Формула 1 - 2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Энэ улиралд хэн аварга болох вэ?

Кими Райкконэн
11
46%
Фернандо Алонсо
11
46%
Фелиппэ Масса
0
No votes
Жианкарло Физикелла
0
No votes
Бусад
2
8%
 
Total votes : 24

Postby Marco » Sat Oct 27, 2007 2:35 am

Урд бичиж байсан бичлэгүүдээс арай өөрөөр ,машин нисгэгч хоёрыг морьтой баатар болгон зүйрлэж хошигнол маягтай бичихээр оролдож үзлээ .хэхэ

Зээ жил бүрийн хаврын дунд сараас өвлийн эхэн сар хүртэлх хугацаанд Формэл 1ийн хүлэг морьд,хүчит баатруудын тулалдааныг FIA хэмээх хэмжээгүй эрхт эзэнт гүрнээс уламжлал болгон явуулдаг билээ.
Улирал нь нийтдээ 16 өөр газар 16 удаа явагддаг уг уралдааныг бөмбөрцөг дээрхи сая сая хүмүүнүүд үзэж сонирходог бөлгөө.Хүлэг морьдыг нь орчин үеийн шинжлэх ухааны техникийн ололт,дэвшилтээр өсгөн бойжуулж,хоол тэжээлийг нь шингэц сайтай боловсронгуй болгох,хөл туурайг нь уралдааны замд тохируулан янзлах,салхи зүсэн довтолгох хурдыг(аэродинамикийг ) сайжруулхын тулд үс,залаа,сүүлийг нь засан боож чимэглэх зэрэгт ихээхэн мөнгө хөрөнгийг харамгүй зарцуулдагаараа бусад уралдаан тэмцээнээс онцгой ялгагдмой.Тиймийн учир Формэл 1 ийн хүлгүүд гайхамшигтай хурдлах ажгуу.Мөн хүчит хүлгүүдийн хэрхэн давхихыг дуулгат баатруудын зориг,тэвчээр мэдэх билээ.Энэ жил 11 уяач уралдаач баг 22 баатартайгаа уралдахаар бэлтгэжээ.Энд олон жилийн туршлагатай Мэрсэдэс,БМВ,Фэррари,Рэно угшлын хүлгүүдээс гадна шинээр оролцож байгаа хүлэг морьдууд уяа сойлгоо тааруулаан дүүхэлзэж байлаа.Фэррари хүлэг уламжлалт улаан арьстайгаа,Мкларэний хүлгүүд мөнгөлөг,Хонда бөмбөрцөгийн ногоон ,Рэно шар цагаан,БМВ цагаан хөх зэргээр өнгө алаглуулан
солонгорно.
Долоон удаагын үнэмлэхүй аварга,ялагдашгүй хүчит,омог бардам М.Шумахэр гэгч баатар нь дуулга хувцасаан тайлан,Фэррари хүлгийнхээ эмээлээс буун, дахин ширүүн тулаанд орохгүй гэдгээ мэдэгдсэн бөлгөө.Түүнийг залгамжилхаар МкЛарэн багаас Айсмэн хочит Кими Райконэн Фэррарид иржээ.Мөр зэрэгцэн хамтрахаар бразилын битүү ширэнгээс ирсэн , эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй Масса баатар хүлээж байлаа.Харин сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлээгүй МкЛарэн хоёр шинэ хүнтэй болсон байв.Тэд бол Рэно багтай хоёр жил дарааллан аваргалсан Алонсо хэмээх омголон испани баатар болон хар багаасаа Мэрсэдэс удмын адууг унаж өссөн ,төрөлхийн авьяаст ,хар арьст Л.Хамилтон баатар нар байлаа.Рэно баг анх удаа Формэл 1 д хөл тавьж буй финландын Х.Ковалайнэн гэгч залууг элсүүлэн авсан зэргээр багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлтүүд хийжээ.Түүнээс гадна С.Ямомото.А.Сутил,С.Вэттэл нарын залуу баатрууд анхний удаа хүчийг үзэн, зоригоо шалгахаар бас ирцгээжээ.
Эхний уралдаанаас л Мкларэн,Фэррари нар энэ жилийн гол өрсөлдөгчид болох нь харагдлаа.Хонда,Тоёота,Рэно багуудын уяа сойлго олигтой таараагүй болтой түрүүлэгчдээс хол дутуу нь мэдэгдэж байсан билээ. Харин цагаан хөх БМВ морьдын чадал тэнхээ нь улаан,мөнгөлөг хүлгүүдийн араас гэзэг даран нэхэх шинжтэй үзэгдэв.Фэррари угшлын Спайкэр,Торро Россо, Рэно угшлын Рэд Булууд, Хонда угшлын Агури багууд тус тусын онцлого шинжээ бүрдүүлэн, дээд чадвахи, хэмжээндээ хүртэл хурдалж байлаа.
Австралиас авхуулан Монако хүртэлх уралдаанд Мкларэн эв нэгдэлтэй нэгэн баг мэт ажиллаж чаджээ. Уралдаан дуусангуут гунигт Британи арлын олон сонин хэвлэлд багын хоёр баатрыг хагаралдуулж болхуйц хорон үгт,сурталыг түгээн цацмой.Үүнийг зарим орны шар,бор хэвлэлүүд сэгэнд шунах тас мэт шүүрэн авч, олзлон зулгаалдаж байлаа.
Тун удалгүй Фэррари өөрсдийнх нь 700 гаад хуудас бүхий нууц судрыг Мкларэнууд хулгайлан завшив хэмээн FIAд гомдол гаргажээ. FIA үүнийг шалган дүгнээд нотлох аргагүй гээд үл хэрэгсвээ.Үүнд хорсох угын заргач италичууд Мкларэныг хэзээ нэгэн цагт ялна гэж андгайлмой.
Уралдаан цааш үргэлжилсээр.Уралдааны замд морьд бархардан унаж үхэх,хөл туурай нь хугаран мултрах,онхолдон осолдох зэрэг эндэлүүд гарна.Канадын уралдаанд БМВ багын Кубица баатар аймшигтайгаар осолдон, унаж явсан морь нь хэдэн хэсэг тасар татагдан дууссан билээ.Азаар өөрөө хүнд бэртэлгүй эсэн мэнд үлджээ.Өршөөлт тэнгэрийн ачаар дахин ийм аюумшигт осол болсонгүй харин туурайгаараа тангарлацах,нэгнээ үзэлгүй араас нь мөргөх мэт аминд бага халтай жижиг осолууд байнга гармой.
Мкларэн баг сүүлийн хэдэн жил олоогүй амжилтаа хоёр шилдэг баатрынхаа ачаар олсоор байв.Нийт баатруудын оноог хар арьст Хамилтон баатар тэргүүлж эхэлжээ.Анх удаа шилдгүүдтэй тулалдаж байгаа гэхэд маш сайн,бүр гайхалтай байлаа.Түүний алдаа гаргалгүй ,замаа нягтлан морио залуурдан довтлох нь давтагдагшүй билээ.Ийм амжилт гаргахыг хэн мэдэх билээ.Тэр дундаа багын анд Алонсо түүний амжилтанд дарагдаж эхэлсэн нь дотоод зөрчлийг даамжирхад их нөлөөлж байв.
Унгарын уралдааны дараа Мкларэн доторхи үл ойлголцол нь бусдын идэш болжээ. FIA хуучин хэргийг даруй сөхөн шинэ баримтыг шалган үзээд Мкларэн баг Фэрраригын нууц судрыг хулгайлсанд тооцон, олсон бүх оноог хасан үгүй хийж, 100 сая алтан зоосоор торгох шийдвэр гаргамой.Түүнээс хойш улаан морьтой баатрууд эрч хүчтэйгээр урагшилан довтолгож эхэллээ.
Тэглээ ч мөнгөлөг морьт Хамилтон баатрын олж цуглуулсан оноог гүйцэхэд тун бэрх харагдана.Гэлээ ч ширэнгийн хүү Масса, мөст финландын Кими нар Фэррари багтайгаа
Шүдний махаар хооллон
Шүүдрийн усаар ундаалан
шөнө өдөр ялгалгүй давхиж бэлтгэл сургуулиан базааж байв.Сүүлийн уралдаануудад Кими баатар тун сайн тулалдаж Мкларэний хоёрын араас алдалгүй нэхэн ард нь ойртсоор байлаа.Төгсгөлын хоёр уралдаанд Хамилтон баатар аварга болох бүрэн боломжтой байсан билээ.Түүний нас багадаж,цус нь шингэдэж энэ боломжоо алдсан бөлгөө.
Хятадын уралдаанд морнийхоо хөлийг хайрганд зоож орхивоо.Халуун бразилд жолоо цулбуураа алдан,буруу залан онхолдох дөхөвөө.Давхин давхисаар долоод орлоо.Алдаан дээр нь Айсмэн Кими ,ширэнгийн Масса нар даруй олзуурхан,зай үлдээлгүй шахаж,хором алдалгүй урагшилсаар эхний хоёр байрыг эзлэн хувааж авжээ.Ийнхүү өршөөлт тэнгэрийн ивээлээр,олон түмний хүссэнээр
Хурц гарамгай
Хурдан шаламгай
Баатар зоригт
Бадрангуй хүчит, дуулгат баатар Кими Райконэн дэлхийн аврага болсон билээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Sat Oct 27, 2007 6:14 pm

Bravo bravo bravo!!! :):eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Цэнгүүн » Sat Oct 27, 2007 6:29 pm

gaihaltai marco gishuun goe bichjee :-D:-D:-D:-D:-D:-D:-D:-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby M.Bibby-10 » Sun Oct 28, 2007 5:26 pm

Нээрээ ч Ирэх жилийн ДАШТ ч халуухан болно доо.Кимигийн хувьд Аваргаа хамгаална гэдэгт итгэлтэй байна шүү.Тэрээр энэ жил шинэ багтай шинэ хөлөгтэй уралдаан өөр байсан харин дараа жил дасцан хөлөгтэй, дассан багтай уралдааныг ширүүхэн эхлэх байх гэж бодож байна.Ирэх жилийн уралдааныг тэсэн ядан хүлээж байна шүү.Эхний уралдаан : 2008.03.16-нд Австрали ГП,Мэлбурн болох гэж байгаа нь тааламжтай байна.Ферраригийн хувьд Кимиг солино гэж байсан одоо ч больсон гэдэгт итгэлтэй байна.Хуучны нисгэгч туршлага заан сайхан түрүүг багтаа авчирч Уралдаанд түрүүлж мөн Бүтээлийн цомыг давхар авлаа шүү дээ.Энэ нь их бахархууштай юм болсон.

Луисын хувьд хэлсэн байсан шүү дээ.Би энэ жил түрүүлээгүйдээ баяртай байна гэсэн байсан.Шудрага бус өрсөлдөөнөөр би аврага болохыг хүсээгүй тиймдээ ч түрүүлж аврага болсонгүй баяртай байна гээд л.Энэ үг нь шинэ хүүгийн хувьд их таалагдлаа.Ирэх жил тэр хэрхэн уралдах болоо.Хүчтэй өрсөлдөгч байж чадах боловуу?Тоног төхөөрөмж нь бол мэдээж өөрчлөгдөнө.Сайхан өрсөлдөөнийг бий болгож чадвал гоё л байна.Ирэх жилийн Форумла1-ийг тэсэн ядан хүлээж байна.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby a_odko » Tue Oct 30, 2007 8:00 pm

Image
Hamilton: "I fulfilled my objective, to beat to Alonso"
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Wed Oct 31, 2007 5:17 am

Хамилтон Швецарь луу нүүлээ

Формула 1-ийн супер од Британий амьдралаас холдохын тулд Швецарь улсыг зорилоо. Түүний хэлснээр гарын үсгийг нь авахыг хүссэн фенүүдээс болоод шатахуун түгээх газрын ариун цэврийн өрөө ч ороход хэцүү байдаг гэнэ. Одоо 22 настай Хамильтон Формула 1-ийн дэлхийн аварга болоход нэгхэн оноо дутсан билээ. Түүний төрөлх хот Стивенейж хотынхоо нэгэн гудамжийг түүний нэрээр нэрлэх болсныг сонссоноосоо хойш 24 цагийн дотор нүүхээр шийдсэн байна. Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Дураараа гадуур явж чадахаа болино гэдэг ямар хэцүү гээч. Энгийн амьдралаар амьдрахын тулд их хичээх хэрэгтэй болно. Би гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөж чадахгүй байгаа. Миний ажил их аялахыг шаарддаг. Хажуугаар нь энгийн амьдрахад хэцүү. Гэртээ ирэхэд бүх хүмүүс таныг таньж байхад энгийн зүйл хийхэд хүндрэлтэй болдог. Би кино театрт очиж чадахгүй байгаа. Намайг шатахуун түгээх станцын бие засах газар ороход хүмүүс гарын үсэг авахаар хойноос дагаж орж ирдэг. Харин Швецарьт хүмүүс өөдөөс чинь хүрч ирдэггүй. Тэд таны хувийн орон зайг өгдөг” хэмээн хэлсэн байна.


news.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Nov 06, 2007 5:10 am

“Их хурд-2007”-г эргэн харахад

“Formula-1”-ийн 2007 оны ДАШТ тун сонирхолтой өрнөж, сүүлийн мөчид аварга тодорсон билээ. Тэгэхдээ бүр нэхэж явсан Райкконен нэгхэн онооны зөрүүгээр аваргалсан. Их хурдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ улирлын ДАШТ үүгээр тогтохгүй олон онцлогтой. Энэ бүхнийг нэгтгэн, товчхон тоймлоё.

Тайвширч болохгүй
ДАШТ өндөрлөхөөс хоёр, гурван гарааны өмнө аварга бараг тодорхой боллоо гэцгээж байсан. Хэмилтон ч хэдхэн оноо авахад л цом гарт нь орох байв. Гэвч Райкконен төгсгөлийг гайхалтай хийж, үнэмшихэд бэрх ялалтыг байгуулсан. Түүхэнд олон оноогоор хоцорч яваад тэргүүлэгчийг гүйцэн аваргалсан тохиолдол цөөнгүй. Гэхдээ Райкконен шиг тулсан үед, бүр гуравдугаар байраас түрүүлсэн нь ховор билээ. Энэхүү ялалтын дараа авто спортоор дагнан бичдэг сэтгүүлчид финланд эрийг 2008 онд хялбархан аваргална гэсэн урьдчилсан таамаг тавьж эхэллээ.

Шинэ нисэгчид шуугиулав
Энэ жил Хэмилтон, Ковалайнен, Сутил нар гараанаас, Феттель, Ямамото нар дундаас “Formula-1”-ийн ДАШТ-д хөл тавилаа. Тэд бүгд ямар нэг байдлаар олны хараанд өртөх амжилтыг үзүүлсэн. Хэмилтоны хувьд түүхэнд байгаагүй амжилтад хүрч, аварга болох тун дөхсөн бол Ковалайнен хашир туршлагатай нисэгчдийг ардаа орхин VII байр эзэллээ. Мөн Феттель анх уралдсан гараандаа л оноо зулгааж, хамгийн залуудаа “айрагдсан” үзүүлэлтийн тэргүүнд бичигдсэн. Өнөө цагийн шилдгүүдэд ойрын жилүүдэд ихээхэн төвөг удаж, магадгүй дээр нь гараад суух их ирээдүй энэ жил “армиараа” орж ирсэн нь энэ.

“БМВ” томорсон нь
“Макларен”, “Феррари” хоёр зохион бүтээгчдийн цомын төлөө ямагт өрсөлдөж ирсэн заналт дайснууд. Тэдэн дээр цагийн аясаар ганц, нэг баг нэмэгдэж, хааяа дунд нь хавчуулагдан, бүр хоёуланг хойш шидчих тохиолдол бас бий. Сүүлийн хоёр жил “Рено” урдаа улаан хөлтөн гишгүүлээгүй түрүүлсэн. Харин энэ улиралд тэд төдийлэн сайн уралдсангүй.
Хэдий түрүү байрын төлөө өрсөлдөөнд оролцоогүй ч “БМВ” цаашид “хатуу самар” болохоо өнгөрөгч ДАШТ-ээр харууллаа. Хоёр нисэгчийнх нь нэг нь шагналын тавцанд заавал гишгэж, “Феррари”, “Макларен”-ы ТОП-4-өөс хэн нэгийг “жийж” орхидог “БМВ”-гийнхэн (Кубица, Хайдфельд) ирэх улиралд цом горилно гээд зүтгэхэд гайхах хүн гарахгүй болов уу.

Алонсо хаачих вэ?
“Formula-1” уралдааны энэ оны ДАШТ-д Фернандо Алонсо багийн анд Льюис Хэмилтонтой хамтач биш байсны улмаас хамар доороо байсан аварга цолыг тавиад туучихсан билээ. Унгарын гранпригийн байрлал тогтоох уралдаанд хамтрагчдаа санаатайгаар саад болсон хэмээгдэн торгуулсан гэхчилэн олон шалтгааны улмаас “Макларен”-д байхад бэрх болсон Фернандо Алонсо багаа орхисноо мэдэгдэв.
“Макларен”-аас явах тухай үе үе үг унагах болсон Алонсог тус баг гэрээгээр нь уяад байхыг хүссэнгүй, баасан гаригт чөлөөллөө. “Рено”-д хоёр улирлыг гайхамшигтай үдэж, дэлхийн хошой аварга болсныхоо дараа тэрбээр “мөнгөн сум”-тай гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Гэвч эхний улирлаа өндөрлөнгүүт испани эр ийнхүү нүүр буруулав.

“Макларен”-аас гаргасан шийдвэрийн дараа Алонсог өөрийн болгох гэсэн багуудын өрсөлдөөн эхлэв. Үүнд “Феррари”-гаас бусад бараг бүх багийн нэр цохиж явна. Ялангуяа гологдсон “Рено” хамгийн түрүүнд Алонсог царайчлав. Мөн амжилт муутай хэдэн жилийг үдсэндээ уйдсан Ральф Шумахер нь явсан “Тоёота” энэ суудал дээр испани эрийг авчрахын төлөө мөнгө хайрлахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдний дээр Кубица, Хайдфельд нарын залуу, шилдэг нисэгчидтэй “Заубер” болон “Ред Булл”, “Уильямс” нэгдэн, өрсөлдөөнийг ширүүн болгоод байна.

“Formula-1”-ээр дагнасан шинжээчид Алонсог ямар ч багтай гэрээ байгуулсан хугацааг нэг жилээс хэтрүүлэлгүй тогтооно гэж байгаа бөгөөд “Рено”, “Ред Булл”-ын нэгд очих магадлал өндөр гэж үзэв. Мөн Монтойягийн жишгээр NASCAR-ыг зорино гэх хүн ч гарсан ба энэ нь биелэх магадлал тун бага таамаг билээ. Юутай ч супер хослол гэх үү, хамтрагч-өрсөлдөгч гэх үү Льюис Хэмилтон-Фернандо Алонсогийн дуэт саллаа.

Дээгүүр өрсөлдөх чадвартай нисэгчид нэг багт нэгдмэл санаагаар уралддаггүйн жишээг харуулсан тэдний өрсөлдөөн ингэж өндөрлөх нь тодорхой байлаа. Жиль Вильнев-Жоди Шектер, Айртон Сенна-Ален Прост зэрэг олон шилдэг хос тэдний адил шуугиант “салалт”-аар хамтын ажиллагаандаа цэг тавьж байсан юм.
Ирэх оны эхээр багууд шинэ загвараа танилцуулахаас өмнө Алонсогийн хаана төвхнөх нь тодорхой болно. Эз нь таарвал өнөөдөр ч шийдэгдэж мэдэх юм. Харж л сууя.


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Nov 09, 2007 12:18 am

Image

Михаэль Шумахер: Итали дизайнтай герман машин таалагддаг

11 цаг 49 минутын өмнө “Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын төлөвлөгөө сар, өдрөөр бус жилээр урьдчилан гардаг.
Төлөвлөгөө ёсоор тэрбээр удахгүй Москвад ирнэ. Түүнээс Оросын "КП" сонины сэтгүүлч ярилцлага авчээ.


-Та Оросын тухай юу мэдэх вэ. Ер нь манай киног үзэж байсан уу. Оросын машин унаж үзсэн үү?
-Үнэнээ хэлэхэд би орос кино үзээгүй. Танай соёл урлагийн тухай сонгодог урлагаар тань мэддэг. Оросын дуурийн дэлхийд нэр нь түгсэн одуудыг мэднэ. Харин техникийн хувьд гэвэл дэлхийд нэр нь түгсэн ялангуяа уралдааны машины технологийн тухай ер нь сонсоогүй юм байна. Надад итали дизайнтай герман машин таалагддаг.

-Та жингээ яаж барьдаг вэ. Хоолны дэглэм барьдаг уу?
-Спортоор идэвхтэй хичээллэж байх үед жингийн асуудал хамгийн чухал нь байсан. Харин одоо бага зэргийн амттан, хундага дарс ууж болно. Гэхдээ л хийжүүлсэн ундаа, амттанг ерөнхийдөө хязгаарлаж байгаа.

-Таны фэн эмэгтэйчүүд хаа сайгүй байдаг байхдаа?
-Автоспортын шүтэн бишрэгчид дэлхийн хаана ч байдаг. Шоу бизнесийн салбартай адилхан. Шүтэн бишрэгчид аюултай байдаг ч одоо яая гэхэв дээ.

-Таны бодлоор төгс төгөлдөр эмэгтэй ямар байх бол?
-Төгс төгөлдөр эмэгтэй гэж хамт амьдарч хүүхдүүдийг чинь хүмүүжүүлж байгаа бүсгүйг хэлнэ. Чи сонгож, чамайг сонгосон тэр л эмэгтэй төгс төгөлдөр. (Дашрамд дурьдахад Михаэль Шумахер эхнэр Каринатайгаа 12 жил аз жаргалтай амьдарч байгаа билээ)

-Таны хамгийн том мөрөөдөл?
-Онгоцны элементтэй уралдааны машин бүтээж тэмцээн зохиох.

-Хамгийн их хэмжээтэй авсан шагнал?
-Хэлмээргүй байна

-Хамгийн хүнд бэртэл?
-Хөнгөхөн ч байсан автоспортын хувьд хэцүү байдаг. Манай спортод жижигхэн зүйл гэж байдаггүй.

-Дуртай кино, найруулагч?
-Дастин Хоффманы тоглосон "Борооны хүн"

-Харин та өөрөө тоглох уу?
-Үгүй дээ. Би кинонд тоглоно гэж бодохгүй байна. Надад кинонд тоглох цаг зав байхгүй.

-Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ. Тэднийгээ ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?
-Юуны өмнө тэдэнд эрх чөлөөтэй сонголтыг бүх зүйлд олгоно.

-Уралдаанаас гадна өөр юу сонирхдог вэ?
-Идэвхтэй амрахыг хичээдэг. Цөл, хүрхрээ. Ер нь л зам харгуй байхгүй газарт дурладаг.


gogo.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Wed Nov 14, 2007 7:24 pm

Шумахер Барселонад Ферраригийн тестэд оролцож тойрог хийсэн чинь энэ жил дэлхийн аваргаар энд үзүүлсэн хамгийн сайн амжилт болох Массагийн цагнаас 0,7 секунд хурдан явсан гэнэ. Хүмүүс гайхаад, бүтэн жил завсарласан шинж огт алга энэ тэр гэцгээжээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цэнгүүн » Wed Nov 14, 2007 9:48 pm

aimar yum araggui l augaa hun yumdaa:D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby zizu » Thu Nov 15, 2007 12:13 am

Аргагүйл Шуминатор юм даа...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby rednasca » Thu Nov 15, 2007 9:15 am

энэ бол их гоё жишээ байна гэж би бодож байна......
учир нь яг цагаа олж зодог тайлж чадаж гэдгээ харуулсан хэрэг байна.....
түүнээс биш тэр агуу аварга дундаж хэмжээнд очсон хойноо зодог тайлах нь онцгүй байх байсан болов уу?
бүхий л дээд амжилт тогтоолоо, хангалттай их юм үзлээ.....
санаа зовох юм байхгүй, зодог тайллаа......:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby M.Bibby-10 » Thu Nov 22, 2007 9:54 pm

chukcha2002 wrote:Шумахер Барселонад Ферраригийн тестэд оролцож тойрог хийсэн чинь энэ жил дэлхийн аваргаар энд үзүүлсэн хамгийн сайн амжилт болох Массагийн цагнаас 0,7 секунд хурдан явсан гэнэ. Хүмүүс гайхаад, бүтэн жил завсарласан шинж огт алга энэ тэр гэцгээжээ.


Шумахер үнэхээр харихгүй юмаа тэ.Эргээд ирчихвэл мөн сайхан байхгүй юу тэ.Тэгээд уралдаад л гэсэн тэгвэл ч мөн гоё юм болно доо...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby a_odko » Fri Nov 23, 2007 12:30 am

Image
Шумми Ронни, Зизу нарын хүмүүнлэгийн тоглолтонд оролцсон байна.....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby M.Bibby-10 » Tue Nov 27, 2007 7:44 pm

Хөл бөмбөг тоглох дуртай гээ биздээ тэ...Аль нэгэн багийг худалдаж авч эзэн нь болох гэж байгаа сураг байсан үнэн үү? Шумахер аан...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Wed Nov 28, 2007 6:59 am

Swiss-iin 3-r ligd uuriin gesen bagtai gesen.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby rednasca » Wed Nov 28, 2007 10:05 am

өөрөө хичээллэсэн бол мэргэжлийн хөлбөмбөгч болох боломжтой байсан тухай дээр нэг юм уншиж байсан....дутахааргүй мундаг тоглодог гэсэн......:eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Жавхлан » Tue Dec 04, 2007 5:24 pm

Шуми эргэн ирэх үү?

“Formula-1”-ийн 2006 оны ДАШТ шувтрах дөхөж байсан үед дэлхийн аваргын хэргэмийг хамгийн олон буюу долоон удаа хүртсэн шилдэг нисэгч Михаэль Шумахер автоспортыг орхих болсноо мэдэгдсэн билээ. Гэнэтийн энэ мэдэгдийг нь хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчид нь байтугай өрсөлдөгчид нь хүртэл цочирдон хүлээн авсан. Бараг бүхий л үзүүлэлтийн түүхийн магнайд бичигддэг Шумиг явсан эхний жилийн ДАШТ тун өрсөлдөөнтэй ширүүн өрнөж, сүүлийн мөчид түүний орыг залган үлдсэн Кими Райкконен аварга болсон нь олон жил яригдах сонин болсон.

Саяхнаас дэлхийн долоон удаагийн аварга немц эр гал улаан хүлгийнхээ жолооны ард суун, туршилтын нислэгийг ойр ойрхон хийх боллоо. Гэхдээ бүр Барселон дахь “Херес” авто тойруулгад хамт сорилт хийсэн нисэгчдээс үзүүлэлт нь илүү гарчээ. Энэ улиралд түрүүлсэн Кими Райкконен ялалтын дараах амралтаа өндөрлүүлж, арванхоёрдугаар сарын 4-5-нд эхний туршилтаа хийх бол дараагийн хоёр өдөр нь Шуми зам дээр гарах аж. Ингэснээр “Феррари”-гийн “өвгөн” болон залуу аваргуудыг харьцуулах боломж гарна.

Михаэлийг “Херес”-т анхны давхилтаа хийсний дараа хэвлэлүүдэд түүний өнгөтэй буйг шагшин магтаж, ирэх жил их хурдад дахин өрсөлдөх магадлалтайг өгүүлцгээсэн. Энэхүү яриаг хал үзэж, халуун чулуу долоосон хашрууд хүртэл батлан, немц нисэгчийг дахиад дор хаяж 2-3 жил өндөр түвшинд уралдаж чадна хэмээцгээлээ. 1980 оны дэлхийн аварга Алан Жонс, 1998, 1999 оны аварга, хүчтэй өрсөлдөгч нь асан Мика Хаккинен нар “Тэр арай эрт суудлаа орхичихсон юм. Түүнд олон жилийн нөөц байгаа.

Ирэх жил Шумиг дахин жолооны ард суугаад аваргалахад гайхах зүйл үгүй” хэмээн ярьжээ. Мөн өдгөө ахмадын тоонд орох болсон Дэвид Култхард “Ники Лауда хэдэн жил завсарлаад эргэн ирэхдээ дэлхийн аварга болсон. Найжел Мэнселл, Ален Прост нар ч 40 шүргэж явахдаа түрүүлж л байсан шүү дээ” гэв.
Харин Шумигийн хувьд өөрөө ямар нэг албан ёсны хариу өгөөгүй байна. Михаэлийг зодог тайлсны дараа “Formula-1”-ийн багуудад ихээхэн шилжилт хөдөлгөөн болж байсан. Хэрэв тэр эргэж ирвэл мөн л түүнээс дутахгүй халаа, сэлгээ явагдах нь дамжиггүй.

Юуны түрүүнд одоо “Феррари”-д данстай байгаа хоёрын хэнийг нөөцөнд шилжүүлэх вэ гэдэг шийдвэрлэхэд хялбар биш асуудал. Аль нэгийг нь (хэрэв Шуми эргэн ирвэл Масса суудлаа тавьж өгөх магадлал илүү өндөр) шахан гаргалаа гэхэд тэр нь зүгээр туршин нислэг үйлдээд явж байх зиндааны хүн биш. Тиймээс гуравдагч болсон этгээд өөр ямар нэг (дундаж болон доод түвшний биш) багт очих нь зайлшгүй бөгөөд энэ нь цааших хөдөлгөөнүүдийн эхлэл болох юм. Тиймээс харьшгүй аваргын эргэн ирж болзошгүй тухай яриа залуу нисэгчдийн зүрхэнд шар ус хуруулж байна.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Dec 11, 2007 6:52 pm

Алонсо Ренод буцаж ирэхээр болжээ. Тэрээр 2 жилийн гэрээг хуучин багтайгаа байгуулсан гэнэ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Dec 11, 2007 6:53 pm

Ирэх жил ч халуухан юм болох нь дээ. Хуучин аварга, шинэ аварга, ирээдүйн аварга гэсэн 3 багийн өрсөлдөөн болох бололтой.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Raul_ag » Wed Dec 12, 2007 11:14 am

Odool neg yum vzeh yumtai boloh needeee:D:D:-D:-D
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron