Хару башо, 2009он 3сар

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ тэмцээний түрүүг хэн авах вэ?

Poll ended at Fri Mar 20, 2009 7:25 pm

Давгаа 24дэхээ
10
71%
Даваажаргал 10дахиа
2
14%
Бямбадорж анхныхааг
1
7%
Даварцгаа хөөе, өөр бөх түрүүлнэ
1
7%
 
Total votes : 14

Хару башо, 2009он 3сар

Postby ТӨӨГӨӨ » Fri Oct 17, 2008 1:41 pm

Тэмцээн 3сарын 15наас 30ны хооронд Осакод болно.

Банзукэ
Code: Select all
Makuuchi

Y1e    Asashoryu      Mongolia  Takasago    27.09.1980    184   148
Y1w    Hakuho         Mongolia  Miyagino    11.03.1985  192.6 153.2
O1e    Kotooshu       Bulgaria  Sadogatake  19.02.1983    203   151
O1w    Chiyotaikai    Oita      Kokonoe     29.04.1976    181 155.5
O2e    Kaio           Fukuoka   Tomozuna    24.07.1972    184 171.3
O2w    Harumafuji     Mongolia  Isegahama   14.04.1984    185   126
O3e    Kotomitsuki    Aichi     Sadogatake  11.04.1976    182   156
S1e    Baruto         Estonia   Onoe        05.11.1984  198.5 172.8
S1w    Kisenosato     Ibaraki   Naruto      03.07.1986    187   167
K1e    Goeido         Osaka     Sakaigawa   06.04.1986    182 140.3
K1w    Kyokutenho     Mongolia  Oshima      13.09.1974  191.6 156.4
M1e    Hokutoriki     Tochigi   Hakkaku     31.10.1977  181.5   150
M1w    Kakuryu        Mongolia  Izutsu      10.08.1985    187 134.8
M2e    Kotoshogiku    Fukuoka   Sadogatake  30.01.1984  179.5 158.7
M2w    Tochiozan      Kochi     Kasugano    09.03.1987    189 147.1
M3e    Miyabiyama     Ibaraki   Musashigawa 28.07.1977    188 180.1
M3w    Tokitenku      Mongolia  Tokitsukaze 10.09.1979    186 148.6
M4e    Takekaze       Akita     Oguruma     21.06.1979    171   142
M4w    Yoshikaze      Oita      Oguruma     19.03.1982    178 128.8
M5e    Wakanosato     Aomori    Naruto      10.07.1976    185 156.3
M5w    Aminishiki     Aomori    Isegahama   03.10.1978    185   136
M6e    Tamanoshima    Fukushima Kataonami   15.09.1977    187 156.6
M6w    Toyonoshima    Kochi     Tokitsukaze 29.06.1983  170.5 144.2
M7e    Homasho        Yamaguchi Shikoroyama 16.04.1981    186 143.3
M7w    Takamisakari   Aomori    Azumazeki   12.05.1976    188   138
M8e    Tochinonada    Ishikawa  Kasugano    26.02.1974    187   160
M8w    Kokkai         Georgia   Oitekaze    10.03.1981    189 152.2
M9e    Dejima         Ishikawa  Musashigawa 21.03.1974    180 156.7
M9w    Futeno         Kumamoto  Dewanoumi   28.08.1980    180   154
M10e   Iwakiyama      Aomori    Sakaigawa   02.03.1976    184   171
M10w   Tochinoshin    Georgia   Kasugano    13.10.1987    191 148.5
M11e   Asasekiryu     Mongolia  Takasago    07.08.1981    185 140.5
M11w   Aran           Russia    Mihogaseki  31.01.1984    185 139.2
M12e   Kakizoe        Oita      Musashigawa 12.08.1978    176 132.5
M12w   Shotenro       Mongolia  Musashigawa 31.01.1982    188 140.2
M13e   Chiyohakuho    Kumamoto  Kokonoe     21.04.1983  180.4   135
M13w   Yamamotoyama   Saitama   Onoe        08.05.1984    190 236.5
M14e   Tamawashi      Mongolia  Kataonami   16.11.1984    189   149
M14w   Shimotori      Niigata   Tokitsukaze 18.03.1978    188   150
M15e   Tosanoumi      Kochi     Isenoumi    16.02.1972    186 156.5
M15w   Kimurayama     Wakayama  Kasugano    13.07.1981    181 156.6
M16e   Toyozakura     Hiroshima Michinoku   12.03.1974    182 134.7







Сумогийн багц мэдээлэл

2009/03/05 • Сэдэв нь: Бусад хэвлэл, Спорт

Хоёр их аваргын хэн нь түрүүлэх вэ

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн энэ сарын 15-нд Осакад эхэлнэ. Өнгөрсөн жил гэмтлийн улмаас гурван тэмцээн өнжиж нэр хүндээ багагүй унагасан ч шинэ оны анхны тэмцээнд түрүүлж гарамгай их аварга гэдгээ нотолсон Асашёорюү зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах болов. Зүүн жигүүрийг тэргүүлнэ гэдэг их аварга цолтны хувьд нэр төрийн хэрэг байдаг.
1997 оноос өмнө мөрдөж байсан дүрмээр бол их аварга цолтнуудын эрэмбийг зөвхөн 15 өдрийн барилдааны дүнгээр тогтоодог байж. Өөрөөр хэлбэл, нэмэлт барилдааны дүн үүнд хамаардаггүй байсан аж. Хэрвээ хуучин дүрмээрээ явсан бол Хакүхо нэгдүгээр сарын тэмцээний сүүлийн өдөр Асашёорюүг унагаснаараа зүүн жигүүрийг тэргүүлэх байлаа.
Тухайн үед их аварга Мусашимару нэмэлт барилдааны дүнг чансаа тогтооход харгалзаж үзэх нь шударга ёсонд нийцнэ гэж зүтгэсээр байгаад санасандаа хүрчээ. Энэ нь ч сүмогийн гол онцлог болох шударга барилдааны мөн чанарыг гаргахад ихээхэн түлхэц өгсөн гэж домогт их аваргууд ярьдаг юм. Үүний дагуу Асашёорюү бүх бөхчүүдийн магнайд зогсоно.
Их аваргын хувьд тохойны гэмтэл нь бүрэн эдгэсэн тул энэ сарын тэмцээнд ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ гэж амлаж байна. Багшийнх нь ярьснаар бол Асашёорюү нэгдүгээр сарын тэмцээнд маш их ядарсан гэнэ. Тэрээр “Асашёорюүг ингэж их ядрахыг би үзээгүй. Макүшитад түрүүлснийхээ дараа л иймэрхүү байдалд орж байсан. Сэтгэл зүйн хувьд маш их дарамттай барилдсан нь бэлтгэл муутай байсан биеийг нь ядраахад нөлөөлсөн байх” гэж ярьжээ.
Энэ шалтгааны улмаас Асашёорюү бэлтгэл хийхээсээ илүү биеэ амраахыг илүүд үзэв. Багш нь ч түүнд ийм боломж олгожээ. Их аварга Хавайд амраад ирлээ. Тэрээр чансаагаа сонссоны дараа “Зүүн жигүүрийг тэргүүлэх болсондоо сэтгэл хангалуун байна. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд их сайхан боллоо. Түрүүлнэ гэж шууд хэлж болохгүй байх. Яагаад гэвэл, Хакүхо болон оозэки нар хүчтэй байгаа. Тийм ч амархан ялчихгүй. Ялангуяа залуу аварга өдөр ирэх тусам сайжирч байгааг хэлэх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр эдүгээ хөнгөн бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл хийх үү гэсэн асуултад “Тэгэлгүй яахав” гэж хариулжээ.
Асашёорюү хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа, их аварга Тайхогийн 32 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэнэ гэж хэлж байсан билээ. Харин одоо ингэж хэлэхгүй байна. Мэдээж дээд амжилт эвдэхийг хүсч л байгаа. Асашёорюү эдүгээ дээд зиндаанд 23 удаа түрүүлээд байгаа. Тэгвэл их аварга Китаноуми 24, Чиёнофүжи 31, Тайхо 32 удаа түрүүлсэн бахдам амжилт эвдэгдээгүй хэвээр байна. Энэ жилийн үлдсэн таван тэмцээний хоёр нь түрүүлэхэд л Китаноумигийн өмнө зогсоно.

Хакухо амлалт өгөхгүй байна

Осакагийн тэмцээний бэлтгэлээ олны анхаарлыг таталгүй хийж байгаа бөх бол их аварга Хакухо. “Nikkansport”-д бичсэнээр бол их аварга жүрёо зиндааны бөхчүүдтэй ихэвчлэн бэлтгэл хийжээ. Өнгөрсөн баасан гаригаас л том цолтой бөхчүүдтэй тулж байгаа гэнэ. Тэрээр энэ жил нэг зорилго тавьснаа оны өмнөхөн хэлсэн. Тэр нь нэг жилийн 90 барилдааны 82-т нь ялсан Асашёорюүгийн амжилтыг эвдэх.
Харин хэдэн удаа түрүүлэх боломжтойгоо хэлээгүй. Хэдийгээр хэлээгүй ч 82-оос дээш ялж чадвал оны зургаан тэмцээний дор хаяж дөрөвт нь түрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өөртөө хэр итгэлтэй байгаагаа үүгээр нотолж байна. Нэгдүгээр сарын тэмцээнд нэг л унасан билээ. Цагтаа уран, дайчин барилдаанаараа үзэгчдийг соронзон мэт татаж явсан Чиёнофүжи саяхан Хакухогийн талаар ийн ярьжээ. Тэрээр “Хакухо ер сандрахгүй юм. Энэ бол их аваргад зайлшгүй байх ёстой чанар. Бэлтгэлээ хэрхэн хийж буйг нь хоёр ч удаа харсан. Үнэхээр сайн хийдэг юм билээ. Хакухог энэ жилийн үлдсэн таван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн байхад би гайхахгүй. Асашёорюү бол тэмцэгч бөх. Гэсэн ч Хакухог ялахад тун хэцүү болсон. Удахгүй Хакухо ганцаараа тэргүүлэх болно” гэв.
Хакухо сэтгүүлчдээс эвтэйхэн бултаж байгаа бөгөөд ерөнхий сорилгын дараа тодорхой асуултад хариулах боломжтой гэжээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Осакагийн тэмцээнд хоёр их аваргын нэг нь л түрүүлэх нь гарцаагүй аж. Бусад бөхчүүд тэргүүн байрын өрсөлдөөнд оролцох магадлал тун бага гэнэ.

Харумафүжи ба бусад нь

Оозэки цолтойгоор анхныхаа тэмцээнд зодоглосон Монголын бөх Харумафүжи бэлтгэлээ тун чамбай базааж байна. Тэрээр шинэ оны анхны тэмцээний амжилтдаа сэтгэл дундуур байгаа. Уг нь анх оозэки болоод тавиас дээш хувийн амжилт үзүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Саяхан оозэки цолныхоо найрыг Японд хийсэн Харумафүжи Осакагийн тэмцээнд арваас дээш ялах зорилго тавьсан аж.
Үзэгчдийн хайртай бөхчүүдийн нэг оозэки Котомицүки энэ тэмцээнд цолоо хамгаалж барилдах боллоо. Энэ нь түүний хувьд анхны тохиолдол юм. Тэрээр 2007 оны есдүгээр сард оозэки цол хүртсэн билээ. Түүхэнд 1969 оноос хойш оозэки цолоо хамгаалж барилдсан 112 дахь тохиолдол нь энэ болох юм. Тэрээр “Хэдийгээр бэлтгэл муу байгаа ч оозэки цолоо заавал хамгаалж барилдана. Тэгэхгүй бол зодог тайлж ч магадгүй” гэж мэдэгдлээ.
Залуу бөх Гойэдо комүсүби цолоо буцааж авсандаа сэтгэл хангалуун байгаа ажээ. Дээд зиндаанд олон жил сайн барилдаж буй Кёкүтэнхо комүсүби цолоо эргүүлэн авлаа. Тэрээр хамгийн сүүлд 2006 оны тавдугаар сарын тэмцээнд комүсүби цолтой зодоглож байсан юм. Осакагийн тэмцээний өмнөх ерөнхий сорилго барилдаанаас л хэн нь бэлтгэл сайтай байгаа нь харагдана гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Н.Энхбаяр

Барүто: Хэнээс ч айхгүй тэр тусмаа их аваргуудаас

Мэргэжлийн сүмод барилдаж буй гадаадын залуу бөхчүүдээс сэкивакэ Барутог их аварга болно гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрээр өнгөрсөн тэмцээнд ес ялсан билээ. Баруто “Майничи”-д ярилцлага өгчээ.

-Тэмцээний бэлтгэлээ хэр хангаж байна вэ. Хамтарсан бэлтгэлд анхаарч байгаа гэж сонслоо?

-Өмнө нь бэлтгэлээ яаж хийдэг байсан. Тэгж л хийж байгаа.

-Хамтарсан бэлтгэл хийх ямар шаардлагатай байдаг юм бэ?

-Үүнийг би биш, багш л мэднэ. Багш бэлтгэлийн төлөвлөгөөг нарийн гаргадаг. Бид тэр дагуу л бэлтгэлээ хийдэг. Яахав, том цолтой болохоор хааяа бие даах шаардлага гарах л юм.

-Таныг ойрын хугацаанд оозэки болно гэж мэргэжилтнүүд болон хөгжөөн дэмжигчид ярьж байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Сонсоход таатай л байна. Харин энэ жил оозэки болно гэж хэлж чадахгүй.

-Яагаад?

-Хүчтэй бөх олон байна. Тэгээд ч оозэки болно гээд амалчихвал надад сэтгэл зүйн дарамт болно. Би үүнийг огт хүсэхгүй байна. Мэдээж оозэки болохыг хүсэлгүй яахав.

-Та сэкивакэ цолтойгоор гурав дахь тэмцээндээ зодоглох нь. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Сайхан байлгүй яахав. Сэкивакэ болсноор миний амьдралд их өөрчлөлт орсон.

-Ямар?

-Том цолтой болохоор танилын хүрээ ч өөр болох юм. Бас ивээн тэтгэгчдийн дэмжлэг их байна. Олон хүний итгэлийг хүлээнэ гэдэг сайхан юм. Энэ нь бэлтгэлээ шантралгүй сайн хийхэд нөлөөлж байна.

-Осакагийн тэмцээнд их аваргууд ширүүн өрсөлдөх нь тодорхой. Таны хувьд ямар зорилго тавьж барилдах вэ?

-Эхний зорилго бол сэкивакэ цолоо хамгаалах. Боломж гарвал 10-аас дээш давахыг хүсч байна. Хамгийн гол нь өвдөгний гэмтэл сэдэрчихгүй бол учиртай.

-Их аварга, оозэки цолтнууд таныг тийм ч амархан 10 давуулчихгүй болов уу?

-Тэгэлгүй яахав. Намайг ч болгож өгнө шүү дээ. (инээв) Тэглээ гээд би шантрахгүй. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ялангуяа их аваргуудтай сайн барилдана. Өнгөрсөн тэмцээнд их аварга Хакухотой барилдахад боломжийн санагдсан болохоор ингэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ нь их аваргуудыг басч байна гэсэн үг биш шүү.

-Та өөртөө их итгэлтэй болжээ. Ямар нэг шалтгаан байна даа?

-Сэтгэл санаа өөдрөг байгааг нуугаад яахав. Сүйт бүсгүйтэй болсондоо их баяртай байгаа.

-Орос бүсгүйтэй гэрлэхээр болсон гэл үү?

-Тийм ээ. Тэр маань их сайн бүсгүй. Намайг их сайхан халамжилдаг. Би их аз жаргалтай байна.

-Та хоёр хаана танилцсан юм бэ?

-Елена маань Токио дахь жижиг Орос рестораны эзний охин юм. Би орос хоол идэж яваад л танилцсан хэрэг. Жүрёод байхдаа анх Еленатай танилцсан л даа. Улаан манжинтай шөл авчирч өгөөд, чамайг сайн сүмоч гээд байх юм. Үнэн үү гэж асуусан. Их нүүрэмгий байсан л даа. Би эхэндээ ичсэн. Дараа нь намайг хоёр удаа хоолонд урьсан. Тэгж яваад нэг л мэдэхэд сэтгэлтэй болсон.

-Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна вэ?

-Би хүүхдэд их хайртай. Олон л бол хэд ч байсан хамаагүй. Нутагтаа байхдаа хоёр хүүхэдтэй л болно гэж боддог байлаа. Тэр үед мөнгө муутай байсан. Харин одоо бол хэдэн хүүхэд тэжээх чадалтай болсон. Олуулаа бужигнаад л хайртай бүсгүйтэйгээ байхыг мөрөөдөж байна. Би өөрийн амьдрал, спортын замналыг өөдрөгөөр харж байгаа.

Н.Энх

Масацукаса зодог тайлах уу

Дайчин барилдаанаараа үзэгчдийг баясгадаг Масацукаса өнгөрсөн тэмцээнд дөрөв ялж, арван нэг ялагдсан билээ. Ингэж муу барилдсан нь баруун мөрний гэмтэлтэй холбоотой ажээ. Тэрээр” Уг нь их хичээж байгаа. Гэхдээ гэмтэл яах ч аргагүй болгох юм. Ужгирсан гэмтлийг эдгээхэд хэцүү юм билээ. Заримдаа зодог тайлдаг юм уу гэж бодох боллоо. Барилдах хүсэл буураад байна.” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Бэлтгэлээ сайн хийж байгаа

Дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бөх Ямамотояма ийн ярьжээ. Тэрээр” Дээд зиндаанд үлдэж чадсандаа Сэтгэл хангалуун байна. Үнэхээр мэрийж байж
50-иас дээш хувийн амжилт үзүүллээ. Үүнээс ч олон ялах боломж байсан. Какизоэ, Точинонада нарыг ялсан барилдаанаа сайн болсон гэж бодож байгаа. Заримдаа үнэхээр хурд дутаад байх юм. Тэглээ гээд хүссэнээрээ жингээ хасч чадах биш” гэв.

http://sonin.mn/2009/03/05/%D1%81%D1%83 ... %8D%D0%BB/
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Хару башо, 2009он 3сар

Postby 21Grams » Thu Mar 05, 2009 7:19 pm

Asashouryuu went for degeiko at Sakaigawa beya and fought Goueidou, Toyohibiki, Iwakiyama and Tochinoshin who was also there for degeiko. He was 16-1 against them. He was looking agile and strong. Even Komusubi Goueidou couldn't get close to him. "My body is still tight, but I think I moved well today", he said after the session.

Asa at keiko:
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sat Mar 07, 2009 8:32 am

даварцгаа хөөе өөр бөх түрүүлнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby ТӨӨГӨӨ » Sat Mar 07, 2009 1:21 pm

өөш энэ сэдвийг би нээгээгүй шд! тэгсэн намайг нээсэн гээд бх юм :help:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sat Mar 07, 2009 10:14 pm

thug_uu wrote:өөш энэ сэдвийг би нээгээгүй шд! тэгсэн намайг нээсэн гээд бх юм :help:

чи нээхдээ гостуу байсийн байлгүй.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby ТӨӨГӨӨ » Sat Mar 07, 2009 10:16 pm

согтуудаа яаж ийм их юм бичдийн энэ алдаа гарсаан бнаа 21 грамм нээсэн байхаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Хару башо, 2009он 3сар

Postby addictive » Mon Mar 09, 2009 10:27 pm

Дагва түрүүлэх болтугай :gold
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Хару башо, 2009он 3сар

Postby 21Grams » Fri Mar 13, 2009 5:07 pm

User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sun Mar 15, 2009 10:40 am

манай бөхчүүдийн эхний өдрийн учраанууд арай л хатуу таарчээ.
Асашёорюү - Кёкүтэнхө

Хакухо - Гоеидо

Харүмафүжи - Котошюгикү

Кайо – Какурюү

Такиказэ – Токитэнкү

Асасэкирюү – Точиношин

Тамаваши – Ямамотама

Чиёхакухо – Шётенро
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sun Mar 15, 2009 5:12 pm

Аса,Хакухо,Какурюү 3 давах шив.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sun Mar 15, 2009 7:11 pm

Жюүрёд барилдаж байгаа хэдээс Ширононами,Мооконами.Коорюү нар давж Хошихикари,Хакуба 2 унажээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby 21Grams » Mon Mar 16, 2009 4:53 am

Азтай.комоос томчуудын хийсэн барилдаануудыг үзлээ. Монгол тайлбартай үзэх чинь их аштайхан юм байна шүү дээ. :D

http://aztai.com/video.html
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Mon Mar 16, 2009 8:04 pm

Харүмафүжи Кисеносатог гоё давжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby 21Grams » Tue Mar 17, 2009 5:12 am

Гантогтохын суганд эргэдэг санаанд орлоо. :smile:

Image
Image
Image
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хару башо, 2009он 3сар

Postby asa » Tue Mar 17, 2009 11:28 am

Энэ Кисеносатогийн гуяных нь дотор талыг ээ улаан цоохор акадуулцын байх даа :-o
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby 21Grams » Tue Mar 17, 2009 4:16 pm

Аса аварга өчигдөр ялсанаар мэргэжлийн сүмод 600дах ялалтаа авсан байна. Энэ амжилтанд хамгийн хурдан хүрсэнээр их аварга, аваргуудыг жагсаахад манай хүн дээрээсээ 4т орж байгаа юм байна.

Image

Code: Select all
Taiho         58.12 (872)
Wajima        59.06 (673)
Takanohana2   60.08 (794)
Asashoryu     62.02 (600+)
Musashimaru   63.01 (779)
Kashiwado     71.15 (715)
Kitanoumi     72.03 (951)
Konishiki     73.13 (730)
Akebono       73.14 (654)
Tamanoumi     75.08 (619)
Takanonami    78.03 (777)
Kotozakura    79.13 (723)
Wakanohana1   80.14 (656)
Takanohana1   80.14 (726)
Chiyotaikai   81.01 (750+)
Hokutenyu     82.09 (645)
Chiyonofuji   83.10 (1045)
Kitanofuji    83.11 (786)
Kaio          84.07 (935+)
Daikirin      84.11 (710)
Kiyokuni      88.13 (706)
Takanosato    92.02 (693)
Asahikuni     93.06 (635)
Mienoumi      94.10 (695)
Kirishima    102.12 (754)


Image

жич: дунд нь хоёр башо бандуулаагүй бол дахиад ч 2 байраар урагшлах байсан болов уу. :smile:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Бамбууш » Wed Mar 18, 2009 2:28 am

манайхан юу болж байна? 21 Граммаа өдөр өдрөөр хэн хэнтэй барилдсаныг нь ямар мэхээр давсан энэ тэрийг нь бичээд явбал гоё л байна
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Бамбууш » Thu Mar 19, 2009 12:54 pm

Хару башёогийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ едөр Их аварга Асашёорюү маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Точиозаныг давж дөрөв дэх даваагаа авлаа. Хакухо их аварга шинэ озэкиг эхний өдөр давсан Котошогикутай учраа таарч давснаар мөн дөрвөн даваатай болов. Ингэснээрээ дөрвөн даваатай гурван бөх байгаа бөгөөд Ямамотояма эдгээртэй тэргүүн эгнээнд яваа юм.
Манай бусад бөхчүүдийн хувьд озэки Харумафүжи Хокуторикиг давсан бол Кекүтэнхо Н.Цэвэгням Болгарын аралтай бяртай озэки Котоошюүг өвдөг шороодуулж хоёр бөх адил хоёр даваатай боллоо. Котоошюү озэкигийн хувьд энэ сард тааруухан барилдаж байгаа учир түрүүлэх эгнээнд очихгүй л болов уу. Мөн анх удаагаа озэки цолоо хамгаалах барилдаан хийж озэки Котомицүки манай бөх Какүрюү М.Анандыг давсан хэдий ч мөн л хоёр даваатай болж байгаа юм. Үлдсэн хоногийн барилдаануудад том цолтнуудтай таарч барилдах учир түүний хувьд цолоо хамгаална гэдэг хүндрэлтэй.
Харин энэ оны анхны башёод тавиас дээш хувийн амжилт үзүүлж чансаа өгссөн Токитэнкү ахмад бөх Ваканосатод алдаа гаргав. Харин Шотэнро Л.Нямсүрэн өнөөдрийн барилдаандаа Камуряамаг дийлснээр анхныхаа давааг авлаа. Асасэкирюү Б.Дашням Какэзоэг давж хоёр дахь даваагаа авсан бол Тамашави Шимоториг өвдөг шороодуулж мөн хоёр даваатай боллоо.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Thu Mar 19, 2009 9:35 pm

эхний 5н өдрийн байдлаар 2 их аварга унаагүй тэмцээнийг тэргүүлж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby LeMoN » Thu Mar 19, 2009 11:45 pm

Харумафүжи аймар давсан Баруто г бол цаашаа гэж байна лэ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sat Mar 21, 2009 5:43 pm

2 их аварга эхний 7н өдрийн дараах байдлаар 7 даваа 1 ч унаагүй тэмцээнийг тэргүүлж байна.Араас нь озеки Каёо 6-1 гэсэн амжилттай нэхэж байх шив.Маргааш Хакухо Барутотой Баруто ч тийм амархан уначихгүй давна л гэж үзнэ гоё барилдаан болох байхдаа........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Жавхлан » Sat Mar 21, 2009 5:45 pm

Энэ башё ч сонирхолтой болох шинжтэй. Сүүлийн өдөр 2 ёкозунагийн хэн давсан нь л түрүүлэх байх даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Чуугий » Sun Mar 22, 2009 6:08 pm

Асашёрюү - Миябияма
Хакухо - Баруто
Харүмафүжи - Какүрюү
Котоошю - Токитэнкү
Гоэйдo - Кёкүтэнхo
Асасэкирюү - Кимураяма
Шоетэнрo - Тоёозакура
Тамаваши - Тосоноуми
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хару башо, 2009он 3сар

Postby Г.Баяраа » Mon Mar 23, 2009 2:19 pm

Чуугий энэ чиглэлээр мэргэшиж байх шив :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хару башо, 2009он 3сар

Postby ТӨӨГӨӨ » Mon Mar 23, 2009 2:21 pm

Г.Баяраа wrote:Чуугий энэ чиглэлээр мэргэшиж байх шив :mrgreen:

мод болцон мoдын үүрэг хариуцлага ухамсар гэж юм бна шд :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests