Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Шаазгайнууд ирэх улиралд хэддүгээр байранд орох вэ?

Эхний 10-т
91
61%
11-14
39
26%
15-17
9
6%
18-20
9
6%
 
Total votes : 148

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Mar 22, 2013 2:44 pm

Хайдара дахин эмнэлэгт үзүүлж: "Одоо гайгүй гэдгээ мэдээд тайвширч байна. Үеийн холбоос шөрмөс тасраагүй байна. Уур хилэн минь арилж эхэллээ. Би дотоод тамир сайтай хүн. Энэ бүгдийг даван туулах чадвар надад байгаа" хэмээн бичжээ.

Франц залуу ирсэнээр Сантоны байнга тоглох нь асуудалтай болсон учир Миланаас онц урилга ирвэл явахад бэлэн гэж Итали хамгаалагч мэдэгдэл гаргав. Цаанаас нь Райан Тэйлор бас шахалт үзүүлж байгааг санах хэрэгтэй.
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Jack_9 » Fri Mar 22, 2013 2:53 pm

Италийн Милан клүб нь Италийн шигшээ болон Ньюкасл Юнайтедын захын хамгаалагч Давид Сантоныг өөрийн болгохоор сонирхож байгаа билээ. Харин энэ талаар Давид Сантон хэлэхдээ「Милан нанайг сонирхож байгааг мэдээд ихэд баярласан бас миний хувьд нэр төрийн хэрэг байлаа яагаад гэвэл би хүүхэд наснаасаа л Милан клүбт хайртай байсан. Хэрвээ Италийн бусад клүбүүд намайг сонирховол би зөвхөн Милан клүбийн талаар маш нухацтай бодох байсан. Гэхдээ одоо тэр цаг нь биш яагаад гэвэл би Ньюкаслт аз жаргалтай байна. Энэ хотын амьралын хэв маяг надад таалагддаг, бас хуримаа ч хийлээ 5 сард хүүхэд маань мэндлэнэ, Ньюкасл клүбт ч дуртай гэрээ ч дуусах болоогүй байна」хэмээн "Sky Sports" -тод ярьжээ. Түүний гэрээ 2016 онд дуусах юм байна. Ямартай ч тэр энэ зун Ньюкаслыг орхихгүй бололтой.
Эх сурвалж: http://www.soccer-king.jp/news/world/eng/
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Mar 22, 2013 3:48 pm

tuwshin_pr wrote:Шаазгай тавтай морил. :sup:. Багийхаа өөр нэгэн фэнийг харах үнэхээр таатай байна. Арай асуултын шаазгай биш биздээ

Харин 3 хамгаалагчтай тоглох хувилбар байж болохоор байгаан. Сантон, Дэбүши, Гүтиэрэз, Рэилор, Фэрги эндуус уул нь вингбайк дээр ганган тохирно. Тэгээд ч манайх төвдөө илүү хүчирхэг болсон. Гэхдээ бас эрсдэл байна. Жишээ нь ардаа нэг нь гэмтлээ гэхэд буцаад 4 хамгаалач руу гаа орохоос өөр замгүй болно. Дээрээс нь Европа байгаа болохоор бүгдийг нь тоглолт болгон дээр гаргаад байж арай болку байх шиг. Бас Италид 3 хамгаалагчтай хувилбар моод болоод байхад Анлид ганц Виган л тэгж тоглодог. Английн хөлбөмбөгт бас тохирох нь яахын бол гэж хардаад байна миний хувьд
Пардьюг хараад байхад бол тактикийн тал дээр бас тийм ч модон биш л байх шиг байдагшд. Энэ жил цаад чинь овоо зузаан бүрэлдэхүүнтэй болсон зуны урьдчилсан тоглолтуудаас эхлээд нэлээн юм турших болов уу гэж хараад байгаа. Өмнө нь бол яалт ч гүй байгаадаа тохируулаа л явсан. Одоо тэгээд унчилгүй шиг үлдэх нь их чухал байна даа


Энэ бол "мода"-тай холбоотой асуудал биш юм. 3 хамгаалагчтай тоглох нь "вингбак" ба "төвийн хамгаалагчдын" ур чадвар, тэсвэр хатуужал, дэг журмаас хамаардаг ёстой. Голын хамгаалагч нь "цэвэрлэгч" буюу "свипер" болж хамгийн ард үлдэх, отох эсвэл "анкорман" буюу "удирдагч" болж урагшилж тоглох чадвартай байвал сайн. Колочини Тэйлор хоёр үе үе давшиж корридор гарвал хаалга руу дөхөж очоод бууддаг даа. Манай энэ 3-т тийм авъяас чадавхи бий. Бас нөгөө хоёр "Т-Х" нь захын хамгаалагчаар тоглох туршлагтай бол бүр ч сайн. Сэйлор, Мапу хоёр тэгж тоглож байсан.
"Вингбак" буюу жигүүрийн араас давших тоглогчид гэвэл Симпсон, Обертон ба Марвогоос бусад нь яг тохирно. Хаашдаа захын хамгаалалтанд байхдаа ч эд бүгд буцаж амждаггүй олоон удаатай.
Гэмтэл гарвал Перч ба Уильямсон хоёр төвдбайна.
ЭНэ хувилбар юугаараа давуу талтай вэ гэвэл Амеоби ба Сиссе хоёр зэрэг тоглох боломжтой юм.
БА явснаас хойш үнэхээрийн инээдтэй юм харагдаад эхэлсэн: 16-руу бөмбөг өлгөж өгөхөд дандаа айлын хаалгачийн гарын бэлэг болдог. Хаяаа уур ч хүрэх шиг. Энди Кэррол тэнд мөргөхөөр хүлээж байгаа гэж зүүдэлдэг юм уу, мөрөөдөлдөө умбсан хэд юм уу гэж бодогдохоор. Шола 90 мин тоглож чадахгүй нь тодорхой, түүнийг байхгүй үед бөмбөгөө тэгж айлд бэлэглэх нь гарз хохирол их авчирна. Хаашдаа хурдан залуу тоглогчид олон байхад ямар шаардлага байна? Марво-д жаал итгэл дутаад байх шиг, Обертон-д практик ба форм дутаж байна- уул нь чадавхи бий. Харин сая Сантон нэг сайхан үлгэр жишээ үзүүллээ.
Хоёр жилийн өмнө Пардью 4-4-2 гэдэг хувилбарыг шувт сонгодог байлаа: зочилохдоо ч тэр, том багуудын эсрэг ч тэр. Тэгээд дандаа хожигддог байсан. Яагаад хүний нутагт 4-5-1 сонгоод хамгааллаж тоглодоггүй юм бол гэж миний бие их гайхаж, тархи минь ойлгодогүй байлаа. Уян чанар дутмагц байсан юм болов уу?
Хрониклз дахь НЮ-гийн сайт дээр хүртэл бичсэн.
АП лонг болл, кросс хоёрыг их хүсдэг юм шиг байна, гэхдээ ийм тохиолдолд довтлогчид нь олдсон боломжуудын ядаж 30 хувийг ашиглах хэрэгтэй. Гэтэл үгүй шүү дээ. Тийм хүн байхгүй. Байсан ч бэртэлтэй.
Сиссоко Гуфрон хоёр ирсэнээр хувийн ур чадварынхаа ачаар, бас Кабайийн торгуулийн бөмбөгнүүдээр л НЮ одоохондоо амь зууж байна. "Таргетман" хэмээх Кэррол, Ба хоёр шиг агаарын бөмбөг хүлээн авах чадвартай довтлогчгүй цагт бөмбөгийг өндөрт өлгөж тоглоод юунд ч хүрэхгүй. Сиссе бол тийм биш харин тэдгээрээс бөмбөг аваад бууддаг хүн.
Алан нэг бодол ургуулаасай.
Лет ит би!
Орчуулбал: Алелуяа!
:)
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Жонон » Fri Mar 22, 2013 5:34 pm

Jack_9 wrote:Италийн Милан клүб нь Италийн шигшээ болон Ньюкасл Юнайтедын захын хамгаалагч Давид Сантоныг өөрийн болгохоор сонирхож байгаа билээ. Харин энэ талаар Давид Сантон хэлэхдээ「Милан нанайг сонирхож байгааг мэдээд ихэд баярласан бас миний хувьд нэр төрийн хэрэг байлаа яагаад гэвэл би хүүхэд наснаасаа л Милан клүбт хайртай байсан. Хэрвээ Италийн бусад клүбүүд намайг сонирховол би зөвхөн Милан клүбийн талаар маш нухацтай бодох байсан. Гэхдээ одоо тэр цаг нь биш яагаад гэвэл би Ньюкаслт аз жаргалтай байна. Энэ хотын амьралын хэв маяг надад таалагддаг, бас хуримаа ч хийлээ 5 сард хүүхэд маань мэндлэнэ, Ньюкасл клүбт ч дуртай гэрээ ч дуусах болоогүй байна」хэмээн "Sky Sports" -тод ярьжээ. Түүний гэрээ 2016 онд дуусах юм байна. Ямартай ч тэр энэ зун Ньюкаслыг орхихгүй бололтой.
Эх сурвалж: http://www.soccer-king.jp/news/world/eng/

Уг нь манайх сонирхоод байгаа биш билүү.Сантон ч угаасаа Интерээс ийшээ ирсэн.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Jack_9 » Fri Mar 22, 2013 5:39 pm

Уг нь танайхыг сонирхож байгаа гэж бичсэн байндаа.
Миланд багаасаа хайртай гэж мэдээн дээрээ тэгсэн байлээ би интэрийг хэлээд байгаа юмуу гэсэн үгүй юм шиг л байна...
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Fri Mar 22, 2013 6:03 pm

Милан одоо Констант, Ди Шильио гээд мундаг хүүхдүүд байхад манай муу Сантоноор яахнав дээ ккк
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Жонон » Fri Mar 22, 2013 7:42 pm

Jack_9 wrote:Уг нь танайхыг сонирхож байгаа гэж бичсэн байндаа.
Миланд багаасаа хайртай гэж мэдээн дээрээ тэгсэн байлээ би интэрийг хэлээд байгаа юмуу гэсэн үгүй юм шиг л байна...

Би Италийн гэдэг үгийг Интер гээд уншчихсан байна соррии
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Sat Mar 30, 2013 2:10 pm

Сити ч хүчтэй шүү.
Гэхдээ нэг оноо авах найдлага байна.
Жигуурээ л сайн хамгаалах хэрэгтэй, хурдан довтолгоонууд нь аюултай гэхээс зоноор бол муу юм билээ.
Амжилт
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Sat Mar 30, 2013 7:49 pm

Манайх Сити муу тоглодог. Нээх хожчих боловуу гэж найдку л байна. Намар тоглохдоо дэндүү шахаж тоглоод дандаа сөрөгөөс гоол алдаад дууссан.
Одоо өөрсдөө сөрөгдөөд ардаа хэвтчих хэрэгтэй. Минийхээр бол гараа

...............................Эллиот
Симмо/Анитай...Сэилор........МБива.....Ионас/Рэилор
........................Пэрч...........Кабае
......Марвоу............Сиссоко.......Гоуфрон
.............................Сиссэ
гэж гарах байх. Сиссоко, Яаяа 2ын тулаан л гоё болох байх.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Mojul » Sat Mar 30, 2013 7:59 pm

Энэ жил Шитти их л муу байгаа. Зовоох байхаа Шиттиг танайх.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Sat Mar 30, 2013 11:54 pm

муу байна, юунаас аа айгаад байгаа юмб дээ?
Анита Обертон хоёрыг солихгүй бол хэрэг алга.
Гутьерес фуллбэкийн байранд муу тоглож б-на -баруун жигүүрт гаргаад оронд нь Мапуг, Кёртис Гүүд төвийн хамгаалагчаар гар
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Жавхаа » Sat Mar 30, 2013 11:59 pm

Можул аалзийн дүгнэлтийг :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Sun Mar 31, 2013 12:06 am

Нэгэнт дунд байгаа 3н хагасаа ашиглахгүй лоонг болл тоглох гээд байгаа бол Анитаг суулгаад Амеобиг оруулж ирэх хэрэгтэйшд.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Sun Mar 31, 2013 12:24 am

Энэ муу Анитаг яагаад байлгаад байна вэ?
Энэ муу шүү.
Дээрээс нь горчицтай. Ядаж Бижираманаг гаргаач Депардью минь ээ
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Mon Apr 01, 2013 6:09 pm

Алан Пардьюгийн байр суурь фэнүүдийн дунд ганхаад эхлэх шиг л боллоо. Клубын удирдлага уул нь тогтвортой байдал маш чухал гээд гарт итгэл хүлээлгэж 8ын 8н жилийн гэрээ хийсэн. Гэсэн нэг сонин итгэмээргүй шуум яваад эхэлж.
Маик Эшли дараагийн менежерээр Жосе Моуриниог ажиллуулахаар ярилцаж байгаа гэсэн байна. Гол нь Моуриниогийн багш нь манай Сэр Бобби Робсон болохоор Онцгой нэгнийг багшийхаа унаган клубыг дасгалжуулах сонирхолтой байж магад гэнэ. Жосе ч бас манай бүрэлдэхүүнийг хараад дараа жил топ 4т орох боломжтой энэ тэр гэсэн юм уу даа.
Челсигийхнийг гомдоогоод манайд хүрээд ирвэл алаваа :ногоон:
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Kopite » Tue Apr 02, 2013 11:44 am

Ирлээ юу
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby Гишүүн » Tue Apr 02, 2013 11:58 am

tuwshin_pr wrote:Алан Пардьюгийн байр суурь фэнүүдийн дунд ганхаад эхлэх шиг л боллоо. Клубын удирдлага уул нь тогтвортой байдал маш чухал гээд гарт итгэл хүлээлгэж 8ын 8н жилийн гэрээ хийсэн. Гэсэн нэг сонин итгэмээргүй шуум яваад эхэлж.
Маик Эшли дараагийн менежерээр Жосе Моуриниог ажиллуулахаар ярилцаж байгаа гэсэн байна. Гол нь Моуриниогийн багш нь манай Сэр Бобби Робсон болохоор Онцгой нэгнийг багшийхаа унаган клубыг дасгалжуулах сонирхолтой байж магад гэнэ. Жосе ч бас манай бүрэлдэхүүнийг хараад дараа жил топ 4т орох боломжтой энэ тэр гэсэн юм уу даа.
Челсигийхнийг гомдоогоод манайд хүрээд ирвэл алаваа :ногоон:


Ямар ч боломжгүй зүйл шүү дээ
ирлээ юу хахаха
мөрөөдхөд мөнгө төлөх биш дээ
Гишүүн
 
Posts: 298
Joined: Thu Apr 05, 2012 1:23 pm

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Thu Apr 04, 2013 6:31 pm

Өнөө шөнө Тиоте гарч чадахгүй гэнэ.
-Энэ муу шүү.
Оронд нь Анита л бүү гараасай.
Марво тоглох магадлал өндөр байна.
-----------------КРУЛ--------------------
Симпсон--Сэйлор--Мапу---Сантон
----------Кабай----Сиссоко-----------
-Йонас-------Сиссе-----------Марво-
----------------Амеоби-------------

-ийм байвал сайн
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Fri Apr 05, 2013 12:38 am

минийхээр бол Марвоуг жигүүрт биш 10 номер дээр л тоглуулмаар байгаан. Төвд тоглохоороо айлын хамгаалалтыг хурд, техник 2оороо  утгаар нь задалдаг нь маню, арсенал, рийдинг нтэр дээр харагдсан. Риидинг дээр төвдөө 2 найруулагчтай гараад Сиссэд май хий гэсэн дамжуулалт нэлээн хэдийг өгсөн. Дээрээс нь манайх европад хамгаалалтандаа гол анхаарлаа хандуулж байгаа үед сөрөг довтолгоонд Амеобигоос илүү Сиссэ хэрэгтэй байх
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Apr 05, 2013 12:51 am

Хаашдаа лонг-болл тоглоно доо.
Амеоби Энди шиг Сиссед бөмбөг мөргөн дамжуулахдаа сайн.
Тэгээд ч 90 мин тоглохгүй шүү дээ.
Марво жигүүрээс төв рүү орохдоо сайн, төвд тоглоход хамгаалахдаа тааруу юм билээ.
Гэхдээ болно, Пардью тэгж гаргаж ч магадгүй.
Сиссоко үнэхээр бокс тү бокс юм бол хойноос давшиж тоглохыг нь хармаар байна.
Хамгаалах чадвар ч бие тэнхээ, хурд сайтай учир гайгүй байх аа.
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Fri Apr 05, 2013 1:02 am

манайх төвдөө яг Реал шиг байж болж байгаам уул нь. Кабае алонсогийн байран дээр Сиссоко Хэдира шиг урагшаа хойшоо чөлөөтэй, тэгээд урд нь нэг гайгүй найруулагч. Тэр нь одоо манайхаар Марвоу л юм даа. Гатри байсан бол бараг л төгс гурвал болох байсан байх
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Apr 05, 2013 1:10 am

хойноо л гайгүй тоглох хэрэгтэй байна даа өнөө шөнө.
Урагшаа нүдээ аниад цөлөөд байлгүй тэвччээртэй, самбаатай байвал хожиж яагаад болохгүй гэж.
Холоос буудах Кабай байна, толгойгоор сайн хийдэг довтлогчид ч байна. Дайрч давших Мусса ч байна.
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Apr 05, 2013 1:13 am

Түвшин өөрөө тоглодог уу?
Хамтдаа нэг бөмбөг өшиглөх үү, тэгж байгаад?
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby tuwshin_pr » Fri Apr 05, 2013 1:20 am

Тэгийлдаа. гэхдээ сүртэй сайн бол бишээ хэхэ. Тэгээд нэг тоглох болохоороо дуудчихгүй юу
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

Postby shaazgai » Fri Apr 05, 2013 2:00 am

өөр хүн амьтан байна уу энд?
та нар ер нь өмнө уулзаж байгаагүй юу?
бусад багийн дэмжигчид бүр клуб байгуулчихсан байна шүү дээ.
User avatar
shaazgai
 
Posts: 88
Joined: Thu Mar 21, 2013 4:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 28 guests