Бундэслиг 2009/2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009-2010 оны улиралд аль баг аваргалах вэ?

1. FC Bayern München
13
43%
2. VfL Wolfsburg
8
27%
3. Borussia Dortmund
0
No votes
4. VfB Stuttgart
0
No votes
5. 1899 Hoffenheim
3
10%
6. FC Schalke 04
5
17%
7. Hamburger SV
0
No votes
8. Bayer 04 Leverkusen
1
3%
 
Total votes : 30

Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Mon Aug 03, 2009 10:02 am

07.08.09 20:30 VfL Wolfsburg : VfB Stuttgart
08.08.09 15:30 Hertha BSC : Hannover 96
08.08.09 15:30 Borussia Dortmund : 1. FC Köln
08.08.09 15:30 Werder Bremen : Eintracht Frankfurt
08.08.09 15:30 1. FSV Mainz 05 : Bayer 04 Leverkusen
08.08.09 15:30 1. FC Nürnberg : FC Schalke 04
08.08.09 18:30 1899 Hoffenheim : FC Bayern München
09.08.09 15:30 VfL Bochum 1848 : Borussia M'gladbach
09.08.09 17:30 SC Freiburg : Hamburger SV

Энэ жилиийн бундэсийн эхний тоглолт гоё болох нь дээ хоёр багийн шинэ цэргүүдийг харъя байз. Манайх ч бас чанга багтай үзнэ
Last edited by Amgaa on Mon Jan 18, 2010 6:26 pm, edited 5 times in total.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Tue Aug 04, 2009 4:52 pm

CCTV5 8.8.02:20 German Football League 2009/2010 (VfL Wolfsburg - Stuttgart) [live]

CCTV5 8.8.23:50 German Football League 2009/2010 (Dortmund - Cologne) [live]

CCTV5 8.8.00:30 German Football League 2009/2010 (Hoffenheim- Bayern Munich) [live]
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Tue Aug 04, 2009 5:48 pm

Amgaa wrote:CCTV5 8.8.00:30 German Football League 2009/2010 (Hoffenheim- Bayern Munich) [live]


8.8-ны 00:30 гэдэг чинь 7-ны орой зурагтаа сахина гэсэн үгүү?
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Tue Aug 04, 2009 9:03 pm

Kro wrote:
Amgaa wrote:CCTV5 8.8.00:30 German Football League 2009/2010 (Hoffenheim- Bayern Munich) [live]


8.8-ны 00:30 гэдэг чинь 7-ны орой зурагтаа сахина гэсэн үгүү?

08.08ны орой байхаа! Манай тоглолт 08.08 нд гэж бгаам чинь
Аан тэгээд Модууд Бундеслиг 08-09 сэдвийг түнн хийгээд өг
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Nomer 10 » Sun Aug 09, 2009 12:01 pm

Хуучин сэдвийг түн хийлгэлээ хэхэ. Шинэ сэдэв нээхдээ арай өөр маягаар нээж байвал. Дараа дараагийн удаад бодолцоорой. Гоё эхлэлтэй байхаар тэр улирлын лигийн эхлэл рүү өөрийн эрхгүй татагдаад байдаг юм билээ. Нэг юм бичих гээд зав болсонгүй. Нэгмөсөн цонх хаагдахаар болохоос доо.

Энэ жил ч дахиад л алаан болох дог оо. Дортмунд, Лэвэркузен, Хофф 3 нэлээн юм дуулгах байх. Штуттгартын шижигнэсэн залуус ч гэсэн тэдэн шиг сайхан залуус бий. Аваргууд аварга шиг л тоглож байна лээ. Нэлээн цус сэлбэсэн Байернаас гадна Магатын ур ухаан лигийг улам сонирхолтой болгож байна. Хамбург мөн олон гоё хүн авсан. Хэрта нөгөө л нэг тайван тоглолтоо хийгээд оноо түүгээд л байх бололтой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 12:04 pm

Энэ жил:
Байерн :gold
Вольфсбург
Хамбург
Штутгарт
Дортмунд
Шалькэ
Ийм бна байх миний таамаг!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby El Payaso » Sun Aug 09, 2009 7:21 pm

Хофф Вольфсбург 2ын нэг түрүүлэх байхаа.. :mrgreen: :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2009/2010

Postby Eternity » Sun Aug 09, 2009 8:19 pm

Хоффэнхайм
Вольфсбург
Штуттгарт
Байэрн
Шалькэ гэсэн төгсгөл болвол гсн....
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Sun Aug 09, 2009 9:05 pm

8 сарын 29-нд Вольфсбург vs Баиерн тоглох юм байна штээ, Вольфсбург-н талбай дээр ... энийг ч ёстой заавал үзнэ ээ... гоё тоглолт болох нь гарцаагүй....

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 9:12 pm

Аан тийн энэ тоглолт Вольфсбургын талбайд биш манай Аллианцад болох юмаа. Хөлбөмбөг заагаад явуулнаа.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Sun Aug 09, 2009 9:17 pm

ТӨӨГӨӨ wrote:Аан тийн энэ тоглолт Вольфсбургын талбайд биш манай Аллианцад болох юмаа. Хөлбөмбөг заагаад явуулнаа.


Аан тийм байна, Төөгөө..... андуурчихаж..
Танайх ямар хичээл заах гэж байгаан... 5-1 -дэх гэж байна уу... :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 9:20 pm

Barnaba wrote:
ТӨӨГӨӨ wrote:Аан тийн энэ тоглолт Вольфсбургын талбайд биш манай Аллианцад болох юмаа. Хөлбөмбөг заагаад явуулнаа.


Аан тийм байна, Төөгөө..... андуурчихаж..
Танайх ямар хичээл заах гэж байгаан... 5-1 -дэх гэж байна уу... :mrgreen:

5:0-дноо :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Барнаба » Sun Aug 09, 2009 9:23 pm

гэснээс Төөгөө! үргэлж дээр нь байхаар ядрахгүй байна уу.... :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 9:28 pm

Barnaba wrote:гэснээс Төөгөө! үргэлж дээр нь байхаар ядрахгүй байна уу.... :mrgreen:

Манай баг Лигийн хүснэгтийг данда тэргүүлж бусад багуудын дээр үргэлж бхыг хэлж бгаа юмаа.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Nomer 10 » Mon Aug 10, 2009 2:40 am

Бундэслигийн эхлэлтэй амжиж ирсэнийх, тв нэт холиод 2 өдөр хөлбөмбөг сайн үзлээ. Их санасан байсан шүү. Анхны гэмээр хэдэн шинж харагдав.

Анхны хандлага. Вольфсбург хүчирхэг Штуттгартыг илт илүүрхэж 2-0-оор хожсон нь тэд титлийн төлөөх том магадгүй хамгийн том өрсөлдөгч гэдгээ харуулав.

Анхны сэтгэгдэл. Барриос, Погребняк, Дердиок, Зиани, Хайнц, Пранич гээд шинэковууд үнэхээр багийн салшгүй хэсэг болж чадах тоглогчид юм байна. Хлэб харин хөлбөмбөг яаж тоглодгоо мартчихаж. Хэд тоглоод ирэхээр дасах байгаа.

Анхны бүтэлгүйтэл. Брэмэн Франкфуртэд 3-2-дуулсан. Энэ нь тэд хүснэгтийн дунд заларсаар лигийг өндөрлөхийг зөгнөсөн мэт. Сая мөн Гладбах 3-0-оор хожиж яваад Бохумд бариулчих юм.

Анхны гайхашруулалт. Шалькегийн тэр 19-тэй Моритц гэдэг жаал. Хальт харсан, маш чадварлаг юм.

Анхны гэмтэл. Штуттгартын Трэш. Сар болох гэнэ. Араас нь ван Боммел орлоо. Хүмүүс дээр санаатайгаар алдаа хийгээд байсан. Бурхан шийтгэчвүү яав, 20 гаран хоног аут гэнэ.

Анхны буруу шүүлт. Симунич Байерны хаалганд хийснийг тооцсонгүй. Тоглолтын дараа 2 коуч 2-уулаа видео бичлэг ашиглахыг дэмжсэн байна. Холбоо ч гэсэн адилхан бодолтой байгаа. Гэхдээ ФИФА зөвшөөрдөггүй. Зөвшөөрлөө гэхэд их л удна. Эхлээд заавал Америк гэх мэт доод лигт туршиж байж ирнэ. Уг нь теннис, америк хөлбөмбөг гэх мэт шиг видео бичлэг ашигламаар юм. Ван Хааль 20 жилийн өмнө коуч болж эхэлж байхдаа үүнийг нэг удаа ашигласан ч УЕФА хориглож байжээ. 1988 оноос хойш юу ч хийгээгүй гэхээр ФИФА инээдтэй байна шүү.

Анхны гоол. Мисимович Штуттгартад. Жинхэнэ найруулагч залуу даа.

Анхны дабл. Курани ба Аманатидис. Аль аль нь саяхан л багаасаа хөөгдөх гэж яригдаж байсан гэхээр инээд ч хүрэх шиг. Грек залуу бүр миний ахлагчийн туузыг хураасанд гомдлоо, би явлаа энэ тэр гэж байсан хаха.

Анхны тансаг гоол. Майнцын Гункел хаалттай цохилтоос. Адлер л хамгийн сайн харсан байх даа хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2009/2010

Postby chukcha2002 » Mon Aug 10, 2009 2:55 pm

Бундеслиг эхлээд сайхан байна шүү. Хоффенхайм Баерн хоёрын тоглолт үзэхэд, Бундеслиг илүү хурдтай, илүү дайчин болж байгаа юм шиг санагдсан.

Магатын хожил гоё, гоё. Доороос орж ирсэн ч Нюрнберг бол эвгүй баг. Кураньи хуучны шигшээд гараанд гарч байсан шигээ болж магадгүй шинжтэй. Магат сайхан шүүсийг нь шахаад өгөхөөр саак болноо.

Дотроо дэмжээд явдаг Франкфурт энэ жил Скиббегийн гарт ондоо болж магадгүй нь. Гэхдээ улирал урт доо. Вердер энэ чигээрээ уруудчихгүй байгаа даа.
Хамбург, Дортмунд эдэр хүчирхэгжээд л байгаа гэсэн.

Энэ жил Аваргуудын лигид уламжлалаараа Бавари сайн үзэх байх. Харин Штутгарт, Вольфсбург хоёр дээшээ үзэхгүй бол хэрэг алга. Нөгөө 5 жилийн коэффициентээр Италийг ардаа хийх мастер төлөвлөгөөний биелэлттэй жил шд.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby white » Mon Aug 10, 2009 3:44 pm

Сайхан байна. Вольфсбургийн сайн тоглохыг ЧЛ- харуулана даа. Хэр нөөцтэй байна, хэр тактиктай байна гээд олон шалгуур байгаа даа, сайн ч байгаа харагдаж байна лээ. Еврод өөрсдийгөө тодхон харуулаасай. Гол нь лигийн багууд хүчирхэгжиж байгаа сайхан байна. Германы Бундеслиги нэр хүнд сайжирна. Залуучуудыг нээнэ. Ер Германы залуучууд нутагтаа тоглодог болохоор шигшээ багийн нөөц сайжирна гээд олон давуу талтай. Хамгийн гол бэртэл гэмтэлгүй, хэн нь сайн техниктэй байна, хэн нь сайн тактиктай байна гэдгээ шударгаар харуулсан сайхан улирал байгаасай гэж бодож байна. Бундеслигийнхэндээ хандаж хэлэхэд лигийн багуудынхаа сэдвүүдийг нэг нэгээр дааж авч явбал ямар бэ. Мэдээж бие биенээ дэмжиж тусалж Бундеслиги гэсэн сэдвийг хамтран авч явах саналтай байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундэслиг 2009/2010

Postby Mr S » Mon Aug 10, 2009 5:11 pm

Бавари шүүгчтэй нийлж бгаад тэнцчих шиг санагдсан шүү....... Ван Боммэл аль эрт улаан авчихаар л тоглож бна лээ..........
Хоффэнхэйм сайн үзэж бна лээ.........сөрөг маш сайн хийдэг хурдтай ч юм билээ......... Салихович тасархай бна лээ....... Обаси ч гоё цохисон........ уул нь эхлээл Хоффэнхэйм гоолдсон ш дээ...... Рэнсинг дотроос татчихсан..... хөгийн шүүгч....... харваас хөгийн царайтай гар........

Баварид Олич Пранич 2-с бусад нь ч дээ....... Гомэз гэж баахан блокдуулсан нөхөр л бсан........ Рибэригүй бол ч Бавари хэцүүхэн бх бх даа........

энэ жил ямар ч л бсан Бавари бол түрүүлэхгүй юм бна л гэж боджийно доо..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Gooner » Wed Aug 12, 2009 9:49 am

Вольфсбург энэ жил чанга үзнээ. Штуттгарт чинь хамаагүй сэргэлттэй сайжирсан баг байсныг хожсон гэхээр...
Тэд хуучин бүрэлдэхүүнээ хадгалаад өшөө бүр сайн сайн тоглогчоор сайжруулсан гэхээр Бундэстээ төдийгүй Европд чанга үзэх байх.
Мартинс, Зиани гэсэн сайн тоглогчидоор хүч сэлбэсэн.
Би ч Мартинсд дуртай болохоор хурдхан л дэбвтээ хийгээд баллаадхаасай л гэж бодож байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Mr S » Thu Aug 13, 2009 11:03 am

Вольфсбург бас ОСЭР-н хөдөлгүүр Калэнбэрг-г авсан..... 4 саяар........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Thu Aug 13, 2009 11:24 am

Штутгарт бас Миддлесборогийн Санли Тунчайг сонирхоод эхэллээ. Вольфсбург энэ хоёр сайн наймаа хийхнээ янз нь.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Sun Aug 16, 2009 11:34 am

FC Bayern München : Werder Bremen 1:1
VfB Stuttgart : SC Freiburg 4:2
Hamburger SV : Borussia Dortmund 4:1
Bayer 04 Leverkusen : 1899 Hoffenheim 1:0
Hannover 96 : 1. FSV Mainz 05 1:1
Eintracht Frankfurt : 1. FC Nürnberg 1:1
1. FC Köln : VfL Wolfsburg 1:3

Хоёрдугаар тойргийн тоглолтуудад өрсөлдөөнтэй боллоо. Шинэ цэргүүдээс Gomez,Pogrebnyak гоолдлоо харин Marcus Berg,Martins сэлгээрээр орж ирээд л гоолдов. Энэ Волфсбүрг ширүүн байна шүү. ЧЛ д алаад өгөх хэрэгтэй байна даа суглаанд 4 р орно гэж байгаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Cornerback » Tue Aug 18, 2009 10:08 pm

Wolfsburg dahiad avarga boloh shinjtei baina, Hoffenheimiig l demjine dee
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Wed Aug 19, 2009 4:32 pm

Timisoara 0 : 2 Stuttgart
http://www.youtube.com/watch?v=VZeiB0ZK4Cw

Хлебын тоглолт нь одоо л орж байх шиг байна даа хамгаалагчдыг нь зүгээр хэд хэдээн хаалгачтай нь хуураад хусч байна шүү.Гоё гоолдсон байна хариу тоглолт ч ойлгомжтой л доо. суглаагаа л боломжийн таарвал бас гайгүй үзнэ шүү.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Deck » Sun Aug 23, 2009 3:42 am

Бундес нээх үзэх биш үзэх ч угаасаа боломжгүй байгаа та хэд тэр Штуттгарт гээд нэг сайн багийн сэдвийг нээгээд аятайхан аваад явж болохгүй юу :help:.
Штуттгартын фан нтр манай форумд байдаггүйн байхдаа.
Deck
 

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest