай тэр шинэээр авсан албэрэз гээд залуу чини мундаг залуу бналээшд.би сэриа гаас танайхийг хАрдаг юм.миний бодлоор нэг сайн жигүүрт гоцлон тоглолт сайтай тоглогч авах хэрэгтэй.яг нани.с.ро.ди мариа нтр шиг.заза амжилт
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Previous

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron