09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал түрүүлэх багийн нэр

1. МАН
42
20%
2. Чэлси
75
36%
3. Арсэнал
39
19%
4. Ливерпул
44
21%
5. СИТИ
3
1%
6. Бусад
5
2%
 
Total votes : 208

09/10 Английн Премьер Лиг / Barclays Premier League

Postby Mr S » Wed Aug 12, 2009 2:14 pm

Энэ вийкэндээр лиги эхлэх гэж бгаа тул шинэ сэдэв нээлээ........

За энэ зун багуудын хийсэн арилжаа наймааны талаар дэлгэе......

Image
Энэ зуны хувьд гол сэнсааци-г СИТИ хийж байгаа билээ...... тэд нилээн хэдэн том тоглогчдыг шинээр багтаа элсүүлээл байгаа....... цаашид энэ төрлийн урвуулалт үргэлжлэх нь....... сүүлийн үеийн мэдээгээр гол эмзэг цэг болох хамгаалалтандаа ЭВЭРТОН-ы Лэскоттыг авахаар үзэж бгаа сурагтай......

Тэд энэ зун АСТОН ВИЛЛА-с ахлагч Бэрриг нь 12 сая фунтаар урвуулан авч сэнсааци тарьснаас хойш том тоглогч бүрт /Кака, Рибэри, Мэсси, Дрогба, ЭтоО, Тэрри гээл/ bid өгч байсан билээ........ дараахан нь Парагвайн довтлогч СантаКруз-г 18 сая фунтаар БЛЭКБУРН-с сугалж, багтаа гомдсон Тэвэз-г дэрбигээсээ авч элсүүлсэн........ 25,5 сая фунт төлж байж........
Ганнэрс-н дуо Адибаёор /25 сая/, Коло Тоурэ /17 сая/ нарыг нийт 42 сая фунтаар авлаа............ Мөн Шалькэ-с 16 настай залуу Нилс Зандэр, ВИЛЛА-с хаалгач Стуард Тэйлор нарыг авсан билээ.......
нийт 97 сая фунт тоглогч авахад зарцуулаад бна....... 6 шинэ тоглогч авчээ.........
Image
ШИНЭ ЦЭРГҮҮД.......

Image
САНТА........

Image
МАНЬ ЭР Ч ХҮССЭНДЭЭ ХҮРЛЭЭ ДЭЭ....... МАН-Н ГОЛ ӨРСӨЛДӨГЧ БАГТ ТОГЛОМООР БАЙНА ГЭСЭН НЬ БИЕЛЛЭЭ........

Тэд хаалгач Жо Харт-г Бирмингэм руу, довтлогч Жо-г Эвэртон руу тус тус зээлж, довтлогч Эланог /8 сая фунт/ Галатасарай руу, довтлогч Старридж-г Чэлси руу, хагас хамгаалагч Фэрнандэс-г Ст Этьэн руу, Чэд Эванс-г /3 сая фунт/ Шэфилд руу тус тус үдсэн.........
Одоогоор энэ зун хамгийн их наймааг хийж, хамгийн их мөнгийг зарцуулаал байна.........
цонх хаагдах болоогүй тул дахин хүн нэмэх ч магадлалтай.......
мэдээж гол зорилго нь топ 4-т багтах....... харин энэхүү зорилгыг Марк Хьюз хэрхэн биелүүлэхийг харах л үлдлээ дээ.........

одоо нэг давгүй хамгаалагч авчихвал ч...... бүрэлдэхүүн тун давгүй болох магадлалтай....... тэд энэ зун ЕПЛ-дээ арилжаан наймааны тал дээр Реал шиг блаа........


дараагийн баг МАН........
аваргууд энэ зун Дэлхийн хамгийн үнэтэй наймааг хийж чадсан............. өөрийн багийн К.Роналдо-гоо 80 сая фунтаар РЕАЛ руу арилжсан нь Дэлхийн хамгийн үнэтэй наймаа болж түүхэнд тэмдэглэх үлдэх нь ээ.......... Реал 2001 онд Зидан-г 78 сая еврогоор авч байсан рекорд өдийг хүртэл эвдэгдээгүй байсан билээ....... энэхүү рекордыг Роналдо эвдэж дэлхийн хамгийн үнэтэй тоглогч боллоо доо.......
үүнд нь Ф.Пэрэз-н буян ч их л дээ..... ийм үнээр тоглогч авсан нь хөлбөмбөгийн зах зээлийн үнийг дэндүү хөөргөсөн л дөө........
Image
ХҮССЭН ГАЗРАА Ч ИРЖ ДЭЭ.......

мэдээж энэ хэмжээгээр тэдний хүч чадал буурч байгаа билээ......... тэхээр энэ жил ч аваргын төлөөх тулаан өрсөлдөөнтэй болох нь дээ........
мөн багтаа гомдсон Тэвэз-г СИТИ руу явсан нь МАН-д нээх сайн юм болохгүй л болов уу.......
залуу довтлогч Fraizer Campbell-г Sunderland руу (£3.5m), Manucho-г Real Valladolid руу явуулсан билээ…….

Роналдо Тэвэз-ээ явуулсан МАН-г арилжаа наймаан дээр идэвхтэй байх болов уу гэж таамаглаж байтал таргэтуудаа алдаад эхэлсэн....... Бэнзэмаг авах гээд эцсийн мөчид Реалд алдаж, Рибэри-г авах гэж зүтгэсэн ч цаадах нь Реалд талтай /үнэтэй/, Хантэлаарыг Миланд гэгчлэн нэг л идэвх муутай блаа даа........

МАН Роналдог орлоно гэж ВИГАН-с Валэнсияг /17 сая фунт/, Бордо-с Обэртан-г /3 сая фунт/ , Тэвэз-н оронд улаануудын шүтээн байсан Майкл Оуэн-г доод лиги руу унасан НЬЮКАСТЛ-с авч улаануудын фанатуудын дургүйг хүргэлээ.......
Фэрги дахин арилжаа наймаанд оролцохгүй гэж мэдэгдлээ....... тэхээр шинэ 3 тоглогчдоо сэтгэл хангалуун бх шиг....... эсүүл мөнгөө хадгалахыг хүсч байгаам болов уу....... ямар ч байсан фанатуудынх нь сэтгэлд хүрээгүй л байгаа билээ.........

Image

Аваргууд энэ жил ч аваргаа хамгаалж чадахгүй л болов уу даа....... бараг л чадахгүй бол уу гэж таамаглаж байна даа.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Wed Aug 12, 2009 3:33 pm

ЧЭЛСИ........

Энэ зун наймаа арилжаанд мундаг идэвхтэй байгаагүй ч хоосонгүй ээ...... Оросын Роналдино гэгддэг Жирков-г ЦСКА-с 18 сая фунтаар авч, БОРО-н хаалгач Турнбулл-г фрийгээр авсан...... мөн СИТИ-н довтлогч Старридж-г бөөн хэл ам болж байж бүр шүүхдэж байж өөрийн болгосон........
Image
оросын ронни.......

Гуус явж оронд нь Миланы коуч Ансилоттиг томилоод байгаа.... саяхан мань эрийн удирдсан баг Супер цомд аваргуудыг пэналтиар хожиж аваргалсан........ өнгөрсөн улирлын супер баг болсон.......

Нилээн хэдэн залуусаа багуудад лооноор өгсөн....... Синклэр-г Виганд, Мансиэнни-г Волвэст, Райкович, Сточ нарыг Твэнтэ руу гэхчлэн лоодсон.........

Гол тоглогчдоо авч үлдсэн..... Дрогба Тэрри Лампард Чэх Баллак А.Коул Ж.Коул гээл..... ЖМ-н анх байгуулсан бүрэлдэхүүн үндсэндээ нээх өөрчлөгдөөгүй байгаа билээ....... одоо л аваргалдаг цаг нь.......
Тэд энэ жил аваргын титмийн төлөө хүчтэй өрсөлдөгч байх болов уу....... гэж таамаглаж байна........


ГАННЭРС

Одоогоор тэд ганц л шинэ тоглогч аваад байгаа билээ...... Белгийн хагас хамгаалагч Томас Вэрмаэлэн-г 11 сая фунтаар АЯКС-с авсан.........
Image

Харин Адибаёор, Коло Тоурэ нараа СИТИ руу 42 сая фунтаар арилжсан.......... тэдний орон зайг нөхөх тоглогч хайж л байгаа....... Вэнгэр-н хямдаас нь гэдэг бодлого ч заримдаа багт нь гай болоол бх шиг.......
Image

одоо л наймаа хийж багтаа тус болох тоглогч олж авах хэрэгтэй дээ........ Адибаёор-г орлуулахаар Бордо-н Чамак руу зүтгэж байгаа ч үнэн дээрээ тохиролцохгүй л байна даа.........
гол довтлогч Ван Пэрситэйгээ гэрээгээ сунгасан бөгөөд одоогоор тэд багийнхаа ахлагчийг цонх хаагдтал авч үлдэх хэрэгтэй байгаа...... Фабригас-г БАРСА Милан нар авахаар үзэж бгаа.........
тэд Топ 4-с мултарч мэдэх багийн тоонд л байна даа.....


ЛИВЕРПУЛ

Тэд энэ зун Портсмоут-с Глэн Жонсон-г 18,5 сая фунтаар, РОМА-с Акуйлани-г 20 сая фунтаар, ПСЖ-с Крис Мавинга нарыг авсан..........
Акуйлани нь 2 сар гэмтэлтэй гэсэн...... тэхээр багтаа туслах гэж удах нь дээ.........
Image

Харин тэд багийн гол тоглогчдын нэг Алонзог РЕАЛ руу 30 сая фунтаар /34 сая/, Арбэлоаг РЕАЛ руу 3,5 сая фунтаар зараад байгаа билээ......... Мөн Хьюпия-г Лэвэркузэн руу, Пэннант-г Зарагоза руу тус тус фрийгээр явуулсан.............
Image

энэ улирал хэр тоглох бол доо..... сайн мэдэхгүй юм.... топ 4-с мултарч ч магадгүй л юм..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Secret7 » Wed Aug 12, 2009 3:35 pm

1. Arsenal
Image
2. Aston Villa
Image
3. Birmingham City
Image
4. Blackburn Rovers
Image
5. Bolton Wanderers
Image
6. Burnley
Image
7. Chelsea
Image
8. Everton
Image
9. Fulham
Image
10. Hull City
Image
11. Liverpool
Image
12. Manchester City
Image
13. Manchester United
Image
14. Portsmouth
Image
15. Stoke City
Image
16. Sunderland
Image
17. Tottenham Hotspur
Image
18. West Ham United
Image
19. Wigan Athletic
Image
20. Wolverhampton Wanderers
Image

Ноднин доод лигээс орж ирсэн багууд бүгд тэсээд үлдсэн дээш орж ирсэн Burnley, Birmingham City, Wolverhampton Wanderers
тоглогчдын нэрсийг цонх дууссан хойно оруулья
Secret7
 
Posts: 75
Joined: Mon Jun 22, 2009 9:05 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Bold9 » Wed Aug 12, 2009 3:47 pm

Мистер С wrote: энэ улирал хэр тоглох бол доо..... сайн мэдэхгүй юм.... топ 4-с мултарч ч магадгүй л юм..........


Ямар ч үндэслэлгүй мухар таамаглал байна.. :smile: Цаг хугацаа харуулаад өгнөө С-аа :D
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Mr S » Wed Aug 12, 2009 3:59 pm

тм ээ...... цаг хугацаа харуулна ш дээ........ зүгээр л миний таамаг......
би тэгж бичлээ гээд топ 4-с мултарахгүй л дээ......
гэхдээ л магадгүй шүү...... :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby Gunnerz » Wed Aug 12, 2009 5:33 pm

Нэг ийм бичлэг оллоо. Зиак шинэ улирал эхэллээ. Цонх хаагдахад хэдхэн хоног үлдлээ. Зуны транферийн "ачаар" манайхийг топ-4-өөс унана гэсэн мэргэн бөөдий нар маш их олширчээ. Гэхдээ тийм биш. Одоогийн топ-4 ийн ноёрхол 2005 оноос эхтэй тэр үед шувуунууд гусарч тэдний дэрби эвэртон 4-т орж байв. түүнээс хойш энэ нүүр царай өөрчлөгдөөгүй энэ хооронд спурс, эвэртон, виллачууд маш их мөнгө зарж, сайн тоглогч нарыг олныг авчирсан боловч бас л хэвээрээ. Энэ зун Ситизенчүүдийн зарсан мөнгөний тоо манайхаас даруй 10 дахин их байгаа, зарим хүмүүс манай өвгөн ситид топ-4ийн эрхээ албаар өгсөн ч гэх хүмүүс байна. Гэхдээ ганц энэ зун топ тоглогч нараа зараад байгаа юм биш. эргээд санъя:
04-05 онд(топ-4 ийн ноёрхол эхэлсэн цагаас) бид вилтордгүй, Кану-гүйгээр ФА-капын аварга ПЛ-д 3- д орсон.
05-06 онд бид Виерагүйгээр АЛ-ийн финалд хүрч лигт 4-т орж байлаа.
06-07 онд Пирес, Райс, Бэргкамп, А.Коле-гүйгээр зогсолтгүй давшсаар Карлинг капийн финал, ПЛ-т 4 орж байсан билээ.
07-08 онд Бидний хамгийн хайртай тоглогч Анригүйгээр, лЮмберг наргүйгээр маш сайн тоглож улирлийн эхэн дунд үе хүртэл өнгөлж явж байгаад Эду-гийн бэртэл маш том цохилт болсоноор 3-т орж байж.
Өнгөрсөн улиралд Глеб, Фламини, Жилбертогүйгээр мөн бэртлийн ачаар Моцарт, Эду-гүйгээр АЛ-ийн семи финал, мөн 4-т орсон.
Энэ зун ч гэсэн санхүүгийн бэрхшээлээс болж 2 хүнээ алдаад байгаа билээ.
Гэвч бидэнд Арсен байгаа тэр өөрийн арга барил, зан чанар, философийн тусламжтайгаар 13 жил биднийг удирдаж клубийг өөрчилж агуу багийг босгосон, шинэ стадионтой ч болсон. Тэр Английн хөлбөмбөгийн нүүр царайг өөрчилсөн ш дээ.
Өвгөн одоо болтол яагаад одоо болтол өөрийн философоосоо гажихгүй байна вэ.
Залуу хүмүүсийн дэмжии, хөгжүүлэх дуртай мөн нарийн зантай ч холбоотой байх гэхдээ энэ зан нь төрөлхийн зан биш байхаа.
Манайх энэ улиралд ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэх болно.
Бид Топ-4 ийн жасгаалтийн дэс дугаарийг өөрчлөх болно.
Last edited by Gunnerz on Wed Aug 12, 2009 5:40 pm, edited 1 time in total.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Barclays Premier League 2009-10

Postby Seikoni » Wed Aug 12, 2009 5:38 pm

Battle for Runner-up гэж үү...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Barclays Premier League 2009-10

Postby Anarovich » Wed Aug 12, 2009 7:55 pm

gunnerz_14 wrote:Нэг ийм бичлэг оллоо. Зиак шинэ улирал эхэллээ. Цонх хаагдахад хэдхэн хоног үлдлээ. Зуны транферийн "ачаар" манайхийг топ-4-өөс унана гэсэн мэргэн бөөдий нар маш их олширчээ. Гэхдээ тийм биш. Одоогийн топ-4 ийн ноёрхол 2005 оноос эхтэй тэр үед шувуунууд гусарч тэдний дэрби эвэртон 4-т орж байв. түүнээс хойш энэ нүүр царай өөрчлөгдөөгүй энэ хооронд спурс, эвэртон, виллачууд маш их мөнгө зарж, сайн тоглогч нарыг олныг авчирсан боловч бас л хэвээрээ. Энэ зун Ситизенчүүдийн зарсан мөнгөний тоо манайхаас даруй 10 дахин их байгаа, зарим хүмүүс манай өвгөн ситид топ-4ийн эрхээ албаар өгсөн ч гэх хүмүүс байна. Гэхдээ ганц энэ зун топ тоглогч нараа зараад байгаа юм биш. эргээд санъя:
04-05 онд(топ-4 ийн ноёрхол эхэлсэн цагаас) бид вилтордгүй, Кану-гүйгээр ФА-капын аварга ПЛ-д 3- д орсон.
05-06 онд бид Виерагүйгээр АЛ-ийн финалд хүрч лигт 4-т орж байлаа.
06-07 онд Пирес, Райс, Бэргкамп, А.Коле-гүйгээр зогсолтгүй давшсаар Карлинг капийн финал, ПЛ-т 4 орж байсан билээ.
07-08 онд Бидний хамгийн хайртай тоглогч Анригүйгээр, лЮмберг наргүйгээр маш сайн тоглож улирлийн эхэн дунд үе хүртэл өнгөлж явж байгаад Эду-гийн бэртэл маш том цохилт болсоноор 3-т орж байж.
Өнгөрсөн улиралд Глеб, Фламини, Жилбертогүйгээр мөн бэртлийн ачаар Моцарт, Эду-гүйгээр АЛ-ийн семи финал, мөн 4-т орсон.
Энэ зун ч гэсэн санхүүгийн бэрхшээлээс болж 2 хүнээ алдаад байгаа билээ.
Гэвч бидэнд Арсен байгаа тэр өөрийн арга барил, зан чанар, философийн тусламжтайгаар 13 жил биднийг удирдаж клубийг өөрчилж агуу багийг босгосон, шинэ стадионтой ч болсон. Тэр Английн хөлбөмбөгийн нүүр царайг өөрчилсөн ш дээ.
Өвгөн одоо болтол яагаад одоо болтол өөрийн философоосоо гажихгүй байна вэ.
Залуу хүмүүсийн дэмжии, хөгжүүлэх дуртай мөн нарийн зантай ч холбоотой байх гэхдээ энэ зан нь төрөлхийн зан биш байхаа.
Манайх энэ улиралд ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэх болно.
Бид Топ-4 ийн жасгаалтийн дэс дугаарийг өөрчлөх болно.

Ганнерз гоё хэлжээ бүх юм улирал эхлэхэд харагдаж эхлэнэ. 8-)
Anarovich
 

Re: Barclays Premier League 2009-10

Postby Uugii » Wed Aug 12, 2009 9:59 pm

шинэ улирал юу юугүй эхэллээ ирэх улиралы талаар бодлоо биччий

түрүү жилийн аврагуудаас эхэльэе

хамгийн гол тоглогчоо алдсан гэхдээ юм бүхэн 2талтай чөтгөрүүдийн багийн тоглолт ихсэх сайн талтай ч муу нь КР-н оронзай дэндүү үгүйлэгдэнэ түнийг явсан нь тайтл-н өрсөлдөөнөөс шууд доош нь зулгаах бх валэнсиа сайн ч КР-н хэмжээнд тоглоно гэж үлгэр биз дээр нь+д тэвэз-г дэрбидээ алдсан тэр хэрэгтэй үед хэрэгтэй гоолуудыг оруулж бсн энэ 2 эсрэг талынхаа хамгаалгчидын шүний өвчин байлаа орлогчоор нь уруудаж яваа овэн хүмүүс түүнийг хөгшин үеээ өнгөрөөсөн гээл бхин би ч бас тэгж бодож бга ч тэр ямар тоглогч билээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж бга блгүй хэрвээ тэр гэмтэхүй формондоо ороод тогтвортой тоглолт үзүүлээд эхэлвэл залхуу бэрба-г ч банздаж магадгүй л гар да за тгд чөөгийнүүд миний бодлоор 3т л орох байх

Энэ жилийн аврага авах хамгийн магадлалтай баг Чэлси
Тэднийг аврага болно гэж бодох нилээдгүй шалтгаан бна
Үндсэн бүрэлдэхүүнээ хадгалж үлдсэн нөөц ч сайтай миний бодлоор тэд лигийн хамгийн хүчтэй бүрэлдхүүнтэй баг байж болох юм дэлхийн номэр 3 хаалгач (1т буффон 2т касиллас :mrgreen: ) төмөр хүнээр удирдуулсан хамглаалалт
дунд шугам бол тасархай микэл-г эс тооцвол бүгд сүпэр старууд
довтолгоо гол довтлогч дрогба барагийн хамгаалагчаас дутахгүй бие хаатай айлын хамгаалагчидын үйлийг нь үздэг гар харин асуудалтай тал нь төвийн шугамын одуудыг зохицуулж тоглуулах хэн хэн нь банз халаагаад байхааргүй гарууд гэхдээ зохицуулахаа хүрвэл зохицуулж болох учираас энэ тийм ч хүндээр тусахгүй л болов уу
шинэ дасгалжуулагч нь харин лийгт гавидаггүй чэлсигийхний мөрөөдөл болсон АЛ-д одтой азтай байдаг гэвч яаж ч бодсон түрүүлэх магадлал нь нөгөө 3саа хавьгүй илүү бна да

Улаанууд
Аврагын төлөө хамгийн ширүүн өрсөлдөх баг түрүү жил тэр олон =нүүдийхээ 2.3г нь хожилоор дуусгасан бол аврага авах байлаа энэ жил энэ балай зуршилаа засчихвал цом өргөөд зогсож гайхах хүн бхгүй л болов уу тгд ч хамгийн заналт тайсан чөөгийнүүд амжилтаараа зэрэгцээд ирсэн ПЛ-д гэж нэрэлгдэх болсноос хойш түрүүлж үзээгүй энэ мэт шалтгаануудаас болоод ширүүн үзэх байх энэ бүхнээс илүү тэдний тэмцэгч чанар
Улаануудтай тоглож байгаа баг хэдий хожиж бсн ч шүгэл дугарах хүртэл ахнаарлаа сулруулах юм бол дуусаа бүрэлдэхүүний %д дэлхийн шилдэг довтлогч байна шилдэг ДМ бна хамгаалалт нь дэлхийд биш юмаа гэхэд ПЛ-д шилдэгт орно торрэс гэмтчихгүй бол алтан шаахай авахад эргэлзэх зүйлгүй түүний талаар олон юм ярих нь илүүц биз түүн туслах улаануудын шүтээн жэррард гээл алонсо-г алдсаныг эс тооцвол бүрэлдхүүн бол чанга
шинээр авсан тоглогч глэн ПЛ-н шилдэг баруун ар хамгаалалт сайн довтолгоо дэмжихдээ бүүр сайн муу нь мэдээж алонсо-г алдсан түүний холын гайхалтай пасс ард талаас нойруулдаг хор зэрэг нь их дутагдана да машэ алонсог-н плэймэкр-н үүргийг гүйцэтгэнэ гэдэг юу л бол гэхдээ танай норвэгийн багтай хийсэн фрэндли-г үзэхэд холын пасс нтр дрэ нилээн хичээж бга болотой давгүй пассууд өгч бга харагдсан алонсо-н орлогчоор ирсэн ром-н эрдэнэс хэврэг-г эс тооцвол холын цохилт пассаараа алонсо-с илүү гарнуу гэхээс доор нь орохгүй( гэхдээ акуа алонсо-с илүү урагшаа тоглодог байхаа ширүүн ПЛ-д яадаг л болдоо)
за ингээд улирал дундуур сугарчихгүй бол аврага авах байх гэхдээ сурсан юмыг юу гэдэг билээ :mrgreen: ганц 2 онооны зөрүүтэй 2т орох байх

эцэст нь олон хүмүүсийн топ4н байраа тавьж өгнө гэж байгаа
залуу буучид
ингэж бодох болсон шалтгаан нь тодорхой түрүү жил вилла улиралын сүүл хэсэгт суучаагүй бол бас аршавин хэсэг чирээгүй бол байраа алдах дөхсөн
хэтэрхий залуу бүрэлдхүүнтэй туршлагагүй 1 хожидгоод эхлэчүүл тгд хэсэгтээ л хямардаг нтр гээл энэ байдал энэ байдал нь энэ улиралд арай өөрчлөгдөнө гэж найдаж бна шалтгаан нь аршавин бүрэлдхүүн дундаа нилээн ахмадад нь орно жаалуудад дутагдаад бсн туршлага манлайгч чанар гээд түүнд тоглолтыг эргүүлэх чадвар бий гэж бодож байна гэхдээ дээр хэлсэнчлэн юм бүхэн 2талтай тоглолт 1 хүнээс хамаарахгүй хамгийн чухал нь багийн тоглолт
ерөнхийдөө ПЛ-д дундаа намхан бүрэлдхүүнтэй энэндээ зохицсон хурдан тоглолттой энэ тоглолтын арга барилд зохьцож чадах од гэдэг ангилалд багтах эсвэл тэр хэмжээнд тоглож чадах туршлагатай(гэхдээ хөгшин биш) тоглогчидоор асуудалтай байрлалуудаа нөхцөн байхад ирэх улиралд ПЛ-г авдгүймаа гэхэд 2,3т ФА кап-г бол толгой өвдөхгүй авчина байх гэхдээ наймаанд нөгөө 3саа арай л хойрго байна 2 тоглогчоос олсон 40 гаран сая байна (цонх хаагдах дөхөж байгаач зай байнаа байна) энэ мөнгөөр дээрх тоглогчидыг авахад нээх асуудалгүй байх
ингээд улирал эхэлүүлбэл хамгийн хүнд байдалд орох нь арсэнал гэмтэл бэртлээс салдгүй эдүардо дундаж багийн төвийн хамгаалагчийг асуудалгүй хийчихээр ( уул нь довтлогч :RD ) бэнтнэр бас 1 чихрийн цаас росицки ( энэ хүн угаасаа танай багт хэрэггүй болж бга биз) эдүардо росицки 2 улирал-н талаас илүүг зурагтаар үзнэ гээд хэцүүхэн л санагдаж бна ядаж байхад ахлагчаа алдчих гээд ( гэхдээ энэ улиралдаа үлдэнэ байх)
за тгд эцэст нь яаж ч мяарч бсн байраа тавьж өгнө гэж юу л бол
гэхдээ нилээн ширүүн юм болсны эцэст 4т орчих байх энэ 4р байрны төлөө бараг 3н багтай алалцаж таарна да (сити тот эвэртон)
ингээд түрүүлэх магадлалыг 100% гэж үзвэл чэлси-40 ливэрпүл-30 чөөгий-20 буучид-10
за тгд нөхөдүүд ямар бодолтой байна хөндлөнгийн хүний нүдээр 1 иймэрхүү дүр зураг бууж бна да
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Barclays Premier League 2009-10

Postby CAHAKA » Wed Aug 12, 2009 10:24 pm

Uugiid : Arsenal vs Everton , Tot , City + Aston villa for the 4th place.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Barclays Premier League 2009-10

Postby Gunnerz » Thu Aug 13, 2009 5:05 pm

санал асуулга дээр долчко байхгүй сити нэг ч саналгүй явжийн ш дээ :mrgreen:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Barclays Premier League 2009-10

Postby Captain » Thu Aug 13, 2009 6:22 pm

bold9 wrote:
Мистер С wrote: энэ улирал хэр тоглох бол доо..... сайн мэдэхгүй юм.... топ 4-с мултарч ч магадгүй л юм..........


Ямар ч үндэслэлгүй мухар таамаглал байна.. :smile: Цаг хугацаа харуулаад өгнөө С-аа :D

энэ одоо яасан их далий таамаглал вээ :aain: :lol:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Barclays Premier League 2009-10

Postby J@x » Fri Aug 14, 2009 2:01 pm

Энэ жил манай жил байх болно оо. Лийгт бол түрүүлэх магадлал 50% байгаа гэж бодоод байгаа шдээ. Багийн морал бол аймар байгаа. Бүх талаараа нөгөө 3аасаа илүү байгаа. Ганц дутагдал гэвэл АЛ ПЛ 2н нэгийг сонго гэвэл АЛ сонгох учир лийгт арай бага анхаарал хандуулж магад. Гэхдээ энэ асуудал биш АЛ ПЛ 2ланг нь авна гэдэгтээ итгэлтэй байна. Олон жилийн азгүйтэл МанЮг пеналтаар буулгаснаар төгсгөл болсон. Go Go Chelsea :gold :gold :gold :gold
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Barclays Premier League 2009-10

Postby Тэрри_10 » Fri Aug 14, 2009 6:14 pm

Бирминхамын хамгаалагч нар тахал тусчихсан юм шиг бүгд гэмтчихсэн байх юм... яанадаа хөөрхийс :smile:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier League 2009-10

Postby Ladykop » Sat Aug 15, 2009 2:20 pm

Премьер лигийн хамгийн муу 20 наймаа

1. Андрей Щевченко
Хаанаас: Милан
Хаашаа: Челси
Үнэ: £30,8 сая
Хэзээ: 2006 он
Лондонгийн баг Миланы супер довтлогчийг авахаар хичээсэн боловч оролдлогууд нь бүтэлгүй болсоор 2006 оны зун хүссэндээ хүрч Британийн дээд амжилт болох 30 сая паундаар түүнийг авсан бөгөөд дебют гоолоо Ливерпулийн хаалганд хийж байв. Үүнээс хойш юу болсныг бүгд мэдэж байгаа болохоор илүүг нуршаад яахав. Миланд зээлээр өнгөрүүлсэн муухан улирлынхаа эцэст буцаад Стэмфордод ирсэн түүнээс Роман Абрамовичийн хамгийн муу наймаа гэдэг нэр тийм ч амар салахгүй л болов уу.
2. Али Диа
Хаанаас: Блит Спартанс
Хаашаа: Саутгемптон
Үнэ: үнэгүй
Хэзээ: 1996 он
Агентынхаа урьд хожид сонсогдоогүй назгай зан, бүдүүн зүрхний ачаар сенегалийн хагас хамгаалагч “Сент Мери”-д ажилд орсон байна. Түүний агент ямар нэгэн аргаар дасгалжуулагч Грэм Сунессийн утсыг олж аван түүнтэй ярихдаа өөрийгөө Жорж Веа ярьж байна хэмээн итгүүлж дөнгөв. Цааш нь ярихдаа өөрийн зээ дүү Либерийн шигшээ багт тоглодог ПСЖ-с чөлөөт агентаар дөнгөж сая гэрээ дууссан хэмээжээ. 1996 онд Википедиа байсангүй. Удалгүй Сунесс Диад нэг сарын гэрээ санал болгосон байна. Цаг агаар муу байснаас, нөөц багийнхны талбай усанд автсан тул Грэм түүний хэрхэн тоглодгийг харж чадаагүй байсан ч “Лидс”-тэй тоглох тоглолтонд нөөц тоглогчоор нэрийг нь өгчээ. 33 дахь минутанд “Веагийн зээ дүү” гэмтсэн Мэттьв Ле Тисье-ийн оронд талбайд гарснаар домогт явдал эхэллээ. Түүний тоглолт цугласан олныг алмайртал нь гайхашруулж, 53 дахь минут гэхэд л Сунесс Диаг нүднээс далдхан оруулав. Дараа нь Ле Тиссье хэлэхдээ “Тэр яг мөсөн дээр тэнцэж ядан байгаа Бэмби шиг байсан” хэмээжээ. Алигийн клубтэй байгуулсан гэрээ байгуулснаас хойш 2 долоо хоногийн дараа цуцлагдсан боловч сенегал залуугийн богинохон гарааны тухай дурсамж олон жилийн турш яригдсаар байдаг юм.
3. Хуан Себастьян Верон
Хаанаас: Лацио
Хаана: Манчестер Юнайтед
Үнэ: £28,1 сая
Хэзээ: 2001 он
2000/2001 оны Аваргуудын лигт ¼ финалаас хасагдсаны дараа Сэр Алекс алдарт Бэкхэм-Кин-Скоулз-Гиггз дөрвөлийг европын шийдвэрлэх шатны шаардлагад хангалтгүй байна хэмээн, тухайн үеийн дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэгийг Лациогоос авав. Энэ рекорд наймааны тухай BBC-ийн эксперт Марк Лоуренсон ярихдаа ”Ман Ютд Верон 2-ыг тогтоож дийлшгүй” гэж хэлж байв. Гэвч зөгнөл биелэлээ олсонгүй. Английн цомыг Бород, Лигийн аваргыг Арсеналд, АЛ-ийн финалын эрхийг Байер-т алдан Ман Ютд хоосон хоцорчээ. /харин энэ улирлын дараа сэр Алекс тэтгэвэрт гарахаа хойшлуулсан юм/ Дараа жил Вероны хувьд арай гайгүй эхэлсэн боловч, түүний оновчтой дамжуулалт, гайхалтай оновчтой торгуулийн цохилтынх нь хажуугаар английн хөл бөмбөгт дасч чадаагүй тоглогч тодоор харагдаж байсан юм. Хэвлэлийн бага хурлууд дээр Сэр Алекс “Та нар бүгд **н**, тэр бол fucking good player” гэж маргалдаж байсан ч Челсигээс 14 саяын санал ирэхэд голсонгүй. Ингээд 2003 онд fucking good player Челсиг зорьсон бөгөөд Британийн арал дээрх карьер нь тэнд дууссан юм.
4. Афонсо Альвес
Хаанаас: Херенвен
Хаашаа: Мидлсборо
Үнэ: £12,7 сая
Хэзээ: 2008 он
Херенвенд улирлын эхний хагаст баахан гоол оруулсны эцэст тэрбээр дээшлэхээр хатуу шийдэв. Агент Вагнер Августо нь интернэтэд баг нь түүнтэй хэрхэн муу харьцаж байгаа талаар текст хүртэл тавьсны эцэст Мидлбсборо авралын гараа сунгахаар болж, багийн түүхэн дэх рекорд тогтоох дүнгээр Альвесийг өвлийн цонхоор авчирчээ. Харин эхний гоолыг нь 4-р сард л олж үзэв. Гэхдээ ч бас зүгээр ч гүй Манчестер Юнайтедын хаалганд оруулж, улирлын эцэст Сити-ийн хаалгыг 3 гоолоор мялаав. Бүгд түүнийг ирэх улиралд зөвхөн Манчестерчууд бус бүгдийг гонсойлгоно гэж бодож байсан боловч Альвес 08/09 улирлыг Премьер Лигт 4 гоолтойгоор гараа, сэлгээ 2-ын хооронд шогшсоор дуусгажээ. Чемпионшипт үлдэхийг Афонсо хүсэх нь юу л бол. Тэгэхээр Вагнер Августог дахин ямар арга сэдэхийг харах л үлдэж байна.
5. Томас Бролин
Хаанаас: Парма
Хаашаа: Лидс
Үнэ: £ 4,5 сая
Хэзээ: 1995 он
Нэгэн цагийн дэлхийн хэмжээний довтлогч, Евро-92, ДА-94 ийн од Бролин “Элланд Роуд”-д ирэх үедээ өөрийн алтан үеийг нэгэнт өнгөрөөгөөд байсан юм. Швед тоглогчийг багтаа авсан дасгалжуулагч Жорж Грэм түүний хүмүүжил, хоолны дэглэмийн асуудалтай 2 жил тэмцсэний эцэст авахыг хүссэн багуудад зээлээр өгч эхэлжээ.
Английн хөлбөмбөгт дасгах 2 дахь оролдлогыг “Crystall Palace” хийж үзжээ. Гэвч тэд өөрийгөө анхаарах тал дээр нь юу ч хэлсэнгүй. Тэр үед швед тоглогч мэргэжлийн хөлбөмбөгчин гэхээсээ илүүгээр ямар нэгэн гайхалтай тохиолдлоор премьер лигт ороод ирсэн пиво барны байнгын үйлчлүүлэгчтэй адилхан харагдаж байв. 15 удаа тоглохдоо 0 бөмбөг оруулсан түүнийг дасгалжуулагч Атилло Ломбардогийн орчуулагчаар тавьж үзэн, удалгүй баг нь элит лигээс бүрмөсөн явсан байна.
6. Марко Богерс
Хаанаас: Спарта
Хаашаа: Вэст Хэм
Үнэ: £0,75 сая
Хэзээ: 1995 он
Харри Реднаппын намтрын нэгэн гол “чимэг” нь голланд вингерийг авсан явдал юм. 2 дахь тоглолт дээрээ л Богерс Гари Невилл дээр аймшигтай алдаа гарган талбайгаас хөөгдөж, үүндээ маш ихээр гутран англиас нууцаар оргон гарч, удалгүй эх орондоо фургон дотор амьдарч байгааг нь хүмүүс мэджээ. Богерс мөнхийн алдартай боллоо-тэрний хэрхэн тоглохыг харсан хүн цөөхөн ч премьер лигээс фургон руу зугтсан залуугийн тухай онигоо одоо хүртэл яригдсаар байна. Бас яахав, Guardian сонин нэг удаа энэ бүх явдал бол зүгээр л домог гэж бичсэн боловч ямар ч байсан Харри Рэднапп Богерстой бүх холбоог тасалсан юм.
7. Стив Марле
Хаанаас: Лион
Хаашаа: Фулхэм
Үнэ: £11,5 сая
Хэзээ: 2001
Дасгалжуулагч Жин Тиган Фулхэмийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр дунджаар 5 тоглолтонд 1 гоол хийдэг довтлогч авснаар багийн эзэн Мохаммед Аль-Файед-ын уурыг ихээр хүргэн, бүр 11,5 саяас нь заримыг нь идсэн хэрэгт буруутгагджээ. /Гэхдээ энэ нь шүүхээр няцаагдсан/ Марле маш муу байсан учир цалинг нь өгсөн хэвээр, Марсельд зээлээр явуулж, харин 18 сарын дараа франц тоглогчийн гэрээг цуцалсан байна. /Тиганы гэрээг үүнээс ч өмнө цуцалсан/
8. Массимо Таиби
Хаанаас: Венеци
Хаашаа: Манчестер Юнайтед
Үнэ: £4,4 сая
Хэзээ: 1999 он
“Венецийн сохор хүн”-ий Олд Траффорд дахь гараа овоо сайн эхэлж, баруун умардын дерби болох Ман Ютд-Ливерпулийн тоглолтонд хэдэн сайхан сэйв хийснээр МоМ болж байлаа. Уимблдоны эсрэг тоглолтонд тэр олигтой зүйл үзүүлж чадаагүй бөгөөд Саутхэмптонтой хийсэн тоглолтын 2 дахь үед болсон явдлыг нүдээр үзсэн нь хамаагүй дээр билээ.
[flv]<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/dMpjRfOmTjM&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=ru&feature=player_embedded&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowScriptAccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/dMpjRfOmTjM&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=ru&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowScriptAccess="always" width="425" height="344"></embed></object>[/flv]
Сэр Алекс түүнд дахин нэг боломж өгөхөөр шийдэж Челсигийн эсрэг тоглолтонд гараанд гаргав. Челси 5-0 р хожжээ. Үүнээс хойш Улаан чөтгөрүүдийн хаалганд бараа нь дахин харагдаагүй юм. Режинаас ирсэн 2,5 саяын саналд дор нь өгч явуулжээ.
9. Пер Кролдруп
Хаанаас: Уидинезе
Хаашаа: Эвертон
Үнэ: £5 сая
Хэзээ: 2005 он
Дэвид Мойес одоо л АПЛ-ийн хамгийн сайн наймаачдын нэг гэгдээд байгаа боловч 4 жилийн өмнө данийн төвийн хамгаалагч дээр бүтэлгүйтсэн явдал нь Ливерпулийн “улаан” хэсгийнхнийг ихэд зугаацуулсан билээ. Алан Стаббсыг явуулсны дараа “ириснүүд”-ийн дасгалжуулагч төвийн хамгаалалтаа нилээдгүй өндөр үнээр /Эвертоны хувьд/ бэхжүүлэхээр шийдэж Удинезе-с хамгаалагч авсан боловч Кролдруп англид ирэхдээ л бэртэлтэй байсан тул хэдэн сарын турш эмчлүүлж, эдгэрсэн хойноо ч үндсэн гараанд гарсангүй. “Вилла”-тай тоглох тоглолтонд нэг удаа түүнийг гаргамагцаа Мойес 1-р сард буцаагаад “Сери А” руу нь явуулжээ. “Эндхийн шүүгч нар нь тоглогчиддоо хэтэрхий их зүйлийг зөвшөөрөх юм . Тоглолт маш хурдан болдог. Үүнд нь дасахад надад их хэцүү байсан ” гэж сүүлд Кролдруп хэлж байжээ.
10. Хосе Антонио Рейес
Хаанаас: Севилья
Хаашаа: Арсенал
Үнэ: £10,5 сая
Хэзээ: 2004
Севилийн академийн төгсөгч 2004 оны өвөл Арсеналд ирэхийн өмнө испанийн бүх грандуудын сонирхолд багтаж байв. 2 дахь тоглолтондоо өөрийн хаалганд гоол оруулсан боловч улирлын төгсгөлд тоглолт нь задарч эхлэн, 04/05 улирлын эхэнд 6 тоглолтонд 6 гоол оруулав. Гэвч Олд Траффордод “буучид” хожигдож, 49 тоглолтонд хожигдолгүй явж байсан цувралаа зогсоосны дараагаас мань нөхөр эх орноо гэнэт маш ихээр санаж эхэлсэн байна. Тэр тоглолтонд ах дүү Невиллээс нилээдгүй хүртсэн тул арга ч гүй биз. Дараагийн “ханш уналт” нь 2005 оны эхээр испанийн нэгэн радиогийн хөтлөгч түүн рүү залган, өөрийгөө “Рейл Мадридын” ерөнхийлөгч байна гэж танилцуулснаас болов. Лондонд амьдрал маш хэцүү байна гэж Рейес гомдоллон хэлсний дараа түүний явах нь зүгээр л цаг хугацааны асуудал болсон юм.
11. Сергей Ребров
Хаанаас: Динамо Киев
Хаашаа: Тоттенхэм
Үнэ: £11 сая
Хэзээ: 2000 он
12. Адриан Муту
Хаанаас: Парма
Хаашаа: Челси
Үнэ: £15,8 сая
Хэзээ: 2003 он
13. Бошко Балабан
Хаанаас: Динамо Загреб
Хаашаа: Астон Вилла
Үнэ: £5,8 сая
Хэзээ: 2001 он
14. Фрэнсис Жефферс
Хаанаас: Эвертон
Хаашаа: Арсенал
Үнэ: £8 сая
Хэзээ: 2001
15. Клеберсон
Хаанаас: Атлетико Паранаенсе
Хаашаа: Манчестер Юнайтед
Үнэ: £6,5 сая
Хэзээ: 2003 он
16. Жоуи Бартон
Хаанаас: Манчестер Сити
Хаашаа: Ньюкасл
Үнэ: £ 5,8 сая
Хэзээ: 2007 он
17. Жан Аллен Бумсонг
Хаанаас: Рейнжерс
Хаашаа: Ньюкасл
Үнэ: £8 сая
Хэзээ: 2005 он
18. Алберт Луке
Хаанаас: Депортиво
Хаашаа: Ньюкасл
Үнэ: £9,5 сая
Хэзээ: 2005 он
19. Крис Саттон
Хаанаас: Блэкберн
Хаашаа: Челси
Үнэ: £ 10 сая
Хэзээ: 1999 он
20. Винстон Боггард
Хаанаас: Барселона
Хаашаа: Челси
Үнэ: үнэгүй
Хэзээ: 2000 он
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby B.BIlguun » Sat Aug 15, 2009 11:19 pm

За ямар ч байсан сийзон эхлэв манай Чэлси нэг хожчихлоо хэхэ... :-D :-D :-D :-D
Image BG&KG
User avatar
B.BIlguun
Charger
Charger
 
Posts: 110
Joined: Fri Dec 14, 2007 9:11 am
Location: Улаанбаатар, Монгол

Re: Barclays Premier League 2009-10

Postby Suugii » Sat Aug 15, 2009 11:51 pm

Өнгөрсөн жил WBA гэж нэг шал арчдаг баг байсан энэ жил энэ хэдэн чоно шал арчиж дуусах юм даа :smile:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Barclays Premier League 2009-10

Postby J@x » Sun Aug 16, 2009 10:27 am

Өнөөдөр ливэрпүүлийн унахыг харна гэж байгаа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Barclays Premier League 2009-10

Postby carlsberg_mgl » Sun Aug 16, 2009 10:33 am

J@x wrote:Өнөөдөр ливэрпүүлийн унахыг харна гэж байгаа

бид мартахгүй шарх чинь л улам сэдрэх байх даа... :RD
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Barclays Premier League 2009-10

Postby Тэрри_10 » Mon Aug 17, 2009 9:38 am

Chelsea 2 - 1 Hull City
Aston Villa 0 - 2 Wigan
Blackburn 0 - 2Man City
Bolton 0 - 1Sunderland
Portsmouth 0 - 2Fulham
Stoke City 2 - 0 Burnley
Wolves 0 - 2West Ham
Everton 1 - 6 Arsenal
Man Utd 1 - 0 Birmingham
Tottenham 2 - 1 Liverpool


Нэг ч тэнцээгүй сайхан эхлэж байнаа :beer
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier League 2009-10

Postby che » Mon Aug 17, 2009 2:12 pm

http://www.dailymotion.com/video/xa6pne ... 0809_sport

Энэ долоо хоногийн Пл-ийн 2 good 2 bad гэнэ. кк тэр Кийн-г.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Barclays Premier League 2009-10

Postby CAHAKA » Mon Aug 17, 2009 11:32 pm

che wrote:http://www.dailymotion.com/video/xa6pne_2g2b-160809_sport

Энэ долоо хоногийн Пл-ийн 2 good 2 bad гэнэ. кк тэр Кийн-г.


Хаха М.Хьюз хахаха :-o :eek:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Barclays Premier League 2009-10

Postby J@x » Tue Aug 18, 2009 11:20 am

carlsberg_mgl wrote:
J@x wrote:Өнөөдөр ливэрпүүлийн унахыг харна гэж байгаа

бид мартахгүй шарх чинь л улам сэдрэх байх даа... :RD

Танайх ахиад нэг жил хүлээцэн харагдаж байгаа юм бишүү
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Barclays Premier League 2009-10

Postby Тэрри_10 » Tue Aug 18, 2009 12:17 pm

2009/2010 оны улиралд АПЛ-д тоглож буй клубүүдийн нас:

манайх ч залуухан юм аа :mongol:

Image
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier League 2009-10

Postby suldees » Tue Aug 18, 2009 12:44 pm

Топуудаас арсеналыг харнаа гэж. за тэгээд Вилла Тот Сити Евэртон нараас нэг нь дээшлээсээ гээд л ПЛ үзэждээ гэж
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests