Page 2 of 2

PostPosted: Thu Sep 21, 2006 1:19 pm
by horidol
Hffjhna gb,mgy

PostPosted: Thu Sep 21, 2006 2:45 pm
by chukcha2002
Barutogiin shagai yostoi evgui nugarchee

PostPosted: Fri Sep 22, 2006 1:35 pm
by traffic
21Grams wrote:[font=Georgia]Аки башо єрсєлдєєнтєй, сайхан болж байна./font]


Sedev deeree eniigee bichihgui yum uu?


[font=Tahoma]Энд бичсэн нь зєв биз.

Сvvлийн 3-н єдрийн барилдаан vзэж чадсангvй ээ. Єнєєдєр Ама Аса-д унаснаар тэмцээний тvрvv тодорхой болчихож. Хакухо бэлтгэл сайн хийгээгvй юм уу, ядарчихсан юм уу, нэг л сул байна. [/font]

PostPosted: Sat Sep 23, 2006 1:45 am
by bet20
Хакухо унаж ханадаггүй дээ энэ башё-д. Яах вэ. Баар нь гарч байгаа нь энэ юм байлгүй

PostPosted: Sat Sep 23, 2006 5:08 pm
by spain man
Avarga baawartai :-D Daraa alah heregtei :eek:

PostPosted: Sun Sep 24, 2006 4:49 pm
by traffic
Asa Hakuhotai hav baritsnaas barildaad ashiggui. Arai gej hayalaa.

PostPosted: Mon Sep 25, 2006 4:00 pm
by avarga
Hakuho daraa saraas l her uzeh bol? Ene sar shig uzvel ch hetsuu l bna daa.

PostPosted: Mon Sep 25, 2006 11:46 pm
by 21Grams
[font=Tahoma]
Ozeki Hakuhou has been diagnosed with a bruised right knee joint and will be resting for three weeks. It appears he was injured on day 1 during his bout with Kisenosato, and harbored the injury throughout the basho, finishing it with a dismal 8-7 record. There was some fear of a more serious injury, but the MRI showed no ligament damage. The attending physician said it wasn't a career threatening injury, but believed Hakuhou may not be able to do any serious keiko before arriving in Kyushu.
[/font]

http://www.sumoforum.net/forums/index.php?showforum=4

PostPosted: Tue Sep 26, 2006 12:10 pm
by traffic
Tegvel muu barildaagui, harin sain barildsan yum baina.

PostPosted: Wed Sep 27, 2006 5:49 pm
by avarga
Аварга амласнаа биелvvлдэг

Ж.БАТМӨНХ (2006.09.27)


Их сvмогийн 69 дэх ёкозvна, энэ цагийн зургаа дахь озэки тєрсєнгvй

Єнєєдєр 26 насны босгыг алхаж буй их аварга Асашёорюv макvvчи зиндаанд 18 дахиа тvрvvлж, тєрсєн єдєртєє сайхан бэлэг барилаа. Токио хотын “Рёогокv Кокvгикан” ордонд 15 єдєр vргэлжилсэн Аки башёд тэрбээр 13 давж, хоёр унасан амжилтаар эзэн хааны цомыг ээлжит удаагаа гардсан юм.

Аки башё эхлэхийн ємнє ёкозvна Асашёорюv “Би энэ жил Токиогийн тэмцээнд тvрvvлсэнгvй. Тэгэхээр “Кокvгикан” ордонд болж буй 2006 оны сvvлчийн тэмцээн Аки башёд заавал тvрvvлнэ” хэмээж байсан юм. Yнэхээр ч тэр амласандаа хvрч, башё єндєрлєхєєс нэг хоногийн ємнє тvрvvлэх болзлыг хангасан.

Тэрбээр ийнхvv 18 тvрvvлэхдээ 12-ыг нь сvvлчийн єдрийн барилдааны vр дvнгээс хамааралгvй авлаа. Энэ удаа 14 дэх єдєр барилдахаасаа ємнє буюу ойрын нэхэгч Ама озэки Точиазvмад унасны дараа эзэн хааны цомыг гардах нь тодорхой болсон. Сvvлчийн єдєр Асашёорюv энэ жил албан ёсны барилдаанд ялж vзээгvй озэки Хакvхог шороодуулсан юм.

“Батлуулаагvй сайд” цом гардууллаа
Хэд хоногийн ємнє Японы Либерал Ардчилсан намын сонгууль болж, сайд нарын зєвлєлийн ерєнхий нарийн бичгийн дарга асан Шинзо Абэ тэргvvнээр сонгогдсон. Тус нам парламентад хамгийн олон суудалтай, засгийн эрхийг барьдаг ажээ. Тиймээс Ш.Абэгийн єдгєєгийн Ерєнхий сайд Ж.Коизvмиг залгамжлан, засгийн газрын тэргvvн болох vvд нь нээгдсэн юм.

Японы улс тєр хєдєлгєєнд орсон энэ vед дараагийн хvнд халаагаа єгєх нь тодорхой болсон Ж.Коизvми мэргэжлийн сvмод их ач холбогдол єгч, Аки башёгийн тvрvv бєхєд Ерєнхий сайдын нэрэмжит цомыг сvvлчийн удаа гардуулах хvсэлтэй буйгаа илэрхийлсэн. Гэвч засгийн газрын тэргvvнээр сонгогдох нь тодорхой ч хараахан батлагдаагvй Шинзо Абэ Аки башёгийн сvvлчийн єдєр “Кокvгикан” ордонд очиж, их аварга Асашёорюvд цом гардууллаа.

Тэрбээр ємнє нь Ерєнхий сайдыг орлож хэд хэдэн удаа энэ vvргийг гvйцэтгэсэн “туршлагатай” нэгэн юм. Уг цом 40,8 кг жинтэй бєгєєд шагнал гардуулах ёслолын дараа Абэ “Єнєєдєр энэ цом урьд урьдынхаас хvнд байсан” хэмээжээ.

Кэншё далбааны дээд амжилт
Макvvчигийн бєхчvvдийн барилдааны vеэр ивээн тэтгэгч компаниуд бооцоо хэлбэрээр єєрсдийн байгууллагын сурталчилгаагаа явуулдаг нь кэншё далбаа юм. Нэг далбаанд 60 мянган иен дагалддаг агаад таван мянга нь сvмогийн холбооны дансанд орж, vлдсэн нь ялсан бєхийн мэдэлд очдог. Гэхдээ 30 мянгыг нь бэлнээр олгож, 25 мянга нь тухайн бєхийн тэтгэврийн дансанд ордог юм.

Сvvлийн vед кэншё далбааны тоо башё бvрт нэмэгдэж, дээд амжилт тогтоосоор байгаа билээ. Тухайлбал, нэг барилдаанд гарсан кэншёгийн тоо жилийн ємнє Асашёорюv-Точиазvмагийн тулаанд 49 гарсан нь дээд амжилт байсан. Тэр vед сvмогийн холбооноос “байгууллагууд кэншё гаргах сонирхол нэмэгдэх хандлагатай. Бооцооны далбаа олшрох тусам барилдааны хугацаа сунжирч магадгvй нь. Тиймээс нэг барилдаанд гарах кэншёны дээд хязгаарыг 50 болголоо” хэмээсэн.

Гэвч Аки башёгийн сvvлийн єдрийн барилдаанд тогтоосон хязгаарыг давж, 51 кэншё гарлаа. Их аварга Асашёорюv озэки Хакvхог ялснаар нэг дор 1,53 сая иен авсан.

Сvмогийн холбооны тэргvvн Китаноvмигаас яагаад тогтоосон хязгаарыг давсныг асуухад “Кэншё олон гарах тусам бєхчvvдийн ялах хvсэл нэмэгдэнэ. Тиймээс 51 далбаа гарахыг зєвшєєрсєн” хэмээсэн байна.

Мєн Аки башёгийн 15 єдєр нийт 1021 кэншё гарч бvх vеийн дээд амжилтыг тогтоолоо. Ємнє нь нэг далбааг 10 мянган иен дагалддаг байхад 1964 оны хацv башёд 1003 кэншё гарсан нь рекорд байжээ. Харин єдгєєгийн тогтолцоонд шилжсэн 1991 оны Харv башёгоос хойш кэншё анх удаа 1000-ыг давсан нь энэ. Энэ оны тавдугаар сард 978 кэншё гарсан нь шинэ тогтолцооны дээд амжилт байсан.

Хамгийн олон кэншё авсан бєхчvvд
1.Асашёорюv-249 (13,695.000 иен)
2.Чиётайкай-108 (5,940.000)
3.Хакvхо-66 (3,630.000)
4.Котоошюv-65 (3,575.000)
5.Точиазvма-62 (3,410.000)
6.Кисэносато-61 (3,355.000)
7.Рохо-49 (2,695.000)
Такамисакари-49 (2,695.000)
9.Миябияма-37 (2,035.000)
10.Котомицvки-32 (1,760.000)

Их аваргын “дарангуйлал“

Нэгэн vед тодрон гарч, бие биеэ ирлэн байсан Асашёорюv, Котомицvки нарын єнєєгийн тvвшин эрс зєрvvтэй. Асашёорюv аварга болж, Котомицvки дээд хэсэгт тогтмол байдгаас энэ хоёр бєх башё бvрт хvч vздэг. Аки башёд ээлжит удаагаа хоорондоо таарахад “уламжлал”-ын дагуу их аварга давсан билээ.

Ингэснээр Асашёорюv Котомицvкиг 22 дараалан ялж буй аж. Нэг бєхийг ийн “дарсан” амжилтаараа ёкозvна сvмогийн тvvхэнд тавдугаарт орж байна. Котомицvки хамгийн сvvлд, 2002 оны есдvгээр сард эзэн хааны цомыг гардсан тэмцээндээ Асашёорюvг ялж байсан юм.

Нэг бєхийг ийн удаан хугацаанд “дарангуйлсан” vзvvлэлтээр єдгєєгийн сvмогийн холбооны тэргvvн Китаноvми ёкозvна єєрийн хvчтэй єрсєлдєгчдийн нэг озэки Точихикариг 29 дараалан ялсан амжилтаар эзэмшдэг.

Ёкозvна Асашёорюv 14 дэх єдрийн барилдаанд озэки Чиётайкайд “vсдvvлж” унаснаар, “цvппаригийн хаан”-ыг дараалан ялсан тоо нь найм дээр зогссон юм.

Кюvшюvд хэдэн саньякv цолтон зодоглох вэ?
Аки башёд сэкивакэ, комvсvби цолтнууд бvгд тавиас дээш хувийн амжилт vзvvлж, байраа хамгаалж чадлаа. Ингэснээр сvмогийн тvvхэнд бас нэг ховор vйл явдал тохиох нь. Маэгаширагийн тэргvvн Рохо 10 давж, комvсvби цолоо эргvvлэн авах нь тодорхой болсон бол гурван озэкиг нураасан Аминишики ямартай ч саньякv зэрэглэлд багтана. Тэгэхээр ирэх башёд саньякv цолтны тоо дор хаяж 12 болно. Маэгаширагийн 6-гаас боссон Ама 11 ялсан ч эрэмбэ дээгvvр бєхчvvд нь амжилттай барилдсанаар комvсvби цолд хvрэх магадлал тун бага байна.

Хэрэв Кисэносатог сэкивакэ болгохгvй бол долоон жилийн дараа дєрвєн комvсvби нэгэн зэрэг зодоглож магадгvй. 1999 оны гуравдугаар сарын тэмцээнд Точиазvма, Дэжима, Акиношима, Кайо нар комvсvби цолтойгоор барилдаж, сонирхолтой нь бvгдээрээ тавиас дээш хувийн амжилт vзvvлж байсан юм.

Макvvчи дахь монголчууд найм, харин сэкитори...
Мэргэжлийн сvмогийн дээд хоёр зиндаанд Монголын арван бєх барилддаг билээ. Yvний долоо нь макvvчид хvч vздэг. Аки башёд жюvрёогийн 1-ээс боссон Какvрюv М.Ананд 9-6 амжилт vзvvлж, арваннэгдvгээр сарын тэмцээнд макvvчид дэвших нь тодорхой боллоо. Ингэснээр мэргэжлийн сvмогийн шигшмэл 42 бєхийн найм нь монгол болох нь ээ. М.Ананд 2001 оны Кюvшюv башёд мэргэжлийн сvмод элсэж байсан бєгєєд яг дєрвєн жилийн дараа сэкитори болсон. Ийнхvv ээлтэй Фvкvока хотдоо дээд зиндаанд анх удаа хvч vзэх юм.

Башёгийн эхний єдрvvдэд євдєг шороодолгvй зиндаандаа тэргvvлж байсан Рюvо дараалан хэд унасан ч найман даваа авч, чансаагаа ахиулах болсон. Харин жюvрёод тун эрчтэй орж ирсэн Мооконами башёгийн дундуур тав дараалан унаж, сvvлийн гурван тэмцээнд тавиас дээш хувийн амжилтаа vзvvлсэнгvй. Тэрбээр Кюvшюv башёд жюvрёогийн 14 орчимд тогтож vлдэх болов уу.

Арван сэкиторигийн зэрэгцээ анхаарлын тєвд байсан бєх бол макvшитагийн барууны 2-оос барилдсан Хакvба А.Єнєржаргал, 7-гоос боссон Коорюv Э.Мєнх-Оргил нар юм. Тэд ч энэ башёд тун сайн барилдлаа. Харамсалтай нь жюvрёогоос буух хvн 1-2 тєдий л байгаа учир тэдний дэвших магадлал тун бага.

Жюvрёогийн 14-єєс 2-13 амжилт vзvvлсэн Дэваоториг макvшитагийн тvрvv Саваи (барууны 6) нєхєх бол дахин гарах эсэх нь эргэлзээтэй ганц суудлын тєлєє Хакvба (Б-2 4-3), Тамаасvка (З-3, 5-2), Ваканохо (З-6, 6-1) нар єрсєлдєж буй. Манай хvний ялалтын тоо бага ч чансаа дээгvvр бичигдсэний дээр жюvрёод хоёр удаа барилдаж нэг ялсан нь илvv vнэлэгдэх учиртай. Хэдэн бєх жюvрёод дэвшvvлэх вэ гэдгийг сvмогийн холбооноос єнєєдєр (IX.27) нийтэд зарлах юм.

Даваа, унаа тэнцvv бєхчvvд дараалан унав
Аки башёгийн сvvлийн єдєр 7-7 vзvvлэлттэй гарсан бєхчvvд бvгд єрсєлдєгчдєє шороодож, тавиас дээш хувийн амжилтад хvрсэнгvй. Хамгийн тvрvvнд дэвжээнд гарсан Асасэкирюv Ёшиказэг илт илvvрхсэн ч дэвжээний захад хий тvлхээд сєхєрчихсєн. Yvнээс хойш долоон даваа, долоон унаатай Такамисакари, Точинохана, Тосаноvми, Хоомашё, Точинонада нар бvгд ялагдаж, сэтгvvлчдийг бас нэг сэдвээр ярих, бичих юмтай болголоо.

Гагцхvv єрсєлдєгч Фvтэно нь гэмтлийн улмаас дэвжээнд гараагvй учир комvсvби Кисэносато найман ялалтын босгыг алхсан. Тавиас дээш хувийн амжилтаа vзvvлэх эсэхээ хамгийн сvvлчийн барилдаандаа шийдэх нь сvмочдод туйлын хvнд байдаг бололтой.

“Мэхний их дэлгvvр” хочтой явсан Майноvми “Би єєрєє яг ийм нєхцєлд хэд хэдэн удаа орж байлаа. Сvvлийн єдєр ялбал єгсєх, ялагдвал уруудах учир ордон руу орохоос эхлээд зvрхний цохилт хvчтэй, хурдан болж, их сандардаг” хэмээжээ.

Сvмогийн холбоо шагналд “гар татлаа“
Башё бvрт онцгой амжилт vзvvлсэн бєхчvvдэд (сэкивакэгаас доош цолтонд) тусгай шагнал олгодог уламжлалтай. Есдvгээр сарын тэмцээнд маэгаширагийн дээд хэсэгт бичигдсэн болоод комvсvби, сэкивакэ цолтнууд тун сайн барилдсан. Тиймээс нэг шагналд 1-2 бєх єрсєлдєж, зарим нь давхар шагнал авна хэмээн сvмогийн мэддэг, мэдэрдэг бvхэн таамаглаж суусан нь лавтай.

14 дэх єдрийг хvртэл Эзэн хааны цомын тєлєє єрсєлдсєн Ама кантошё, гурван озэкиг “нураасан” Аминишики гиношё, их аваргыг унаагvй явахад нь шороодуулсан Кисэносато шукуншё хvртэж, Хакvхогоос бусад озэкиг ялсан Рохо, анхлан комvсvби цолд хvрч, тvvнийгээ хамгаалсан Коккай, арав ялсан Ивакияма, Котошёогикv нар хоосон хоцорлоо.

Макvvчи ах, дvvсийн зиндаа болно
Аки башёгийн сvvлчийн єдєр жюvрёогийн тэргvvн бєх, уран барилдаант Аминишикигийн ах Асофvжи Мооконамиг ялснаар тавиас дээш хувийн амжилт vзvvлж, макvvчид дэвших эрхтэй болсон. Мєн дэд зиндааны тэргvvн байрын тєлєє нэмэлт барилдаанд ялагдсан Тоёозакvра, сvvлийн єдрийг хvртэл тvрvvлэх боломжтой байсан Китазакvра нар макvvчид дэвших магадлал єндєр буй.

Ингэснээр Кюvшюv башёд дээд зиндаанд урьд байгаагvй олон ах, дvv бєхчvvд барилдах нь. Ємнє нь нэгэн зэрэг хоёр ах, дvvс барилдсан гурван тохиолдол байсан. Тухайлбал, 1990 оны арваннэгдvгээр сард Сакахоко-Тэрао, Вакаханада-Такаханада нар макvvчид хvч vзсэн бол 1993 оны Нацv башёд ах, дvv аваргуудын хамт Огинохана, Огинишики, энэ оны эхний тэмцээнд Рохо-Хакvрозан, Китазакvра-Тоёозакvра нар барилдсан тvvхтэй. Тэгвэл сvvлийн хоёр “хос”-ын дээр Аминишики, Асофvжи нар нэмэгдэж, Кюvшюvд гурван ах, дvv барилдах боллоо.

Цол горилогсод тааруу барилдлаа
Харv башёгийн тvрvv булаацалдаж, Нагоягийн тэмцээнээс анхаарлын тєвд орсон озэки Хакvхо, сэкивакэ Миябияма нар Аки башёд тун муу барилдлаа. Тэд энэ удаа холбооноос амласан болзлыг биелvvлэх байтугай арайхийн тавиас дээш хувийн амжилт vзvvлэв. Хакvхог гурав дахиа унасных нь дараа Китаноvми “vлдсэн бvх барилдаанд ялбал…” хэмээсэн ч тvvнээс хойш дахиад тєдий тооны ялагдал хvлээсэн билээ.

Харин Миябияма арай хялбар даалгавартай байсан. Харамсалтай нь башёгийн эхэнд тааруу барилдаж, дэндvv эрт таван унаатай болсон. Улмаар арваннэгдэх єдєр их аваргаас зургаа дахь “хар од”-оо аван, мєрєєдлєє хойш тавихаас єєр аргагvй болсон юм.

Ийнхvv сvмогийн холбооны тавьсан болзлыг Нагоя башёд биелvvлсэн тэд энэ удаа “дахин шалгалт”-ыг давсангvй. Болзлыг хойшлуулсан шалтгаан нь “цол горилогсод цом горилох ёстой” хэмээх томъёолол байсан аж. Хакvхо, Миябияма нарт Кюvшюvгийн тэмцээнд дахин болзол тавьж барилдуулах уу гэдэг нь єнєєдєр болох сvмогийн холбооны хурлаар шийдэгдэх юм.

Аки башёгийн аваргууд


Макvvчи
-Зvvн жигvvрийн бєгєєд цорын ганц ёкозvна Асашёорюv Долгорсvрэнгийн Дагвадорж дээд зиндаанд 13 даваа, хоёр унаатайгаар 18 дахиа тvрvvллээ. 1980 оны есдvгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо тєрсєн тэрбээр єнєєдєр 26 нас хvрч байна.

Жюvрёо
-Зvvний наймаас боссон Такановака сvvлчийн єдєр Тоёозакvрад євдєг шороодсоноор адилхан 11-4 амжилттай болж, нэмэлт барилдаанд даагаа нэхэн тvрvvллээ. “Нарvто” дэвжээнд харьяалагддаг тэрбээр макvvчигийн дээд хэсэгт тогтмол хvч vзэж, сэкивакэ цол хvртэж явсан туршлагатай нэгэн юм. Такановака 1976 оны дєрєвдvгээр сарын 2-нд тєрсєн. 1992 оны Харv башёгоос мэргэжлийн сvмод барилдаж буй.

Макvшита
-Ахлах сургуулийн ёкозvна, япончуудын ирээдvйн найдвар гэгдэж буй, энэ тэмцээнд барууны 6-гаас барилдсан Саваи долоон даваагаар зиндаандаа магнайлав. 1986 оны дєрєвдvгээр сарын 6-нд мэндэлсэн, дєнгєж 20 настай тэрбээр ирэх башёд сэкиторигийн эгнээнд анх удаа багтах юм. 2005 оны нэгдvгээр сараас их сvмод хvч vзэж байна.

Санданмэ
-Зvvний 18-аас барилдсан “Магаки” дэвжээний Вакамифvжи євдєг шороодолгvй тvрvvлсэн. 1986 оны долдугаар сарын 16-нд Аомори мужид тєрсєн. 20 настай. 2001 оны Харv башёд мэргэжлийн сvмод хєл тавьсан.

Жонидан
-Барууны 15 дахь бєх Токитайрюv (Токицvказэ) Гvржийн Точиношинтэй (Касvгано) нэмэлт барилдаан хийж ялсан. Энэ оны гуравдугаар сараас мэргэжлийн сvмод барилдаж буй тэрбээр 1983 оны наймдугаар сарын 25-нд Фvкvшима мужид тєрсєн залуу бєх.

ЖонокvЧи
-Гэмтлийн улмаас макvшитагаас хамгийн доод зиндаа хvртэл буусан Кvразоно (барууны 2) буурь зааж, євдєг шороодолгvй тvрvvллээ. “Михогасэки”-гээс салсан “Оноэ” дэвжээнд харьяалагддаг тэрбээр 2004 оны Хацv башёд мэргэжлийн сvмод элсэж байжээ. 1981 оны зургадугаар сарын 7-нд Кагошима мужид тєрсєн, 25 настай.

Монгол сvмочдын амжилт

ЖЮYРЁО
Б-1 Какvрюv (Изvцv) М.Ананд 9-6
Б-8 Рюvо (Миягино) Э.Санчирболд 8-7
Б-12 Мооконами (Тацvнами) Г.Базарсад 7-8

МАКYШИТА
Б-2 Хакvба (Мичинокv) А.Єнєржаргал 4-3
Б-7 Коорюv (Ханакаго) Э.Мєнх-Оргил 5-2
Б-19 Хошиказэ (Огvрvма) Б.Амармэнд 2-5
Б-25 Дайсоогэн (Шикихиде) Э.Баярбат 4-3
Б-27 Мусаширюv (Мусашигава) Д.Нямсvрэн 5-2
Б-31 Дайтэншо (Такашима) Н.Аюурзана 3-4
З-37 Тамаваши (Катаонами) Б.Мєнх-Оргил 5-2
З-45 Дайюvчи (Шибатаяма) Б.Ундрах 6-1
Б-47 Кёкvтэнзан (Ошима) Б.Энхбат 3-4
З-48 Широнишики (Сакаигава) Э.Одгэрэл 3-4
Б-50 Фvдояма (Такашима) Н.Лувсандорж 4-3
З-54 Дайки (Асахияма) Є.Єлзийжаргал 3-4

САНДАНМЭ
Б-15 Тайка (Шикихиде) С.Шаравнямбуу 4-3
Б-24 Араваши (Араисо) Э.Дєлгєєн 2-5
Б-29 Хошизакvра (Хаккакv) М.Алтангэрэл 0-0-7
Б-37 Вакатора (Ханарэгома) Я.Баттvшиг 2-5
З-38 Токvсэгава (Кирияма) Б.Ганболд 5-2
Б-42 Кагамио (Кагамияма) Б.Нанжид 4-3
Б-43 Маэноюv (Такадагава) Г.Наранбат 4-3
Б-44 Дайонами (Тацvнами) Б.Ууганбаяр 4-3
Б-63 Ако (Ажигава) Г.Бат-Ундрал 3-4
З-64 Дэвахикари (Дэваноvми) Є.Цолмон 3-4
Б-79 Хошихикари (Хаккакv) Д.Лхагва 6-1

ЖОНИДАН
Б-37 Сэиро (Шикорояма) А.Єнєболд 3-4
З-70 Тоорvгава (Минезаки) Д.Ууганбаатар 3-4

PostPosted: Mon Oct 02, 2006 7:30 pm
by 21Grams
[font=Georgia]Чиётайкай Аваргын vснээс зулгаасан уу? [/font]

http://www.youtube.com/watch?v=oH7SETSC ... ed&search=

PostPosted: Tue Oct 03, 2006 12:56 am
by Цоомоо
Зулгаасан л гэж харагдсан.
Дараагийн башод ч алуулах байх аа.
Эсвэл дэвжэнд нь очиж бэлтгэл хийх байх.
Алах байх, аварга.
Шазруун зантайн хэрэг юу сан билээ...

PostPosted: Tue Oct 03, 2006 9:16 am
by Raul_ag
Awarga neeree daraagiiin barildaan deer neeree neg orgoj ireed shideh baihdaa neg agaar deer togtooj baigaad shideh baihaa tegeesee bilee

PostPosted: Tue Oct 03, 2006 9:20 am
by Raul_ag
japan chuud odoo sharalxaad baigaa yumuu xaishh yin te

PostPosted: Tue Oct 10, 2006 9:03 pm
by bet20
Кисеносато, Чиёотайкай 2 ч аваргад эдлүүлнэ л дээ хөөрхий. Гэхдээ тэглээ гээд буруудаад юм байхгүйшд. Харин аварга зорьж очиж бэлтгэл хийнэ гэдэг чинь... :-D

Re: Аки башогийн эргэн тойронд

PostPosted: Thu Apr 23, 2009 8:52 pm
by red banana
ooop

Re: Аки башогийн эргэн тойронд

PostPosted: Tue Oct 04, 2011 11:31 am
by John Jackson
Ваша точка зрения так замечательно, и я чувствую себя очень интересно. У меня есть много незрелых идея, где вы получите ответ, я буду продолжать фокусироваться на свои сообщения, я надеюсь, что вы можете продолжить обновление, вложу свои взгляды и идеи, чтобы поделиться с вами.
Green Weight Loss Tea
p57 hoodia
Ralph Lauren Polo Shirts
Men's Ralph Lauren Shorts