Page 1 of 4

Андрей Аршавин

PostPosted: Fri Aug 28, 2009 4:07 pm
by CHUDU
Shine ehbuuchindaa durtai humuus bicheed baigaarai.

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 5:29 pm
by I am Arsenal
Jinken chanar daa!

Arshavin bol yahiin argagui arsenal-d heregtei tglogch, Arsene Wenger maani gants mungu urehdee mash zuv ursen.

:gold :-D Arshavin :-D :gold

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 5:32 pm
by Beb
Arshavintai yrih yum bhguee hurd, technic, haraa ene ter bol bnaa bna

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 5:40 pm
by Bold9
I am Arsenal wrote:Jinken chanar daa!

Arshavin bol yahiin argagui arsenal-d heregtei tglogch, Arsene Wenger maani gants mungu urehdee mash zuv ursen.

:gold :-D Arshavin :-D :gold


Чанар яахав..Арсенал залуу..криллээр бичиж байгаарай, багын андууд чинь хэлээгүй юу!

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 7:26 pm
by sOx
ахиад олон удаа покердоорой :-D

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 8:01 pm
by hero
Аршавин жинхэн орос (ивандаа) адуу л гэсэн үг :eek:

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Aug 28, 2009 8:41 pm
by monhoo_ts2003
Xамгийн үнэтэй бас xөгшин наймаа Аршавин.

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sat Aug 29, 2009 11:46 am
by carlsberg_mgl
new gej nodnin baij l bsishd... :smile:

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Aug 30, 2009 5:37 pm
by s1l3nt
Manai Arshavin Aimarshdee ... Uchdur Aimar Goal Hiisen !
Krileer bichix bolomj bsangui ee sorry !

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Aug 30, 2009 6:15 pm
by Lampard
xa xa zanatai awch baih chini wee

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Aug 30, 2009 8:25 pm
by ТӨӨГӨӨ
Дэндүү хөгшин нь ч юу юмбэ дээ! Арсеналд хөгшдөөд бгаа бусад багт бол залуухан шд! Ялангуяа Челси, Милан этэр бол цэл залуу Аршавин шд! :mrgreen:

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Mon Aug 31, 2009 10:41 am
by Beb
Arshavin maani gemtchihvuu yav medeelel bna uu

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Sep 04, 2009 1:07 am
by Г.Баяраа
зиа шинэ сэдвийг нь мялаачихаас ...нилээн дээр бичцэн байсимоо :mrgreen:

Russia-win!
Image
Russia-win, Russia-win гэхээр Аршавиний нэртэй адил сонсогдож байгаа биз. Оросын фанатуудын амны уншлага болсон энэ хэллэг цаашдаа хичнээн ч удаа давтагдахыг таахын аргагүй. Ердөө 172-хон см өндөртэй ч жижигхэн биендээ ахадсан гэмээр ур чадвартай энэ залууг “Оросын Пеле” хэмээн нэрлэдэг билээ. Зарим нь үүнийг түүнд хэтэрхий ахадсан хоч гэж үздэг ч, ухаалаг тоглолт, гайхалтай ур чадвараараа Андрей өөрийгөө ингэж нэрлүүлэх эрхтэй харуулж чаддаг. Ингээд та бүхэнд түүний амжилтанд хүрсэн түүхийг товч сонирхуулья.

Бага нас

Андрей Сергеевич Аршавин 1981 оны 5 сарын 29нд оросын хоёр дахь том хот болох Санкт Петербургт төржээ. Жирийн нэгэн ажилчин айлаас гаралтай тэрээр багадаа хүнд хэцүү амьдрал туулсан гэдэг. Андрейг 10 настай байхад аав ээж нь салж, нийтийн байрны давчуу өрөөний шалан дээр унтаж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлдэг байлаа. Энэ гунигт амьдралаас хагацаж ирээдүйд сайн сайхан амьдрах ганц зам нь хөлбөмбөг гэдгийг хүү эрт ухаарсан бөгөөд сонирхогчийн багт хөлбөмбөг тоглодог байсан эцгээ харахаар байн байн очдог байжээ. Түүний эцэг хэдий авьяаслаг тоглогч байсан ч мэргэжлийн гэрээ байгуулж чадалгүй байсаар хөлбөмбөгөөс хөндийрсөн болохоор өөрийн хүрч чадаагүйдээ оргилдоо хүүгээ хүрнэ гэж их найддаг байсан гэдэг. Үнэхээр ч Андрей хүү тив дэлхийд цуутай тоглогч болж алдрын оргилд хүрсэн ч энэ бүхнийг эцэг нь харж чадаагүй нь харамсалтай. Аршавиний аав ердөө 40-хөн насандаа зүрхний шигдээсээр нас барсан аж.

”Эцэг минь намайг тэнгэрийн орноос харж, бахархаж байгаа гэдэгт би үргэлж итгэдэг, тэр намайг шилдэг тоглогч болно гэж үргэлж магтдаг байж билээ ” хэмээн Аршавин нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Яаж хөлбөмбөг тоглохыг Аршавин эцгээсээ сурсан бол онолын мэдлэгийг Санкт Петербургийн ”Смена” хэмээх хөлбөмбөгийн академд суралцах хугацаандаа олж авчээ. Долоон настай байхад нь түүнийг энэ сургуульд элсүүлсэн бөгөөд академийн багш Сергей Гордеев нь түүний талаар ийн дурсаж байна.

”Анх харахад Аршавин намхан туранхай биетэй, бусдаасаа онгойроод байх зүйлгүй жирийн л нэг жаал харагдсан. Гэтэл бөмбөгөнд хүрэнгүүтээ тэр хэд хэдэн хүүхдийг төвөггүй хуурахыг нь хараад би энэ бодлоо хаяж билээ. Тэр маш ухаалаг тоглож, хэзээ ч өөрөө гоол оруулах гэж улайрдаггүй, ийм чанар хөлбөмбөгт тун чухал шүү”
Image
Хөлбөмбөг тоглохынхоо хажуугаар Аршавин Санкт Петербургийн Технологи, дезайны сургуульд хувцас загварын чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд спортын хувцасны үйлдвэрлэлийн хөгжил сэдвээр дипломын ажил хийж байжээ. Яагаад энэ сургуульд орох болсон шалтгаанаа тэрээр ‘’хорин хэдэн хөөрхөн охидтой ангид би ганцаараа эрэгтэй оюутан байсан болохоор” хэмээн тайлбарлажээ.

Клубын карьер

1999 онд Андрей “Смена”-гийн академаа дүүргэж тулалдааны талбарт гарахад бэлэн боллоо. Мэдээж хэрэг төрж өссөн хотынх нь Зенитээс өөр клуб түүний сонирхлыг татсангүй. Тухайн үед Аршавинтай хамт Александр Кержаков, Владимор Быстров зэрэг шилдэг залуу тоглогчид гарч ирж байсан бөгөөд эдгээр залуус ирээдүйд Зенитийг авч явна гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. 2000 онд Аршавинг Английн Бредфорд сити багийн эсрэг дебутээ хийсний (Интертото цомын тэмцээн) дараа үүнд итгэх хүмүүс улам олширчээ. Ёоркширт болсон тус тоглолонд Зенит 3 : 0-р өрсөлдөгчөөө илүүрхсэн аж. Дасгалжуулагч нь түүнийг баруун жигүүрийн хагас хамгаалагч , довтолгооны хагас, довтлогч гээд аль ч байрлалд тоглуулсан Аршавин үүргээ амжилттай биелүүлж шилдэг тоглогч гэдгээ нотолж байлаа. Залуу оддынхоо ачаар Зенитийн амжилт ч жил ирэх тусам дээшилсээр байсан бөгөөд 2001 онд лигтээ гуравдугаар байранд орохдоо, түрүүлсэн Спартакаас ердөө дөрөвхөн онооны зөрүүтэй байжээ. Үүнээс хоёр жилийн дараа (2003) тэд Оросын цомын тэмцээнд түрүүлж чадсан ч, лигийн аваргын титмээ Москвагийн ЦСКА-д харамсалтай алдсан байна. Гэвч гуниглах нэг өдөр байхад баярлах нэг өдөр заавал ирдэг. 2007 онд Санкт Петербургийн Зенит удаан хүсэн хүлээсэн лигийн аварга цолоо хүртэж чадсан бөгөөд багийн гол тоглогч Аршавин нь Оросын шилдэг тоглогчоор шалгарсан нь зүй ёсны хэрэг байлаа. Түрүү жил нь ч энэ шагналыг Арша хүртсэн ч, тэрхүү улиралд урьд урьдахаасаа илүү од хийморьтой байж 45 тоглолтонд 15 гоол оруулаад зогсохгүй , 25 ашигтай дамжуулалт өгсөн амжилтыг үзүүлсэн юм. Ер нь оросод түүний авьяас чадварт эргэлзэх хүн нэг ч байдаггүй гэхэд хилсдэхгүй. Гагцхүү түүний өөртөө хэт итгэлтэй, хайнга, залхуу зэрэг зан чанар нь дэлхийн шилдэг болоход нь саад болсоор ирсэн юм. Ялангуяа oросын хэвлэлүүд ”Аршавин хэтэрхий биеэ тоож, дураараа аашилж байгаа нь мөхөл рүүгээ явж буйн шинж” гэж бичих болсон 2006 онд түүний байдал нилээд хурцадмал болоод байлаа. Тухайн үед Зенитийг удирдаж байсан Голланд мэргэжилтэн Дик Адвокаат, Аршавинг Спартактай хийх чухал тоглолтын өмнө буудлаасаа зөвшөөрөлгүй гарч шөнийн клубт наргиснийх нь төлөө Б баг руу хөөсөн нь дээрх шуугианыг дэгдэхэд хүргэсэн юм. Шийтгэлээс буцаж ирээд Аршавин фенүүдээсээ уучлалт гуйж, дахиж ийм явдал гаргахгүй гэдгээ амлаж байж дуулиан шуугианыг арай гэж намжаасан билээ Үнэхээр ч түүнээс хойш Андрей хал ам татлалгүй тоглолтдоо анхаарч, тун их хичээх болсноор багийнх нь амжилт ч эрс дээшилсэн юм. Зенитчүүд 2008 оны УЕФА-н цомын эзнээр тодорсон нь чухам Аршавиний л гавьяа гэлтэй.

Буучин болсон нь
Image
2008 оны Европын аврагаас хойш Аршавинг сонирхох клубууд эрс нэмэгдсэн бөгөөд тэдэн дунд алдарт Барса, Реал, МанЮ зэрэг томчууд ч багтаж байлаа. Ялангуяа Барсагийн өмсгөлтэй авахуулсан зураг нь дэлхий нийтэд тарсны дараа түүнийг Каталонд газардах болов уу гэж олон хүн бодох болсон юм. Гэвч хоосон цуу ярианаас өөр зүйл болсонгүй. Тэгж ингэсээр зун ч өнгөрч, солилцоо наймааны цонх хаагдсанаар Аршaвин нутагтаа үлдлээ. 11 сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр ”Би эндээс явмаар байна. Хэрвээ энэ өвлийн цонхоор Зенитээс явж чадахгүй бол цаасан дээр л би тэдний тоглогч гэхээс цаашгүй болно” хэмээн мэдэгдсэн нь түүний Зенит дэх карьер нэгэнт өндөрлөснийг олонд зарласан хэрэг болсон юм. Аршавин Петербургаас явах нь зөвхөн цаг хугацааны л асуудал байлаа.

Ингээд 2009 оны өвлийн цонхоор Английн алдарт Арсенал түүнийг элсүүлэхээр ярилцаж эхэллээ. Бүтэн сар гаран үргэлжилсэн түүний наймааны хэлэлцээр олныг бараг залхааж байж нэг юм шийдэгдсэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Шинэ клубтээ тэрээр 23 дугаарыг сонгосон бөгөөд өмнө нь Арсений шилдэг цэрэг Сол Кампбелийн нуруун дээр энэ тоо гялалзаж байсан юм. Улиралыг муухан үргэлжлүүлж байсан Буучдын амжилт түүнийг ирснээр эрс дээшилсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Багаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарахад түүний оролцоо байгаагүй ч, лигийн тааруухан формыг нь төгсгөл болгож 4-р байриа эргүүлэн авахад “Russia-win” яах аргагүй тус болсон билээ.Хэдхэн хоногийн өмнө Блакбөрнтэй хийсэн тулаанд тэрээр Буучдад анхны гоолоо бэлэглэсэн бөгөөд түүний Англи дахь амьдрал муугүй байгаа талаар оросын сонин хэвлэл болгон бичиж буй ажээ. .

Шигшээ багт
Image
2002 оны 5 сард Аршавин шигшээ багийн дебутээ хийсэн ч ДАШТ-д оролцох хэмжээнд арай л очоогүй байлаа. Тиймээс түүнийг Япон-Солонгос руу авч явах бүрэлдэхүүнд багтаагаагүй гэдэг. Үүнээс жилийн дараа буюу 2003 оны 2 сард тэрээр шигшээ дэх анхны гоолоо оруулсан бөгөөд Румыны эсрэг хийсэн тус нөхөрсөг тоглолтонд ”Ах нар” 4 : 2-р ялалт байгуулжээ. Оросууд 2004 оны Европын аврагыг өнжсөний дараа Аршавин шигшээ багтайгаа том тэмцээнд орохын хүслэн болоод байлаа. Тиймээс 2006 оны ДАШТ-н урьдчилсан шатанд тун их хичээж бараг л оролцсон тоглолт болгондоо гоолдож байсан юм. Харамсалтай нь Зборная бас л азгүйтэж ДАШТ-г зурагтаар үзэхээс өөр сонголтгүй хоцорсон билээ. Энэ бүх азгүйтлийн эцэст ЕВРО 2008 бол түүний хувьд мөрөөдлийн тэмцээн нь байсан нь тодорхой. Энэхүү удаан хүлээсэн тэмцээндээ тэр зүгээр ч нэг оролцоод өнгөрөх биш жинхэнэ шуугиан тарьж хэсгийн сүүлийн Шведтэй хийсэн тулалдаанд гоолдоод зогсохгүй хүчихэг Голландыг тэмцээнээс хасахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэмцээний дараа УЕФА-с түүнийг Евро 2008-н бэлгэдлийн шигшээд багтаасан нь хэр зэрэг гайхалтай байсныг нь бага ч гэсэн илэрхийлж байгаа байх. Одоо тэр өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдөл болсон Дэлхийн аваргад зодоглож үзэхээр багийн андуудтайгаа итгэл төгс урагшаа тэмүүлж байна. Хүрэх зам чинь хол байг, хожих баг чинь олон байг Андрей

Сонирхуулахад : Иохан Круйфаар удирдуулсан Каталоны Барса бол түүний багын шүтээн. Одоо ч тэрээр Куле хэвээр бөгөөд үүнийгээ ч нуудаггүй. ‘‘ФИФА юм уу Football manager тоглохдоо би үргэлж Барсаг авдаг. Миний сэтгэл зүрхэнд энэ баг хэзээд том байр суурь эзэлсээр ирсэн”

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Sep 04, 2009 6:04 pm
by sOx
гоё бичижээ,

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Sep 13, 2009 7:08 pm
by CrossBonez
Аршавин нээх хөгшдөхгүй ээ, дөнгөж 28 тай ш дээ... тэхэд тэр Овэн одоо хэдтэй билээ дээ...

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Sep 13, 2009 7:10 pm
by CrossBonez
Аршавин нээх хөгшдөхгүй ээ, дөнгөж 28 тай ш дээ... тэхэд тэр Овэн одоо хэдтэй билээ дээ...

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Sep 13, 2009 7:46 pm
by jal
Оросын шигшээ, Арсеналын тоглолтыг илүү ихээр үзэхэд хүргэсэн хүн дээ.. аймар гар..

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Sep 13, 2009 9:44 pm
by Эрдэ
Танай израиль залууг покердож байсныг мэдэхгүй юм байна :mrgreen:

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Tue Sep 15, 2009 10:36 am
by baynaTS
Uuganaa wrote:Надаа байгаа байдал нь нэг **н** ИВАН шиг санагдаад байдын шд...

хачин хачин харж эн тэр.
тэр сэлэбрэйшн үүд нь үнэн алиа.
бас жоохон дүүнгдү юм шиг байгаан.

бусдараа бол гайгүй байхөө мэдэхгүй юм. Гэхдээ манай Израйл залууг яаж гүйцэхвэдэ хөөрхий минь


Image

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Tue Sep 15, 2009 8:52 pm
by ТӨӨГӨӨ
Ингээл нээх таалагдахгүй бгаам бна шд :mrgreen:

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Sep 18, 2009 11:33 pm
by Deck
4 мойног хуруу селебрэйшн таалагдахгүй байх нь аргаггүй л дээ.
Хачин жүүд бол манай хүний хажууд арай л жулдана л даа.

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Fri Sep 18, 2009 11:38 pm
by WALCOTT
арайчдээ ядаж өөр хүн хэлэлдээ бэна байхда яaхавдээ лол

Re: new gunner Andrei Arshavin

PostPosted: Sun Sep 27, 2009 6:03 pm
by I am Arsenal
bold9 wrote:
I am Arsenal wrote:Jinken chanar daa!

Arshavin bol yahiin argagui arsenal-d heregtei tglogch, Arsene Wenger maani gants mungu urehdee mash zuv ursen.

:gold :-D Arshavin :-D :gold


Чанар яахав..Арсенал залуу..криллээр бичиж байгаарай, багын андууд чинь хэлээгүй юу!

Krilleer bichix bolomj harin bdague, mac os x d cyrillic font olood ugvul ih bayrlana shu!

Re: Андрей Аршавин

PostPosted: Wed Nov 04, 2009 7:25 pm
by chegevara
аршавин бол хамгийн агуу орос. түүний араас Ленин юмуу Ломоносов орно хаха

Re: Андрей Аршавин

PostPosted: Wed Nov 04, 2009 8:42 pm
by BLGN
УЕФА-д түрүүлдэг жил болон ЕВРО-08,тэгээд мэдээж ЛИВ-д хийсэн покер.Энэ үе нь түүний хамгийн гайхалтай мөч байх.