Athletic

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Sun Jan 30, 2011 8:22 pm

Ideree22 wrote:Mуниан хаана нь тоглоод байгаан

зүүн хагасаар тоглож байгаа..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Jan 31, 2011 2:57 am

За үнэхээр сайхан хожил авлаа.. Евро лигийн байраа хадгалж үлдлэ, Форланы манайд гоолддог цувралыг зогсоолоо, Токэро улирлын анхны гоолоо хийлээ гээл гайхалтай тоглолт боллоо..
Токэро сайн байна аа, Ираолагийн жигүүрээс өгсөн дамжуулалтуудыг чулуу болгож дублдлээ. Ингээд нэг формоо олоод гоолдоод эхэлбэл ч цөмийн зэвсэг л гэсэн үг
Ираола энэ жил манайхаас хамгийн сайн формтой байгаа тоглогч гээд хэлчихэд буруудахгүй болов уу, Токэро энэ 2ын нэг нь саяын тоглолтын МоМ болох байх.. Токэро 2 гоол, Ираола 2 ассист
Ирайсосыг бас орхиж болохгүй ээ, хэдэн ч сэйв хийчихэв.. Форланы цохилтыг хаачихаад ёжтой инээж байна лээ хэхэ..

энэ тоглолтоос таалагдаагүй нь гэвэл:
-Шүүлт. Шүүгч эхнээсээ юу хийгээд байгаагаа мэдэхгүй юм шиг аашилж эхэлсэн, Пэрэад улаан өгдөг арай хэтрүүлсэн санагдсан, пэналт байхад л хангалттай юман дээр.. Тэр улаан бол Атлэтикогийн хожигдолд чухал хувь нэмэр оруулсан л даа. Пэрэа байхгүй болохоор Токэро илүү чөлөөтэй тоглох боломжтой болсон.. Тэгснээ дараа нь Атлетикогийн талд шүүж энэ тэр (mannn ...
-Лорентэ. Лорентэ пэналт цохих ёсгүй.. Давид Лопезын урдуур орж пэналт цохисон нь орсонгүй ээ.. энэ пэналтаас олон зүйл шийдэгдэж болох байсан.. Евро лигийн байраа алдах гээд байхад аз туршсан юм хийж байдаг. Өмнө нь хэчнээн 11 алдсанаа бодоогүй л юм байхдаа.. Өмнөх тоглолтуудад Капарос, Сан Хосегоор цохиулаад байсан.. Бас Давид Лопез гэж сайн цохьдог тоглогч байхад Лорентэ өөрөө цохьсон нь хувийн амжилтаа бодсон мэт харагдаж байлаа гэж.. Флоп

За за ямар ч байсан манайх хожсон.. 2р үед Атлетигийн фэнүүд ихэнх нь гараад явчихсан хойгууд хаалгыг нь сайхан нүдсэн дээ :ногоон:

Атлетико 0 - 2 Атлетик
--- Токеро 45+1, 63

гараанд---------------Ирайсос
Ираола--------Сан Хосе-------Экиса------Кой
Д.Лопез--------Гурпэги-----Хавимар------Муниайн
-----------------Токэро------Лорентэ
сэлгээгээр: Орбайс /Гурпэги 57/, Итураспе /Токэро 71/, Сусаета /Муниайн 83/
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby hosko » Mon Jan 31, 2011 12:24 pm

Лорэнтэ торгууль алдсан юм биз дээ.... Яахав нөхөр бас гоолын тоогоо нэмчих гээд л би хусчий гээ биз...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Jan 31, 2011 3:20 pm

Байдал тэрнээс ноцтой байгаа бололтой. Эль Коррео дээр тэд яг тоглоомоо булаацалдаж байгаа хүүхдүүд шиг байсан гэж бичсэн байна.. Капарос ч энэ явдалд их дургүйцсан гэнэ. Түүний зааж өгсөн хүн нь Давид Лопез байсан. Гэтэл Муниайн түрүүлж бөмбөг аваад надаар цохиулчих гэсиймуудаа.. Лопез, Муниайныг болиулаад байж байтал Лорентэ орж ирээд би өөрөө цохино гэж.. Харин Лопез өөдөөс нь испаниар одоо миний ээлж шдээ гэж хэлснийг нь хаалганы ард байсан сэтгүүлч нар сонссон гэж байна. ХавиМар, Кой, Муниайн энэ хэд Лорентэг битгий цохь гэж ятгаад бараагүй гэнэ.. Лорентэ зөрүүдэлсээр байгаал алдсан. Лорэнтэ өмнө нь цохисон 4н ч пеналтаа хийсгэчихсэн гэж байгаа.
Манайд сүүлийн жилүүдэд 11 сайн цохьдог тоглогч их үгүйлэгдэж байгаа, 5 пеналти бүрээс 2ыг нь алддаг гэсэн тааруухан үзүүлэлттэй байгаан байна. Ялангуяа өнгөрсөн улиралд манайх алдсан пеналтуудаа оруулсан байсан бол өдийд Евро лигт тоглоод байж байх боломжтой байсан.
Тоглолтын дараагаар Муниайн, Д.Лопез нар Лорентэг багийнхан луугаа уурлаж хашгачиж байсан гэсэн бол Лорентэ, тэд намайг сандаргаад байсаншд гэж гомдолложээ..
Миний ойлгосноор ийм л байна..

Image
Муниайн: дэмий юм бишүү,
Лорэнтэ: Би мэдэж байна аа

Image
Кой: Чи алддаг шдээ,
Лорентэ: Чи яаж тэр Рейэсээ хамгаалахаа л бод

Image

Image
Лорентэ: ...
:drunk:
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Jan 31, 2011 4:45 pm

Андэр Хэрэраг 7,5саяаар авахаар болж. Андэр, Сарагосагаа улирлын дундаас орхиж явахыг хүсэхгүй байгаа тул зун хүртэл үлдэх юм гэнэ.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby spain man » Mon Jan 31, 2011 4:50 pm

Хаха... хөгжилтэй юм болжээ... Ллорэнтэ ч бас амбицтай гар бна шүү...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: .:Athletic:. 2010-11

Postby Realist » Mon Jan 31, 2011 4:56 pm

Амбицийг нь баг нь багтааж шингээхгүй байгаа бол Мадридад хүрээд ирээ залуу минь.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .:Athletic:. 2010-11

Postby spain man » Mon Jan 31, 2011 4:58 pm

Юу вэ Реалист минь... Ийм хүн хангалттай байхад даа..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: .:Athletic:. 2010-11

Postby Realist » Mon Jan 31, 2011 5:02 pm

Моу-ын 1-р сонголт болоод байсан шт, тэрнээс ч би түүнд дуртай бишэлдээ.
Тэгээд Ллоренте биш бол хэнийг гэж?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .:Athletic:. 2010-11

Postby Cule » Mon Jan 31, 2011 5:03 pm

Тасархай диалоги... :-o
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: .:Athletic:. 2010-11

Postby Realist » Mon Jan 31, 2011 5:07 pm

Хаха эд нар 7 оноогоор тасраад их жаргалтай байнаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Sun Feb 06, 2011 4:25 am

Image
Спортин Гихоныг 3-0длээ. Лигид 4 дараалаад хожчихлоо.
Муниайн маань Спортингийн хамгаалагчдаар тоглоод хаячихсан.. 2дах гоолын ассист, 3дахь гоол дээр Сусаетад гаргаж өгдөг 2 бол тасархай..
Токеро, хаалгачын өөдөөс 1в1 гарч ирээд алдсаныг эс тооцвол сайн тоглосон. Жинхэнэ хөдөлмөрч тоглогч, хаа л бол хаана гүйж байдаг...
Энэ Экиса ч бас сайн байна шүү. Манай Б багт ухвал их л юм байгаан байна даа.. Дараагийн тоглолтоос сэлгээнд сууж таарах байх. Аморе гэмтэл нь эдгэрсэн учраас..
Ямар ч байсан Осио энэ зун явахаар болвол Экиса гэж хамгаалагч байгаа л юм байна..
Шинэ цэрэг Урко Вера сүүлд сэлгээгээр орж дэбютээ хийсэн.

гоолууд: http://www.youtube.com/watch?v=u4x1dStTa50

Атлетик 3 - 0 Спортинг

15' Грегори /Спортинг/ улаан ...
16' 1-0 Давид Лопез /пен/ - Лорентэ, Муниайн 2ын бөмбөгөө булаацалдаж байгааг дахин харахгүй нь бололтой :eek:
28' 2-0 Гайска Токэро /ассист: Муниайн/ - Ёооё Муниайн :ногоон:
73' 3-0 Фэрнандо Лорентэ /ассист: Сусаета/ - Сусаета, Лопезд алдсан байраа эргүүлж авах гээл. Лорентэд сайхан бэлдэж өгсөн. Лорентэгийн энэ улирлын 13дахь гоол

-------------------Ирайсос
Ираола-----Сан Хосе----Экиса------Кой
Д.Лопез----Гурпэги-----Орбайс----Муниайн
---------------Токэро----Лорентэ
Токэро (Сусаета 66'); Муниайн (Урко 75'); Орбайс (Итураспе 80')

Эспаньол хожигдоод манай доор орчихож.. Эндээс ЧЛ ямар ойрхон харагдаж байнаа :aain: :)
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby rednasca » Sun Feb 06, 2011 4:36 am

чиний бичлэгүүдийн ачаар танай багт дуртай болоод байгаа шдээ...
амжилт хүсье...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Sun Feb 06, 2011 4:50 pm

:eek: :eek:

Гоол болон ассистууд. 22 тойргийн дараагаар

Name......................................................G...A

Fernando Llorente.................................13...0

Igor Gabilondo........................................5...3
Andoni Iraola..........................................2...6
David Lopez............................................3...4
Javier Martinez.......................................4...1

Gaizka Toquero.......................................3...1
Iker Muniain............................................2...1
Mikel San Jose........................................2...0
Carlos Gurpegui......................................2...0
Oscar De Marcos.....................................0...2
Igor Martinez..........................................0...2
Markel Susaeta.......................................0...2

Inigo Perez.............................................1...0
Pablo Orbaiz...........................................0...1
Ander Iturraspe.......................................0...1
Jon Aurtenetxe........................................0...1
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Feb 14, 2011 5:29 pm

Энэ тойрогт Атлетико, Сэвийя, Эспаниол, Вийяреал энэ хэд бүгд хожигдлоо.
Манайх, Майоркагаа хожчихвол 5р байраа бат болгоод авна. Хожиж чадахгүй бол дараагийн тойргуудад хэцүү тоглолтууд хүлээж байгаа. Нилээд оноо алдах байх
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Feb 21, 2011 9:51 am

Оноо авч чадаагүй ч 5р байрандаа хэвээр үлдлээ. Манайхан сайн тогложээ. Койкилигийн талаар 2 гоол алдчихаж. Муниайныг сэлгээгээр оруулсан нь дэмий юм болчихов уу даа. Габилондо, Муниайныг бодвол хамгаалалтанд илүү хэрэгтэй тоглогч. Байж байсан бол Койд туслаад зүгээр байсан юм..
Ираола шар аваад дараагийн тоглолыг өнжихөөр болж. Бэлтгэл дээр Дэ Маркосыг хойш нь татаж РБ-аар тоглуулаад байгаа гэсэн одоо л харах боломж гарах нь дээ.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Feb 28, 2011 11:34 am

ЧЛ худлаа болж байх шиг байна даа, ЕЛ тэйгээ л үлдчихвэл болчихож байгаам.. Сая Валенсиаг хожиж явж байгаад хожигдлоо.
Токэрогийн дамжуулалтыг, Лорэнтэ хаалганы урд нухаж байгаал гоолдож. Ингээд нийт 14 гоолтой болж байна. Өмнөх улиралд хийсэн гоолын тоотой нь тэнцлээ.
Дэ Маркос фүлбакаар муугүй тоглосон бололтой. Ираолаг зарим тоглолтонд амрааж байх нөөцний тоглогч хэрэгтэй байсан юм. Тэр нь энэ Дэ Маркос болж байх шиг байна.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Mon Feb 28, 2011 11:43 am

Llorente: "I'm tired of players like Navarro"
Наварро ёстой хогийн тоглосон.. Манай хүнийг нэлээд уурлуулсан бололтой.
Тохойлдоол яваад байхад эргүү шүүгч нь шар ч байхгүй шүү.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Thu Mar 03, 2011 2:56 pm

Зарагозагийн талбайгаас хоосон буцаж ирэх шив.. Иймэрхүү байдлаар тогловол юун ЕЛ л юм байна даа.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby fd11 » Thu Mar 03, 2011 2:56 pm

Зүүн жигүүрийн хамгаалалт гэж бөөн асуудал байна аа. Дэл Орног явснас хойш энэ байрлалд олигтой сайн тоглочих хүнгүй л байна. Хавьер Касас, Микел Балензиага, Кой, Кастило бүр Дэл Орног дахиж авчраад ч тус болоогүй. Хамгийн боломжийн тоглосон нь энэ Койкили л болох байх. Энэ улиралд арай гайгүй болох болов уу гэсэн эхлээд Ауртэнэчэ боломжийн тоглож байгаад гэмтчихсэн, Кой сүүлийн тоглолтуудад маш муу байгаа, Балензиагад сая боломж олгоод бас л муу тоглож.. Энэ байранд тоглодог хүмүүс бол хар мянга байна шд манайд, гэхдээ аль нь ч хангалттай сайн байж чадахгүй юм.. Юу ч гэсэн Кастилод боломж өгмөөр байна. Аморебиэта бас ЛБээр тоглочихно, болохгүй бол туршлагатайгаар нь Габилондог хойш нь татаад үзэх хэрэгтэй.. Зунаас Монреалыг авах гээд үзвэл буруудахгүй л байх, өөр багт алдаж байсанаас.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: .:Athletic:. 2010-11

Postby j007casper » Sun Mar 06, 2011 12:57 am

fd11 wrote:Зарагозагийн талбайгаас хоосон буцаж ирэх шив.. Иймэрхүү байдлаар тогловол юун ЕЛ л юм байна даа.

3т орох боломж алга уу?
Real Madrid Coming Soon in 2011
User avatar
j007casper
 
Posts: 48
Joined: Thu Dec 23, 2010 7:16 pm
Location: Santiago Bernabeu

Re: Athletic

Postby fd11 » Mon Mar 07, 2011 3:19 pm

Image
Сэвиллийг талбай дээрээ 2-0дсэн. Маш хэрэгтэй хожил авлаа.
4 дараалсан хожигдлын цувралаа зогсоосон бас 5р байраа эргүүлж авсан. Хэрэв хожигдсон бол 8луу унах байв шд.
Манайхан жигд сайн тоглож хожлоо. Ирайзоз хаалган дээр бат байсан. Хамгаалалтын хэд ч сүртэй том алдаа гаргасангүй. Фүллбакууд маань гоолууд ороход гол үүргийг гүйцэтгэсэн.
Гүрпэги, ХавиМар 2 төвд гарахаар манайх их сайн тоглох юм.. Хамгаалалтанд ч их тус болсон доо энэ 2. Давид Лопез баруун жигүүрт тааруухан тоглосон ч булан, фрийкикүүд нь багт их хэрэгтэй байлаа.
Урд Токэро эхний үед нэлээд бужигнуулж байгаад 2р үеийн эхэнд гэмтээд гарсан. Оронд нь Дэ Маркос орж ирээд Токэрогоос ч илүү ихээр Сэвиллийнхнийг сандаргалаа.. Хаа л бол хаана тоглочихдог тоглогч шүү, энэ Дэ Маркос - довтлогч, зүүн баруун жигүүрийн хагас, баруун жигүүрийн хамгаалагч гээл
Сэвилл сөрөг хийж манайхыг алчих гээл байлаа.. гэхдээ Кой сайн тоглож Навасыг нэг их давраасангүй :RD

Манай 11: -----Ирайзоз
Ираола---Сан Хосе---Экиза---Кой
Д.Лопез---Гурпэги---ХавиМар---Муниайн
------------Токеро---Лорэнтэ
Сэлгээгээр: Дэ Маркос(Токеро 47'), Орбайз(Д.Лопез 78'), Габилондо(Муниайн 83')

1-0 Фазио (og) Койгийн өгсөн пассыг Лорэнтэ мэдсэн юм шиг хүрэлгүй өнгөрөөхөд бөмбөг цаана нь байсан Фазиогийн өвдгөнд ойж орсон гоол. :ногоон:
Энэ гоолд Муниайн, Навасаас бөмбөг тасалж довтолгооны эхлэлийг тавьсан :-D
2-0 Ираола (пен) Эскудэ, Дэ Маркосыг 16 дотор унагаад... Ираола ч гоё цохисон..

Евро лигийн 3н эрхийн төлөө
5. Атлетик ----- 41
6. Эспаниол ---- 40
7. Атлетико ---- 38
8. Сэвилла ----- 38
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Athletic

Postby fd11 » Wed Mar 09, 2011 11:01 pm

Иниго Пэрэзийг Huesca руу зээлж байгаан байна. Энд талбайд гарах боломж бараг олдохгүй байсан л даа. Сегундад сайн тоглоод эргээд ирнэ биз
Гайзка Токерогийн гэмтэл түүнийг гурван долоо хоног талбайд гарахааргүй болгож. Дэ Маркосыг тоглуулбал Токерог бол орлочихно л гэж найдаад байгаа.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Athletic

Postby fd11 » Tue Mar 15, 2011 2:14 pm

Гэтафэ 2-2 Атлетик

58' 1-0 Ману Дэл Морал
69' 1-1 Ману Дэл Морал (og)
84' 2-1 Ману Дэл Морал
93' 2-2 Урко Вэра

Урко Вэра :-D тоглолт дуусч байхад гоолдоол тэнцээ авчирлаа.
Image

✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Athletic

Postby fd11 » Fri Mar 18, 2011 11:48 pm

Дэл Боске дараагийн тоглолтондоо манайхаас Ираола, Хавимар, Ллорэнтэ 3ыг дуудсан байна...
Image

Бас Муниайн, Сан Хосе болон энэ зун манайд ирж байгаа Андэр гэсэн тоглогчид u21т дуудагдаж
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests