Page 3 of 9

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Sep 28, 2009 5:05 pm
by Amgaa
ССТВ хувиарь

10.3-02:30 2009/2010 Bundesliga section 8 (Schalke 04 - Frankfurt) [Live]
10.3-21:30 2009/2010 Bundesliga section 8 (Bayern Munich - Cologne) [Live]

10.4-00:30 2009/2010 Bundesliga section 8 (Borussia Mönchengladbach - Borussia Dortmund) [Live]
10.4-21:30 2009/2010 Bundesliga section 8 (Stuttgart - Werder Bremen) [Live]

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Tue Sep 29, 2009 12:54 pm
by Kro
Бундэс лигийн 7-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт лигийн томоохон дэрби болох Дортмунд-Шальке учираа таарснаас гадна лигийг тэргүүлж буй Хамбургийн талбай дээр Байерн зочилж очсон зэрэг сонирхолтой тоглолтууд боллоо. Гэхдээ өмнөх тойрог шиг айхтар холион бантан болсонгүй. Тэргүүлэгчид ерөнхийдөө байраа хадгалж үлдлээ.

Nürnberg - Bochum 0:1
Өмнөх тойрогт дасгалжуулагчаа халсан Бохум чансаа ойролцоо Ньюрэнбэргийг талбай дээр нь хожлоо. Тоглолт эхлээд удаагүй байхад буюу 7 дахь минутанд Климовичийн оруулсан гоол тоглолтын хувь заяаг шийдэж.

Wolfsburg - Hannover 4:2
Аваргууд Ханновэрийг талбай дээрээ хожсоноор хүснэгтийн орой руу мацсаар. Эхний үе 1:1-ээр өндөрлөсөн бөгөөд 2-р үе эхлээд удаагүй байхад Чононууд бараг 5 минутын хугацаанд 3 гоол хийж. Нэгийг нь хаалгаа андуурцан болохоос хэхэ. 62 дахь минутанд Жеко нэг юм гоол хийснээр хөөрхийсийн найдварыг тасалсан байна. Ханновэр сүүлийн хэдэн тоглолт багийн ахлагч Энкэгүйгээр тоглож байгаа.

Dortmund - Schalke 04 0:1
Бундэсийн дэрби Фарфаны 1-р үед оруулсан ганц гоолоор шийдэгдлээ. Улирлын эхний тоглолтонд дабл хийгээд их л өнгөтэй байна гэгдээд байсан Курани покалд гоолдсоноос өөр гоол дахиж хийгээгүй л явна.

Werder - Mainz 05 3:0
2 дараалж хуурай тэнцээ хийгээд байсан Брэмэнчүүд "даварсан" Майнзыг талбай дээрээ нухлаа. Пизарро дабл хийснээр лигийн рекорд руу дөхсөөр л байна. Фэнүүдийнх нь хувьд өөр нэг баяртай мэдээ нь Өзил нь бэлтгэлдээ гарсан сурагтай.

FC Köln - Bayer 04 0:1
Леверкузен тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ. Гэхдээ 3 оноо тийм ч амар ирсэнгүй. Багийн ахлагч Ролфесын тоглолтын төгсгөлд /82 дахь минут/ оруулсан гоолоор хожлоо. Ахлагч хүн шиг хэрэгтэй үед багаа аварч.

Eintracht - Stuttgart 0:3
Бараг л релегэшн зоонд туужийсан Штутгарт овоо нэг юм хожлоо. Тэдний хожилд Эйнтрахтын хаалгач их хувь нэмэр оруулсан гэж байгаа. Хэдийгээр хожигдсон ч гэсэн тэд Штутгартаас 2 оноо илүү, хүснэгтийн 9-р байранд явна.

HSV - FC Bayern 1:0
Зэгийн галзуу форм. Нөгөө талд Ван Хаалын ротэйшн үр дүнгээ өгсөнгүй ээ гэж. Хэн нь тэгээд байлаа аварга авах баг Хамбургээр дамжина гээд байсан. Томчуулаас гэхиймуу даа Чононууд лав талбай дээрээ 4:2-оор хожигдцон байгаа.
Бас энэ Бундэс энэ 2-ын тоглолтыг бусад тоглолтуудын дараа тусад нь цагт гаргаад байсан. Жижиг гэлтгүй бас л маркетинг шүү.

Freiburg - M'gladbach 3:0
Орон гаран Фрэйбург. Саяын тойрогт Мюнхэнгладбахыг хожчиж. Зүгээрчгүй 3 гоолоор, тэр нь бүгд 2-р үед орсон. Өнгөрсөн тойрогт нийслэлийн багийг 4 гоолоор хожсон. Орон гаран гэж хэлүүлж байгаа нь покалд доод лигийн багт 3 гоолоор хусуулсан.

Hoffenheim - Hertha BSC - - 5:1
Өнгөрсөн тойрогт л нэг ч гоолгүй гэж гоочлуулж байсан Ибисевич хэттрик хийлээ. Бүр эхний минутанд л гоолдож байлээ. Обаси байснуу яасан толгойгоороо гаргаж өгөөл тэрийг нь мань эр хаалгачийг хэмжиж цохиол. Гоё ч хувилбар, гоё ч гүйцэтгэл. Эсрэгээрээ нийслэлийн багийн дампуурал үргэлжилсээр л. Удирдлагууд нь сая л нэг юм дасгалжуулагчаа халсан байна. Улирал эхэлсээр 2 дахь дасгалжуулагчийн хувь заяа шийдэгдлээ гэж.

Бундэс лиг 7 тойргийн дараах байдлаар:

1.HSV. . . . . . . . 10 17
2.Bayer 04. . . . . 9 17
3.Hoffenheim. . . 9 14
4.Schalke 04. . . 4 13
5.Werder. . . . . .6 12
6.Wolfsburg. . . .1 12
7.FC Bayern. . . 6 11
8.Mainz 05. . . .-2 11
9.Eintracht. . . . 0 10
10.Freiburg. . . .-1 10
11.Stuttgart. . . -1 8
12.M'gladbach. . -6 7
13.Bochum. . . . -6 7
14.Hannover. . . -2 6
15.Dortmund. . . .-7 6
16.Nürnberg. . . .-4 5
17.1. FC Köln. . . -5 4
18.Hertha BSC. . .-11 3
Овоо цэгцтэй харагдаж байх чинь. Манайх жоохон доор байгаа болохоос биш. :mrgreen:

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Tue Sep 29, 2009 4:00 pm
by ТӨӨГӨӨ
Хертагийн Дасгалжуулагч Лусиен Фаври халагджээ. угаасаа ингэх нь тодорхой болчоод бсан юмаа. Багын ерөнхий менежер Михайл Прээтц даваа гаригын өглөө хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдсэн бна. Бундеслигийн эхний 7 тоглолтонд ердөө ганцхан хожил 6 хожигдол авса мөн Покалаас Доод лигийн ТСФ 1860-г бараагүй хасагдсан нь Швейцарь мэргэжилтэнг халах гол шалтгаан болсон гэж мэдэгдсэн бна. Одоо Нийслэлийн баг Хүснэгтийн 18-р байр буюу хамгийн сүүлийн байранд 3 оноотой явж бна.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Fri Oct 02, 2009 11:53 am
by Amgaa
Манай хэд Евро лигд сайн үзжээ. Hерта л хожигдож тэд угаасаа ч муу байгаа л даа.
Werder Bremen - Athletic Bilbao 3:1

Werder Bremen: Wiese – Fritz, Mertesacker, Naldo, Pasanen – Frings, Bargfrede (60’ Niemeyer), Hunt (89’ Oehrl), Özil – Marin (75’ Rosenberg), Pizarro; reserves: Vander- Andersen, Marcelo Moreno

Athletic Bilbao: Iraizoz – Iraola, Aitor Ocio, Amorebieta, Xabi Castillo – Javi Martinez (75’ Etxeberria), Yeste – Gurpegui (46’ Muniain), Gabilondo (46’ David Lopez) – Toquero, Llorente Lopez

Goals: 1-0 (18’) Hunt; 2-0 (41’) Naldo; 2-1 (91’) Llorente; 3-1 (93’ pen) Frings

Yellow cards: Niemeyer, Hunt (both Werder), Iraola, Xabi Castillo (both Bilbao)

Yellow-red card: Niemeyer (Werder)

Referee: Alexandru Tudor (Romania)

Hamburger SV 4 - 2 Hapoel Tel-Aviv FC
Hamburger SV: Rost - Demel, Mathijsen, Boateng, Aogo - Jarolim, Zé Roberto (83. Tesche) - Torun, Elia (46. Castelen) - Petric (83. Pitroipa), Berg

Hapoel Tel Aviv: Enyeama - Bondarv (85. Zehavi), Badir, da Silva, Ben Dayan - Natcho, Menteshashvili (29. Shechter), Yadin, Vermouth - Vucicevic (68. Duani), Yeboah

Tore: 1:0 Berg (05.), 2:0 Berg (12.), 2:1 Shechter (37.), 3:1 Elia (40.), 3:2 Yeboah (62.), 4:2 Zé Roberto (78.)

Schiedsrichter: Istvan Vad (Ungarn)

Zuschauer: 29.976

Gelbe Karten: - / Yeboah

Gelb-Rote Karten: - / -

Rote Karten: - / Badir (Notbremse 65.)

Besondere Vorkomnisse: Zé Roberto vergibt Foulelfmeter (65.)

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Sun Oct 04, 2009 3:54 pm
by ТӨӨГӨӨ
1 Bayer 04 13 20
2 HSV 10 17 Ab
3 Schalke 04 6 16
4 Hoffenheim 8 14
5 Mainz 05 -1 14
6 Wolfsburg 1 13
7 FC Bayern 6 12
8 Werder 6 12
9 Eintracht -2 10
10 Freiburg -4 10
11 Hannover 1 9
12 Dortmund -6 9
13 Stuttgart -1 8
14 Bochum -6 8
15 M'gladbach -7 7
16 1. FC Köln -5 5
17 Nürnberg -8 5
18 Hertha BSC -11 3
Өнөө орой 2 гоё тоглолт бгаа. Штутгарт - Бремен , Херта - Хамбург Херта нахьсан хожигдоноо.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Sun Oct 04, 2009 4:56 pm
by ТӨӨГӨӨ
Бундеслигийн зуны шилдэг 20 наймаа( Bild)
20. Аранго Реал Майорка - Боруссиа Мөнхеглабах 3.6 сая
19. Томас Кааленберг Auxerre - Волфсбург 3.7 сая
18. Эрен Дердюк Базел - Байер Леверкузэн 3.8 сая
17. Зе Роберто Байерн - Хамбург 4.0 сая
16. Матс Хуммелс Байерн - Боруссиа Дортмунд 4.2 сая өмөнө нь зээлээр тоглож бсан
16. Раул Бобадилла Цьюрих - Монхегладбах 4.2 сая
15. Майкосуэл Круцеиро -Хоффенхайм 4.5 сая
14.Франко Зукулини Ресинг - Хоффенхайм 4.6 сая
13. Павел Погребяк Зенит - Штутгарт 4.8 сая.Дэвид Розегнал Лацио - Хамбург 4.9 сая
12. Клаудио Пизаро Челси - Бремен 6.0 сая
11. Карим Циани Марсейс - Волфсбург 7.0 сая
Image
10. Йосифф Симунич Херта - Хоффенхайм 7.0 сая
Хертагийн хамгалатыг олон жил авч явж бсан бундест олон жил тоглосон гээд түүнд шинэхэн Хоффенхаймд хэрэгтэй зүйл олон бгаа тиймээс ч энэ зун Хоффенхайм Түүнийг Нийслэлийн багаас 7.0 саяр авсан бна. Харин Симуничгүй Хертаг хар!
Image
9. Даниел Пранич Heerenveen- Байерн 7.7 сая
Байерны бас нэгэн наймаа. Хэн ч мэдэхгүй хэн ч мэдэхгүй гэж би лав мэдэхгүй 1 нөхрийг гэнэт л Холландаас авчирсан авчирах авчрахдаа 7.7 саяар Ван хаалын сонголт байх л даа. Зүүн ар болон хагас хамгаалалт жигүүрийн байрлал дээр тоглодог залуу одоохондоо багтаа тус хүргэж амжаагүй л явна. Гэхдээ удахгүй түүний хэрэг гарах байх
Image
8. Кузманович Фиорентина - Штутграт 8.0 сая
22 настай Сербиг залууг Штутгарт энэ зун 8 саяар авахад хэн гайхаагүй учир нь тэрээр аль хэдийн өөрийгөө сери а болон хөлбөмбөгийн ертөнцөд таниулсан билээ. Тэрээр Фиорентина 2 жил гаран тоглохдоо 80 орчим тоглолтонд оролцжээ.
Image
7. Марко Марин Мөнхегладбах - Бремен 8.2 сая
20-хан настай ч Германы шигшээд аль хэдийнээ дуудагдаад амжсан энэ залууг олон багууд сонирхож бсаан. Тэрээр Монхегладбахыг 2 жил чирэлцсэний эцэст Вэрдэр Бременд 8.2 саяар энэ зун ирсэн билээ. Тэрээр Багын анд Өцилтөи цуг Бременд дэх Диегогын орон зайг нөхөн түүнийг мартуулахад хүргээд бгаа билээ
Image
6. Элиа Твентэ - Хамбург 9.0 сая
Холландын Твентэгээс энэ зун 9 саяар энэ залууг авчирсан. Холландын шигшээ багт дуудагдаад амжсан Хагас хамгаалагч вингер, ирсэн мөнгөнөсөө хол илүү тоглолт үзүүлээд бгаа тэрээр багын гол тоглогч аль хэдийн болж амжжээ. түүний баг өнөөдрийн байдлаар хүснэгтийг тэргүүлж бна
Image
5. Маркус Берг Грөнинген - Хамбург 10.0 сая
21-с доош насныхны Европын аваргад өөрийгөө нээх харуулж мэргэн бууч нь болоод бсан залууг Хамбургчууд бүтэлгүй улирлыхаа дараа Голландын Гөринген багаас 10.0 саяар авахад хэн ч гайхсангүй. Швед залуу одоогоор 5 гоолтой багаа хүснэгт тэргүүлэхэд чамгүй нөлөө үзүүлэн тоглож бна
Image
5. ЛУкас Подолски Байерн - Көльн 10.0 сая
Эргээд хуучин багтаа 2006 оны ДАШТ-н өмнө од болон гялзалж бсан Полди тэр Байернруу явахад хэн ч гайхсангүй гэвч тэнд очоод амжилт олох байтугай гараанд ч гарч чадахгүй бсан учраас хуучин багругаа 10.0 саяар явлаа. Амжилт Полди
Image
4. Обафеми Мартинс Ньюкасл - Волфсбург 10.5 сая
Пл-н хүчтэй хурдтай авьяслаг довтологчын баг доод лигрүү унасанаар тэр баг хайж эхэлсэн түүнд олон ч баг санал тавьсан гэвч тэрээр Бундеслийгийн аваргуудыг сонгосон бна. Гэвч тэр энд гараанд гарахгүй ээ. Энд дархалагдаад бгаа Жеко болон Графитэ гэх өнгөрсөн ны мэргэн буучдыг давж гарахгүй л боловуу. Тэрээр Чононуудад ирсэнэсээ хойш 2 гоол хийгээд бна
Image
3.Анатолий Тимошюук Зенит - Байерн 11.0 сая
Ороцын аварга УЕФА- цомын эзэн гээд хамаг том шагналуудыг авсан Багын ахлагчыг Байерн удаан хөөцөлдөсний эцэст 11.0 саяар өөрийн болгосон бна. Одоо дажгүй тоглож бгаа
Image
2. Арьен Роббен Реал Амдрид -Байерн 24.0 сая
Чив чимээгүй байж бгаал гэнэт 1 өдөр Мадридаас авч орхив. Авах авахдаа 24 саяар. Энэ нь фенүүдийг их л гайхшруулж бсан ч мань хүн би ийм үнэтэй байж чадах тоглогч шүү гэдгээ харуулж эхний дебют тоглолт дээрээ 2 ч гоол оруулж амжсан. Тэр ч байтугай багын гол тоглогч Рибберитэй гайхалтай хослол үүсгэж фенүүд дундаа Роббери хэмээн нэрлэгдэх болсон. Даанч ЧЛ-н Ювэнтүстэй хийсэн тоглолт дээр бэртэл авсан ямар ч бсан 4 долоо хоног талбайд гарахгүй
Image
1. Марио Гомез Штутгарт - Байерн 30.0 сая
Бундесийн Рекорд наймаа. Рибери ч ийм үнэд хүрч бгаагүй. Гомызийг авахад гайхаагүй ээ гэхдээ үнийг нь хараад үнэхээр гайхсан. Мань хүн Бундеслигт яаж гоол хийхээ мэддэг ч Байерн ирсэнээ хойш хуучин Гомез биш болсон. Одоогоор 3 гоол оруулаад бна
Манайх маярсан улирлыхаа дараа том том наймаанууд хийдэг билээ. 2007 онд Рибери, Тони, Клозэ гээд тэр жилдээ Бундеслигийн аварга болон Холбооны цом авсан энэ жил ч түүнээс дутахгүй бүр илүү 80 орчим саяыг трансферт зарцуулсан ахиад аварга авнаа. Бусад багуудаас харвал Бундеслигийн баг огцом том амжилт гаргасныхаа дар од тоглогчдыг нь өөр том багууд аваад дсара улирал амжилт гаргахаа бгаад бсан тэр нь энэ жилээс өөрчлөгдөж бнуу гэлтэй Волфсбург л гэхэд ганц ч тоглогч явуулаагүй ч гаднаас олон тоглогчид авсан Хоффенхайм түүний адил.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Oct 05, 2009 11:20 am
by Kro
Энэ жагсаалт чинь зүгээр үнээр нь жагсаацын бишүү?
Шилдэг гэвэл арай өөр шалгуураар эрэмблэх байхаа. Минийхээр бол Хамбург, Хоффэнхэймын хийсэн наймаанууд дээгүүр орох байх.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Oct 05, 2009 1:13 pm
by ТӨӨГӨӨ
Kro wrote:Энэ жагсаалт чинь зүгээр үнээр нь жагсаацын бишүү?
Шилдэг гэвэл арай өөр шалгуураар эрэмблэх байхаа. Минийхээр бол Хамбург, Хоффэнхэймын хийсэн наймаанууд дээгүүр орох байх.

тийн үнээр нь жагсаацан. Хамбург 1-т орох байх тэгээд Штутгарт

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Oct 12, 2009 7:12 pm
by Amgaa
CCТВ5

10.15 -00:00 2010 South Africa World Cup European zone qualifying (Germany - Finland) [Live]

10.17 -04:30 2009/2010 German Football League Round 9 (Freiburg - Bayern Munich)

10.18 -02:20 2009/2010 German Football League Round 9 (Hamburg - Bayer Leverkusen) [Live]

Манай тоглолтын цаг нь их сонин байх чинь эднийхэн алдчихсан юм болов уу

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Oct 12, 2009 9:08 pm
by Nomer 10
Давталт л гэж бншд. Хамбург Лэвэркузеныг шууд юм байна, энийг л отож байгаад барьж авна даа.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Fri Oct 23, 2009 3:02 pm
by Kro
Бундэс лигийн багууд буурал Европын тавцанд

Аваргуудын лиг

Штутгарт - Сэвийяа 1:3
Угаасаа бүтэл муутай байгаа Штутгарт гайхалтай формтой байгаа Испанийн багийг талбай дээрээ хүлээж авлаа. Тоглолт ч бодож байснаар болж талбайн эзэд хожигдох нь тэр. Бүх юм шийдэгдсэн хойно буюу зочид 3 гоол хийсний дараа арай хийж нэр төрийн гоолоо оруулж.
Шотландчууд талбай дээрээ Румины даруухан багт нам тавиулсныг бодуул эд нар ч гайгүй хэвтэнэ. Энэ нь ч бас нэг талаар бяцхан боломж гэлтэй. Гэхдээ Румины баг чанга боорцог гэдэг нь харагдаж байна.
Бабэлийн хувь заяа дээсэн дөрөөн дээр.

Вольфсбург - Бешикташ 0:0
Лигийн аваргууд тун хариуцлагагүй тоглолт үзүүллээ. ЧЛ-ийг эхний тоглолтондоо хэттрик хийн гайхалтай эхлүүлж байсан Графите нь тоглолтын 2-р үед улаан хуудас авсанаар талбайн эзэд 10-уулаа тоглолтыг дуусгалаа. Талбай дээрээ хожиж чадаагүй тэд Түрэгүүдийн талбайгаас оноо зулгаана гэдэг ч амар юм биш дээ. Харин ганц гялтайх мэдээ нь ЦСКА МанЮ-г бараагүй нь хэсгээсээ гарах боломжийг нэмэгдүүлж байна.

Бордө - Байерн 2:1
Тоглолт дөнгөж эхлэнгүүт зочид тоог нээн тэргүүлж эхэлсэн боловч энэхүү давамгайллаа амархан олсон шигээ амархан алдлаа. 27 дахь минутанд Бордөгийн Сиани энэ тоглолтын "2 дахь" гоолоо оруулсанаар талбайн эзэд ерөнхийдөө давамгайлж эхэллээ. Үүн дээр нь Байерны шинэ итгэл найдвар гэгдээд байгаа Мюллер хүүгийн дөнгөж 30 дахь минутанд авсан 2 дахь шар карт их нэмэр болсныг дурдах хэрэгтэй. Хэдийгээр хожигдсон ч гэсэн зочин багийн хаалгач Бутт энэ үдэш 2 торгуулийн цохилт хаасныг магтууштай.
Тоглолт дуусахад талбай дээр зочин багаас ердөө 9-хөн тоглогч үлдсэн байв.

Европын цом
ЧЛ-ийг бодуул энд байдал хамаагүй дээр байна. Хэртаг эс тооцуул.

Австри Вени - Вэрдэр Бремэн 2:2
Өмнөх хэдэн улирлаа бодуул овоо тогтвортой тоглолт үзүүлж байгаа Бремэнчүүд тоглолтын төгсгөлийг муу хийснийхээ горыг амсаж 2 оноогоо сул алдлаа. Байерн, Челсид флопдсон Пиццагийн 2 гоолоор хөгжимчид тэргүүлж байсан ч дараалж 2 гоол алдсанаар тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Гэхдээ тэд хүснэгтээ тэргүүлсэн хэвээр байна. Пиццагийн 2 дахь гоол бас л гоё гоол байна.

Селтик - Хамбург 0:1
Европын тавцан дахь эхнийхээ тоглолтонд 3 гоолоор цэвэр тавиулан бөөн шүүмжлэлд өртөж байсан Хамбургчүүд яван чангарсаар хэсэгээ тэргүүлж байна. Тэд хэдийгээр довтлогчдын гачаалтай байгаа ч сайн хамгаалалтынхаа ачаар лигтээ ч тэр тэргүүнд яваа билээ. Тоглолтын хувьд өнгөрсөн Европын U21-ийн аваргын мэргэн бууч Бэргийн 63 дахь минутанд оруулсан гоолын ачаар хэрэгтэй 3 оноогоо авсан. Энэ хожил нь өнгөрөгч тойргийн хувьд Бундэсын багуудын авсан цорын ганц хожил байв. Лигийн нэрийг эд нар л тахлах шив дээ. Дээр нь энэ Шотландын клуб уг нь ЧЛ-т л үзэж байх учиртаймсан. Тэгсэн хэсэгтээ хомоол хамж байхын.

Хэрта - Хээренвэн 0:1
Дампуурна дампуурна гэхэд эд нар арай дэндэнээ. Дампуурлын шалтгаан нь дасгалжуулагчид байгаагүй гэдгийг одоо ойлгоо байлгүй дээ. Лигтээ 9 тойргийн дараа 3-хан оноотой байгаа бол Евро цомд 3 тоглож ганцхан оноотой явна. Гэнэт өндөрт гарвал унахдаа чанга унадаг гэдэг шиг л юм болжийно. Ирэх улирал энэ багийг Европын тавцан байтугай Бундэс лигт ч харахгүй нь бололтой.

Ингээд харсан чинь өнгөрсөн тойрог Бундэсийн багуудад их л халгаатай болж өнгөрч. 6 тоглолтоос 1 ялалт, 2 тэнцээ.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Fri Oct 23, 2009 3:11 pm
by ТӨӨГӨӨ
Хамбург нээрээ овоо до! Удаа үлдсэ ганц хүн нь гоолдсон байх шив дээ! Өнгөрсөн лигийн тоглолт дээр Арслан, Тунай нар нь тоглоод байх шиг бсан 20 хүрээгүй хүүхдүүд энэ Берг овоо хөгшин юм 23-тай!

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Nov 02, 2009 4:09 pm
by ТӨӨГӨӨ
Покалын шөвгийн 8-н сугалаа гарчээ. Санаснаар шахуу л гарлаа. Уг нь Шальке Бремен хоёр таарч нэг нь онхолдсон бол гоё байхгүй юу! Хоффенхайм ч Бременг гэрт нь барахгүй байхдаа
Тоглолтууд 2 сарын 9-10нд явагдана
VfL Osnabrück - Schalke 04
Bayern Munich - Greuther Fürth
Werder Bremen - 1899 Hoffenheim
Augsburg – FC Köln

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Mon Nov 02, 2009 9:09 pm
by Nomer 10
КрО энэ дээр гоё тоймложээ. Гэхдээ Пицца Байернд хэзээ ч флоп болоогүй ээ. Нэг хэсэг гараанд бат л байдаг байсан. Сүүл рүүгээ олон довтлогч ирээд шахагдсан болохоос ирэх жил гэхэд Элберийн рекордыг эвдэх хүн шүү дээ.

Сугалаанд Байерн их азтай таарчээ. Угаасаа ч энэ жил Байерн түрүүлэх байхоо. Саяны тойргийн өмнөх тойрогт л бараг бүх томчууд ээлж дараагаараа явчихсан. Одоо Шальке аягүй бол мулт. Тэгээд Хофф үсрэх байх. Байерн сиймхийгээр нь сайхан гүйжийнаа.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Tue Nov 03, 2009 9:33 am
by white
Харин ч Шальке манайд их саад болох байх, сүүлийн үед тоглолтыг нь хараад байхад баг нэгдмэл байдлаа олсон харагдаж байсан. Ямар ч байсан өнгөрсөн жилийг бодвол өөр л тоглоод байна лээ.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Tue Nov 10, 2009 1:52 am
by ТӨӨГӨӨ
Херта Көлний тоглолтын үеэр!
Олимпиаштадион
Image
Image

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 3:58 am
by Nomer 10
Image

Ханноверын хаалгач Энке өөд болжээ. Сая форумаас гарчихаад ганц 2 спортын сайт орчихоод гарья гэтэл энэ аймшигт мэдээтэй таараад буцаад ороод ирлээ. Хэдхэн цагийн өмнө Ханноверын босс 50 нэмэх нэг дүрмийн эсрэг байна гээд уншиж байсан юм. Тэгээд тэр тухай авч хэлэлцэх хуралд явах гэж байтал онгоцны буудал дээр энэ мэдээ түүнд иржээ. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй ч хөлбөмбөгтэй холбоогүй гэнэ. Тэр халдвараас болоод шигшээгийн 4 тоглолтыг өнжөөд байсан. Саяхан Көлн дээр ирэнгүүтээ хожоод Энке амжилт дагуулж ирлээ гээд бичүүлж байсан. Дөнгөж 30 гарч яваа тоглогч байсан шүү дээ. Сүд дойчэ болохоор амиа хорлосон гээд биччихсэн байна ч гэнүү. Аймшигтай юм аа. Лөв уг нь түүнийг номер нэг хаалгачаар нэрлээд байсан санагдаж байна. Лаг тоглогч байсан даа, хүний хувьд ч гэсэн элдэв долоон юм ярихгүй даруу залуу байсан. Манай форумын Марко хажуугаас нь харж байсан гэсэн. Муу эхнэрт нь л хэцүү байгаа байх даа. 2 жилийн өмнө охиноо тэр 2 алдсан байсан гэсэн. R.I.P.

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 4:01 am
by CR7
R.I.P

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 5:37 am
by Deck
Enke R.I.P

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 5:41 am
by CAHAKA
Харамсалтай юм болжээ. Илүү тодорхой мэдээллүүд гарахаар нь бундесын хэд энэ тухай бичээрэй. R.I.P :)

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 8:46 am
by Жавхлан
Өнөө цагийн бундеслигийн шилдэг хаалгагчийн нэг Роберт Энке өчигдөр орой 32 насандаа нас барлаа. Багийнх нь ерөнхийлөгч болон өөрийнх нь менежер нар Энкег амиа хорлосон гэж мэдээллэсэн байна. Тэрээр гэрээсээ 2.5 км орчим зайтай төмөр замын гарамны ойролцоо вагонд дайруулж нас баржээ. Түүний хойноос ганц бундеслиг төдийгүй, Германы хөлбөмбөгийн холбоо, Бенфика Лиссабон, Барселона багууд ч гэсэн эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлжээ. 2 настай нялх охиноо зүрхний гажигийн улмаас алдаж, дараа нь хүнд гэмтэл болон өвчний улмаас шигшээ багийн үндсэн гарааны байраа алдаад байсан ч өнгөрсөн долоо хоногт ногоон талбайдаа эргэн ирсэн юм. Харамсалтай нь энэ түүний сүүлчийн тоглолт байлаа. Энкег яагаад ийм шийдвэр гаргасанг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Юутай ч Герман орон, бундеслиг шилдэг хүүгээ алдлаа.
Тайван нойрс доо Энке! :sad:

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 9:33 am
by Amgaa
Харамсалтай юм болжээ хайран тоглогч харамсал ирэлхийлье.
Яагаад ийм шийдвэр гаргасан юм болдоо :sad:

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 9:36 am
by Lucifer
харин тийм мэдээ BBC дээр байхыг уншаад гайхлаа шдээ
Лейманны дараа шигшээгийн номер нэг хаалгач болоо биз дээ.
Охин нь нас барсны дараа сэтгэл санаа нь хүнд байдалд орсон гэж байсан._
Гол нь эхнэр 8 сартай хүүхдийн хамт орхиод амиа хорлосон гэхээр итгэж өгөхгүй юм

Бас л сайн хаалгач байсан шүү.
RIP

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 9:38 am
by Miro Klose
яг эд насны хаалагч байсан юмсан R I P

Re: Бундэслиг 2009/2010

PostPosted: Wed Nov 11, 2009 9:51 am
by BuG
R.I.P Энке... насаар надтай чацуу байж... юу болсон юм болдоо хөөрхий минь... :smile: