Confederations Cup 2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль нь түрүүлж, алтан цомын эзэн болж, алдар нэрээ цуурайтуулах вэ ?

1. South Africa
1
2%
2. USA
7
15%
3. Brazil
24
50%
4. Spain
16
33%
 
Total votes : 48

Confederations Cup 2009

Postby ballu » Wed May 27, 2009 2:35 pm

6 сарын 14 нд эхлэх юм байна.

14.06.2009 South Africa vs Iraq
14.06.2009 New Zealand vs Spain
15.06.2009 Brazil vs Egypt
15.06.2009 USA vs Italy
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Confederations Cup 2009

Postby haka » Wed May 27, 2009 3:23 pm

Group A
South Africa
Iraq
New Zealand
Spain

Group B
USA
Italy
Brazil
Egypt

Эхний хэсгээс Испани, Ирак хоёр гарах болов уу даа. Б хэсгээс Бразил болон Итали, Египет хоёрын нэг гарна даа.
С1 гаргана гэл үү
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Confederations Cup 2009

Postby Bibby » Wed May 27, 2009 4:41 pm

C1 хэсэгээс нь гаргах гэж бгаму?
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Confederations Cup 2009

Postby BilguunRM » Tue Jun 02, 2009 2:22 pm

Spain boljih yumshig l sanagdaad bgan... :spain :spain :spain
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Confederations Cup 2009

Postby Forza Juve » Tue Jun 02, 2009 2:33 pm

Энд нэг хэдэн нөхөд улиг болсон юм аа яриад л Италийг доош нь хийсээр л байх юм. Хэсгээсээ гарахгүй ч гэх шиг....даанч бодит байдал дээрээ энэ доош нь хийгээд байгаа нөхдийн дэмжлэг багуудаас хол илүү амжилтыг Италичууд үзүүлчихээд байгаа....цаашдаа ч үзүүлэх байх :mrgreen:
Италийн хөлбөмбөгийг Катаника гэж төсөөлсөөр....гэтэл 2006 онд Липпи шал өөр арга стилиэр аварга авсан.... :D

Манайхан энэ бүхнийг няцааж, хөгшин үнэг Липпигийн удирдлага доор түрүүлнэ ээ :italy гай болж....хэдэн нөхөд улам л шаралхах байх...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Confederations Cup 2009

Postby Чуугий » Tue Jun 02, 2009 2:45 pm

үзүүлэх байх биш үзүүлэх болно гээч.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Confederations Cup 2009

Postby LeMoN » Tue Jun 02, 2009 6:20 pm

Чуугий wrote:үзүүлэх байх биш үзүүлэх болно гээч.........



Тийшд үзүүлнэ мэдрүүлнэ.Форза Итали
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Confederations Cup 2009

Postby Hartsaga » Wed Jun 03, 2009 3:59 pm

Бразил бол яах аргагүй дэлхийн номер нэг баг.
Last edited by Hartsaga on Wed Jun 03, 2009 4:31 pm, edited 1 time in total.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Confederations Cup 2009

Postby legends » Wed Jun 03, 2009 4:05 pm

www.legends.bblog.mn ruu orj baihiig husey. Hulbumbugiin medeenuudee bainga shinechlehiig zorij baigaa blog yum shuu
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Confederations Cup 2009

Postby chukcha2002 » Wed Jun 03, 2009 7:59 pm

за дэлхийн аваргын "халаалт" эхлэх нь үү. хэд хоног сайхан үзэх юмтай байх нь дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Confederations Cup 2009

Postby hosko » Sat Jun 06, 2009 4:01 pm

Яг одоогийн байдлаар бол Испаничуудын боломж яах аргагүй илүү...Гэхдээ хөлбөмбөгт юу ч тохиолдож болно.... :spain
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Confederations Cup 2009

Postby hosko » Sat Jun 06, 2009 4:17 pm

Өө нээрээ С1 гаргах нь бат уу....Уг нь тэднийх зүгээр шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Confederations Cup 2009

Postby Funky » Sat Jun 06, 2009 5:54 pm

гаргахааргүй болсон гэнээ с1
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Confederations Cup 2009

Postby legends » Sat Jun 06, 2009 6:26 pm

www.legends.bblog.mn дээр илүү дэлгэрэнгүй бий

Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Висенте Дель Боске тив хоорондын цомын тэмцээнд оролцох багийнхаа бүрэлдэхүүнийг зарлалаа. Тэрээр хамгийн шилдэг гэсэн тоглогчдоо ӨАБНУ руу авч явахаар болжээ. Маркус Сеннаг эс тооцвол өнгөрсөн жил Европын аварга авсан бүрэлдэхүүн бараг хэвэндээ бөгөөд Риера, Пике, Бускетс, Мата, Льоренте нарын үнэхээр шижигнэж буй хэдэн залуус нэмэгдэн орсон байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал:

Хаалгач: №1 Икер Касильяс /Реал/, №13 Диего Лопез /Вильярреал/, №23 Хосе Мануэль Рейна /Ливерпуль/

Хамгаалагч: №2 Рауль Альбиол /Валенси/, №3 Херард Пике /Барселона/, №4 Карлос Марчена /Валенси/, №5 Карлес Пуйоль /Барселона/, №11 Хоан Капдевилья /Вильярреал/, №15 Серхио Рамос /Реал/, №18 Альваро Арбелоа /Ливерпуль/,

Хагас хамгаалагч: №6 Андрес Иньеста /Барселона/, №8 Чави /Барселона/, №10 Сеск Фабрегас /Арсенал/, №12 Санти Касорла /Вильярреал/, №14 Чаби Алонсо /Ливерпуль/, №16 Хуан Мануэль Мата /Валенси/, №20 Серхио Бускетс /Барселона/, №21 Давид Сильва /Валенси/, №22 Альберт Риера /Ливерпуль/

Довтлогч: №7 Давид Вилья /Валенси/, №9 Фернандо Торрес /Ливерпуль/, Даниэль Гуиза /Фенербахче/, №19 Фернандо Льоренте /Атлетик/
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Confederations Cup 2009

Postby legends » Sat Jun 06, 2009 6:27 pm

Илүү дэлгэнгүйг www.legends.bblog.mn -ээс үзээрэй

14-нд дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Confederations Cup” буюу тив хоорондын цомын тэмцээн эхэлнэ. Уг тэмцээнд оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Дасгалжуулагч Дунга ӨАБНУ руу Кака, Робиньо, Лусио тэргүүтэй хүчирхэг бүрэлдэхүүн авч явах болсон байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал:

Хаалгач: №1 Жулио Сезар /Интер Милан/, №12 Эурельо Гомеш /Тоттенхэм Хотспэр/, №22 Виктор /Гремио/,

Хамгаалагч: №2 Майкон /Интер Милан/, №3 Лусио /Бавари Мюнхен/,№ №4 Жуан /Рома/, №6 Клебер /Интернасьонал/, №13 Дани Алвес /Барселона/, №14 Луизао /Бенфика/, №15 Луизао /Бенфика/, №16 Андре Сантос /Коринтианс/,

Хагас хамгаалагч: №5 Андерсон /Манчестер Юнайтед/, №7 Элано /Манчестер Сити/, №8 Жилберто Силва /Панатинайкос/, №10 Кака /Милан/, №17 Жозуэ /Вольфсбург/, №18 Рамирес /Крузейро/, №19 Жулио Баптиста /Рома/, №20 Фелипе Мело /Фиорентина/,

Довтлогч: №9 Луис Фабиано /Севилья/, №11 Робиньо /Манчестер Сити/, №21 Нилмар /Интернасьонал/, №23 Алешандро Пато /Милан/
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Confederations Cup 2009

Postby Nomer 10 » Sun Jun 07, 2009 1:59 am

Тийм шүү. Итали катеначчио үзүүлэхээ болиод байгаа. Гэхдээ бүрэлдэхүүн бол их мууджээ. Аль аль талдаа. Хуучин чинь хамгаалалт гэхэд Мальдини, Нэста, Каннаваро... гээд л. Довтолгоо гэхээр Инзаги, Вьери, Тотти, дел Пьеро... гээд л аймшигтай байдаг байж билээ. Липпи гэхдээ энэ удаад нэлээн том алдаа хийлээ дээ. Тони маш муу байгаа. Энэ жилжингээ баг алаад таарсан. Хэдэн ч сайхан юм алдав, бүү мэд. Тэрнийхээ 20 хувийг нь л гоолдож чадсан бол Байерн аваргалах байсан. Бас нэг алдаа нь Барцальиг дуудсангүй. Вольфсбург аварга болсон нь түүний гайхамшигтай хамгаалалттай салшгүй холбоотой. Улирлын бүх 34 тоглолтыг бүгдийг нь тоглосон цорын ганц тоглогч. Одоо байгаа бүрэлдэхүүнд нь түүнийг давж гарах хамгаалагч алга. Чадварын хувьд байгаа ч формын хувьд алга.

Бразил ч гэсэн бас л сул болж дээ. Вольфсбургийн Жосуэ баруун хамгаалалт 2 л хангалттай үнэлэгдэж байна. Жосуэ Вольфсбургийн довтолгоонуудыг ёстой ахлагч хүн шиг л удирдаж эхлүүлж байсан. Маш сайн цэвэрлэдэг. Баруун ард Майкон Алвес 2-ын хэн нь ч байсан хаана ч гологдохгүй. Бусад нь ч дээ мэдэхгүй. Лусио урьдны Лусио биш болсон. Робиньо архинд угжигдаад нөгөө сайхан дэгддэг тоглолт нь алга болсон. Кака Перезийн дарамтаас болоод толгойдоо бөөн өвчин байгаа. Пато Миланд сүүлийн үед цөөн тоглосон, форм тааруу байна лээ. Аан нээрээ гэхдээ хаалгач сайтай юм. Формоор нь харахад Испани тасархай аваргалахаар харагдаж байна. Яг өнөөдөр дэлхийн аварга болбол Испани шууд түрүүлнэ. Аргентин л ганцхан тэдэнд шавар хаана. Гэхдээ бүтэн нэг жил байна. Юм юм өөрчлөгдөх байх аа. Харин До амбан байсан цагт Параанц л паакталсан хэвээрээ үлдэх төлөвтэй. Нигерт хусуулсан байсан. Туркийг талбайдаа ганц пеналтигээр л хожсон байна лээ. Энэ нөхөр хэзээ зайлах юм бол доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Confederations Cup 2009

Postby Forza Juve » Sun Jun 07, 2009 2:28 am

Италийн хувьд үе солигдож байгаа.....ирэх оны ДАШТ-аар Кьеллини л баттай байна.....гэтэл Каннаваро, Замбротта, Гроссо гээд бараг л байж ч магадгүй нөхдүүд болоод байгаа....Барцальигийн хувьд том тоглолтуудад найдваргүй гэдгээ өнгөрсөн 2006, 2008 оны тэмцээнүүдээр харуулсан тул Липпид шоовдорлогдоод байгаа.... Ёстой одоо харж л байя гэхээс өөр юу гэхэв....шинэ залуус гарч ирж байгаа ч арай л түүхий байна даа.....гэхдээ дасгалжуулагчаас их зүйл шалтгаалдаг. 2006 онд Липпигийн удирдлага дор Италичууд түрүүлэхдээ 2 хаалгачаас бусад бүгд тоглогчид талбайд үндсэн бүрэлдэхүүнд гарсан гэсэн ховор, сонин статистик байдаг....
Испаничуудын хувьд Иньеста, Сенна 2 байхгүй ч чанга хэвээрээ байгаа, гол асуулт бол Дель Боски Арагонасын хийснийг давтаж чадах уу гэдэгт л байна. Яахав Испаничуудын ДАШТ-ны урьдчилсанд гаргаж байгаа амжилтыг хараад тайширч болох ч, хэзээнээсээ л Испаничууд урьдчилсан тоглолтуудад азаргалдаг байсан учраас үүгээр үнэлэх бас л хангалтгүй.
Бразилчуудын хувьд ч бас л дасгалжуулагчийн асуудал....Дунгаг шалгасан анхны том тэмцээн....хичнээн муудсан ч Бразил бол Бразил...аваргын төлөө үзнэ л гэж зүтгэнэ.
Ер нь дүгнэхэд аль аль багын хувьд ирэх ДАШТ-д ямар бэлтгэлтэй, ямар нөөцтэй байгааг шалгасан томоохон анхны тэмцээн болох бололтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Confederations Cup 2009

Postby *R9* » Sun Jun 07, 2009 11:48 am

Испайн яахав А хэсгийг бол азаргалаад гараад ирнэ. Харин хэдэн удаа покер хийх бол гэдэг нь сонин байна. :mrgreen: . Гол шалгуур нь хэсгээсээ гараад л Италитай таарах байх. Тэгээд чанар нь танигдах байх. 10 ах мэдээж Итали, манай 2-д дургүй юм чинь ийм л юм бичнэ.

Манай хувьд мэдээж баруун ар, хаалгач 2т бол санаа зовохгүй байна. Энэ 2-д дэлхийд шилдэг гэхэд буруудахгүй байх. Манай 2 төв яахав хийдгээ хийчих байх. Харин зүүн жигүүр ёстой дэндүү гэхэд дэндүү байна. Энэ хэсгийг л нэг сайжруулах хэрэгтэй байдаг. Даанч хүн алга. Төвийн шугам одоо Жилбертог болих хэрэгтэй байгаа юм. Жосейг гаргах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Элано өнгөрсөн улирал бага тоглосон тэгэхээр яадрат энэ тэр бага, гол асуудал нь порм байна. Гэхдээ Уругвайтай тоглосон тоглолтыг харахад сайн л байналээ. Тэгээд нөгөө зүүн хагас хэрэг алгаа. Робиньо одоо нэг сайхан тоглох байх гэж найдахаас. Гэхдээ тэр архи энэ тэр нь 10 ахынх, дээр нь сэтгүүлчдийн хачир байх. Урд шугам Фабианод найдахаас өөр арга байхгүй. Пато арай л биш юм. Гэхдээ 2010 онд боломжийн болчихсон байх байлгүйдээ. Кака бараг довтлогчоор тоглож байналээ. Тэгэхээр урд шугам нээх асуудал үүсэхгүй л болов уу.

За тэгээд пинадп мэдээж хүрнэ. Аваргыг нь ч авна гэж найдаж байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Confederations Cup 2009

Postby kayo » Sun Jun 07, 2009 12:34 pm

Испани яах аргагүй одоо шилдэг нь байгаа л даа, европт хэн гэдгээ харуулсан, одоо харин бразилтай таараадхаасай
Бразилын шигшээг харахад сүүлийн хэдэн жилийн хамгийн муу бүрэлдхүүн байх, урдаа Фабиано бол Ро Ри шиг гоолдоод байдаг хүн биш, дундаж л довтлогч, тэгээд залуу туршилгагүй Пато, англид бүтэлгүй байгаа Робинно, хойноос нь дэмжих Кака ч одоо шилдэг тоглолтоо үзүүлэхгүй байгаа, Ронние бүүр шигшээдээ ч байхгүй, дунд өөр супер тоглогч алга. Хойно баруун арын 2с өөр гялаах хүнгүй.
Итали ч жинхэнэ шилжилтийн үе дээрээ байна даа, дээрээс нь дотоодын лийг нь хямраад, олигтой тоглогч ч төрж гарж ирэхгүй. Дан хөгшчүүд, энэ тэмцээнд яахав арамаараа хэсгээсээ гарна, дэлхийн аваргад нээх хол явахгүй л болвуу.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Confederations Cup 2009

Postby *R9* » Sun Jun 07, 2009 1:26 pm

Ер нь Дэлхийн аварга энэ тэр эхлэх болоход Испайн угаасаа л түрүүлэх хэмжээнд яригддаг. Тэд сайхан ч тоглодог. Хэсгээсээ гарах энэ тэр бол асуудал биш. Харин тэд цаашаа явж чадах уу гэдэг нь их сонин байдаг.

Итали мэтийн багийг цааш нь явахгүй энэ тэр гэж хэлэх арай л эртдэх байхаа. Гэхдээ 2002 оны Франц шиг юм болохгүй л болов уу?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Confederations Cup 2009

Postby Forza Juve » Sun Jun 07, 2009 1:39 pm

Ингээд л халуураад байдаг юм шүү...Италид Кьеллини, Сантон, Кришито, Паскауль, Росси, Паззини, Мотта, Жиовинко, Маркьюзио, Монтоливио, Балотелли, Акулани, Кассано, Кьвагрелла гээд сайн сайн залуус гарч ирсээр л байна.....Харин ирэх жил хэд нь хөгшчүүдийн шийрийг хатааж, орыг залгамжлах вэ гэдэг л асуудал байна.....гайгүй үзчих байх л гэж бодож байна даа.....Тэгээд ч 10-ын хэлээд байгаа Неста, Мальдини гээд суперууд сүүлийн жилүүдийн амжилттай огт хамааралгүй....Одоо өвгөд гэгдээд, ирэх жил яах вэ гээд байгаа Пирло, Гаттузо л гэхэд Английн залуучууд болох Лампард, Жеррард, Фердинанд гэх мэттэй нэг үеийнхэн байгаад байдаг юм :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Confederations Cup 2009

Postby Nomer 10 » Sun Jun 07, 2009 2:39 pm

Үгүй шд. Би Италид дуртай шд. Миний хамгийн анхны дэмжсэн шигшээ нь Итали, хамгийн анхны дэмжсэн клуб нь Милан. Бразилд ч гэсэн гоё хөлбөмбөг үзүүлдэг болохоор талтай. Өмнө нь хэд хэдэн удаа бичиж байсан. Форумын хаа нэгтээ байж л байгаа. Аргентины фэн гэсэн хувиар Бразилд би огт ханддаггүй. Яахав, Аргентиныг илүүтэй дэмждэг.

Нөхдүүд тэгээд жаахан бодит баймаар байна. Би ч гэсэн аль алинд нь санаа зовсондоо л бичсэн. Бразил үнэхээр шал өөр Бразил болсон. Итали ч ялгаагүй. Энэ 2 баг үеийн үед хамгийн шилдэг багууд байсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Хэзээнээсээ бүх байрлал нь ярих юмгүй байсан. Ялангуяа Италийн багаас сул байрлал нэг ч харагддаггүй байсан. Одоо бол аль аль нь үнэхээр хүч суларсан. Тиймдээ ч Итали сая Еврогоор яаж шившиг боллоо, Бразил дэлхийн аваргаар азаар хэсгээсээ гарч, азаар Ганыг хожсон гэхэд буруудахгүй. Мальдини Нэста нараар жишээ авдаг нь Италид үе солигдох бүрт жинхэнэ шижигнэсэн залуус залгаад л гараад ирдэг. Энэ залуусыг муу тоглогч гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ олон хүчин зүйл байх шиг. Донадони гаргаж ирж чадаагүй, бусад улсууд маш хүчирхэгжсэн, дотоодын хямралаас болоод клубээ дагаад шигшээ нь бас муудсан гэх мэт.

Бразил хэдий Уругвайг уншсан ч жинхэнэ тактик голлож тоглодог Европын багуудтай тогловол яг өнөөдрийн байдлаар бол хэцүү л харагдаж байгаа. Робиньо Реалд байхдаа Роналдо тэр 2 нэлээн их архи уудаг болсон гэж тэр өвөлжингөө л шуугиж байсан. Тэр шумаас хойш тэгээд л аль аль нь бөхөх тал руугаа явсан. Робиньо 2005 оны Тив хоорондын цомоор дебютээ хийж байхдаа ямар аймшигтай тоглож байлаа. Жил гаран тоглоод л өөрийнх нь үндсэн тоглолт огт харагдахгүй болсон. Роналдо харин нутагтаа очоод овоо байна, гэхдээ сая улаан хусчихсан байна лээ. Ер нь тэгээд манай форумд байдаг нэг түгээмэл үнэр л гараад байна л даа. Би лав манай Холландын сул тал энэ тэрийг нь дуудаад унавал нэг их эмзэглээд байхгүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Confederations Cup 2009

Postby Чуугий » Sun Jun 07, 2009 3:20 pm

10 ах буцаад Россонеро бол бол...........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Confederations Cup 2009

Postby legends » Mon Jun 08, 2009 3:27 am

Липпи Сантон гэж 1991 оны хүүхэд шигшээдээ дуудсан байна лээ. Яагаав нөгөө "Интер", "Манчечтер Юнайтед"-ыг нутагтаа авахад гараанд гардаг мөн биз дээ
Миний блогоор орж үзэхийг урьж байна. http://www.legends.bblog.mn
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Confederations Cup 2009

Postby Чуугий » Mon Jun 08, 2009 11:29 am

мөн мөн......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests