KOBE WINS MVP!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Ideree » Wed Jun 06, 2007 11:49 am

Ийм булан гарсныг мэдээгүй байлаа. Гэтэл бөөн юм болоод өнгөрчээ. Харамсалтай нь миний бичсэн "Коби хэзээ ч МВП авахгүй" гэдгийг ихэнх нь буруугаар ойлгосон мэт санагдана. Би хувьдаа МВП авахгүй гэдгийг "авах ёстой боловч, түүнд хэзээ ч өгөхгүй" гэдэг утгаар бичсэн л юм. Тэгсэн харин анти-Коби нөхдүүд түүнийг арай хэтрүүлсэн байна.

Манай форумын зарим гишүүд арай дэндэх юмаа. Kgulgee, el payaso нар Кобиг үнэн голоосоо үзэн яддаг нь илт юм. Гэхдээ та бүгд НБА-гийн фэнүүд мөн үү? Эсвэл ганц нэг тоглогч эсвэл багийн фэнүүд үү? Хоёр дах нь бол харамсалтай л юм. Ууг нь бид чинь НБА-г тэр чигээр нь сонирхож, дэмжиж баймаар юм даа. Гэхдээ хүн бүрийн үзэл бодол өөртөө зөв. Би хэнийг ч буруушаахыг хүсэхгүй байна.

Зарим нэг нь Кобиг сайн мэддэг, муухай ааштай, тэр бүх зан чанарыг нь сайн мэддэг хүн шиг л юм бичих юм. Яс юман дээрээ бидний хэн нь ч Кобиг мэдэхгүй. Бидний ганц мэдэх зүйл бол Коби Брайант бол агуу сайн сагсчин. Тэр НБА-г МЖ ахын үеэс өв залгамжлан авч, сагсан бөмбөг хэмээх энэхүү гайхалтай спортын нэр хүндийг авч явж байна. Түүний сүүлд үүсгэсэн сенсаац бол өөрийнхөө талыг бидэнд хэлэх гэсэн ядуу оролдлого байлаа. Хэрэв хэн нэгэн та бидний талаар худал мэдээлэл цацаад байвал хэн ч гэсэн уур нь хүрч, үнэнийг хэлэхийг хүснэ. Коби зөвхөн тэгсэн. Багаасаа гаръя гэдэг хүсэлт нь бол тэр ямар их бухимдалтай байгааг илэрхийлж байгаа явдал. Үнэхээр ч 2004 онд Мич Купчак Кобид нэг зүйл хэлээд, дараа нь Фил Жэксонд өөр зүйл хэлж, 2-ууланг нь багтаа авч үлдсэн бизнесмэн. Хэрэв тэр ингэж худлаа яриагүй бол өдийд бид Кобиг Клипперс эсвэл Буллсд тоглоод гүйж явахыг харах байсан. Магадгүй аварга авчихсан ч байх байсан юм билүү хэн мэдлээ.

Кобигийн ид үе удахгүй дуусна. Гэтэл Лейкэрсийн удирдлагууд түүний энэ сайхан ид үеийг зүгээр л нэг үрж байна. Лейкэрсийн оронд ямар ч баг байсан өдийд Кобиг сайн ройл тоглогчдоор тойруулж, сайн холбогчийг өгсөн байх байсан. Гэтэл Купчак яав? Драфтаас 18 настай Байнумыг авч, дараа нь довтолгоо сайтай Батлерийг солисон. Бэртэлтэй, өсөх ирээдүйгүй Брауныг одоо хүртэл байлгаад л байна. Гэтэл хамгийн сүүлд ганц байгаа холбогч Паркерийгаа Кобитой гар нийлэх гээд гүйж явахад нь багаасаа зайлуулсан. Үнэхээр ухаан алдамаар **н** зүйлийг Лейкэрсийн удирдлагууд хийх юм. Одоо тэгснээ бүх буруугаа ойлгосон мэт Кобид "багаа сайжруулна" гэж амлаж байна гэнээ. Лейкэрс Жирмэйнийг авсан ч, энэ нь хангалтгүй. Сайн холбон тоглогчгүй бол хичнээн Коби, Жирмэйн хоёр зүтгээд баг нь амжилт олохгүй. Смушийг явуулсан нь нэг зүйлийг хэлж байгаа болов уу. Тэр нь Лейкэрс Люк Уолтоныг үндсэн холбогчоо болгохыг хүсч байна. Хэхэ, Уолтон ухаантай тоглодог байж болно, гэхдээ хурд хүч, биеийн хөгжил өдөр бүр хурдасч байгаа одоогийн НБА-д Уолтон бол хөгшин харьж яваа тоглогч шиг л харагдана.

Тэхээр Кобиг сүүлийн явдалаас болж муулаад байгаа хүмүүс нэгийг эргэцүүлээсэй гэж хүсье. Өөрсдийгөө оронд нь тавиад үз. Мөн зэвүү чинь хүрнэ дээ.

Би хувьдаа Кобиг даруйхан Лейкэрсээс гараасай гэж хүсч байна. Нэг худал хэлсэн хүн, хэлсээр л байх болно. Коби дээр ганцаардсан тоглогч энэ дэлхий дээр алга. Гэтэл түүний талд орох ёстой тал нь сагсан бөмбөг сонирхогчид бид байх ёстой атал харин ч хөөрхийг муулаад, мангар тэнэгээр нь дуудаад байгаа юм даа.

Үнэхээр харамсалтай. Бид чинь сагсан бөмбөгийн фэнүүд. Энэ спортыг дээд зэрэгт нь авч яваа гайхалтай тоглогчидоо сайлдаггүй юмаа гэхэл ядаж хүндэлж, ойлгоцгооё гишүүд минь.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby Nomer 7 » Wed Jun 06, 2007 1:27 pm

Ideree gishuund :-D saihan yum bichjee.

Tegehdee PArkeriig zailuuldagn Kiddiig awah beltgel ajil baij bno geed bsan.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Ideree » Wed Jun 06, 2007 4:48 pm

Nomer 7 wrote:Ideree gishuund :-D saihan yum bichjee.

Tegehdee PArkeriig zailuuldagn Kiddiig awah beltgel ajil baij bno geed bsan.


Лейкэрс Киддийг авахыг их хүсч байгаа нь үнэн. Саяны солилцооны цонх хаагдахаас өмнө авах гэж байсан ч, Нэтсийнхэн тэднээс хэтэрхий ихийг хүссэн гэсэн. Хамгийн ойлгомжгүй зүйл нь, Нэтсээс Киддийг авахын тулд нилээд сайн тоглогчидоор солино гэсэн үг. Смуш жишээ нь тийм тоглогчдын нэг. Смушийг явуулчихаар чинь одоо хэнийгээ өгөх вэ? Нэтс Киддийг солихдоо хүрвэл Лейкэрсээс хобогч хүсэх нь лавтай. Маркус Уиллиамс ирээдүйтэй ч гэсэн, Кидд энэ Плейоффын турш трипл-дабл дунджаар авсан АГУУ ТОГЛОГЧ.

Нэг л ойлгомжгүй юм болоод байна л даа. Гэхдээ ямар нэг учир байж л даараа. Удахгүй тодорхой болох юм байлгүйдээ.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby 1220 » Wed Jun 06, 2007 5:58 pm

Kidd irvel ch LaL yneheer saihan bag bolno doo. Kidd bol hangalttai Kobi-g tseneglene dee
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby A.I.T » Wed Jun 06, 2007 10:37 pm

Parker odoo hurtel LAL baigaa shtee...Esvelk bi anduu haraad bna uu?...NBA.com,Yahoo.com.espn.go, geed l bugdend l LAL baina gene.....bitgii hudalaa yarij bail daa
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby zizu » Wed Jun 06, 2007 11:01 pm

Харин би бас ойлгосонгуйэ Паркер ЛАЛд бгаа биз дэ...Тэгээд ч сайн пойнт гард ирээд хийх ажил бхгүйшдээ...Зоо даваад л Кобид бөмбөгөө өгөх юм чинь....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby a_odko » Thu Jun 07, 2007 12:00 am

Паркер ЛАЛ-с явж байгаа шдээ... Хотын нөгөө багт очиж байгаа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Thu Jun 07, 2007 2:24 am

Багт дорвитой шинэчлэл хийж чадахгvй бол Коби багаасаа явсан нь дээрээ. НБА-д орсон цагаасаа эхлээд энэ багийн тєлєє бvх зvйлээ зориулсаар ирсэн. Одоо бол хорогдоод байх юмгvйгээр єєр баг руу явсан нь хамгийн зєв алхам болох байх. Явна гэвэл мань хvнийг авах сайн баг мундахгvй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby El Payaso » Thu Jun 07, 2007 10:16 am

Кобег мж-тэй харьцуулж болохгүй шүү... кобе яхав авяастай... гэхдээ одоогийн кобегийн байгаа байдалд өөрөө л буруутай ш дээ... шакийг хөөж явуулсан... харин шак уэйдтэй аварга авсан... харин манай хүн гонжроод л... батлерийг явуулахаас яах юм бэ? би илүү их шидмээр байна гэж Филд хэлсийм бишүү... довтолгооны цөм баймаар байна гэж... ингээд аткинс батлер гээд скоринг скилльстэй хүмүүсийг явуулсан... Байнумыг дарафтаас авахгүй гээд яах юм... ирээдүйд ЛАЛ-д Кобегоос илүү хэрэг болох хүнийг... кобе энэ багийг аварга болгож байгаагүй болгохгүй... харин Байнум шиг доминант биг мэн яаж ч мэднэ... за тэгээд би нбэийн фэн байна уу спурсийн фэн байна уу миний л хэрэг... миний өмнөөс харамсаад байх хэрэггүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby RBK » Tue Jun 12, 2007 8:21 am

Энэ хараал идсэн Ийглийн нөхдүүд үлгэр ярихаа болиосой... Шувт өөрсдийнхөө үхэр шиг үзэл бодлыг тулгачих болтоймаа... Нээрээ энэ Ийглийн нөхдүүд нэр томъёо ярих их дуртайм байлээ... Нэг нэр томъёо асууя... NBA-н жинхэнэ фен гэж ямар хүнийг хэлэх үү??? Үүнд яааж багтах ёстой вэ???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby aso78 » Fri Sep 07, 2007 5:56 pm

Хүмүүс сүртэй сүртэй юм бичхиймаа бараг тааралдвал алахнээ тээ
инээд хүрчлээ кобиг үзэн яддаг нь тэндээ л биз нэг хүн магтаад бичихээр
орж ирээд л нэхээд л болуул хэрэлдчихгээл нэг л их үзэлдээ үнэнч дүр эсгээд л
байх юм энд хэлцэх ёстой болохоос доромжлох ёсгүй баймаар
кобигийн хувийн амьдралыг яриад байгаа юм шиг санагдав тэр тоглолтийг нь
ярилдаа авгай нар шиг юм ярихийн за тэгээд эцэст peace гомдолоод
хойноос олон 7н юм бичээд байв бодсоноо л бичлээ

Кобиг агуу гэхгүй зүгээр л супер гэхдээ хойшид яахыг цаг хугацаа зүтгэл нь харуулах биз
Image
User avatar
aso78
 
Posts: 22
Joined: Wed Sep 05, 2007 4:16 pm

Postby Chinbaa » Sat Sep 08, 2007 9:40 am

a_odko wrote:Паркер ЛАЛ-с явж байгаа шдээ... Хотын нөгөө багт очиж байгаа.


Miami yavsan sh dee... yuun hotiin nogoo bag bilee?
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby eternity13d » Mon Sep 24, 2007 8:45 pm

minii huvid kobe togloltiin huvid sain toglogchildoo huviin zan aashiig ni medehgui yum bna neeree shaq kobi hoyor yagaad muudaltssan yum be ? uuniig heleed uguuch
User avatar
eternity13d
 
Posts: 15
Joined: Mon Sep 24, 2007 12:55 pm
Location: shang hai

Postby orgil_kb » Mon Oct 08, 2007 11:56 pm

Кобе авах ёстой тоглогч мөн даанч хараал идсэн муу багтай...
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Postby eternity13d » Wed Oct 10, 2007 12:56 pm

tiim shuu bagaasaa garaad goy bagt orchihvol goy doo te?
:beer kobe toi ingej bhad huurhii uilaad l bsan lol
User avatar
eternity13d
 
Posts: 15
Joined: Mon Sep 24, 2007 12:55 pm
Location: shang hai

Postby Амараа7 » Sun Oct 14, 2007 12:57 am

el payaso wrote:Кобег мж-тэй харьцуулж болохгүй шүү... кобе яхав авяастай... гэхдээ одоогийн кобегийн байгаа байдалд өөрөө л буруутай ш дээ... шакийг хөөж явуулсан... харин шак уэйдтэй аварга авсан... харин манай хүн гонжроод л... батлерийг явуулахаас яах юм бэ? би илүү их шидмээр байна гэж Филд хэлсийм бишүү... довтолгооны цөм баймаар байна гэж... ингээд аткинс батлер гээд скоринг скилльстэй хүмүүсийг явуулсан... Байнумыг дарафтаас авахгүй гээд яах юм... ирээдүйд ЛАЛ-д Кобегоос илүү хэрэг болох хүнийг... кобе энэ багийг аварга болгож байгаагүй болгохгүй... харин Байнум шиг доминант биг мэн яаж ч мэднэ... за тэгээд би нбэийн фэн байна уу спурсийн фэн байна уу миний л хэрэг... миний өмнөөс харамсаад байх хэрэггүй...
Кобэг арайч хамаагүй ингэж яриж болку ээ.Хүмүүсийг явах эсэхийг Кобэ мэддэггүйм Пилд ч хамаагүй явуулах хэрэг бхгүй тэглээч Вутлер яваад өөрт нь л сайн юм болсийшд.Кобэ бол МҮР авжил таараа харжил бгарай
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Postby Chinbaa » Sun Oct 14, 2007 1:25 pm

amaraka88 wrote:
el payaso wrote:Кобег мж-тэй харьцуулж болохгүй шүү... кобе яхав авяастай... гэхдээ одоогийн кобегийн байгаа байдалд өөрөө л буруутай ш дээ... шакийг хөөж явуулсан... харин шак уэйдтэй аварга авсан... харин манай хүн гонжроод л... батлерийг явуулахаас яах юм бэ? би илүү их шидмээр байна гэж Филд хэлсийм бишүү... довтолгооны цөм баймаар байна гэж... ингээд аткинс батлер гээд скоринг скилльстэй хүмүүсийг явуулсан... Байнумыг дарафтаас авахгүй гээд яах юм... ирээдүйд ЛАЛ-д Кобегоос илүү хэрэг болох хүнийг... кобе энэ багийг аварга болгож байгаагүй болгохгүй... харин Байнум шиг доминант биг мэн яаж ч мэднэ... за тэгээд би нбэийн фэн байна уу спурсийн фэн байна уу миний л хэрэг... миний өмнөөс харамсаад байх хэрэггүй...
Кобэг арайч хамаагүй ингэж яриж болку ээ.Хүмүүсийг явах эсэхийг Кобэ мэддэггүйм Пилд ч хамаагүй явуулах хэрэг бхгүй тэглээч Вутлер яваад өөрт нь л сайн юм болсийшд.Кобэ бол МҮР авжил таараа харжил бгарай


Yaasan yum uzeegui haranhui baagii ve chi, baagii ve chi!!! Kobe hezee ch MVP avahgui....(Yamar allstar bish)
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Коби хэзээ ч MVP авахгүй

Postby enkhmandakh » Sat Nov 03, 2007 5:55 pm

бөмбөг бөөрөнхий хэзээ нэгэн цагт юу болох юм хэнч мэдэхгүй
коби mvp абахгүй бол bulls хэзээ ч дахин абарга болохгүй байж магад
sport bol bidnii amidral
enkhmandakh
 
Posts: 5
Joined: Sat Nov 03, 2007 5:24 pm
Location: ulaanbaatar

Postby enkhmandakh » Sat Nov 03, 2007 6:11 pm

tanii heldeg neg talaaraa zub gehdee kobe g muulj b.gaa humuusee
kobe d durgui dee bish uuriinhun demjdeg toglogch kobe goos
muu bolohoor ter yagaad gebel kobe bidend yamar negen nugel
uildeegui jaahan setgel hudlultei duraaraa toglodog
gehdee ene tsag ueiin nba giin tuluulul nemj helehed kobe
bagaasaa garsanch bulls ruu yabaad xereggui
bulls iin uneheer gaihaltai zaluu bureldaexuun
zadrahiig husehgui bna mun minnesato wolves ricky g
yagaad yabuulsan gej bodoj bna
sport bol bidnii amidral
enkhmandakh
 
Posts: 5
Joined: Sat Nov 03, 2007 5:24 pm
Location: ulaanbaatar

Postby 1220 » Mon Nov 05, 2007 3:03 pm

Коби авч л таарна штээ ойлгомжтой
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby kb24_01 » Wed Dec 26, 2007 7:43 pm

KOBE MVP ene awch magadgui suuliin ued huwiin toglolt ni baga bolj bagiin toglolt hiij bgaa ter utgaara setguulchdiig sanaliig awch magadgui l yum gehdee hen medlee
kb24_01
 
Posts: 3
Joined: Wed Dec 26, 2007 7:26 pm
Location: SG

Postby Takanohana_Nowitzki » Fri Dec 28, 2007 10:32 am

urjnan nasht ogch bhaar l kobe-d ogoh bsiim. playofft ch sn l togloson shd. bagt ni hen bsniig sanawal ch. tiim muu bagiig ter hurtel yawuulna gedeg. getel nasht hen hen bv? tiim biz? kobe bol gartsaagui awah yostoi hun. gehdee idereegiin heldegeer LAL-daa bgaad bwal, tegeed LAL ni ene yanzaaraa bwal tuunees ter tsom ulam l holdono.
etsest ni helehed kobe bol awah yostoi toglogch, awna gedegt itgej bna. harin t-mac, vince nar hezee ch awahgui gedeg bol bat.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby LeMoN » Sat Jan 26, 2008 4:30 pm

Kobe mvp candidates g хол тэргүүлж явна даа.Түүний араас гарнетт ах дарж явна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Postby Bibby » Sat Jan 26, 2008 4:52 pm

Одоо ч Коби авна гэдэг хэцүү бхдаа, Жаал нь гэмтцэн багаа ганцаараа амжилтаа хадгалаад аваад явна гэдэг хэцүү бх
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby aapyyl » Sat Jan 26, 2008 7:42 pm

[quote="Ideree"] Драфтаас 18 настай Байнумыг авч, дараа нь довтолгоо сайтай Батлерийг солисон. Бэртэлтэй, өсөх ирээдүйгүй Брауныг одоо хүртэл байлгаад л байна. Гэтэл хамгийн сүүлд ганц байгаа холбогч Паркерийгаа Кобитой гар нийлэх гээд гүйж явахад нь багаасаа зайлуулсан.quote]

Eniig unshaad nodningiin Bynumiig het doosh ni hiisen bichleg hiijee gej bodoj bna. Nodnin Bynum bagiinhaa Bigmenuud dotor uuzuulelteeree hamgiin deer baisan gej bodoj bna. /minut ni baga baisan um. nodnin Bynumiig Fantasiihaa bagt avsan. Sain l baih shig sanagdaj baisan./ Ene jil bol yariltgui. Harin parker tiim sain toglohgui l baih shig baih um. Gantshan KObetei gar niildeg PG baihgui baih gej bodoj bna.
Xet Kobegiin talaas harsan dugnelt bna gej bodoj bna.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron