Page 1 of 23

ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 3:22 pm
by Цогоо
Image

ӨМНӨТГӨЛ

Шинэ улирлын сэдвээ хожуухан ч гэсэн нээе дээ. “Клубын түүхэн дэх хамгийн муу эхлэл” гэгдэх шахан эхэлж байсан улирал ёстой санаанд оромгүй өндөр хүлээлттэй дууссан нь бараг л паркийн галзуу хулгана тоглоомд сууж давхиж байгаа аятай мэдрэмж өгч байлаа даа. Сүүлийн хэдэн жил нэлээн гөлийж хөрөх хандлагатай болоод байсан фэнүүдийг эргээд Арсеналд дурлуулж чадсан нь энэ улирлын хамгийн том ололт байв уу яав. Гадуурх фэнүүд лав falling in love again гээд л хайр зарлаад байна билээ. Өнгөрсөн улиралд гоё гоё тоглолтууд зөндөө л байлаа. Санаанд шууд бууж байгаа нь Челсигийн гэрт очоод Нкэтиа, Сака, Смит Роув гурав гоолддог тоглолт байна. Эхнийх нь Челсид гологдоод манай академид сурч төгссөн, нөгөө хоёр нь манай унаган бүтээгдэхүүнүүд. Хичнээн сайхан байв.

Амазоны All or Nothing баримтат цувралын ээлжит зочноор Арсенал клуб орсон нь багийн дотоод уур амьсгал, дасгалжуулагчдын баг, тоглогчдын бэлтгэл хэрхэн явагддаг, хүмүүсийн хоорондын харьцаа ямархуу байдгийг хөндлөнгөөс харах маш сайхан боломж боллоо. Миний хувьд Артэтаг өмнөхөөсөө илүү хүндэлж эхэлсэн. Залуу менежерийн хувьд өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх, тоглогч нартай харьцаагаа батжуулахын хажуугаар талбай дээрх тоглолтын алдаа мадгуудыг засаж залруулах гээд бөөн л асуудал байх шиг. Ямартаа ч яг өөрийн гэсэн багийнхаа гол цөмийг босгоод авах шиг боллоо. Одоо жижиг сажиг асуудлуудаа бага багаар засаад явах биз ээ. Байрлал бүр дээр эрч хүчтэй, амжилтаар цангасан залуу тоглогч авчирч багийн дотоод өрсөлдөөнийг хурцалж байгаа нь бас их таалагдаж байгаа.

“Одоо байгаа бүрэлдэхүүн дотроос хамгийн дуртай тоглогч чинь хэн бэ?” гээд асуухад хариулж чадахгүй болсон байна шүү дээ. Хаалгач Рамсдэйлын байгаа байдал таалагддаг. Шартай, бас авъяастай. Хамгаалалт дээр гэхэд Томиясү, Ваит, Тиерни, Габриэл гээд бүгд таалагдаж байх жишээний. Гэтэл тэндээс урагшаа Партэй, Жака, Сака, Одегаар, Смит Роув, Мартинелли, Нкэтиа гээд явж өгч байна. Шинээр ирсэн Габриэл Жэсүс, Олександр Зинченко хоёрыг оруулаагүй байхад тэр шүү.

ТҮҮХЭН АМЖИЛТУУД

Английн дээд лигийн түрүү: 13 удаа
Хөлбөмбөгийн холбооны цом: 14 удаа
Английн лигийн цом: 2 удаа
Коммюнити шилд: 16 удаа
Цомтой багуудын цом: 1 удаа

УДИРДЛАГА
Захирал
- Пекамын Лорд Харрис
- Стан Кроэнкэ
- Жош Кроэнкэ
- Тим Льюис

Гүйцэтгэх захирал
- Винаи Венкатешам

Техникийн захирал
- Эду Гаспар

Хөлбөмбөгийн захирал
- Ричард Гарлик

ДАСГАЛЖУУЛАГЧИД
Үндсэн багийн менежер
- Микэл Артэта

Туслах дасгалжуулагчид
- Стив Раунд
- Албэрт Стуивэнбэрг
- Карлос Күэста
- Мигэль Молина

Фитнесс
- Барри Солан
- Сэм Вилсон

Хаалгачийн дасгалжуулагч
- Иньяки Канья Павон

Тоглолтын аналист
- Кэвин Балвэрс
- Сэм Хэйболл
- Жэймс Краузэ

Академийн менежер
- Пер Мэртэзакэр

Тоглолтын чанарын албаны дарга
- Шад Форсайт

Эмнэлэг
- Гари О’Дрисколл

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН (2022 оны 8-р сарын 23-ны байдлаар)

Үндсэн баг: 26 тоглогч
Дундаж нас: 24.4
Гадаад тоглогч: 18 (69.2%)
Шигшээд дуудагддаг: 19 тоглогч

Хаалгач
Аарон Рамсдэйл
Матт Турнер

Хамгаалагч
Бэн Ваит
Габриэл Магалаэш
Виллиам Салиба
Роб Холдинг
Киеран Тиерни
Олександр Зинченко
Томиясү Такэхиро
Эктор Бэллэрин
Сэдрик Соарэш

Хагас хамгаалагч
Томас Партэй
Гранит Жака
Мохамэд Элнэни
Албэрт Самби Локонга
Букаё Сака
Эйнсли Мэйтланд Найлс
Мартин Одегаард
Эмил Смит Роув
Фабио Виэира

Довтлогч
Габриэл Мартинелли
Николя Пэпэ
Маркүиньёс
Рейсс Нелсон
Габриэл Жэсүс
Эдди Нкэтиа

ЛИГИЙН ЭХНИЙ ХЭДЭН ТОГЛОЛТ
2022.08.05 Кристал Паласын талбай дээр (0-2)
2022.08.13 Лейстер Сититэй талбай дээрээ (4-2)
2022.08.20 Борнмутын талбай дээр (0-3)

2022.08.27 Фулэмтэй талбай дээрээ
2022.08.31 Астон Виллатай талбай дээрээ
2022.09.04 Манчестер Юнайтедын талбай дээр
2022.09.11 Эвэртонтой талбай дээрээ
2022.09.18 Брэнтфордын талбай дээр

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 3:32 pm
by Цогоо
НАЙМАА

Ирсэн тоглогчид
- Габриэл Жэсүс / Ман Сити
- Олександр Зинченко / Ман Сити
- Фабио Виэира / Порто
- Матт Турнер / Нью Энгланд
- Маркүиньёс / Сао Паоло
- Аустон Трасти / Колорадо

Явсан тоглогчид
- Маттео Гэндүзи / Марсей
- Лукас Торрейра / Галатасарай
- Бернд Лено / Фулэм
- Константинос Мавропанос / Штутгарт
- Александр Лаказэтт / Олимпик Лион

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 3:37 pm
by Цогоо
Хуучин сэдвийн сүүлийн хуудаснаа хэн юу ярив?

Gooner wrote:За ер нь бол Артэта Пэпийн арга барилаар гэхдээ арай туршлага, өртөг бага баг бүрдүүлж байна уу даа.

Байрлал болгонд 2 сайн тоглогчтой нэлээн зузаан бүрэлдэхүүнээр олон фронтод тоглодог, гэхдээ одоо бүрдүүлж байгаа баг нь дан залуучууд, яг гоё зөв хөгжөөд гараад ирвэл 5 жил дотор ПЛ-д түрүүлэх боломжтой баг л санагдаад байна.
- Фабио Виера бол яг АМ Өдэгаардтай байрлал булаалдана
- Салиба ЦБ дээр сэлгээнд суугаад байна гэж байхгүй
- Лисанпро Мартинез бас залуу ирээдүйтэй хүүхэд ЦБ ЛБ дээр хараад суухгүй
- Жигүүрт Рафиньа ирвэл маш олон сонголттой болох нь.. ЭСР, Сака, Рафиньа, Маркүйнос, Мартинелли +Жэсүс тоглочихно.
- Урд Жэсүс, Нкетиа + Мартинелли
- Төвд СМ-д Тилеманс, Локонга, Партэй, Элнэни гээд тус бүр 2 тоглогч байрлал болгонд болох нь.

Пэпэ том bust боллоо доо, 25-д өгчих гээд үзээд байгаа юмууд кк..
BLGN wrote:Бүтэн үзсэн.Мань хүн ч угаасаа "батлагдсан чанар",хийх юм аа хийж байна лээ.Харин Энкээ их өөр болсон харагдсан.Гоё гоё оролтууд хийж ханатай нэгээр өөртөө буцааж пасслуулаад.Мань 2-г бараг цуг гаргасан тоглолтууд нэлээх их харах байхаа даа.
Takanohana_Nowitzki wrote:Эвэртоныг 2-0джээ. Хар Есүс бокс дотроос нарийн хуёах юмаа.
Ситигээс Зинченко бат боллоо л гэнэ. Ситигэй шейф боллоо шүү ккк.
El Payaso wrote:Лисандрог Чөөгий нарт алдаад Зинченког хусчих шиг боллоо доо. ПЛт хангалттай туршлагатай, олон байрлалд тоглочихдог дажгүй л тоглогч. Лисандрог бодоход төвийн хамгаалалтад тоглож чадахгүй бх.
Гансүх wrote:Давгүй сайхан наймаанууд хийгээд л байна шүү. Хэдэн жил юм хүлээлгүй үзсэн ирэх улиралд харин эхний 4-т орох хүлээлттэй үзье дээ.
Gooner wrote:Манай хүн ирэх улиралд ардаа 5 хамгаалагчтай хувилбараар л тоглох гээд байх шиг байна. Төвийн 4 хамгаалагчтай + нэмж 1 ЦБ авах нь.
Энэ системд нь Лисандро Мартинез ЦБ болон ЛБ аль алинд нь тоглодгоороо их тохирох байсан юм шиг байна, одоо Зинченкогоо аваад дахиад ЦБ ЛБ тоглогч хайж байна.

Салиба ер нь ирэх улирал нээлт болох байх аа, манайд ойрд харагдаагүй өндөр, бакь, цэвэрхэн тоглолттой тоглогч байна билээ..

Chin-T-Mac wrote:Олон наймаа шажигнуулаад л... ирэх жил алж хядах гээд л байна уу? :ногоон:

хуваарь нтр чинь ойрд байгаагүй зөөлөн эхэлж байгаа юм бишүү...

BLGN wrote:
Gooner wrote:
BLGN wrote:За тэр Лисандро Мартинез гэдэг нөхрийг худлаа үнийг нь хөөргөдөж байгаад чөөгийнүүдэд шахчихлаа.Шинэ менежер нь авъя гэж бодож байсан ч юм уу гүй ч юм уу :ногоон: ,гэнэт л авчих юм.

Тэн Хаг тэр 2 чинь Аякст хамт байсан гээд нэгдчихлээ. Авахгүй бол хамгаалалт нь бас нүд халтирам шд кк

Харин хамт байсан гээд бараг албатай юм шиг аваад байгаамуу нтр. :ногоон:

Энэ жил нэг л өөр мэдрэмж төрөөд байгаа шүү. :ногоон: Рамси лаадаг жил лаах нь гэж бодож байсан шиг л мэдрэмж төрөөд байна.Гэхдээ ганц тоглогч дээр биш багаараа л алж идэх гээд байгаа юм шиг. :RD

Radiohead wrote:Севияаг бут нэргэчихлээ. Ардаа Вайт, Салиба, Габриел гэж гарахаар Парти яг ДМ-ээ хийгээд, Шака илүү урагшаа тоглож байна.
Сака, Мартинелли 2 улам л гоё болоод байна. Сака Хазард шиг өгзөг гуяараа бөмбөгөө сайн хашдаг болжээ :ногоон:
Одегаар зузаарсан харагдаж байна шү.

A-Nightmare wrote:Arsenaliig ene jil sain togloh baihaa geh bodoj baina. neg 2t ordguinmaa gehdee 3 4 ruu hamagiin ih bolomjtoi gej harj bgaa. gabriel jesus goy toglogch avsan. hamgaalaltandaa aytaihan baigaad partey gemtehguihen shg baichval. turuulchij magadgui yumiig yaj medehev.

Gooner wrote:Торрэйрэ Гала руу 7 саяаар явлаа, 15-аар үнэлээд авах баг олдсонгүй.

Бэллэринийг бас 15-аар үнэлээд авах баг олдохгүй рилийз хийх бололтой, цалин нь ч өндөрдөөд байх шиг дундаж багуудад..

El Payaso wrote:Эхний 10 тоглолт гайгүй үзчих бх аа. 10 тойргийн дараа хүснэгтийн нэгт бна гэж найдаад бга. Тэрнээс хойш жаахан уруудуул уруудах биз. :ногоон:

Есүс гайгүй тологч санагддаг. Манайд ирээд нэг шат илүү толох бх гэж бодож бсн. Гэхдээ одоо харж бхад хоёр шат илүү тоглоод бна уу даа. ДА болох гэж бгаг хэлэх үү нэг өрсөлдөгч багийн урд шугам айхтар бх юм бна гэж бас бодож бла.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 4:00 pm
by Цогоо
Шинэ улирлын онцлох мэдээллүүд гэвэл
- Яваар одсон ахлагч Обамэянгийн дараа 23 настай Мартин Одегаардыг албан ёсны ахлагчаар томилжээ. Орлогчоор нь Жака, Жэсүс хоёр. Би уг нь ноднин Тиернийг болоосой гэж бодож байсан боловч мань эр юун ахлагчтай манатай, гарааны эрх нь ч баталгаагүй болчих гээд эвгүй байна.
- Гурван жилийн өмнө манайх болсон боловч тувт Францын Лиг 1 хавиар зээллэгт яваад байсан Виллиам Салиба хүү Арсенал дахь замналаа арай гэж нэг юм эхлүүллээ. Тоглолт нь бол фэнүүдэд шууд таалагдсан. Ямар сайндаа дөнгөж гуравхан тоглолт хийгээд байгаа шинэковт дуу зохиогоод амжих вэ дээ. Нөгөө Текила гээд дууны аяар "дүдү дүрү дүдү, Салиба" гэж байх жишээний. Мань эр ноднин Францдаа хамгийн шилдэг залуу тоглогчоор шалгарсан. Шигшээдээ дуудагдсан гэх мэт. Артэта, Эду хоёр Салибагийн хөгжлийг маш боломжийн хянаж, зөв үедээ явуулж, зөв үедээ авчирсан хэмээн мэргэжилтнүүд магтаж байна.
- Өвөл болох Дэлхийн цомоор гарааны эрхээ баталгаажуулах амбиц өвөрлөсөн Габриэл Жэсүс хуучин дасгалжуулагч Артэтатай энд эргэн нэгдэв.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 5:16 pm
by kayo
Гоё эхэлж байх чинь ээ, Артетаг халчихгүй яваад байсан одоо л нэг учраа олж байнаа даа. Жесүсийн нөлөө бас их байна шүү, гоол болгонд л оролцоотой үзээд байна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 6:49 pm
by spain man
Жэсүсийг манайд санал болголоо гсн мэдээ хараад горьдоод байсан танайх болчихсон доо… рүүний, Тэвэз нтэр шиг довтлогч санагдаад байдаг юм… Учир зүггүй гоол машиндахгүй ч хөдөлмөрлөөд л боломж үүсгээд хамгаалаад байдаг багт хэрэгтэй тоглогч… Танайд янзын зохицжээ…

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Tue Aug 23, 2022 10:27 pm
by Mojul
Танай Partey чинь манай нөхрийн араас шорон орчих гэд байгаа юу хэрэгт орсон дуулдсан

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 9:33 am
by Цогоо
Волвэрхамптоны Нетог сонирхоод байна гэнэ үү?

Мөнгөгүй Барса харин манай Эктор Бэллэринийг үнэгүй авах санаатай юм байх өө. Наймааны цонх дуусгаж байгаад л шүүрчих юм байх. Мөнгөтэй байх үед нь ахиухан дүнгээр зарах байсан юм.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 9:39 am
by kayo
Нето гэж манайхаас энэ зун явсан хаалгач уу? Нэг наймааны цонхоор 2 баг дамжиж болдог билүү.

Бэллэринийг сайндаа ч биш баруунд хүн олдохгүй, болохгүй бол авчихъя л гэсэн Б ч биш В, Г план. Агент нь л манайд санал болгосон гэсэн, яахав манай академын бацаан байхад нь танайх үнэгүй авсан, одоо үнэгүй жийж байгаа юм чинь яахав дээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 10:05 am
by Цогоо
Хаалгач биш ээ, хагас дээр тоглодог Нето гээд залуу байгаа. Португал байх аа.



Бэллэрин гэхдээ одоо дөнгөж 27 настай гэхэд үндсэн багт бас л эртнээс тоглож эхэлсэн байгаа юм шүү.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 10:13 am
by El Payaso
Hagas deer neg hun avmaar l bgam

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 11:28 am
by poseidon
Хоёр тоглолтод ялсан биш цагдааг ч хүндлэхээ байлаа гэнэ шүү... хаха...
Image

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 1:16 pm
by El Payaso
3 л даа. Аварга авах тухай бодож бга шүү дээ юун цагдаа магдаа гэсс.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Aug 24, 2022 3:45 pm
by Өсөхбаяр
Түрүүлчжээ :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Aug 25, 2022 3:44 pm
by Takanohana_Nowitzki
Сэдвийн нээлт, багийн нээлт 2 янзын байнаа. Кийп гөинг!

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Aug 26, 2022 10:36 am
by Gunnerz
poseidon wrote:Хоёр тоглолтод ялсан биш цагдааг ч хүндлэхээ байлаа гэнэ шүү... хаха...
Image

heden jil suga shaasan jaahan ch gsen yum uzeegui yum aashina shd

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Aug 26, 2022 4:09 pm
by BLGN
Пепег явуулсан одоо Нетог дарчих юм биш биз дээ.Цаадах нь одоо байгаа хэдтэй сэлгэж бариад тоглоно гэхээр эргэлзээд байгаан болов уу :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Aug 28, 2022 11:59 am
by Mr. Arsenal
Есүс өчигдөр ширүүхэн үзэхэд л карманд нь орчихдог манай хуучны хэдийг санагдууллаа. Ер нь сэлгээ зузаан нтр гээд байсан ганц зүүн ар л зузаан юм бишүүдээ… Партей гэмтэхэд л дунд баланс алдагдаад хойд хэд нь алдаа гаргаж байх жишээний. Шака Эльнэни 2 бол бүтэхгүй гэдгээ аль дээр л харуулсан улс, дунд бас урд дээр нь довтолгоо дэмждэг баруун ар хэрэгтэй бна.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Aug 28, 2022 12:09 pm
by El Payaso
Dund neg hun nemmeer l bgam. Tielmansaa l avmar bna. Busad n gaigui bh. Yahav ug n selgeend neg tom dovtlogch bj bval zuger gehde arteta tiim
Dovtlogch ashiglahkum sheg bgam.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Aug 28, 2022 12:33 pm
by Mr. Arsenal
Баруун жигүүр ер хэр бна? Сака араасаа хэр дэмжлэг авч бн вэ?

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Aug 28, 2022 2:28 pm
by Шепперд буш
El Payaso wrote:Dund neg hun nemmeer l bgam. Tielmansaa l avmar bna. Busad n gaigui bh. Yahav ug n selgeend neg tom dovtlogch bj bval zuger gehde arteta tiim
Dovtlogch ashiglahkum sheg bgam.
Телеманс ирвэл гоё бна даа.Партей бүтэн улирал гэмтэхгүй гэж бхгүй,хэвтээд л өгнө.Тэр портогоос ирсэн нөхөр жигүүр биш дунд тоглодог биздээ.Хэзээнээс ашиглах гээд бгаа юм бол.Том биетэй довтлогч гэснээс Энхээ чинь бас л томдоо л орох бие хаатай юм бна.Жесүстэй хамт гараанд зоовол болдоггүй юм болов уу.Нөгөө тактик энэ тэрэнд нь таарахгүй сэлгээнд шидэгдсэн бх гэж бодогдлоо.Өчигдөр бол цөөхөн минут тоглосон гэхэд нөлөө үзүүлж л байлээ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Aug 28, 2022 11:46 pm
by Цогоо
Арсенал 2-1 Фулэм

56' Митрович
64' Одегаард
85' Габриэл Магалэаш


Талбай дээрээ Фулэмыг хүлээн авч тоглоод хожлоо. Бүүр наяад онд менежер Жорж Грэмтэй санаандгүй таарч танилцаад Арсеналын ногоон зүлгийн дэлхийд хамгийн алдартай болгох зорилгоор ирж байсан Стив Браддок гээд агрономч хүн удтал өвчилж байгаад саяхан өөд болсон юм. Удмаараа, насаараа гүүнер байсан мань эрд эзэн болон зочин багийн тоглогч нар, фэнүүд тоглолтын өмнө хүндэтгэл үзүүлсэн. Арсеналын тоглогч нар хар өнгийн тууз зүүж тоглосон. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа хамгийн шилдэг арчилгаатай талбай гэсэн шагнал авч байсан.

Image

***

Арсенал Английн премьер лигийн улирлын эхний дөрвөн тоглолтод дараалан хожсон тохиолдол өмнө нь хоёрхон байсан нь 2003-04, 2004-05 улирлууд байсан байжээ.

Артэта бол "урт удаан марафон шүү дээ" хэмээн хүмүүсийн хүлээлтийг намжаах оролдлого хийж байна.

***

Өчигдрийн тоглолт Артэтагийн 100 дахь тоглолт байжээ. Зарим тоо:

- Эхний 50 тоглолтдоо 75 оноо авсан. 21 хожил, 12 тэнцээ, 17 хожигдсон.
- Харин дараагийн 50 тоглолтод 100 оноо. 32 хожиж, 4 тэнцээд, 14 хожигдсон.
- Юрген Клопп эхний 100 тоглолтдоо Артэтагаас ганцаар илүү хожсон. Оле Гуннар Сулшертай тэнцүү, Почетиногоос нэгээр илүү.
- Харин сүүлийн 50 тоглолтдоо дээрх гурван менежерээс илүү хожсон байна. Сулшерын Юнайтедаас ердөө хоёр оноо дутуу авсан байна.
- Харьцуулахад Артэтагийн сүүлийн 50 тоглолтынхоо 32-ыг нь хожсон гэдэг нь Пэп МанСитид ирээд эхний тавин тоглолтдоо хожсоноос хоёроор бага байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/62703697

Image

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Aug 29, 2022 12:05 am
by Цогоо
Тоглолтын бичлэг Арсеналын үндсэн сайт дээр байна.

https://www.arsenal.com/news/highlights ... 2-1-fulham

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Aug 29, 2022 3:19 pm
by Цогоо
Зинченко гэнэ ээ. Мань эр угаасаа фэн байсан хүн дээ.


Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Mon Aug 29, 2022 3:29 pm
by TGNT
Багт ийм тоглогч гоё уур амьсгал авчирдаг шүү.
Нэг тийм эерэг, цаг дуустал яг үнэхээр зүтгэдэг ч гэх юмуу...
Энэ жил танайх түрүү жилийн Челси шиг байх юм болов уу эхэндээ сайн байж байгаад 1сар нтрээс суух болов уу гэж бодож байна. Бүрэлдхүүн зузаан бол ч гайгүй л байх дөө тэхдээ