Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ливерпүүл 09/10: All for One, One for All

Postby boboZ » Tue Aug 11, 2009 12:01 am

За шинэ сэдэвээ нээлээ. Бүхнийг шинээр гоёоор эхлүүлцгээе..
Өмнөх сэдэвий хуудасны тоог 2 дахин гэхдээ чанартай мэдээлэл хүнд өгөөжтэй гоё бичлэгүүдээр ихэсгэхийн төлөө Копууд урагшаа.
Хэрэлдсэн ч хувийн дайралт биш мэдлэгийн дайралт хийж соёлтой сайхан форумдаарай..
Энэ жил биднийх болох нь дэндүү тодорхой байгаа шүү..

Унтаж буй улаан шувуунууд сэрж байна.. Дураараа дургидаг дунд чөмгөөрөө жиргэсэн чөөгий-ийн эрин гэж нэрлэгдээд байгаа энэ үед бид цэг тавиж өөрсдийн араамандаа яайжигнахаар ирлээ.. Болгоомжлоорой.. :idea:

Image


Өнгөрсөн улиралаа товчхон дүгнэвэл бид 10н онооноос 9-ийг авсан боловч бидний өрсөлдөгчид 10-аас 10-ыг авсанаар бид мөрөөдөлдөө хүрэхэд алхам л дутсан. Тэгвэл одоо өнгөрсөнийг орхиод яг одоодоо ирцгээе.

Image


Хэзээ ч ганцаараа алхдаггүй, хэдэн ч бөмбөгөөр хожигдож явсан гутардаггүй халуун цуст Копууд удаан хүсэн хүлээсэн мөрөөдлийнхөө төлөө бас нэгэн тулаанаа хийхэд бэлэн боллоо. Энэ улирал бол тэр чигээрээ нэр төрөө хамгаалах, сэргэн мандалтаа батлах улирал болох болно.



Classic quotes:


Paul Ince: I love tackling, it’s better than sex!

Bill Shankly’s famous words of wisdom
(Доорхи хэдэн өгүүлбэрийг бүх Копууд Библь адил амны уншлага болгож цээжилсүгэй. Агуу хүний хэлсэн агуу үнэн үгс. Албаар орчуулсангүй байгаа байдлаар нь тавилаа.)
Image

I want to build a team that’s invincible, so that they have to send a team from bloody Mars to beat us!
To a young Liverpool player: The trouble with you, son, is that your brains are all in your head and not in your feet.

On mind over matter
: I told this player.. listen son, you haven’t broken your leg.. it’s all in you MIND!

On the fans: The word fanatic has been used many times.. I think it’s more than fanaticism. It’s a religion to them. The thousands who come here, come to worship.. it’s a sort of shrine, it isn’t a football ground.

On This Is Anfield sign
: It’s there to remind our lads who they’re playing for and to remind the opposition who they’re playing against!

In his pre-match build up
: If you’re in the penalty area and aren’t quite sure what to do with the ball, stick it in the net and we’ll discuss your options afterwards!

To Tommy Smith
: Take that bandage off! And what do you mean YOUR knee? It’s LIVERPOOL’S knee!

About Merseyside rivals Everton
: If Everton were playing at the bottom of my garden, i’d shut the curtains.

To a young Liverpool player: If you are first, you are first. If you are second.. …you are nothing.

To some reporters: All players are born. Anyone who tells you that they can make players are very stupid people.

On referees
: The trouble with football referees is that they know the rules but they don’t know the game!

To a reporter
: I always said we had the best two teams on Merseyside… Liverpool and Liverpool Reserves.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Tue Aug 11, 2009 12:04 am

Uuganaa wrote:Шинэ сэдэвт зориулсан дүрэм журам:

1. Мэдээ мэдээлэл оруулж байгаа үед заавал орчуулж оруулж байх.
2. Мэдээний гарчиг BOLD оор мөн Улаан өнгөтэй байх.
3. Мэдээ мэдээлэлд заавал эх сурвалжийг нь доор нь хавсаргаж байх.
4. Оруулсан урт мэдээ мэдээлэл ээс их татах үед зөвхөн гарчиг хэсгийг нь иш татах

Анхаарах зүйлс:
1. 2-5 үсэгнээс тогтсон нэр бүхий манай зарим Ливэрпүүлийн фэнүүд худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл эх сурвалжгүйгээр тавихаас зайлсхийх. Жишээ: ...... гэж тоглогч Ливэрпүүлд ирнэ гэж байна гээд нэг өгүүлбэр бичээд орхичихдог тэрийг нь хөөгөөд үзхээр *a*л худлаа байдаг.
2. Гадны хэмт халдлагад хариу эсэргүүцэл үзүүлэхдээ илүү соёлтойгоор, өөрийгөө бандуулахаас зайлс хийж, илүү хорон үгээр, ёогчилсон байдлаар эсэргүүцэл үзүүлэх :mrgreen:
3. Багын бусад гишүүдээ үргэлж өмөөрөн хамгаалж байхыг эрхэмлэх.
4. Шинээр элсэн орж буй багын хөгжөөн дэмжигчидтэйгээ соёлтой боловсон харьцаж нөхөрсөгөөр угтан авах, шинэ хуучны ялгавартай үзэл гаргахгүй байх.
5. Энэ жил манайх маш олон цом авч, олон тоглолтонд ИЛТ ДАВУУ хожих магадлал өндөр байгаа учир айлын сэдэврүү дайралт хийхдээ мөн соёлтой боловсон байх. Өөрийгөө бандуулхаас зайлс хийх.
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Funky » Tue Aug 11, 2009 12:19 am

Ааааааааааая :mrgreen:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Tue Aug 11, 2009 12:22 am

За сайхаан сайхан... Хэдийгээр ПЛ-д түрүүлж чадаагүй ч бобоЗын хэлдгээр атгаад алдсан нэг улирал өндөрлөж дараачийн улирал эхлэх гэж байна... хамгийн түрүүнд хүсэх юм бол манайхнаас гэмтэл бэртэл л холуур байгаасай билээ... Гэмтэл бэртэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон тохиолдолд манайх 20 жил аваагүй байгаа цомоо авахад маш дөхөм байх нь тодорхой...

За тэгээд багийн гараа ийм л байх байлгүй дээ...

..................Рейна

Жонсон....Карра...Шкэртэл/Аггер....Аурелио/Инсуа

..........Акуалани/Лукас.....Маше

Койт..........Жеррард..............Риера/Бабел

..................Торрес

Ийм бүрэлдэхүүнээр тайтл авна л гэж зүтгэхээс өөр яахав дээ.. Зүтгээд байждээ ингээд... Go Go Liverpool :gold
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Tue Aug 11, 2009 12:30 am

Копуудын дүрэм:
1. Ху нам дэмждэггүй байх..
2. Сэдэвтээ хэрэгтэй мэдээлэл оруулж байх
3. Цэнхэрүүд, Чөөгий нарыг дайснаа гэдэгий санаж авах.
4. 3-р зүйл дээр үндэслэн надад /Копууддаа/ дээрх дайснуудын сэдэв оршсоор байгааг өдөр болгон сануулах /Чингис хаандах../
5. Хэрэв чи эмэгтэй бол өөр багийн фенүүдтэй зөвхөн албан ёсны сэдвээр л харицах
6. Хэрэв чи эрэгтэй бол өөр багийн эмэгтэй фенүүдийг аль болох олноор урвуулах
7. Бусад Копуудда хүндэтгэлтэй хандах нийтийн өмнө хэзээ ч хийх гэж оролдохгүй байх. /Тусдаа Конференсээр хувийн асуудлаа яриж болно/
8. Аль болох чанаргүй бичлэг хийхээс татгалзах
9. Форумын дүрмийг дагах
10. Шинээр форумд элсэж буй Коп байвал өөрийнхөө талаар Копууддаа дэлгэрэнгүй танилцуулах..

Копуудын хар дансанд байгаа нэрс эдгээрээс болгоомжил:
мик өвөө
Онц аюултай, Шалтгаан-Хэзээ ч манай `Лаануудыг` зөвшөөрдөггүй..
амараа101о /улаанаа/
зэрэглэл: Онц аюултай, шалтгаан-чөөгий мөртлөө улаан бас зөрүүд аймар өө хайдаг..
Аагий нар
зэрэглэл: Дундаж аюул, шалтгаан-Мик өвөөгийн шавь нар мөн манай хуудас спамаар дүүрэх ихэнх үрийг нь чимээгүй цацдаг..
Болдоо
зэрэглэл: залхуу дундаж, шалтгаан-юмыг сохроор үзэн яддаг чөөгийгийн фен болохоороо манай юунд ч дургуй.. дургуй биш бүр үзэн яддаг Али-Кайда шиг байнга заналхийлдэг..
Хулганаа
зэрэглэл: Спам, шалтгаан- Харх ямар байдаг билээ яг тийм... Тааралдсан сэдэв болгондоо комьпютер авж шидэх дарвайтлаа уйлж бузарлах хоббитой.. Саяхан "ганц"аас гарсан..
Ягаанаа/CR7 or 9/
зэрэглэл: дундаж, шалтгаан- цэрэгт явсан эмэгтэй хүн.. дэндүү эмэгтэйлэг чимхсэн чимхсэн зэвүүн бичлэгтэй.. "Ганцад" нэг камерт Хулганаагаар зугаагаа гаргаж байсан..
Реалын 2 нутагтнууд:
Реалын аватартай чөөгийг дэмждэг нөхдүүд.. Аюултай хэрүүлч Реалаас илүү чөөгийг өмөөрж бүр зодолдохоо шахна..

Мөн олон жилийн дундаж статаар манайхтай дипломат харицаа тогтоосон хэд хэдэн хүн болон баг бий. Үүнд:
Арсеналын буу нар /ихэнх нь/
Валенсигийн ганц фен нь /гайгүй ч юм шиг гайтай ч юм шиг л байдийн/
Барсагийнхан /ихэнх нь/
БаянааЦ /бие дааж/
Төөгөө /бие дааж/
Реал саяхныг хүртэл гайгүй байсан энэ жил манайх хү***дсэний дараа заримууд нь жоохон шархтай үлдсэн.. Дипломат харицаа тасарж байгаа учир нь манай дайсан чөөгийтэй дэндүү дотно.
НьюКастлын "фенүүд" болон сэдэв
Сандерландын сэдэв
Астон Вилла /бүгд/
Тоттенхам /бүгд/
Италиас Рома (Рийз Акуа гэсэн нэг нэг элчин сайдтай)

Жич: Шинэ Ливерпүүлийн фен гишүүддээ хэлэхэд ямар нэг юманд уян хатан хандаж сур, зарим нэг хөнгөн шогийг тоохгүй өнгөрөөхгүй бол "ганц" руу явах магадлал чинь анх бүртгүүлсэн сардаа бараг 90% тай байгаа шүү.. Энийг ганц би хэлээд байгаам биш.. Копууд халуун цустай юмыг зүгээр өнгөрөөдгүй зантай ч эхэн үедээ орчинтойгоо жоохон дасаж ирээд аль болох хуви хүнрүү чиглэсэн дайралт хийхгүй хэрэлдэж суравал ванлий даа ванлий...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Funky » Tue Aug 11, 2009 12:47 am

ямарч цомгүй хоцорно гэсэн сонголт санал асуулганд алга :help:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Tue Aug 11, 2009 12:49 am

2009-10 оны улиралд манай өмсгөл дээр байдаг Carlsberg солигдох тухай яриа гараад байсан.. Учир нь спортод согтууруулах ундаа сурталчлахыг хориглож байгаа... Франц.. гэх мэт улсад хэрэгжээд эхэлсэн.. Түрүү жил Марсейлтай тоглох гэж очиход доорх киттэй тоглож байсан...
Image
Мөн Карлсберг Leppings Lane-г ивээн тэтгэдэг болсон..
Image
Leppings Lane нэртэй хэсэгт нөгөө айхтар Хилсборогийн хэрэг болсон билээ.. Энэ нь мэдээж Хилсброгийн ослоор амь насаа алдсан 96 хүний дурсгалыг үл хүндэтгэсэн хэрэг болсон тул олон Ливерпүүлийн фануудад таалагдахгүй байгаа...
Мөн Карлсбергээс Ливерпуль ердөө 2.5сая фунт авдаг байжээ... Энэ нь бусад топ багуудтай харьцуулбал 5 дахин бага мөнгө юм...Гэвч 8сарын9ны Дэйли Мэйл сонины мэдээлж байгаагаар Карлсберг Ливерпултэй 25 сая долларын гэрээ хийсэн тухай мэдээлжээ.. Ингэхээр бид дараа жил ахин Саrlsberg гэсэн бичигтэй киттэй цом өргөхийг харах юм шиг байнаа :D
Image
Last edited by Адмирал on Tue Aug 11, 2009 1:11 am, edited 1 time in total.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Captain » Tue Aug 11, 2009 1:24 am

за багийн бүрэлдэхүүнийг танилцуулья...
Liverpool FC 2009-2010 squad
Дасгалжуулагчид ба багийн арын алба:
Image
манай Босс Рафаэл Бэнитэз 2004 онд манайхыг удирдахаар Валэнсиа-г хөсөр хаян ирж байсан билээ...
Image
туслах дасгалжуулагч Самми Лий коп цустай нэгэн билээ ...
Image
Жон МакМахон нөөц багийн ерөнхий дасгалжуулагч...
Image
Маурицио Пэллэгрино 1-р багийн дасгалжуулагч...
Image
Dave McDonough техникийн судлаач гэхиймүүдаа...
Image
Эдүардо Парра Гарсиа фитнэсс хариуцсан дасгалжуулагч
Image
Пако Дэ Мигэл фитнэсс хариуцсан дасгалжуулагч
Image
Гонзала Родригэз нөөц багийн фитнэсс хариуцсан дасгалжуулагч
Image
Шави Валэро хаалгачын дасгалжуулагч
Image
Антонио Гомэз Пэрэз нөөц багийн дасгалжуулагч
Image
John Achterberg нөөц багийн хаалгачын дасгалжуулагч
Image
Эдүардо Масиа ерөнхий скаут
Image
Майк МакГлин ерөнхий скаут
Image
Марк Валлэр багийн эмч
Image
Роб Прайс Senior Physiotherapist
Image
Крис Морган Physiotherapist
Image
Матт Конопински Physiotherapist
Image
Иван Ортэга Sports Therapist
Image
Фэликс Фэрнандэс Лэдэсма Sports Therapist
Image
Пол Смолл Masseur
Image
Грахам Картэр Kit Manager
Багийн тоглогчид
Хаалгач нар
Image
43:Дин Бүзанис
нас:19
Image
42:Peter Gulacsi
нас:19
Image
30:Charles Hubert Itandje
нас:27
Image
41:Мартин Хансэн
нас:19
Image
1:Диэго Кавалиэри
нас:27
Image
25:Пэпэ Рэйна
нас:27
хамгаалагч нар
Image
45:Микэл Сан Хосе Домингуэз
нас:20
Image
37:Мартин Скртэл
нас:25
Image
2:Глен Жонсон
нас:25
Image
40:Даниэл Санчез Аяала
нас:19
Image
5:Даниэл Аггэр
нас:25
Image
23:Жэмэ Каррагэр(багийн дэд ахлагч)
нас:31
Image
32:Стэфэн Дарби
нас:21
Image
27:Филип Дэгэн
нас:26
Image
38:Андрэа Доссена
нас:28
Image
36:Стив Ирвин
нас:19
Image
12:Фабио Аурэлиo
нас:30
Image
22:Эмилиано Инсуа
нас:20
Image
34:Мартин Кэлли
нас:19
хагас хамгаалагч нар:
Image
31:Набил Эл Зар
нас:23
Image
8:Стивэн Жэррард
нас:29 (багийн ахлагч)
Image
21:Лукас Лэйва
нас:22
Image
20:Хавиэр Машэрано
нас:25
Image
19:Райн Бабэл
нас:23
Image
26:Жэе Спиринг
нас:21
Image
15:Ёсси Бэнаюүн
нас:29
Image
11:Албэрт Риэра
нас:27
Image
28:Дэмиан Плэссис
нас:21
багийн довтлогч нар
Image
10:Андрэй Воронин
нас:30
Image
24:Давид Нгог
нас:20
Image
29:Кристиан Нэмэт
нас:20
Image
18:Дирк Куйт
нас:29
Image
39:Натан Эклэстон
нас:19
Image
9:Фэрнандо Торрэс
нас:25
Image
Даниэл Пачэко
нас:18
гэсэн 35 тоглогчын бүрэлдхүүнтэйгээр энэ улиралд орохнээ...
гэхдээ солилцоо наймааны цонх хаагдаагүй учраас энэ дээр нэмэгдэх мөн хасагдах байх гэж бодож байна ...
Акиулани-г танилцуулагүй байгаа учраас түр багтаасангүй...
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Шүдэрхэг » Tue Aug 11, 2009 2:55 am

За Ямар сайxан бнаа... Бүүр сэтгэл эдэр xөрөөд энэ тэр! Энэ жил Манайxан Бусад багуудад бөмбөг өшөглөхийг утгаар н заана! Зүрxэндээ Багаа Зүүдэндээ Тоглолтоо Сэтгэлдээ Xожил бодоод манайхан ална доо энэ жил!!! Харж байгаарай чөмөгнүүдээ!!!
Сэдвийн маань нэр бол зүгээр л Амьд бусадийнхийг бодвол!!! Жинxэнэ Копуудийн шинж чанар ханхалж бн!!! :beer :mongol: :gold :gold :gold
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Бамбууш » Tue Aug 11, 2009 3:22 am

Ирэх улиралын өнгө....
За ингээд 2008-2009 дуусч бид шинэ улиралтай золгох мөч хаяанд ирээд хаалга тогшиж байна.Өнгөрсөн улирал тоглогчидод мөн Рафад ихийг бодогдуулсан байх гэж найдаж байнам.. Өнгөрсөн улирал Манайх нийт 25 хожил авсанаас гэртээ 12 хожиж зочилож тоглосон тоглолтон дээрээ 13 хожижээ.. Муугүй үр дүн.. Харин 11 тэнцээ хийснээс гэртээ 7 тэнцэж ( шал ашиггүй тэнцээнүүд байсан энэ дээр бид сайжрах ёстой) айлын талбай дээр 4 тэнцэв. Зочлож тоглосон 2 тоглолтон дээрээ хожигдсон нь ПЛ-н бусад багуудаас хамгийн цөөн хожигдолтой багаар тодорсон юм. Тоттенхам-д Вайт Харт Лайнд 2008 оны 11 сарын нэгэнд тоглосон тоглолтонд Каррагерын өөртөө хийсэн гоол мөн Павелченкогын гоолоор хожигдож байсан билээ. 2 сарын 28 нд Мидлэсбөрөгын Риверсайдад зочилон тоглоод мөн л Шаби Алонсогын өөртөө хийсэн гоол мөн Турк тоглогч Тунчагын гоолуудаар хожигдов.. Үүнээс хойш хайрн хожигдол гэдгийг Лигийн тоглолтон дээр умартаж 1 ээс дээш гоолоор айлын хаалгыг бөмбөгдөж эхлэсэн юмаа.... Стоук сити хэмээх шинээр Пл-д доод дивизионоос нэр дэвшин орж ирсэн багтай хоёр ч хэрэггүй тэнцээг хийж орхисон нь манай том сул талуудын нэг... Ер нь өнгөрсөн улиралыг дүгнээд үзэхэд ялж болох газар тэр тусмаа гэртээ шал хэрэггүй 7-н тэнцээ хийж байсан байх юм. Вест Хам, Фулхем, Стоук, Манчестэр Сити гэсэн багууд Энфиелдэд тэнцээний төлөө ирээд тэрийгээ хийгээд сэтгэл хангалуун буцдаг энэ асуудлыг энэ улирал өөрчлөх хэрэгтэй гэж мөхөс би сэтгэнэм. Тэгэхэд бидний гол өрсөлдөгч болох Манчестэр Юнайтед болон Челси багууд гэртээ тоглосон хожиж болох, хожих ёстой тоглолтууд дээрээ хожилоо авсаар ирсэн байна. Нэн ялангуяа Манчестэр Юнайтед 1 гоолыг яаж ийж байгаад оруулаад тоглолтыг өөрсөддөө тун ашигтайгаар шийдвэрлэсэн үе цөөнгүй бий..... Хаалганыхаа өмнө 11 үүлээ хамгаалдаг багтай бид өөр тактикаар тоглож тэдний хамгаалалтыг сэтлээд тоглолтыг бүрэн хяналтандаа авах ёстой. Ямарч багтай тоглосон дунд шугамд бөмбөг илүү эзэмшиж илүү даваймгай байдаг ч өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтгэлж чадахгүй хий дэмий нааш цааш дамжуулсаар цагаа дуусган утгагүй тэнцээгээ хийдэгээ больвол бидэнд Тайтл тун ойрхон байгаа.. Ялангуяа Энфиелдэд хожигдох болон тэнцэх эрх байхгүй юм... Өнгөрсөн улирал бид нилээдгүй зүйлсийг бидэнд эргэлзэгчдэд батлан үзүүлсэний нэг нь бид ахлагчгүй тоглож чадна гэдэг байлаа.. Тиймээ Стивен Жеррард бол өнөө цагын хөлбөмбөгт ховорхон заяах авъяастай нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Төрлөхийн удирдагчын чанар , ялан дийлэх хүсэл, оновчтой дамжуулалтууд, алсын аюултай цохилтууд нь түүнийг өнөө цагын шилдэгүүдийн эгнээнд яах аргагүй багтаана.. Рафаг ирэхээс өмнө мөн ирээд хэдэн жил болоход Айрон Сайдаас төрөн гарсан энэхүү Скоусер залуу Ливерпүүл хэмээх үүх түүхтэй багийг нуруун дээрээ ганцаараа авч ирэв.. Түүнийг талбайд байхад багийн бусад тоглогчид илүү сэтгэл тайван тоглож хожих хүсэл илүү болдог нь нууц биш юм. Гэхдээ мөн түүнийг байхгүй үед эсвэл түүнийг хөдөлгөхгүй маркинг хийх үед багийн тоглолт үхээнц талруугаа шилждэг нь нууц биш... Түүнээс энэ баг дэндүү их хамаарч байсан цаг саяхан.. Гэвч тэр байдлыг өнгөрсөн улиралын тоглолтууд үгүйсгэж чадсан юм. БИД НЭГ ХҮНИЙ БАГ БИШ... Тун чухал ялалтуудыг бид түүнгүйгээр хийж чадсан.. за дараагийн дурсагдах ёстой хүн бол мэдээж Нарлаг Испаниас будант АЛбионд газардсан Фернандо Торрес.... Эхний улиралдаа тэрээр 33 гоол бүх оролцсон тэмцээнүүддээ оруулж Энфиелдэд домог гэсэн Статустай болох эхлэлээ гайхалтай тавьсан. Өнгөрсөн жил мөн Улсынхаа шигшээтэй хамтран Евро 2008 -д оролцон улмаар Финалд Германы хаалганд хожлын цорийн ганц бөмбөгийг хийж 1964 оноос хойш олон улсын тэмцээнд нэг ч амжилт үзүүлээгүй байсан багаа дахин алдарын титэмийг зүүхэд том үүрэг гүйцэтгэсэн билээл... Өнгөрсөн улирал гэмтэл бэртэлтэйгээр эхлэн нилээдгүй чухал тоглолтуудыг өнжсөн нь одоо эргээд бодоход тун харамсалтай.. Жеррард тэр хоёр гараанд ердөө хамтдаа 17 хон удаа гарсан байх юм. Хэрвээ хэрвээ хэрвээ ..... Гэвч тэр бол өнгөрсөн үе.. Бидэнд зөвхөн өнөөдөр болон маргааш гэсэн цаг хугацаа л байна. Дэлхийд хүчтэйд тооцогдох дунд шугам маань харин өнгөрсөн улирал гайхалтай байсаныг дурдах нь зүйн хэрэг... Маестро Шаби Алонсо.... Манай хамгийн тогтвортой тоглолт үзүүлж байсан тоглогч... Эзнээ яг олдог холын болон ойрын зайн дамжуулалтууд, 30 аас хол яардаас огцом хүчтэйгээр хаалгаруу өшиглөх цохилтууд түүний нэрийн хуудас... Гэвч тэрээр ирэх улирал бидэнтэй хамт байхгүй болсон билээ.. Шинэ тутамд дахин хүчийг авч сэргэж буй Реал Мадрид клубын энэ зуны эцсийн наймаанд тэрээр орон одлоо.. Зүгээрчгүй 30£ саяын үнээр Бернабуэд газардсан юм. Манай домог Сами Хийпия ч гэсэн гэрээ нь дуусч Германы Леверкузн багтаа 2 жилийн гэрээ үзэглэн Будант Ливерпүүлийг орхин одлоо.. 2007 онд ирсэн Алваро Арбелио ч мөн 4 £ саяаар Эзэн хааны багт зарагдав.... Мөн нөөц багт тоглодог хэд хэдэн тоглогчид үндсэн багт анхны тоглолтуудаа хийж улмаар цаашид үндсэн бүрэлдэхүүнд багтах эрхээ баталгаажуулсан гэхэд болно. Энэ дундаас Эмилиано Инсуа хэмээх Аргентин жаал бидний итгэл найдварыг тээн байнам... Өнгөрсөн улирал үндсэн бүрэлдэхүүнд 11 удаа гарч мөн. Арсеналтай Эмиратст хийсэн тоглолтонд тун тогтвортой гайхалтай тоглож фенүүдийн дунд явуулсан судалгаагаар тэр тоглолтын МОМ болсон.. Энэ жил манай зүүн ар дээр Аурелио, Инсуа гэсэн даруухан хэрнээ хийх юмаа сайн хийдэг илүү дутуу зан амбиз байхгүй тоглогчид байна..
За за олон юм нуршиад уналаа.
Явсан тоглогчид
Шаби Алонсо- Реал Мадрид-30£ сая
Алваро Арбело- Реал Мадрид-4 £ сая
Адам Хамилл- Барнслий- Тодорхойгүй
Сэбастьян Лето- Панатониакс- Тодорхойгүй
Жэрмани Пенант Реал Зарагоза- үнэгүй
Сами Хийпия- Баер Леверкузн-үнэгүй
одоогийн байдлаар ийм байна. Улиралын наймааны цонх хаагдах мөчид зарим нэг шилжилт хөдөлгөөн илүү тодорхой болох бизээ.

Ирсэн тоглогчид
Глен Жонсон-Портсмоут- 18£ сая
АЛберто Акуйлани-20£ сая
Крис Мавинга-Парис Сайнт Жерман-Тодорхой бус

За тэгэхээр нэг иймэрхүү байнаа.. Одоо ирэх улирал тоглох тактик болон тоглогчидын талаар өөрийнхөөрөө нэг тайлбарлах гэж оролдьё!
Бүрэлдэхүүн
Хаалгач
Манай халзан толгойт Пепе Рейна бол манай үргэлж нэгдүгээр сонголт байх нь зайлшгүй. ПЛ-д хэд хэдэн улирал амжилттай тоглож мөн хоёр улирал дарааллаж алтан бээлийн шагнал гардсан залуухан Испани эр маань өнгөрсөн улирал ч ялгаагүй хаалгаа тун сайн манаж Ван Дэр Сараас нэг клийн шийтээр дутаж улралыг дуусган билээ. Түүнийг зарим тоглолтон дээр Бразил хаалгач Диего Кавалери бүрэн хэмжээгээр нөхөж чадах байхаа. Одоогоор ПЛ-д тогтвортой тоглон хаалгаа манаж буй шилдэг хаалгачын нэг бол яах аргагүй Рейна билээ. Ван Дэр Саар түрүү улиралын гайхалтай формоо бариж тоглоно гэдэг тун эргэлзээтэй тул түүнтэй өрсөлдөх хэмжээний хаалгач ПЛ-д Челсигийн хаалгач Петр Чех л буйзаа
За хамгаалалтанд баруун ар дээр Английн үндэсний шигшээн баруун ар гэсэн байрлалыг эзлээд буй шинэ цэрэг Глен Жонсон бол зогсох нь баталгаатай. Өнгөрсөн улирал Портсмоутэд карьерынхээ нэг тун дажгуй улиралыг үдээд байсан түүнийг Рафа Мерсесайдэд 18£ саяаар буулгаж дөнгөсөн. Хамгаалалт болон довтолгоонд сайн. Биерхүү дээр нь ПЛ-д нилээдгүй туршлага бий. Түүнээс их юм хүлээж байнаа.. Түүний энэхүү байрлал дээр мөн түрүү жил ирсэн ч гэмтэл бэртэлээс болж үндсэн бүрэлдэхүүнд багтаж бараг гараанд гараагүй Швецарь залуу Филип Деген байгаа.. Гарааны төлөө хүчтэй өрсөлдөнө гэсэн байна билээ. Глен гэмтэхэд дажгүй орлочих болов уу гэж бодож байна. Мөн нөөц багийн Мартин Келли хэмээх Академаас төрөн гарсан хүү энэ байрлал дээр тоглож чадна гэдгээ нөхөрсөг дээр харуулж амжина лээ. Үндсэн байрлал нь төвийн ар гэсэн ч баруунд бол боломжийн санагдсан..
Төвийн хамгаалагчид бол туршлага арвин долоо буудуулсан чоно Жеми Каррагер, мөн Оросын Лигээс ирсэн даруйдаа нэн хурданаар дасан зохицож чадсан Словаки тоглогч Мартин Скртел, Солгой хөлөөрөө гайхалтай өшиглөж гоолддог хүнд залуу Даниел Аггер нар бол зоолттой гараанд гарна. Мөн өөрсдийгөө дэлхий дахинд танин мэдүүлэхийг хүсч буй Академаас төрөн гарсан хэд хэдэн тоглогчид бий. Дээр дурдсан Мартин Келли мөн Стефен Дарби нар энэ байрлал дээр зарим нэг тоглолтон дээр гараанд гарчих чадвар бас бий..
Зүүн Ар дээр Итали тоглогч Андреа Доссена, Чөлөөт цохилтоос тун сүрхий гоолдож сураад байгаа Бразил тоглогч Фабио Аурелио, Аргентин жаал Эмилиано Инсуа зэрэг тоглогчид байна. Аурелиогын бэртэл түүнийг 1-2 сар тоглох боломжгүй болгосон тул энэ байрлал дээр Инсуа болон Доссена нар улирал эхлэхэд тоглох болох нь... Инсуагын талаар хангалттай бичсэн. Андреа Доссенаг Удинезээс 7£ саяд авчирсан ч тэрээр үнэндээ таарсан тоглолт үзүүлж чадахгүй байсаар нэгэн улиралыг ардаа үдэв. Гэхдээ улиралын төгсгөлд овоо дасан зохицож хэд хэдэн тоглолт дээр гараанд багтан амжилттай тоглоод амжсан. Бүүр зүүн хагас хамгаалагчын байрлал дээр хүртэл Рафа түүнийг тоглуулж байсан юм... Би бодохдоо энэ залууд дахиад нэг боломж өгөх хэрэгтэй. Тэгээд ч одоо Аурелио гэмтэлтэй үед тэр бидэнд тун хэрэг болно. Бас ч гэж ПЛ-н тоглолтын хатуу ширүүнд нэг үеэ бодвол дасчихсан тэгээд ч Инсуа залуу хүүхэд тул байнга гараанд гараад тогтвортой тоглолт үзүүлээд байна гэдэг хэцүү...
Хамгаалалтыг ерөнхийдөө дүгнэж үзэхэд түрүү улиралаас нээх сайжирсан зүйл байхгүй ч гэсэн Глен Жонсон гэсэн шинэ цэрэгийг чамгүй үнээр авсан тул түүнээс их зүйл хүлээж байна. Скртел, Аггер хоёрын хослол энэ улирал нилээдгүй үүрэг гүйцэтгэх байх. Эсвэл Карра-Скртел/Аггер.... ӨӨрийн бодлоор багтаа хамгаалалтанд 9 оноо өгмөөр юм шиг

Төвийн хагасууд .. Европ бүү хэл дэлхий дээрхи хамгийн хүчтэй дунд шугамуудын нэг байсан гэвэл буруудахгүй байх. Буруудахгүй байх гэсэн нь Ливерпүүлийн дунд шугамын нэгэн ноён нуруу багана байсан Шаби Алонсогоо Реалд алдсан явдал юм. Машерано, Алонсо, Жеррард гэсэн хослол ямарч багийнханы зүрхэнд шар ус хуруулдаг байлаа.. Гэхдээ Шаби явсан ч оронд нь ирээдүйн Калчиогын ирээдүй болсон Роамгын залуухан халуухан Алберто Акуйланиг авсан юм. Акуйланигын Сери А дахь тоглолтуудыг үзэж байхад довтолгоонд түлхүү оролцсон гоолын мэдрэмж сайтай нэгэн болох нь анзаарагдсан. Мөн Аваргуудын Лигт хэсгийн тоглолтон дээр Стамфорд Брижд тоглосон түүний тоглолт үнэхээр гайхалтай байсан. Тэрээр дунд шугамд тун сайн тоглож Лампард болон Баллакыг ажилгүй шахуу болгож байсан билээ. Гэвч тэрээр гэмтэж гараад баг нь Жон тэрригын гоолын ачаар тэднийг Стамфорд Бриждээ буулгаж авсан юм. түүний нэг сул тал гэвэл тэрээр хэтэрхий олон бэртэл авдаг. Тиймдээ ч өнгөрсөн улирал Сери А -н тоглолтууд дээр Ромагын гараанд ердөө 11 хэн удаа гарсан байна. Ямартай ч түүнээс их зүйл хүлээж байгаа билээ. Шабиг орлож чадах хүн тэр мөн гэдгийг цаг хугацаа бидэнд хэлээд өгөх биз.
Мөн энэ байрлал дээр Лукас Лейва хэмээх залуухан Бразил тоглогч бий. Хэдийгээр бүтэлгүй алдаа хийн хэд хэдэн удаа бага чанаж хөөдөж байсан ч өөрт нь итгэл үзүүлсэн чухал тоглолтууд дээр чадлаараа тоглож багтайгаа цөөнгүй гайхамшигтай гэж хэлж болох ялалтуудыг хамтдаан авсан билээ. Улиралын эхэн дэх нөхөрсөгүүд дээр ч гэсэн өөрийн чадлаа гарган тоглож байгааг нь харахад нэг бодлын зэмлэмээргүй ч юм шиг..Машераногын талаар энд хэлэх нь илүүц бизээ. Өнөөдөр яг өөрийн байрлал дээр түүнтэй эн зэрэгцэх тоглогч гарын таван хуруунд багтахаар бий.. Түүний ялна гэсэн хүсэл эрмэлзэл, багийн анд нарыгаа өмөөрөн бусадтай маргалдах , мөн гайхалтай цэвэр такл эсрэг багийн хамгаалалтын шугамыг сэтлээд эргээд довтолгоонд оруулах чадвар зэрэг нь түүнийг КОПУУДЫН дунд аль хэдийн тэдний хайртай нэгэн болгосон юм. Энэ зун Барса түүнийг авах гэж их үзсэн ч Рафа түүнийг зарахгүй гэдгээ шийдвэртэйгээр мэдэгдсэн. Энэ залуу талбайд байхад миний санаа үнэхээр амгалан байж чаддаг юм. Зүүн хагас дээр манайд бас хэд хэдэн дажгүй сонголт бий. Алберт Риера бол энэ жил илүү туршлагатай болсон байгаа түүний хууралт мөн хүчтэй цохилтууд энэ жил бидэнд их хэрэг болох байх.. Мөн Нисдэг Голланд Райн Бабел ч зүүнд тоглоод байж чадна. Жигүүрт болон довтлогчоор тэрээр тоглож чадна. Өнгөрсөн улирал түүний хувьд урам хугаралтаар дүүрэн байсан. Арга ч үгүйдээ гараанд гарах эрх дээр нь Риера , Беннаюн гэсэн тоглогчид байгаад байдаг. Дээр нь 90 минут гүйх тамир нь дутагддаг зэргээр хэд хэдэн сул тал бий ч гэсэн түүнээс илүү давуу талууд түүнд бий. Энэ улирал түүнийг цоорон гарч байрлал дээрээ нэгдүгээр сонголт гэдгээ Рафад мэдүүлээсэй хэмээн хүснэм. Израйл тоглогч Ёсси маань ч зүүнд гүйгээд байж чадна. Баруунд бол цуцашгүй Нисдэг Голланд Куйт маань заалттай. Шийдвэрлэх үед шийдвэрлэх гоол хийдэгээрээ бидний бас нэгэн хайртай тоглогч билээ. Хэдийгээр бүтэлгүйтдэг ч гэсэн илуу дутуугүйгээр үүргээ 120% өөрийгөө дайчлаж гүйцэтгэдэг. Мөн Довтлогчын байрлал дээр ч гэсэн тоглож чаднам.
За тэгээд Рафагын тактикаас хамаарч ахлагч бол заалттай төвд эсвэл Довтлогчын ард АМ дээр зогсоно. Рафагын өнгөрсөн улирал амжилттай тоглуулж байсан 4-2-3-1 гэсэн гараанд Ахлагч Торресын ард гарж байсан. Энэхүү байрлалын давуу тал гэвэл төвд манайхан илүү бөмбөг эзэмшиж ахлагчын хамгаалалтанд орох дарамт нь багасч эргээд довтолгоонд түлхүү оролцон Нандог дамжуулалтаар хангаж байсан нь юм.Түүний талаар нээх олныг нурших нь илүүц биз. Ёсси Беннаюн ч энэ байрлал дээр тун давгүй тоглож чадна гэдгээ хэд хэдэн тоглолтоор харуулаад амжина лээ.
Шаби явж алдарт дунд шугам маань хүч суларсан ч гэсэн би дунд шугамдаа
8 өгмөөр байна.
За урд хэсэг буюу довтолгч...
Яг одоо тоглож буй шилдэг довтлогчидоос шилдэг ангилалд багтах нь гарын 5 хуруунд багтамаар цөөхөн. Эдний нэг нь Ливерпүүлийн Эл Нино... Ямархуу ур чадвартай гэдгийг нь хүн болгон мэднэ. Гэмтэлтэй байхдаа ПЛ-д тоглоод 15 гоол хийж байгаа түүнийг гэмтэлгүй тогловол хэдийг хийж чадах бол гэсэн асуулт олны толгойнд байнга яваастай. Минийхэд ч мөн адил... Энэ улирал гэмтэл бэртэл түүнийг ороохгүй бол тэрээр Алтан Шаахайг авна гэдэгт үл эргэлзнэм...Ямарч Топ багийн хамгаалагчид нандогын эсрэг тоглохоос зүрхшээдэг нь лавтай. тэр бол гоолыг янз янзаар хийж чаддаг тоглогч...
Ливерпүүлийн номер 9 ....
За тэгээд Украйн тоглогч Воронин, Залуу Нгог, Кристиан Немет, өөрсдийгөө харуулахыг хүсч буй тоглогчид бий...
Бүтэн 10 оноог өгч чадахаар л санагдаж байна....
За тэгээд нөөц тоглогчид гэмтсэн тоглогчдыг орлох энэ тэр дээр бол мөн 8 оноо өгмөөр санагдав. Дасгалжуулагчдаа бол хур туршлага сууж ухаажин хатуужсан гэсэн үүднээс 10 оноо өгчихье! Ингээд нийлбэр дүнгээр манайх 45 оноотой болж байна.

Зиак зиак зиак ингээд өөрийнхөө мөхөс ойлголт болон бодлоор багийнхаа тухай бичмэр аядлаа..Миний хувьд бид Тайтлын төлөө өрсөлдөж чадах уу? гэсэн асуултанд тал тохой татахгүйгээр хэлэхэд чаднаа л гэж хэлэх байна...
Залуу нас туршлага хослосон Ливерпүүл маань энэ жил тайтлын өрсөлдөөнд бол улирал дуустал байна. Мөн бусад тэмцээнүүдэд ч нилээн дээгүүр өрсөлдөнө гэдэгт итгэж байна....
Эцэст нь хэлэхэд би эксперт биш би спортын сэтгүүлч биш, би жирийн л нэг Коп өөрийн бодлоо л Ливерпүүлийнхээ сэдэвт бичив. Алдаа дутагдал байгаа л байлгүй мөн зарим зүйл дээр хайнга хандаа л байлгүй. Нөхдүүд тэр болгон дээр санаагаа сайхан эвээр хэлээд явбал баярлах байнаа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Damon » Tue Aug 11, 2009 10:10 am

Зиа манайхан шинэ сэдвээ нээчихсэн сайхан байна шүү. амжилт, цомоор дүүрэн энэ улиралдаа сэдэвтэйгээ хамт байна даа. :gold
Last edited by Damon on Tue Aug 11, 2009 10:24 am, edited 1 time in total.
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Damon » Tue Aug 11, 2009 10:24 am

LFC.tv дээр копуудын дунд явуулсан санал асуулгын дүнг тавичий гэж бодлоо. Тэхээр л бүх Копууд юу хүлээж байгаа нь тодорхой харагдах байх
2009-10 оны улиралд хэн хамгийн шилдэг нь байх вэ?

1. Жеррард - 60 хувь
2. Торрес - 13 хувь
3. Рейна - 11 хувь

2009-10 онд бидэнд аль цом илүү чухал вэ?

1. ПЛ - 96 хувь
2. Аваргуудын лиги – 3 хувь

Хэн бидний гол өрсөлдөгч вэ?

1. Чөөгийнүүд - 56 хувь
2. Хээнцэрүүд - 39 хувь
3. Ситизенчүүд – 4 хувь

хэрэв Топ 4 өөрчлөгдөхөд хүрвэл аль баг орж ирэх вэ?

1. Ситизен - 42 хувь
2. Хэн ч биш - 38 хувь
3. Евертон – 8 хувь

Ирэх улирлыг бид хэддүгээр байранд дуусгах вэ?

1. Нэгдүгээрт - 87 хувь :gold
2. Хоёрдугаарт - 8 хувь
3. Гуравдугаарт – 3 хувь
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Tue Aug 11, 2009 1:15 pm

За за шинэ сэдвээ нээчихсэн байна :-D сайхан сайхан :D Хака гишүүний оруулж байсан ирэх улирлын хуваарийг ашиглаад ирэх улирлын багийнхаа өнгийг бичиж байсийн.Тэрийгээ засаад ШИНЭ СЭДЭВТЭЭ оруулчихнаа :D

August
15 Tottenham Hotspur (a)
19 Stoke City (h)
22 Aston Villa (h)
29 Bolton Wanderers (a)

September

12 Burnley (h)
19 West Ham United (a)
26 Hull City (h)

October

3 Chelsea (a)
17 Sunderland (a)
24 Manchester United (h)
31 Fulham (a)

November

7 Birmingham City (h)
21 Manchester City (h)
28 Everton (a)

December

5 Blackburn Rovers (a)
12 Arsenal (h)
16 Wigan Athletic (h)
19 Portsmouth (a)
26 Wolverhampton Wanderers (h)
28 Aston Villa (a)

January

9 Tottenham Hotspur (h)
16 Stoke City (a)
26 Wolverhampton Wanderers (a)
30 Bolton Wanderers (h)

February

6 Everton (h)
9 Arsenal (a)
20 Manchester City (a)
27 Blackburn Rovers (h)

March

6 Wigan Athletic (a)
13 Portsmouth (h)
20 Manchester United (a)
27 Sunderland (h)

April

3 Birmingham City (a)
10 Fulham (h)
17 West Ham United (h)
24 Burnley (a)

May

1 Chelsea (h)
9 Hull City (a)

8-р сар 4 тоглолт...Тотенхам л эвгүй байна.Бусад тоглолтууд нь гайгүй байх.Гэртээ хүлээж авах 2 тоглолтонд хожчих байх.Болтонг хусчихна./Гол нь гэмтэлтэй хамгаалагч нар болон бусад тоглогч нар маань хурдан нэгдээсэй/
9-р сар асуудалгүй ээ.
10-р сар л ачаалалтай байх нь.Гүүрэн дээр очиж тоглоно.бас АЛ эхэлчихсэн байна.Гэхдээ хэсгийн тоглолт учраас хамаг анхаарал цэнхэр чөөгий 2-р луу л хандах болвуу.Энэ сард авах ёстой бүх оноогоо авч чадвал ПЛ-г эхнээс нь тэргүүлээд эхэлчихнэ.
11-р сард хүчирхэгжээд байгаа сити болон дэрби тоглолтой.Энэ үед бас л АЛ-н хэсгийн тоглолт үргэлжилнэ.Сити энэ жил их дөрвийн нэгийг нь АЛ-н эрхээс мултлах зорилготой.Гэртээ тоглох учраас жоохон тайвширч байна.Харин дэрби бол цус гарсан тоглолтууд болно.ФА кап-с мулталсан хариугаа хожиж хариуг нь барих хэрэгтэй.
12-р сар Лигийн 6 тоглолт бас АЛ-н тойргийн тоглолт гээд асар ачаалалтай сар. Блакбурнтэй тоглохдоо гол тоглогч нараа амраагаад хамаг анхаарлаа их буучдад хандуулах хэрэгтэй.Өнгөрсөн улиралд буучдаас л бүтэн оноо авч чадаагүй.За тэгээд гэртээ болох сулхан багтай тоглох тоглолтонд залуучуудаа гаргах хэрэгтэй.Энэ сард ерөнхийдөө ПЛ-г өнгөлөх эхний 7 багууд болон тэдний араас нэхэх 4-5 баг тодорхой болно гэж бодож байна.
1-р сар.Тот-г гэртээ л нухаж,бусад тоглолтуудаасаа бүтэн л оноо авах хэрэгтэй.Яг энэ үед ашиггүй олон тэнцээ бидэнд ямар ч хэрэггүй.
2-р сард 3 хүнд тоглолт хүлээж байна.1 дэрби тоглолтоо гэртээ нухах хэрэгтэй.Буучидтай тоглохдоо бас л хариуцлагай тоглож ядаж 1 оноо ч болов авах хэрэгтэй.За тэгээд АЛ-н 1/16 энэ сард эхэлдэг санагдаж байна.
3-р сард чөөгийнүүдийг хусах л хэрэгтэй.ядаж 1 оноо.АЛ тоглолтууд яг энэ үед ид халуухан байна даа.Лигийн дундаж багуудтай тоглохдаа залуучуудаа л түлхүү тоглуулж зарим нэг түлхүүр тоглолчоо амраах хэрэгтэй.
4-р сар-д ер нь ихэнх тэмцээнүүдийн хасагдах шатны тоглолтууд явагдана.За тэгээд ПЛ-д түрүүлэхийг хүсвэл ашиггүй тэнцээ,азгүй хожигдол бидэнд ямарч хэрэггүй.
5-р сард цэнхэрүүдийг нухчихвал тэгээд л Тайтле биднийх болж байгаа юм. :gold
За тэгээд бэртэл гэмтэл бүх тоглочдоос маань холуур байж,хөлбөмбөгийн бурхан тэнгэр биднийг ивээж аз үргэлж ивээх болтугай л гэж залбирч сууя даа.

За эцэст нь бусад багийн/чөөгий цэнхэр болон,харъяалалгүй ноён.се...манай багт дургүй /гишүүдэд хэлэхэд :!: :
Шинэ сэдэв нээгээд удаагүй байхад битгий хэрэггүй бичлэг хийж манайхны дургүйг битгий хүргэ...[Та нарын сэдэв гэхээр заавал албан ёсны мэтээ нтр оруулах ёстой юм уу,энэ чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх газар гэж та нар хэлэх байх]...
Та нар манай багийг дэмждэггүй гэдгээрээ КОП-уудаас ялгаатай ч бүгд Форумын гишүүд гэдэг утгаараа нөхөрсөгөөр форумдаж :eek: /сэдэвт аль болох хэрэггүй бичлэг хийхгүй байх/ хараалгүй форумдацгаая :mongol:
Улирал удахгүй эхлэх гэж байна.Энэ сэдэв маань ирэх улирлын үлгэр жишээ сэдэв болох болтугай...
Үлгэр жишээ сэдэв болох эсэх нь КОП-ууд биднээс 50%/бусдын хэрүүл өдсөн болон доромжилсон бичлэгүүдийг тэвчих/
Бусад гишүүдээс 50% /хэрүүл өдсөн болон доромжилсон бичлэгүүдийг аль болох хийхгүй байх/ хамааралтай шүү...
Last edited by Tomroo_Kop on Tue Aug 11, 2009 1:19 pm, edited 2 times in total.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Tue Aug 11, 2009 1:51 pm

Шинэ сэдэвтээ эхний бичлэгээ мутарлий..

Image
Манай академийн хүү Adam Hammill-г удтал зээлсэний эцэст Championship-н Barnsley-д зарсан байна...
Dunfermline Athletic -13 (1), Southampton-25 (0), Blackpool-22 (1), Barnsley -14(1) зэрэг багуудад тоглож байсан..

2006 оны FA Youth капад багынхаа төлөө гайхалтай гоол хийж байжээ... YNWA
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Tue Aug 11, 2009 2:39 pm

Бенитез : Роналду шилдэг нь биш
Image
Ливерпулийн дасгалжуулагч Рафаель Бенитез саяхан өгсөн ярилцлагадаа энэ зун шинээр авсан Глен Жонсон, Алберто Аквилани нар улирлын эхний тоглолтуудад оролцох боломжгүй болсон гэжээ. Чави Алонсо, Сами Хюпиа, Альваро Арбелоа нарын орон зайг орлуулахаар авчирсан эдгээр тоглогчдын эзгүйд хэн гараанд гарах вэ гэдэг нь тодорхой бус байна. ”’Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр идэвхитэй ажиллаж байгаа. Баян багуудтай өрсөлдөж Премьер лигт түрүүлнэ гэдэг мэдээж хэцүү байх болно. Гэхдээ бид өөрсдийгөө мөнгөгүй гэж байгаа юм биш. Хэрвээ багийн удирдлагуудтай тохиролцож чадвал дахиад нэг тоглогч авах боломж байгаа” гэжээ. Мөн Рафа К.Роналдугийн тухай ”Тэр хамгийн шилдэг нь биш ээ, зүгээр л сайн тоглогч. Кака, Месси, Рүүни гээд шилдэгүүд байхад нэгнийг нь дээгүүр тавих нь утгагүй хэрэг. Бас Жеррард, Торрес хоёр байна. Миний бодлоор Жеррард Торрестэй хамт тоглохдоо маш аюултай хослолыг үүсгэж чаддаг, Торрес ч гэсэн Жеррардын дэмжлэгтэйгээр гайхалтай гоолыг оруулдаг.

Эх сурвалж http://sportnews.mn/2009/08/11/%d0%b1%d ... %b8%d1%88/
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Ladykop » Tue Aug 11, 2009 4:52 pm

Шинэ сэдвийн нэр сайхан болжээ.
Анхны бичлэгээ хийчихье.
The Telegraph-д мэдээлснээр өнгөрсөн улирлын хамгийн ирээдүйтэй хамгаалагчдын нэг 21 настай Райан Шоукросс-г таргетлаад эхэлсэн гэсэн байна. Стоук Ситид 5 саяын санал тавьсан тавьсан гэж бичжээ. Image
Самигийн оронд хүн авах яалтчгүй шаардлагатай байгаа. Ганц Карра минь байхгүй үед 2 гоол дор нь алдаж байна. Сан-Хосе, Айяла нартай ПЛ-т тоглоно гэж бодохын ч хэрэггүй. Аггер, Шкртел 2 16нд ирчихнэ гэсэн Жонсон, Аквилани нар гэмтсэн юм уу? Тэр талаар тодорхой мэдээлэл тавихгүй юу. Тоттенхэмтэй тоглох тоглолт хаяанд ирчихээд байдаг.

Манайханд гэж хэлэхэд элдэв хэрэггүй юмыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж байвал дээр биш үү. Эрүүл саруулаар, хөлбөмбөгийн талаар сонирхолтой маргаан сэдэвт хэрэгтэй болохоос бүтэн 2 нүүр дүүрэн хэрүүлийг унших цаг, нервний гарз болоод байх юм.
Севеж орчуулга удаасанд уучлаарай. Би сая мэйлээр явуулчихлаа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Redbull » Tue Aug 11, 2009 5:12 pm

За манайхан шинэ улиралдаа зориулаад шинэ сэдвээ нээсэн байна :eek: Энэ улирал олон олон цом авахын төлөө Ливерпүүлийнхээ тоглогч нарт мөн бүх КОП-ууддаа амжилт хүсье :beer За тэгээд одоо улирал эхлэхээр тоглолтоо үзээл сайхан :beer суучхиндаа гэж. Нэрээ манайхан бөөндөө үздэг нэг газартай болвол ямар вэ?
Гэснээс би энэ форумд орж уншдаг болсноороо багийнхаа болон бусад багууд, манай багтай холбоотой бусад тоглогч нарын талаар маш их мэдээлэл авдаг болсон. Шинэ содон мэдээ мэдээлэл болон сайхан сайхан нийтлэлүүд, ач холбогдолтой хэлэлцүүлэг мэтгэлзээн зэрэг бусдад хэрэгтэй зүйлсийг ушдаг юм. Харин энэ зарим нэгэн хийх ажилгүй нөхдүүд /манайхны болгоомжил энэ тэр гэсэн байгаа/-ийн бичсэн хэнд ч хэрэггүй, хэрүүл өдсөн, өдөөн хатгасан, бусдыг доромжилсон, тэнэгээ гайхуулсан, элий балай хүн шиг, дорой бодолтой, кийбоардны товчонд уураа гаргасан, шалчига оргисон бичлэгүүдээс болж цаг заваа гарздан олон олон хуудас хэнд ч хэрэггүй бичлэг гүйлгэж хархад хүрэх юм. Манайхан энэ нөхдүүдийн бичсэн юманд хариулахгүй чимээгүй л байвал болчих юм шиг санагдах юм гэхээр бас болдоггүй юм шиг байгаа юм.
За за энэ мэтийг тэр нөхдүүд ойлгоно биз.
Ямарч л байсан ЛИВЕРПҮҮЛ :gold :gold :gold ш дээ.

You will never walk alone... :eek:
Steven Gerrard. His personal number is 8, but he is the number one. Pip33Ger8
User avatar
Redbull
Pip33Ger8
Pip33Ger8
 
Posts: 411
Joined: Fri Feb 06, 2009 12:36 pm
Location: Asia

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Tue Aug 11, 2009 5:16 pm

Image
ганц мэдээ уншив,Кэмбэл-г үнэгүй авч магад гэсэн шуум байна. 7 сард гэрээ нь дуусаж одоо фрий агэнт байгаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby avarga » Tue Aug 11, 2009 5:19 pm

Шинэ сэдвээ нээсийн биз дээ? Анхныхаа бичлэгийг хийчий. Бүгдэд нь амжилт.
Сол ч зэвүүн гар л даа. Сэлгээнд хэвтэж байхад зүгээр.
Бамбууш гүүд жоб... :eek:
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Ladykop » Tue Aug 11, 2009 5:25 pm

Жеррард гэмтэл авчээ. Голландтай хийх нөхөрсөг тоглолтонд орохгүй гэсэн байна. Хуучин цавины гэмтэл нь юм байна. Одоогоор хүнд хөнгөн гэдэг нь тодорхойгүй байна. sky sports. Гайгүй байгаасай. Энэ бүтэн сайнд аюгүй л бол тоглохгүй байх даа . 8+)
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Адмирал » Tue Aug 11, 2009 5:42 pm

Гэмтэлтэй байгаа хүмүүс:

Аггер -16ныг хүртэл
Эл Заар - Өвдөгний үе, шөрмөсний бэртэл авсан 8сарын 24
Шкэртэл - Шөрмөсний бэртэл 16ныг хүртэл
Аурелио - өвдөгний бэртэл 9сарын 12 хүртэл эмнэлэгээр эргэлдэх нь дээ...

Бас Риера шагайны бэртэлтэй, Дарби бас бэртэлтэй байгаа...

дээрээс нь ахлагч маань бас нэмэгдчиж.. Голландтай хийх тоглолтод оролцолгүй Ливерпуль руугаа буцжээ.. Гайгүй л байгаасай :)

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Tue Aug 11, 2009 6:54 pm

Коётынхоо гайгүйхан шиг зургыг жаахан гүүгледэж хайгаад нэг иймэрхүү зураг оллооо.. :mrgreen:
Дуртай тоглогчидын минь нэг.
Image

Ливерпүүлийн түүхийг бүтээлцэж яваа залуу, Маше энэ хоёрын адилтгах зүйл бол хожлын төлөө эцсээ хүртэл тэмцэх чадвар... Улаануудын ирээдүйн салшгүй хэсэг болсон залуу..
Коёт маань ярилцлага өгсөн бололтой:
Бид энэ жил аварга авна, биднийг хэн ч зогсоож чадахгүй.. Өнгөрсөн улирал бид өөрсдөөрөө болон фанатуудаараа бахархаж байна..эцсээ хүртэл тэмцэлдсэн... том багуудыг хожиж байсан..өнгөрсөн улиралын лигийн тоглолтонд МАНЮ, ЧЕЛСИ-г учрах болгондоо хожиж байсан..

Гэртээ хийсэн тоглолтуудээр олон удаа тэнцэж байсан..бид энэдээс их зүйлсийг сурсан.. бид өөрчлөж чадна, хүсэж байна яагаад гэвэл тайтлаар цангаж байна, сайн залуучууд байна гэж..

Мөн туршлагатай, багын ирээдүйн төлөвлөгөөнд багтаж чадахаар тоглогчид ирлээ.. тэд ямар нэгэн том зүйлийг хийхийн төлөө ирсэн гэжээ..

орчуулах гэж оромдов :D
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Tue Aug 11, 2009 7:05 pm

Машегийн талаарх шуумнуудыг уншиж байхад Үлдэхээр болсон бололтой.Бас Сол-г ирэх гэж байгаа гэнэ.
Гол хамгаалагч нар гэмтцэн сандаргаж байхад ахлагч маань нэмэгдчихлээ.
Тотенхамтай хийх тоглолт ямархуу бүрэлдэхүүнтэй гарах юм болдоо...Манайхан таамаг дэвшүүлээрэй...
--------------Рейна

Жонсон..Стэфэн Дарби....Мартин Кэлли....Инсуа

..........Лукас.....Маше...........

Койт.......Ёсси Бэнаюүн.....Бабел

..................Торрес

гэж гарч болохын.
Сэлгээнд:Воронин,Нэмэт,Диэго Кавалиэри,Филип Дэгэн,Жэе Спиринг нар байж болохын...
Ёсси-г зүүнд тоглуулаад Бабелыг АМ дээр тоглуулж магадгүй.
Гэмтэлтэй байгаа хэдийгээ гараа сэлгээ гээд алинд нь ч оруулсангүй ээ...
Гэмтэлтэй байгаа хамгаалагч нар маань 16 хүртэл гэмтсэн.Яг тоглолт дээр ирэх эсэх нь эргэлзээтэй байна даа.Ирчихвэл :eek: байна даа
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Tue Aug 11, 2009 7:35 pm

che wrote:Ж-гийн бэртэл нээх сүртэй биш л гэж боджийно, гол нь Рафа Тот-ийн эсрэг тоглуулах гээд тэгсэн байж мэдэхийм.

Гэхдээ энэ цавьны бэртэл нь байн байн сэдрээд л байхым даа.гайгүй байгаасаа гээд л залбираад сууж байя даа :)
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Tue Aug 11, 2009 8:24 pm

Keisuke Honda гэдэг 23 настай Япон довтлогчийг манайх сонирхож байгаа гэхийн.VVV-Venlo багт тоглодог юм байх.
Image

Source: http://news.yahoo.com/s/afp/20090811/sp ... engprhonda
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests