Page 3 of 4

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 10:23 am
by asa
Чуугий wrote:нээрээ Мокономи-н бие хаа байгаа байдал нь Хакухотой төстэй шүү


Харин тийм их төстэй. Даанч тааруухан барилдаад байгаа туучий. Жүрёд бараг хоёр жил болчихвуу. Уул нь Барутотой Макушитад өрсөлддөг байсан л гэдэг юм нь. Хэн давсан нь түрүүлнэ гээ л хэдэн башё яригдаж байгаад жүрёд ороод гацчихсан. Одоо нэг юм дээшээ гарах юм шиг байна.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 6:17 pm
by Bayara
Яааая, өнөөдөр Ама Аса аваргыг янзтай хаялаа шүү. Үнэхээр гоё барилдаан боллоо. Хакухо муу хог Котоошюд унаж энэ тэр. Уг нь нэг явсных Аса-н 35 давсан рекордыг эвдчихгүй дээ.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 6:27 pm
by Uuganbayar
Өнөөдөр ч аймаар хаялаа даа. Аварга жаахан бааварлаж байгаал унчихшиг боллоо. жаахан хүлээх байсан юм. Хакухог унсанд баярлаж байнаа аа аваргын рекордыг эвдэх эрхгүй хүн.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 6:53 pm
by Эрдэ
Маргааш Аварга, Хакухог даваад
Харумофүжи өрсөлдөгчөө даваад л түрүүлж байгаа харагдах юм даа
:-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 7:01 pm
by Uuganbayar
erde wrote:Маргааш Аварга, Хакухог даваад
Харумофүжи өрсөлдөгчөө даваад л түрүүлж байгаа харагдах юм даа
:-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D


Тэр ерөөл бат орших болтугай. :eek:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 9:13 pm
by Чуугий
Аса Хакухог хаячвал гоё юм болно тэгээд Харүмафүжи унаад нэмэлт барилдаанууд гарвал илүү сонирхолтой болно доо гэхдээ Аса өнөөдөр эвгүй уначихсан лдаа маргааш Хакухог давна гэдэг хэцүү...........Кекүтэнхө ч тэмцээний сүүлийг сайн хийдэг уламжлалаараа 4-7 байжийгаад 7-7 болчлоо маргааш давчвал сайн л байна.Какүрюү 6 дараалаад давчвуудаа сайн байна шүү............Чиётайкай маргааш давчаасай гоё бөх шүү..................

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 9:17 pm
by Батгэрэл
Аваргын бэртэл гэмтэл нь гайгүйн боловуу их л хэцүү алхаж яваа харагдсан даа. Уг нь маргааш нэр төрийн даваагаа авах хэрэгтэй дээ.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 9:38 pm
by Эрдэ
Аварга зүгээр ээ. Маргааш харин сайхан барилдаж Хакухог унагаах хэрэгтэй тэгвэл манай Харумофужид сайхан боломж гарч ирнэ. :eek: :eek: :eek: :eek:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 9:42 pm
by CR7
erde wrote:Аварга зүгээр ээ. Маргааш харин сайхан барилдаж Даваажаргал унагаах хэрэгтэй тэгвэл манай Бямбадоржид сайхан боломж гарч ирнэ. :eek: :eek: :eek: :eek:

ингэж бичвэл зүгээр юм даа баахан япончуудын тухай ярьж байгаа юм шиг :mrgreen:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 10:33 pm
by Eternity
Хакухо,Харумафүжи хоёр нэмэлт барилдаан хийгээд Харумафүжи түрүүлчээсэй...Аса Хакухог барахааргүй л байх шиг байна ш д.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sat May 23, 2009 10:41 pm
by Эрдэ
CR7 wrote:
erde wrote:Аварга зүгээр ээ. Маргааш харин сайхан барилдаж Даваажаргал унагаах хэрэгтэй тэгвэл манай Бямбадоржид сайхан боломж гарч ирнэ. :eek: :eek: :eek: :eek:

ингэж бичвэл зүгээр юм даа баахан япончуудын тухай ярьж байгаа юм шиг :mrgreen:


Хаха :-o
Би алдаад бичсэн юм болов уу гэж бодлоо шүү. Хүний бичлэг засаад шал утгагүй болгоод хаячих юм. Ягаанаа

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 4:45 pm
by [AMATORY]
Форза Бямбаа чи шүү :-D

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 4:54 pm
by Olzii
:gold Үнэхээр гайхалтай, 3 дахь Монгол хөвүүн мэргэжлийн сумог эзэгнэлээ...
Сайхан байна аа, дараагийн башёд АВАРГА болоорой АМА минь !!!
:beer :beer :beer :beer :beer

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:08 pm
by Г.Баяраа
Монголын хөвгүүд ч хүчтэй байна аа ....Бямбадорждоо баяр хүргэе...үнэхээр сайхан барилдлаа .... форза Харумафужи :eek: :-D

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:14 pm
by Эрдэ
Сайхан барилдлаа гэж. Ама чи шүү :-D :-D

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:16 pm
by WALCOTT
Uuganbayar wrote: Хакухог унсанд баярлаж байнаа аа аваргын рекордыг эвдэх эрхгүй хүн.

YAAGAAD ADILHAN MGL HUN SHUDEE :smile:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:17 pm
by Ali
ёооо ямар гоё юм бээ, баярлаж үхэхнээ :eek:

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:18 pm
by Чуугий
15 хоногийн турш олон үзэгчдийг тв-н өмнө уяж чадсан сумо бөхийн нацү башё сонирхолтой болж дууслаа. Ихэнх сумо сонирхогчид 2 их аваргын аль нэг нь энэхүү башёд түрүүлэх байх гэж таамаглаж байсан нь лавтай.Гэсэн ч дээд зиндааны хамгийн бага жинтэй бөх болох озеки Харүмафүжи Бямбадорж дээд зиндаанд анх удаагаа түрүүллээ.Котошюг ч ганган хаясан лдаа.Нэмэлт барилдаанд Хакуход ямар нэгэн боломж олгосонгүй эхнээсээ л санаачлагыг аван барилдаж давж чадлаа.
Энэ башёд бас нэгэн хүнийг онцлох нь зүйтэй болов уу энэ бол япончуудын итгэл найдвар болсон Кисэнасато өнгөрсөн башёд тааруухан барилдаж 50% амжилтаа үзүүлж чадалгүй чансаа буурсан ч энэ башёд урд урдны Кисэнасато биш байлаа.Тэрээр нийт 15н барилдаанд өөрийн үеийн өрсөлдөгчид болох Котошюгикү,Харүмафүжи нарт л унасан юм.Магадгүй энэ амжилт нь түүнд илүү их бяр хүч нэмж байгаа биз ирэх башёд сэкивакэ цолтой зодоглох болов уу............
Мөн озеки Чиётайкай сүүлчийн өдөр Барутог давснаар цолоо хураалгах айдасгүй боллоо.
Манай бөхчүүдийн хувьд Какүрюү,Кёкүтэнхo,Шоётэнрo 3 50%-н амжилтаа үзүүлж ирэх башёд чансаа ахин барилдахаар боллоо.Харин бусад бөхчүүд болох Токитэнкү,Асасекирюү,Тамаваши нар чансаа буурахаар болж байна.
Энэ башёгийн гол гурван шагналын 2н эзнээ олсон бол нэг нь эзэнгүй үлдлээ.
Шинэ комсүби Какүрюү Ананд гиношо буюу уран барилдааны шагнал Кисэнасато кантошо буюу дайчин барилдааны шагнал хүртэцгээсэн юм.Харин шүкүншо буюу гарамгай барилдааны шагнал энэ удаа хоосон хоцорлоо.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:23 pm
by Uuganbayar
Үнэн сайхан башо боллоо. :beer
Амаа чадлаа. :gold

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:27 pm
by Eternity
Видеог нь олоод үзчүүл сайхан л байна.
Ама ингэх гээд байсымаа...гсн.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 5:50 pm
by Funky
Амаа маань эрийн цээнд хүржээ сайхан сайхан

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 6:01 pm
by Барнаба
Бөөн баяр аа ... бөөн баяр аа... бөөн бөөн баяр аа хөө...

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 6:22 pm
by Г.Баяраа
Японы мэргэжлийн сумо бөхийн 5 сарын башё Токио хотын Риогоку Когугикан ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 14 даваа 1 унаатай байсан Хакухо, Харүмафүжи нар өрсөлдөгчөө давснаар Нацү башёгийн ялагч Кеттэй-сэн буюу нэмэлт барилдаанаар шийдэгдэх болсон. Манай хоёр бөх өнгөрсөн жилийн Кюүшю (11) башёгийн сүүлчийн өдөр мөн нэмэлт барилдаан хийхэд Хакухо уватенаге мэхээр давж байсан билээ. Харин энэ сарын башёгийн 13 дахь өдөр 1 минут 11 секунд үргэлжилсэн барилаадааны эцэст мөн Хакухо давсан юм. Ингээд шийдвэрлэх барилдаан эхлэхэд Харүмафүжи тачи-айгаа маш сайн хийж Хакухогийн мавашиний араас барьц авч чадсан ба энэ давуу талаа ашиглан шитатенаге буюу монголоор тойгдох мэхээр буулган авч Макүүчи зиндааны анхны түрүүгээ авлаа. Ийнхүү тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн гурав дахь монгол рикиши болж байна.
Хэрвээ ирэх 7 сарын башёд Харүмафүжи амжилтаа бататгаж чадвал бид гурван Ёкозунатай болоход ойрхон байна. Энэ өдөр манай бөхчүүдээс Кёкүтэнхо Цэвэгням 8 дахь даваагаа нутгийн дүү Тамавашигаар авч ирэх башёд цолоо ахиулах боломжтой боллоо. Шёотэнро, Асасэкирюү, Какүрюү нар өрсөлдөгчдөөө өвдөг шороодсон бол Tокитэнкү Хүчитбаатар 7 дахь даваагаа Коккайгаар авсан байна. Гэхдээ тэр ирэх башёд чансаа доошлох нь тодорхой болсон.

Шинэ комсүби Какүрюү Ананд гиношо буюу уран барилдааны шагнал хүртсэнм бол Кисэнасато кантошо буюу дайчин барилдааны шагналыг гарджээ. .Харин шүкүншо буюу гарамгай барилдааны шагнал энэ удаа эзэнгүй үлдлээ.

Нацү башё монголчуудын хувьд үнэхээр сайхан болж өнгөрлөө. Макүүчи зиндаанд түрүү үзүүрийг манай бөхчүүд сүүлийн мөч хүртэл булаалдсан бол Макүшита зиндаанд Токусегава Ганболд 7 даваатайгаар, Санданмэ зиндаанд Сейро Өнөболд мөн 7 даваатайгаар түрүүлсэн. Харамсалтай нь Жонидан зиндааны аваргын төлөөх нэмэлт барилдаанд манай Таканойва Баасандорж өвдөг шороодсон байна. Гэхдээ Таканойва ирэх башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон билээ.

Журю зиндаа

Сүүлчийн өдөр Моконами Базарсад Хакубаг давж 11 даваатай болсон ч түрүүлж чадсангүй. Учир нь өмнөх өдөр түүнийг буулган авсан Тамасука өрссөлдөгчөө давсанаар Журюуд түрүүлэх болзлоо хангасан аж. Гэхдээ манай бөх ирэх башёгоос дээд макүүчи зиндаанд дэвшинэ. Коорюү, Хошихикари нар өвдөг шороодсоноор 8, 6 даваатайгаар башёг өндөрлүүлж байна.

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 6:53 pm
by 21Grams
Eternity wrote:Видеог нь олоод үзчүүл сайхан л байна.
Ама ингэх гээд байсымаа...гсн.


AMA-zing Harumafuji (аварга авсан барилдаан нь)

http://www.youtube.com/watch?v=enaBt38ZZ1k

Re: Нацү башё (5.10с - 24 хооронд)

PostPosted: Sun May 24, 2009 6:59 pm
by Бээгий
Ама байхдаа яахав дээ мэдээлэлээс тасарсан амьтад бна шд.Харүмафүжи гээч :mrgreen: