Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

Скудетто ! тэд үүнийг чадна
4
9%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
9
20%
Өнөөх л Италийн цомтойгоо хоцорно
7
16%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй
25
56%
 
Total votes : 45

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby CR7 » Fri Jun 26, 2009 11:12 pm

Амараад :birthday
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Shaggy » Sat Jun 27, 2009 1:58 am

Г.Баяраа wrote:Романиста Амараад төрсөн өдрийн мэнд сайхан баярлаарай :birthday


Курчиг дахиж нэг улирал Сиенад тоглуулахаар болж... уг нь дажгүй залуудаа сиенад очоод байнга гараанд гарч байга ..энд донид дарагдад байга болохос ... ер нь нада энэ олон бразил хаалгачдаас илүү л юм шиг санагдад байдин .. яахав зээл гэж тайвширхаас

Фифа агент Vinicio Fioranelli гэгч нөхөр манайхыг авах гээд л үзээд байна. 200 million еврог сенсигийн бүр бүлд оффердсон ..хэрвээ манайхыг авбал бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлэх тал дээр ажиллана энэ тэрэ гэж ..таван өдрийн дотор байдал тодорхой болох юм байх

Ee Doni ch dee... Roma buruldehuunees minii hamgiin uzen yaddag toglogch neeh t1 yum aldaad bdiin... Td h yor ni brazil haalgach geed bodood uzeldee... brazild hol bombog toglodog humuusees hen l haalgan deer zogsood bhiig hushew dee kkk... herew sanasnaar boldog bol Sergio Asenjo g awchirchih yumsan udahgui od bolood gyalalzaj ogno doo... Bagiin huwid hen ch awsan yah we hamgii gol ni bagiig bag heweer ni uldeeh heregtei... Manchester City edriin Arab shig yum uzeegui gar awchuul demii sht ner hunded muu... Hodoonii sda hotod orood ircen yum shig yum uzeegui tsarai gargaj haa hamaagui toglogch mongoor zodol ter De Jong gedeg hogt 20 say euro ogj bgaan bleesht
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Seikoni » Sat Jun 27, 2009 1:31 pm

тэр Пэлиццоли гээд гоё залуу байсан тэрийг яагаад явуулцын бол доо.. нэг мэдсэн Локомотивд тоглож явсан...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby suldees » Sat Jun 27, 2009 1:52 pm

De Jong д 20 сая бол болхоор үнэ шүү .Манай Холландын гарааны залуу нас бага. чи сайн үз унш хар
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby BilguunRM » Sat Jun 27, 2009 5:56 pm

suldees wrote:De Jong д 20 сая бол болхоор үнэ шүү .Манай Холландын гарааны залуу нас бага. чи сайн үз унш хар

20 арай л их сонсогдож бнаа....
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Shaggy » Sat Jun 27, 2009 11:43 pm

Namaig 2 3 sayaar awchdagguin bhdaa odoo togloj bgaa bagaas kkk
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Jun 28, 2009 12:51 am

хэхэ би Ромагийн цэвэрлэгч болов болхимсан гэж боджихад чи юун ч том юм мөрөөддийн...ингэхэд ямар багт тоглодог билээ...хна байдин
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby CAHAKA » Mon Jun 29, 2009 12:50 am

BilguunRM wrote:
suldees wrote:De Jong д 20 сая бол болхоор үнэ шүү .Манай Холландын гарааны залуу нас бага. чи сайн үз унш хар

20 арай л их сонсогдож бнаа....

Гэнэт юум Дэ Йонг болоод явчиваа..... Энэ тэр румор гарсымуу??? :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Anarovich » Mon Jun 29, 2009 7:40 am

KRH wrote:
BilguunRM wrote:
suldees wrote:De Jong д 20 сая бол болхоор үнэ шүү .Манай Холландын гарааны залуу нас бага. чи сайн үз унш хар

20 арай л их сонсогдож бнаа....

Гэнэт юум Дэ Йонг болоод явчиваа..... Энэ тэр румор гарсымуу??? :smile:

энэ Дэ Йонгийг Ман Сити мөнгөөр зодож авсан тухай л дээр хүн ярьж байсан тэр нь гуйвчиж
Anarovich
 

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Wed Jul 01, 2009 11:01 pm

ашгүй Лориаг зайлуулах нь ...тэрнийг David Di Michele-н наймаанд хавчуулах гээд үзээд байгаа бололтой ... мөн манай академийн Алессио Черчи энэ наймаагаар Торино руу явж магадгүй байна..
ди мишэльчдээ хөгшин л гардаа ... манайхан ер нь юу л хийгээд байна....академийн залууса тараагаад дууслаа..бас Шева, Курз ч гэх шиг ....баахан гологдлууд цуглуулах гээд л байгаам шиг санагдаад байхийн.... .уг нь Черчи хөөрхий амьтан Ромдоо үлдкээл үзээд байгаам шиг байлээ. ..t's true, there is interest from other clubs, but my priority for now remains with Roma,...
Өнгөрсөн улиралд бэртэл гэмтлээс болоод бараг тоглоогүй Filipe Gomes гэж залууг ...Сиэна руу явууллаа...Сиена манай 2 ер нь наймааны зах дээр сайн хампаан юм шиг байган...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Thu Jul 02, 2009 12:57 am

Гэхдээ Чэрчиг зээлээр явуулна гэсэн байх шүү... Тэгэхээр боломжийн сонсогдож байгаа биздээ...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jul 02, 2009 8:15 pm

The Little Airplane буюу бяцхан онгоц хэмээн алдаршсан Винчензо Монтелла зодог тайлахаар шийдвэрлэжээ... тэр нь ч дээр биздээ..өнгөрсөн улиралд бараг тоглоогүй ....харин пүүзээ хананд өлгөчөөд манайдаа эргэж ажиллаасай ...домог шүү дээ... манайхаас явснаасаа хойш Фулхэм, Самп этр гэж баахан миараад тэгээд карьер бүдгэрсэндээ...уул нь италийн лигийн суга багтаа бол супер одшд....

2001 онд манайхыг түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн .... тотти, бати энэ гурав ч алдаг байсан л да...домогтоо зориулж нэг юм бичнээ тэгж байгаад
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Fri Jul 03, 2009 8:31 pm

Лориа Ториноруу зээлээр явлаа гэж...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Jul 05, 2009 7:51 pm

бэлтгэлдээ гарцан ...
Image

Манай капитан шигшээдээ эргэн ирэхэд асуудалгүй гэжээ....Марчело липпи тэрнийг буцаад авчрахдаа баяртай байх болно гэсэн байна.... ахлагчийгаа ирэх жилийн ДАШТ -д харчих юмсан ....


манайхан шинэ улиралын бэлтгэлдээ гараад байна....саяхан спаллетти анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэсэн бөгөөд Улирал эхлэхээс өмнө нэг супер довтлогч авна гэж амлажээ...эхний бэлтгэл сайн боллоо....залуус их хичээж байна...шинэ тоглогчдоо эртхэн аваад бүрэлдэхүүнээ цэгцлэх хэрэгтэй байна .......круз ,шева хоёрын хувьд бид тэднийг авах ямар санаа байхгүй ....гэхдээ тэд гайхалтай довтлогчид ...гэж ярьсан байна

за тэр супер довтлогч ч яахав ...эхний ээлжинд хамгаалалтаа ч сайжруулмаар байна ....

Алберто Аквилани ирэх улиралыг өөрийнх нь байх болно гэдэгт итгэлтэй байна...


Агент нь ирэх улиралд тэр бэртэл гэмтлээс холуур байж ямархуу чансаатай тоглогч гэдгээ харуулах болно ... тэр ропмын багийн гол хүч болж чадна байх гэжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Tue Jul 07, 2009 7:28 pm

Манай Кассетти Фиорэнтинаруу явахаар тохиролцоонд хүрсэн гэнэ...Ойрын хэдэн хоногт албан ёсны мэдээ гарах юм шиг байна...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jul 09, 2009 12:41 am

яая Реал Де Росси руу чичрээд эхэллээ шүү 3...30 саяыг эхний ээлжинд санал болгосон бололтой... алонсог авах төлөвлөгөө нь бүтэхгүй тийшээ хандсан учраас мань перез итали тийшээ анхаарлаа хандуулаад эхэлсэн бололтой....россиг явуулчихвал ирэх улиралд ёстойо юугаа бодож суухавдээ.. харин саяхан даниеле праде овоо нааштай мэдэгдэл хийж ... росси энд үлдэх болно , хэдийгээгээр түүнийг авахаар клубуд олон санал тавьж байга ч энэ нь бидний сонойрхлыг татахгүй байна.. гэжээ ....

Перротта бэлтгэлийн үеэр бэртэл аваад хоёр сар гаран талбайд гарч чадахгүй болсон байна....улирал ч эхэлээгүй байхад эхнээсээ ингээд бэртээд унана гэдэг ч сайны ёр бишдээ новш юмаа....одоо бэртсэн хүн хэзээ эргэж ирээд формондоо орно гэж хүлээхэвдээ...угаасаа явах гээд байсан ....зарсан ч яахавдээ... хайран хүн ...

манайх ньюкэслийн хүн аалз хочтой.. Jonas Gutierrez -г зээлээр авхаар ярилцаж байна гэнэ... Jonas ирэвэл ч шигшээдээ багтах гэж хичээх л байх л даа..ямар ч байсна харж л байя ....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby spain man » Thu Jul 09, 2009 9:11 am

Харин тхх .. 30 ын санал тавьж ... ДДР чинь харин уул нь юун алонсо, маш дайчин нөхөр дөө..Гоё ч тоглолттой .. Гэхдээ гар өөрөө Ромд их үнэнч юмаа.. Одоо Тоттигийн дараа кап болно биз дээ ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby El Payaso » Thu Jul 09, 2009 9:41 am

Росси эндээ үлдээд лээжэнд болсон нь дээрдээ яг л Тотти шиг... дээр нь Тотти шиг жаахан бүдүүлэг хүн тохойдоно... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jul 16, 2009 9:28 am

Image
өнөөдөр манайх Блакбөрн Роверстой улиралын өмнөх ээлжит нөхөрсөг тоглолтоо хийнэ ... ромачаннел сувгаар шууд дажуулах байх ... одоогоор манайх губертигээс өөр шинэ тоглогч аваагүй ....лооноос гарууд л эргэж ирээд байна ....
монтелла зодог тайлсан ...пануччи гэрээ нь дууссан ...Лорио лоондсон...Баруссо Римини руу талийсан ...Фелипе гомез гэрээ нь дууссан нэг иймэрхүү байна...бусад нь бүгд тригориад бэлтгэлээ базааж байгаа ...

Спаллетти улиралын өмнөх явцад сэтгэл хангалуун байгаан байна...перротта бага зэрэг бэртэлтэй бусад нь фит болж байгаа...
манайхаас вучинич, де росси, хуан нарыг гадны багууд сонирхож байгаа гэхдээ тухай бүрд нь манайхан няцаасаар байгаа.
үүний өмнө нэг орон нутгийн багтай нөхөрсөг хийсэн хайлайт нь энэ байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Thu Jul 16, 2009 1:41 pm

манай Акуйланиг Ливэрпүүл сонирхоод байгаа гэсэн мэдээ байна... Алонсог явбал оронд нь авахаар хөөцөлдөж байгаа бололтой... Сүүлд авсан мэдээгээр бол манайхан 20 саяыг бол татгалзахад хэцүү гэсэн байх юм... Арай явуулчихгүй байлгүй дээ...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Thu Jul 16, 2009 11:59 pm

Манай энэ зуны нөхөрсөг тоглолт хийх багууд Туркын Фэнэрбахчэ, Киприйн Анартосис болон Испанын Дипортиво нар байх юм байна...

Мөн манай жигүүрийн залуу Алессио Чэрчиг үлдээнэ гэжээ... Бари маш идэвхитэй сонирхож байсан боловч манайхан үлдээхээр шийдвэрлэжээ... Өөрөө ч би энд үлдэж өөрийгөө нээхийг хүсэж байна гэж байсан. Саналыг нь ч манайхан хүндэтгэн үлдээлээ... ирэх улиралд хэр тоглохыг нь хараад л сууж байя даа...
Image

бас нэг сайхан мэдээ бол манай номер нэг хаалгач Дони-гийн улиралын төгсгөлд авсан баруун өвдөгний бэртэл бүрмөсөн эдгэрсэн гэнэ... Удахгүй ирэх улирлын бэлтгэлдээ гарах бололтой...
Image

Мөн Аквиланыг Ливэрпүүл сонирхсон гэсэн мэдээг төлөөлөгч нь няцаасан байх юм... Үнэн бол сайхан л байна...
Image

Аргентины Мауре Заратегын төлөөлөгч манай фанат юм гэнэ... тэгээд манай спорт эрхэлсэн захирал Данеил Праде-д тамирчинаа санал болгосон юм байх тэгсэн манайхан режэктлэсэн гэсэн мэдээ байна... Уг нь их дажгүй сайн залуу байгаа юм даа....
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Fri Jul 17, 2009 1:28 pm

Image
Блакбөрнтэй френдли хийж 5: 4-өөр буулган авлаа....

ROMA (4-4-2): Artur; Cassetti, Mexes, Riise, Antunes: Taddei, Pizarro, Brighi, Guberti; Totti, Okaka. Coach: Spalletti

гэж гарсан .... шинэ цэрэг Губерти болон академийн хүүхдүүдээ шалгаад амжиж ... довтолгоонд Totti Stefano Okakaхоёр тоглосон 4 : 4 : 2 тактикаар тоглосон...

Греко гэж жаал ер нь их сайн байгаа ...энэний өмнөх френдли дээр бас хэд хэдэн гоол оруулсан .... лооноор явсан гарууд эргээд иржк .... хамгаалалт жул байлаа....окакаг энэ жилдээ авч үлдээд Миркотой цуг довтолгоонд тоглуулуул Балотелли шиг гар болох байх ...
25' Taddei
36' Riise J.
121' Greco L.
123' Barusso A.
126' Esposito M.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Fri Jul 17, 2009 9:00 pm

Манайх Европа лигийн урдчилсан шатандаа Naftan, AA Gent гэсэн хоёр багийн хожсонтой нь тоглох юм байна...
Эхний тоглолт нь 2-1 харьцаатайгаар Нафтаны ялалтаар өндөрлсөн байна...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Jul 19, 2009 7:07 pm

Бяцхан онгоц Винчензо Монтелла
Image
Гоол оруулсныхаа дараа гараа алдлан гүйдэг учир түүнд Онгоц хэмээх хочыг өгчээ. Мөн намхан биетэй учир Бяцхан хэмээх тодотголтой болж. Монтеллагийн L'Aeroplanino буюу Бяцхан онгоц хэмээх хоч үүссэн түүх нь энэ юм. Хэдийгээр Винчензо европын тавцанд өндөр амжилт гаргаж, олны анхаарал татаж од болж чадаагүй ч Ромын фенүүдийн хувьд үргэлж шилдэг нь байсаар ирсэн билээ. Цашдаа ч байсаар байх болно гэдгийг дэлхий дээрхи бүх Ромын фенүүд батлан хэлж чадна. Монтеллагийн хөлбөмбөгийн карьер италийн дээрээсээ 3-т эрэмбэлэгддэг Serie C лигийн Эмполи багаас эхэлжээ. Тухайн үед дөнгөж 16 настай байсан учир өөрийгөө хөгжүүлэх болон үндсэн багт багтахад түүнд хугацаа хэрэгтэй байлаа. Ингээд таван жил гаран доод лигт нуугдсан авьяас чадварыг 1995 онд Сери Б-гийн Женоа багийн дасгалжуулагч Луйжи Радисе анзаарч өөрийн багт урьжээ. Энд өнгөрүүлсэн ганцхан улиралдаа Монтелла 34 тоглолтонд 21 гоол оруулж шилдэгүүдтэй ''үзэлцэхэд'' нэгэнт бэлэн болсон гэдгээ баталжээ. Түүний энэ хүч хөдөлмөрийг үл харгалзан баг нь Сери Б-дээ үлдсэн ч Монтеллад дээд лигийн Сампдориа багаас улирга ирж 3 жилийн гэрээ байгуулжээ. Ийнхүү хийж бүтээх эрмэлзлэлээр дүүрэн нэгэн залуу довтлогч Сери А-д өөрийгөө хэн гэдгээ харуулахаар хүрэлцэн ирлээ. Винчензогийн дээд лигийн дебут нь 1996 оны 9 сарын 8-нд Перужиа багийн эсрэг тохиосон байна.

Ромад


1999 оны зун Ромагийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Чех мэргэжилтэн Зденек Земан Монтеллаг 25 сая фунтээр өөрийн багтаа элсүүлж чадлаа. Гурван жилийн турш Сампдорид гялалзсан түүнийг Мөнхийн хотын багт хүсэл болсон лгийн цомыг нь авчирч чадна гэдэгт эргэлзэх хүн нэг ч байсангүй. Гэтэл багийн удирдлагуудтай таараагүйн улмаас улирал эхлэхийн өмнөхөн Земан багийг орхиж оронд нь Фабио Капелло Ромад ирлээ. Өндөр хүчтэй довтлогчдыг илүүд үздэг Капеллогийн санаанд Монтелла нийцээгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч тэр энэ бүхний үл харгалзан гоолоо оруулсаар байлаа. 1999-2000 оны улиралд тэрээр 18 гоол оруулж багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Дараа жилийн зун нь Фабиогийн хүсэлтээр Фиорентинагаас Аргентини довтлогч Габрель Батистута ирж Монтеллагийн хувьд гараанд гарахад хүндрэлтэй болов. Мэдээж хэрэг Капеллогийн хувьд Бати-гоол номер нг сонголт нь байж, Винчензог гол төлөв сэлгээнд суулгах болжээ. Сонирхуулахад Батистута, Монтелла нарын хооронд 9 дугаарыг хэн зүүх тухай маргаан гарч байсан гэдэг. Эцэст фенүүдийн хайртай довтлогчид 9 дугаар үлдэж, Батистуга 18 дугаарыг зүүх болжээ. Хожит Бати үүнийгээ 20 болгосон нь нэг улиралд оруулсан гоолынхоо тоог бэлгэдсэн хэрэг юм. Рома багийн фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдсэн 2000-2001 оны улиралд Монтелла ховорхон гараанд гарсан ч үргэлж хэрэгтэй үед, хожлын гоол оруулдаг заншлаараа багтаа маш их тус хүргэсэн. Хэдийгээр Франческо Тотти, Батистута, Кафу, Алдайр гээд олон шилдэг тоглогчид гар, сэтгэл нийлэн ажилласны хүчинд 'Чононууд'' 10 гаран жил хүлээсэн Скудеттогоо хүртэж чадсан ч Монтеллагийн гавьяаг онцгойлон дурьдах нь зүйтэй. Үүн дээр 2002 оны Ромын дербийн үеэр Лациогийн хаалганд покер хийсэн нь гавьяа нь ч нэмэгдэнэ. Энэхүү гайхалтай тоглолтын өмнөхөн Монтелла Капеллогийн тухай таагүй мэдэгдэл хийж, өөрийг нь үнэлэхгүй байгаа тухай хатуухан сануулсан юм. Хүйтэн дайны байдалтай байсан дасгалжуулагч-тоглогч хоёрын маргаан 2004 онд эцэслэж Фабио Ромыг орхисон ч энэ үеэс Монтеллагийн хувьд азгүйтэл үргэлжилсээр байлаа. Өмнөх жил нь бэртэл гэмтлээс болж цөөхөн тоглолтонд оролцож сэтгэлээр унаад байсны дээр эхнэрээсээ салсан нь ногоон талбайд гайхалтай тоглолтоо үзүүлэхэд нь нөлөөлж байсан нь тодорхой. Гэвч тэр энэ бүх хүнд үеийг даван туулж чадсан төдийгүй 2004-2005 оны улиралд 23 гоол оруулж багтайгаа 5 жилийн урт хугацааны гэрээр байгуулж чаджээ. Дахиад хуучин сайхан цаг эргэж ирлээ дээ гэлцэж байтал өнөөх л бэртэл гэмтэл түүний замд саад боллоо. Шинэ бэртэл авахаас илүү хуучин нь сэдрэх нь илүү аюултай байдаг гэж тамирчид ярилцдаг. Монтеллад яг ийм явдал тохиолдож бэртлээ сэдрээснээр нуруу болон мөрний хоёр мэс засалд орлоо. Энэ үед амжилт тааруу байсан Ромын багийнг удирдахаар Лаучиано Спаллетти хэмээх эрхэм иржээ. Тэрээр өөрийн дуртай 4-2-3-1 гэсэн тактикийг ашиглах болж , энэ нь ч үр дүнгээ өгч баг эргэн топ түвшний амжилтаа үзүүлэх боллоо. Харамсалтай нь энэ такикт зөвхөн ганц довтлогч талбайд гарах боломжтой учир ихэнхдээ Франческо Тотти талбайд гарч, форм муутай Монтелла сэлгээнд суулгах болсон юм. Хоёр жил орчимийг иймэрхүү байдлаар өнгөрөөсний эцэст Монтеллаг 2007 оны өвөл английн премьер лигийн Фулхэм багт зээлээр явуулжээ. Түүний хувьд энэ нь хамгийн зөв шийдвэр байсан хэмээн тэр үеийн мэргэжилтнүүд дүгнэдэг.

Англид


2007 оны 1 сарын 4- нд Монтелла 6 сар зээлээр тоглох гэрээ байгуулан Фулхэм багт ирлээ. Золаг эс тооцвол итали тоглогчдын дасан зохицсон түүх ховорхон хатуу ширүүн премьер лигт түүнийг амжилт гаргана гэдэгт олон хүн эргэлзэж байлаа. Гэвч тэр анхны тоглолтоороо л энэ бүх шүүмжлэлийг тас цохисон юм. Леикестр ситигийн эсрэг хийсэн ФА цомын тус тоглолтонд Монтелла даубль хийсэн бөгөөд ээлжит тулаандаа мөн л 2 гоол оруулж ''ясны'' довтлогч гэдгээ нотолсон юм. Хаа ч очсон тэр багийн фенүүдийн хайрыг татдаг заншлаараа богино хугацаанд Фулхэмийн фенүүдийн талархлыг хүлээж чадсан Винчензод өмнө нь тулгарч байсан бэрхшээл дахин саад боллоо. Фулхэмийн менежер Коулмэнтэй ч тэр, дараа нь ажлыг нь хүлээж авсан Лауру Санчезтай ч тэр таарч тохирч чадаагүй тул англи дахь карьераа хурдан дуусгаад ''гэртээ'' харихыг тэр хүсэх болжээ. 2007-2008 улиралыг хуучин зүтгэж байсан Сампдори багтаа өнгөрөөгөөд 2008 оны зун тэрээр төрхөмдөө эргэн иржээ. Жюли, Мансини зэрэг хэд хэдэн тоглогчдоо зараад байсан Ромагийн хувьд хуучин хал цэрэгтээ найдвар тавьж байсан нь юу л бол. Гэхдээ фенүүдийн шахалт, шаардлагаар энэ алхмыг хийсэн болов уу. Мирко Вучинич 9 дугаарыг эзэмших болсон тул Монтелла Миркогийн зүүдэг байсан 23 дугаарыг өөртөө авчээ. Мөнхийн хотын баг дахь хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2009 оны 5 сарын 16-ны өдөр хийсэн бөгөөд 7 сарын 2-нд зодог тайлах боллсноо албан ёсоор зарласан билээ. Рома багтай амьдралаа холбосон 10 жилийн хугацаандаа Бяцхан онгоц нийт 225 удаа талбайд гарч 94 удаа айлын хаалгыг бөмбөгдсөн үзүүлэлтээрээ клубын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 5-р байранд бичигддэг юм. Зодог тайлаад Монтелла дасгалжуулагчийн албанд шилжиж залуу ''Чононуудыг'' сургах албанд томилогдсон ба түүний гараар хүмүүжсэн эрэлхэг Гладиаторууд ирээдүйд европын дэвжээг эзэгнэх нь дамжиггүй.

Шигшээ багт


Монтеллаг шигшээн дасгалжуулагчид яагаад үнэлдэггүй байсан нь ойлгомжгүй. Хэрвээ түүнд боломж олгосон бол шигшээдээ маш их зүйлийг хийж чадах байсан гэж мэргэжилтнүүд үздэг. 199 онд анх шигшээн дуудлага хүлээж авснаасаа хойш тэрээр ердөө 20 удаа л талбайд гарч, Азурригийн төлөө зүтгэжээ. Евро 2000 болон 2002 оны ДАШТ-н бүрэлдэхүүнд багтсан ч Трапатонни Монтеллаг талбайд гаргахдаа тун ''хойрго'' хандсан. Шигшээ дэх хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2005 онд хийжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Sun Jul 19, 2009 7:55 pm

Ярих юмгүй гайхалтай тоглогч :eek:
Тэр дэрбид покердсон нь жинхэнэ гайхамшиг...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron