Формула 1 - 2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Энэ улиралд хэн аварга болох вэ?

Кими Райкконэн
11
46%
Фернандо Алонсо
11
46%
Фелиппэ Масса
0
No votes
Жианкарло Физикелла
0
No votes
Бусад
2
8%
 
Total votes : 24

Postby Marco » Mon Oct 01, 2007 4:12 am

Осолтой уралдаан

МкЛарэн нойтон зам дээр Фэрраригаас илүү хурдлахаа өчигдөр харуулж өнөөдөр бага зэрэг бороо хүсэж байсан нь
тодорхой .Тэднээс гадна Спайкэр,Торро Россо зэрэг нойтон зам дээр дугуй ,машин хоёрын тэнцвэр илүү тохирдог буюу иймэрхүү замд хурдалах чадвартай багууд бороонд найдлага тавьж байлаа. Гэвч өнөөдөрийн хувьд хүсэж байсан хэмжээнээс нь хэт их бороотой байв.Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс гарааг тодорхой хугацаанд хойшлуулж болох байсан боловч усан нүдэлсэн борооноор давхиулахаар шийдвэрлжээ. Европын цагаар 06:31 мин.Маш их бороо ,шал устай зам дээр аюулгүйн машинтай(Safety Car) гараа эхэллээ.Аюулгүйн машин бүхэл бүтэн 19 тойрог замчиллаа.Урдахи машины цацруулсан усанд зам харагдахгүй учир тэд өөр шатлалтай гурван эгнээгээр ар араасаа явж байлаа.Гаднаас харахад тун хэцүү харагдаж байсан гэхээр дотор жолоодож явагсадад бүр аймшигтай байсан бизээ.Эхний хэдэн тойргуудад л их усан борооны хохирогч нар тодорлоо.Тэдний нэг бол Масса юм.Замаасаа эргэлдэж гараад буцаж орохдоо урдахи машинаа гүйцэж түрүүлсэн учир (Safety Car ороогүй үед гүйцэж түрүүлэх хориотой) Цэнэглэх зогсоолыг нэвтрэн өнгөрөх торгуулиар шийтгүүллээ.Удалгүй Фэррари өмнөхөөс илүү асуудлуудтай тулгарлаа.Дугуйны сонголтоо буруу хийснээс хоёр машин цагаасаа өмнө цэнэглэх зогсоолыг зорьж дугуйнуудаа солив.Үүний дагуу тэдний тактиг бүхэлдээ өөрчлөгдлөө.Нисгэгч нар холбоогоор юу ч харагдахгүй ,байдал улам дордож байгаа талаар мэдэгдэж байлаа.Нэг Гран При 2 цагаас илүү үргэлжилж болохгүй гэдэг дүрмийн үүднээс бороо намдсан үгүйг тооцолгүй уралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийджээ.Тэгж тэгж аюулгүйн машин замыг орхиж уралдаан эхэллээ.Хамилтон давуу талаа ашиглан богино хугацаанд араас нэхэгчидээсээ тасарч эхэллээ.Тэр гараанд хамгийн эхэнд байсан учир бүх давуу тал түүнд оногдлоо.Урд талд нь замыг нь усаар шүршин үзэгдэх нөхцөлийг халхлах зэрэг саад байгаагүй нь түүнд асар их боломжыг олгож байлаа.Албан ёсоор уралдаан эхэлсэнээс хойш зарим гайхалтай үйл явдлууд болсны нэг нь Формэл 1ийн хамгийн залуу нисгэгч Торро Россогын Сэбастян Вэттэл Хамилтон,Алонсо нарын араас 3рт нэхэж байсанюм.Хамилтон,Алонсо.Вэттэл,Вэббэр,Баттон,Физикэлла,Ковалайнэн,Кубица,Култард,Хайдфэлд нар эхний 10 хошуучилж байлаа.Уралдааны энэ цаг үед хэд хэдэн осол мөргөлдөөнүүд бас гарсан юм.Кими уралдагчдын дунд хэсгээс Р.Шумахэрийг гүйцэн 11т орж ирлээ.
Удалгүй Алонсо цэнэглэхээр орж Вэттэл 2рт давхиж эхэллээ.Алонсо хайрцагнаас гарахдаа дундах бөөгнөрсөн уралдагч хэсгийн сүүлд 9рт гарч ирлээ.Нэг тойргын дараа Хамилтон цэнэглээд гарахдаа бөөн хэсгийн өмнө 3рт гарч ирлээ.Торро Россо,Рэд Буллын машинууд цэнэглэх гэж орох хүртлээ уралдааныг хэсэг хошуучиллаа.Кубица Физикэллаг гүйцэж 4рт орж ирлээ.Тэр үед Кими цэнэглэхээр орж Алонсо орыг нь залгалаа.Кубица Хамилтоны зүүн талаас мөргөж хоюул замаас гаран тэр даруй буцаж замдаа эргэн уралдаанаа үргэлжлүүллээ.Гэмтэл ноцтой гараагүй хоюуланд нь аз тохиожээ.Кубица энэ үйлдэлдээ зогсоолоор нэвт өнгөрөх торгууль хүртэв.Ардхан талд нь Вэттэл Алонсог баруун талаас нь мөргөлөө.Алонсогын машины баруун талын их бие болон салхины далавч ослын улмаас эвдэрч,цөмөрчээ.Тэр 41 дэх тойрогт 5 дахи эргэлт дээр хүнд осолдлоо.Дахиад ослын аюулгүйн машин гарч ирлээ.Түүний араас Хамилтон ,Вэббэр,Вэттэл нар шилээ даран явж байлаа.Гэтэл Вэттэл сэрэмж алдсанаас Вэббэрийн араас мөргөж өөрийгөө болон өрөөлийг уралдааны замаас гаргаж орхив.Вэттэл энэ үйлдэлдээ ирэх долооо хоногын Шанхайн Гран Прид 10 байр хойш ухарч уралдах торгууль хүртэв.
Аюулгүйн машиныг орсны дараа Хамилтон,Ковалайнэн,Масса,Култард,Кими гэсэн дараалалтай үргэлжлэв.
Кими Култардыг гадна талаар нь гүйцэж 4рт орж ирлээ.Фэррари энэ үед Массаг зогсоолд дахин дуудан дугуйг нь солилоо.Энэ нь Кимиг түүний урд оруулах багын тактиг байлаа. Хэрэв Масса зам дээр Кимид зам тавьж өгсөн бол дүрмэнд харш үйлдэл болох байсан юм.Кими Массагаас илүү оноотой яваа учир урд нь гарах зайлшгүй шаардлагатай байв.Цаашлаад Кими Ковалайнэнийг гүйцэж 2рт орж ирэх зорилоготой байсан нь ойлгомжтой.Гэвч Ковалайнэн,Кими нарын тэмцэл тийм ч ширүүн болсонгүй.Зөвхөн сүүлчийн тойрогт зарим нэгэн эргэлт дээр довтолсон ч амжилт олсонгүй.
Сүүлчийн тойрогт Баттон,Хайдфэлд нар уралдаанаас гаран мотороо унтраацгаалаа.
08:31 Луис Хамилтон барианд орон түрүүллээ.Ковалайнэн 2р байраа хамгаалан орж анх удаа шагналын тавцанд зүглэв.
Британи хүү хамгийн гол өрсөлдөгчөөсөө 12 оноо,Райконэноос 17 онооны зөрүүтэй болж ДА титэмийг хүртэхэд тун ойрхон ирлээ.Гэхдээ бидэнд дахин хоёр уралдаан үлдэж байгаа тэнд юу ч тохиолдож болно.
Уралдааны дараа уралдааныг зохион байгуулагчдад FIAд Фэрраригийн талаас гомдол мэдүүллээ.Тэд онцгой нөхцөлд хэрэглэх дугуйны сонголтыг хийхийг хэт оройтож мэдэгдсэн мөн аюулгүй байдлын үүднээс уралдааныг хойшлуулж болох байсан хэмээжээ.Зөвхөн Фэррари ч биш бусад багууд,нисгэгчдээс гулгамтгай зам дээр , зам харагдах нөхцөл тун муу үед уралдааныг үргэлжлүүлсэнийг зэмлэцгээлээ.22 машин гараанаас хөдөлсөнөөс 13 барианд орж 9 машин осол,техникийн алдаанаас болж замаас гарчээ.Барианд орсон ч гайтай борооноос болж авах боломжтой оноогоо алдсан нисгэгч нарын хувьд харамсалтай уралдаан болсон билээ.Одоо үлдэж байгаа 2 Гран Прид ийм явдал дахин давтагтахгүй бизээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby zizu » Mon Oct 01, 2007 6:49 am

:eek:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby .boldoo. » Mon Oct 01, 2007 8:33 am

8+)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Mon Oct 01, 2007 8:34 am

Marco-д :-D
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Marco » Mon Oct 08, 2007 2:37 am

China GP

Тэр бурхны хүү биш,түүний эцэг бурхан биш



Манай хөрш "Капиталисткоммунист" хятад улсад болдог China GP Shanghai International Circuit д болж өнгөрлөө.Формэл1ийн албан ёсоор 4 дэх удаагаа уралдаан зохиогдож байгаа энэ зам нь Азидаа хамгийн том нь бөгөөд 200 мянган үзэгч хүлээж авах чадалтай.Тойрог замын элдэв эргэлт,нугалааг энэ удаа нуршихаа больёо.
Багууд нисгэгчдийн дунд өнгөрсөн уралдаан Фужигын тухай халуун яриа,гомдол,саналууд долоо хоногын турш гол сэдэв болж байлаа.Торро Россо баг нэгэн сонирхогчын авсан видео бичлэгийг үндэслэн нь тус багын нисгэгч Сэбастян Вэттэлд оногдуулсан шийтгэлийг эсэргүүцэн FIAд давж заалдан Хамилтон нь Вэттэлийн осолд буруутай гэж үзжээ.
Аюулгүйн машины араас дагагч нь цувааны хурдыг тохируулж явах журамтай( аюулгүйгээр) нэгнээ гүйцэж түрүүлсэн тохиолдолд торгууль хүлээх ба зөвхөн онцгой нөхцөлд замын коммисаруудын зөвшөөрлөөр аюулгүйн машиныг гүйцэж болно.Хамилтон аюулгүйн машины араас дагаж эргэхдээ түүнийг гүйцэх аюултай болж замын баруун талыг эзлэн огцом тооромслжээ.Үзэгдэх нөхцөл муу байсан тул Вэббэр Хамилтонтой бараг зэрэгцэн ирээд бас тооромслоход Вэттэл араас нь мөргөжээ.Хамилтон хурдыг буруу тохируулжээ.( видеог эндээс сонирхож өөрсдийн дүгнэлтээ хийнүү. http://www.myvideo.de/watch/2471084 ) FIA видеог үзэж нягталсаны дараа Вэттэлийн шийтгэлийг хүчингүй болгож сануулага өгөв.Харин Хамилтонд шийтгэл сануулгын алийг нь ч өгсөнгүй.Вэттэл уг нь осол хийсэн хүн.Их л сонирхолтой шийдвэр байв.Вэттэлийг харж үзвүү Хамилтоныг харж үзвүү.Хэд хэдэн нисгэгчид мөн мэргэжилтүүд Хамилтон шийтгэл хүлээх нь зүйн хэрэг юм гэжээ. Шийтгэлгүй өнгөрснийг олон хүн ил тодоор шүүмжилжээ.
Бямба гаригийн байр эзлэх уралдаанд Хамилтон,Кими,Масса,Алонсо,Култард болон Р.Шумахэр нар эхний 6 гарааны байрыг эзлэн хөдөлхөөр болжээ.12р байрыг эзэлсэн Вэттэл А.Давидсоны замыг хаасан гэсэн үндэслэлээр торгуулж 17гоос гарах болсон билээ.Сүүлийн үед FIA Вэттэлийг шийтгэх шалтгыг ямар хурдан олж байна гээч.

Ням гариг.07.10.2007.Үргэлжилсэн борооны дараа зам нойтон учир багууд борооны дугуй сонгосон нь ойлгомжтой.Гэхдээ замын зарим хэсэгт ус тогтсон л болхоос Фужигээс хамаагүй илүү нөхцөлд уралдах болов. Европын цагаар 8:00 Гараа эхэллээ. Хамилтон байраа хамгаалж үлдлээ.Алонсо Массаг гадна талаар нь гүйцхийг оролдсон ч хамгаалж чадсан юм.
Эхний тойрог Хамилтон,Кими,Масса,Алонсо,Култард,Хайдфэлд,Луицци,Вэббэр,Кубица болон Ковалайнэн нар шугам давав.Хамилтон нэхэгчидээс түргэн холдож байлаа. Машин бага бензинтэй, хөнгөн учир хурдалж байгаа гэсэн таамаг байв.Гараагаа тун сайн хийсэн Вэттэл Ковалайнэныг гүйцэж 10рт орж ирлээ.Ковалайнэны машинд ямар нэгэн саатал байгаа нь тодорхой болж Трулли түүнийг гүйцлээ.10дахи тойрог 3 минутын дараа бороо орхыг мэдээллэв.Хамилтон эхний удаа цэнэглэхээр орж ирээд дугуй солисонгүй .Кими хошуучилж эхэллээ.Замын хэсгүүд хуурай болж байсан ч зогсоолд орж ирсэн хэн ч дугуй солисонгүй.Масса бас дан цэнэглэв.Минутын дараа Алонсо цэнэглээд гарахдаа Массагын ардхан гарлаа.08:42 т 10 минутын дараа бороо орхыг мэдэгдэв.Алонсо Массаг гүйцлээ.Масса дахин зогсоолд орж дугуй солилоо. Ингэхдээ хуурай замын зөөлөн дугуй солив.08:52т мэдээллэж байснаар бороо дусалж эхлэв.Зарим нь замаасаа гулгаж гаран буцаж орж байлаа.Кими Хамилтонд ойртож ирлээ. Хамилтоны баруун хойд дугуй хүчтэй элэгдэж жолоодход бэрх болжээ. Кими түүнийг хайр найргүй довтолсоор гүйцлээ.Мөн Алонсо түүнд тун ойртжээ.Сүүлийн -2 тойрогт Хамилтон Алонсод 7 секунд алдаж Алонсо ард нь тулж ирэв.Хамилтон зогсоол руу орлоо.Орохдоо хэт хурдтай явснаас жолоодлого алдан гулсаж замын хажуугын хайрганд зоогдов.Давжаа биетэй замын туслагч хятад ажилчид шавааралдан түлхэж хөдөлгөхийг оролдсон ч чадсангүй.Хамилтон ийнхүү уралдаанаас гарлаа.Кими Алонсо нар ар араасаа зогсоолд орж хуурай замын дугуй солилоо.Кубица уралдааныг хошуучилж эхэлсэн ч удалгүй эвдрэлээс болон замаас гарав.18 тойрог үлдэхэд Кими, Масса,Алонсо Баттон,Вэттэл эхний 5 д явлаа.Баттон цэнэглэхээр орж Вэттэл 4т давхиж эхэллээ.Алонсо Массаг залгив.Кими Алонсогоос 8 секунд холджээ.
09:41т Кими Райконэн барианд орон түрүүллээ.Алонсо удаалж Масса Вэттэл нар дагав.

Энэ өдрийн ялагч бол Вэттэл яах аргагүй байлаа .Тэр гараанаас эхлээд 13 байр хожиж чаджээ.20 хон настай энэ хүү Торро Россо хэмээх жижиг багт том амжилт авчирлаа.
Харин энэ өдрийн ялагдагч Хамилтон болов.Тэр бурхны хүү биш,түүний эцэг бурхан биш гэдгийг харлаа.Бурхан хүсвэл хэнд ч шийтгэлээ өгдөг юм гэдгийг ойлоголоо.
Хамилтоноос Алонсо 4,Кими 7 онооны зөрүүтэй болов.Ингээд үлдэж буй сүүлийн уралдаанд бүхнийг шийдвэрлэх болов.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby .boldoo. » Mon Oct 08, 2007 2:19 pm

Сүүлийн гараанд Хэмилтон Алонсо 2 хоорондоо мөргөлдөөсэй. Тэгээд Феррари давхар давхар цохилтуудаа..... :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby a_odko » Mon Oct 08, 2007 2:59 pm

:-D:-D:-D

Тэр осолд дээр бол яах аргагүй Хамилтон дэндүү хурдлаад аюулгүйн машиныг гүйцэж түрүүлэх гээд гэнэт зогосход арын машин нь бас гүйцэхгүй гэсэндээ гэнэт тооромслоод араас нь Веттэл мөргөчихсөн.., Хамилтон л шийтгэл хүлээмээр юм...

Ашгүй Хамилтон баринад орж чадалгүй гарснаар гоё болж эхэллээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby M.Bibby-10 » Mon Oct 08, 2007 6:37 pm

Харин тиймээ...Сүүлийн гараан дээр их зүйл шалтгаалах болоод байна шүү.Феррари минь түрүүлээсэй гэсэн.Хамилтон Алонсо хоёр бүр арагшаа байранд ороосой эсвэл техникийн саатал гараад саатчихвал гоё шүү тэ...Ферраригийнхан их хичээж байгаа шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby zizu » Tue Oct 09, 2007 12:02 am

аймар өрсөлдөөнтэй болжийн шүү...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby spain man » Tue Oct 09, 2007 1:28 pm

Марко гайхалтай ... Орчуулаад байгаам уу өөрөө бичээд байгаам уу ..Гарчиг энэ тэр янзтай ...Сэтгүүлчийн авъяас бна шүү ... Кими урагшаа ... :beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby mick » Tue Oct 09, 2007 1:44 pm

Вэттэл ганцхан питстопд орсон тул давуу байдалтай болсон л доо. Манай Баттон мэрийгээд чадсангүй. Вэттэлийн радиогоор 20 хон секунд явах бензин үлдлээ гэж байсан ч барианд орлоо шүү...

Бразилийн гран прид л хамаг юм шийдэгдэх нээ...
Маркод:-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Жавхлан » Tue Oct 09, 2007 4:11 pm

Марко,
та ч лайтай бичиж байнаа хэхэ :-D. Сүүлийн хэдэн гараа нилээн сонирхолтой болж Ферраригийн эцсийн найдвар тасраагүй л байна. Гэхдээ энэ жилийн сүүлийн гараанд юу ч болоо билээ залбираад л хүлээж байхаас. Уг нь Кими нэг аварга аваад үзчихвэл зүгээр юм даа. За даа Алонзогоос өөр хэн ч авсан яахав, муу хүн хог!!!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Цоомоо » Tue Oct 09, 2007 4:22 pm

Хэмилтон барианд орж чадалгүй, Ферарри давхар цохилт хийхэд Кими гайхамшиг бүтээнэ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby rednasca » Tue Oct 09, 2007 4:34 pm

бид нар яагаад бүгд шахуу Феррари болон Кимид дуртай байдаг юм бол?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Жавхлан » Tue Oct 09, 2007 4:49 pm

Nudend dulaahan gunduugui geeluu hehe... Medehgui yum daa, yer ni Ferrari goe bag shd.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby spain man » Tue Oct 09, 2007 4:57 pm

Би Маклареных ... Гэхдээ Кими гийн фэн ...Гаднаасаа тийм ч уралдааны зам дээр Гайхамшигтай зоримог залуу л даа ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Tue Oct 09, 2007 5:29 pm

Би лав Хэмилтоныг түрүүлээсэй гэж бодож байна. Алонзо л бүү түрүүлээсэй, хүн муутай өөдгүй хог. Феррарид хүмүүс угийн дуртай байдаг. Нэр нь хүртэл их гоё. Машины уралдаанаар уралддаг хүмүүс ихэвчлэн Ферраригаар уралдах дуртай байдаг байх. Английн лиг маркетинг сайтай болохоороо илүү нэр хүндийг олсон гэдэг шиг Феррари маркетинг сайтай байдаг нь хүмүүсийг өөртөө татсан байх. Кими ч гэхдээ давгүй залуу шүү. Маркодоо их баярлаж байна даа. Уралдаан үзэж чаддаггүй мань мэт хүмүүс чиний бичлэгээс л болсон явдлыг тоймлож байгаа. Финалын уралдааныг харин заавал үзнэ ээ. Урагшаа Хэмилтон. :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby a_odko » Tue Oct 09, 2007 6:00 pm

Ер нь бол санал нэг байна, Алонзо битгий түрүүлээсэй,

Сая нэг хэсэг дараа жил Алонзо Феррарид ирж Масса явах нь гэж хэсэг цуураад чимээгүй болчихвоо...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Wed Oct 10, 2007 2:07 am

Ferrari ter hogiin shaaraar yadgiin (mannn :chutgur:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Wed Oct 10, 2007 7:54 am

Баярлалаа Эдгээрийг бичихэд албан ёсны мэдээллүүдийг ашиглсаан.Өөрөө бичсэн орчуулсан өгүүлбрүүд бий .Гарчигуудыг өөрөө өгсөн хэхэ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Wed Oct 10, 2007 7:57 am

Шинэ цолтой болсондоо баяртай байнаа
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Wed Oct 10, 2007 8:00 am

Odoo naad avataraa Schumigaar solichihvol ch bur saak bolno doo :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Wed Oct 10, 2007 8:07 am

Өнөөдөр би Алонсогын тухай хэлсэн шүүмжлэл болон түүнд хорсож байсан уур хилэнгээ эргэж нэг харлаа.



Саяны уралдааны дараа МкЛарэний Рон Дэннис "Кими бидний хувьд асуудал биш байсан,бид хамгийн түрүүнд Алонсогын эсрэг уралдсан юм" гэжээ.Түүний дандаа хэлдэг "Бид хоёр нисгэгчдээ яг адил тэгш эрхтэй ханддаг" гэсэн үг өнөөдөр худал болжээ.
МкЛарэн, Рон Дэннис болоод Алонсо нарын хоорондохи үл ойлголцох байдал хурцдаж эхлэх буюу дайсагналцал болон хувирсан нь Унгарын Гран Пригын дараа илт мэдэгдсэн билээ.Үнэн хэрэг дээрээ Алонсо аль дээрээс хойш гомдолын үгээ энд тэнд цухалзуулаад явсан.Унгарын уралдааны дараа Алонсо, багын дотор цаашид өөрийг нь ялгаварлаж үзвэл FIA д Фэррари нууц бичгийг ашигласан гэдгийг хэлнэ хэмээн Рон Дэннисийг сүрдүүлжээ. Рон Дэннис хүнд байдлаас гарахын тулд FIA д "Манай нисгэгч нууц бичиг баримтын талаар мэднэ түүгээрээ намайг сүрдүүллээ "гээд утсаар холбогдожээ.FIA тэр дор нь асуудал босгож " Та бичиг баримтын талаар яагаад мэдсэн даруйдаа хэлээгүй юм бэ? " гэхэд "Би сая л олж мэдлээ "гэж худал хэлж.Уг нь 3 р сард энэ тухай мэдэж байсан гэдэг. Ингээд МкЛарэныг шалгах болжээ.Рон Дэннис өөрөө Алонсогоос болгоомжилж урхинд орсон болж таарлаа.Алонсо түрүүлж FIA д энэ талаар мэдэгдээгүй ба харин Дэ ла Росагаас майлээр бичиг баримтыг хүлээж авсан ,уншсан гэдгээ хүлээсэн байна.Рон Дэннис манай нисгэгч нууц мэднэ гээд мэдэгдчихсэн учир Алонсо гүрийгээд байх шаардлаггүй болж .Тэр мэдээллээ цааш нь ашигласан, дамжуулсан гэсэн үгсийг хэлээгүй зөвхөн нууцтай танилцсан гэдгээ л хүлээжээ.Хэрэв Тиймээ нууцыг ашигласан .Бид тийм талаа сайжруулсан гээд ярьчихсан бол өнөөдөр МкЛарэны нисгэгчдийн оноо бас байхгүй болох байлаа. Түүний урвагч гэж нэрлэгдэх гол зүйл нь багын боссыг сүрдүүлсэн ,майлээр нууцыг авсан гэдгээ хүлээсэн явдал юм.Ингээд түүний эсрэг хэвлэл мэдээллийн кампанит суртчилгаа ,турхиралт явагдаж эхэлжээ. Түүний омголон зангаа барилгүй Рон Дэннисд хэлсэн үгс нь нэр төрийг нь эргээд сэргэхэд тун хэцүүгээр доошлон жижгэрүүлэв.МкЛарэний багт Алонсог Хамилтоноос илүү авч үзэхгүй байх шалтгаанууд бий.МкЛарэн бол Англи баг Хамилтон бас англи хүү.Хамилтон нь Рон Дэннисийн багаас нь тэжээсэн бяруу.Тэгэхээр багын боссын хуурай хүү илүү чанартай материалыг хүртэж,багынхан нутаг нэгтэндээ зүрх сэтгэлээсээ үйлчилж байсан нь тодорхой.Цаашлаад стратеги тактигын тал дээр,дугуйны сонголт зэрэг гэхчилэн Хамилтоныг нэгдүгээрт тавьж үзсээр иржээ.Энэ нь Алонсод ялгаварлан гадуурхагдаж байгаагаар ойлгогдох нь тодорхой.
Хамилтон ганц авьяасаараа машин жолоодохгүй, дангаараа энэ амжилтанд хүрээгүй нь хэнд ч ойлгомжтой.Түүнд болон МкЛарэнд Алонсогын оруулсан хувь нэмэр их бий. Хамилтон түүнээс суралцсан юм ч их бий.Яагаад гэвэл Алонсо топ нисгэгч юм.Топ нисгэгч нар нь машин ямар нөхцөлд хэрхэн хурдлах ,хурдыг сайжруулахад юу хэрэгтэйг гол тодорхойлогч байдаг .Алонсо энэ тал дээр туршлагатай.Өнөөдөр Рэно яагаад хоёр жил ДА болж байсан үе шигээ байж чадахгүй байна вэ.Рэногын хүчийг тодорхойлогч топ нисгэгч байхгүй учир.Топ нисгэгчгүй бол багын спонсор ,тэтгэгч мөнгө өгөхгүй,шинэ дэвшилтэт арга ,ололтууд туршигдахадгүй эсвэл туршилтууд амжилттай болохгүй гэсэн үг юм.Алонсо одоо энэ МП 4 ийг дэвшилтэт туршилтуудыг хийхэд гол үүргийг гүйцэтгэсэн этгээд юм.Үүнийг инженер, техникчид нэг дуугаар зөвшөөрсөн.
Сүүлийн үед Хамилтон,түүний эцэг хоёрт дүргүй болж байна.Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг л өөдгүй юм их яриад байгаа.Энэ сайхан инээмсэглэл нь их л худлаа юм шиг санагддаг болов. Эцэг нь МкЛарэний дотоод асуудалд тактигын зөвлөх шиг хэт их хутгалдах боллоо.
Одоо сүүлийн уралдаанд Алонсо техник эвдрэлийн улмаас ,эсвэл дугуйны дэфэктнээс,эсвэл дээд хурдандаа хүртэл давхиж чадахгүй,ямар нэгэн шалтгаанаар уралдаанаас гарвал огт гайхахгүйээ.
Кими түрүүлвэл олон хүн баярланаа.Харж л байя юмыг яаж мэдэх вэ Хамилтон түрүүлэхгүй ч юм билүү.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby 7 » Wed Oct 10, 2007 12:01 pm

Alonso go! go! ferrari bitgii negt oroosoi!
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Цэнгүүн » Sat Oct 13, 2007 8:47 pm

marco ih goe bichjee :-D:-D:-D:-D:-D

minii huvid bi anh f1 uzej ehlsneesee hoish l mclaren-mercedes demjdeg suliin heden jil mashiin muu delhiin avarga boloogui ene jil ovoo bolhon gesen bhgui unheer uramgui l bna gehdee hamilton maan avarga bolno bh alonso bitgii avarga boloosoi gej bodoj bna kimi ug n bol neg bolh estoi hun shuu manaid bhdaa bagaar bodhod l 2 udaa avarga bolh bsiin hami turuulj chadku bol kimi boloosoi doo
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests