Page 10 of 10

Re: Сери А 2008/2009

PostPosted: Fri May 01, 2009 12:16 pm
by Bold9
Genoa,Napoli багууд Inter-н довтлогч Robert Acquafresca-г сонирхож байгаа юм байна. Genoaг-н довтлогч Diego Milito, Napoli хагас хамгаалагч Marek Hamsik 2-г Интер маш ихээр сонирхож байгаа.. Интерийн сонголтоос Acquafresca-н ирээдүй..

Re: Сери А 2008/2009

PostPosted: Fri May 01, 2009 2:30 pm
by Чуугий
Италийн хөлбөмбөгийн хамгийн топ лиг болох Сери А, доод шатны Сери В-гээс тусгаарлан, шинээр “Lega Calcio Serie A” нэртэй лиг байгуулах гэж байна.
Италийн дээд доод хоёр лигийн багууд хоорондоо санхүүгийн асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас ийнхүү хоёр тийш болж байна.
Дээд лиг болох Сери А одоо Английн “Премьер лиг”-ийн зарчмаар шинээр бүрдэх ажээ.
1992 онд ч гэсэн Английн Премьер лиг бусад дивизүүдээсээ ийнхүү өрх тусгаарлаж байсан билээ.
Сери А-д Италийн хамгийн шилдэг 19 баг тоглож, хоорондоо өрсөлддөг бөгөөд ийнхүү шинээр бүрэлдэхдээ Премьер лигийн зарчмаар тоглож байгаа нь тэдний Европын тэмцээнүүдэд ноёрхлоо тогтоож байгааг нь хязгаарлах хүсэлтэй байгаагаас энэ гэнэ.
Өнөөдөр Премьер лиг нь дэлхийн хамгийн хөрөнгө мөнгөтэй лигт тооцогддог бөгөөд одоо болж буй Аваргуудын лигт л гэхэд сүүлийн хоёр улирлын турш гурван баг нь хагас шигшээд үлдээд байгаа бол шилдэг багууд нь дөрвөн ч удаа финальд үлдээд байгаа билээ.

news.mn

Re: Сери А 2008/2009

PostPosted: Fri May 01, 2009 9:24 pm
by tevez
juventus milan 2r doosh unaaq baisan bol odiid italiin 2bag spain ii 1 bag englan iin 1 bag baih baisiin tsagtaa bag delhiin avraga gej nerlegdej baisiim shuu...

Re: Сери А 2008/2009

PostPosted: Wed May 06, 2009 6:13 pm
by javkhlan

Re: Сери А 2008/2009

PostPosted: Wed May 06, 2009 6:54 pm
by Чуугий
Катания-н хаалгач Фэрранте фрий агент болгожээ.Гэрээ нь дээрээ тохироогүй гэнэ.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon May 11, 2009 9:04 pm
by xb
35-р тойрог

Image

Их 3 дээр нэмэгдэж, Женуа тэнцэж, Фиорентина хожсоноос өөр лидерүүдийн хооронд өөрчлөлт гарсангүй.
Милан нутагтаа Ювэг хүлээн авч 1-1 гэж эвийн гэрээ байгуулж. Интэр Верона хотод Кьевотой хүнд тулаан хийж 2-2 гэж тэнцсэн байна. Ирэх тоглолтонд тэд Меацца стадионд Сьенаг хүлээн авч тоглох ба хожвол скудетто хүртэх юм.

Улирлын эхэнд лигийг тэргүүлж байсан Катания тэрнээс хойш маш хангалтгүй тоглож байгаа ба энэ удаа Фиорентинад нутагтаа 0-2 гэж хожигдлоо. Катаниягийн фэнүүд ч дасгалжуулагч Валтер Зенгад сэтгэл дундуур байгаа юм байна.

Энэ тойргийн хамгийн том хожлыг Сампдория нутагтаа Режжинаг 5-0 гэж хожсоноор авлаа. Сампын залуу тоглогч Дессенагийн гоолууд бол гоё байлаа. Режжинагийн хувьд лигийн сүүлийн байруудад явж байгаа ч сүүлийн тоглолтууддаа сайн тоглож дээд лигтээ үлдэх зорилготой байсан ч энэ удаа томоор хожигдлоо. Гэхдээ тэдэнд боломж бий.

Сүүлийн тойргуудынхаа зорилгтыг Ромаг гүйцэж гэж тодорхойлсон Сардин арлын баг Кальяри Роматайгаа энэ удаа тоглолоо. 2-0 гэж тэргүүлж байсан тэд 2 гоол алдаж хожлоо алдлаа. Тэд уефагийн эрхийн төлөө тоглож байгаа билээ.
Мөн Сьена нутагтаа Палермог хожлоо. Удинези ч Лациог нутагт нь хожсоноор чухал 3 оноо авсан.

Аталантай нутагтаа Женуатай тэнцсэн ба дээд лигтээ үлдэх зорилготой багууд тэнцлээ. Лечче гэхэд Наполитой, Торин Болонья ч тэнцээгээр тоглолтоо дуусгалаа. Болоньягийн Ди Вайо торгуулийн цохилтоос тэнцээний оноо авчирсан ба мэргэн буучдын жигсаалтыг 22 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.

Энэ тойргийн шилдэг тоглогчоор Ювэгийн Яквинта тодорсон байна. Тэрээр Милантай хийсэн тоглолтонд багтаа тэнцээний гоол хийсэн юм.

Харин шилдэг дасгалжуулагч нь Кьевогийн Миммо Ди Карло болж. Түүний баг Интэртэй талбай дээрээ тэнцсэн ба Интэрийг муу тоглосон бол хожиж ч болохоор сайн тоглосон юм.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon May 11, 2009 10:00 pm
by ..::Affictor::..
СериеБ ээс Парма Бари 2аваргын төлөө үзээд гараад ирэх байхаа харин 3аар хэн гарахыг мэдэхгүй байнаа уг нь Брешиа гараад ирүүд гоё байна.Тавано 22 гоолоор тэргүүлж байна.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Thu May 14, 2009 8:31 pm
by Hartsaga
Үнэхээр парма юу вэ? Алж байна лээш дээ. Дээд лигт гарч ирээд дээд хэсэгт өлгөгдчих байхдаа.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Sun May 17, 2009 7:07 pm
by Чуугий
Сери А дуусахаас 2 тойргийн өмнө аварга баг тодорлоо.Интер сүүлийн 4 жил дараалан түрүүлж нийтдээ 17 дахь удаагаа Скудетто хүртлээ.Багийн эзэн Массимо Моратти энэхүү түрүүгээ өөрийн аавдаа зориулж байгаагаа хэлжээ.

Хэдэн трансфер мэдээ
Какаг Реалтай гэрээгээ тохирчихсон энэ зун явна гээд шуугиад байгаа билээ.Харин Кака-н аав нь үүнийг үгүйсгэсэн байна.Тэрээр Реалийнхантай уулзаагүй ямар ч гэрээ хийгээгүй гэсэн байна.

Аталанта вингер Падойнтой гэрээгээ 2013 он хүртэл сунгасан байна.

Удинэзэ-н Куаглиареллаг Зенит сонирхож байгаа гэнэ.

Тоттенхэм Юве-с Якуйнтаг сонирхож байгаа гэнэ.

Лацио Мауро Заратэ-н ах Роландо Заратэг сонирхож байгаа гэнэ.30 настай тэрээр Экуадорын Барселона багт тоглож байгаа.........

Ювентус Байерны зүүн жигүүрийн хамгаалагч Ламыг сонирхож байгаа гэнэ.Мөн тэд Ман-н Тевез-н тулаанд байгаа.........

Палермо Бразилын Порто Алегре багаас 25 настай довтлогч Нилмарын төлөө 20 сая евро гаргахад бэлэн гэнэ.Түүнийг Милан бас сонирхож байгаа............

Гуркуфф Миланд эргэн ирж тоглох хүсэлтэй байгаа гэнэ.Франц залуу энэ улиралд нутгийн баг Бордод зээлээр тун сайн тоглож байгаа түүнийг Байерн,Реал зэрэг европын топ клубууд сонирхоод байгаа..............

Re: Сери А 2008/2009

PostPosted: Thu May 21, 2009 3:59 pm
by ..::Affictor::..
Хөөрхий Режжинагын сүүлчийн найдварыг Заратэ үгүй хийчлээ дэ

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon May 25, 2009 5:21 pm
by Deck
Бид өөрчлөлтийг хүсэж байна Сериа А-д. :mrgreen: :italy

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon May 25, 2009 9:16 pm
by Чуугий
Катаниа-н дасгалжуулагч Валтер Зенга энэ улирал дуусгаад халагдахаар болжээ.

Диего Ювед ирж байх шиг байна.Өнөөдөр эмнэлэгийн үзлэгээр ороод бүх юм ок юм шиг байна.

Бордо Гуркуфф-г жинхлэх гээд л 15 сая еврогоор авч үлдэх санаатай байгаа юм шиг байна.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Fri May 29, 2009 9:31 pm
by Hartsaga
Дэлхийн хамгийн марзан баг бол виллареал учир нь тэд үргэлж юмыг шоглож хийдэг гэнэ. Харин интер яг эсрэгээр нь гэнэ. Энэ г харьцуулж үзээрэй.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon Jun 01, 2009 8:09 am
by Чуугий
Улирал дууслаа.Лечче,Режжина,Торино 3 Сери Б рүү унаж оронд нь Бари,Парма,Ливорно 3 ирэх улирлаас сери а-д тоглохоор боллоо.
Интер,Ювентус,Милан,Фиорентина 4 АЛ оролцох бол уефад Генуа,Рома,Лацио 3 хүч үзэхээр боллоо.
Мэргэн буучдийг

Z. Ibrahimovic Inter 25
M. Di Vaio Bologna 24
D. Milito Genoa 24
A. Gilardino Fiorentina 19
Kaka AC Milan 16
A. Pato AC Milan 15
E. Cavani Palermo 14
R. Acquafresca Cagliari 14
F. Miccoli Palermo 14
F. Quagliarella Udinese 13
M. Zárate Lazio 13
F. Inzaghi AC Milan 13
F. Totti AS Roma 13
S. Pellissier Chievо 13
A. Del Piero Juventus 13

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon Jun 01, 2009 8:22 am
by Чуугий
Сампдори-н дасгалжуулагч Валтер Маззари ажлаасаа огцорлоо.Түүнийг Палермо сонирхож байгаа гэнэ.
Лечче-н дасгалжуулагч Луйжи Де Канио мөн ажлаасаа огцорлоо тэрээр багаа сери а-д үлдээж чадаагүй юм.
Анчелотти ч мөн ажлаасаа огцорлоо тэрээр 2007 онд АЛ түрүүлснээс өөр амжилт ойрд үзүүлээгүй билээ.Түүнийг Леонардо орлоно.

Re: Сери А 2008/2009

PostPosted: Mon Jun 01, 2009 12:35 pm
by Должко
милан дэмждэг байлааа

Re: Сери А 2008/2009

PostPosted: Thu Jul 09, 2009 8:43 am
by Forza Juve
Туттопортод бичсэнээр бол Сери А 8-р сарын 23-нд эхэлж, ирэх жилийн 5-р сарын 16-нд өндөрлөх юм байна. 4 тойргын тоглолт долоо хоногын дундуур болох бөгөөд 9-р сарын 23, 10-р сарын 28, 1-р сарын 6-нд, 3-р сарын 24-ны өдрүүд юм байна. Өвлийн завсарлага 12-р сарын 20-ноос 1-р сарын 6-ны өдөр хүртэл байх нь.
9-р сарын 6, 10-р сарын 11, 11-р сарын 15-нд шигшээгийн тоглолтоос болж улирал түр завсарлах юм байна.
Мөн ирэх улирлын тоглолтуудыг ихэвчлэн 15 цагаас байхаар тохируулж байгаа бөгөөд Азийн үзэгчдэд тохиромжтой гэж үзсэн байна. :eek:
Сери А-гийнхан ирэх жил ДАШТ болох байхад нэлээд орой завсарлаж байна даа. Ойрын өдрүүдэд тоглолтын хуваариуд гарах бололтой.