2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby Г.Баяраа » Tue May 04, 2010 4:15 pm

За ингээд олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн хөлбөмбөгийн нэгэн улирал өндөрлөж байна. Өнгөрч буй улиралын онцлох үйл явдлуу юу юу байсан вэ. Өөрсдийнхөө бодлыг бичээрэй. Хүмүүсийн саналыг харж байгаад би нийтлэл бичих санаа байгаа.
Бундеслигийн аварга тодорсон учраас сэдвийг нээлээ. Ла лиг болон сери А дуусахаар нээх байх.
за тгд Бундеслигийн аналистууд бичээд байгаарай :ногоон:

[b]жагсаагаад бичвэл дээр шүү нээрээ [/b]
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: 2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby ТӨӨГӨӨ » Tue May 04, 2010 4:18 pm

Энкэ амиа хорлосон :sad:
Бундесийн баг 8 жилийн дараа ЧЛ-н финалд гарсан :D
Байерний бүтэлгүй эхлэл, сэргэн мандалт :ногоон:
Өнгөрсөн жилийн гайхалтай аваргууд Европа лигийн ч эрхгүй үлдэж бгаа
гээд бна бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby Оргил » Tue May 04, 2010 6:49 pm

мэдээж энке амиа хорлосон бол нэгт жагсах онцгой явдал. :sad: тэрнээс болж манайх бараг хаалгачгүй тоглож нэг тоглолтонд 6 гоол хийснээс 3г н өөрийнхөө хаалганд хийсэн н бас нэмэр болох явдал л гэж боджындаа.
аа тийм өнгөрсөн жил зүгээр элэглэж байсан хэрта одоо доод лийг руу унахаар болцон н харамсалтай
баерн аваргуудын лийгийн финалд үлдсэн н бундесийн фэнүүдэд гоё мэдээ байх байлгүйдээ учир нь италиас аваргуудын лийгт орох нэг эрхийг авахад ихээхэн нэмэр болох байх. түрүүлчүүл тэгээд бүр тодорхой.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: 2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby Shaggy » Wed May 05, 2010 10:05 am

хамбург хэрта гийн тоглолт хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby Lenin » Thu May 06, 2010 6:54 am

Роббен бараг сенсац биздээ. Фиорентина, МанЮг мулталсан бас Байрнд мангар том нээлт болж жинкэн таарсан газраа ирсэн байгаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: 2009-10 оны улиралын онцлох 10 үйл явдал

Postby Г.Баяраа » Wed May 26, 2010 11:14 pm

Роберт Энкегийн үхэл
Image
2009 оны 11 сарын 11-ны өглөө хөлбөмбөгийн сайтуудаар Ганноверийн хаалгач Роберт Энкег амиа хорлосон гэх мэдээлэл тархсан байв. Юу болсон талаар тодорхой нарийн мэдээлээгүй ч сэтгэлийн шаналалаас болж галт тэргэнд дайруулж амиа алдсан нь тодорхой болсон байлаа. Өмнө нь ийм харамсалтай мэдээ сонсож байгаагүй болохоор миний хувьд үнэхээр сэрдхийсэн.
Спортод тэр дундаа хөлбөмбөгт тоглогч амиа хорлосон тохиолдол өдрийн од шиг ховор. Унгарын домогт хөлбөмбөгч Сандор Кочиш 1979 онд амиа хорлосон гэдэг ч хожим осол байсныг нь тогтоосон. Харин ид карьер нь үргэлжилж байгаа тоглогчдоос ийнхүү өөрөөгөө хорлосон тохиолдол ер нь бараг байхгүй. Дөнгөж 30 гарч яваа залуу тоглогч, Германы шигшээ багийн хаалгыг 2010 оны ДАШТ-д манах хамгийн боломжтой гэгдэж байсан тоглогч юуны учраас ийнхүү хорвоог орхих болов.
2006 оны 9 сард Энкегийн 2 настай охин зүрхний согогоосоо болж нас барсаны дараа Энке сэтгэл санааны маш хүнд байдалд орсон аж. Хэдийгээр 2009 оны 5 сард хосууд хүүхэд өргөж авсан ч энэ нь түүнийг сэтгэлийн шаналалыг эдгээж чадсангүй. Ногоон талбай дахь итгэлтэй тоглолтоороо багийнхаа нөхдийн хүндлэлийг хүлээж Ганноверийн багийн ахлагчаар нэрлэгдээд байсан Энкегийн сүүлийн тоглолт нас барахаас нь 2 өдрийн өмнө буюу 2009 оны 11 сарын 8-нд Гамбургтай 2 : 2-оор тэнцэхэд тохиосон.
2004 оноос Ганноверийн хаалгыг манахдаа Энке 180 гаруй тоглолтонд оролцсон бөгөөд 2009 онд Бундеслигийн шилдэг хаалгачаар тодорсон. Харамсалтай нь Оливер Кан, Иенс Леман гэсэн шилдэг хаалгачдын сүүдэрт дарагдаж шигшээ багтаа ердөө 8 удаа л дуудагдаад байсан юм. Энкег нас барсны дараа Ганноверийн удирдлага Роберт Энкегийн санг нээж юуны түрүнд тамирчдын сэтгэл санааны тайван байдалд чиглэсэн үйл ажиллагааг явуулах болсон юм.

Байерн Мюнхений сэргэн мандалт

Юрген Клинсманы хутгаж орхисон ”бантанг” Луй Ван Галь эмх цэгцэнд нь оруулж Мюнхений багийн шинэ сэргэн мандалтын эхлэлийг тавьж чадлаа. 1998 онд ”Генерал” Оттмар Хитцфельд Байернд ирж өнгөрсөн 10 жилийн амжилтын эхлэлийг нь тавьсан. Хитцфельд Байернийг удирдсан он жилүүддээ Бундеслигийн аваргаар 5 түрүү, аваргуудын лигт 1 удаа түрүүлсэн. Тэгвэл Луй Ван Галь анх ирсэн улиралдаа л Хитцфельдийн хэмжээнд үнэлэгдэх гайхалтай амжилтыг үзүүллээ.

Үүнд мэдээж хэрэг тэдний бүрэлдүүлсэн хүчтэй бүрэлдэхүүн тодорхой нөлөө үзүүлсэн. 2009 оны зун Мюнхенчүүд зуны наймааны зах дээр 74.7 сая еврог зарж Арьен Роббен, Ивица Олич, Марио Гомез, Тимощук гэсэн тоглогчдоор бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсэн. Реалд ”гологдсон” Роббен ялангуяа шинэ багтаа гайхалтай хурдан идээшиж нийт 36 тоглолтонд 23 гоол оруулсан байна. Энэ амжилтаараа Роббен багийнхаа энэ улиралын мэргэн буучаар шалгарсан бөгөөд түүний араас мөн шинээр ирсэн Ивица Олич 19 гоолтой шалгарсан байна. Тэгэхээр Мюнхений багийн зуны наймаанд зарцуулсан мөнгө салхинд хийсэх байтугай, хэд дахин өсөж багтаа эргэн ирсэн гэж дүгнэж болох юм.

Мөн Соса, Тони, Оттль зэрэг банз халаагчидаа өөрсдөдөө ашигтай гэрээгээр өөр багуудад зээлээр явуулсан байгаа.

Улиралын эхэнд Ван Галийн хөвгүүд лигтээ төдийлөн сайн амжилтыг үзүүлж чадалгүй шүүмжлэлийн бай болж байсан ч ”намрын” аваргаас хойш оноо алдах нь өдрийн од мэт ховор болсон. Улмаар 24-рт тойргоос хүснэгтийг тэргүүлсээр Бундеслигийн аварга болж чадсан билээ. 31-р тойрогт тэд Ганноверийг 7 : 0-ээр бутниргэж улиралын хамгийн том ялалтаа байгуулсан нь тэдний аварга авах замыг нь зассан юм. Бундеслигийн сүүлийн тойргийн дараа тэд Вердер Брементэй Германы финалд өрсөлдсөн. Берлиний Олимпиаштадионд 70.000 үзэгчдийн өмнө Вердерийг 4 : 0-ээр бутниргэн улиралын 2 дахь цомоо авахад Роббен, Олич, Рибери, Швани нар гоолдож багийнхаа 2 дахь цомыг бэлэглэжээ.

Ийнхүү Байернчүүд 2008 оны амжилтаа давтаж цом болон лигтээ түрүүлж дубль хийсэн. Клубын түүхэнд 8 дахь удаагаа дубль буюу дотоодын 2 тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм.

Гэхдээ амжилт үүгээр дуусахгүй байж болох байсан. Тэдэнд түүхэндээ анх удаа требль хийх боломж байсан болоч Жозе Моуриньогоор удирдуулсан Интер Миланы өмнө аргагүй хүчин мөхөстсөн билээ. Байернчууд сүүлийн хэдэн жил аваргуудын лигт азгүйтсэээр ирсэн. Тэгвэл энэ жил дээрхи хар цувралаа төгсгөл болгож өөрсдийнхөө шинэ эрин эхэлж байна гэдгийг бүрэн дүүрэн батлан харуулж чадлаа. Ирэх жил ч Германы баг аваргуудын лигийн гол фаворит байх болно.

Гертагийн уналт

2008-2009 оны улиралд Герта гайхалтай амжилтыг үзүүлж сүүлийн мөч хүртэл аваргын төлөө тэмцсэн. Гэвч эцэст нь тэд 4-р байранд орсон амжилтаар улиралыг дуусгасан билээ. Үүнийхээ хүчинд Европын эрхтэй болж ирэх улиралын Европын лигт оролцсон. Энэ улиралд ч тэд дээрхийн адил сенсаац дэгдээсэн гэхдээ эсрэг талаас нь. Фрьедхелм Функелээр удирдуулсан Берлиний баг итгэмээргүй муу амжилтыг үзүүлж бүтэн улиралын турш ердөө 5 ялалт л авсан байна. Сүүлийн тойрогт Байерн Мюнхенд 5 : 2-оор бутниргүүлж доод лиг рүү унах замаа зассан юм. Ингээд тэд 1998 оноос хойш анх удаагаа доод лигт тоглохоор болж байна. Бүтэлгүй улиралын дараа багийг ”хогийн сав руу шидсэн” Функелийг ажлаас нь халж Маркус Баббелийг шинэ менежерээрээр томилсон. Хэрвээ Маркусын ур чадвар, оюун ухаан хүрдэг юм бол дараагийн улирал гэхэд Герта дээд лигтээ эргэн ирэх боломж байгаа.

Аваргуудын азгүйтэл

Феликс Магатын байгуулсан хүчирхэг багийг Армин Фе энэ улиралд жинхэнэ холион бантан болгоод хаячихлаа. Өнгөрсөн улиралын Бундеслигийн аварга баг энэ улиралд Европын ч эрх авч чадалгүй азгүйтсэн нь юутай холбоотой вэ. Бүрэлдэхүүний хувьд нэг их онц өөрчлөгдөөгүй хэрвээ ийнхүү хомоол хамах болсныг дасгалжуулагчтай холбон тайлбарлах нь зүйтэй болов уу. Магат багийг удирдахдаа тамирчдын сэтгэлзүй тал дээр түлхүү анхаарч, тоглогчдын сэтгэлийг сэргээх урам зориг өгөх үйл ажиллагаа ихийг зохион байгуулдаг байсан. Харин Фе энэ багт хойд эцэг мэт хандаж ажилдаа хайнга хандсанаас багийн амжилт уруудаж аваргын төлөө тэмцэх ч чадалгүй болгожээ. Аваргуудын лигт хэдэгтээ 3-р байр эзэлж Европын лигт орсон ч хагас шигшээд Фулхэмд ялагдсан. Мөн Бундеслигт 8-р байранд орж Европын лигийн ч эрх авч чадсангүй. Магадгүй Твентег Голландын АШТ-д түрүүлүүлсэн Стив Макларен тэдэнд шинэ түүхийг бэлэглэж болох юм. Макларен

ирэх улиралаас Вольфсбургийг удирдах бөгөөд Луй Ван Галийн гаргасан замаар явах юм бол Чононуудын ирээдүй гэрэлтэй байна.

Германы шинэ үе

Хэрвээ та энэ улиралын Бундеслигийн сарын шилдэг тоглогчдыг харсан бол Германы шинэ үе хүч түрэн гарч ирж байна гэдэгтэй санал нэгдэх байх. 9 сард Байерн Мюнхений залуу довтлогч Томас Мюллер шилдгээр шалгарсан бол , 11 сард Вердерийн Месут Өзил, тэгээд 12, 1 сард Тони Кроос, 4 сард Марко Марин гээд үргэлжилжилнэ. Хамгийн магтууштай нь эдгээр залуус бүгдээрээ Германы шигшээ багт дуудагдаад эхэлсэн тоглогчид байгаа. Дээрхи тоглогчдоос гадна Хоффенхэймийн Андрес Бек, Гамбургийн Боатенг, Байерний Бадштубер гэх мэтчилэн авьяаслаг залуус Өмнөд Африкийн ДАШТ-д оролцоно. Тэгэхээр Немцүүдийн ирээдүй ямар гэрэлтэй байгаа нь тодорхой байна.

Йоахим Лёв ч үүнииг анзаарч залуу тоглогчдоор ДАШТ-ий бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ.

Тиймээс энэ улиралыг Германы залуу авьяастнуудын хүч түрэн орж ирсэн улирал гэж дүгнэхэд болохоор байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests