:::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хэн түрүүлэх вэ?

Poll ended at Fri Nov 14, 2014 2:42 pm

Арсенал
24
25%
Ливерпүүл
17
18%
Ман Сити
6
6%
Ман Юнайтед
20
21%
Тоттенхэм
3
3%
Челси
25
26%
 
Total votes : 95

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby rednasca » Wed Dec 17, 2014 11:51 am

Саутхэмптоны сэдэв байдаггүй юм байна...
эднийх нээрээ ингэтлээ чойроод байхдаа яахав дээ...
гай болж манай дээр сэргэх бий вий дээ... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby mn_rocisky » Fri Dec 19, 2014 8:01 am

МЭДЭЭ
- Өнгөрсөн сард өөрийн Twitter хуудсаар бусдыг дайрсан үг
хэллэгтэй тайлбар бичсэн хэмээн Mario Balotelli -г Английн
Хөлбөмбөгийн Холбооноос 1 тоглолтонд орох эрхийг нь хаслаа.
Мөн Mario -н бичсэн зүйл нь Энх Тайвны эсрэг хүчтэй нөлөө
үзүүлэхгүй байх тухай FA -н дүрэм зөрчсөн гэж үзсэн учраас
25 000 паунтаар давхар торгож түүнийг боловсрол олгох сургалтанд
хамрагдахыг тушааж ирээдүйд энэ тал дээр болгоомжтой хандахыг анхаарууллаа.
- Theo Walcott -г бүтэн сайн өдөр Liverpool -н эсрэг тоглож магадгүй
гэж Arsenal -н менежер Arsene Wenger хэллээ. Удаан хугацаанд
гэмтэлтэй байсан Theo Walcott бүрэн бэлтгэл хийхэд бэлэн болсон.
Bas Tomas Rosicky, Mesut Ozil, David Ospina нар гэмтлээс эргэн
ирхэд ойртсон хэмээн мэдэгдсэн.
- Southampton Голландын шигшээ багийн тоглогч Wesley Sneijder -г Galatasaray клүбээс өвлийн наймаагаар авна гэсэн шуум сүүлийн
хэд хоногт тарсан.
Харин энэ талаар менежер Ronald Koeman: "Би сонирхсон гэхдээ
бид түүнд мөнгө төлж чадахгүй. Би яагад энийг мэдэж байна гэхээр
түүний агент нь миний агент" гэсэн тодорхой хариултыг сэтгүүлчдэд
өглөө.
- Kevin Mirralas -н гэмтэл бидний айж байсан шиг хүнд биш, тэр
Зул сарын баяр гэхэд тоглох боломжтой гэж Everton -ы менежер
Roberto Martinez ярилаа.
- Aston Villa -н туслах дасгалжуулагч байсан Roy Keane багийнхаа тамирчидтай эвээ олоогүйгээс клубээс явсан хэмээн бичигдэж
байсан.
Тэгвэл өнөөдөр өглөөний хэвлэлүүдээр "Roy Keane, Tom Cleverly -н байшингийн гадаа ууртай очсон. Өмнө болсон явдал гадагшаа
гарсан нь Tom -с шалтгаалсан" хэмээн бичсэн.
Энэ талаар Villa -н менежер Paul Lambert: "Tom Cleverley -н байшингийн
гадаа очиход хаалгаа онгойлгож өгөөгүйгээс Keane уурлаагүй. Тэр энэ долоо хоногт Tom Cleverly -тэй ярих гэж оролдсон. Би Tom -той энэ талаар ярилцсан. Тom надад хэвлэлээр бичээд байгаа шиг дүр зураг болоогүй
гэж хэлсэн" гэлээ.
- Stoke City довтлогч Peter Crouch -тэй шинэ гэрээ хийхээр ярилцаж
байгаа гэж менежер Mark Hughes ярилаа.
- Chelsea -с Италийн AS Roma -д очсон Ashley Cole -г 1 сард
C.Palace -д ирэхгүй гэж Palace -н менежер Neil Warnock
мэдэгдлээ.
Сүүлийн хэдэн өдөр Ashley Cole -г Premier League -т эргэн ирэх талаар сонин, хэвлэлээр багагүй бичиж байгаатай холбогдуулан тэрээр ингэж мэдэгдлээ.

Myfootball12thman
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby mn_rocisky » Wed Dec 31, 2014 6:03 pm

МЭДЭЭ
(WBA, Newcastle, MyFootball12thMan, Liverpool)
- 19 тойргийн дараа 2015 он гарахын өмнөхөн West Brom
ахлах дасгалжуулагч Alan Irvine -г ажлаас нь чөлөөлсөн
бол Newcastle -н менежер санаандгүй гэмээр
Crystal Palace -руу бараг явхаар болж байна..
Өнгөрсөн шөнө менежерээ халсан халсан WBA энэ долоо
хоногийн сүүл гэхэд шинэ дасгалжуулагчыг танилцуулна
гэсэн. Аlan Irvine 19 тоглолтонд ердөө 4 хожиж, 5 тэнцэж,
10 хожигдсон нь түүнийг халах хангалттай үзүүлэлт болсон
байна.
Өмнө нь Tottenham -н дасгажуулагч байсан Tim Sherwood -н
нэр дараагийн WBA -н дасгалжуулагч болох хүмүүсийн
таамагт хамгийн дээгүүрт бичигдэж байгаа.
- Newcastle United өөрийн менежер Alan Pardew -г
Crystal Palace -н дараагийн менежер болох талаар
ярилцахыг зөвшөөрлөө. Хэрвээ Pardew -д төлөх
Crystal Palace -н мөнгө Newcastle -д таалагдвал 2 тал
харилцан зөвшилцөлд хүрнэ гэсэн үг.
Pardew өнөөдөр багтайгаа бэлтгэлд гарахгүй төдийгүй
бас өнөөдөр болох байсан хэвлэлийн бага хуралыг
хойшлуулж маргааш хийхээр болгосон.
Сонирхуулхад: Аlan Pardew Crystal Palace -н тоглогч
байхдаа: Анх 1987 онд тоглогчоор ирж 128 тоглолтонд
оролцохдоо 8 гоол, 1989 онд Дээд лигт элссэн (Одоогийн PL)
1990 онд FA Cup -н финалд шалгарч байсан.
Хэрвээ Alan Pardew явбал түүний халааг авах хамгийн
өндөр магадлалтай хүний нэрээр NUFC -н ахлагч
Fabricio Coloccini -н нэр эхэнд байгаа бол Rafael Benitez -н
нэр 7 -д бичигдэж байна. Coloccini -н нэр гарч ирхэд
SkySports -н мэргэжилтэн Jamie Carragher нилээн гайхсан
байдалтай хүлээж авсан юм.
- Myfootball12thMan: "Миний бодлоор Newcastle Alan Pardew -г
Crystal Palace -тай ярьж болно гэсэн зөвшөөрөл өгсөн нь
Pardew шинэ оны эхний тоглолтыг Newcastle -н биш харин
Palace -н менежерийн байрлалд байгаагаар төсөөлсөн.
Pardew -н хувьд залуу насаа өнгөрөөсөн төрөлх хотын
багтаа очихийг хүсэх нь зүйн хэрэг. Гэхдээ цаг үе нь биш.
Palace, Newcastle -н лигт эзэлж байгаа байр суурь, нэр
хүнд гээд аль ч талаас нь бодсон энэ яагад ч зөв шийдвэр
биш гэмээр байна. Гэхдээ үүнийг Pardew надаар хэлүүлэлтгүй
мэдэж байгаа. Тэр явахыг хүссэн гол шалтгаан нь юу вэ?
Newcastle -н хөгжөөн дэмжигчид (зарим нэг),
клүбийн удирдлагууд түүнд Newcastle -д байх итгэл үнэмшлийг
өгөөгүй учраас л тэр бодлоо өөрчилсөн байх. Pardew явсанаар
Newcastle юу юугүй доошоо орно гэж би бодохгүй байна.
Гэхдээ л тэд дэндүү аз сорьсон **н** гэмээр шийдвэр гаргалаа.
(тэр тусмаа дараагийн менежер нь Pardew -с илүү гарахгүй бол)
Улирлын 2 дахь хагаст тэд Pardew -г санах тохиолдол гарвал
гайхаад байх зүйлгүй л байх. Мэдээж гайгүй явбал тэдэнд
сайн л даа. Нөгөө талдаа санал асуулгад байгаа Liverpool -н
хуучин менежер Rafa Benitez хүрээд ирэх юм бол тэдний энэ
шийдвэрийг ойлгох бүрэн үндэслэлтэй. Newcastle Европын
лигт тоглох амбицтай учраас ийм шийдвэр гаргасан гэдэг
бодол хэнд ч төрнө. Юу болохыг хүлээж л байя даа.
- Өчигдөр орой Liverpool энэ улирлын хамгийн олон гоолын
хур орсон тоглолтоо хийлээ. Ерөнхий тоглолтын тактик, уур
амьсгал гээд бүх юм тэдний талд байсан болхоор аз ч бас
тэдний талд байлаа.
Менежер Brendan Rodgers: "Энэ тоглолтоос залуус маань
хэр хол явахыг хүсч байгааг харсан гэж бодож байна. Бидний
урд шөнө тоглосон бүрэлдхүүн харьцангуй залуу байсан.
Тэдний дундаж нас ердөө л 20 -23 ... Залуу баг гэдэг
утгаараа бид шинэ нөхцөл байдалд дасах гэж хичээж байна.
Гэхдээ ийм сайн тоглолт гаргасанд би маш их сэтгэл хангалуун
байна" гэж хэвлэлийнхэнд ярьсан.
Myfootball12thman
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Radiohead » Fri Jan 02, 2015 1:22 am

Энэ улиралд ч Челси, Сити 2-н нэг нь авах нь тод юм байна дөө
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2444
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Жигүүр » Fri Jan 02, 2015 8:57 pm

Ялагч эцсийн тойрогт л тодрох байхдаа. Олон тойргийн өмнө Юнайтед аваргалсан жилүүдийг анзаарахад шинэ он гарах үед 20 тойргийн байдлаар бусдаасаа хурган тасарцан, ерөнхий хана босч ирсэн л байдаг юм байна. Пример лиг тааварлашгүй зүйлс болдог ч тэр нь бүх багуудад тохиолдохыг анзаарсан болохоор улиралын төгсгөл энэ янзаараа л дуусах байх. Өөр аль нэг тойрогт Сити тааварлаагүй багт оноо алдаж л таарна... Арсенал 4-төө орох болов уу... Улирал дуусах дөхөөд ирэхэд Челси, Сити, Юнайтед 3-лаа шил шилээ дарсан байдалтай сонирхолтой улирал болоосой.
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Зак » Fri Jan 02, 2015 11:03 pm

Челси авна биз... Энэ жил Сити арай барахгүй.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Saiza » Sat Jan 03, 2015 12:30 pm

Steven George Gerrard премьер лигт одоогоор 116 гоолыг оруулж 92 гоолын дамжуулалт гүйцэтгээд байна. Премьер лигийн түүхэнд Ливерпүүлийн ахлагчаас олон гоолыг оруулсан ганцхан хагас хамгаалагч (Лампард 176 гоол) байдаг бол түүнээс олон ассист өгсөн 3 тоглогч л бий (Гиггз, Лампард, Бергкамп). Мөн торгуулийн бүс буюу хайрцагны гаднаас Жеррардаас олон гоолыг оруулсан 3 тоглогч л байдаг (Лампард, Ширер, Хассельбанк).
Жеррард премьер лигт 116 гоолыг оруулахдаа:
Баруун хөлөөр: 101
Зүүн хөлөөр: 8
Толгойгоор: 7
Торгуулийн цохилтоос: 31
Чөлөөт цохилтоос: 7
Хайрцагны дотроос: 80
Хайрцагны гаднаас: 34 тус тус гоолдсон юм.

гэнэ
Last edited by Saiza on Sat Jan 03, 2015 2:10 pm, edited 1 time in total.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Saiza » Sat Jan 03, 2015 1:58 pm

за би энэ ПЛ-н сайт дээрх статистикийг л үнэн байх гэж бодож бна даа..

ПЛ-н сайт дээр бол Жеррард
Жеррард премьер лигт 116 гоолыг оруулахдаа:
Баруун хөлөөр: 69
Зүүн хөлөөр: 5
Толгойгоор: 5
Торгуулийн цохилтоос: 28
Дабл: 10
Хэттрик: 2
ассист: 56
нийт тоглолт: 494
Хайрцагны гаднаас: 29 тус тус гоолдсон байх юм. http://www.premierleague.com/en-gb/play ... en-gerrard

Харин Лампард премьер лигт 176 гоолыг оруулахдаа:
Баруун хөлөөр: 78
Зүүн хөлөөр: 11
Толгойгоор: 13
Торгуулийн цохилтоос: 32
Дабл: 21
Хэттрик: 1
Покер: 2
ассист: 51
нийт тоглолт: 592
Хайрцагны гаднаас: 34 тус тус гоолдсон http://www.premierleague.com/en-gb/play ... nk-lampard


Энэ ПЛ-н сайтын ассист нь шал худлаа байхаа..
Гигз 44 ассист, Жи 56, Лампард 51 ч байх шиг...

http://www.premiersoccerstats.com/Recor ... %20Seasons
Энэ сайт дээр бол Гиггз 283, Лампард 173, Жи 162 байна.. энэ л үнэн байх даа..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 05, 2015 10:11 am

Сотонд сэдэв нээмээр юм даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby DLGR » Mon Jan 05, 2015 4:13 pm

Чи нээгээч
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby erdene_b7 » Mon Jan 05, 2015 5:18 pm

Хожигдсон болохоор сэргээж зүрхлэхгүй байхаа :ногоон:
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby sOx » Sat Jan 10, 2015 6:03 pm

hulbumbug aziin awarga ehelchlee, sedew ni haana bgaan?
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 12, 2015 11:02 am

Энэ Сотонд сэдэв нээяаа, улирал талаасаа өнгөрчөөл байхад 3-т яваад байхад чинь, одоо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby LeBe » Sat Jan 31, 2015 11:59 pm

Вэстбромын хаалттай цохилтын хувилбар ямар гоё байваа
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby amka13 » Mon Feb 02, 2015 10:34 am

Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby tuwshin_pr » Sun Feb 08, 2015 1:06 am

Энэ Пардью үнэн үлгэрийн наасан. Паластай 6 тоглоод 5 хожиж энэ тэр. Лигт 4 тоглож 3 хожиж.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Davka_ Spurs » Fri Feb 13, 2015 1:29 pm

Энэ улирал ПЛ-н 3-4-р байрны төлөө өрсөлдөж буй 5-н багийн үлдсэн 13-н тойргийн хуваарь. Лигийг тэргүүлж буй Челси, Ман.Сити гүйцэгдэж магадгүй ч энэ 5-г бодоход эхний хоёр байрыг эзлэх болов уу гэсэн таамаг байгаам байна. Эдгээр 5-н багаас 3 нь Аваргуудын лигийн гадна үлдэнэ. Спөрс, Ливерпүүлийн хувьд лигтээ эхний 4-т орж чадахгүй ч Европа лигт түрүүлээд Аваргуудын лигйин эрх авах давхар боломж бий. Эвертон ч Европа лигийг түрүүг хүртээд Аваргуудын лигийн эрх авах боломжтой.

Аваргуудын лиг, Европа лигийн хасагдах шатны тоглолтууд ирж байна, цомын тоглолтууд ч байна эдгээр багуудад одоо жинхэнэ том шалгуурууд нь ирж байна даа.

Image

:mongol: :mongol: :mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Maslo » Fri Feb 13, 2015 2:59 pm

Davka_ Spurs wrote:Image

:mongol: :mongol: :mongol:


За нэг прогнозшуу ухаантай юм гаргачихъя. Юнайтэдыг дэмждэг болохоор ингэж гаргасангүй Европт тоглолтгүйг нь тооцсон юм шүү :ногоон:

1. Chelsea ? pts
2. City ? pts
3. United 73
4. Arsenal 70
5. Southampton 69
6. Liverpool 65
7. Spurs 65
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Оргил » Fri Feb 13, 2015 5:29 pm

яг үнэндээ арсенал маню хоёрт илүү боломж нөөц хуваарь байнасдаа... соутхэмптэн яахавдээ вэстхэмтэй тэнцээд байвал юун тавд орох долоо наймруу унана биз... манайх бол аз ёндоо маши их хүчин чармайлт хичээл зүтгэл гаргаж байж л 4т орвол орох байх гэцүүдээ..

Sent from my HTC Desire HD A9191 using Tapatalk 2
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby rednasca » Tue Feb 17, 2015 12:07 am

http://www.premierleague.com/en-gb/news ... epers.html
шилдэг статтай хаалгач нь Уго Ллорис юм байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby Devil 7 » Tue Feb 17, 2015 2:33 am

Лорис ч мундаг бнлээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby сайнаа » Tue Feb 17, 2015 4:36 pm

David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby mazi » Mon Feb 23, 2015 2:58 pm

3, 4 байрны төлөө алаан болох нь ээ
Вилла уначих вий дээ :smile:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby UULAA » Mon Feb 23, 2015 8:58 pm

Саяны тойргийн тойм бүтнээрээ байна
http://matchvideo.net/video/epl-full-highlights-26-sps/
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: :::АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГ: 2014/2015 оны улирал:::

Postby mazi » Sun Mar 01, 2015 2:18 pm

Imagevia Imgflip GIF Maker
Аргентины шигшээд дууддагүй юм бхдаа
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests