Page 2 of 23

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 31, 2022 7:48 pm
by Gunnerz
tielemansiig avaad ireesei uul ni manaid naashtai bgaa suragtai bgaa artetagiin noloogoor toglogchidiin manaid handah ni arai l oor bgaamdaa

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Sep 01, 2022 7:30 pm
by BLGN
За өчигдөр булангаас гусдаг нөхөрт 20 сая бид өгсөн гэж байна шүү.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Sep 01, 2022 8:54 pm
by Цогоо
BLGN wrote:За өчигдөр булангаас гусдаг нөхөрт 20 сая бид өгсөн гэж байна шүү.
Үхсэн баас, хаалгачийг хөдөлгөхгүй баглачих юм бол хэнчиг л булангаас хусна биз дээ. :ногоон: ВАР харах болсон чинь нээх сонин өнцгөөс харуулж харуулж байснаа гоолыг тооцлоо гэсний дараа яг хаалгачийг хөдөлгөхгүй барьсан нь харагдаж байгаа өнцгөөс харуулж энэ тэр. Үнэн ноотой гарууд энэ шүүгч нар.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 2:06 pm
by Цогоо
Эйнсли Мэйтланд Найлс Соутхамптон руу нэг жилийн хугацаатай зээлээр явлаа. Энэ хүүг Арсеналд ахиж харахгүй л байх даа. Пенальтыг ганган итгэлтэй цохидог хүн дээ.
Эктор Бэллэрин Арсеналд данстай тоглож эхэлснээс хойш 11 жил болоод Барса руугаа буцжээ. Гэрээ нь угаасаа дууссан байсан тул "ядуус" үнэгүй авсан юм байна. 27 настай гэхээр нэг хэсэгтээ л гайгүй байж магад. Шинэ орчинд очоод хуучин галаа сэргээгээ ч үү.

Манайд булангаас гоолддог баагийг авах гэж хоёр ч удаа санал өгөөд татгалзсан хариу авчээ. Дуглас Луиз гээд нөхөр.

Обамэянг харин Челсид иржээ. "Премьер лигтэй тооцоо дуусаагүй байгаа" гэсэн юм яриад л ороод ирж. Хавар манайх цалингийн цэсээ суллах гээд Барсатай тохиролцож байгаад гэрээг нь цуцлаад, нөхөр яг ижил дүнгээр Барсад гэрээ байгуулсан. Каталонд яахав хэргээ гаргасан л байх, цаадуул харин буцаагаад зарж бариад хөөрхөн ашиг хийчих шиг боллоо. Явж явж оролцсон гурав дөрвөн талдаа ашигтай л наймаа болж таарсан байх өө.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 2:39 pm
by Gooner
Сака нэг л түвшин ахихгүй байна даа, сүүлийн жил хагасын хугацаанд.. Улирал эхлээд өөр байх болов уу гэсэн түрүү улирлын форм хэвээрээ байна.

Түрүү улирлын эхэнд хэсэг гоол, ассисттай байж байгаад явахаа байсан, улирлын сүүл рүү тэнцээ авсан, хожигдсон тоглолтуудад нэлээн боломж алдсан, тэд нараа хийсэн бол 4 бат байсан даа. Лидершип үзүүлж чадсангүй гэхиймуу..

Энэ хэвээрээ байвал гэрээ сунгаад 2 жилийн дараа зарах л байх.

Бусад тоглогчид бол гоё байна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 2:46 pm
by Цогоо
Ижил түвшний тоглогч нартай байгаад байхаар түвшин ахиж өгөхгүй байгаад байж магадгүй л байх. Одоо гайгүй том тоглогч нартай болж байгаа юм чинь сайжрах болов уу?

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 2:51 pm
by Шепперд буш
Партейг хааяа орлочих хүн авсангүй цонх хаалгачихлаа.Локонгог болох бх гээд орхив уу яав.Сониноос хожсон 5 багийн 4 нь 13 ,16 ,19 ,20д бичигдэж байхын.За энэ хамаагүй,авах ёстой оноогоо бүтэн авсан нь чухал.Ирэх нямд чөтгөрүүдтэй тулна.Гоё тоглолт болох нь ойлгомжтой.Тэнцэх болов уу гэж хувьдаа бодож сууна.Ауба Пл-т тооцоотой гэдэг нь Артета бх.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 3:07 pm
by Цогоо
Шепперд буш wrote:Ауба Пл-т тооцоотой гэдэг нь Артета бх.
Харин тхх. Муу амьсгаа манай эсрэг гоолдож л таарах байх даа. Гэхдээ Арсеналын шивээстэй баагий Челсигийн төлөө тоглож байгаа гэж шоолоод санаагаа амраах юм даа хаха

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Sep 02, 2022 9:25 pm
by BLGN
Партэй хэдэн 7 хоног,Мо хэдэн сар гэнэ дээ.
Партэй иртэл Жака,Самби 2-оороо нүдчих байлгүй дээ.Жакагийн урагшаа орж тоглоод гоолдож бариад байгаа ролийг сэлгээнээс хийчих гарууд зөндөө л байна.Виера,Эмил 2 бол гоё л үзэх байх.Нээх том асуудал гэж бодохгүй л байна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Sep 03, 2022 5:24 pm
by El Payaso
Ауба Челсигийн танилцуулга видео дээр их л гунигтай гарсан бна лээ ккк.

Нуно Тавареш Францад лааж бга юм уу даа. Салиба шиг хөгжөөд эргэж ирээсэй. Надад уг нь бол авъяас бга санагддаг түүхий л гэхээс.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 12:59 am
by Mojul
Арсэналын ахлагч байсан хүн нэг хотын багт нь ирэх юм. Арсэналын ахлагч нар хямдхан шүү кккк үеийн үед

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 1:34 am
by Өсөхбаяр
эхнийхээ том багтай таараал нухуулхымдаа

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 1:48 am
by BLGN
Хаха энэ Юнайтед ийм ац хөлбөмбөг тоглоод үхсэнээрээ 4т ордын.Санчо,Антони 2тойгоо,талбай дээрээ арагшаа сууцан шааж байна.Хэдэн багаас ингэж оноо авах юм харж л байя

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 2:26 am
by Mojul
Хахаха

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 3:16 am
by bayarbat
BLGN wrote:Хаха энэ Юнайтед ийм ац хөлбөмбөг тоглоод үхсэнээрээ 4т ордын.Санчо,Антони 2тойгоо,талбай дээрээ арагшаа сууцан шааж байна.Хэдэн багаас ингэж оноо авах юм харж л байя

Нөгөө багаа бөмбөг эзэмшилтээр барахгүй байвал өөрийн эрхгүй л арагшаа сууна шүү дээ. Тэгээд хурдан сөрөг л явуулж гоол хийх гэж үзнэ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 12:15 pm
by Цогоо
Өсөхбаяр wrote:эхнийхээ том багтай таараал нухуулхымдаа
Зүгээр ээ, гэртээ авчирч байгаад зодчихно.

Гэснээс бүүр хамаг юм болоод дууссаны дараа талбайн голд шахуу болсон явдлыг вараар шалгаснаа гоол биш гэж наасан. Хэзээ нээх тэгдэг байсын. Нөгөөх нь ч олигтой алдаа гэхээр юм биш. Энэ ВАР дээр сууж байгаа гарууд гэж нэг будлианы үүр уурхайнууд байна аа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 12:24 pm
by )(ottaь
Салхи нь манай талд бна дөө. Юнайтед талбай дээрээ сөрөгддөг тактиктай тоглодог болчих гэж.
Партэйг орлох түвшний тоглогч тааруухан бна да гээд бодохоор урт улирал яаж дуусгах юм бгаан. Самби бол одоохондоо л лав биш бна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 12:26 pm
by kayo
Цогоо wrote:
Өсөхбаяр wrote:эхнийхээ том багтай таараал нухуулхымдаа
Зүгээр ээ, гэртээ авчирч байгаад зодчихно.

Гэснээс бүүр хамаг юм болоод дууссаны дараа талбайн голд шахуу болсон явдлыг вараар шалгаснаа гоол биш гэж наасан. Хэзээ нээх тэгдэг байсын. Нөгөөх нь ч олигтой алдаа гэхээр юм биш. Энэ ВАР дээр сууж байгаа гарууд гэж нэг будлианы үүр уурхайнууд байна аа.


Харин тэр бол жоохон худлаа санагдсан, нэгэнт талбайн шүүгч алдаа биш гээд явуулчихсан байхад ухрааж харж энэ тэр, яахав гар хүрсэн ч юм уу, бөмбөг талбайгаас гарсан ч юм уу илт алдаа байвал бас байж болохын. Угаасаа иймэрдүү алдааг заримдаа тоохгүй л явдаг шдээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 12:45 pm
by Nova
Энэ var шал онцгүй. Тоглогчид баяраа хийгээд дууссаны дараа шалгаж барьдаг.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 1:09 pm
by El Payaso
Чөөгий нар хамгаалж бгад тэнцчихэж магадгүй гэсэн хусуулдаг юм. Хэрэгтэй хожигдол болсон гэж найды. Хамгаалалтаа жаахан цэгцлэх хэрэгтэй харагдана. Парти бхгүй ч бас нөлөөлсөн. 2 дахь гоол дээр Самби нээх эвгүй бөмбөгөө авч ороод алдах нь гсн алдалгүй гарснаа дамжуулалтаа алдаад гоол болсон. Төвдөө нэг хүн авах л хэрэгтэй бсым даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 1:43 pm
by Шепперд буш
Хожигдхоор тоглоогүй мөртлөө хожигдоод хаялаа.Сакаг тэнцүүлсний дараа тэр чигээрээ дайраад дуусгачих гээд ардаа 2 алдлаа хөөрхий.Локонго нэг тийм идэвхтэй л харагдхын.Үр дүн байхгүй нөхөр юм.Одоо яахав дээ.Хожигдсон ч хүснэгтээ тэргүүлж л бна.Ирэх нямд Эвертонтой гэртээ гэж бгаа.Нухышд...

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 3:11 pm
by Өсөхбаяр
Вар энэ байдлаараа тоглолтонд арай л их нөлөөлдөг болох гээд байх шиг. тиймэрхүү алдаатай тоглолтыг шүүгчийн үзэмжээр шийдээд л явчихдаг. тэр нь ч Хөлбөмбөгийн бас нэгээхэн хэсэг болдог. дээрээс нь АПЛ чинь иймэрдүү алдаатай тоглолтоо юманд боддоггүйгээрээ онцлогтой биш билүү? кк
тэр эхний гоол ороол ер нь танайх шуудруулах бсан бхаа уг нь

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 3:57 pm
by Boldono
Сөрөгдүүллээ гээд уурлаад байх юм. Эриксен тийм хурдан тоглогч уу.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Sep 05, 2022 4:38 pm
by Mojul
Image

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Sep 08, 2022 10:07 pm
by Цогоо
Барсад Ферраныг нь авъя гээд 26 саяын санал зөвшөөрүүлчихсэн байсан чинь Чави явуулахгүй гээд канселдчихсан гэнэ.

Астон Виллагийн нөгөө Дуглас Луиз нь улирал дуусгаад үнэгүй явахаар болсон учраас ахиж санал тавихгүй ээ л гэж.