Page 18 of 21

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Tue Sep 20, 2011 9:56 am
by Gooner
-Энэ жил Манише/Португал/ тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.


:RD

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Tue Sep 27, 2011 11:48 pm
by ТӨӨГӨӨ
С1 ,Монгол тв-н 2 яг ижилхэн тоглолтууд гаргах юм бна. Үхлийн хэсэгт орсоны 1 сайхан юм нь тоглолтоо л шууд үзэх юм даа

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 12:32 am
by Devil 7
Манайх бол бараг гарахгүй юм шиг бнлээ дээ...Бэнфикаг талбай дээрээ хүлээж авахад л нэг гарч магадгүй

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 12:42 am
by Хашка
Энэ Балжка гуай ЦСК-гаа тувт ярьчих юм аа :|

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 12:53 am
by J@x
Болж л байна шдээ. Интерийг ер нь масс мэдэхээс хойш

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 1:48 am
by Могжоохон
Балжаа ах боож үхэх нь ээ хэхэхэхэ

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 2:13 am
by Билгүүдэй
вагнер гоолдоогүй бол предиктор таарах блаа :|

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 3:31 am
by Могжоохон
...Амтай болгон Ситиг магтаад байхаар нь Балжаа ахынх нь дотор жаахан арзас хийсэндээ ингээд хэлчихлээ...

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 11:05 am
by goalman
С1-ийн тайлбарлагч нар нээрээ арай бишээ...Худлаа л хашгчисан хүмүүс байхийн...Одоо болтол тайлбарлаж сураагүй л байна лээ...Харин тэр Монгол телевизийн тайлбарлагч харин элдэв янзын балай юм яриад байхгүй ядахнаа л намуухан хоолойтой чихэнд амар...

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 12:54 pm
by У.Тэмүүжин
өнөөдөр с1-ээр ямар тоглолт гаргахыг мэдэх хүн бна уу? чэлси лав гарахгүй гэсэн..

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 1:00 pm
by Хашка
Тэр монгол тв-ийн нэг тайлбарлагч нь Ганбаа ах байсан уу үгүй юу?

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 4:52 pm
by pele
Монгол ТВ-ээр тоглолт гаргаж байна уу

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 5:08 pm
by Jo_amka
С1
23:30 Зенит-Порто
02:15 Арсенал-Олимпиакос
Монгол ТВ
00:00 Зенит-Порто
02:45 Марсель-Дортмунд

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 6:26 pm
by pele
с1 -ээр
23:30 Аваргуудын лиги Зенит - Порто Шууд
01:45 Аваргуудийн лигийн эргэн тойронд
02:15 Аваргуудын лиги Валенсиа - Челси Шууд

гого.мн дээр ийм л хуваарь байх юм

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 6:29 pm
by Могжоохон
Техникийн боломж бололцоогүй болчоод өөр тоглолт гаргаж байгаа гэсээн

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 7:06 pm
by Nova
Манайх гарах юм уу үгүй юмуу??

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Wed Sep 28, 2011 9:00 pm
by Хулганаа
валэнсиа чэлси нь зүгээр дээ

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Mon Oct 17, 2011 12:43 pm
by Jo_amka
Мягмар 10/18
23:45 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. ЦСКА-Трабзонспор. Шууд
02:15 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Реал-Лион. Шууд
Лхагва 10/19
14:30 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Ман Сити- Вийяреал
02:15 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт.Марсель-Арсенал. Шууд
Пүрэв 10/20
14:30 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Шахтар- Зенит

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Tue Oct 18, 2011 10:52 pm
by e_nhee
Jo_amka wrote:Мягмар 10/18
23:45 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. ЦСКА-Трабзонспор. Шууд
02:15 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Реал-Лион. Шууд
Лхагва 10/19
14:30 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Ман Сити- Вийяреал
02:15 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт.Марсель-Арсенал. Шууд
Пүрэв 10/20
14:30 ЕХХ-ны Аваргуудын лигийн хэсгийн тоглолт. Шахтар- Зенит



Ямар гоё вэээ. Трабзон - ы тоглолт с1-р гарна.

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 3:38 pm
by У.Тэмүүжин
“С1” телевизийн спортын албанд
гомдол гаргах нь:

Бид Монголын нийт Арсеналын фанатуудын өмнөөс энэхүү гомдлыг бичиж байна. Танай телевиз Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн буюу “Аваргуудын Лиг”-ийг Монголдоо албан ёсоор гаргаж байгаа нь сайшаалтай. Гэвч шууд тоглолтыг тайлбарлаж буй тайлбарлагч Балжиннямын зүгээс дараах алдаа дутагдлыг гаргаж байна:

1. Хэт нэг талыг барьж хөлбөмбөгийг тайлбарлаж байна
2. Өөрийн дэмждэггүй багуудыг “доош нь хийж” доромжилж байна
3.Үзэгчдийг үл хүндэтгэж байна.

Дээрх зөрчлүүд удаа дараа давтагдсан бөгөөд хамгийн сүүлийн жишээ гэхэд 2011 оны 10-р сарын 20-ны шөнө Марсель – Арсенал тоглолтод тайлбарлагч Балжинням хэт нэг талыг барьж тайлбарлан, улмаар Арсеналын фанатуудыг үл хүндэтгэн, Арсенал клубын тухай сайн мэдэхгүй хэрнээ нэр төрийг унагахаар олон зүйлийг хэлсэн. Жишээ нь “Арсенал бол аваргуудын лигийн шилдэг 32-т л ордог баг”, Фабрегас, Насригаа явуулчаад Артета, Бенаёонг авсан нь ёстой **н** шийдвэр гэх мэт. Мөн 19 настай жигүүрийн хамгаалагч Карл Женкинсон гэдэг залуу тоглогчийг элдэв муугаар хэлж байсан. Ийнхүү билиг танхай авирлаж хүссэн болгоноо хэлж байсан нь спортын тайлбарлагч хүнд байж болохгүй зүйл билээ.
Мэдээж хэн ч дэмждэг багийнхаа муулахыг зүгээр сонсоод танай нэвтрүүлгийг үзээд суухгүй нь ойлгомжтой шүү дээ. Тайлбарлагч Балжиннямын энэхүү хариуцлагагүй байдлаас болж “С1” телевизийн спортын албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Монголын Арсеналын хөгжөөн дэмжигчдийн нээлттэй групп-н зүгээс тайлбарлагч Балжиннямд дараах арга хэмжээг авч өгөхийг шаардаж байна.

1. Балжинням хэмээх тайлбарлагчийг Аваргуудын Лигийн дараагийн тойргийн тоглолтод Арсеналын нийт хөгжөөн дэмжигчдээс уучлалт гуйх
2. Аливаа тоглолтыг хэт нэг талыг барьж тайлбарлахгүй байлгах.
3. Үзэгчдийг хүндэтгэж ажиллах.

Монголын Арсеналын хөгжөөн дэмжигчдийн Фэйсбүүк дэх нээлттэй группын гишүүд.
Facebook.com/Монголын их буучид гэсэн группээр бидэнтэй харилцана уу

http://www.facebook.com/groups/206599686047312/

гэсэн гомдол гаргаж бгаан бна..

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 3:42 pm
by WALCOTT
одоо нөгөө гарууд нь дахиж арсеналийн тоглолтийг гаргахгүй байхдаа яандаа

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 4:51 pm
by chegevara
Балжаа ахаас өөр олигтой тайлбарлачих хүн Монголд байдаг юмуу тийм л их дургүй чинь хүрээд байгаа юм бол орос хятад сувгуудаар үзээч.

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 4:56 pm
by У.Тэмүүжин
аргаа ядаад тэгсэн л дээ.. тэгээд ч наад гомдолыг чинь би гаргаагүй..

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 5:04 pm
by chegevara
El Payaso wrote:надад уг нь тайлбарлагчид нэг их олон долоон юм ярилгүй талбай дээр болж байгаа үйл явдлаа яриад явчихад зүгээр юм шиг санагддаг юм... хүн хүн ондоо л тайлбар хүсдэг юм болов уу даа... тэгээд мэдээж мэдээлэл нь үнэн зөв байх хэрэгтэй байх...

Азийн аваргын тэмцээнийг тайлбарласан Тв5-ын сөөсгөр залуу яг тэгж тайлбарладын байна лээ. Илүү дутуу юм ярихгүй яг тоглолтоо л *ярина*

Re: С1 тв-р Аваргуудын лиг 2010/11...

PostPosted: Fri Oct 21, 2011 5:07 pm
by chegevara
JJ.man wrote:аргаа ядаад тэгсэн л дээ.. тэгээд ч наад гомдолыг чинь би гаргаагүй..

Ямар ч байсан Балжаа ах бол Монголдоо л хамгийн гайгүй тайлбарлагч нь.