Page 15 of 23

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 2:43 pm
by Цогоо
Өчигдөр юм уншиж яваад нэг газар харлаа. Букаё Сакагийн Арсеналын төлөө тоглосон тоо нь Жак Вилшэрийнхтэй тэнцлээ гэж байх юм. Ингээд харахаар Вилшэр үнэхээр азгүй байжээ. Тэр үеийнхийг харахад одоогийн бүрэлдэхүүнд байгаа тоглогчдыг гэмтэж барихад нь ёстой аажуухан оруулж ирж байгаа. Өмнөх дэглэмээс суралцсан байх л даа. Тоглогчдын бэлтгэлийн эрч өөрийнх нь байсан үеийнхээс бүр эрс нэмэгдсэн байна лээ гэж Вилшэр ярьж байсан.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 4:48 pm
by poseidon
Вилшер гэсэн чинь нээрээ бараг манай Гавирхуу байлуу? шазруун, тэмцэлтэй эвгүй гар болох нь гэсэн тэгэсгээд замхарсан даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 5:05 pm
by Цогоо
Бэртэл бэртэл. 29 настайдаа зодог тайлаад одоо манай 18 настнуудын дасгалжуулагч хийж байгаа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 6:24 pm
by Gooner
Цогоо wrote:. Тоглогчдын бэлтгэлийн эрч өөрийнх нь байсан үеийнхээс бүр эрс нэмэгдсэн байна лээ гэж Вилшэр ярьж байсан.

РВП ч МанЮ-аар занималдаад тэдний лэжэнд гээд яваад байна уу даа хаха, нохой чинь тэгсэн байна лээ шдээ.. МанЮ-д очоод шок болсон, тоглогчдын профессионализм, бэлтгэлийн эрч тэс өөр байсан, би ч цэцэрлэгт байсым байна лээ ухааны юм ярьсан байсан..

Одоо ингээд харахаар Артэта багийг 180 эргүүлсэн байгаам л даа, өдийд Вэнгэрийн баг яг ийм нөхцөлд сэтгэл зүй ямар байх байсан бол гээд бодоод харьцуулвал маш сулбагар байх байсан болов уу л гэж бодож байна даа..

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 6:47 pm
by Devil 7
Gooner wrote:
Цогоо wrote:. Тоглогчдын бэлтгэлийн эрч өөрийнх нь байсан үеийнхээс бүр эрс нэмэгдсэн байна лээ гэж Вилшэр ярьж байсан.

РВП ч МанЮ-аар занималдаад тэдний лэжэнд гээд яваад байна уу даа хаха, нохой чинь тэгсэн байна лээ шдээ.. МанЮ-д очоод шок болсон, тоглогчдын профессионализм, бэлтгэлийн эрч тэс өөр байсан, би ч цэцэрлэгт байсым байна лээ ухааны юм ярьсан байсан..

/quote]
Үнэн шдээ... Байнга бавуулдаг багтаа ирэнгүүтээ кареерийнхаа хамгийн том цомыг гол довтлогч нь болж авсан хүн чинь...Сая дасгалжуулагчын эрхээ авахдаа хүртэл манайд ирээд л бэлтгэл дээр яваад бнлээ

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Mar 27, 2023 6:48 pm
by meesh
Вэнгэр маш бага дасгал хийлгэдэг байсан байхнуу

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Mar 28, 2023 12:12 pm
by Nova
Вилшер байна, Диаби байна. Маш мундаг авьяастнууд. Бэртэл гээч зүйлээс болоод томоор дуурсагдаж чадсангүй дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Mar 28, 2023 12:23 pm
by Цогоо
meesh wrote:Вэнгэр маш бага дасгал хийлгэдэг байсан байхнуу
Миний бодлоор мань эрийг анх ирэхэд Жорж Грэмийн босгосон хамгаалалтын бүрэлдэхүүнээс гадна хур туршлага, зангаргатай том тоглогч нар тараагүй байсан болохоор тэгэхэд суусан дадлаараа бэлтгэлийн эрч энэ тэр гайгүй байсан байх. Аяндаа тэр цөм нь сарниад ирэхэд дагаад суларсан юм болов уу гэж боддог. Угаасаа Ялагдашгүй бүрэлдэхүүнд байсан шиг тийм том характертай тоглогч нар ч байхгүй болсон нь бэлтгэл дээр ч нөлөөлөө биз.

Гэхдээ Юнайтед ч нэг их дээрдээд байх юм байгаа юм уу дөө. :ногоон: Роналдо саяын нөгөө дуулиантай ярилцлага дээрээ Юнайтедын бэлтгэлийн бааз мань хүнийг явахад байснаасаа өөрчлөгдөөгүй байна лээ гэсэн байсан шт. Алексис Санчез ч гэсэн Юнайтедад очсон эхний өдрөө буруу юм хийснээ мэдэрсэн л гэсэн.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Mar 28, 2023 1:03 pm
by Gooner
meesh wrote:Вэнгэр маш бага дасгал хийлгэдэг байсан байхнуу

Вэнгэр эрх чөлөөг нь өгөөд харьцангүй зөөлөн бэлтгэл хийлгэдэг, Артэта гүйлтийн тэсвэртэй байлгахын тулд чанга бэлтгэл хийлгэдэг, дээр нь маш нягт тактиктай, detail oriented гэж Өдэгаар хэлсэн байна билээ..

Цогоо wrote:Угаасаа Ялагдашгүй бүрэлдэхүүнд байсан шиг тийм том характертай тоглогч нар ч байхгүй болсон нь бэлтгэл дээр ч нөлөөлөө биз.

Тэхх.. том характэртэй тоглогч дээр сул тавьчихаар лаасан байх, тэгээд баахан хүүхдүүдээр занималдахад тэр нь хэрэгжээгүй, эргээд Артэта гээд харахаар сул характертай гаруудыг лаг болгосон, Өдэгаар бол анх бөмбөгнөөсөө зугтсан сонин л гар байсан чинь одоо бас л лаг боллоо доо сэтгэл зүйн хувьд ч ур чадварын хувьд ч.. дээр нь гоё характертай тоглогчид авчраад байна л даа Зинченко бас гоё гар байлээ дээ..

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Mar 29, 2023 11:08 am
by Шепперд буш

Зинченко ситигээс яагаад явсан юм бол гэж бодоод байдаг юм.Артета нөлөөлөөд аваад ирлээ гэхэд Пеп хэрэгтэй бол хэнийг ч явуулахгүй нь ойлгомжтой.Тэгэхээр Пепийн планд багтаагүй байх нь.Сэлгээнээс тоглодог хэдийч бас л нөлөөтэй нөхөр дөө.Сүүлд виллаг эргэн ирэлтээс нухахад Гюндаган Зини 2 орж ирээд цомд хүргэсэн дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Mar 29, 2023 1:31 pm
by Цогоо
Пэпийн өөрийнх нь бодлого юм шиг байна лээ. Явъя гэсэн тоглогчийг зүгээр л явуулчихдаг. Сэтгэл нь энд байхгүй бол тоглолт нь олигтой гарахгүй л гэж үздэг юм шиг байгаа юм.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Apr 07, 2023 8:55 am
by )(ottaь
- 3867 өдөрийн турш Ливэрпүүлийг Энфилдэд хожиж үзээгүй /10 гаран жил/ :hooh:
- Энфилдэд 6 дараалж хожигдохдоо хамгийн багадаа 3 гоол алдаж байсан
- 09/10 улирлаас хойш анх удаагаа Ливэрпүүлийн эсрэг лиг-дабл хийх боломжтой
- Ливэрпүүл гэртээ сүүлийн 6-н тоглолтоос 5-г нь хожоод бна гэнэ
- Энэ улирал Арсэнал зочин тоглолтдоо дундажаар 2,43 оноо авч байгаа бол Ливэрпүүл гэртээ 2,3 оноо авч бна гэнэ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 12:22 am
by У.Тэмүүжин
Хошного шүүгч вэ. Ливерпүүл тоглож чадахгүй зодоод хошного шүүгч нь алдаа өгдөггүйэ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 4:45 am
by У.Тэмүүжин
Title эвгүй болчлоо доо. Сити Кастл гэсэн эвгүй 2 зочлон тоглолт байна

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 9:28 am
by Nova
Зүгээршдээ 2ууланг нь хусаад л авышд.
Гуйж биш гуядаж авнаа :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 11:05 am
by Цоомоо
Тэр сүүлд Ливерпулийн довтлогч хүн бол чихчих байсан байх, тэрэн дээр азтай ч зөрүүлээд гоол болох бүрэн боломжтой сөрөг довтолгоогоо утаарууллаа.
Сити - Арсенал тайтл шийдэх шахуу л тоглолт болох нь.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 11:13 am
by tuwshin_pr
Шакагийн тэр ТАА-тай муудалцдаг л хэмнэл эргүүлээд хаячих шиг санагдсан.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Apr 10, 2023 11:15 am
by El Payaso
Гоё эхлээд тайвширчихав уу яав. Сонин болчихлоо.
Сити ч яаг эвгүй формндоо орж бх шиг бна. Ахиад нэг их оноо алдхааргүй шиг. Хуваарь ч гайгүй. Яах вэ манайтай Баиернтэй хоёр тоглоод ФА семид тоглоод тоглох юм бна. Ядарсан бна гэж найдая. Тэгээд Баиерныг хожоод бас цаашаа явах хэрэгтэй бна хаха.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Apr 11, 2023 2:36 pm
by У.Тэмүүжин
Rotation хийсэн ч цаана нь бүтэн аварга авхаар баг байгаа гэхээр хэцүү болсоон. Балиар мөнгөний кодтой баг.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Apr 11, 2023 2:55 pm
by Жавхаа
У.Тэмүүжин wrote:Rotation хийсэн ч цаана нь бүтэн аварга авхаар баг байгаа гэхээр хэцүү болсоон. Балиар мөнгөний кодтой баг.

за танайх ялгаагүй адилхан наймаа хийчээд 8 тоглогч 192 саяыг зарцуулсан... манай 7 тоглогч 150 сая гаргаж... адилхан шахуу наймаалцчаад мөнгөний баг ч гэх шиг кк... харин ч танайд 2 тоглогчоо өгсөн шүү

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Apr 11, 2023 9:24 pm
by У.Тэмүүжин
Жавхаа wrote:
У.Тэмүүжин wrote:Rotation хийсэн ч цаана нь бүтэн аварга авхаар баг байгаа гэхээр хэцүү болсоон. Балиар мөнгөний кодтой баг.

за танайх ялгаагүй адилхан наймаа хийчээд 8 тоглогч 192 саяыг зарцуулсан... манай 7 тоглогч 150 сая гаргаж... адилхан шахуу наймаалцчаад мөнгөний баг ч гэх шиг кк... харин ч танайд 2 тоглогчоо өгсөн шүү

За танайх манайхаас бага мөнгө гаргадаг аа

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Apr 12, 2023 11:40 am
by Gooner
Артэта 1-р үеийн төгсгөлд хэмнэл өөрчлөгдөөд айлд давуу талтай болж эхлэх үед харзнаж байгаад 2-р үеийн 60 хавиас сэлгээгээ эхлүүлэх байсан болов уу, хэмнэл хэт алдагдаад нүдүүлээд эхэлсэн дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Apr 12, 2023 12:58 pm
by Цогоо
Мань хүн яг мэдрээд Зинченког суулгах гэж байхад нь Зинченког хуураад гоол орчихсон л доо. Цаашаагаа манайхан дарвайтал хамгаалаад, аятайхан ганц хоёр боломж гарахад даанч сарвайчихсан байсан.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Apr 12, 2023 3:54 pm
by BLGN
Мань хүн ч хамгаалалт угаасаа хог л доо.Довтолгооны бүтээлч чанарыг нь ашиглаад нэг завсраар нь 3 дахь гоол хийлгэх гээл удаачихлаа гэж бодсон.Бас Цагаанаа бүр анх удаа Сакатай тоглож байгаа юм шиг л үзсэн.Бүр маш муу тоглосон.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Apr 14, 2023 11:15 am
by CrossBonez
Gooner wrote:
meesh wrote:Вэнгэр маш бага дасгал хийлгэдэг байсан байхнуу

Вэнгэр эрх чөлөөг нь өгөөд харьцангүй зөөлөн бэлтгэл хийлгэдэг, Артэта гүйлтийн тэсвэртэй байлгахын тулд чанга бэлтгэл хийлгэдэг, дээр нь маш нягт тактиктай, detail oriented гэж Өдэгаар хэлсэн байна билээ..

Цогоо wrote:Угаасаа Ялагдашгүй бүрэлдэхүүнд байсан шиг тийм том характертай тоглогч нар ч байхгүй болсон нь бэлтгэл дээр ч нөлөөлөө биз.

Тэхх.. том характэртэй тоглогч дээр сул тавьчихаар лаасан байх, тэгээд баахан хүүхдүүдээр занималдахад тэр нь хэрэгжээгүй, эргээд Артэта гээд харахаар сул характертай гаруудыг лаг болгосон, Өдэгаар бол анх бөмбөгнөөсөө зугтсан сонин л гар байсан чинь одоо бас л лаг боллоо доо сэтгэл зүйн хувьд ч ур чадварын хувьд ч.. дээр нь гоё характертай тоглогчид авчраад байна л даа Зинченко бас гоё гар байлээ дээ..

Вэнгэр өөрөө мөнгө хэмнэх даалгавартай, нимгэн багтай тоглодог байсныг хэлэх үү, бэртлээс айгаад ачаалал бага өгдөг байсан юм болов уу.