Page 6 of 8

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 4:21 pm
by Realist
ЖонТерри-улиран өнгөрсөн гайхалтай он жилүүд

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 4:44 pm
by CrossBonez
Капеллогийн шийдвэрийг ч зөв л гэж бодож байна, Тэрри-с дутхааргүй баг аваад явчих тамирчид Английн шигшээд зөндөө л байна ш д, тэр хүмүүс ядаж л нэр нь цэвэр...

Челси-н фенүүд ахлагчаа дэмжих нь ч ойлгомжтой л доо, хайртай тамирчнаа хүнд үед нь муулаад байж болку биздээ, тэгвэл Фэн гэж явах хэрэг юу байна?

http://soccernet.espn.go.com/world-cup/story/_/id/737012/ce/uk/?cc=3888&ver=global

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 5:24 pm
by Olzii
Анти нөхдүүдийн хүссэнээр боллоо шд, ахлагчаа өгчихлөө. Одоо бүүр шигшээд тоглуулахгүй л гэж антидахгүй юм бол өөр юм үлдсэнгүй шив :RD Чэлсигийн ахлагч байхад л бидэнд хангалттай

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 5:40 pm
by TrueBlue
Яг үнэн :eek:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 5:47 pm
by Olzii
Яг үнэндээ тамирчин хүний цаад хувийн амьдрал бидэнд ямар хамаа байна аа. Терри шиг хүнтэй явалдана уу, Аса шиг хужааг зодно уу хамаагүй шд, бидэнд кайф өгч урамтай сайхан тоглолт үзүүлж байвал боллоо шд. Тэрри-дээ амжилт :gold

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sat Feb 06, 2010 6:56 pm
by Miro Klose
Риог зовоогүй гэхнүү хар тамхи татсан гээд яаж зовлоо доо. Ер нь энэ дэлхий дээр зовоогүй хүн гэж байна уу? Жон Терригийн скандал тэгээд аяндаа намдаад сэтгэл санаа л төвлөрөх биз.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sun Feb 07, 2010 4:14 am
by zigo
Хайран сайхан нэр хүнд. Гэхдээ надад бол тэгэж дотор муухай оргимоор, өмнөөс нь бөгс улаймаар зүйл шиг санагдахгүй л байна. Яадгийн цус, дуртай хүүхэн өдөж байгаад л бавалцаа л биз. Угаасаа Бриджд хань болохгүй л яашка байсан байнашд. кккк Бридж харин олигтойхон, эр хүн шиг загнаад Терриг уучилж байна, түүнийг английн ахлагчаа хийгээсэй гээд хэлчихэж болохгүй юм байхдаа. хэхэ Энд хамгийн өрөвдөлтэй байгаа хүмүүс нь бол Жоны эхнэр, хүүхэд л юмдаа.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sun Feb 07, 2010 11:35 am
by rednasca
ёстой нэг янз янзын зүйл дуулдаж байна...
Терри Ванессагийн араас олон жил гүйж байгаа гэнэ үү?
бүр Уэйнтэй холбогдохоос өмнө...
тэгээд л ёстой боломжоо хүлээж байгаад яг салангуут нь очоод наалдсан юм уу даа...
тэгээд бас тэр жирэмсэн болгоод аборт хийлгэсэн энэ тэр бол буллшит л гэж байна...
зүгээр энэ асуудал баригдлаа, хэнд ч юу ч битгий яриарай, миний улсууд бүгдийг зохицуулна гэж их хэмжээний мөнгө амалж...
аргагүй амрагууд юм биш үү? :mrgreen:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sun Feb 07, 2010 9:09 pm
by zigo
За тэгвэл тэгээд хөөрхий Терри нэг хүүхэнд хайртай болцон л юм байгаа биз. Хорвоогоор нэг гэр бүл салалт энээ тэрээ байнашд. Хайр дурлалд шалтгаан байх биш, хөөрхий Жон л азгүй л нэгэн байгаа биз. Үүн дээр нь дөрөөлж мань хүнийг муулж, доош хийгээд яахавдээ.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Sun Feb 07, 2010 9:24 pm
by zigo
хэхэ Тиймээс Жоныг орхицгоох нь зөв биздээ? кккк

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Feb 08, 2010 10:43 am
by TrueRed-OneUnited
PORNOSTAR :mrgreen:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Wed Feb 10, 2010 8:54 pm
by Фүүтгоол
Сэтгэлийн их тэнхээ гаргаж буй Ахлагч-даа энэ шүлгийг зориулья

"Тэнгэр шиг бай"

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О. Дашбалбар

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Wed Feb 10, 2010 9:23 pm
by Фүүтгоол
Одоо ахлагчдаа зориулаад жаахан өөрчлөе :D

Челсигийн ахлагч шиг бай

Хамаг Англичууд чамайг
Харааж бүүлж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Хамгийн сайн хөлбөмбөгч гэж
Хашгирч ерөөж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь ялагдавч
Челсигийн ахлагч шиг бай, мөнхөд дайчин...
Тэргэнд суулгаж, алтан цом тэврэвч
Челсигийн ахлагч шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хайртай баг чинь байгаа цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Челси баг мяараагүй цагт, бүү ай!
Өр ширэнд баригдаж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн Челсигийн ахлагч шиг бай, бид ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөрт хөх туг дэрвэж буйг бүү март!
Яг л тэмцэл дуусаж, ялах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, Челсигийн ахлагч шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, Челсигийн ахлагч шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч Челсигийн ахлагч шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч Челсигийн ахлагч шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин тачаалыг мартаж, Челсигийн ахлагч шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй багийн ахлагч гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц ахлагч минь, бас шүтээн минь, анд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, Челсигийн ахлагч шиг бай !...
Атаатан түмэнтэй мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй Челсигийн ахлагч шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Арслан болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ахлагч болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй Челсигийн ахлагч шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн дэмжигч бидэндээ ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон Челсигийн ахлагч мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй талбайд харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Хамгийн сайн хөлбөмбөгчин гэж
Хашгирч ерөөж байвч, Челсигийн ахлагч шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь ялагдавч
Челсигийн ахлагч шиг бай, мөнхөд дайчин...
Тэргэнд суулгаж, алтан цом тэврэвч
Челсигийн ахлагч шиг бай, болох юм болсон шиг...

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Wed Feb 10, 2010 9:37 pm
by J@x
Гоё бичжээ :-D
Манайхнаас тэрриг таньдаг хүн байвал тэрриг ийшээ орж ирж унш гэхиймсан. :mrgreen: Тэрри_10 тэрритэй нэг холбоо барина байгаа. Тэгээд нэг нь энглиш рүү орчуулаад ок. :mrgreen:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Tue Feb 16, 2010 12:56 pm
by sound of CFC
:eek: :-D Сайхан бичжээ. Атаархтал

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Fri Feb 19, 2010 6:54 pm
by slo mo jones
тоглогчийн хувьд тамирчны хувьд жинхэнэ амьд домог гайхамшигт баатар

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 8:41 pm
by J@x
Форумд ороод жил гаран болж бичлэг 1000 болчихож. Хэрэгтэй юм бага оруулдаг ч багтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байдаг шүү. 1000 дах бичлэгээ ТЭРРИдээ зориулая.
Ахлагч минь чи алдаж оноод байна уудаа
Авгай хүүхний хэрэг ч айдаа мөн хэцүү эд юм даа
Айлын талбайд очно ард нь бүү бүү
Арайхийж даваад гарна сонин дээр пү па
Бөмбөг авна бүү бүү
Бөмбөгөө алдана ура ура
Эр нэг алдаа л биз
Эрэг нэг нураа л биз
Сайн найзынхаа эхнэртэй холбогдоо л биз
Салсан хойно нь л холбогдоо биз дээ
Эр хүн гэдэг чинь эр хүн л шүү дээ
Эрх биш бүгд ойлгох л биз дээ
Хүн болохоос биш төмөр биш шүү дээ
Хүн шиг л уйлна, баярлана, инээнэ
Хүний хүсдэгийг л хүснэ
Хүмүүний гаргадаг алдааг гаргана
Баригдсан болохоороо л шийтгүүлснээс биш
Баригдаагүй хичнээн хүн байгаа бол
Бүгд чамайг муулавч чи бидний шүтээн
Бүтээсэн агуу гавьяатай хүн шүү дээ чи
Бидний хамтдаа авах цом дууслаа гэжүү
Бэтгэртлээ уйлж байснаа мартлаа гэжүү
Барсад хийлгүүлснээ санахгүй байна гэжүү
Баллакын орилоод гүйхийг мартлаа гэжүү
Баталгаатай энэ жил цом авна гэж бүгд яриагүй гэжүү
Баян Ситигийн баахан мөнгөний өөдөөс
Баруун гарынхаа салаавчыг өгөөгүй гэжүү
Бас дээрээс нь зүүн гараараа Fuck гээгүй гэжүү
Балагт хүүхнээс болж хангалттай шүүтгүүллээ
Багагүй алдаа гаргалаа, бага оноо авлаа
Одоо болноо ТЭРРИ минь тоглолтондоо ор
Онгодтой тоглолтоо эргээд гарга
Төмөр хүн шиг чанга бай
Түвшин амгалан сэтгэлээ зас
Эхнэр чинь чамайг уучилсан
Эрхэм хүндэт фенүүд чинь ч уучилсан
Балагт дуртай бэртэгчингүүд л чамайг өднө
Багийнхаа төлөө тэр бүгдийг тэвч
Урд чинь хүнд тоглолт зөндөө байна
Урагшаа л хар өнгөрснийг бага сана
Удахгүй чамайг бүгд уучлана
Бүүлээд байгааг нь битгий тоо
Будант албионыг чи чирээд ДЭЛХИЙН АВАРГА болоход
Бүгд чамайг шүтнэ, Бридж ч чамайг уучлана.
Сэтгэлээ барь ахлагч минь
Тоглолтоо гарга ТЭРРИ минь
Биднийгээ баясга Жон минь

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 9:05 pm
by TraP
Сайхан ахлагч шүү :sad:: догдлов :P
Замын нохдын үгийг бүү тоо.Челсигийн ахлагч шиг агуу бай.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 10:19 pm
by Tmshinoda
:)( ямар гоё бичээ вэ тэрри байтугай би уйлмаар санагдчлаа..

Тэрри цаг нь болсоон
Одоо тоглолтондоо ор..
Челси-н фенүүдийнхээ хүслийг биелүүлээрэй

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 10:42 pm
by Bayara
Wooow, J@x. Гайхалтай бичиж, баяр хүргэе.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 10:47 pm
by Rooney
Сайн бичсэн байна шүү. :eek:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Mon Mar 01, 2010 11:08 pm
by slo mo jones
одоо тоглолтондоо орохгүй бол эүрүүний 7 хоног шиг тоглох юм бол багаа алаад хаях юм байна тэрний орнод алексыг гаргавал дээр
ямар ч байсан нэг тоглолт хараал бүтэхгүй бол шокноос нь гаргах хугацаа өгөхгүй бол пайнагтаж гүйцэх юм билээ

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Tue Mar 02, 2010 1:06 am
by Olzii
ДАШТ-ын дараа бүүлээд байсан нөхдүүд сөгдөж мөргөөд шүтнэ дээ ахлагчийг маань :england:

Тэр болтол жаахан л тэсэх үлдлээ :eek:

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Tue Mar 02, 2010 12:01 pm
by MJ
Яааа Жакс бол зүгээр алаад хаяцан бна ш дэээ.

Re: Жон Терри - Төмөр хүн

PostPosted: Tue Mar 02, 2010 12:14 pm
by Mojul
Image