Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby Г.Баяраа » Thu Jun 03, 2010 8:36 pm

за бичээд байгаарай
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby MJ » Thu Jun 03, 2010 8:39 pm

Танай Рома түрүүлж чадаагүй
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby oxgetr » Thu Jun 03, 2010 8:43 pm

Image

хамгийн чухал үйл явдал бол яах аргагүй манай 3 н цом биз ээ :beer
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby ABC » Thu Jun 03, 2010 8:48 pm

ювэ АЛ-н эрхгүй
интэр 5 дараалсан, трибл хийсэн
бас нилээн хэдэн баг дасгалжуулагчаа халж солилуул яаалаа.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby Чуугий » Fri Jun 04, 2010 7:10 am

Интерийн трипл.
Юве-н уналт.
Ромагийн хожигдоогүй цуврал.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby Shaggy » Fri Jun 04, 2010 7:17 am

Лазиогийн уналт бас орж болох юм... тэгээд нөгөө хахуулийн хэрэг дахин сөхөгдсөн...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby Г.Баяраа » Wed Jun 09, 2010 3:23 pm

1. Интерийн түүхэн требль
Image
Калчиополи буюу 2006 оны хахуулийн хэргээс болж Сери А лигт Интертэй өрсөлдөх хэмжээний хүчтэй бүрэлдэхүүнтэй баг үлдээгүй гэхэд болно. Жил ирэх тусам Интер их мөнгө зарж бүрэлдэхүүнээ сайжруулсаар ирсэн учраас бусад багуудад лигт түрүүлэх боломж хомс болсон.

Тийм учраас энэ жил тэднийг түрүүлэхэд гайхсан хүн цөөхөн байсан байх. Угаасаа Роберто Манчини байсан ч гэсэн Интер лигийн түрүүгээ авах л байсан. Харин түүнийг халсан шалтгаан нь Моратти Европын тавцанд амжилт гаргахыг хүссэнтэй холбоотой. Жозе Моуриньо эхний оролдлогоороо үүнийг хийж чадаагүй ч хоёр дахь оролдлогоороо Интерийг Европын тэргүүн баг болгож чадлаа. Үүнд мэдээж багийн нөөц сайтай бүрэлдэхүүн маш их үүрэг гүйцэтгэсэн.

Өмнөх жилүүдэд Интерийн довтолгооныг найруулж, довтлогч нарт сул зай үүсгэх ухаалаг тоглогч дутагдаж байна гэдэг байсан. Жилийн жилд довтлох бус хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч авдаг наймааны ”согог”-той ч гэж ярьдаг байсан.

Тэгвэл өнгөрсөн зун Реалаас Уэсли Шнайдерийг авсан явдал энэ бүх шүүмжлэлд цэг тавьж Интерийн дэлхийн тэргүүн баг болох эхлэл тавигдсан. Нерразурричуудад яг дутагдаж байсан бүх чанарууд Шнайдерт бүрэлдсэн байлаа. Улиралын эхэнд Миланы дерби дээр л Шнайдерийн ямар хэрэгтэй тоглогч вэ гэдэг нь харагдсан. Заналт өрсөлдөгчөө 4 : 0-ээр бутниргэхэд тэрээр шилдэг тоглолтоо үзүүлж багийн фенүүдийн хайрыг татсан юм.

Цаашлаад аваргуудын лиг, цомын тэмцээнд ч Шнайдерийн дамжуулалтаар мөн ч олон гоол орсон доо. Байернтэй хийсэн аваргуудын лигийн финалд ч Шнайдер нэг гоолын дамжуулалт өгөөд амжсан. Интер энэ улиралд требль хийж аваргуудын лигт түрүүлснээр өөрсдийнхөө төдийгүй италийн хөлбөмбөгийн түүхийг шинээр бүтээлээ. 1964, 65 онд 2 жил дараалан Европын цомд аваргалсан цагаасаа хойш тэд Европын клубуудын тэргүүн тэмцээнд үргэлж азгүйтсээр ирсэн.

Харин энэ удаа дийлдэшгүй гэгдэж байсан Каталоны алдарт Барсаг буулган авч түрүүлэх замаа зассан учраас аз, тохиолдол гэх үгсээр тэдний амжилтыг бүдгэрүүлэх аргагүй юм.

Гайхамшигт улиралын дараа Жозе Моуриньо шинэ адал явдал хайхаар Мадридийг зорилоо. Харин хэн түүний орыг залгах бол. Магадгүй Рафаел Бенитез байж мэдэх юм

2.Ромагийн ялагдашгүй цуврал
Image
”Үлгэрийн улирал”. Ромагийн нэгэн фен өнгөрч байгаа улиралыг ийн нэрлэсэн байна. Үнэхээр ч Ромагийн фенүүдийн хувьд үлгэрт л байж болохоор тийм зүйлс энэ улиралд тохиолдсон.

Арилжаа наймааны цонхоор олигтой наймаа хийгээгүй багийн сэтгэлзүй шалан дээр унасан байдалтай шинэ улиралыг тэд эхлүүлсэн. Бэртэл гэмтэлд дарлуулж гэмтэлтэй тоглогчдоор гарааны бүрэлдэхүүн бүрэлдүүлсэн ч болохоор байсан гээд боддо. Ямар сайндаа Интерээс худалдагдаж ирсэн Бурдиссо дөнгөж Ромд ирээд л гараанд гарч байхавдээ.

Үйл явдал ч бодож байсан ёсоор өрнөж улиралын эхнээс л Рома миараад эхэллээ. Ингээд Лучиано Спаллетти халагдаж нэгэн цагт Челсиг удирдаж байсан Клаудио Раниери ирлээ. Багийн фенүүд ч их зүйл хүсэхээ больж аваргуудын лигийн эрхтэй үлдвэл их юм гэж байв. Гэвч Раниери тэдэнд хүссэнээс нь ихийг өгсөн. Бүр маш ихийг өгсөн. Лигийн 11-р тойрогт Болоньяг 2 : 1-ээр ялснаас хойш Рома лигтээ ялагдаагүй цуврал хийж эхэллээ.

Энэ цуврал бүр 24 тойрог үргэлжилнэ гэж хэн ч санаагүй байх. Энэ хугацаанд Рома хүснэгтийн хамгийн сүүлийн байрнаас Рома 1-р байр хүртэл урагшилсэн гэхээр ямар гайхалтай үсрэлтийг тэд хийж чадсан гэдэг нь харагдаж байгаа байх. Магадгүй энэ эрчээрээ түрүүлсэн бол италийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн гайхалтай түрүү болох байсан байх. Гэвч үлгэр үргэлж сайхан төгсдөг бол амьдрал өөр ажээ. 35-р тойрогт тэд энэ ялагдашгүй цувралаа Сампдориад 2 : 1-ээр ялагдаж таслууллаа.

Хамгийн харамсалтай нь энэ хооронд Интер тэдний өмнө альхэдийнэ ороод амжсан байлаа. Үлдсэн тойргуудад Интер оноо алдахгүй л бол Ромад түрүүлэх найдвар байхгүй боллоо гэсэн үг. Лиг өндөрлөхөөс 2 тойргийн өмнө Италийн цомын финалд Интертэй өрсөлдөж Милитогийн гоолоор ялагдал хүлээлээ. Дээрээс нь Балотеллиг өшиглөж унагаасныхаа төлөө Франческо Тотти шийтгэл хүлээх болоод байв. Хэдийгээр үлдсэн тоглолтууддаа Рома оноо алдаагүй ч Интер мөн ялалт байгуулсан учраас лигийн түрүү Интерт үлдсэн билээ.

Энэ явдал хөлбөмбөгт амжилт байгуулахад зөвхөн багийн сэтгэлзүй тэмцэх чанараас гадна хүчтэй, нөөц сайтай бүрэлдэхүүн хэргтэй гэдгийг харууллаа. Тиймээс Ромагийн ерөнхийлөгч Розелла Сенси жил бүр мөнгөө нарийлж үнэгүй тоглогч авдаг зангаа засна гэж найдаж байна.

3. Ювентусын ”хямрал”
Image
Хуучин ноёд хямралын байдлаасаа гарах болоогүй бололтой. 2006 онд доод лиг рүү унасны дараа тэдний ихэнхи тоглогчид амь амиа бодон явж одсон. Үлдсэн хэдэн үнэнч тоглогчидтойгоо шийр заан тэмцсээр нэг улиралын дараа дээд лигтээ эргэн ирсэн ч аваргын төлөөх уралдаан дунд Интер, Милан, Ромагаас хол хаяагдсан байлаа. Магадгүй эргээд топ түвшний тоглолтоо үзүүлтэл нилээд удах ч байж мэдэх юм.

Улиралын эхэнд дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй Киро Феррараг шинэ менежерээрээ томилсон нь аз сорьсон үйлдэл байлаа. Магадгүй Ювегийн удирдлага түүнийг Пеп Гуардиола шиг гайхамшгийг бүтээнэ гэж найдсан байх. Гэвч тэдний итгэл талаар болж Юве аваргуудын лиг, цом, лиг гээд бүх тэмцээнд хомоол хамлаа.

Европын лигт ороод ч Фулхэмд ялагдаж ”онигоо” болсон. Фелипе Мело ”алтан хогийн сав” шагналыг хоёр дахиа хүртэж, их итгэл найдвар тээн авчирсан Диего нь Сери А лигт дасан зохицож чадсангүй. Ингээд шинэ оны эхэнд шүүмжэл дагуулсан Феррараг халж клуб Алберто Закерониг томилсон ч онц өөрчлөлт гарсангүй. Улиралыг тэд 7-р байранд орсон амжилтаар дуусгаж арай чамай Европын лигийн эрхтэй үлдлээ.

ДАШТ-ий Марчело Липпиг Ювегийн удирдах зөвлөлд ирнэ гэсэн яриа байгаа. Зөвхөн удирдах зөвлөлөө сайжруулаад зогсохгүй бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийх шаардлага Ювед хэрэгтэй байна. Тэдний шинэ менежер Луйжи дель Неригийн хувьд Рома, Кьево, Сампдориа багуудыг удирдаж байсан калчио лигийн ”чононуудын нэг”.

4. Калчиополи #2
2006 оны хээл хахуулийн хэрэг энэ жил дахин сөхөгдөж бөөн шуугиан тарилаа. Ювентусыг энэ хэрэгт хутгасан гол буруутан Лучиано Могги нэр төрөө сэргээхээр ”’Би ганцаараа ийм зүйлд орооцолдоогүй, маш олон багууд энэ хэрэгт оролцсон” хэмээн мэдэгдэж шинэ шинэ нотлох баримтуудыг олонд дэлгж эхэлсэн. Сүүлдээ энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэгдэж нэр цэвэр үлдэн Интер, Рома гэсэн багууд ч шүүгчтэй тохиролцсон болж эхлэв.

Наполи хотод энэ хэргийн шүүх хуралдаан явагдаж Италийн тагнуулын газрынхны хэдэн жилийн хугацаанд цуглуулсан олон зуун нотлох баримтууд дэлгэгдсэн юм. Эдгээр утасны ярианууд дээр италийн томоохон багуудын эзэд шүүгч, болон бусад холбооны удирдлагуудтай ярилцсан бичлэг үлдсэн байв.

Гэвч шүүх хуралдаан сунжирч нотлох баримтууд дээр эргэлзээтэй зүйл гарч эхэлсэн тул ДАШТ-ий дараа хэргийг үргэлжлүүлэн шүүхээр болсон. Гэхдээ энэ удаа багуудад ямар нэгэн хэмжээни шийтгэл оногдуулахгүй. Харин хувь хүмүүст шийтгэл өгч магадгүй байгаа юм.

5.Сампдориа Аваргуудын лигт

Ювентусын тааруухан тоглолт 4-р байрын төлөөх тэмцлийг улам бүр ширүүн болгосон. Наполи, Сампдориа, Палермо гэсэн багууд энэ байрын төлөө ширүүн тэмцэл өрнүүлсэн ч эцэст нь Сампдориа энэ эрхийг авч чадлаа. Ер нь Сери А лигийн нэр хүнд унаж байгаатай холбогдон Бундеслигт 4 аваргуудын лигийн эрхээ алдах аюулд ороод байгаа.

Тиймээс энэ жил аваргуудын лигийн эрх авсан тэдэнд магадгүй европын тэмцээнд оролцох сүүлийн боломж ч байж мэдэх юм. Харамсалтай нь тэдний энэ жилийн амжилтын гол түлхүүр Антонио Кассаног Липпиг ДАШТ-д авч явах бүрэлдэхүүндээ багтаасангүй. Кассано энэ улиралд 31 тоглолтонд 11 гоол оруулсан ч түүний гоолууд бүгд хожлын чухал бөмбөг байсан юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby xb » Wed Jun 09, 2010 9:10 pm

Рома Бээжинд тоглоогүй биз дээ супер цомд
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А лигийн өнгөрсөн улирлын онцлох үйл явдлууд

Postby kamizake » Tue Aug 10, 2010 3:08 pm

хуучны багуудын тэсрэлтүүд Жэноа Палермо Сампдориа Наполи энэ жил томчууддаа бүүр ч их түвэг удна да
Дээр нь Виола Удинезе гээл
Энэ жил дахиад нэг топ баг Ав.лигид орж чадахгүй ч байж мэднэ шүү
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests