Формула 1 - 2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Энэ улиралд хэн аварга болох вэ?

Кими Райкконэн
11
46%
Фернандо Алонсо
11
46%
Фелиппэ Масса
0
No votes
Жианкарло Физикелла
0
No votes
Бусад
2
8%
 
Total votes : 24

Формула 1 - 2007

Postby .boldoo. » Sat Jan 20, 2007 12:06 am

Шинэ улирал эхлэхэд 2хон сар үлдлээ.

Энэ жил нийт 11 баг оролцохоор болсон байна.

1. Ренаулт
Алонсогоо Макларенд алдсан Реногийнхон Фикикеллаг нэгдүгээр нисгэгчээрээ томилжээ. Түүнтэй өнгөрөгч улиралд багийн 3р нисгэгч байсан Ковалайнэн хэмээх 25 настай Финланд залуу хамтрахаар болсон байна.
Туршин нисгэгчид - Зонта, Пикуэт.
Машины загвар - R27
Мотор - Ренаулт
Дугуй - Бриджстоун. Хэдхэн жилийн өмнө Феррарид Жордан, Минарди хоёроос өөр баг хань болдоггүй байсан бол энэ улиралд бүх багууд Бриджстоуныг сонгожээ.

2.Макларен
Мэдээж дэлхийн 2 удаагийн аварга Алонсо 1р нисгэгчээр уралдана. Он гараад тэрээр Макларений баазад очсон сурагтай. Харин түүний хамтрагчаар өнгөрөгч улиралд Монтойяг явсны дараа 2р нисгэгчээр уралдах болсон Дэ Ла Розаг уралдах болов уу гэж бодож байсан ч Хэмилтон хэмээх Британи эр сонгогджээ. Хэмилтон нь дөнгөж саяхан 22 нас хүрсэн байна.
Туршин нисгэгчид - Де Ла Роза, Паффэтт
Машины загвар - MP4-22
Мотор - Mercedes-Benz FO 108T
Дугуй - Бриджстоун
Image
Макларений шинэ машин - McLaren MP4-22

Image
Фернандо Алонсо

3.Феррари
Алонсод байр сууриа алдсан мөсөн хүн маань Шуминаторын орыг залгахаар Феррарид иржээ. Гэхдээ тэрээр 2р нисгэгчээр уралдах сурагтай. 1р нисгэгчээр өнгөрөгч улиралд чамлахааргүй уралдсан Масса уралдана.
Туршин нисгэгчид - Бадоэр
Машины загвар - F2007
Мотор - 056
Дугуй - Бриджстоун
Image
Шинэ F2007

Image
Масса

Image
Кими

4.Хонда
Байрлал тогтоох уралдаанд тун амжилттай уралддаг Хондагийнхан бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсангүй. 1р нисгэгчээр Баттон. 2р нисгэгчээр Баррикелло
Туршин нисгэгчид - Клиэн, Росситэр
Машины загвар - RA107
Мотор - RA807E
Дугуй - Бриджстоун

5.BMW
Тэд мөн л бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсангүй. 1р нисгэгч Хайдфэлд 2р нисгэгч Кубица. Өнгөрсөн жил дэлхийн аварга Виллиневийг орлож тун амжилттай уралдаж байсан Кубица энэ улиралд үндсэн нисгэгч болжээ.
Туршин нисгэгчид - Глок, Вэттэл
Машины загвар - F1.07
Мотор - BMW P86/7
Дугуй - Бриджстоун
Image
Урд эгнээнд Кубица, Хайдфэлд 2

6.Тоёота
Авьяаслаг нисгэгч, сайн машин 2ынхоо ашгийг гаргаж чаддаггүй баг бол Тоёота. Тэд ч дээрх 2ын адил өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээ илүүд үзжээ.
1р нисгэгч Шуми.Р 2р нисгэгч Трулли
Туршин нисгэгчид - Монтагни
Машины загвар - TF107
Мотор - RVX-07
Дугуй - Бриджстоун
Image

7.Рээд Булл
Тэд Виллиамсаас Вэббэрийг нь урвуулж дөнгөжээ. Өнгөрөгч улиралд тааруу уралдсан Клиений оронд авсан байна.
1р нисгэгч Култхард 2р нисгэгч Вэббэр
Машины загвар - RB3
Мотор - Рэнаулт
Дугуй - Бриджстоун

8.Виллиамс
Өнгөрсөн улиралд BMW-аасаа салж зохион бүтээгчдийн цомд 8д орж тун тааруу амжилт үзүүлсэн Виллиамсынхан Росбэрг, Вурц гэсэн хоёр немц нисгэгчдээ итгэл хүлээлгэжээ. Росбэргийн хувьд залуу хүн гэхэд тун сайн уралдаж байгаа. Энэ улиралд 1р нисгэгчийн суудал түүнд оногдсон гэнэ.
Туршин нисгэгчид - Картикэян, Накажима
Мотор - Тоёота
Дугуй - Бриджстоун

9.Торо Россо
Рээд Буллын дүү баг. Феррари мотор, Бриджстоун дугуйтай гэхээс өөр мэдээ алга.

10.Спайкэр
Жордан гэдэг нэрээр нь хүмүүс сайн мэдэх байх. Өнгөрөгч улиралд MF1 гэдэг нэрээр уралдсан ч ганц оноо авч чадаагүй. Тэд энэ улиралаас Спайкэг гэсэн нэрээр уралдахаар болсон байна. Мөн л Феррари мотор, Бриджстоун дугуйтай.
1р нисгэгч Албэрс 2р нисгэгч Сутил.

11.Супэр Агури
Өнгөрөгч улирлын баян ходоод. Үнэндээ Ф1т тохирохгүй баг гэж хэлж болох.Ф3т л уралдаж баймаар муу машинтай тэд япончуудынхаа ганц бахархал нь болсон Сатогоо 1р нисгэгчээр тавьжээ. 2р нисгэгчээр өнгөрсөн улиралд Хондагийн 3р нисгэгч байсан Британий Дэвидсоныг тавьсан байна.
Туршин нисгэгчид - Ямамото, Ван Дэр Гаард
Мотор - Хонда
Дугуй - Бриджстоун
Last edited by .boldoo. on Tue Jan 08, 2008 7:44 pm, edited 2 times in total.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Sat Jan 20, 2007 12:13 am

Image

Off-track, Schumacher still quick - Massa
Thu 18 Jan, 9:40 AM

Michael Schumacher has slipped seamlessly into his new role as a Ferrari advisor. That is the claim of Felipe Massa, who was the 38-year-old German's final team-mate in a sixteen year career.

Under Schumacher's watch, 25-year-old Massa track-debuted the new F2007 at Fiorano this week and observed afterwards: "He asked me everything I knew about the car from my first experience and then advised the technicians.

"He is already one of them."

The Italian sports daily La Gazzetta dello Sport was also impressed, with a headline suggesting that Schumacher is 'just as fast' as an off-track personality for the Maranello squad.

'Schumacher will grow old at Maranello,' the newspaper predicted.

Massa, meanwhile, enthused about the new Ferrari's maiden run, observing that the F2007 is 'already faster' than its predecessor, the 248 F1.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 10 » Sat Jan 20, 2007 7:32 am

Алонзо дахиад түрүүлэх байх аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby khulgee » Sat Jan 20, 2007 2:52 pm

McLaren ene jil ers saijrina, deerees ni ALonso ochson yur ni deeguur yavna.Ferrari-d Raikkonen bgaa bolhoor Shumig gaigui orolchino baih.
Ene jiliih yur ni Alonso vs Raikkonen bolno.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Kimi » Thu Feb 01, 2007 11:15 pm

.boldoo., :-D
User avatar
Kimi
 
Posts: 2
Joined: Thu Feb 01, 2007 10:56 pm
Location: et

Postby khulgee » Thu Feb 15, 2007 5:32 pm

Image

Williams BMW-iin 3 dahi nisgegch boloh Kazuki Nakajima-g mergejiltnuud BMW-iin 2 dahi nisgegch boloh magadlaltai gej uzej bna.
Tereer 22 nastai buguud 2007 ond BMW-iin 3 dahi nisgegcheer songogdson yum bna.
Ter odoo GP2-t DAMS hemeeh bagt uraldaj bgaa.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby chukcha2002 » Thu Feb 15, 2007 7:06 pm

Феррари тестvvдэд муу vзvvлэлттэй байгаа. Моторын гэмтэл хэд хэд тохиолдсон. Дээр нь Райкконены ажиллах чадвар Шуммид хvрэхгvй байгаа талаар шуугиад байна лээ.

Жан Тод дэвшсэн учраас одоо Шумахерыг бvр багийн даргаар тавих сураг ч дуулдсан. Шумахер бараг нисэгч байсан vеээсээ илvv урт цагаар ажиллаж байгаа гэнэ.

Сониноос нєгєє пес кар гэхээр нэг лаг Бенз гарч ирээд урд нь удаан давхиад байдаг даа, тэрний жолооч гэж нєхєр зурагтаар ярьж байна лээ. Харахад мангар удаан юм шиг байдаг тэр пеис кар чинь аминдаа хурдлаад байгаа нь тэр гэнэ. 200 км/цаг хvртэл хурдалдаг гэнээ. Даанч формулагийн машины дэргэд мэдэгдэхгvй юм
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby khulgee » Thu Feb 15, 2007 10:11 pm

Schumi uuruu Ferrari-iin manager boloh huseltei bna gejiilee...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby zizu » Thu Feb 15, 2007 10:53 pm

Schumi bhgui geheer uitgartail yum.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Цоомоо » Sat Feb 24, 2007 6:57 pm

БАРСЕЛОНА-д нэг тест болж.

1. Масса ("Феррари") - 1.21,181 (108 кругов).
Райкконен ("Феррари") - 1.21,719 (154).
Ковалайнен ("Рено") - 1.21,819 (101).
Алонсо ("Макларен") - 1.21,997 (63).
Физикелла ("Рено") - 1.21,997 (131).
Хэмилтон ("Макларен") - 1.22,078 (118).
Кубица (БМВ) - 1.22,100 (56).
Трулли ("Тойота") - 1.22,227 (99).
Росберг ("Уильямс") 1.22,249 (10).
Вурц ("Уильямс") - 1.22,288 (55).
Монтаньи ("Тойота") - 1.22,476 (98).
Хайдфельд (БМВ) - 1.22,618 (92).
Баррикелло ("Хонда") - 1.22,669 (87).
Баттон ("Хонда") - 1.22,816 (91).
Уэббер ("Ред Булл") - 1.22,916 (83).
Култхард ("Ред Булл") - 1.23,322 (50).
Дэвидсон ("СуперАгури") - 1.23,969 (99).
Альберс ("Спайкер") - 1.24,425 (110).
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby csc » Tue Feb 27, 2007 7:39 am

Фeраригийн моторд дахиад гэмтэл гарсан гэж байна энэ дээр vеийн мэдээг амeрикvvд одоо дамжуулвуу эсвэл дахиад гэмтэл гаравуу гэдэг нь ялгагдсангvй,

Кимиг их л шvvмжилж байгаа бололтой, машинтайгаа дасан зохицож чадахгvй байна, энэ тэр гээд , гэтэл Фeраригийн хэд нь ойрын хэдэн жил бvтээгээгvй супeр машин болсон энэ тэр гээд байдаг,

Кими сvvлд дэлхийн аварга Дэмoн Хилл тэй уулзаж оройн хоол идээд маргааш нь хамтдаа тeст хийсэн байна,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby a_odko » Tue Feb 27, 2007 7:02 pm

Image
Кими: өөрөө удахгүй дасаж амжилт гаргах болно..бүх зүйл сайхан байна гэсэн байна .
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby .batka. » Thu Mar 08, 2007 2:14 am

Энэ санал дунд Ральф алга. Муу ч гэсэн. За даа хэзээ д л Р.Ш.ийгаа дэмждэг дээ. Түрүүлэх байх өө.

:help::help::help::help::help::help::help::help::help::help::help:
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby .boldoo. » Thu Mar 08, 2007 2:22 am

Таван цагариг сонин №13-14 Ж.Батмөнх

[align=center]Зодог тайлсан аваргуудыг орлогч Кими[/align]

Image

Формула1-ийн 2006 оны ДАШТ өндөрлөсний дараа ТОП багууд ойрын хэдэн улиралд тохиогоогүй шилжилт, өөрчлөлтийг хийсэн билээ. Үүний нэг нь зодог тайлсан домогт Шумахерын орон зайг нөхөхөөр гал улаан "Феррари"-гийн жолооны ард суусан Кими Райкконен.
Нутгийн ах, дэлхийн хошой аварга Мика Хаккиненийг залгамжлан "Макларен-Мерседес"-т хөл тавьсан тэрбээр зогсонги байдалд орсон "Мөнгөн сум"-д эргэлт хийж чадсан авьяастан юм. 2001 онд "Заубер"-аас Формула1-ийн гараагаа эхэлж байсан Райкконен тэр улиралдаа тэн хагаст нь л барианд орсон ч дөрвөн гранприд оноо зулгааж, нийлбэр дүнгээр аравдугаарт орсон. Шилдэг багуудын дэргэд "хүүхдийн тоглоом" мэт машинаар энэ амжилтыг үзүүлсэн нь олон хүний хараанд өртөж, Рон Деннис зодог тайлсан Хаккинений оронд авч байлаа. Гэвч унтарч байсан "Макларен"-ы машин эзэндээ гологдож улирлын 18 гарааны аравт нь барианд хүрч чадсангүй. Харин бусдад нь фин залуу тогтмол оноо зулгааж, дөрвөн удаа шагналын тавцанд гаран ДАШТ-ийн нийлбэр дүнгээр зургадугаар байрт орсон. Тэр өвөл техникийн ажилчид нь алдаандаа дүгнэлт хийж, үүний дүнд 2003 оны ДАШТ эхлэнгүүт Райкконен анхны ялалтаа байгуулсан түүхтэй. Өнгөрөгч онд нь арван уралдааныг замын дундаас орхиж байсан Кими 2003 онд гуравт нь шугам даваагүй ба үүнээс бусдад тогтмол айрагдсан байна. Энэ амжилтаараа ДАШТ-д дэд байрт орсон. 2005 онд мөн хавраас намарт үргэлжлэх найман сарын "марафон"-д "аман хүзүүдэж", тухайн улиралд аваргалаагүй ч хамгийн олон ялалт байгуулсан нисгэгчийн дээд амжилтыг давтсан. 1984,1988 онд Ален Прост, өнгөрөгч онд М.Шумахер долоон гранприд ялалт байгуулсан ч аваргын титэм хүртээгүй.
Харин өнгөрөгч улиралд "Макларен"-ы машин дээд түвшинд уралдах хэмжээнд байгаагүй ба энэ нь Райкконен багаа орхих шалтгааны нэг байсан юм. "Феррари" М.Шумахерийг зодог тайлах мэдэгдэл хийсэн даруй дараагийн алхмыг хийж, Райкконентай тохиролцсон. Кими "Феррари"-тай гурван жилийн гэрээ байгуулсан ба жилийн цалин нь дор хаяж 51 сая ам.доллар хүрсэн сурагтай. Кими Райкконеныг "Феррари"-д ирснээр сонирхогчид, мэргэжилтнүүд аль аль нь түүнийг Шумахерийн амжилтыг давтах, эсэх талаар хэлэлцэж байна. Уг нь үүний хариулт тун удахгүй тодрох ч таамаглаж ярих нь хүний сониуч зан юм хойно. Ингээд түүнийг хэн хэрхэн үнэлэв гэдгийг толилуулъя.

Фелиппе Масса(Шинэ хамтрагч нь)
- Кими манайд ирснээр намайг улам хурцалсан. Тэр маш сайн нисгэгч. Райкконентай хамтрагч болсноор бид хамгийн дээд амжилтын төлөө зүтгэнэ.

Ник Хайдфельд(Экс хамтран зүтгэгч)
- "Феррари" гэдэг Шумахерийг тойрон хүрээлсэн баг байсан. Тиймээс Кими Шумигийн орон зайг нөхөхөд хэцүү. Гэхдээ Кими-Фелиппе гэсэн хослол бий болсонд итгэхэд бэрх. Тэднээс юу ч гарч мэднэ.

Рубенс Баррикелло(Хонда багийн нисгэгч)
- Баг бараг бүтэн бүрэлдэхүүнээрээ солигдсон үед тодорхойлолт хэлэх хэцүү. Энэ их өөрлөн байгуулалтын дараа түүнийг шууд амжилт гарга гэж шахах хэрэггүй байх. Хэрэв тэр гараагаа сайн хийвэл тогтооход бэрх.

Марк Уэббер("Ред Булл"-ын нисгэгч)
Тэр сүүлийн хоёр жилд төдийлэн сайн биш машинаар ямар амжилт үзүүлснийг санагтун. Кими бол шавхагдашгүй авьяастан. Хүчин чадлаасаа давсан амжилт гаргавал би л хувьдаа гайхахгүй. Тэгэхээр яах аргагүй Шумахерийг залгамжлагч мөн.

Хейкки Ковалайнен("Рено"-гийн нисгэгч, Финландын уугуул)
"Феррари" жил бүр л дээгүүр өрсөлддөг. Дээр нь эн жил бүх машин тэдний үнэнч хамтрагч Бриджстоуны дугуйтай уралдах болсон нь "Феррари"-д давуу тал олгож байгаа. Кимиг урдаа алдсан л бол гүйцэхэд хэцүү. Авьяасынх нь зэрэгцээ техникийн давуу тал түүнд ийм боломжийг олгож байгаа.

Кеке Росберг(1982 оны дэлхийн аварга)
Одоогийн нисгэгчдээс хамгийн авьяаслаг, хурдан нь маргаангүй Кими. Харин Шумахерийг орлох уу гэж асуувал хариулт өөр. "Феррари" шилдэг нисэгчдийг ашиглахдаа гаргуун. Энэ уламжлалаа дагавал хариулт "тийм"

Пэт Симондс("Рено"-гийн ерөнхий инженер)
Тэр "Феррари"-гийн нисгэгч болсон нь тийм амар ажил биш. Дээр нь Росс Браун багаа орхисон нь байдлыг улам ээдрээтэй болгож байгаа. Кимигийн үнэн чадлыг уралдаан эхлэхээр л харъя даа.

Мартин Уитмарш("Макларен"-ы захирал)
Кими аль ч багт очсон бай, Шумахер зодог тайлсан нь түүнд давуу тал олгож байгаа. Бид түүнийг ялахын төлөө, мөн буцааж авчрахын төлөө ажиллана.

Рон Денис("Макларен"-ы эзэн)
Кимиг "Феррари"-д энд байснаас илүү сайхан боломжууд хүлээж байгаа. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийг хүсье.

Фрэнк Уильямс ("Уильямс"-ын эзэн)
Би түүнийг тийм сайн мэдэхгүй ч Формула1-д анх хөл тавих үед нь л ихийг дуулгана гэдгийг мэдэрсэн. Жан Тодт түүнийг өөр ертөнцөд гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

Марк Бланделл(Формула1-ын нисэгч асан, ТВ тайлбарлагч)
Тэр "Феррари"-д ирсэн нь аль аль талдаа ашигтай үйлдэл болсон. Кимиг дэлхийн аварга болох чадалтай, итгэлтэй гэж бодож байна. "Феррари"-д ирсэн нисэгч зүгээр л манлайлагч төдий байдаггүй.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Thu Mar 08, 2007 2:24 am

Таван цагаригийн хуучин дугаар уншиж байтал ийм нийтлэл байна. Уншаагүй хүн байгаа байх гэж бодоод тавьчлаа.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 10 » Thu Mar 08, 2007 6:42 am

Сайхан нийтлэл байна :eek: Эх сурвалжийг нь заавал тавьж байгаарай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Marco » Sun Mar 11, 2007 7:12 pm

За ингээд дараагийн долоо хоногоос шинэ улирал эхэллээ.Энэ жил Кимиг аврага болчих байх гээд горьдоод сууж байна.Кими үнэхээр азгүй тахиа юу үгүй юу гэдэг одоо л харагдана даа.
Макларений багт эвдрэл бага гарвал Алонзо ч бас түрүүлэх шаанстай. Тэр шинээр ирсэн Люис Хамилтон гэгч Англи хүүхэд бөөн авьяас л гэсэн сайн нисэх бизээ.
Рено энэ жил урдахи шигээ гялалзахгүй байх орон гаран Физикелла дээл тал нь 4 байранд хүрвэл их юм.Харин 2 дугаар нисгэгч Финландийн Хэйки Ковалайнэн нилээд амжилт үзүүлэх байх .
Хонда Баттонтойгоо эхний тавд найдвартай багтна.Барэчэлло одоо хөгширсөн ,дунд хавьцаанаа л явна.
Одоохондоо айдасыг мэдэхгүй байгаа Кубица жоохон туршлагжсан бол овоо давхиж магадгүй.
Сайн тэст хийдэг байсан Александэр Вурц нилээд хэдэн оноо зулгааж БМВ г дээш нь чирэх байх гэж найдаж байна.
Бусад нь байрнаасаа нэг их хөдлөхгүй болов уу.Энэ жил Кими ,Алонзо,Масса гурав аваргын төлөө ширүүн тэмцэлдэнэ.Яахав дундуур нь Баттон давхиад орж ирж магадгүй л юм хэхэ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby khulgee » Sun Mar 11, 2007 7:28 pm

zia nuhduud 18nd Australia-iin Melbourne-d anhnii garaa ehellee shdee.Yu bodoj bna daa...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby .boldoo. » Mon Mar 12, 2007 1:07 am

Таван цагариг сонин №16


[align=center]Шилдгүүдэд тоогдсон шинэ цэргүүд[/align]

1. ХЕЙККИ КОВАЛАЙНЕН (РЕНО)
1981 оны аравдугаар сарын 19-нд Финландын Суомуссалмид төрсөн. Биеийн өндөр 172 см, 66 кг жинтэй. Ганц бие.

Image

Авто спортын амжилтын товчоон.

1999 - Финландын Formula-А уралдааны дэд аварга
2000 - Финландын Formula-А уралдааны аварга, Скандинавын аварга, Эльф Мастерсын аварга, Финландын оны шилдэг картингийн уралдаанч
2001 - Формула-Реногийн Британийн АШТ IV байр (2 түрүү, 2 поул позишн, 3 хурдан тойрог, шилдэг шинэ нисэгч), Финландын авто мотоспортын холбооноос оны шилдэг залуу уралдаанчаар тодруулсан.
2002 - Formula-3-ын Британийн аварга(5 түрүү, 3 поул позишн, 3 хурдан тойрог, шилдэг шинэ нисэгч) Marlboro Masters IV байр
2003 - "Рено", "Минарди" багуудадтуршин нисэгчээр ажиллав. Nissan-ы цувралд дэд байр эзэллээ. (1 түрүү, 2 поул позишн)
2004 - Nissan-ы цувралын аварга(6 түрүү, 9 поул позишн, 10 хурдан тойрог), Стад де Франс-д болсон Аваргуудын уралдааны ялагч, "Рено"-д туршин нисгэгчээр ажиллав.
2005 - GP2 цувралын дэд аварга(5 түрүү, 2 поул позишн, 105 оноо)
2006 - "Рено"-гийн гуравдугаар нисэгч

Картингаар уралдаж эхэлсэн Хейкки 1999 онд анхны товойх амжилтаа гаргажээ. 2000 онд Финландын аварга болж, шилдэг картингчаар тодроод Британи руу шипжив. Будант Альбионд
хоёр жилийг үдэж, Formula-Renault-ийн аварга болон Япон руу одлоо. Nissan-ы цувралд амжилттай уралдсан түүнийг "Рено" туршин нисэгчээр урьсан байна. "Феррари"-гийн олон жилийн дарангуйллыг нураахад туршин нисэгч Хейкки Ковалайнены гүйцэтгэсэн үүрэг тодорхой хэмжээгээр бий нь лавтай.
2004 онд Аваргуудын уралдаанд шилдгүүдийг ялан түрүүлсэн нь олныг алмайруулав. Шилдэг нисэгчид халз өрсөлддөг тус тэмцээнд тэрбээр эхний тойрогт Дэвид Култхардыг 11,9 секундээр ялж, дараагийн даваанд Жан Алезиг 1,7 секундээр хожин их шөвөгт үлдсэн байна. Хагас шигшээд Михаэль Шумахерыг арван секундээр орхин, аваргын төлөө Раллигийн дэлхийн аварга Себастьян Лоебийг хоёр уралдаанд ялж түрүүлжээ. Ралличид давамгайлдаг тус тэмцээнд Хейкки ийнхүү анхны раллигийн бус аварга болж байлаа. 2005 онд дахин энэ тэмцээнд хурд сорьж, хагас шигшээд Том Кристенсенд ялагдсан байна.
"Рено"-гийн хоёрдугаар туршин нисэгч байсан тэрбээр Фрэнк Монтаньиг шахан, бүхий л сорилтыг ганцаараа хийх болсон ба 2005, 2006 онд нийт 23 мянган км давхижээ. Багийн лидер Алонсо нь "Макларен" руу явснаар Хейкки үндсэн нисэгчээр дэвшиж, Жанкарло Физикеллатай хорших боллоо.

2.ЛЬЮИС ХЭМИЛТОН (МАКЛАРЕН)
1985 оны нэгдугээр сарын 7-нд Английн Тьюинд төрсөн. Эцгийнх нь аав, ээж Гренадагаас Англид ирсэн цагаачид аж.

Image

Авто спортын амжилтын товчоон.

1995-96 - Британийн картингийн өсвөрийн аварга
1997 - Junior Yamaha уралдааны аварга
1998-99 - Junior intercontinental-ын аварга
2000 - Британийн Formula-А уралдааны аварга, Британийн авто уралдаанчдын клубийн "Ирээдүйтэй од" шагнал хүртсэн.
2002 - Британийн Формула-Реногийн III байр (13 гараа, 3 түрүү, 3 поул позишн, 274 оноо)
2003 - Британийн Формула-Реногийн аварга (15 гараа, 10 түрүү, 11 поул позишн, 419 оноо)
2004 - Formula-З Европын цувралын V байр (20 гараа, 1 түрүү, 1 поул позишн, 69 оноо) , "Макларен"-д анх удаа тест хийв.
2005 - Formula-3 Европын цувралын аварга (20 гараа, 15 түрүү, 11 поул позишн, 172 оноо), Английн "Autosport" сэтгүүлээс оны шилдэг 50 уралдаанчийг тодруулахад Хэмилтон 24 дүгээрт орлоо.
2006 - GР2 цувралын аварга (21 гараа, 5 түрүү, 1 поул позишн 114 оноо)

Ковалайненаас дүү ч амжилтын хувьд арай илүү. Найман настайдаа анх жолооны ард суусан тэрбээр тэр даруй тэмцээн, уралдаанд өнгөлж эхэлсэн байна. Formula-1-д хөл тавих яриа ид өрнөх үед буюу 2003 оны зун тэрбээр хоёр ч удаа осолд орж, сүүлийнхэд нь эмнэлэгт хүргэгдэв. Дараа жил нь Formula-3-т шилжин тавдугаар байрт орлоо. Төдийлэн онцгой амжилт үзүүлээгүй ч дайчин довтолгоо, хурдтай давхилт, эрс шийдмэг үйлдэл нь олны анхаарлыг татжээ. Улмаар тэр оны арванхоёрдугаар сард "Макларен"-ы шинэ загварыг туршив.
Өнгерегч оны арваннэгдүгээр сарын 28-30-нд "Макларен"-ы хяналтын уралдаанд хамгийн өндөр амжилтыг үзүүлэн, үүгээрээ үндсэн багт орох эрхийг авчээ. Хашир туршлагатай Педро де ла Росагаас Хэмилтон тойрог бүрт 0,7 секундээр илүү давхисан байна.
Сонирхуулахад 1994 онд "Макларен"-ы босс Рон Деннис нэгэн картингийн уралдааны үеэр түүнтэй уулзаад ирээдүйд багийнх нь өмнөөс хурд сорих санал тавьж байсан гэдэг. Улмаар 1998 онд "Макларены нисэгчдийн хөгжлийн хөтөлбөр"-т түүнийг хамруулж, цаашдаа нисэгчээр авах гэрээг байгуулжээ. Ийнхүү 13-тайдаа Formula-1 -ийн багтай гэрээ байгуулсан нь түүхэнд байгаагүй тохиолдол юм. Туршин нисэгчээр ажиллаж байсан түүний хувьд Монтойя NASCAR-т, Райкконен "Феррари"-д шилжсэн нь жинхэнэ уралдаанд оролцох боломжийг нээж өгсөн. Ингэснээр Хэмилтон Formula-1-ийн түүхэнд хоёрдахь хар арьст нисэгч болсон юм.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Chinbaa » Wed Mar 14, 2007 3:47 pm

F1-nhen onoonii systemdee uurchlult oruuljee!!!! gehdee ene ni ireh 2008 onoos heregjikh buguud urid ni 10,8,7,6,5,4,3,2,1 gesen systemiig uurchilj 10,6,....... bolgoj baigaa gene dee!!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby .boldoo. » Wed Mar 14, 2007 8:41 pm

Хуучин шигээ юу? Тэр нь ч дээр дээ. Одоогийнхоор түрүүлсэн, 2т орсон хоёрын ялгаа төдийлөн мэдэгдэхгүй байгаа.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Marco » Thu Mar 15, 2007 5:17 pm

Одоогийнх нь надад зүгээр санагддаг юм.Сүүлийн 1 оноог байхгүй болгочихвол өрсөлдөөн ихтэй сонирхолтой болох байх.Харин дугуй сольдог дүрэм хэвээрээ биз дээ?Дугуй солихгүй бол
хэцүү л юм билээ 2005 онд олон хүн хохирсон доо .Кими түрүүлж яваад сүүлийн тойрог дээр
дугуй нь хагарч осолдоод Алонзо түрүүлж байсан .
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby .batka. » Fri Mar 16, 2007 4:31 pm

Харин ч зүгээршд. Байн байн солиод л . . . хурдлаад л . . . Арай ч дэнднээ. Ууг нь ур чадвараараа уралдуул ч . . . :RD
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby chukcha2002 » Fri Mar 16, 2007 5:26 pm

Энэ жилээс бvх баг адилхан Бриджестoун дугуйтай алалдана даа. Бас аерoдиманикт "бух жигvvр" гэх маягийн нэртэй нэг юм шинээр бий болсон байна лээ. Дээд талдаа нэг тийм эвэр маягийн салхины чиглvvлэгчийн зураг харагдсан. Ард талын дефлектoрт очих салхины чиглэлийг ашигтай болгодог юм байхаа.

Аерoдинамик ер нь асар их нєлєєтэй юм байна лээ дээ. 80-аас оны эхэнд Лотус гэж машин шинэ загварын аерoдинамик хэрэглээд 2 жил гаран бусдыгаа будаа болгосон гэсэн. Тэр нь хоёр талаараа єргєн, асфалтан дээр резин унжуулаад гадна дотор талын даралтыг ялгаатай болгочихдог. Тэгээд эргэлтэн дээр хурдаа нэлээд єндєр хэмжээтэй байлгаж маневр хийх боломжтой. /газартай "наалдсан" учраас гадагш шидэгдэхгvй/ Гэхдээ зарим тохиолдолд даралтын зєрєєгєє алдаад айхтар осол гаргах магадлалтай болоод ирэнгvvт хориглосон гэсэн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby khulgee » Fri Mar 16, 2007 6:26 pm

dugui solih etr deer bol solison ni deeree, ygd gevel ene Formula 1 chini bagiin sport, bagiin gishuud her sain ajillah ni amjiltand nuluuldug baih heregtei.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Next

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests