Page 11 of 23

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 06, 2023 1:15 pm
by Жавхаа
meesh wrote:Харин тийм, мяараад задраасай хаха.


заваарсын өөрсдийгөө гэж боддог юмуу хаашайн хаха... манайх өөр шүү

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 06, 2023 6:17 pm
by BLGN
BLGN wrote:За Ситид дарамт өгсөн хожигдол байлаа гэшахгуюу. :-o

Хэлээ биз дээ.Хожигдож дарамт өгсөн байхгүй юу. :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 06, 2023 7:55 pm
by Өсөхбаяр
энэ улирал цаанаасаа танай талд салхилаад байна даа айн

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 06, 2023 10:02 pm
by Шепперд буш
Өсөхбаяр wrote:энэ улирал цаанаасаа танай талд салхилаад байна даа айн
Дээрээс нь 100гаруй санхүүгийн зөрчил илэрсэн гээд ситиг сүйд хийх шуум гараад ирлээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Feb 10, 2023 12:14 pm
by Цогоо
"Тоглогчийн индэр" дээр ахлагчийн ярилцлага гарчээ. Умар Лондон үүрд гэсэн нэртэй юм байна. Гоё санагдчихлаа, орчуулна аа.

https://www.theplayerstribune.com/posts ... ier-league


Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Feb 10, 2023 12:22 pm
by Цогоо
Умард Лондон үүрд гээд дуу нь энэ.


Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Feb 10, 2023 1:55 pm
by Оргил
"10А үүрд" гэдэг шг л юм байна..

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Feb 10, 2023 2:10 pm
by poseidon
яг доор нь том хамарт "Арсенал сөнө, Тахиа манд" гэх байх даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Feb 10, 2023 2:11 pm
by Цогоо
:-o :-o

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Feb 11, 2023 2:42 pm
by Цогоо
Арсеналын бэлтгэлийн бичлэг. Яг хөлбөмбөгчдөд л тусгайлан зориулсан төхөөрөмжүүд энэ тэр нь яасан ч аймаар юм. Ийм газар бэлтгэл хийгээд сайжрахгүй бол ёстой юу ч гэхэв. Яг бэлтгэлээс гадна хана дээгүүр бичсэн байгаа үгс бас сүртэй юм аа. "Take care of little things" энэ тэр гээд биччихсэн. Бас бэлтгэлийн бааз руу ороход үүдэн дээр нь Арсэн Вэнгэрийн зургийг тавьсан гэж байсан. Тоглогч нар хажуугаар нь гарахдаа high-five хийж гардаг гээд. Артэтагийн хувьд яг өөрийнхөө бодож төлөвлөсөн юмнуудаа жижиг гэлтгүй анхаарал тавьж хийдэг гэж энд тэндээс уншаад л яваад байгаа юм.



Өнөөдөр тоглолттой. Зарим мэдээлэл.

Юнайтедад хожигдсоны дараа үргэлжлүүлээд 4 тоглолтод хожсон.
Сотонтой тэнцсэний дараа үргэлжлүүлээд 5 тоглолтод хожсон.
Ньюкаслтай тэнцсэний дараа Тот, Юнайтедыг хожсон.

Брэнтфорд лигийн хүрээнд сүүлийн 9 тоглолтод хожигдоогүй яваа гэнэ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Feb 12, 2023 12:21 am
by Шепперд буш
Эвертоныг бодвол аргалчихмаар харагдхын.Нэг л болж өгөхгүй байна.Бүдэг цэнхэр автуус зогсчоод зай өгдгүй ээ

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Feb 12, 2023 2:03 pm
by El Payaso
Брентфорд чинь 10н сараас хойш хожигдоогүй байгаа юм бна. ПЛт айхтар формтой бган бна аа яалт ч үгүй.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Feb 12, 2023 11:55 pm
by Ideree22
https://www.dailymail.co.uk/sport/footb ... liser.html
VAR-ийн шүүгчид отонгийн шугамаа зурахаа мартсан гэнэдээ. Тонеигийн тэнцүүдпэг гоол уг нь отон гэж тооцогдох байж. Арай2

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 13, 2023 10:15 am
by Villa_Bayaraa
Сити-г FA cup -ын сүүлийн тоглолтыг оруулаад сүүлийн 3 тоглолтонд 1 гоол хийсэн гээд л шуугиад байна... суух аяс орох гээд байна уу?

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 13, 2023 12:25 pm
by Gooner
Villa_Bayaraa wrote:Сити-г FA cup -ын сүүлийн тоглолтыг оруулаад сүүлийн 3 тоглолтонд 1 гоол хийсэн гээд л шуугиад байна... суух аяс орох гээд байна уу?

Лиг тэргүүлэгчийн бонус байх аа.. :RD жижиг, дунд багууд 1 оноотой салах гэж зодно, хамгаална.

Сүүлийн 2 тоглолт хүнд хэцүү тоглолт байвшд, Тотт МанЮ, НЮ, БХА-тай хийснээс зовлонтой тоглолт хийж 1 оноотой салах шиг боллоо.. Брэнтфорд бол 11-үүлээ шигдчээд тоглуулсан ч үгүй, тэгээд зөрж контрдоод зовоолоо. Ийм шигдсэн тоглолтонд баруунаас Вайтаас илүү Томияасу үр дүнтэй байхаар л байлаа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Feb 13, 2023 2:37 pm
by alexdsp
Мартинеллиг нэг хэсэг суулгамаар ч юм шиг.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Feb 14, 2023 9:03 am
by Цогоо
Брэнтфорд дээр отон шалгаад удаад байхаар нь за ашгүй тооцохгүй нь гэж бодоод хараад байж байтал тооцчихдог юм даа. Ёстой новшийн юм боллоо. Яахав хожигдчихсон ч гайхаад байхааргүй тоглолт болсон л доо. Гэхдээ хэдий муу тоглосон ч яаж ийгээд хожиж байсан тоглолт юмсан.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Feb 14, 2023 9:19 am
by Цогоо
Image

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Feb 14, 2023 11:19 pm
by alexdsp
Нэг хэсэг манайд халгаатай байсан Майк Дийн арай вар дээр нь байсийм биш биз дээ. Энэ 2 тоглолтон дээр.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 8:53 am
by У.Тэмүүжин
Ингээд ганц 2 оноогоор тайтл алдвал үнэхээр харамсалтай. Ганц шүүгчийн алдаанаас болж хэдэн жил хүлээсэн цом билээ дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 12:47 pm
by Цогоо
"Юнайтедын" :ногоон: Ховард Вэбб шүүгчдийн боссоор томилогдоод удалгүй ийм хоёр том кэйс гарлаа л гэнэ. Манайхаас гадна Брайтоны зөв зүгээр гоолыг тооцоогүй юм билээ. "Хүнээс шалтгаалсан алдаа боллоо" гээд хоёр клубтэй холбоо барьж уучлалт гуйлаа гэсэн байсан. Артэта бол "Хувь хүний алдаа ч гэж юу байхав, зүгээр л ажлаа сайн ойлгоогүй л байдал шдээ. Уучлаарай, гэхдээ хоёр оноог буцаагаад өгөхгүйгээс хойш уучлалт гуйгаад одоо яах билээ дээ" гээд нэлээн уцаарлангуй байна лээ. Зөв л дөө. Ман Сититэй бараг л ацаг шүд тоолж түрүү үзүүрээ булаацалдах гэж байгаа багт ширхэг оноо ч чухал байгаа цаг.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 12:53 pm
by gremlin
Цогоо wrote:"Юнайтедын" :ногоон: Ховард Вэбб шүүгчдийн боссоор томилогдоод удалгүй ийм хоёр том кэйс гарлаа л гэнэ. Манайхаас гадна Брайтоны зөв зүгээр гоолыг тооцоогүй юм билээ. "Хүнээс шалтгаалсан алдаа боллоо" гээд хоёр клубтэй холбоо барьж уучлалт гуйлаа гэсэн байсан. Артэта бол "Хоёр оноог буцаагаад өгөхгүйгээс хойш уучлалт гуйгаад одоо яах билээ дээ" гээд нэлээн уцаарлангуй байна лээ. Зөв л дөө. Ман Сититэй бараг л ацаг шүд тоолж түрүү үзүүрээ булаацалдах гэж байгаа багт ширхэг оноо ч чухал байгаа цаг.

Сити ч ийм юмандаа ёндоотой юм билээ. Амьдрал үзсэн хүний үг.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 12:56 pm
by Цогоо
gremlin wrote:Сити ч ийм юмандаа ёндоотой юм билээ. Амьдрал үзсэн хүний үг.
Танай тэр үзүүр ч жирийн үед бол хол тасархай түрүү байхаар биз дээ, уг нь? :eek:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 3:22 pm
by Villa_Bayaraa
МанСити-гээс оноо салгаж "гай" болох гээд чадсангүй... танайхаас л оноос салгаж лай болохоос ккк...

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Feb 15, 2023 3:34 pm
by Цогоо
Юу ч гэсэн өнөө шөнийн учраагаа харчхаад танайхыг бодож эхэлье даа :ногоон: