Лигийн тэмцээн-2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Khosoo » Tue May 08, 2007 6:32 pm

Сайн байцгаана уу?

Миний бие нэлээн хэдэн зураг дарсан боловч Спортын төв ордны гэрэлтүүлэг, миний сонирхогчийн камерийн чадал хүрэхгүйгээс вэб-ийн шаардлага хангасан зураг бараг байхгүй байна. Уучлаарай.

Манай сагсан бөмбөгийн холбоо энэ удаагийн "Бүх оддын тоглолт"-ыг тун хангалтгүй зохион байгууллаа. 3 хоногийг өмнө зарласан юм яаж олигтой байхавдээ. УИХ-ын гишүү Ц.Мөнх-Оргил гишүүн ерөнхийлөгч нь тулдаа спонсор олдоод байх шиг байна. Тэр спонсор байхгүй бол бүтэхгүйнээ манайхан. За тэгээд бүх оддын тоглолт эхлэхэд тоглолт ч сонирхолгүй болсон. Сэдээ, Данди хоёр л овоо үзэгчдийг баясгалаа. Цагариган дээрээс довтлох тэмцээн уг нь би өмнөх жилүүдээс хамгийн гоё нь болох байх гэж бодож байлаа. Оролцох хүмүүсийн чадвар өндөр байсан болоод л тэр. Тэгтэл манай сагсан бөмбөгийн холбооны буруугаас болж (эсвэл IQ тааруугаас болж гэж болох байх) хийх оролдлогын тоог 2 гэж заалаа. Энэ дотор ямар ч хүн оролдлогоо бүтэн хийж чадсангүй. Гоё үзүүлбэр хийгээд 2 алдах бол байхшд. Тэгээд л нойллоод л ... Тэгсэн Андрей зүгээр л хоёр гараараа тоглолтон дээр хийдгээ хийгээд түрүүлчихлээ. Аргагүйшд. Нөгөө хэд нь тэглэсэн юм чинь. Андрей өөрөө ч тйи өндөр юм байж орохоо больчих хэрэгтэйшд. Тэгээд хэлээд байвал зөндөө л юм байлаа. Ер нь манай форумаас хөлбөмбөгийн холбоонд бичсэн шигээ юм сагсан бөмбөгийн холбоонд бичвэл зүгээр юм болов уу гэж бодлоо.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby semelo » Wed May 09, 2007 6:53 pm

Neeree Baganat urguu maani ch goe bag bsan daa... Turuu jil zaaval ochij uzeel demjeed suudag blaa.. Odoo ch gants Dandi l idevhtei togloj bh shiv dee... muuhai yum daa...

Buh oddinn toglolt teguul johon ontsgui bolson yumu? Unen goe boloh bh gej bodoj bsan.
Togloltiin daraa MVP ogdog biz dee? Teriig ni hen avsan be?
semelo
 
Posts: 16
Joined: Sun Mar 18, 2007 4:36 pm
Location: china

Postby Logger » Wed May 09, 2007 9:43 pm

Бүх оддын тоглолтыг телевизээр үзсэн. Шал мяа болсон байналэ. Манайхан ер нь сагс тоглож чаддагийм уу гэмээр л байналэ. Цагирган дээр довтлох тэмцээн дээр нээх гоё үзүүлбэр гараагүй. Хэн билээдэ нэг сагсчин бөмбөгөө газар ойлгоод, ойсон бөмбөг нь самбарт ойгоод тэрийг авч чихэж хийдэг тэр үзүүлбэр таалагдсан. Бусад нь ч дэ. Үзэх харах юм багатай тоглолт болсон гэж боджийн.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Postby SAVAGE » Thu May 10, 2007 10:25 am

Єчдєр Плэй Офф ийн эхний тоглолтууд болсон...

Ёлууд ШУТИС ыг нэлээн олон оноогоор хожлоо... Анхнаасаа л Ёлууд тасарчихсан... Шаркс нєхєх гээд чадсангvй гэж...

Харцага Хvлгvvдийн тоглолт сайхан тоглолт болсон гэвч Хvлгvvд хожигдлоо...

Тоглолтын эхнээс тоглолтын санаачагыг аваад 10 оноогоор хожиж явсан... Гэвч 3 р vе эхлээд Харцагуудад бариулчихсан... Дарааллан 8 оноо алдсан байх... Тэгээд л дээр доороо орж явсаар 3 vеийн цаг дуусахад шидсэн Цэскагийн 3 ийн шидэлт орж 46 - 40 р Харцага тэргvvлж эхэлэв... Эхний 3 vе тун муу тоглож байсан Тvвшинбаярын тоглолт 4 vед оржээ... Удаа дараалласан дундын болон холын сайн шидэлт нь амжилттай болсоноор тасраад эхэлсэн... Хvлгvvдийн Од тун муу тоглосон... Оноо аваагvй байхаа... 3 с нэлээн шидсэн дээ...
Баярцогт гэж орилоо баагийгаас болж бараг баг нь хожигдож байна доо... Сайн ч тоглосон орилоод муу ч тоглосон орилоод л...
Бас шvvгч гэж авах юм алгаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby meesh » Fri May 11, 2007 3:38 pm

Харин тийм би нэг юм ойлгодоггүй юм.Манайд хичнээн биеийн тамирын сургууль байдаг билээ.Аварга, БТДС, Үндэс, Шонхор өөр юу юу ч билээ.Энд жилд олон л хүн төгсдөг баймаар юм бүтэн 4 жил сурдаг биз дээ тэгсэн мөртлөө ганц хоёр гайгүй шүүгч гардаггүй юм байхдаа гэж....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby meesh » Fri May 11, 2007 3:44 pm

Тэр Баярцогт шал худлаа орилохоос өөр юм байхгүй.Харин Сэдээ Од Бадрах Сайнаа эд нар олон жил хамт тоглож байгаа болохоор л Лигийн явцад ойлголцоод хожоод байсан.Тэрнээс дасгалжуулагч бол шал хэрэггүй мэдрэмж мэдлэг энэ тэр дутмаг худлаа л уурлаад нөгөө хэд загнаад л байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby chukcha2002 » Fri May 11, 2007 6:23 pm

Тvрvv жил гуравдугаар байрын тєлєє тоглолт эхлэнгvvт нєгєє солонгос чинь хаяаад Баярцогт дасгалжуулагч болчихсон байсан. Тэгэхэд л тэр хvнээс тэр уурладгийг нь лав сурчиж дээ гэж боджийлоо. Цаана нь бас нэлээн юм байгаа байлгvй дээ, бэлтгэл энэ тэр яс хийлгэж байгаа биз
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Chinbaa » Fri May 11, 2007 10:38 pm

Odoo:

Has 0 : 2 Harcaga
Shutis 0 : 2 Hudaldaa
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Nomer 7 » Fri May 11, 2007 10:56 pm

Худалдаа биш Ёлууд. :grin:
Last edited by Nomer 7 on Fri May 11, 2007 11:04 pm, edited 1 time in total.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Fri May 11, 2007 11:08 pm

АКулууд хожигдож сураагvй улс бна лээ. :grin:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby M.Bibby-10 » Sun May 13, 2007 8:58 pm

Тоглолтууд халуухан болж байна шүү тэ.Нилээн өрсөлдөөн гарна даа дараагийн тоглолт юу болох болоо гэж.Хоёр баг хожигдвол мултарлаа шүү дээ...Аврагын төлөө тоглох тоглолтоос...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby M.Bibby-10 » Sun May 13, 2007 9:02 pm

Нээрээ хэн хэн тэмцээний шилдгээр шалгарах болоо тэ.Та нар юу гэж бодож байна
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:13 pm

Өөрийн бэлдсэн хүүхдүүдтэйгээ ажиллах цаг болж

(2007.05.14)
Лигийн гурван удаагийн аварга “1+11” багийн холбон тоглогч Я.Дэмбэрэлийг спорт сонирхогчидтойгоо уулзуулъя. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч асан тэрбээр ирэх онд лигт нэгэн шинэ баг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.

-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Одоогоор Сүхбаатар дүүргийн БТСХ-нд дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн эргүүл хамгаалалтын газарт цагдаа.

-Хэзээнээс дасгалжуулагчийн албанд шилжив?
-1995 онд анхныхаа хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Тухайн үед би өөрөө тоглодог байсан юм. Миний анхны шавь нараас олонд танигдсан нь одоо “Хасын хүлгүүд” багт тоглож буй Ш.Сэдбазар, шоу үзүүлбэрийн “TLG-13” багийн С.Тулга нар байна. Мөн манай “1+11”, “Монруд” багт тоглож байсан Б.Батзул гээд хүүхдүүд бий.

-1995 оноос хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн гэлээ. Энэ хугацаанд хэр олон шавь нартай болов?
-Миний шавь нарыг дөрвөн хэсэгт хуваахад болно. Дээр дурьдсан сагсчдын дараагийн үед “Баганат өргөө”-д тоглож байсан Б.Чинзориг, “Хасын хүлгүүд”-д байсан Б.Мөнхбаяр, одоо “Лидер”-т хүчин зүтгэж буй А.Бадрах нар юм. Харин тэдний дараагийн үе нь шигшээ багийн О.Сайнбаяр, Ц.Мэргэн, А.Од, М.Бадрах нар.

-Эдгээр сагсчид нэгэн үе Монголын өсвөрийн шигшээг бүрдүүлж байсан?
-Тийм ээ. Анх 1996 онд сагсан бөмбөгийн “Эхлэл” клубийг байгуулж байлаа. Клуб маань 2000 онд албан ёсоор батлагдсан түүхтэй. Бид нар “Сидней-2000” өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож түрүүлснээр олон улсын тэмцээнд оролцох анхны эрхээ авч байв.

Тэгээд бид “Саха-2000” Азийн хүүхдийн спортын наадамд оролцсон. Өсвөрийн шигшээ багийнхнаа П.Сампилноров багшийн хамт удирдсан. Анхны тэмцээндээ 15 багаас зургадугаар байрт орж чамлахааргүй амжилт үзүүлсэн. Тэр тэмцээнд Б.Чинзориг маань шилдэг тоглогчоор тодорч байлаа. Түүнээс хойш Тайваньд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шавь нартайгаа оролцсон.

-Түүнээс хойш өсвөрийн баг тамирчидтай ажиллахаа больсон хэрэг үү?
-Өөрийн сайн дурын үндсэн дээр сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зохих хувь нэмрээ оруулж байх үед таагүй зүйл тохиолдсон. МСБХ-ны удирдлагуудтай таарамжгүй харилцсан гэсэн үндэслэлээр миний сагсан бөмбөг тоглох эрхийг нэг жилээр, дасгалжуулах эрхийг гурван жилээр хассан юм. Тиймээс би шавь нартаа үзэгчдийн суудлаас зааж зөвлөдөг болсон.

-Одоо таны эрх сэргэсэн биз. Лигийн багтай ажиллах бодол бий юу?
-Миний өмнөх үеэс л манай Найрамдлын район сагсчдаараа улсдаа тэргүүлдэг байсан. Харин миний үеэс хойш үндсэндээ тасарчихсан. Хувийн зорилго гэвэл “Баянзүрх” дүүрэг, тодруулбал “Микрийн” хүүхдүүдээс сайн сагсчин гаргах мөрөөдөл байсан. Үүний дагуу би Баянзүрх дүүргээс лигийн багтай болохыг зорьсон.

Энэ мөрөөдөл маань ирэх жил биелэх байх. Учир нь “Бридж” группийн захирал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг биднийг дэмжихээ албан ёсоор амласан. Бүх төсөв хөрөнгө оруулалтаа баталчихсан. Тиймээс бид МСБХ-ны удирдлагуудад хүсэлт гаргаж байгаа. Удахгүй шийд нь гарах байх. Бидэнд тусалж дэмжиж буй УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахдаа баярлаж байгаагаа илэрхийлье.

-Таны шавь нар лигийн ихэнх багт хуваагдан тоглож байгаа. Тэднийгээ нэгтгэнэ гэсэн үг үү?
-Одоогоор зарим нэг тоглогчидтой ярилцсан зүйл бий. Ямар ч гэсэн хэд хэдэн хүүхдүүдээ авах байх.

-Шавь нарынхаа тоглолтыг үзэж байгаа юу?
-Лигийн тэмцээнээ тэр бүр үзэж амжихгүй л байна. Гэхдээ зав цаг таарвал телевизээр ч үзнэ. Хэн нь хэдэн оноо авах бол гэх мэтчилэн харж суудаг. Сүүлд “Доха-2006” Азийн наадамд улсын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд өөрийнхөө дөрвөн шавийг тоглохыг харахад сайхан байлаа. (О.Сайнбаяр, Ш.Сэдбазар, Ц.Мэргэн, М.Бадрах нар шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд “Доха-2006” Азийн наадамд оролцсон билээ.)

-Таны хамгийн их итгэл хүлээлгэдэг тоглогч хэн бэ?
-Сагсан бөмбөгт хамгийн гол ачааг үүрдэг хүн нь холбогч, төвийн тоглогч нар байдаг. Тиймээс би өсвөрийн багаас нь эхлэн С.Тулга, Ш.Сэдбазар нарт итгэж ирсэн.

-Эдгээр тоглогчдыг хэрхэн сонгон хичээллүүлж байв?
-Энэ сайн тоглогч болно гэж шинжиж секцэндээ авч байсангүй. Сэдээ анх Тулгаадаа загнуулаад л гүйдэг хүүхэд байлаа. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст Монголдоо дээгүүрт орох тамирчин болжээ. А.Од гэхэд л айлын эрх, зурагтаар сагс үзэх дуртай хүүхэд ирж байсан. Анх над дээр Шарваа авчирч байсан юм.

-Тэгвэл ирэх жилээс нэлээд хүчтэй баг бий болох нээ?
-Олон жил лигийн багуудад тоглогч бэлдэж өглөө. Одоо өөрөө тэдгээр бэлдсэн хүүхдүүдтэйгээ ажиллахыг боддог болж.

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Kotyonok » Tue May 15, 2007 3:32 pm

Nomer 7 wrote:АКулууд хожигдож сураагvй улс бна лээ. :grin:

yagaad chi ingej bodov? shaltgaan n
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Nomer 7 » Tue May 15, 2007 11:42 pm

Ёлуудтай 2 тоглолтоо хийж дуусаад Нэмэхбаяр Мєнхбєлд руу их дайрч давшилж бна лээ.Ернь их ширvvхэн тоглолт болсонл доо эхнээсээ.ТЭгээд хожигдсон бол хожигдлоо хvлээх хэрэгтэй шд ээ.Тэгэхгvй тэгээд уурлаал хэрэлдээл зодолдох гээл.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Peppy » Thu May 17, 2007 3:53 pm

Hi
Oiriin heden honog lig yzeegyi baisan chin Play Off ih ursulduuntei bolj baigaa yum bainashd. Uchigdur Hartsaga vs Has 2-1, Eol vs Akuluud 2-1 bolchihson baihad n yzlee. Ehnii togloltond 2 bag her turshlagataigaa haruultsgaasan. Ene udaad Hulguud 4 onoogoor hojij hojliin haritsaag 2-2 bolgoson. Suuliin toglolt ehnii barag 3 ue Eoluud 10-aad onoonii davuutai baisan bolovch togloltiin 4-r ued davuu baidlaa aldaj 4-r ue tentseegeer tugsuj nemelt tsagt Akuluud 2 onoogoor Eoliig hojsonoor mun l 2-2 haritsaatai bolj ligiin temtseen ulam sonirholtoi bolj baina.
Ene togloltond Akuluud (ehnii 3 ue) uhchihsen yum shig yamarch sur suldgyi, daichin bus bie bie ruugee dairsan togloltiig uzuulsen. Ehnii 3 ue uitgartai urgeljilsen gehed bolno doo. Eoliin heden huurchihsun tamirchid n talbaid yanz yanziin uildel uzuuleed l ...
Etsest n Akuluud Eoliig bodvol arai turshlagaatai gedgee haruulj hojih shivdee.
Ali bag turuulj 3 hojson n avargiin tuluu togloltond garna gel uu?
Tiim bol ene baasan garigt ch 4 bagiin huvid tun chuhal togloltuud boloh yum baina daa. Uzeh humuus erthen suudal avahgyi bol jijighen ordon maani pegreh baih daa.
"Basketball"
I love this game. ^-^
Peppy
 
Posts: 4
Joined: Tue May 08, 2007 9:15 am

Postby Peppy » Thu May 17, 2007 3:57 pm

Aa neeree shuugchdiin talaar
Shuugchid bolieooooooooooooo. Arai ch deeeeeeeeeeeeeeeeeeeeeee
Sagsan bumbugiig tegej doromjilj bolohgyishd.
Haraanii shil taaruulj ugvul taarna. Help them :help:
Tseverbal bagshaas hediig avsan yum bolooooooooooooooo
Bichih bitgii hel heleh ch ug alga.
"Basketball"
I love this game. ^-^
Peppy
 
Posts: 4
Joined: Tue May 08, 2007 9:15 am

Postby M.Bibby-10 » Thu May 17, 2007 8:30 pm

Peppy wrote:Aa neeree shuugchdiin talaar
Shuugchid bolieooooooooooooo. Arai ch deeeeeeeeeeeeeeeeeeeeeee
Sagsan bumbugiig tegej doromjilj bolohgyishd.
Haraanii shil taaruulj ugvul taarna. Help them :help:
Tseverbal bagshaas hediig avsan yum bolooooooooooooooo
Bichih bitgii hel heleh ch ug alga.


Нээрээ тийм шүү.Би үүнийг нилээн их ярьж байгаа хэний ч хөдөлмөрийг үнэлдэггүй ийм хэдэн шог шүүгч нар байх хэрэг байгаа юм боловуу даа.Ёстой хэлж мэдэхгүй байна.Ийм шүүгч нар хол явахгүй дээ.Маргаашийн тоглолтон дээр яаж новшрох болдоо.Ёстой хэлэхэд хэцүү байна ямар ч байсан харж л байя даа.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Khosoo » Thu May 17, 2007 8:35 pm

Яг үнэндээ МСБХ-ы үйл ажиллагаа л дутагдаж байгаа юм. Хэдэн махан толгойтнууд. Өөрсдөө уншиж байвал өршөөгөөрэй. Гашуун боловч үнэн шүү.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Kotyonok » Mon May 21, 2007 2:06 pm

Khosoo wrote:Яг үнэндээ МСБХ-ы үйл ажиллагаа л дутагдаж байгаа юм. Хэдэн махан толгойтнууд. Өөрсдөө уншиж байвал өршөөгөөрэй. Гашуун боловч үнэн шүү.

ene ch unen shuu . urshuuguud bh zuil bhgui l gej bodoj bn . uenen l ug shd ee
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Kotyonok » Mon May 21, 2007 2:09 pm

Nomer 7 wrote:Ёлуудтай 2 тоглолтоо хийж дуусаад Нэмэхбаяр Мєнхбєлд руу их дайрч давшилж бна лээ.Ернь их ширvvхэн тоглолт болсонл доо эхнээсээ.ТЭгээд хожигдсон бол хожигдлоо хvлээх хэрэгтэй шд ээ.Тэгэхгvй тэгээд уурлаал хэрэлдээл зодолдох гээл.

Nemehee yu ugui bailgui dee . harin ch gaigui bsn l gej bodoj bn . harin ter hartsaga huleg hichneen aimar yum bolj bsn togloltiin uyer ... za za tehdee Sharksuud hojigddog muu yum bolloo . er n bol Sharks ch ter Yoluud ch ter sain baguud .
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby teke » Mon May 21, 2007 4:07 pm

Жавхлан,
teke
 
Posts: 1
Joined: Mon May 21, 2007 3:57 pm

Postby Nomer 7 » Mon May 21, 2007 6:29 pm

Юyн Жавхлан. :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Mon May 21, 2007 8:03 pm

Minii neriig bichij ishlel hiih gesen bololtoi :D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Wed May 23, 2007 12:49 am

Тийм бололтой. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests