.::Английн Премьер Лиг 2010-11::.

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль баг түрүүлэх вэ?

Poll ended at Wed Apr 20, 2011 3:34 pm

Ливерпүүл
42
20%
Челси
55
26%
Арсенал
38
18%
МанЮ
53
25%
Манчестэр Сити
12
6%
Бусад
8
4%
 
Total votes : 208

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby yubi » Mon Apr 18, 2011 8:04 pm

NikkEi_Hotspur wrote:ФА ч эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргажээ.

тэгж.
Одоо 69, 63, 61 гээл оноонууд хүснэгтэд жагсаж байна даа. ойрхон л харагдаад байгаам даа туучийнууд :smile:
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby .boldoo. » Tue Apr 19, 2011 9:15 am

Энэ нөгөө PFA-ын шагналын талаар Овений твиттер дээрээ бичсэн зүйлс

I voted for Nasri as player of the first 6 months year and Wiltshire young player of the year. We definitely vote too early

Зүгээр л улирал дуусахад саналаа өгч болдоггүй юм байхдаа. Тэртэй тэргүй бүр сүүлд нь ялагчаа зарладийн байж :smile:

ps: Вилшерийн нэрийг би буруу бичээгүй шүү Овен буруу бичсэн :RD
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Цогоо » Wed Apr 20, 2011 12:22 am

Энэ зун үнэгүй явах магадлалтай топ 10 тоглогч:

Хаалгач Роберт Грийн. Вэстхам ирэх улиралд аль дивизионд байхаа тодорхой болгож байж гэрээний ажилд орох гэж байгаа юм болов уу гэсэн яриа байна. Ямар ч байсан туршлагатай бол туршлагатай тоглогчийг гэрээгээ сунгаагүй тохиолдолд булаацалдаад авах багууд ПЛ-ээр дүүрэн байгаа байх аа.

Майкл Овэн. Кенни хаантан түүнийг багтаа эгүүлэн ацрах санаатай гэж шуумдаж байна. Бараг л худлаа болов уу. Улаануудыг их л эвгүйхэн нөхцөлд хаяж явсан нөхрийг Скоузерууд талархан боддоггүй л байх.

Болтоны Йохан Элмандэр. Улирлын эхэнд довтлогч эр тун боломжийн тоглолт үзүүлж байсан бөгөөд гэрээнийхээ сунгалтыг хийхийг төдийлөн яарахгүй байгаа гэх юм. Түүнийг Италийн гигантууд сонирхоод байгаа сурагтай.

Вэстхамын Найжел Рео Кокэр. Нэг л олигтой тоглож өгөхгүй байгаа мань эрийг Рийдингийнхэн сонирхоод байгаа ч гэх шиг.

МанЮтдын Пол Скоулз. Хүүхэд ахуйдаа тоглож байсан Олдхам Атлетик клубтээ зодог тайлах хүсэлтэй гэж хэзээ нэгэн цагт ярьж байсан гэхийн. Хөгшин Фэрги түүнд дахин нэг жилийн гэрээ санал болгосон байхад энэ бодол нь дахиад л хойшлох байлгүй дээ.

Ромын франц Филипп Мэксэс. Английн багууд ташраараа хуйларч унаад байхад сонирхол алга гэж хэлж байсан мань эрийг Италийн гигантууд сэтгэл нийлсэн юм олж өгөөд нутагтаа зоохоор төлөвлөж байгаа гэнэ.

Дахиад л Вэстхамын тоглогч. Мэтью Апсон. Уг нь бол тийм ч муу хамгаалагч биш. Гэрээгээ жилжингээ хойшлуулж байгаа. Анхны хайр Арсенал нь санал тавьсан гэсэн сураг байгаа. Ер нь хаачих гээд байгаа хүн бэ чи?

Голланд Марк ван Боммэль. Милантай зургаахан сарын гэрээ үзэглэсэн нь энэ зун дуусна. Тоттэнхамын нөхөд түүнийг шохоорхож байна гэхийн. Милан гэрлэх санал тавьбал урай хашгараад л зурчихна биз дээ.

Дэвид Вон. DAVID VAUGHAN. Блакпүүлийнх. Чарли Адам ганцаараа эндхийн од нь юм биш гэнэ. Аа тэр бас ганцаараа гадагшаа зүтгээд байгаа нь ч биш гэнэ. Энэ хүү багаа ПЛ-д үлдээсэй гэхээсээ илүүтэйгээр өөрөө үлдчихье дээ гэсэн давхар бодолтой байгаа гэнэ. Михайл хүүд нэг бодол бий.

Марсэйлийн Тайеэ-Тайво. Зүүн жигүүрийн хамгаалагч, дэд ахлагч энэ залуу клуб болон фэнүүддээ баяртайгаа аль хэдийн хэлсэн гэнэ ээ. Нэг тийшээгээ явна тэгэхдээ одоогоор хаашаа явж байгаагаа хэлэхгүй гэж аалигүйтэж үзсэн байна. Ливерпүүлийнхэн түүнийг шохоорхож байсан сурагтай.

Зарим нэг нөхлийн нэрийг дурдаад өнгөрье.

Sebasstian Larsson, John Carew, Kevin Phillips, Gary Taylor-Fletcher, Matt Gilks, Jose Bosingwa, Manuel Almunia, Danny Murphy, Owen Hargreaves, Giles Barnes, Kieran Dyer, Stephen Caldwell.


Доорх сайтнаас өөриймсүүлэн бантагнасан Цогоо

Эх сурвалж: TOP TEN BOSMAN’S PUTTING PREMIER LEAGUE CLUBS ON ALERT THIS SUMMER
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Nomer 10 » Sat Apr 23, 2011 1:48 am

Хасагдах гэж байгаа багийн хүн шилдэг болсонд үнэхээр гайхаж бна даа гэж. Эсвэл тоглолт болгондоо тийм аймаар багаа чирээд байгаамуу. Би ч гэхдээ алхнуудын тоглолтыг бараг үзээгүй дээ. Уг нь Хитцэ ирээд баллаад эхэллээ л гээд байсан. Ба очоод давгүй байгаа сурагтай байсан. Коул мундаг даа. Ер нь тэгээд хэд хэдэн гайгүй хүн байхад ганцаараа алаад байсийм бх даа. Өмнө нь Роналдо, Жеррард, Рүүний гээд үнэхээр мундаг байсан хүмүүс л энэ шагналыг аваад байсан даа. Миний бодлоор Вида, Нани, Берба, Насри, Тэвэз, ван Перси, ван дер Ваарт, Бэйл гэсэн хүмүүсээс нэг нь авмаар юм аа.
Вида - Тэр байгаагүй бол Риогүй энэ олон тоглолтод манайх өчнөөн оноо алдаад одоо ЧЛ-ийн эрхийн төлөө шахуу л явж байсан байх даа.
Нани - Валенси гэмтэнгүүт энэ улирлын хамаг ачааны хүндийг үүрч яваа. Рүүнийгийн тоглолт гарах болсноос хойш харин мань хүний үүрэг харин жаахан бага болоод байгаа.
Берба - Хэдий бага тоглож байгаа ч мэргэн бууч болох гэж яваа хүн шүү дээ. Яахав нөгөө 2-оо бодвол хэдий гоол арвинтай ч роль нь арай бага жин дарна даа.
Насри - Буучид энэ улирал тайтлын төлөө анхнаасаа үзсэн нь зөвхөн түүний гавьяа гэж болно доо. Насри авсан бол би лав огт гайхахгүй байлаа.
Тэвэз - Шуудайнд хийсэн үхрийн эврийг араасаа чирч яваа хүн дээ. Тэвэз ороод ирэхээр Ситигийн тоглолт шал өөр темпээр явагдаад байдаг. Дээрээс нь мэргэн буучийн төлөө ширүүн үзэж байгаа ганц хүн.
ван Перси - Улирлын талд нь гэмтчихээд ирэнгүүт мундаг тоглоод эхэлсэн. Анхнаас нь тоглосон бол манай Бербаг ч гоолоороо хол хаях шинжтэй байсан даг аа.
ван дер Ваарт - Тэр гоолдох л юм бол баг нь хожигддоггүй болоод бнуу даа. Улирлын эхэнд ганган формтой байсан ч сүүлийн үед жаал алдагдаад байгаа. Гэхдээ л Спөрс ЧЛ-ийн квотод үзэж байгаа нь мань хүний салшгүй гавьяа даа.
Бэйл - Тоглогчид нь шилдэг өгсөн юм чинь сэтгүүлчид нь өгч яагаад болоогүйм бол. Рүүний ноднин 2-ууланг нь хамлуу даа. Тэгээд ч багаа одоогийн зэрэгт байхад Ваартаас дутахгүй рольтой байсан даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Olzii » Sat Apr 23, 2011 7:24 am

Наад шагнал чинь үндэсний үзэл нэвт ханхалсан л шагнал шдээ....

Юун Вида, Нани, Берба, Насри, Тевекз, РВП, ВДВ вэээ ? Дан гадаадынхан байшд наадуул чинь, NO шүү дээ ..... :ногоон:

Ноднин манай хар азарга яаж галзуурч, манайхыг чирж, дубль хийхэд хамгийн том гавьяа, хамгийн олон гоол хийж байлаа даа, тэгэхэд хэн авлаа .... :ногоон: Хамгийн сүүлийн тоглолтон дээр л 1 пенальт цохьсноос биш дан өөрийн хичээл зүтгэлээр авьяасаар гоолон бороо оруулж байлаа шд, бас манайх нөгөө нэг олон гоол оруулдаг рекорд этр гээд юмнууд тогтооход хамгийн их гавьяа байгуулсан хүн л байлаа шд, бас ГООЛ + АССИСТ гэсэн үзүүлэлтээр бол тасархай байсан, тэгсэн яасан ердөө л АНГЛИ БИШ.... :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Olzii » Sat Apr 23, 2011 7:31 am

1. Англи хүн байх
2. Үгүй бол Их Британийх байх
3. МанЮ-ынх байх

гэсэн шалгуур тавьдийм биш үү наад шагналд чинь :ногоон:

Түүхийг нь ч үзэхэд бараг 90% -г нь Англи, Шотланд, Уэлс хүмүүс авч. Роналдо, Анри гэсэн цөөхөн гаж сонголтуудтай :ногоон: сүүлийн 6 жилд 3 түрүүлсэн Челсигээс ердөө ганц Терри л авдаг, ядаж Ламбаад маань ч өгчихгүй л бгаа байхгүй юу. Тэгэхээр бараг ийм дараалалтай юм бна :ногоон:

1. МанЮ-ынх байх
2. Англи хүн байх
3. Үгүй бол Их Британийх байх
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby uuganaa_2491 » Sat Apr 23, 2011 2:02 pm

ха ха нээрээ ч тийм юмуу даа. Ноднин Дрогба биш Рууни авчиж билээ. тэгэхээр дээр хэлсэн унэн болж таарах нь
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

.::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby BaLuunZ » Sat Apr 23, 2011 8:52 pm

Тоглолтын хуваарь, үзэх холбоосууд
viewtopic.php?f=24&t=4672&start=0
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Ladykop » Mon Apr 25, 2011 2:43 pm

Энэ тойргийн сонин давхцал ч гэх юм уу нэг юм байна.
ПЛ-т Ливерппүүл 7 жил Бирмингэмийг хожиж чадахгүй байсны эцэст 7 жил хэт трик хийгээгүй байсан Максигийн ачаар хожжээ.
Торрес 1 сарын 22-ноос хойш гоол хийлгүй явсаар хагас сайнд гоол хийсэн бол Сандерланд 1,22-оос хойш хожил гээчийг үзэлгүй явсаар Торресыг гоол хийсэн өдр анхны хожлоо авсан байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby rednasca » Mon Apr 25, 2011 2:44 pm

ёстой нөгөө хамаарах уу? эс хамаарах уу? гэдэг чинь энэ байна даа... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby CB » Mon Apr 25, 2011 11:54 pm

Болдоо wrote:Энэ нөгөө PFA-ын шагналын талаар Овений твиттер дээрээ бичсэн зүйлс

I voted for Nasri as player of the first 6 months year and Wiltshire young player of the year. We definitely vote too early

Зүгээр л улирал дуусахад саналаа өгч болдоггүй юм байхдаа. Тэртэй тэргүй бүр сүүлд нь ялагчаа зарладийн байж :smile:

ps: Вилшерийн нэрийг би буруу бичээгүй шүү Овен буруу бичсэн :RD

Үүнийх нь дараа нэг баагий хэзээ санал өгснийг нь асуусан бсан. Тэгсэн 1-2 сарын үед л байх. Уг нь яг өдийд л санал хурааж бмаар бгаам. Тэхгүй бол эхний 5 сар сайн тоглосон хүн л шилдэг болчихдог гэж хариулсан бсан. Энэ өнгөрсөнтэй тэмцэгч Өлзий, Жакс мэтэд л яг таарах хариулт бна лээ.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby J@x » Mon Apr 25, 2011 11:58 pm

liverpoolfan wrote:Энэ тойргийн сонин давхцал ч гэх юм уу нэг юм байна.
ПЛ-т Ливерппүүл 7 жил Бирмингэмийг хожиж чадахгүй байсны эцэст 7 жил хэт трик хийгээгүй байсан Максигийн ачаар хожжээ.
Торрес 1 сарын 22-ноос хойш гоол хийлгүй явсаар хагас сайнд гоол хийсэн бол Сандерланд 1,22-оос хойш хожил гээчийг үзэлгүй явсаар Торресыг гоол хийсэн өдр анхны хожлоо авсан байна.

Торрес гоолдоогүй бол муурнууд доошоо унах байж шүү кк.

Зарим нэгэн нь аавынд суугаад ухаажаагүй бололтой ЛОЛ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby CB » Tue Apr 26, 2011 12:01 am

uuganaa_2491 wrote:ха ха нээрээ ч тийм юмуу даа. Ноднин Дрогба биш Рууни авчиж билээ. тэгэхээр дээр хэлсэн унэн болж таарах нь

Ццццццц. Ийм юманд итгээд л явж бдаг. 1, 2 сард санал хураагаад дуусчихдаг, өнгөрсөн жилийн эхний хагаст Рүүнийгийн форм ямар байсныг хальт ч болов гадарладагсан бол ийм юманд итгэмээргүй юмсан даа.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Tomroo_Kop » Tue Apr 26, 2011 1:35 am

Чампионшип-н талаар нэг сэдэв өнгөрсөн улирал нээсэн ч хайгаад олсонгүй. Энд л биччихээс...

44-р тойргийн дараах байдлаар QPR клуб 85 оноо Norwich клуб 80 оноогоор лигийн эхний 2 байранд. Харин Cardiff, Swansea, Reading, Nott'm Forest гэсэн багууд 3-6 байруудад яг одоогийн байдлаар хүснэгтэнд эрэмбэлэгдэж байна.

ПО-н сүүлчийн эрхийн төлөө жинхэнэ алаан болж байгаа бололтой. Nott'm Forest клуб 6 байранд 69 оноотой бичигдэж байгаа бол 2 оноо алдан Millwall , Burnley багууд нэхэж байна. Лийдс мөн 3 оноо алдан ПО-н сүүлчийн эрхийн төлөө хүчтэй тэмцсээр...

Image
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby NikkEi_Hotspur » Tue Apr 26, 2011 12:39 pm

Вест Хэм унаад зөрөөд Миллвол гараад ирвэл одоо яана даа

Кой ч будаа будаа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Mojul » Tue Apr 26, 2011 12:45 pm

CB wrote:
Болдоо wrote:Энэ нөгөө PFA-ын шагналын талаар Овений твиттер дээрээ бичсэн зүйлс

I voted for Nasri as player of the first 6 months year and Wiltshire young player of the year. We definitely vote too early

Зүгээр л улирал дуусахад саналаа өгч болдоггүй юм байхдаа. Тэртэй тэргүй бүр сүүлд нь ялагчаа зарладийн байж :smile:

ps: Вилшерийн нэрийг би буруу бичээгүй шүү Овен буруу бичсэн :RD

Үүнийх нь дараа нэг баагий хэзээ санал өгснийг нь асуусан бсан. Тэгсэн 1-2 сарын үед л байх. Уг нь яг өдийд л санал хурааж бмаар бгаам. Тэхгүй бол эхний 5 сар сайн тоглосон хүн л шилдэг болчихдог гэж хариулсан бсан. Энэ өнгөрсөнтэй тэмцэгч Өлзий, Жакс мэтэд л яг таарах хариулт бна лээ.

:eek:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby ТОНИ » Tue Apr 26, 2011 9:26 pm

Лийдс гараад ирээсэй. Таарабтын тоглолтийг ч дараа жил иx xараx бxдаа...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Tomroo_Kop » Tue Apr 26, 2011 9:36 pm

Toni_Kroos39 wrote:Лийдс гараад ирээсэй. Таарабтын тоглолтийг ч дараа жил иx xараx бxдаа...


Burnley, QPR гэсэн хэцүү 2 тоглолт хийх юм байна. Аз нь байвал ПО-н тоглолтонд оролцож магадгүй л юм
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Shaggy » Tue Apr 26, 2011 10:16 pm

Энэ QPR гараад ирвэл бас наймааны захыг хөмрөх байхдаа...

Лийдс бас л хурдан явж байна шүү... Энэ улиралд Чампионшипт орж ирсэн биз дээ... Тэгээд аз таараад дээшээ гарлаа ч гэсэн энэ тэндээс зээлсэн гарууд нь дараа жил яваад өгчих болхоор бас тогтож чадахгүй биз дээ...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Mr Chelski » Wed Apr 27, 2011 10:29 am

QPR дээшээ гарвал эзэн нь наймаанд 100 саяыг зарцуулна гэсэн байна лээ...
Chelsea FC,Detroit Pistons,Detroit Red Wings fan
User avatar
Mr Chelski
Язгууртан
Язгууртан
 
Posts: 335
Joined: Fri Dec 24, 2010 9:40 pm
Location: from Stamford Bridge

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby rednasca » Wed Apr 27, 2011 10:35 am

олигтой хүн тоож ирэхгүй шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Devil 7 » Wed Apr 27, 2011 10:52 am

Яагаад? ядаж л эхний жилдээ доошоо унахааргүй бүрэлдэхүүнтэй болно шдээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby WALCOTT » Wed Apr 27, 2011 10:57 am

энэ жил доошоо унах багуудийн гайгүй гарууд бол очих байлгүй..вест хэм этр унавал лийдст гоё юм болох нь дээ..доороос орж ирсэн багууд найрлах нь байншд
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby rednasca » Wed Apr 27, 2011 11:22 am

Уиган, Блэкпүүл, Уэстхэм унавал Паркер, Нзогбиа, Адам гэсэн нөхдүүдийг уургалж мэднэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Funky » Wed Apr 27, 2011 11:25 am

Гэхдээ л 100 бол 100 шдээ хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests