Page 5 of 5

PostPosted: Thu Jan 04, 2007 12:14 pm
by hulbumbugch
ooooyoyoyo bi aman huzuudtsen baisht. Bas bolj l bna. 5 sanal aiin. Medsen bol uuruu uurtuu 1 sanal ugdug baij. :-o

Za buh shildeguuddee bayar hurgeye!!!

PostPosted: Thu Jan 04, 2007 5:13 pm
by avarga
Исинбаева, Федерер нар “Оны шилдэг”

Олон улсын спортын стэгүүлчдийн холбоо (AIPS) 2006 оны спортын шилдгүүдийг дөрвөн номинациар тодруулахаар зарласан санал асуулгынхаа дүнг гаргажээ. Шилдэг эрэгтэй тамирчнаар Швейцарийн теннисчин Рожер Федерер шалгарлаа.

Тэрбээр сүүлийн жилүүдэд теннисний ногоон талбайд үнэхээр дархлагдаад байгаа бөгөөд энэ жил “Их дуулга”-ын дөрвөн цувралын гуравт нь тэргүүлсэн билээ. Федерер шилдгээр хоёр дахь жилээ дараалан шалгарч байна.

Түүний удаад 2006 оны Европын болон дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртээд байгаа Италийн шигшээ багийн ахлагч, Испанийн “Мадрид” багийн хамгаалагч Фабио Каннаваро орсон байна.
Эмэгтэйчүүдээс тэргүүн тамирчны алдрыг ОХУ-ын тулгууртай харайлтын тамирчин, олимп дэлхийн аварга Елена Исинбаева хүртлээ.

Тэрбээр өнгөрсөн жил бараг л оролцсон тэмцээн болгондоо түрүүлсэн бөгөөд Шведийн Гётеборгт болсон Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийг нь онцолж үзэж болно. Учир нь Елена Европын дэвжээнд анх удаа аваргалсан нь тэр юм.

Энэ номинацийн шилдэг тавд Бельгийн теннисчин Жюстин Энен-Арденн, Хорватын уулын цаначин Яница Костелич, Францын усанд сэлэгч Лора Маноду, Францын теннисчин Амели Моресмо нар багтжээ.
“Шилдэг баг” гэсэн номинацид өнгөрсөн жил Германд хөлбөмбөгийн дэлхийн аварга цолыг дөрөв дэхээ хүртсэн Италийн хөлбөмбөгийн шигшээ баг тэргүүлжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө Италийг түрүүлнэ гэхэд итгэх хүн цөөн байсан болов уу. Улсад нь хөлбөмбөг тойрсон авлигын хэрэг “мандсан” нь шигшээ багийнхныг тэмцээнд сайтар бэлтгэх боломжийг нь үгүй хийж байв. Гэвч тэд гайхамшгийг үзүүлж, хагас шигшээд эзэн орны баг Германыг нэмэлт цагт, шигшээ тоглолтод Францыг 11 метрийн торгуулийн цохилтоор ялсан билээ.

Хоёрт Бразилийн волейболын шигшээ баг орж. Тэд сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг баг гэдгээ байнга нотолж байгаа бөгөөд оны өмнөхөн Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх өрсөлдөгчдөөсөө хол тасархай тоглолт үзүүлэн аваргалсан. Гуравт багтсан Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн амжилтыг ч зүй ёсоор үнэлэх учиртай. Тэд өнгөрсөн жил Аваргуудын лигт манлайлсан билээ.

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шшалгаруулах тэмцээн шалгаруулалтын нэг гол сэдэв байсан бололтой.
“Хэвлэлийнхэнд хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн тэмцээн” гэсэн номинацид GERMANY-2006 тэргүүлсэн байна. Тэмцээнийг зохион байгуулагчид тус оронд ирсэн сэтгүүлч, жуулчдад гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц нөхцөлийг бүрдүүлэхээр хичээн чармайсныг тэндээс ирсэн хүн бүр өгүүлж байсан билээ.

AIPS-ийн санал асуулгын дүн:

“Шилдэг эрэгтэй тамирчин” (19хүн өрсөлдсөн)
1. Рожер Федерер (Швейцарь, теннис)
2. Фабио Каннаваро (Итали, хөлбөмбөг)
3. Фернандо Алонсо (Испани, Формула-1)
4. Асафа Пауэлл (Ямайк, хөнгөн атлетик)
5. Тайгер Вүүдс (АНУ, гольф)

“Шилдэг эмэгтэй тамирчин” (13 хүн өрсөлдсөн)
1. Елена Исинбаева (ОХУ, хөнгөн атлетик)
2. Жюстин Энен-Арденн (Франц, теннис)
3. Яница Костелич (Хорват, уулын цана)
4. Лора Маноду (Франц, усанд сэлэлт)
5. Амели Моресмо (Франц, теннис)

“Шилдэг баг” (16 баг өрсөлдсөн)
1. Италийн хөлбөмбөгийн шигшээ баг
2. Бразилийн эрэгтэйчүүдийн волейболын
шигшээ баг
3. Испанийн хөлбөмбөгийн “Барселона”
клуб
4. Испанийн сагсан бөмбөгийн
эрэгтэйчүүдийн шигшээ баг
5. Шведийн хоккейн эрэгтэйчүүдийн —
шигшээ баг

“Хэвлэлийнхэнд хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн тэмцээн” (9 нэр дэвшигчтэй)
1. Германд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. Италийн Туриний өвлийн олимпийн наадам
3. Английн Лондонд болсон теннисний Wimbledon
4. Катарын Доха хотноо болсон Азийн наадам
5. Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубийн “Emirates” цэнгэлдэх

Дашрамд тэмдэглэхэд Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос сэтгүүлчдээ зохион байгуулан энэ санал асуулгад оролцсон бөгөөд манайхны санал ихэнхдээ “байндаа тусчээ”.

PostPosted: Thu Jan 04, 2007 7:02 pm
by Eternity
Энд ийм юм болоод өнгөрсөнийг өнөөдөр л мэдлээ ш д..Саналаа өгч чадсангүй,,Шилдэг Мод болсон 21Grams-д баяр хүргэе..Спорт цонхыг энэ хүнгүйгээр төсөөлөхийг аргагүй...

PostPosted: Thu Jan 04, 2007 7:37 pm
by Khosoo
тэр AIPS д би Спортын цонхоо төлөөлсөн. Асафад санал өгөөд амжсангүй. хэхэ...

Уг нь мэдээг бичье гэж бодсон боловч Аварга түрүүлээд 5 цагаригаас хуулчиж. Аваргад хэлэхэд 5 ц -аас авсан гэж бичиж байгаарай.

PostPosted: Thu Jan 04, 2007 8:52 pm
by Seikoni
бүх шилдэгүүддээ баяр хүргэе.. Мөн шинэ мод болсон одкодоо тусгайлан баяр хүргэе..

PostPosted: Thu Jan 04, 2007 10:14 pm
by Аагий
Seikoni wrote:бүх шилдэгүүддээ баяр хүргэе.. Мөн шинэ мод болсон одкодоо тусгайлан баяр хүргэе..


Админ гээч Image

PostPosted: Sat Jan 06, 2007 1:16 pm
by Nomer 10
Hehe harin admin gemeer dee. Ажлын өндөр амжилтыг хүсье одкодоо :eek:

PostPosted: Sat Jan 06, 2007 1:41 pm
by Nomer 10
Матад би шагналыг нь урьдчилаад өгций шд хэхэ. Ях аргагүй форумын нэг гол гол багана л даа. Олон сайхан баганатай болжээ. 4М буюу МрС, МрБ, Мата Мик гэсэн довтолгооны хослол ямар ч хамгаалалтыг айлгана даа. Алдарт хаалгач Лев Мазаалай ч хүртэл сандрана хэхэ. Олон баганаас нэг нь админ болчихлоо. Бас олон сайхан залуус орж ирээд унинаас хатгалцаад явж байгааг хараад хөгшин ах нь баярлаж суух юм даа гэж. Ийм сайхан эрүүл уур амьсгалтай форум ч олон жил дээгүүр давхина доо гэсэн.

PostPosted: Sat Jan 06, 2007 3:08 pm
by avarga
Khosoo wrote:тэр AIPS д би Спортын цонхоо төлөөлсөн. Асафад санал өгөөд амжсангүй. хэхэ...

Уг нь мэдээг бичье гэж бодсон боловч Аварга түрүүлээд 5 цагаригаас хуулчиж. Аваргад хэлэхэд 5 ц -аас авсан гэж бичиж байгаарай.

Za za... 5 tsagarigaas avsan hehe...

PostPosted: Sat Jan 06, 2007 5:21 pm
by oswin
Шинэ Оны Мэнд Хvргэе!

PostPosted: Sat Jan 06, 2007 10:54 pm
by Breathe!
Ямар сонин хүн бэ

PostPosted: Sat Jan 06, 2007 11:04 pm
by .boldoo.
Дэлхийн аваргаас хойш бараг орж ирээгүй биз дээ. Нээрээ хаана билээ Алкохолик орж ирсэн байна лээ

PostPosted: Mon Jan 08, 2007 9:58 am
by zigo
Nomer 10 wrote:Матад би шагналыг нь урьдчилаад өгций шд хэхэ. Ях аргагүй форумын нэг гол гол багана л даа. Олон сайхан баганатай болжээ. 4М буюу МрС, МрБ, Мата Мик гэсэн довтолгооны хослол ямар ч хамгаалалтыг айлгана даа. Алдарт хаалгач Лев Мазаалай ч хүртэл сандрана хэхэ. Олон баганаас нэг нь админ болчихлоо. Бас олон сайхан залуус орж ирээд унинаас хатгалцаад явж байгааг хараад хөгшин ах нь баярлаж суух юм даа гэж. Ийм сайхан эрүүл уур амьсгалтай форум ч олон жил дээгүүр давхина доо гэсэн.


[color=black]Мата Мик гэж нэг хүн Карл Маркс гэдэгтэй адил нэг хүн байсан юм уу? :mrgreen:

Би ч бас уни бариад хүн амьтан хатгаад гүйж байгаа залуусын нэг нь байх тиймүү? :mrgreen:

Ямартай ч миний хамгийн дуртай зүйлийн /сексийг тооцолгүй/ минь нэг болсон хөлбөмбөгийн талаар шинэ соргог зүйл сонсч мэдэн, санал сэтгэгдэлээ хуваалцах дуртай газар болжээ. Заримдаа эрүүл уур амьсгалтай биш хэрүүл уруултай байдаг ч гэлээ би эндээ л байх дуртай юмдаа.
:beer
[/color]

PostPosted: Mon Jan 08, 2007 10:19 am
by El Payaso
хамгийн дуртай юм нь секс юм уу? ккк

PostPosted: Mon Jan 08, 2007 10:35 am
by mick
Nomer 10 wrote:Алдарт хаалгач Лев Мазаалай ч хүртэл сандрана хэхэ. .


Арслан Сарлаг гээч...

PostPosted: Thu Jan 11, 2007 12:55 pm
by Nomer 10
Оо нээрээ Мазаалай биш Маззи шд хэхэ. Сээвэжийгээ л хэлсэн ухаантай юм уг нь.

Освин нээрээ амьд уу хэхэ. Марко Ука нар таарвал мэнд дамжуулаарай.

PostPosted: Thu Jan 11, 2007 11:39 pm
by Khosoo
Улка

PostPosted: Fri Jan 12, 2007 5:25 am
by 21Grams
Odkog adminaar tavidag hamgiin nudee olson hereg. Odkodoo ajliin ondor amjilt husiye. Zaluu duugee unelj yavdag, dotroo. :il gargachihav uu: kk

PostPosted: Fri Jan 12, 2007 7:11 pm
by a_odko
мааш их баярллаа...

PostPosted: Thu Jan 18, 2007 6:17 pm
by STARRRRR
NIIT SHAGNALTNUUDAD BAYAR HURGEYE. :-D

PostPosted: Fri Nov 16, 2007 9:03 am
by Barcik
2007 он ч удахгvй дууслаа. Энэ оныхоо шилдэгvvдйиг дахин тvрvv жилийнх шиг шалгаруулцгаах уу... :mrgreen: