Page 2 of 55

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 5:37 pm
by SHuRiK
Цогоо wrote:
Image



Тэр одоо Мхитарян уу? Гамлэтад тоглож байгаам шиг гарцым бэ? нэг хямарын сан тавиулмаар харагдчилаа байна ...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 5:41 pm
by CrossBonez
Бодоод байх нь ээ, ер нь карер нь Гамлеттай их төстэй юм биш үү? :ногоон:

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Tue Aug 07, 2018 9:04 pm
by Devil 7
Сократис бнашд
SHuRiK wrote:
Цогоо wrote:
Image



Тэр одоо Мхитарян уу? Гамлэтад тоглож байгаам шиг гарцым бэ? нэг хямарын сан тавиулмаар харагдчилаа байна ...


Sent from my SM-G920F using Tapatalk

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 08, 2018 12:42 am
by SHuRiK
за хэн ч байсан яахав ... өрөвдөлтэй царай байна

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 08, 2018 10:34 am
by Tomroo_Kop
Kроэнкэ Усмановын эзэмшдэг хувийг 550 сая фунтээр худалдаж авч байгаа юм уу даа. Орос Английн харилцаанаас үүдээд энэ наймааг болсон гэж таамаглаж...

Фэнүүд болон зарим нэг зодог тайлсан тоглогч нар чинь Кроэнкэ-г 100 хувь клубыг эзэмших болсонд нэлээн л сэтгэл дундуур байгаа юм шиг...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Wed Aug 08, 2018 4:06 pm
by Өсөхбаяр
усманов нь авсан бол Абра шиг амжилт руу хөтлөж магадгүй байсан байхаа

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri Aug 10, 2018 9:45 am
by Rozigoo
Perez-г овоо тоглуулаад байхаар нь ашиглах нь дээ гэж горьдсон тавиад туучдаг байнашд, Welbeck, Iwobi 2с илүү л баймаар юм ...

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Fri Aug 10, 2018 9:46 am
by Rozigoo
За хэнийг явуулмаар байна, тэр хүний Зурагаар Аватараа солий, OX-г тавьсан явсан, Jack-г тавьсан явсан ... whos next? :ногоон:

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sat Aug 11, 2018 10:47 pm
by Radiohead
Чэмбэрс Фулхам руу зээлээр явчихаж. Гараанд нь тоглож байна

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 7:56 pm
by Цогоо
Клубын ахлагч Кошиелни хэвээр гэнэ. Дээр хэлж байснаараа 5 ахлагчтай байхаар болж. Үлдсэн хэд нь Петр Чех, Аарон Рамзи, Мэсүт Өзил, Гранит Жака нар байх гэнэ.

Тэгэхээр өнөөдрийн гараанд Петр Чех гарах нь бараг тод бололтой. Бараг тэр нь ч дээр биз. Хөөрхий Бернд Лено урд насандаа ямар гэм хийсэн гэж Ман. Ситигийн өмнөөс дебюгээ хийх вэ дээ.

Зүүн ар дээр Монреал гэмтэлтэй, Коласинач бас гэмтэлтэй гээд байдаг. Эйнслей Мэйтланд-Найлс хүүг гаргах байх гэсэн чинь мань Эмэри Вэлбэкийг ч гаргаж магадгүй юм яриад суух юм. Ай мэдэхгүй.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 9:36 pm
by Оргил
лэно сайншдээ.ливэркүзэнд.байсан мөн биздээ.., гэрманаас гарсан ноэрт дарагдаж байгаа сайн хаалгачдын нэг..,

Sent from my LG-K430 using Tapatalk

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 10:25 pm
by Шепперд буш
Венгергуй улирал . Эхний тоглолт Сититэй байдаг нь ч юу билээ.Гараанд Чех Беллерин Мустафа Сократис Майтланд Гуендози Чака Рамсей Озиль Мики Абу гэж бна.Лака сэлгээнд.Ер нь сэлгээг харсан чинь овоо зузаан бна уу угуй юу.Нэг их удалгуй хэвтээд хэвтээд явчих вий.Ситиг нухчихвал сайхан бна даа хu.Монреал Кола 2 хэзээ бэртлээс ирэхийн.Миний бодлоор Леног шууд гараанд гаргамаар санагдхын.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 10:44 pm
by gremlin
Нээрээ ПЛ үзэж эхлэсэн цагаас хойш анх удаа Арсэнгүй Арсеналийг үзэх нь дээ.
Манай найз "Буучин" эвгүй ч юм шиг одоо тэгээд дасдаг л байх даа гэчихсэн ярьж байна.
Гоё тоглолт болох байх

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 11:35 pm
by Шепперд буш
Сане Бройне 2гараанд байхгүй гээд баярлаад сууж бтал ялгаагүй алуулжийшд новш гэж.Хэн довтолгоо эхлүүлэх гээд бгаа юм болоо.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 11:41 pm
by Gunner6
Гэндүзи таалагдаж байна шүү

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Sun Aug 12, 2018 11:48 pm
by Гансүх
Тааруухан хагас байлаа.
Стерлингд эдлүүллээ.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 12:35 am
by Гансүх
Баахан мэргэжлийн бус гарууд цуглуулчихсан аятай хамгаалалт дамжуулалт цохилт гээд бүтэлтэй юм байдаггүй дээ.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 12:53 am
by Шепперд буш
Нээрээ болж бгаа юм алга даа.Ганц гялтайх юм нь Артета блаа хө.Эхний гоол ороход ганцаараа баярласангүй.Силва гоолдоод Пэп Артетаг тэвэрсэн чинь уурлаад түлхээд бсан уу үгүй юу.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 2:01 am
by Radiohead
Энэ НУН нил туршлага гээд байсан тийм юм юу ч харагдсангүй. Бөмбөг дамжуулалт муутай юм. Чэлси дээр Шакагийн оронд Торейра гаргавал дээр юм байна даа. Гендүзи дажгүй санаачлагатай л байна. Өзил их л тааруу байлаа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 8:00 am
by Цогоо
Дасгалжуулагчаасаа авахуулаад хичнээн ч тоглогч дебюгээ хийж байгаа юм. Энэ зэргийн юм байлгүй дээ. Чехийг бөмбөг эзэмшихээр л дотор давчдаад бушуухан холдуулаасай гэж бодогдоод ерөөсөө хэцүү байлаа. Хэд хэдэн удаа аварсан ч бас зөрүүлээд хэд хэдэн удаа чанах шахлаа. Ай яа яа.

Тэгсэн чинь Ситигийн дараагийн гурван учраа нь шинээр дэвшиж гарч ирсэн гарууд, тэрний дараагийнх нь учраа өнгөрсөн улирлын гурван шинэков гэж байна шт хаха.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 8:09 am
by mazi
Хамгаалалт үнэн түгшүүртэй юмаа, хамгаалагч нар осолтой дамжуулалт их өгөх юмаа
Гендузи үнэхээр сайн тоглолоо
Озилыг бодуул чармайлттай мэрийлттэй блаа
хугацаа нилээн хэрэгтэй болох нь дээ

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 10:02 am
by Gunnerz
баг хөл гараа ололцоогүй учраа олоогүй л байна
авчирсан дундажууд нь өвгөнийхөөс муу шасс
зүгээр наад захын дамжуулалтууд үнэн худ

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 10:03 am
by mn_rocisky
бэлтгэл хийж байна гээд өдөржин гүйлгээд шагийг нь барцан юм биш үү хэхэ. Ямар ч ойлголцол алга. Нээлтийн тоглолт юм даа.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 10:26 am
by Цогоо
Ээ тэгээд хорин жилийн дэглэмийг хорь гучхан хоногт нам арилгана гэж юу байх вэ. Тэгээд ч өнгөрсөн улиралд хол тасархай түрүүлсэн багтай хаа очиж гайгүй л үзлээ гэж бодож байна.

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

PostPosted: Mon Aug 13, 2018 10:45 am
by mn_rocisky
Цогоо wrote:Ээ тэгээд хорин жилийн дэглэмийг хорь гучхан хоногт нам арилгана гэж юу байх вэ. Тэгээд ч өнгөрсөн улиралд хол тасархай түрүүлсэн багтай хаа очиж гайгүй л үзлээ гэж бодож байна.



Бас л өөрийгөө тайвруулж сурч дээ ах хэхэ.