Бундэслиг 2009/2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009-2010 оны улиралд аль баг аваргалах вэ?

1. FC Bayern München
13
43%
2. VfL Wolfsburg
8
27%
3. Borussia Dortmund
0
No votes
4. VfB Stuttgart
0
No votes
5. 1899 Hoffenheim
3
10%
6. FC Schalke 04
5
17%
7. Hamburger SV
0
No votes
8. Bayer 04 Leverkusen
1
3%
 
Total votes : 30

Re: Бундэслиг 2009/2010

Postby Cornerback » Thu Mar 25, 2010 11:10 am

white wrote:Манай Бундесийн фэнүүд нэмэгдээд байна уу. Оргил--Ханновер, Барнаба--Вердэр гээд...бас өөр хэн хэн ч билээ.


Корнэр - Хоффэнхэйм :mrgreen:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: Бундэслиг 2009/2010

Postby Уугаа » Thu Mar 25, 2010 2:20 pm

ПАААААААААХ Волфсбург талбай дээрээ Гэртад 5 1дүүлцэн байшд... гэрта чинь хамгийн сууүлд яваа биз дээ....
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Thu Mar 25, 2010 2:24 pm

яасан орой мэдэж бхын ккк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Fri Mar 26, 2010 7:24 pm

96 дахь гэмтэл бэртэл үргэлжилсээр л

hannover 96 багын хувьд бүтэн улиралын турш гэмтэл бэртэлд ороогдчихоод байгаа билээ. хамгийн сүүлийн мэдээгээр бидний дунд шугамын шилдэг хамгаалагч Элсон көлн хотод болох тоглолтонд оролцож чадахгүй гэж дасгалжуулагч Мирко Сломка хэллээ. энэ нь худалч хүнд бол "нөөцийн тоглогчгүй тоглоход хүргэж байна" гэж хэлэхээр байдалд орууллаа. мөн довтлогч Аруна Коне өвдөгний гэмтлээс болж багын автобусанд суухгүй учир бидний довтолгооны шугамыг Jiri Stajner л удирдан гарах болж байх шиг байна. түүнд Jan Schlaudraff хамтрагч Didier Ya Konan -ны хамт туслах болов уу. энэ нь магадгүй ирэх амралтын өдрүүдэд бидэнд гурвалсан довтолгоогоор хожихыг эрмэлзэх байх гэсэн бодол төрүүлж байна даа.
мөн зүүн хагас хамгаалалтанд тоглож байсан зааны ясан эргийн хамгаалагч Constant Djakpa өнгөрсөн пүрэв гаригт гэмтсэнээр бүүр дэлхийн аваргад орох эсэх нь эргэлзээтэй болж байхад бидэнд түүний оронд тавих хүн алга байгаа нь харамсалтай.
хамгаалалтын хувьд ч бас бөөн асуудал. формондоо гүйцэд орж амжсан эсэх нь ч эргэлзээтэй Jan Durica төвийн хамгаалалтанд байгаа. түүний хамтрагчаар бидний бахархал Карим Хаггуй л тоглох нь л намайг бага зэрэг тайвшруулж байна. гэсэн ч сломкагийн өнгөрсөн торйгын тоглолтонд үзүүлсэн "одоо байгаа байраа хамгаалах" гэж байгаа юм шиг хамгаалалт зонхилсон хөлбөмбөг нь надад таалагдахгүй байгаа. бидэнд гурван оноо хэрэгтэй болохоос тэнцээ биш. хожигдол бүр ч хэрэггүй. бидний дараачийн учраанууд маш хэцүү гэдэг нь ойлгомжтой ч хүснэгтийн адагт явж байгаа херта вольфсбургийг гэрт нь 5-1-ээр ичээж байхад бид бас яагаад тэгж болохгүй юм бол гэсэн бодол надаас салахгүй юм.
Севийяагаас зээлээр ирсэн Аруна Коне бидний довтолгоо түүний төгсгөлийг үнэхээр дээрдүүлсэн нь харагдаж байгаа ч яг энэ тоглолтонд бол тэр оролцохгүй.
эсрэг багын тухайд.
мэдээж "Prinz Poldi" хочтой болоод байгаа лукас подльский тэдний багийн гол ноён нуруу бас гол хөзөр болох нь нууц биш. харамсалтай гэхиймуу азтай гэхиймуу ямар ч байсан энэ тоглолтонд тэр цавьны гэмтлийн улмаас оролцохгүй байж магадгүй. тэдний хамгаалалт мөн бөөн асуудалтай ч манайхыг бодвол гайгүй. тэд хамгаалалтандаа Geromel-гүй буюу Pedro Geromel энэ тоглолтонд оролцохгүй байж магадгүй учир Paul McKenna-г буцааж хамгаалалтынхаа зүрхэнд тавих эсэхийг ямаануудын босс Zvonimir Soldo л шийдэх байхдаа.
көлны улаан ямаанууд нь сүүлийн найман тоглолтноос нэг ч хожил аваагүй. эдгээр найман тоглолтоноос 4 нь тэнцээ дөрөв нь хожигдол байгаагаас хамгийн сүүлд мюнхенгладбахтай тэнцсэн. тэрний өмнөх тойрогт майнцад 1-0-ээр хожигдсон биднээс 5 оноо илүү 13-р байранд яваа баг. тэдний довтолгоо угаасаа энэ улирал бөөн асуудал байгаа. тэрийг нь шийдэх ёстой польди ч тийм сайн тоглохгүй байгаа зэрэгээс үзэхэд довтолгооны хувьд манайхтай тун ижил. хамгаалалт ч мөн манайхтай ижил орон гаран. баерн мюнхэн баер 04 зэрэг багуудтай тоглохдоо хамгаалалтын хувьд сайн байж нэгэнтэй нь тэнцэж нөгөөд нь нэг л гоолоор хожигдсон боловч тэрнийхээ өмнөхөн нь штутгартад 5 гоол алдаж шившигээ дэлгэсэн боловч яг алдсан бөмбөгөөр нь харьцуулбал манайхаас хамаагүй цөөн байна. энэ нь бидний улиралын дундуур хийж саяхан дуусгасан хожилгүй тэнцээгүй 9 тоглолтоос хамаарч байгаа нь мэдээж юм.

факт:

1. көлнийг бид сүүлд хийсэн долоон тоглолтноос зургаад нь хожсон юм байна. хамгийн сүүлд улиралын эхэнд 2-1-ээр хожиж байж.
2. көлн биднийг бундес лийгийн тоглолтонд хамгийн сүүлд 22 жилийн өмнө 3-0-ээр хожиж байжээ. ккк

гарч болзошгүй гараа:

Hannover 96: Fromlowitz - Cherundolo (Schmiedebach), Haggui, Eggimann (Durica) Schulz - Andreasen - Pinto, Bruggink, Schlaudraff (Rama)- Stajner, Ya Konan

1. FC Köln: Mondragon - Brecko, McKenna, Mohamad, Wome - Pezzoni, Petit, Maniche, Freis - Podolski, Novakovic


за ингээд нөгөөдөр болтол хүлээх л үлдлээ дээ.
ImageImageImageImageImageImageImageImage
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Mon Mar 29, 2010 11:46 am

с** амьдрал улам л бүүдийсээр.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Mon Apr 05, 2010 12:17 pm

Бундес лигийн 29-р тойгийн тоглолтууд
Schalke 04 - FC Bayern - 1:2
Eintracht - Bayer 04 - 3:2
Dortmund - Werder - 2:1
Freiburg - Bochum - 1:1
Stuttgart - M'gladbach - 2:1
Nürnberg - Mainz 05 - 2:0
1. FC Köln - Hertha BSC - 0:3
Wolfsburg - Hoffenheim - 4:0
HSV - Hannover - 0:0

Өнгөрсөн тойргийн онцлог гэвэл тэргүүлэгчийн байр өөрчлөгдсөн явдал байлаа. Магатын Шальке 2 дараалж талбай дээрээ Ван Хаалын Байернд хожигдлоо. Өмнө нь Покалд Роббены ганцаарчилсан тоглолтын дүнд нэмэлт цагт харамсалтай хожигдсон бол сая хүн дутуу багийг 90 минутанд барсангүй. Шальке лигийн аваргыг 50 гаран жил хүлээж байгаа. Магадгүй энэхүү мөрөөдлөө дахиад нэг жилээр сунгаж ч мэдэхээр байна.

Намарын лигт галзуурчаад хавар суудаг уламжлалтай болчоод байгаа Леверкүзенчүүд Эйнтрахтыг барсангүй ээ. Кийслинг нь 2 гоол хийгээд ч тусыг эс олов. Ямар мэргэн бууч боллоо гээд багт нь оноо нэмэх ч биш дээ.
Намар буюу лиг тэргүүлж байхад багийн хаалгач Адлер лигийн аваргын талаар асуусан сэтгүүлчийн асуултанд юун аварга, бид одоо 6-р байрны багаас тэдэн оноо тасраад байна гэж хариулж байсан. Аргагүй өөрсдийнхөө хэмжээг мэдэж байж.

Харин хар шарууд чимээгүйхэн гэтсээр нэг мэдсэн ЧЛ-ийн эрх авахад ганцхан онооны ард ирчээд байна. Саяын тойрогт гол өрсөлдөгч Вердэрээ хожсон нь энэ боломжийг нь улам л нэмэгдүүлж байна. Одоо тэд Леверкүзены оноо алдахыг л анаад байж дээ.

Энд Айнтрахтыг магтахгүй бол болохгүй нь. Тэд бараг тооцоолоогүй 6 оноогоо өнгөрсөн 2 тойргоос авчаад байна. Өмнөх тойрогт Байернчуудыг талбай дээрээ хожиж шуугиан тарьж байсан бол энэ тойрогт Леверкүзенчүүдэд аваргын цомыг нь мөрөөдөл болгоход нь "туслалцаа" үзүүллээ. Одоо тэд нар 44 оноотой, дээр нь Европын тавцан тийм ч хол харагдахгүй байна.

Хамбургчууд талбай дээрээ Ханновертай хуурай тэнцээ хийснээр ЧЛ байтугай Евролигт хүч үзэх нь улам л холдсоор байна. Энэ боломжийг Штутгарт зүгээр хараад суусангүй. Өөрсдийн өрсөлдөгчөө хожсоноор ганцхан онооны ард ирчээд байна.

Хүснэгтийн дээгүүр болон дунд хэсэгт өрсөлдөөн ширүүсч байгаа бол доор ч гэсэн мөн ялгаагүй ширүүсэх янзтай байна. Энэ нь нийслэл хотын багтай хамаатай. Улирлыг муу гэхэд ч багадхаар эхлүүлж байсан тэд сүүлийн үед "итгэмээргүй" ялалтуудыг байгуулах болсон нь бусад багуудад аюулын харанга дэлдэж эхэллээ. Хэдийгээр Хэрта хамгийн сүүлд байгаа ч дээдэх багаасаа 2-хон оноо, цаашлаад 16-д байгаа Фрайбургээс 3-хан оноо тусгаарлаж байна. Тэд ирэх тойрогт улирлын эхэнд нэг хэсэг найзалсан Штутгарттайгаа таарсан.

Эцэст нь нэг хэсэг "ажил хаялт зарлаад" байсан довтлогч нар овоо ажилдаа оржээ. Өнгөрсөн тойрогт Кураньи нэг гоол хийсэн бол Кийслинг, Жеко 2 тус бүр 2, 2 гоол хийснээр энэ 3 нийтдээ 18 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлцгээж байна.
Last edited by Kro on Mon Apr 05, 2010 1:21 pm, edited 1 time in total.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Mon Apr 05, 2010 12:52 pm

ханноверын стаенэр 60 дахь минутад улаан авч чөлөөлөн 10 уулаа үлдсэн ч рүүд ван нистелройгийн багаас нэг оноо салгаж дөнгөв. гэсэн ч нюренбэрг майнцыг хожиж релегш баттл-аас бараг л гарсан. оронд нь бохум орж ирж байх шиг байна. фрейбург бохумтай тэнцэж бидний дээр нэг оноогоор илүү хэвээрээ л байна. харин херта овоо сэргэлт авсан бололтой учиргүшй хол байх шиг байсан биднээс 2хон онооны зөрүүтэй болчиж.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 09, 2010 10:25 am

Энэ аварга Чононууд ёстой нэр баасдаж бнаа! Ганц жилийн өмнө ямар баг блаа даа. Магатт ч агуу юмаа. Фулхэм бол талбайдаа аймар болхоос биш айлын талбайд нээх гавьдаггүй баг тэгсэн 1 дэх минутанд Заморад гоол алдаад тэр чигтээ мулт үзэрвээ гэж. харин Хамбург Стандарт лиг-г талбайд нь 3:1 -р хожсон бна. Петрич дабл, Гуэррэрө гоолдсон бна. Одоо 22нд Чононуудыг нухсан Фулхэмтэй уг нь хожвол ч финал гэрт нь юм бгаам шд. Хожоорой! :germany
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Eternity » Fri Apr 09, 2010 10:49 am

Байэрн одоо бундэсын титэлд шуналгүй аваргуудын лигтээ аятайхан үзчүүл гсн....
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 09, 2010 10:50 am

Eternity wrote:Байэрн одоо бундэсын титэлд шуналгүй аваргуудын лигтээ аятайхан үзчүүл гсн....

манайх бас требл хиймээр бна шд :mrgreen: гсн..( Этернитидэв)
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Fri Apr 09, 2010 11:42 am

Покал биднийх ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Fri Apr 09, 2010 11:49 am

одоо л томчууд дээгүүрээ хуваагаад идчих байлгүй гэсэн үгийг голдоо ортол ойлгож байна даа :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Mon Apr 12, 2010 11:10 am

ImageImageImageImageImageImageImageImage
ойрд ингэтлээ кайф авсангүй. янзтай гоё хожил байлаа. гол н айлын хаалгач шартцан байж тоглосноос л бүх юм эхэлсэн ккк. дөрвөн гоолын гурав нь хаалгачын буруу. шалькегийн фэнүүд маниусыг биш хаалгачаа зүхээрэй. манайхны хувьд дунд шугамнд элсон урд аруна коне эргэн ирж тоглсон. элсон ирсэнээр талбайн төвд бол үнэндээ эзэрхийллээ гэхэд бараг л болно. угаасаа боломжийг манайх олон гаргаад бас хаалга руу чихэж чадсан. айлын хоёр дахь гоолын хувьд манайх биш шалькегийн тоглогч гар хүрсэн боловч пенальт заачихсан. тэгээд айл хэсэг сэргээд манайхыг нүдэхийг оролдсон боловч чадсангүй ээ гэж
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Cornerback » Mon Apr 12, 2010 11:59 am

Хоффэнхэйм арай доошоо уначихгуй байгаа кэкэ
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: Бундэслиг 2009/2010

Postby white » Mon Apr 12, 2010 5:01 pm

Бундеслиги-ээс унах магадлалтай байгаа багуудын сүүлийн тоглолтууд хуваарь.

1. Херта
Eintracht Frankfurt : Hertha BSC
Hertha BSC : FC Schalke 04
Bayer 04 Leverkusen :Hertha BSC
Hertha BSC : FC Bayern München

2. Фрайбург
SC Freiburg : 1. FC Nürnberg
SC Freiburg : VfL Wolfsburg
FC Köln : SC Freiburg
SC Freiburg : Borussia Dortmund

3. Ханновер 96
FC Bayern München : Hannover 96
Bayer 04 Leverkusen : Hannover 96
Hannover 96 : Borussia M'gladbach
VfL Bochum 1848 : Hannover 96

4. Бохум
FC Köln : VfL Bochum 1848
VfL Bochum 1848 : VfB Stuttgart
FC Bayern München : VfL Bochum 1848
VfL Bochum 1848 : Hannover 96


Сүүлийн тоглолтууд нь унах магадлалтай багууд хоорондоо таарсан байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Mon Apr 12, 2010 5:16 pm

ханновер бол үнэн эвгүй хуваарьтай байгаа. гэхдээ фрейбургийг доороо хийгээл яваад байхад бас ч гэж учиртай. учир нь бундесийн доороосоо гуравт орсон баг бундес2-ын дээрээсээ гуравт орсон багтай плэй-офф гэхиймуу тоглолтхийгээд хэн нь дээр тоглох вээ гэдгээ шийддэгт л найдаж байнадаа
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Tue Apr 13, 2010 2:34 pm

ССТВ5
4.17 - 02:30 2009/2010 Bundesliga No. 31 (Cologne - Bochum)
4.17 - 22:05 2009/2010 Bundesliga section 31 (Schalke 04 - Borussia Moenchengladbach)
4.18 - 00:30 2009/2010 Bundesliga section 31 (Bayern Munich - Hannover 96)

Ашгүй ССТВ бундес овоо гаргаад эхэлж. Одоо Шальке байнга гарах юм байна даа.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Thu Apr 15, 2010 10:52 am

бүтэн сайнд гоё тоглоод ядаж нэг оноо зулгаах хэрэгтэй байнадаа. мэдээж хүснэгтийг тэгүүлж яваа бас дээр нь аваргуудын лийгийн шөвгийн 4т үлдсэн баг гэдэг утгаараа ч бидэнд хэцүү байх нь ойлгомжтой боловч. долоохон хоногийн өмнө өрсөлдөж байгаа багийг нь хаалгачийнх нь тусламжтайгаар 4:2дсон баг шүү манайх. одоо явж баерний хаалгачтай очиж уулзахаар явлаа кк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby white » Thu Apr 15, 2010 4:02 pm

!Оргил! wrote:бүтэн сайнд гоё тоглоод ядаж нэг оноо зулгаах хэрэгтэй байнадаа. мэдээж хүснэгтийг тэгүүлж яваа бас дээр нь аваргуудын лийгийн шөвгийн 4т үлдсэн баг гэдэг утгаараа ч бидэнд хэцүү байх нь ойлгомжтой боловч. долоохон хоногийн өмнө өрсөлдөж байгаа багийг нь хаалгачийнх нь тусламжтайгаар 4:2дсон баг шүү манайх. одоо явж баерний хаалгачтай очиж уулзахаар явлаа кк



Чи шалькетай тоглохоос өмнө Ноейртой хамт ууссан уу. :mrgreen:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Thu Apr 15, 2010 4:14 pm

тэхх ккк гол н баахан юм хольж уулгасын сая танай хаалгач руу ярьсан тэгий уулзий л гэжийнэ хагас сайны орой л зохицуулнаа :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby CAHAKA » Sun Apr 18, 2010 3:35 pm

!Оргил! wrote:тэхх ккк гол н баахан юм хольж уулгасын сая танай хаалгач руу ярьсан тэгий уулзий л гэжийнэ хагас сайны орой л зохицуулнаа :р


Арай л дэндүү нухууллаа даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Sun Apr 18, 2010 7:00 pm

яг одоо үлдсэн тоглолтуудаас Ливеркүсэн, Дортмунд 2-г Вердер-тэй харьцуулахад сулхан өрсөлдөгчидтэй байна шүү... одоо үлдсэн 3 тоглолт нь Көлн, Шальке, Хамбург 3 байдаг ... аяаяая... Ав.Л-н эрх ч чанга үнээр олдох нь дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Mon Apr 19, 2010 10:21 am

гоё гоё.. юутай ч Дортмунт тэнцчихэж... манайх 3-таа бол одоогоор орчихоод л байна... үлдсэн тоглолтуудаа л сайн хийх хэрэгтэй байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Mon Apr 19, 2010 10:36 am

Тоглолтын эхэнд 2 ч нөхөр нь гэмтээд гарсым шиг байна. Тээд 89 дээр Ибисевичийг алдаад оноо хувааж. Үлдэж байгаа тойргуудад гал гарах нь дээ. Угаасаа лиг нь өөрөө холион бантан дээр нь улирал дуусчаагаа гээд багууд байдгаа шавхах биз.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Mon Apr 19, 2010 11:00 am

хараал ид арай ч ингэж хожигдно гэж бодсонгүй ээ. за яахав одоо ливеркүзэнд гй болноо.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests