09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Tue Mar 16, 2010 10:36 am

Цогоо wrote:Алан Курбишлиг авч магадгүй сураг дуулдаж байх юм.

Вэст Хэм-д байхда сайн байсан, эздээс болж өөрөө гарцан азгүй.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Villa_Bayaraa » Tue Mar 16, 2010 10:43 am

Брауныг их үнэлдэг юм. Халл Сити 104 жилийнхээ түүхэнд анх удаагаа ПЛ т гарч ирж байгаа нь энэ хүний л ач. Том Сэмийн гарын шавь хүн дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Khuluge » Tue Mar 16, 2010 1:41 pm

Уул нь сайн лдаа. Яагад ЖиоВанни тоглуулахаа больцон юм болоо?
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Gooner » Wed Mar 17, 2010 2:24 am

Халлын тэр тэсэрдэг чинь цэвэр Жиованнэ л байсан.
Энэ нөхөр гэмтээд л Халл унаж эхэлсэн шд. Сүүлийн тойрогт хожигдоод л нөгөө талд хаанах нь ч байлаа хожигдоод нэг юм цэвэр азаар л үлдсэн.
Би ч энэ Фил Брауныг Чампионшипд дасгалжуулагч хийх хэмжээний чадалтай л гэж боддог
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Wed Mar 17, 2010 8:50 am

Gooner wrote:Халлын тэр тэсэрдэг чинь цэвэр Жиованнэ л байсан.
Энэ нөхөр гэмтээд л Халл унаж эхэлсэн шд. Сүүлийн тойрогт хожигдоод л нөгөө талд хаанах нь ч байлаа хожигдоод нэг юм цэвэр азаар л үлдсэн.
Би ч энэ Фил Брауныг Чампионшипд дасгалжуулагч хийх хэмжээний чадалтай л гэж боддог

Тэр ч тийм л дэ ганц Жэөванни дээр тогтдог байсан гээд хэлчиж болно гэхдэ сүүлд Америк нөгөө хар Алтидорэ-г зээлээр аваад байсан тоглуулахгүй байх шиг байсан, бас л гайгүй гарым шиг байна лээшт.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby sp_fc kop » Thu Mar 18, 2010 6:47 pm

уг нь Bullard гэмтэхгүй тоглоод байсан бол дажгүй л байх байсан байх
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Hartsaga » Thu Mar 18, 2010 9:21 pm

demii demii
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Барнаба » Sat Mar 20, 2010 10:22 am

:mrgreen:
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Sat Mar 20, 2010 3:32 pm

:-o :eek:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Тэрри_10 » Wed Mar 24, 2010 10:47 am

Баяртай болох ойрхон багууд...
20. Помпэй 9 оноогоо хасуулаагүй бол найдвар их л байлаа... шудрага бус шийдвэр... тоглогчдийг хэт дорд үзсэн хэрэг... хайран хөдөлмөр 8+)

19.Беөрнлей тэдний хувьд оноо авах тун хүнд бусдаасаа учраанууд нь хамгийн чанга тэхээр тодорхой...
Учраа:
32. Blackburn (h)
33. City (h)
34. Hull (a)
35. Sunderland (a)
36. Liverpool (h)
37. Birmingham (a)
38. Spurs (h)

18. Алхнууд тэд гэртээ хожил авч чадахгүй байгаа нь тэднийг унагаж магадгүй... Манай домог Золагийн хувьд унасан унаагүй явж таарах биз... гол довтлогч Коле нь сэлгээнд суугаад байгаа нь сонин...
Учраа:
32. Stoke (h)
33. Everton (a)
34. Sunderland (h)
35. Liverpool (a)
36. Wigan (h)
37. Fulham (a)
38. City (h)


18. Барнууд тэдний хувьд гэртээ овоо үздэг гарууд юм... гэртээ хийсэн сүүлийн 11 тоглолтоос 4х 4т 2хожигдол авсан нь МанЮ, Арсеналд нухуулсан... Манайхаас 1 оноо салгасан... Сити, Эвэртон, Стоке зэрэг хүнд учраануудыг хашраагаад явуулж байж... Тэдэнд унах багийг татагч Булард, зэрлэг Хант, довтлогоонд АНУ хар Алтидор, туршлага ихт Хесселинк, Егепит эр Заки мөн гэнэт гарч ирээд 2 гоол хийсэн Фолан гэсэн эвгүй гаруудтай... тэдний хувьд боломж байна... бусдаасаа 1 тоглолт дутуу

Учраа:
31. Fulham (h)
32. Stoke (a)
33. Burnley (h)
34. Birmingham (a)
35. Villa (h)
36. Sunderland (h)
37. Wigan (a)
38. Liverpool (h)

18. Виган учраа бас л чанга талдаа... гэхдээ тэд дээрх 2-с 4 оноо илүүдээ найдна...
Учраа:
32. City (a)
33. Fulham (a)
34. Pompei (h)
35. Arsenal (h)
36. West ham (a)
37. Hull (h)
38. Chelsea (a)


18. Чононуудын хувьд сүүлийн үед овоо байна одоо учраа ч бусдаасаа гайгүй юм... Ливэрпүүлээс мөн Виллагийн талбайгаас оноо салгаж чадсан... Спөрсийн эрлэг, тэднийг 2 хожсон.... сүүлийн 3 тоглолт зочилсон гэхэд 7 оноо авсан сайн дүнтэй... үлдчих байхаа... дундаж нас 24,9 1-р хаалгач, хамгаалгач Краддок 2-с бусад нь 27-с доош насны залуус... ирэх жилээс юм дуулгаж магадгүй шүү

Учраа:
32. Everton (h)
33. Arsenal (a)
34. Sunderland (h)
35. Stoke (h)
36. Fulham (a)
37. Blackburn (h)
38. Pompei (a)
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Адмирал » Wed Mar 24, 2010 11:04 am

Фил Браун, Жозе Моуриньотой төстэй шд кк.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Shaggy » Wed Mar 24, 2010 10:29 pm

che wrote:
Gooner wrote:Халлын тэр тэсэрдэг чинь цэвэр Жиованнэ л байсан.
Энэ нөхөр гэмтээд л Халл унаж эхэлсэн шд. Сүүлийн тойрогт хожигдоод л нөгөө талд хаанах нь ч байлаа хожигдоод нэг юм цэвэр азаар л үлдсэн.
Би ч энэ Фил Брауныг Чампионшипд дасгалжуулагч хийх хэмжээний чадалтай л гэж боддог

Тэр ч тийм л дэ ганц Жэөванни дээр тогтдог байсан гээд хэлчиж болно гэхдэ сүүлд Америк нөгөө хар Алтидорэ-г зээлээр аваад байсан тоглуулахгүй байх шиг байсан, бас л гайгүй гарым шиг байна лээшт.


энэ залууг хараад бхад бүтэн тоглолтын пян даадгүй юм шиг байгаан дэндүү хурдан ядардаг... одоо халлыг унахаар дундчуулаас нэг нь авчих биз
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Nova » Thu Mar 25, 2010 1:57 pm

Челси Маню 2-н тулаан тэргүүн байрийг шийдвэрлэx бол Сити Спурс 2-н тулаан 4 байрийг шийдвэрлэх ни дээ гэж..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby slo mo jones » Sat Mar 27, 2010 3:53 pm

Nova wrote:Челси Маню 2-н тулаан тэргүүн байрийг шийдвэрлэx бол Сити Спурс 2-н тулаан 4 байрийг шийдвэрлэх ни дээ гэж..


ер нь л тэгэх байх шүү шууд шийдвэрлэхгүй ч гэсэн ер нь л 90 хувь бүхий нөлөөг үзүүлэх байх шүү
аан энэ өрсөлдөөнүүд тэнцээгээр өндөрлөж харин бусад өрсөлдөгчид хожил авсан цагт бол байдал өөрөөр эргэх байх
1-ийн төлөө болон 4-ийн төлөө :eek:
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Captain » Mon Mar 29, 2010 7:26 am

улирал дуусах болоогүй байна шүү нөхдөө...
манайд боломж байсаар л байна .
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Уугаа » Mon Mar 29, 2010 10:46 am

Ааая.. Сэргэчиж хэхэ
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Mar 31, 2010 5:55 pm

32-р тойрог...........

3 сарын 27-нд........

St Andrews Stadium - 27039
Birmingham 1 - 1 Arsenal
81' 0 - 1 Samir Nasri
90' Kevin Phillips 1 - 1
2 жилийн энэ стадионд 2-2-р тэнцэхэд...... эзэн багийн Мартин Тэйлор-н таклд Ганнэрс-н Эдуардо хөлөө хугалуулж бсан билээ......... ер нь л Арсэналд ээлгүй талбай...... үүнийгээ ч баталлаа.....
Бирмингэм-н Кэвин Пилипс эцсийн мөчид гоолдож тайтл-н төлөө өрсөлдөж бгаа Ганнэрс-с 1 оноо талбайдаа салгаж чадлаа……….. 81 минутанд Насри 16-н гаднаас хүчтэй цохин гоолдож зочид тэргүүлж бсан ч цаг дуусах мөчид Кэвин Пилипс-н цохилтыг хаалгач Алмуния волэйболдоод хаалгандаа алдчихлаа……..
6 дараалан хожоод бсан цуврал нь Ст Эндрэус стадионд зогслоо........ Бирмингэм ч талбайдаа тун сайн тоглодог....... 9 сараас хойш 12 тоглолтонд хожигдоогүй бгаа.........
Image
ШОКОНД ОРЧИХЛОО……

Stamford Bridge - 41825
Chelsea 7 - 1 Aston Villa
15' Frank Lampard 1 - 0
29' 1 - 1 John Carew
44' Frank Lampard (pen) 2 - 1
57' Florent Malouda 3 - 1
62' Frank Lampard (pen) 4 - 1
68' Florent Malouda 5 - 1
83' Salomon Kalou 6 - 1
90' Frank Lampard 7 - 1
Shots (on Goal) 17(9) 10(2)
Fouls 13 9
Corner Kicks 8 6
Offsides 4 3
Time of Possession 61% 39%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 1 2

Супер тоглолт….. Лампард покэрдлоо……. 4 гоолоос 2-г пэналтигаас хуслаа............. ЧЭЛСИ сүүлийн 2 тоглолтонд 12 гоол...... Помпэйг 3 хоногийн өмнө 5-0-дээд бсан билээ.........
Манайхны гараанд – Чэх, Тэрри, Алэкс, Жирков, Пэрэйра, Микэл, Лампард, Дэку, Малоуда, Анэлка, Жо Коул нар гарч сэлгээгээр..... Баллак, Калоу, Аанхолт нар тогложээ........... Ансилотти МАН-тай хийх тоглолтонд Дрогба нөөгөөл.......
Тоглолтын 15 минутанд зүүн жигүүрээс Малоуда-н өгсөн кроссыг хаалганы хажуугаас Лампард шууд цохиж гоол... 1-0......
29 минутанд зочин багийн Ашли Яанг-н холын дамжуулалтыг хаалганы урдаас Норвэгийн үлэмж биет Жон Карэу чихээд тэнцүүлчихлээ...........
1-р үе дуусахын өмнөхөн Жирков-г 16 дотор ВИЛЛА хамгаалагч Коллинз унагаад......... шүүгч Пэтэр Валтон пэналти.... заалаа....... пэналтиг Лампард цохиж гоол..... 2-1.... Фрэнк..... даблдлаа......
57 минутанд Дэку зүүн жигүүр рүү маш гоё гаргаж өгснийг Жирков авч төв рүү кросс өглөө....... Малоуда ойроос кроссыг шууд цохиол гоол...... 3-1....
4 минутын дараа Жирков-г ВИЛЛА-нхан /Даннэ/ 16 дотор дахин унагаж...... Пэтэр Валтон дахин пэналти зааж. Лампард цохиол гоол..... 4-1....... хэт трик.........
ВИЛЛА коуч Мартин ОНэл Карэу-н оронд Дэлфоунэсо, Пэтров-н оронд Доунинг-г орууллаа.........
68 минутанд Лампард-н урагш дамжуулсныг зүүнээс Малоуда хүчтэй цохиж 5-1....... Малоуда даблдлаа....... Виллаг алжийна аа......... Малоуда-н лигийн 11 дэх гоол.......... сүүлийн 2 тоглолтонд 2 дабл.......
Дараахан нь Анэлка зүүнээр маш сайхан цөмрөн орж 16-с хүчтэй цохисныг Фрэдил хаачихав.......
Ансилотти талбайд Баллак, Калоу мөн залуу тоглогч Аанхолт нарыг оруулаал......
Энэ тоглолтыг эзний найз Оросын ерөнхий сайд Путин гуай үзээл суужийна лээ............. эзэн ч их зөв тоглолтыг үзүүлж дээ......
83 минутанд Анэлка-н дамжуулалтыг Калоу 16-с хүчтэй цохиж тоо 6-1..........
Цаг дуусах мөчид Малоуда-н кросс хамгаалагчид ойсныг Лампард нэмж цохиол гоол..... 7-1... Покэр........ хийснээр сүүлийн 2 тоглолтонд 5 гоол хийж лигид 17 гоолтой боллоо.... Чэлси-н төлөө 151 гоол хийлээ дээ......... клубын бүр үеийн 3 дахь мэргэн бууч болж бгаа аж.....
10 сард Вилла Паркт 2-1-р хожигдож бсан хариугаа чангаас чангаар авлаа............. Вилла-н сүүлийн 11 тоглолтонд авч бгаа анхны ялагдал........
Image
ЖИРКОВ 2 Ч ПЭНАЛТИ АВЧИРЛАА….

Image
СУПЕР ФРЭНК…….

Kingston Communications Stad - 24361
Hull City 2 - 0 Fulham
16' Jimmy Bullard (pen) 1 - 0
48' Craig Fagan 2 - 0
Рэлэгшнд бгаа ХАЛЛ Сити талбайдаа Фулхэм-г 2-0-длээ....... шинэ коуч Iain Dowie-н анхны ялалт...... 16 минутанд Буллард пэналтигаас гоолдсон бол 2-р үе эхлээл 3 дахь минутанд Фаган мөргөж гоолдон 2-0.............. ХАЛЛ сүүлийн 6 тоглолтонд анхны хожлоо авлаа....... Фулхэм 3 дараалан хожигдлоо........
Image
JIMMY JUMPS FOR JOY

White Hart Lane - 35870
Tottenham Hotspur 2 - 0 Portsmouth
27' Peter Crouch 1 - 0
41' Niko Kranjcar 2 - 0
Shots (on Goal) 20(5) 9(3)
ФА Цомын хагас шигшээд таарсан 2 баг лигид таарлаа……… Эхний үед СПАРС-н 2 тоглогч хуучин багийнхаа хаалганд гоолдон лигийн боттом багийг талбайдаа хожлоо……… Тоттэнхэм-н Харри Рэднэп мөн Помпэйг дасгалжуулж бсан билээ…..
27 минутанд Кроуч мөргөн гоол хийж тоглолтыг салхийг хагалсны дараа….. Хаддлэстон-н холын хүчтэй цохилт хаалганы дээд хөндөл……. дараахан нь Кроуч-н 16-с цохисон нь хаалганы зүүн шон онолоо……….
41 минутанд Модрич-н хүчтэй цохилт хамгаалагчид ойсныг Кранкяар өсгийдөөл хаалганд хийчихлээ… 2-0…… хуучин багийнхаа хаалганд гоолдсон тэрээр сэлэбрэшн хийсэнгүй ээ……….
2-р үед Портсмоут-н тоглогч Hermann Hreidarsson гэмтэж насилкаар талбайгаас гарлаа…. 6 сар талбайд гарахгүй болсон гэнэ.........
Тоттэнхэм 5 дараалан ялалт байгуулаад бна..........

Upton Park - 34564
West Ham United 0 - 1 Stoke City
69' 0 - 1 Ricardo Fuller
ВЭСТ ХЭМ талбайдаа Стоукд нухуулчихлаа……….. тоглолтын 69 минутанд СТОУК-н довтлогч Рикардо Фуллэр гоолдсноор……. Алхнууд 6 дараалан хожигдлоо......... Аптон Паркт 3 дараалан нухуулснаар дасгалжуулагч Зола-н байдал ч тун хүнд боллоо доо.........
Image
ХҮНД БДАЛД ОРЛОО ДОО…..

Molineux Stadium - 28995
Wolverhampton Wanderers 0 - 0 Everton
Shots (on Goal) 10(0) - 24(10)
Америк хаалгач Маркус Ханэманн-н ачаар Волвэрхэмптон ЭВЭРТОН-той хуурай тэнцээ хийж чадлаа……… Ханэманн энэ тоглолтонд 10 сэйв хийсэн бна…… Эвэртоны довтолгоонд Ханэманн-с гадна хаалганы шон саад болж блаа……
Волвэрхэмптон сүүлийн 4 тоглолтонд хожигдсонгүй…. 2 хожил 2 тэнцээ…….. Эвэртон 5 тоглолтонд хожигдоогүй бна…….

Reebok Stadium - 25370
Bolton Wanderers 0 - 4 Manchester United
38' 0 - 1 Jlloyd Samuel (og)
69' 0 - 2 Dimitar Berbatov
78' 0 - 3 Dimitar Berbatov
82' 0 - 4 Darron Gibson
Аваргууд Болтонг Рийбок стадионд нь 4-0-длоо…………. САФ энэ тоглолтонд Рио, Рууний нарыг тоглуулсангүй..... ЧЛ-н Баваритай хийх тоглолтонд нөөжээ.......
Тоглолт эхлээл МАН илүүрхээл...... 38 минутанд МАН-н довтолгоо үр дүнд хүрч..... Гигс-н зүүнээс өгсөн кроссыг эзэн багийн хамгаалагч Самуэл өөртөө хийчихэв............ МАН-н энэ улирлын 11 дэх OWN гоол......
Дараахан нь МАН-н хаалгач Ван Дэр Сар аварга багийн хаалгач гэдгээ нотоллоо..... 16-с Муамба-н хүчтэй цохилтыг баруун гараараа хааж булангаар гаргалаа........ галзуу сэйв.......
69 минутанд Флэтчэр-н холын хүчтэй цохилтыг эзэн багийн хаалгач Яаски хаасан ч ойсон бөмбөгийг улаан чөтгөрүүдийн Болгар довтлогч Бэрбатов нэмээд гоол..... 0-2.........
9 минутын дараа......... Нани-н зүүнээс өгсөн кроссыг Бэрба хаалганы урдаас шууд цохиж даблдлаа.......... лигид 12 гоолтой боллоо........
Цаг дуусахаас 8 минутын өмнө мөн л Нани-н баруун жигүүрээс өгсөн кроссыг Гибсон 16-с шууд цохиж гоол....... 0-4........ бут ниргэлт........... Нани 2 ч гоолын дамжуулалт өглөө........
МАН энэ хожлыг авснаар лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ............
Image
ДАБЛМЭН…..


3 сарын 28-нд……….

Turf Moor - 21546
Burnley 0 - 1 Blackburn Rovers
20' 0 - 1 David Dunn (pen)
Доош унах аюулд бгаа БАРНЛИ талбайдаа Блэкбурнд хожигдлоо…. 20 минутанд эзэн багийн хаалгач Жэнсэн эсрэг багийн Олссон 16 дотор унагаж шүүгч Майк Дийн пэналти зааж…… Блэкбурн-н Давид Данн пэналтигаас гоолдож тоглолтын цорын ганц гоолыг хийжээ………. Данн сүүлийн 3 тоглолтонд 5 гоол хийгээд бна………
East Lancashire дэрби-н дараагаар үймээн дэгдээсэн 40 гаруй БАРНЛИ-н фанатуудыг баривчилсан гэнэ………..
Image

Anfield - 43121
Liverpool 3 - 0 Sunderland
3' Fernando Torres 1 - 0
32' Glen Johnson 2 - 0
60' Fernando Torres 3 - 0
Shots (on Goal) 29(9) 7(2)
Fouls 11 9
Corner Kicks 9 2
Offsides 1 0
Time of Possession 63% 37%
Yellow Cards 0 1
Red Cards 0 0
Saves 2 6
топ 4-т багтахаар зорьж бгаа Улаанууд Анфэлддээ Хар муурнуудыг 3-0-р буулган авлаа…. өнгөрсөн 10 сард Сандэрланд талбайдаа Бэнт-н гоолоор улаануудыг хожиж бсан билээ…. Тэр тоглолтонд Торрис тоглоогүй….. харин энэ удаа Торрис оролцон 2 гоол хийснээр хариугаа чангахан авлаа….. Улаанууд Анфилдэд 8 дараалан ялалт байгуулаад бна………
Муурнууд сүүлд Анфэлдэд 12 удаа зочлохдоо нэг л ялалт байгуулж чадаагүй аж…….. үүнийг тоглолт эхлээл удаагүй бхад эзэн багийн довтлогч Фэрнандо Торрис нотоллоо…….
3 дахь минутанд зүүн хажуугаас хөөргөж цохисон бөмбөг хаалганд орсноор талбайн эзэд тэргүүлж эхэллээ……. Маш гоё цохилт блаа……..
32 минутанд эзэн багийн Глэн Жонсон 16-н гаднаас хүчтэй цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганд орчихлоо…. 2-0…….
60 минутанд Жонсоны урагш өгснийг Торрис 16-д тогтоон баруун хөлөөр хөнгөхөн цохиж гоол…….. Торрис даблдлаа…… тэрээр лигийн 21 тоглолтонд 18 гоол хийлээ…… ЕПЛ болон Евро лигийн сүүлийн 4 тоглолтонд 7 гоол…
Image


3 сарын 29-нд………..

City of Manchester Stadium - 43534
Manchester City 3 - 0 Wigan Athletic
56' УЛААН КАРТ - Gary Caldwell ВИГАН
72' Carlos Tevez 1 - 0
74' Carlos Tevez 2 - 0
84' Carlos Tevez 3 - 0
Топ 4-н төлөө тулалдаж бгаа өөр нэг баг болох СИТИ талбайдаа Виган-г 3-0-длоо……… Сити ч гэж Тэвэз хэт трикдээл…… 3-0-дчихлоо……… Аргэнтин довтлогч Виганы Калдвэлл-г 55 минутанд хөөлгөж….. 72-84 минут буюу 12 минутанд хэт трик хийчихлээ…… Тэвэз хэт трик хийснээр лигид 25 тоглолтонд 19 гоол /бүх тэмцээнд 25 гоол/ хийгээд бна.......
Image
ШТОК-Н ДЭЭР НЬ ОХИНЫГ НЬ НЭР БГАА АЖ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Mar 31, 2010 6:14 pm

32 тойргийн дараагаар.......

1 Manchester United 32 тоглолт 23 хожил 3 тэнцээ 6 хожигдол 76-25 72 оноо
2 Chelsea 32 22 5 5 82-29 71
3 Arsenal 32 21 5 6 74-34 68
4 Tottenham Hotspur 31 17 7 7 57-29 58
5 Manchester City 31 15 11 5 58-39 56
6 Liverpool 32 16 6 10 53-32 54
7 Aston Villa 31 13 12 6 43-32 51
8 Everton 32 13 10 9 50-42 49
9 Birmingham 32 12 9 11 33-37 45
10 Blackburn Rovers 32 11 8 13 35-50 41
11 Stoke City 31 9 12 10 30-35 39
12 Fulham 31 10 8 13 33-36 38
13 Sunderland 32 8 11 13 41-50 35
14 Wolverhampton Wanderers 32 8 8 16 28-50 32
15 Bolton Wanderers 32 8 8 16 36-60 32
16 Wigan Athletic 32 8 7 17 29-62 31
17 West Ham United 32 6 9 17 38-55 27
18 Hull City 31 6 9 16 31-64 27
19 Burnley 32 6 6 20 31-65 24
20 Portsmouth 32 6 4 22 28-60 13


Мэргэн буучид........

1 Wayne Rooney Manchester United 26
2 Didier Drogba Chelsea 24
3 Darren Bent Sunderland 20
4 Carlos Tevez Manchester City 19
5 Fernando Torres Liverpool 18
6 Jermain Defoe Tottenham Hotspur 17
Frank Lampard Chelsea 17
8 Cesc Fábregas Arsenal 15
9 Louis Saha Everton 13
10 Dimitar Berbatov Manchester United 12
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Thu Apr 01, 2010 6:07 pm

гэмтэл бэртэл.......

улирал дуусах дөхөөд ч юм уу..... тоглогчдын ачаалал нэмэгдээл гэмтэл бэртэл замаа алдлаа......
Волвэрхэмптонтой тоглосон тоглолтонд Эвэртоны 20 настай Дан Гослинг хаалгач Ханэманнтай мөргөлдөж хүнд гэмтэл авчээ...... МАН-н хаалганд гоолдож бсан тэрээр 9 сар талбайд гарахгүй болсон гэнэ......


доош унах нь тодорхой болсон санхүүгийн хямралд орсон гээд бүх л муу юмны цуглуулга болоод бгаа Помпэйд дахин асуудал гарлаа....... гэмтэл бэртэл......... Тоттэнхэмд хожигдсны дараа 2 ч тоглогч нь энэ улирал тоглохгүй болсон бна........ хамгаалагч Hermann Hreidarsson гэмтэж тоглолтын дундуур насилкаар талбайг орхисон бол сэлгээгээр орж ирсэн Danny Webber тоглолт дууссны дараа 6 сар талбайд гарахгүй нь тодорхой болжээ.......... мөн дээр нь хамгаалагч Бэн Хэйм 4 сарын 11-нд Тоттэнхэмтэй хийх ФА Цомын тоглолтонд орохгүй болсон гэнэ........ бас л гэмтэл........
Image


мөн уржигдар өчдөрийн аваргуудын лигийн тоглолтонд английн багуудын лидерүүд ээлжлэн дараалан гэмтээл.........
уржигдарын Баваритай хйисэн тоглолтонд МАН-н лидер Рууний гэмтэж дор хаяж 1 сар талбайд гарахгүй болсон бол
өчдөрийн Барсатай хийсэн тоглолтонд Аршавин, Фабригас, Галлас нар гэмтсэн.......
Фабри-н хувьд улирал дуустал гэсэн яриа гараад бгаа билээ....


Улаануудын үнэтэй сайнин Акулани бэлтгэл дээр гэмтсэн гэнэ......... бас л энэ улирал тоглохгүй болсон сурагтай......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Sat Apr 03, 2010 4:12 am

What did Clint Dempsey do in the box???
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Тэрри_10 » Mon Apr 05, 2010 1:50 pm

Алхнууд доод лигрүү яалтчгүй уначихсан харагдаад байнадаа... :smile:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Tue Apr 06, 2010 8:20 am

2 гүүд, 2 байд. Тэр Рүүний бол аймар аймар кк.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Барнаба » Tue Apr 06, 2010 9:27 am

Гэмтэл...
Image
Image
Image
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mojul » Tue Apr 06, 2010 9:37 am

Шаазгайнууд ПЛтээ эргэн ирлээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: 09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby che » Tue Apr 06, 2010 1:33 pm

Deegii88 wrote:Ашгүй дээ. Хайртай баг минь.
Энэ зун Би Ньюкастлын сэдвийг нээнэ шүү. Тэрийгээ хэнтэй яаж тохирдог юм бэ.

ману-гаа дэмжээчдээ, дахиад унангуут нь хайрт ману-гаа дэмжий гээл явах гэж байгаам. :RD
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests