Лигийн тэмцээн 2008

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль баг нь түрүүлнэ гэж бодож байна даа

Ёлууд
6
19%
Акулууд
13
41%
Хараагийн харцага
2
6%
Хасын хүлгүүд
4
13%
МУИС
4
13%
Баянзүрх Буллс
1
3%
Халлелүяа
1
3%
Леадер
1
3%
 
Total votes : 32

Лигийн тэмцээн 2008

Postby vogue » Wed Jan 02, 2008 9:08 am

за 2008-01-07 нд Монголын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн эхлэх гэж байгааг гишүүд бүгдээрээ л мэдээ байлгүй дээ, Тэгэхээр одоо багуудаа дэмжээд, тоглолтоо ярилцаад байж дээ.
Лигийн нээлт нь яг 7-ндоо болох болов уу? Би гэж нэг хүн байнга л ажилтай байдаг болохоор тэмцээн үзнэ гэдэг чинь ховорхон аз байдаг юм. Яг болохоор бол ганц өдөр очоод үзчихмээр л байх юм.
Би энэ жил Ёлуудыг дэмжиж байгаа. Сайн тоглоосой доо.
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby Амараа7 » Wed Jan 02, 2008 5:07 pm

Елуудыг дэмжиж бна.Тоглолтуудыг ер нь бнга үздэг.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Чуугий » Wed Jan 02, 2008 5:09 pm

sharksiig demjij bna ene jil ih orsoldoontei boloh bhaa hartsaguud ene jil arai amjihgui blguidee
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Postby G@naa » Wed Jan 02, 2008 5:23 pm

MUIS-d ni yamar yamar nuhduud bgaan? Huuchin MUIS-d bsan garuud bgaa yu. Sainaa, Od, Ihee, Tulgaa . . .
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Амараа7 » Wed Jan 02, 2008 10:53 pm

Муйсд Азаа Баттөр Эрболд Батнаран гээл нөхдүүд бгаа гэсэн.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby vogue » Fri Jan 04, 2008 2:39 pm

MUIS d bas Zoojoo baigaa bhaa daa, oyutnii logeer lav tend togloj bna lee shtee,
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby vogue » Fri Jan 04, 2008 4:24 pm

Өнөө жилийн лигийн тэмцээн хамгийн олон буюу найман баг оролцох гэж буйгаараа онцлогтой. 12 дахь удаагийн лигт “Монгол даатгал” компанийн “Лидер”, “Спирт бал бурам” компанийн “Хараагийн харцага”, “Хас” банкны “Хасын хүлгүүд”, ШУТИС-ийн “Шаркс”, “Таван толгой транс”-ын “Ёлууд”, “Бриж” группын “Баянзүрх буллз”, “Ruik IL” компанийн “Халлелуяа”, МУИС-“HiB Oil” компанийн “МВМ” багууд хүч үзэхээр боллоо. Энэ сарын 12-нд нээлтээ хийх тус тэмцээнд багууд бүрэлдэхүүндээ нилээдгүй өөрчлөлт оруулжээ. Багууд хэрхэн өөрчлөгдсөн талаар болон шинээр ямар баг бүрэлдсэнийг сонирхуулья.

“Лидер”
Өнгөрөгч оны лигт зургадугаарт бичигдсэн лигийн гурван удаагийн аварга багт нэлээд өөрчлөлт оржээ. Тухайлбал С.Тулга, Б.Рагчаа, Ш.Оргил, Б.Энхбат нар шинээр байгуулагдсан “Баянзүрх буллз” руу урвасан бол төвийн тоглогч П.Болортулга нь “Ёлууд”-д тоглох сурагтай. Харин “Уурхайчин”-ы Н.Батбаатар тус багт хүчин зүтгэхээр болжээ. Өнгөрөгч онд лигт анх удаа тоглосон А.Энхтайван, Б.Ананд, Г.Алтансоёмбо, Э.Тайванхүү нарын шинэ залуучуудаас тус баг бүрдэх юм.

“Хараагийн харцага”
Сүүлийн хоёр жил аваргалсан “Хараагийн харцага”-ын лидер ОУХМ Т.Түвшинбаяр зодог тайлсан ч тус багт лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр ирлээ. Мөн “Халлелуяа”-гийн Б.Хишигбаярыг тэд багтаа элсүүлсэн байна. Харин тэднээс холбон тоглогч Б.Пүрэвдорж нь энэ удаагийн лигт тоглох нь одоогоор шийдэгдээгүй байгаа. Мөн төвийн тоглогч Ү.Давхарбаяр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тоглох үгүй нь тодорхойгүй аж. Ямартаа ч сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэн тус баг өнөө жил медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой.

“Ёлууд”
Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн дээр “Лидер”-ийн П.Болортулга нэмэгдэж байгаа. Тэд лигийн АШТ-д мөнгөн медаль хүртсэнээсээ хойш УАШТ-д хүрэл медалийн болзол хангасан. Багийн түлхүүр тоглогчид болох Ц.Пүрэвдорж, Б.Мөнхболд, С.Пүрэвцэрэн, Э.Цэвэлдорж нар нь шигшээ багийн бэлтгэлд хамрагдан багагүй туршлага хуримтлуулж олон улсын тэмцээнд оролцсон. Өнгөрсөн оны мөнгөн медалийнхаа өнгийг өөрчилж аваргын цом авах нь тэдний гол зорилго болоод байна.

“Хасын хүлгүүд”
Багийн лидер Ш.Сэдбазар, М.Бадрах нараа алдсан ч “Хүлгүүд”-ийн хүч нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй. Тус багт “Уурхайчин”-ы “Данди” хочит Д.Бат-Эрдэнэ, ОХУ-ын легионер Андрей Рыжков, экс “1+11” багийн нэг тоглолтод 153 оноо авч байсан Б.Ариунболд, ХҮДС-ийн багт олон жил хүчин зүтгэсэн Ж.Отгондарь, “Лидер”-ийн бүрэлдэхүүнд гурвантаа аваргалсан У.Мөнхбаатар нар элсчээ. Тэдэнтэй О.Сайнбаяр, А.Од нарын хууччуул болон Японы оюутны лигт хүчин зүтгэдэг С.Батбямба нар тоглохоор болсон. Мөн өнгөрсөн онд сэлгээний сандалд өнжсөн М.Отгонмөнх, Д.Бат-Эрдэнэ нарын ур чадвар харьцангуй өссөн. Плей-оффын эхний шатанд азгүйтдэг тус баг уг муу зуршлаа засвал аваргалах боломж харьцангуй өндөртэй.

“Шаркс”
Бараг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаагүй тэднийг төвийн тоглогч Б.Одбаярын өвдөгний бэртэл нилээд зовоож буй. Тэгэхээр тэдэнд Б.Ганхөлөг, Б.Нэмэхбаяр нарын мэргэн буучиддаа итгэл хүлээлгэх үлдлээ.

“Халлелуяа”
2007 оны баян ходоод болсон тус багийн бүрэлдэхүүн үндсэндээ өөрчлөгдөж шинэ баг бүрэлдлээ. Лигийн тэргүүн тоглогч Ш.Сэдбазар, шигшээгийн холбогч М.Бадрах болон сонирхогчдын лигт амжилттай тоглосон залуус дээр тус баг суурилсан байна. Уг багийг доош нь татах ганц зүйл нь нуруулаг тоглогч дутмаг байгаа. Гэхдээ БНСУ-ын мэргэжилтэн Пак Сан Ген тэднийг ямар ч амжилтад хүргэж мэднэ.

“Баянзүрх буллз”
ОУХМ Ц.Шаравжамцын дасгалжуулах тус баг МУИС-ийн өмнөх үеийнхнээс бүрджээ. Тухайлбал хамгаалагчаар С.Тулга, Б.Энхбат, довтлогчоор Л.Чинзориг, А.Даваадаш нар болон Монголын хамгийн өндөр хүн Б.Рагчаа байгаа. Тэд өмнөх шигээ гар нийлсэн тоглолтыг үзүүлэх аваас медалийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх нь дамжиггүй.

“МВМ”
Сүүлийн хоёр жил УАШТ-д тэргүүлсэн МУИС-ийг “HIB OIL” компани ивээн тэтгэснээр “МВМ” хэмээх лигийн шинэ баг бий боллоо. 18-21 насны залуучуудаас бүрдсэн тус баг энэ удаагийн лигт юуг ч бүтээж мэднэ. Тэдэнд лигийн аваргаас бусад бүхий л тэмцээний цом бий. Тиймээс МУИС-ийнхан тэргүүн байрын төлөө л өрсөлдөнө.
Гэсэн мэдээлэл gogo д гарсан байна. Уншиж амжаагүй нь уншина бизээ.
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby Nomer 7 » Fri Jan 04, 2008 6:09 pm

ZA za MBM iig demjeed bdag hereg ee ene jiliin league ch ih goyo bolhon de
Baguud ch ih goyo soliltsoo naimaa hiisen bna
Ern haraad bahd ene jiliih umnuh jileesee harsatngui shiruun boloh yum shig bna
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Амараа7 » Fri Jan 04, 2008 10:29 pm

Леадерын Боогийг Елуудад өгөөгүйм билээ уг нь авах гэж үзсэн гэсэн.Шаркст Номгон орж тоглох бх.Лиг 1сарын 13-17 хавьцаа эхэлхээр болсон бналээ.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby vogue » Sat Jan 05, 2008 4:36 pm

lig 1 sariin 12 nd ehleh bolson gene shuu, bodvol 18 tsagaas l bailgui dee
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby Амараа7 » Sun Jan 06, 2008 10:20 pm

amaraka88 wrote:Леадерын Боогийг Елуудад өгөөгүйм билээ уг нь авах гэж үзсэн гэсэн.Шаркст Номгон орж тоглох бх.Лиг 1сарын 13-17 хавьцаа эхэлхээр болсон бналээ.

Боогий бараг орж бгаам гэнээ.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Жавхлан » Fri Jan 18, 2008 10:42 pm

Энэ Номер 7 хаачсан юм бол? Уг нь энэ сэдэвт мэдээ бичдэг ганц хүн юмсан. Сэдэв нь бүр тоосонд дарагджээ. Уг нь ч одоо лиг эхлээд бужигналдаж л байгаа байхдаа. Монголд байхгүй болохоор энэ талаар мэдээ оруулая ч гэсэн ямар ч мэдээлэлгүй болохоор. Хэн нэг нь энэ сэдвийг дааж аваад тогтмол шинэ мэдээлэл оруулж байвал ямар вэ? :help:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby vogue » Sat Jan 19, 2008 9:05 am

lig ehelseneed hoish forum aldaatai geed eruusuu orohgui bsan, harin uchigdruus l orj bolj bna, ligiin tuhai gevel niit 8 bag bna, baguudiin hoorond tamirchdiin shiljilt ih baina lee, jishee ni Leader iin Bolortulga ehnii 2 udur Geiers iin nuuts toglogchdiin suudald suuj bgaad 3 dahi udruus ni huuchin bagtaa butsaad orchihson, Hartsagiin Purevdorj (Puujee bagsh) eruusuu togloogui, Hulguudiin Od gemteltei bgaa geed bas toglohgui bgaa, Sharks iin Odgiin gemtel ni ggui bgaan blgui togloj l bsan, aan tiim Sedbazar Badrakh 2 Hallelujah-d orchihson, ih sian toglotsgooj bna lee, Harin Geiers l bagtaa uurchlult barag hiigeegui hargadsan,
League dunguj ehelj bgaa bolood ch ter uu? togloltuud tudiilun sonirholtoi bish yum shig nadad sanagdsan, medeej goe goe yum bololgui l yahav, gehdee bi bainga uzej chadahgui bgaa l daa, bainga uzej bgaa humuus shine medeelluudee taviarai.
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby jiijgee » Sat Jan 19, 2008 12:56 pm

Image
Д.Рагчаа хувийн амжилтаа ахиуллаа
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй лигийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний хоёр дахь өдөр гурван тоглолт боллоо. Энэ өдрийн эхний тоглолт “Хас” банкны “Хасын хүлгүүд”, “Мобиком” корпораци, ШУТИС-ийн “Шаркс” багуудын хооронд болов. Лигийн тэмцээний эхний тоглолтоо хийж буй дээрх багуудын тулаан ШУТИС-ийн илт давамгайлал дор өрнөсөн ба эхний үед л 17 оноогоор илүүрхсэн.

Улмаар энэ байдал тоглолтын төгсгөлд улам нэмэгдэж “Шаркс” 83:50-иар илт давуу хожлоо. “Шаркс”-ын төвийн тоглогч Б.Одбаяр 19 оноо авч багаа тэргүүлсэн бол “Хасын хүлгүүд”-ээс О.Сайнбаяр 18 оноо, самбараас 10 бөмбөг авсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй. Лигийн хамгийн туршлагатай тоглогчдын “Данди” /Э.Бат-Эрдэнэ/, 153 оноо авч дээд амжилт тогтоосон Б.Ариунболд нарыг эгнээндээ нэгтгэсэн “Хүлгүүд” ийнхүү эхний тоглолтдоо хожигдол хүлээлээ.

Дараагийн тоглолтод “Таван толгой транс” компанийн “Ёлууд”, “Бридж” констракшний “Баянзүрх буллз”-тэй тоглов. ХҮДС-ийн залуусаас бүрдсэн “Ёлууд”-ын довтолгоо гуравдугаар үед удаа дараа оновчтой болсноор “Баянзүрх буллз”-ыг 76:59-ӨӨр буулгаж авав. Уг тоглолтод “Баянзүрх буллз”-ын төвийн тоглогч Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа 10 оноо авч өөрийнхөө хувийг дээд амжилтыг тогтоолоо. Мөн тэрбээр найман удаа самбараас бөмбөг авсан бөгөөд нэг удаа хувийн алдаа гаргасан байна.

Лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй түүний тоглолтын ур чадвар, хурд ахисан нь харагдаж байлаа. ыДамжуулсан бөмбөгийг авч чадалгүй байсаар сэлгээний сандалд шилждэг байсан тэрбээр өөрийн давуу байдлыг ашиглаж эхлээд байна. Харамсалтай нь түүний баг эхний хоёр тоглолтдоо бүдэрлээ. Даваа гаригийн сүүлийн тоглолт МУИС, “Hi B Oil” компанийн “MBM”, “MUI” компанийн “Халлелуяа” багуудын хооронд болов.

Эхний гурван үе тэнцүү өрсөлдсөн бөгөөд дөрөвдүгээр үед “Халлелуяа”-гийн М.Бадрах, Ш.Сэдбазар нарын довтолгоонууд удаа дараа амжилттай болсноор 76-59 оноогоор хожил авлаа. Дөрөвдүгээр үеийн эхэнд МУИС-ийн багийн ахлагч Г.Баттөр тав дахь алдаагаа гаргаснаар тоглолтыг орхисон нь хожигдлын гол шалтгаан болов. Түүнгүйгээр “МВМ”-ийнхний довтолгоо ямар ч эмх цэгцгүй болж хожигдсон. Лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Хараагийн харцага”-“Шаркс”, “Лидер”-”Хасын хүлгүүд”, “Ёлууд”-”Халлелуяа” багуудын тоглолтоор үргэлжилнэ.
http://www.mongolnews.mn
GoGo LEBron
User avatar
jiijgee
 
Posts: 21
Joined: Mon Oct 15, 2007 1:20 pm

Postby Chill » Sun Jan 20, 2008 6:45 pm

[font=Comic Sans MS] [/font][b]Hallelujah Geiers 2n togloltiig odoogiin baidlaar hamgiin goyo toglolt gedegtei sanal niilne biz dee
[always sixers]
User avatar
Chill
 
Posts: 2
Joined: Thu Jan 03, 2008 2:41 am
Location: UB

Postby vogue » Mon Jan 21, 2008 12:53 pm

ter medeej hallelujah ih sain togloson shuu, bi geiers iig hojigdono gej arai ch bodooguiee, badrakh,sedee 2 uneheer sain bsan, geier iinhen uursiiguu ih lag geed bodotsgoochihson yum shig sanagdsan,
User avatar
vogue
 
Posts: 26
Joined: Fri Dec 28, 2007 2:08 pm

Postby Амараа7 » Mon Jan 21, 2008 2:40 pm

vogue wrote:ter medeej hallelujah ih sain togloson shuu, bi geiers iig hojigdono gej arai ch bodooguiee, badrakh,sedee 2 uneheer sain bsan, geier iinhen uursiiguu ih lag geed bodotsgoochihson yum shig sanagdsan,

Лаг юм чинь тэгэж бодку яахым.Гол нь тэр 69 номертой Доржоо гэж нөхөр л алсан сүүлд ганган ганган 3 аас хийсээр бгаал Ёлуудыг хуссан даа.
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby cooLege » Mon Jan 21, 2008 3:25 pm

Ter 2iin togloltiin ehnii 2 uy aimar baisan. Tsevelee barag 3-s 100% tai shidej baigaad suulryygee aldaj ehelsen. Puudee deer aldaa hiigeed togluulahgyi baisan shdee gehdee....
OurDeepest fear iz notthat weAre inadequate! OurDeepest fear is that we are PowerfuLBeyondMeasure.
User avatar
cooLege
 
Posts: 28
Joined: Mon Jan 21, 2008 2:39 pm
Location: On the court, in the ring, in the board room, at the party, in my bed.

Postby Aagii_03 » Mon Jan 21, 2008 5:31 pm

Za ene jiliin league ehelchihsen saihan l bna. Gehdee hamgiin haramsaltai ni minii anh baiguulagdsanaas ni hoish demjij irsen Baganat orgoo/nodnin Uurhaichin bolson baisan/ bag maani tarchihsan bolohoor uneheer uramgui bna aa. Manai leader-uud oor oor baguudad /Ihee Hartsaga-d, Dundee, Andrey 2 Hulguud-d / orchihson jaahan ontsgui bna lee. Demjih baggui l bna. Ene jil Sharks, Geiers 2 iin hoorond gol orsoldoon l boloh bolov uu gej taaj bna daa.
Park dasgaljuulagch Sedee, Badrah 2 iig avchihsan uneheer shal oor bolson bna lee. Sedee uneheer sain bna lee. Ter Yoluudtai hiisen toglolton deer bol Sedee l gol -g ni uurch bna lee. Selgeegui 4 uy zutgej bna lee. Oilgomjtoi bolchihloo geed garaad yavchihsan chin harin Halleluja hojchihson bna lee.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Postby Aagii_03 » Tue Jan 22, 2008 10:40 am

За би өчигдөр зав гаргаж Лигийн тэмцээн үзсэн хүний хувьд мэдээ бичлээ. Дараа дараагийн тоглолтуудын талаар үзсэн хүмүүс нь бичээд байна биз дээ. Би байнга үзэж чадахгүй болохоор үзсэн үзсэнээр бичээд яваарай залуусаа.
Өчигдөр буюу 01 сарын 21-ний Даваа гаригт Монголын Сагсан бөмбөгийн холбооны Сэнгүр Лигийн 1-р тойргийн тоглолт үргэлжлэн явагдлаа. Эхний тоглолт Бридж группын Баянзүрхийн бухнууд болон ШУТИС, Мобикомын акулууд багийн хооронд болж өнгөрлөө. Тоглолт ерөнхийдөө Акулуудын давамгайлал доор болсон бөгөөд Акулууд 1-р тойргийн 4 дэх хожлоо авсанаар Лигийг тэргүлсэн хэвээр байна. Акулуудын хувьд багийн бүрэлдэхүүнд ерөнхийдөө өөрчлөлт гараагүй бөгөөд эдгээр залуучууд энэ бүрэлдэхүүнээрээ 3-4 жил тоглоод жигдэрчихсэн өөлөх юмгүй тоглолтыг үзүүлж байгаа. Анх Лигт орохдоо улирлын тоглолтуудад маш сайн тоглож байгаад Плэйофф-т үнэхээр туршлага дутаж хожигдож байсан тэр үеэ бодвол одоо Одгий, Нэмэхээ, Хойлогоо, Ариука гэсэн туршлагатай тоглогчид болжээ. Өнгөрсөн жилийн оюутны лигийн аварга тэд энэ жил Лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөх болов уу гэж бодож байна.
Бухнууд багийн хувьд ОУХМ Шаравжамц дасгалжуулж байгаа бөгөөд хуучин МУИС-д тоглож байсан тамирчдаас голчлон бүтсэн энэ жил шинээр нэмэгдсэн баг. Туслах дасгалжуулагчаар нь нэг үе 1+11 багт Шарваатай цуг тоглож байсан Дэмбэрэл ажтллаж байгаа харагдсан. Шинэ дасгалжуулагч- шинэ баг Энэ хослолд би хувь хүнийхээ хувьд нэг их зүйл хүлээхгүй байна. Энхбат, Тулга зэрэг гарааны тоглогчид нь МУИС-д тоглож байх үе шигээ тоглож чадахгүй байгаа харагдсан. Миний санаж байгаагаар тэд одоогоор Лигийн тэмцээний анхны хожлоо аваагүй л явж байгаа. За ямар ч байсан энэ жилийн Лигийн тэмцээнд ОУХМ Шаравжамцыг хэр сайн дасгалжуулагч вэ гэдгийг нь бид харах л үлдлээ. Тоглогчийн хувьд бол үнэхээр ярих юмгүй сайн тоглогч Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх шилдгүүдийн нэг гэдгийг нь бид бүгд мэдэх билээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Postby cooLege » Tue Jan 22, 2008 11:05 am

[font=Lucida Console]ЛИГ дээр авсан зурагнуудаа энд бас тавьж байхыг уриалж байна. Маргааш буюу 23ны ЛИГ-г би үзээд энд бичлэг хиймз. 24нд оюутны лиг-н Хүрэлийн тоглолт болно юмарч л байсан мэдэж байгаагаар. МУЙС v.s Хүмүүнлэг

МБМ баг ууг нь төв нь байсан бол даанч гэрээ нь дуусаагүй гээд Хас-с тоглож байгаа.[/font]
OurDeepest fear iz notthat weAre inadequate! OurDeepest fear is that we are PowerfuLBeyondMeasure.
User avatar
cooLege
 
Posts: 28
Joined: Mon Jan 21, 2008 2:39 pm
Location: On the court, in the ring, in the board room, at the party, in my bed.

Postby Aagii_03 » Tue Jan 22, 2008 11:06 am

Уг өдрийн 2 дахь тоглолт МУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, БНСУ-ын иргэн Парк-аар удирдуулсан Халлелуяа болон Хас банкны Хасын хүлгүүд 2 ын хооронд болж өнгөрсөн. Парк дасгалжуулагч анх Хасын хүлгүүдийн дасгалжуулагч байх үед одоогийн Хүлгүүдийн дасгалжуулагч Баярцогт түүний туслахаар ажиллаж байсныг та бүгд санаж байгаа байх. Энэ тоглолт ерөнхийдөө дасгалжуулагчдын чансааг харуулсан болов уу гэж бодож байна. Баярцогтын хувьд туршлага хуримтлуулж яваа харьцангуй залуу дасгалжуулагчийн хувьд үнэндээ Парк-с дутуу байх шиг байна лээ. Хүлгүүдийн хувьд энэ жил багийн лидер болох Сэдээ, Бадрах - ийг Халлелуяа-д алдсан боловч Уурхайчин /Баганат өргөө/ баг тарсанаар тус багаас тоглогч Данди буюу Бат Эрдэнэ /Монголын бараг хамгийн их фентэй тоглогч/, ОХУ-ын легионер Андрэй 2-ийг авсанаар бүрэлдэхүүн ер нь сулраагүй байгаа бол нөгөө баг болох Халлелуяа өнгөрсөн жил багийн гол үүргийг гүйцэтгэж байсан Баттар, Азбаяр, Хишгээ зэрэг тоглогчоо өөр багуудад алдсан боловч дээр хэлсэнчлэн Сэдээ, Бадрах - ийг авснаар бүрэлдэхүүн улам сайжирсан байна лээ.
Тоглолтын гараанд Халлелуяа багийн сэлгээний тоглогчид гарсан бөгөөд тэд маш шигүү хамгаалалттай хурдаар илүүрхсэн тоглолт хийж эхэлсэн. Маш шигүү хамгаалалт, бөмбөг таслалт,хурдан довтолгоо, 3 онооны шидэлт бол бараг Халлелуяа багийн имидж болж байх шиг байна. Тус тоглолтонд Халлелуяа багийн 4 дугаартай тоглогч Сэргэлэн /буруу байж магадгүй/ үнэхээр сайн тоглосон. Түүний хурд гайхалтай байсан даа Хасын хүлгүүдийн Данди/Бат Эрдэнэ/ түүнийг хамгаалах гэж их л зовж байгаа харагдсан. /Бараг хамгаалж чадаагүй/ Миний хувьд Данди уран, зальжин, хурдтай тоглолтыг үнэхээр үзэх дуртай олон жил дэмжиж ирсэн хүний хувьд үүнийг харах жаахан онцгүй байлаа. Аргагүй л залуучууд ондоо байна лээ. Халлелуяа багийн залуу тоглогчид эхний 3 үеийн турш иймэрхүү тоглолтоор Хүлгүүдийн тоглолтыг үнэхээр эвдэж чадаж байсан бөгөөд оноогоор давамгайлж тоглосон. Харин 4-р үед тус багт энэ жил ирсэн Сэдбазар, Бадрах 2 сэлгээгээр орж ирсэнээр тоглолт бүр сонирхолтой болсон. Ингээд тоглолтын үндсэн цаг дуусах үед Хүлгүүд 6 оноогоор хожигдож явсан бөгөөд Цоожын 3 онооны шидэлтийн ачаар оноог ойртуулж улмаар Сэдээ дээр алдаа гаргаж торгуулийн 2 шидэлт хийлгэсэн. Сэдээ эхний шидэлтээ алдсан бөгөөд хэрэв 2 дахь шидэлтийг алдсан бол тоглолт үнэхээр эргэж болохоор байсан гэвч туршлага заан 2 дахь шидэлтээ амжилттай гүйцэтгэсэнээр тоонй зөрүү 4 болсон. Цаг дуусах мөчид Хүлгүүдийн Данди 3 онооны шидэлт хийснээр 64-65 харьцаатайгаар Халлелуяа баг ээлжит хожлоо авснаар тэд 3 хожиж 1 хожигдсон үзүүлэлттэй Лигийг тэргүүлэгчдийн дунд үлдлээ.
Энэ 2 баг ерөнхийдөө энэ жилийн Лигийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орох багууд байлаа. Хүлгүүд багийн дасгалжуулагчийн хувьд Андрей-г тоглолтонд нэг ч удаа босгосонгүй.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Postby Aagii_03 » Tue Jan 22, 2008 11:37 am

3 дахь тоглолт Монгол Даатгал компанийн Лидер, СББ-ын Хараагийн харцага багуудын хооронд болсон. Өнгөрсөн жилийн аварга Харцага багийн хувьд лидер Түвшин зодог тайлсан, Давхараа бэртэлтэй /гэсэн байхаа/, Пүүжээ нь бас тоглохгүй байгаа боловч экс Баганат Өргөө Ихбаярыг авсанаар бүрэлдэхүүн тийм ч муудаагүй дээр нь оюутан байхдаа ХҮДС-д тоглодог байсан Нямкаг мөн авсан байна лээ. Энэ багийн хувьд Давхараа ирчихвэл аваргаа хамгаалж чадахгүй гэж хэлж чадахгүй байна. Баганат өргөөгийн фен байсны хувьд Ихбаярыг харж байлаа. Ихээ маань ноднин ажлын нөхцлөөс болооод сайн тоглож чадаагүй энэ жил ямар ч байсан тэр асуудлаа шийдсэн бололтой тоглолтуудад оролцож байгаа бөгөөд бас ч тийм ч муу тоглохгүй байна лээ. Гэхдээ шинэ багт ирээд ч тэгж байгаа юм уу их л цөөхөн шидэж байна лээ. Болж л өгвөл дамжуулж байгаа харагдсан гэхдээ дамжуулалтыг үнэхээр гоё гоё өгч байсан нь түүнийг хэр мэдрэмжтэйг харуулж байна лээ. Тэрээр хуучин багтаа довтолгооны ихэнхийг хийж, өндөр оноо авдаг байсан үеэсээ тоглолт нь өөрчлөгдсөн байна лээ.
За Лидер багийн хувьд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн ерөнхийдөө хэвээрээ /Тулга, Энхбат, Рагчаа гарсан/ байна. Энэ багийн хувьд Шараваа, Отгоо, Дарь эд нарыг тоглож байх үед бол Лигийн аваргыг хүртэж байсан хүчтэй баг байлаа. Эдгээр тоглогчдыг зодог тайлснаас хойш ерөнхийдөө сайн амжилт үзүүлээгүй л явж байна. Энэ жил ч гэсэн бас л чадахгүй болов уу гэж бодож байна. Тус багийн залуу тоглогчид болох Энхтайван, Соёмбо, Болортулга нарын хувьд бол өнгөрсөн жилийнхээс ур чадвар нь өссөн байна лээ. Баганат өргөө-д байсан Дандигийн сэлгээ Батбаатар харин энэ багт үндсэн холбогч болсон байна лээ.
За тоглолт ерөнхийдөө ойролцоо аль нэг баг нь илүүрхээгүй үргэлжилж байсан. Өмнөх тоглолтоо бодвол их л удаан байх шиг санагдсан. Ялангуяа тоглолтын эхэнд Лидер гараандаа Анандыг холбогчоор гаргаж ирсэн нь үнэхээр шал буруу сонголт байсан гэдэгтэй ихэнх хүмүүс надтай санал нийлэх байх. Анандын хувьд шидэлт сайтай сайн залуу тоглогч боловч холбогч хийхэд үнэндээ барахгүй нь харагдсан дэндүү удаан хөдөлгөөнтэй байсан.
Тоглолт ерөнхийдөө жаахан "тиймэрхүү" болсон бөгөөд Харцага 4 р үеийн сүүлд оноогоор илүү байх үед би СТО-г орхиод гарсан бодвол Харцага хожсон байх гээд таачихая. Дуусгасан хүмүүс тооны харьцаа болон тоглолтын төгсгөлд болсон сонирхолтой зүйлүүдийг бичнэ биз дээ.
Нээрээ тоглолтын төгсгөлд Лидер багийн дасгалжуулагч Гантөмөр шүүгчтэй маргасны улмаас 2 техникийн алдаа аван талбайгаас хөөгдсөн. Шүүгч, дасгалжуулагч 2 ын энэхүү үйлдэлд үзэгчид сэтгэл дурамжхан байсан. Манайхан бие биеэ жаахан ч гэсэн хүндлэж байвал зүгээр санагдсан. Гэхдээ шүүгчид техникийн алдааны хувьд жаахан ялгавартай ханддаг шүү. Ер нь техникийн алдааг тоглогч, дасгалжуулагч нарт өгнө гэдэг эргээд сахилга батыг бий болгон шүү дээ. Бүгдэд нь ер нь чангахан байсан нь эргээд хэн хэндээ хэрэгтэй байх. Эртээд нэг тоглолтон дээр Цэвэрбал багш шүүгчийг нилээн их загнаж, занаж орилохыг шүүгч байтугай үзэгчид бүгд сонссон шүүгч сонсоогүй царайлаад л өнгөрч байгаа харагдсан. Шүүгчид минь жаахан зоригтойхон байж зарим нэг бүдүүлэг дасгалжуулагч, тамирчдыг сахилга баттай болгосон нь та нарт ч, тоглолт үзэх гэсэн бидэнд ч сайн юм болох байх аа. За за жаахан хадуурчихлаа ямар ч байсан өчигдөр үзсэнээ, зарим зүйл дээр өөрийн бодсоноо жаахан бичлээ. Манай залуучууд цааш нь тэгээд бичээд явна биз. Лхагва гаригийн тоглолтыг би л лав үзэж чадахгүй үзсэн хүн нь мэдээлэл бичвэл би хувиасаа их л баярлах болно шүү.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Postby Nomer 7 » Tue Jan 22, 2008 11:49 am

Sain uu zaluusaa Jawhaa hugshuun yu bna daa mani chin MGLd bhgui bolhoor abs yamarch medeelel al\gaa ho?
eniig yostoi neg hun daaj awmaar bna Toosond darafdaad myarch bna daa hehehe tegehdee gishuun Aagii_03 saihan medee oruulsan bna bayarlalaa ene hewendee bgaarai :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Jan 22, 2008 1:11 pm

Image

ШУТИС-ийнхан өнгөтэй байна
А.ТҮМЭНБАЯР (2008-01-17)

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2008 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт Спортын төв ордонд явагдаж байна. Өнгөрөгч даваа гаригт нийт гурван тоглолт болж өнгөрлөө.

ШУТИС-ийнхан өнгөтэй байна

I II III IV
Хасын хүлгүүд 16 8 15 11 50
Шаркс 33 14 11 25 83

Хасын хүлгүүд: О.Сайнбаяр 18+10 самбар, Н.Отгонмөнх 12, Н.Бат-Эрдэнэ 10
Шаркс: Б.Одбаяр 19, Б.Түмэнжаргал 16, Б.Ганхөлөг 14+10 самбар

Тоглолт эхлээд долоон минут өнгөрөхөд “Шаркс” багийнхан 100 хувийн оновчтой довтолж өрсөлдөгчөөсөө даруй 20 оноогоор тасраад амжив. Энэ байдал дөрөвдүгээр үед 30-д хүрснээр багууд нөөц тоглогчдоороо тоглолтыг дуусгав. Хэдийгээр “данди” хочит Д.Бат-Эрдэнэ, 153 онооны эзэн Б.Ариунболд, “Лидер”-ийн довтлогч У.Мөнхбаатар нарыг эгнээндээ нэгтгэсэн ч “Хасын хүлгүүд” энэ удаад бут ниргүүллээ. Тэдний бэлтгэл хараахан хангагдаагүй нь тус тоглолтоос тод харагдсан юм. Мөн ОХУ-ын легионер Андрей Рыжков, хамгаалагч А.Од нар нь бэртлийн улмаас тоглолтод оролцсонгүй.

Д.Рагчаа хувийн амжилтаа ахиуллаа

I II III IV
Ёлууд 17 19 23 17 76
Баянзүрх буллз 13 15 14 17 59

Ёлууд: Э.Цэвэлдорж 22, Б.Мөнхболд 20+16+7 бөмбөг таслалт
Баянзүрх буллз: А.Даваадаш 19+8 самбар, Д.Рагчаа 10+8 самбар

Эхний өдрийн тоглолтод “Лидер”-ийн эсрэг гурван онооны шугамнаас хангалтгүй довтолсон “Ёлууд”-ын шидэлт энэ өдөр өндөр хувьтай байлаа. Өнгөрсөн оны онооны дэд лидер Э.Цэвэлдорж гуравдугаар үед дараалан дөрвөн удаа холын зайнаас оновчтой довтолсноор “Ёлууд” оноогоор тэргүүлж эхэлсэн. Хариуд нь Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа 10 оноо авсан ч ХҮДС-ийн оюутнуудын хурдан довтолгоо түүний хөдөлмөрийг үгүй хийв. Дашрамд дурдахад “Лидер”-ийн бүрэлдэхүүнд бэлгэ тэмдэг төдий л байсан Д.Рагчаа өмнөхөөсөө хурдтай, шидэлттэй болсон байна. Хэрвээ түүнд бөмбөг ямар ч саадгүй очих аваас тэрбээр хоёр оноо гарцаагүй авахаар хэмжээнд очжээ.

“Халлелуяа” эхний хожлоо авав

I II III IV
Халлелуяа 16 18 21 22 77
МВМ 18 25 10 15 68

Халлелуяа: Ш.Сэдбазар 21+13 самбар, М.Бадрах 15+9 самбар, Ч.Эрдэнэбулган 11
МВМ: Э.Ууганбат 17, Ц.Азбаяр 16, Г.Баттөр 12

Өөрсдийн буруугаас эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн “Халлелуяа”-гийнхан МУИС-ийг төгсгөлийн үед буулгаж авлаа. М.Бадрах, З.Доржсүрэн нарын холын зайн шидэлтүүд дараалан байндаа туссанаар “Халлелуяа” өрсөлдөгчөөсөө есөн оноогоор тасрав. Хариуд нь “МВМ”-ийн залуус цаг хангалттай байх үед гурван онооны шугамнаас удаа дараа оновчгүй довтолсноор хожигдол хүлээсэн. МВМ-ийн багийн ахлагч Г.Баттөр дөрөвдүгээр үеийн эхэнд тав дахь алдаагаа гаргаснаар тоглолтоос чөлөөлөгдөв. Харин “Халлелуяа”-гийн М.Бадрах гуравдугаар үе эхэлмэгц дөрвөн алдаатай болсон ба тоглолтын төгсгөл хүртэл огт алдаа гаргалгүй байсаар багаа ялалтад хүргэсэн.


mongolnews.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests