А хэсэг, Чех, Португал, Швэйцарь, Турк

Moderator: Хөлбөмбөгийн модууд

А хэсэг, Чех, Португал, Швэйцарь, Турк

Postby Nomer 10 » Sun Jun 01, 2008 7:13 pm

Энэ жил бэлтгэл муу байснаас дэлхийн аварга шиг сайхан эхлэл хийж чадсангүй. Гэхдээ цаг тулсан тул сэдвүүдээ нээхээс аргагүй боллоо доо. А хэсгийг нээчихье. Энд айхтар ширүүн өрсөлдөөн болно. Хүмүүс Чех Португал 2 тодорхой гэж байгаа ч нөгөө 2 нь мөчөөгөө өгөхгүй. Ялангуяа Швейцар нутаг дээрээ сюрприз үзүүлэх байх. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт гэхдээ Турк Швейцар 2-ын дунд болно. Яагаад гэвэл нэгэн түүх бий. Удахгүй тэр тухай дэлгэрэнгүй бичнэ ээ. За ингээд оролцогчдын бүрэлдэхүүн:

Чех (Karel Bruckner)

Тоглогчдын бараг 90 хувь нь гадаадад тэр тусмаа хөлбөмбөг сонирхогч хүн бүрийн мэдэх багуудад тоглодог. Байрлал тус бүр дээр 1-10 оноо өгч дүгнээд үзье л дээ.

Хаалгач: Jaromir Blazek (FC Nurnberg), Petr Cech (Chelsea), Daniel Zitka (Anderlecht)

Хамгаалагч: Zdenek Grygera (Juventus), Marek Jankulovski (Milan), Michal Kadlec (Sparta Prague), Radoslav Kovac (Spartak Moscow), Zdenek Pospech (FC Copenhagen), David Rozehnal (Lazio), Tomas Sivok (Sparta Prague), Tomas Ujfalusi (Fiorentina)

Хагас хамгаалагч: Tomas Galasek (FC Nurnberg), David Jarolim (Hamburg), Marek Matejovsky (Reading), Jaroslav Plasil (Osasuna), Jan Polak (Anderlecht), Daniel Pudil (Slavia Prague), Libor Sionko (FC Copenhagen), Stanislav Vlcek (Anderlecht)

Довтлогч: Milan Baros (Portsmouth), Martin Fenin (Eintracht Frankfurt), Jan Koller (FC Nurnberg), Vaclav Sverkos (B.Ostrava)
Коуч - 7 оноо
Хаалга - 10
Арын бүс - Grygera, Jankulovski, Rozehnal, Ujfalusi нар бүрдүүлэх байх. Туршлага бол тэдэнд бий - 8
Төв - Росицки Недвед 2 явснаар хүч ихээхэн суларсан. Галасект гол үүрэг ногдох байх. - 6
Урд - Барош Коллер 2 хөгшрөөд хурдгүй болсон. Фенин жулдана. - 7

Нийт 38 оноо.


Португал (Luiz Felipe Scolari)

Хаалгач: Ricardo (Real Betis), Quim (Benfica), Rui Patricio (Sporting Lisbon)

Хамгаалагч: Ricardo Carvalho (Chelsea), Pepe (Real Madrid), Bruno Alves (Porto), Fernando Meira (Stuttgart), Jose Bosingwa (Porto), Paulo Ferreira (Chelsea), Miguel (Valencia), Jorge Ribeiro (Boavista)

Хагас хамгаалагч: Petit (Benfica), Miguel Veloso (Sporting Lisbon), Raul Meireles (Porto), Joao Moutinho (Sporting Lisbon), Deco (Barcelona)

Довтлогч: Cristiano Ronaldo (Manchester United), Nani (Manchester United), Ricardo Quaresma (Porto), Simao Sabrosa (Atletico Madrid) Nuno Gomes (Benfica), Hugo Almeida (Werder Bremen), Helder Postiga (Panathinaikos)

Коуч - 8
Хаалга - 8
Ард - Довтолгооноосоо дутахгүй хүчтэй арми. Мейра буржгар 2 голд зогсоод захад Пепег зогсоож мэдэх юм, хамтрагч нь хэн нь ч байж магадгүй. Пепе гэхдээ Мейраг суулгах гэж үзэж ч болох юм. - 9
Төв - Шаггүй - 8
Урд - Бузгай хүчтэй - 9
Нийт - 42


Швейцарь ( Jakob Kuhn)

Хаалгач: Diego Benaglio (Wolfsburg), Pascal Zuberbuehler (Neuchatel Xamax), Eldin Jakupovic (Grasshoppers)

Хамгаалагч: Valon Behrami (Lazio), Philipp Degen (Borussia Dortmund), Johan Djourou (Arsenal), Stephane Grichting (Auxerre), Stephan Lichtsteiner (Lille), Ludovic Magnin (Stuttgart), Patrick Muller (Olimpik Lyon), Philippe Senderos (Arsenal), Christoph Spycher (Eintracht Frankfurt)

Хагас хамгаалагч: Tranquillo Barnetta (Bayer Leverkusen), Ricardo Cabanas (Grasshoppers), Gelson Fernandes (Manchester City), Daniel Gygax (Metz), Benjamin Huggel (Basel), Gokhan Inler (Udinese), Hakan Yakin (Young Boys), Johan Vonlanthen (Red Bull Salzburg)

Довтлогч: Eren Derdiyok (Basel), Marco Streller (Basel), Alexander Frei (Borussia Dortmund)

Коуч - 7
Хаалга - 7
Ард - Хатуу самрууд шүү - 8
Төв - Бас л яггүй. - 7
Урд - Муугүй ээ. - 7
Нийт - 36


Турк ( Fatih Terim)

Хаалгач: Volkan Demirel (Fenerbahçe), Rüştü Reçber (Beşiktaş), Tolga Zengin (Trabzonspor)

Хамгаалагч: Sabri Sarıoğlu (Galatasaray), Gökhan Zan (Beşiktaş), Emre Aşık (Ankaraspor), Servet Çetin (Galatasaray), Hakan Kadir Balta (Galatasaray), Uğur Boral (Fenerbahçe), Emre Güngör (Galatasaray)

Хагас хамгаалагч: Mehmet Aurelio (Fenerbahçe), Mehmet Topal (Galatasaray), Emre Belözoğlu (Newcastle United), Tümer Metin (Larissa), Hamit Altıntop (Bayern Münih), Ayhan Akman (Galatasaray), Arda Turan (Galatasaray), Tuncay Şanlı (Middlesbrough), Kazım Kazım (Fenerbahçe), Gökdeniz Karadeniz (Rubin Kazan)

Довтлогч: Nihat Kahveci (Villarreal), Semih Şentürk (Fenerbahçe), Mevlüt Erdinç (Sochaux)

Коуч - 7
Хаалга - 7
Ард - Галаатай Сараагийнхан чанга юм билээ. - 7
Төв - Хамгийн хүчирхэг эгнээ нь. Гэхдээ Халил Бастюрк 2 багтаагүй нь сонирхолтой. Турк даяар бөөн юм болж байна гэсэн. Шигшээ дэх клима ч гэсэн сонин боолоодохлоо гэнэ лээ. - 8
Урд - Чамлахаар чанга атга -7
Нийт - 36 оноо.

Чех энэ удаад талбайн эздэд түрүүлж мэднэ дээ.

За тэгээд нөгөө 2 хэсгээ дэмжигчэд нь шалавхан нээнэ биз.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby zigo » Sun Jun 01, 2008 11:15 pm

Энэ хэсэг харин С хэсгээс дутуугүй сонирхолтой, магадгүй илүү өрсөлдөөндтэй болох байх. Маш хүчирхэг багт тооцогддог Чехийн шигшээ бусад 3-аасаа арай л сул санагдаад байгаа юм даа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Seikoni » Mon Jun 02, 2008 1:59 pm

Чех 2006 онд мишоктсон шиг, Португаль нь 2002 он шиг байвал, энэ хэсэгт гал гарна...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Mojul » Tue Jun 03, 2008 8:56 pm

Португалийг халит дэмжинээ :mrgreen:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Г.Баяраа » Tue Jun 03, 2008 9:55 pm

нээлтийн тоглолтонд ялсан нь л давуу байдал олж авч чадна даа.. манайх ч яахав хэсгээсээ гарах нь тодорхой лдоо...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby orangeman » Wed Jun 04, 2008 4:48 am

Туркууд л Портутай гарах байхда
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Yes Man » Wed Jun 04, 2008 6:12 am

Турк нээрээ дэлхийн аваргаар зодсон гээ биздээ Швейцарь -ыг...Зайлуул одоо яаж амьд явах гээд байгаа юм бол..вхахаха
Чех энэ жил арай ч дээ,ядаж хэсгээсэй яаж гарахаа мэдэх байлгүй дээ,үлэмж биетэй Ян Коллер туршлага заах байлгүй,гэхдээ л одоо 35 хүрчихсэн байхаа.
Португаль асуудал байхгүй байх,хэсэгээ манлайлаад цаашилвал түрүүлэх өрсөлдөөнд орох баг.Роналду багаа хөөдчихгүй бол.Деку ингэхэд гараанд байгаа юу?манай хөлбөмбөгийн мэргэлжилтэнгүүд гарааны тавт,бишээ арван нэгийг нь нэрлээч хө.фантазидахад над шиг 10 хуруугаараа мэддэггүй хүнд хэрэг болох байх,миний мэддэг нь гэсэн чинь нэг бол хөгширөөд гараанд гардгүй үгүй бол хэт залуудаад байхым вхахаха
Yes Man
 

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Cornerback » Wed Jun 04, 2008 6:23 pm

talbain ezed hesgeesee garchih baih, Portugal 1-eer, Swiss 2-oor

Turk chadahgui baih 2002 onii DASHT-aar goyo toglolt uzuulj baisan ldaa. Hakan Sukur, Hasan Sas, Lkhan Manshiz 3 :mrgreen:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby tsoko » Fri Jun 06, 2008 4:51 pm

Португаль Швецар юм уу Чэх гэж гараасай. Муусайн халтруудыг яав ч гаргаж болохгүй.
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby oswin » Fri Jun 06, 2008 7:52 pm

Халтрууд гэж туркуудыг хэлээд байгаа муу?
Яаж байгаан тэгдэг нь? :smile:
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby zigo » Fri Jun 06, 2008 8:17 pm

Бараг угсаа гарал нэгтэй юм байж халтарууд гээд байх нь зохимжгүй бишүү? :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby khulgee » Fri Jun 06, 2008 11:15 pm

oswin wrote:Халтрууд гэж туркуудыг хэлээд байгаа муу?
Яаж байгаан тэгдэг нь? :smile:


Europed Morocco, Alger, Tunis, Turk geh met garuudiig haltaruud gej duuddiin. :mrgreen:
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Nomer 10 » Sat Jun 07, 2008 3:10 pm

Халтайсан юмнууд л байдий шд харваас.

Турк Рюстүг хаалганаасаа аваад хаячихаж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Bayara » Sat Jun 07, 2008 3:10 pm

Швейцарь 1-р, Португал 2-р, Туркууд 3-аар гарна байх. Чех хомоол хамна доо. Туркууд хэсгээсээ гарчаасай. Угсаа гарвал нэгтэй юм, дэмжинэ шдээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Suugii » Sat Jun 07, 2008 6:36 pm

Who will win Euro 2008?
61262 votes since Thu 20 Mar

Croatia 10% 6129 votes
France 11% 6633 votes
Germany 14% 8297 votes
Italy 15% 9208 votes
Portugal 19% 11354 votes
Spain 14% 8864 votes
Other 18% 10777 votes 8-)
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby khulgee » Sat Jun 07, 2008 7:07 pm

vote-r shiidegddeg bol goy l bna.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby zizu » Sun Jun 08, 2008 2:00 am

За анхны гоолын эзэн Сверкош боллоо доо...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Nomer 10 » Sun Jun 08, 2008 2:25 am

**н** Розетти 2 удаа маанагтчихлаа. Уяфалушигийн гар 2 ч удаа яалт ч гүй хүрэхэд өнгөрөөчихлөө. Чех азтай байдлаар хоосон газраас гоолдчихлоо. Тэр Сверкошыг хальт таних юм шиг байна лээ, Гладбахт байсан нөхөр шиг байсан. Өмнөх 10 номертоороо гадна талаараа өшиглөдгийг заалгасан юм байх даа. 2 тал аль аль нь нүдээ олсон сэлгээ хийсэн. Сверкош гоолдсон бол Фонлантен хөндлөвч оночихсон. Швейцар уг нь хавьгүй илүү байлаа. Якины мөргөдөг, Барнеттагийн дээш хийсгэдэг энэ тэр гээд нэлээн хэдэн боломж гарч ирсэн ч ашиглаж чадсангүй. Төвдөө аргагүй давамгайлж урагш довтолгоог явуулаад байсан ч финиш хийчих хүн байсангүй. Ганц гайгүй нь болох Фрай нь гэмтээд бүр нэрмээс болчихлоо. Тэр гэхдээ санасныг бодвол гайгүй юм шиг байсан. Уйлаад унангуут нь баяртай Евро болж дээ гэж бодож байлаа. Барнетта маш муу тоглолоо. Маньян уг нь араас нь овоо л түрээд өгч байна лээ. Швейцарын одоогийн багийн хамгийн хурц од нь Барнетта байгаа юм. Бундэслиг үздэг хүмүүс түүний тоглолтыг гадарлах байх. Бэртэлтэй байж байгаад хэдхэн хоногийн өмнө бэлтгэлд орсон нь тоглолтод нь нөлөөлж байх шиг. Барнетта ирлээ гэсэн чинь Швейцараар бөөн юм болж байна гэсэн. Гэхдээ форм муу байна даа. Швейцар ер нь эвгүйтчихлээ шүү. Дасгалжуулагчийнх нь эхнэр нь эмнэлэгт тааруу байгаа гэсэн. Гай болбол эмнэлэгт өнжиж хонож мэдэх юм гэсэн, сая харж байхад сэтгэл зүрх нь эмнэлэг рүү яваад байгаа харагдсан. Гэхдээ бүх юм дуусчихаагүй байна аа. Португалаас 1 оноо зулгаагаад, Туркийг хожиход гараад л ирнэ. Тиймгайст уг нь байна шүү. Чех нэгээр гараад, Швейцар 2-оор гарвал сайхан байна даа гэж. Чех маш мууджээ. Янкуловски Чех 2 л шийр зааж байна даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Yes Man » Sun Jun 08, 2008 4:48 am

За за,Португаль одоо 85 дахь минут гэхэд дөнгөж 1-0оор Туркыг нухаж байна..61 дахь минутанд хамгаалагч Пэпэгийн хийсэн гоол тоглолтын эхний бөгөөд эцэсийн гоол болох шив дээ гэж бодож дуусаагүй байтал шүүгчийн мэдэлийн 90+ минутанд хагас хамгаалагч Симрогын оронд солилцоогоор орж ирсэн Raul Meireles 2 дахь гоолыг хийгээд өнөөдөр нийт 3 гоолтой хоёр тоглолт өндөрлөв шив дээ.
Энд зурагтаар гарна гээд булт ша@гаад байсан чинь ESPNC гэдэг мөнгө төлдөг сувгаар гаргадаг ша@сан...
Ингээд А хэсэгийг
Португаль 3 оноо 2 гоол
Чех 3 оноо 1 гоол
Швецарь 0 оноо
Турк 0 оноо
Болдог юм болдгоороо л болж байна..Муусайн Туркууд хожигдож нэг санаа амарлаа,угаасаа Турк хомоол хамж 4т орно л доо.Чех 3 оноо салгасан,ядаж дээр нь нэмээд нэг оноо авчихад л хэсгээсэй 2оор гарах боломжтой болно.Тэгэхдээ их мууджээ,өөр ч юу гэхэв
Yes Man
 

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Жавхлан » Sun Jun 08, 2008 5:00 am

- Швейцар илүү тоглочихоод харамсалтай л хожигдлоо доо. Ядахад Фрайгаа алдчихлаа. Мань хүн уйлаад л их өрөвдөлтэй харагдсан. Гэхдээ санасныг бодвол гэмтэл нь тийм ч хүнд биш юм шиг байсан. Ядаж хэсгийн сүүлийн тоглолтонд тоглоосой. Чех бол ерөнхийдөө л тааруу байсан. Петр Чех хэдэн лайтай сейв хийгээгүй, мөн тэр шон онодог, шүүгч 11 өгөөгүй гээд боломжууд биелсэн бол Чехыг хусчих л байлаа. Чехүүд иймэрхүү байдлаар Турк, Португалтай тогловол хэсгээсээ гарахад хэцүүхэн л харагдаж байна. Швейцарын хувьд бараг л боломжгүй болчихлоо доо.

- Туркыг Португалын эсрэг ширүүн үзэх байх гэж бодсон чинь Түрэгүүд их сулхан тоглолоо. Олигтой ч довтолгоо хийж чадсангүй, сүүлдээ бүр бөмбөгөө ч тогтоож дамжуулж чадахгүй байсан. Харин Португалчууд гайхалтай эрч хүчтэй тоглолт үзүүллээ. 3 ч удаа шон хусаагүй, Пепегийн эхний гоол отон болоогүй байсан бол их олон бөмбөгөөр хожиж болох байлаа. Пепе ч зүтгэсээр байгаад л шигшээгийнхээ анхны гоолыг хийлээ дээ. Роналдо ч гэсэн их сайн тоглосон, дамжуулалтууд нь үнэхээр эзэндээ очиж байсан. Энэ байдлаараа бол Португалчууд хэсгээсээ төвөггүй нэгээр гарах нь.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Ggoal » Sun Jun 08, 2008 5:23 am

Чэхүүд их муу байналээ.Швэцарь хавгүй илvv тоглосон тэр Ужфасугийн гар хүрдэг яалт байхгүй 11байсан .Харин Туркуудийг Портоочууд байхгүй болголоодоо.30саяын Пэпэ МОМ байлаа.Португалийн нэг шинэ үе яалт ч үгүй гарч иржээ.Миний позишнь Португаль Швэцарь 2 гарахаар санагдлаа :smile:
Image
Энэ нөхөрийн тоглолт өнөөдөр их таалагдлаа.
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby orangeman » Sun Jun 08, 2008 5:35 am

Швецарь нээрээ азгүй хусуулваа...
Чех ч тэгээд нэрнээс цаашгүй болж дээ. Өмнөх Евро дээр ч ганган байсан даа...

Турк хөөрхий гарах шаансаа алдах шивдээ. Одоо нутгийнханд бол тавиулж л таараа Чехд харин шавар хааж мэдэхийн...

Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэж..
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Бамбууш » Sun Jun 08, 2008 6:03 am

o'o' zaya n' haysan Turku'u'd yum daa. Baahan eznee oloogu'i holiin paasuud deer n' Kazim Richard gej baagii yasan ch ih aldaa hiiv yaj azaar sharaar shaalguulchihaagu'i yum. Uug n' demjsen yumsan. Za tegehdee nohoin duu hol baina. Hoyor toglolt u'ldsen u'zeed baihaas o'o'r yahav .

Ter deed taliin no'ho'rt helehed evrop d enetheg, Pakistan, arabchuudiig l haltar gej duuddag yum.
Ugsaa garal yar'val maniustai oir to'ro'l l yumsan.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby oswin » Sun Jun 08, 2008 6:39 am

Швейцарь уул нь ядаж 1:1 ээр тэнцчихсэн бол!
За яах вэ, дараагийн 2 тоглолтыг харж сууя! :swiss
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: А хэсэг, аймаар юм болно.

Postby Г.Баяраа » Sun Jun 08, 2008 7:23 am

Чэх ч ёстой учир нь олдохгүй баг юмаа.. бүх талаараа хожих магадлал Свисс-уудад 100 % байхад хожчих юм.. бүрэлдэхүүний хувьд энэ хэсгийн хамгийн муу баг мөртлөө одоо 3 оноотой болчлоо....тэхдээ л явуургүй харагдаж байлээ... довтолгоон ч гэж дээ..өрөвдөлтэй л харагдаж байлээ..

манайхан бол өнгөлөг байна доо... Дэкү ч аргагүй л гол тулгуур багана юмдаа... Пэпэ гарийг ч шигшээд ирснээс нь хойшд нээх үнэлээд байдгүү байсийм ..ер нь дажгүй шүү... хэсгээсээ гарахад толгой өвдөөд байх шаардлагагүй л юм байна...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests