Page 3 of 23

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 09, 2022 10:26 am
by Reda
Цогоо wrote:Барсад Ферраныг нь авъя гээд 26 саяын санал зөвшөөрүүлчихсэн байсан чинь Чави явуулахгүй гээд канселдчихсан гэнэ.

Уул нь явуулдаг газар бна даа. Даанч Шави ирээд хийсэн анхны том наймаагаа фэйл болгочихгүй гд л хичээгээд бна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 09, 2022 3:22 pm
by Villa_Bayaraa
Цогоо wrote:Барсад Ферраныг нь авъя гээд 26 саяын санал зөвшөөрүүлчихсэн байсан чинь Чави явуулахгүй гээд канселдчихсан гэнэ.

Астон Виллагийн нөгөө Дуглас Луиз нь улирал дуусгаад үнэгүй явахаар болсон учраас ахиж санал тавихгүй ээ л гэж.


Манай Ланге тэгж хүн үнэгүй явуулах гар биш дээ... өөр тийшээ хүнээр ч болов солиод 1 сард явуулчих байх ккк

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Sep 10, 2022 11:06 am
by Цогоо
Энэ амралтын өдрүүдээр болох байсан тоглолтууд Хатан хаан 2-р Элизабетын дурсгалыг хүндэтгээд хойшлогдсон байна. Хөлбөмбөг, спортын бүх ажиллагаанууд гашуудлын хүрээнд цуцлагдах нь цуцлагдаад, хойшлох нь хойшилжээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Sep 14, 2022 2:30 pm
by Цогоо
Image

Талийгч хатан хааны оршуулгын ажилтай холбоотойгоор цагдаагийн бие бүрэлдэхүүний хүчин чадал ихээхэн тарамдаж байна гэгээд зарим тоглолтуудыг хойшлуулсны нэг нь Арсенал ПСВ хоорондын тоглолт байж таарч гэнэ дээ. Хайран юм.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Sep 14, 2022 4:29 pm
by BLGN
Фенүүд бид хөбө үзэхгүй нь гээд бухимдалтай байгаа ч Партэ,Зинченко 2 бэртлээ бүрэн эдгээгээд ирэх нь дээ.Брентфордыг нухаж өгөөд сайхан амраад авна биз.3 Габи маань ашгүй явахгүй сайн биз.Харин Европын үндэсний лигт үзэх хэд маань 7 хоногийн дотор 3 тоглох юм байна.10 сарын нэгэнд Тот-н эсрэг Одегаард унжийж магадгүй л юм байна. :smile:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Sep 14, 2022 11:20 pm
by Цогоо
ПСВ Айндховэнтэй хийх тоглолтыг 10-р сарын 20-ны өдөр товложээ. Уг нь 19-нд МанСититэй тоглох байсныг хойшлуулчихсан байна. Угаасаа шахуу тоглолтуудтай улирал болж байхад бас л төвөг болж байна шүү.

Манайхаас гадна Челси - Ливерпүүл, Лийдс - Ман Юнайтед гэсэн ривалуудын тоглолт хатан хааны оршуулгаас шалтгаалж зогссон бол Брайтон - Кристал Паласын тоглолт төмөр замынхны ажил хаялтаас болж хойшилсон.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 19, 2022 8:51 am
by Цогоо
Брэнтфордыг ёстой ядах юмгүй аваад залчихлаа. Эхний хагас цагийн дотор л булангаас Сакагийн дамжуулалтаар Салиба, дараа нь Жакагийн дамжуулалтаар Габи Жэсүс хоёр мөргөж гоолдов. Сүүлд нь бас л Сакагийн дамжуулалтаар шинэ цэрэг Виэира янзын эргүүлэгтэй цохиж гоолдлоо. Ер нь чамбай залуу байна. Фэнүүд аль хэдийн Патрик Виэирагийн дууг дуулаад эхэлсэн байна лээ. Угаасаа бэлэн байгаа дууг ашиглахгүй гээд яах вэ. Салибагийн Текила ч бас зөндөө явсан. Супер Артэта дууг нэлээн дуулсан.

Аа бас АПЛ-ийн нэг шинэ түүх бичигдсэн. 15 нас 181 хоногтой Итан Нванери хүү Арсеналын төлөө анхны тоглолтоо хийж лигийн хамгийн залуу тоглогч болов. Өмнө нь Ливерпүүлийн Харви Эллиот 16 нас 30 хоногтой Фулэмийн төлөө гарч хамгийн залуу гэгдэж байсан. Фэнүүд мань хүний тухай "Дөнгөж 15 настай. Маргааш өглөө хичээлтэй, манай хүн маргааж өглөө хичээлтэй" гээд л дуулаад байсан. Залуу хүүхэд дебю хийж байгаа нь нэг бодлын гоё ч багийн бүрэлдэхүүн тийм ч гүн биш байгааг харуулж байна уу гэж бодсон. Энэ хүү гэхдээ давгүй болоод л гарч ирж байгаа байлгүй гэж бодохоос. Эрэмбээрээ өмнө нь уг нь Азиз, Патино энэ тэр байх л ёстой доо. Тэр хоёроос сайн юм болов уу.

Image

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 19, 2022 10:34 am
by Gunnerz
beltgel dr artetag gaihshruulsan gesen shde gehdee 15 tai mal baatsaanaas yum huleej hereggui l dee
15 ta baatsaan gargaj bn gheer squad bol uneheer jul bnaaa

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 19, 2022 4:43 pm
by BLGN
Цогоо wrote: Эрэмбээрээ өмнө нь уг нь Азиз, Патино энэ тэр байх л ёстой доо. Тэр хоёроос сайн юм болов уу.

Яалтачгүй бүрэлдэхүүний нөөцгүй болчихлоо л доо.Наад 2 чинь зээлээр яваагүй байсан бол энэ хүүхэд хичээлээ хийгээд сууж л байх байсан биз. :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 19, 2022 4:59 pm
by Цогоо
BLGN wrote:Наад 2 чинь зээлээр яваагүй байсан бол энэ хүүхэд хичээлээ хийгээд сууж л байх байсан биз. :ногоон:
:-o :-o

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 19, 2022 5:03 pm
by Цоомоо
Цогоо wrote:Барсад Ферраныг нь авъя гээд 26 саяын санал зөвшөөрүүлчихсэн байсан чинь Чави явуулахгүй гээд канселдчихсан гэнэ.

50 гаргаж авчихаад хагас улирал тоглуулаад талаар нь гэхээр сонин л доо.
Юу чаддагийг нь бүрэн харах биз.
Ер нь бол 50-даа хүрнэ гэхэд хэцүүхэн л санагдаж байгаа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 26, 2022 6:47 pm
by BLGN

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 30, 2022 11:01 am
by Gunnerz
shigsheen break iin daraa manaih saihan suga shaadag daa
tot d aluulah bhoo

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Oct 01, 2022 9:25 pm
by Өсөхбаяр
алаал хаясан бна шт

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Oct 01, 2022 9:29 pm
by Гансүх
Партэйн гоол ганган байлаа. Илүү байлөө

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Oct 01, 2022 9:54 pm
by Radiohead
Эмэрсон улаан автал 2 баг ёстой хурдан хэмнэлтэй гоё үзлээ.
Ливерпүүл Сити 2 дээр л ингэж тогловол топ баг болж байгаа гэж үзэхээр байна шүү.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Oct 02, 2022 11:37 pm
by BLGN
Одоо л Ливерпүүлийг гуску бол хэзээ гусхав.Бараг ребилд хийх цаг нь болцон харагдаад байгаашд эдр. :ногоон:
Тот ч яахав.Тааруухан тоглоод л үр дүн аваад яваад байсан.Челси,Нотингам гэх мэт.Ашгүй нэг юм бодит байдалтай нүүр тулаа биз.
Сити ч улам төгс төгөлдөржөөд байдаг шүү хаха.
Юнайтед болоогүй ээ.Фенүүд нь шууд ална л гэж горьдоод байгаан.
Манайх өвөл ДАШТын дараа гэмтэл бэртэл хэр байгаагаас хамаараад голдоо хүн авна биз.Манайх Ситирүү левел ойртуулах гэж л үзэхээс биш одоо байгаагаасаа муудна ч гэж байхгүй байлгүй.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 12:20 am
by Цогоо
Жакагийн тухай нэг ийм пост хэлхэв. :ногоон:

САЙН НЭРИЙГ ОЛЖЭЭ

Миний л мэдэхийн гүүнерүүд (Арсеналын фэнүүдийг ингэж нэрлэдэг) нэлээн тэвчээртэй нөхөд байдаг. Өөрсдийн тоглогчдыг ер нь нэг их гоочлоод байдаггүй. Анх удаа өөрийнхөө тоглогчийг бүүлж байхыг нь 2008 бил үү 9 онд ч бил үү харж байсан санагдана. Эммануэл Эбүэ сэлгээгээр орж ирээд маш муу тоглоод буцаж сэлгэгдэхэд нь цэнгэлдэхэд байсан гүүнерүүд бүүлж байсан юмдаг. Хөөрхий уйлаад л гараад явсан. Гэхдээ мань эр зүтгэлтэй нөхөр байсан л даа. Үнэн сэтгэлээрээ гар. Эргээд фэнүүдийн хайрыг хүлээсэн тоглогч болсон.

Дараа нь харин Гранит Жака гэж энэ нөхөр байна. 34 дугаартай. Швейцарийн шигшээдээ алж хядаад л байдаг, Арсеналд ирээд таг. Яахав яг ч таг биш л дээ, жаахан орон гаран. Уг нь бол шигшээдээ арай урагшаагаа байрлалд тоглодог ч Арсеналд яагаад ч юм хамгаалах хагас дээр тоглуулаад байдаг байлаа. Дандаа хачин **н** үйлдэл хийж шар, улаан жавтий хүртэж, багийнхнаа хөөдөж явдаг. Уг хүн нь бол нэлээн дайчин, багийнхныхаа хүндэтгэлийг хүлээсэн хүн байгаад байдаг. Тоглолт дээр даанч үе үе хөөдчихөөд байдаг. Багийнхан өөрсдөө санал хураагаад нөхрийг ахлагч болсон юм, уг нь. Тэгээд нэг удаагийн тоглолт дээр фэнүүдтэй хэрэлдээд, сэлгээгээр суухдаа ахлагчийн туузаа тайлж шидээд, бас өмсгөлөө тайлж газар хаяад гардаг. Клубын ахлагч хүний хувьд бол ёстой байж болшгүй үйлдэл. Тухайн үеийн ахлах дасгалжуулагч байсан Унаи Эмэри ч бас тэгж бодсон бололтой ахлагчаас нь огцруулдаг. Мань хүний Арсенал дахь замнал дууслаа даа гэж бодсон. Бүгд л тэгж бодсон байх.

Жака харин шазруун залуу юм. Байгаад л байсан. Унай Эмэри нь ч төд удалгүй халагдаад, оронд нь Фредрик Люнберг хэсэг үүрэг гүйцэтгээд дараа нь одоогийн менежер Микэл Артэта томилогдсон. Артэта анх ирээд Жакатай уулзаад явуулмааргүй байна, миний удирдлага доор тоглож үзээд таалагдахгүй байвал явахад чинь саад болохгүй гэсэн гэдэг юм. Ер нь анх Арсэн Вэнгэрийн үед ирсэн мөртөө хойшх бүх хүмүүс нь мань эрд итгэл үзүүлээд байдаг нь хоосонгүй хүн гэдгийг нь л харуулаад байдаг. Түрүү улирлын дундуур Рома руу бараг явангаа алдаад үлдсэн. Энэ шинэ улирал эхлээд маш сайн тоглож байгаа нь Артэта нөхрийг яг Швейцарийн шигшээд тоглодог үүрэг, байрлал дээр нь тавьчихсантай холбоотой байх. Дээр нь нэмээд багийн бүрэлдэхүүн, уур амьсгал эрс өөр байгаатай ч холбоотой биз. Уржигдрын Умард Лондонгийн дарбигаар нэг гоолтой, тоглолтын шилдэг тоглогчоор тодорч дуусгахад цэнгэлдэхэд цугласан гүүнерүүд дууг нь дуулж байсан нь Жака нэгэнт муу нэрээ хусаж арилгаад дэмжигчдийн дуртай тоглогчдын нэг болсныг томруун харуулж байна.

Саяын энэ тоглолтын үеэр харж байхад эхний гоолыг хийсний дараа багийнхнаа дуудаж бөөгнүүлээд нэлээн чиглэл зааварчилгаа өгч байгаа харагдсан. Дараа нь завсарлагаанаар өөрийнх нь хийх ёстой байгаад хийгээгүй үйлдлээс болоод тэнцээний гоол алдсан гээд багийнхнаасаа уучлалт гуйсан гэнэ. Манлайлагч хүний л шинж дээ. Би одоо Гранит Жакаг уучилж суудаг хэн ч юм, гэхдээ л ямар ч байсан 2019 оны гомдол арилсан, одоо хаа ч дэмжинэ гэж бодож яваа.

***

Фэнүүдтэй яагаад хэрэлдсэн шалтгаанаа мань хүн "Тоглогчдын индэр" вэбсайтад бичиж тайлбарласан байдаг.
https://www.theplayerstribune.com/posts ... ier-league

Зургийн эх сурвалж: Arsenal


Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 11:00 am
by Gunnerz
harin ehnii goolin daraa odegaard harjii muu mal baatsaan gsen shig captain hun shig goyo bsan shuu
butsaad captain bolgohod maniust ch asuudal bhgui bh harin artetagiin ooriinh ni yos jurmiiig zorchih gd mani hun captain bolgoogui bh

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 12:33 pm
by kayo
Харин багийхныгаа бүгдийг нь дуудаад юм ярьж байгаа нь гоё санагдсан, ойрд хараагүй л үзэгдэл байна лээ, залуучууд, өсвөрийн багуудад эсвэл сагс энэ тэр дээр ахлагч нь дуудаад ингэж ярьж байдаг мэргэжлийн хөлбөмбөгийн баг дээр ингэхийг нээх их олон харахгүй дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 2:25 pm
by Цогоо
Хэзээ билээ нэг ярилцлага дээрээ ярьж байсан. "Уг нь би чинь дөнгөж хорин найм естэй, гэтэл ингээд багийнхаа ахмад тоглогч нарын нэг болчхоод явж байгаадаа итгэж чадахгүй нь" гэх маягийн юм хэлж байсан. Яахын аргагүй ахмад тоглогч болчхоод байгаа л даа. Ноднингийн ахмад тоглогч нар болох Лаказэтт, Оба, Лено эд нар энэ Жака, Партэй эднүүс шиг гоё үлгэрлэж чадахгүй байсан. Жака бол яг гоё үлгэр жишээ болж өгөөд яваа. Одегаарын хувьд гайгүй байх өө. Угаасаа цаагуураа нэг баавартай харагддын. Удахгүй Жака шиг ингээд гоё удирдаад явчих байх.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 8:51 pm
by BLGN

Энэ нөхрийн балиар тоглолтуудын бичлэг тоогоо алдлаа.ДАШТ-аар улаан зоолттой. :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Oct 04, 2022 9:44 pm
by Цогоо
Аарон Рамсдэйлын нэг ийм ярилцлага сая орсон байна. Ёстой дажгүй яриатай залуу юм аа.


Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Oct 10, 2022 6:08 pm
by BLGN
За тоглолтын талаар их юм бичмээр л байна.Гэхдээ лай лай. :ногоон:
Ер нь бол энэ улирлын хамгийн муу тоглолтоо үзүүлээд 3 оноо авчихлаа гэж ярьцгааж байна.Тэгхээс ч аргагүй биз.Бага зэрэг "шээлттэй" тоглосныхоо горыг ч амсаад их хайнга 2 гоол алдсан.Сэтгэл зүй талаасаа нэг траумагаа ялан дийлсэн учраас маш том бүүст болох байх аа. :beer

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Oct 21, 2022 4:33 pm
by meesh
Өвөл ч гайгүй байх хавар миарчихгүй байгаа Сити гээд мангас залгиад ороод ирнэ шт.