Лигийн тэмцээн-2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Khosoo » Sat Apr 07, 2007 9:54 pm

Утсаа над руу ПМ-дээч №7...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby semelo » Wed Apr 11, 2007 2:53 pm

[Bugdeeree sainu? Ochigdriin toglolt yaj ondorloson be? Medeej sonirholtoi saihan bolj ongorson biz dee... @ toirgiin suuliin toglolt gej duulsan... Za ene talaar tesen yadan huleej baiya
semelo
 
Posts: 16
Joined: Sun Mar 18, 2007 4:36 pm
Location: china

Postby Nomer 7 » Wed Apr 11, 2007 11:29 pm

2007 оны 4 сарын 10 єдєр болсон тоглолтууд

Эхний тоглолт Лидер - Уурхайчин

за энэ тоглолт ч дээ.Yvрхайчин баг арай дэндvv байсан дэндvv тасархай хожисон.Ямарч байсан Халлалvяа багийн амжилттай энэ зэрэгцэж ирлээ энэ улирлын хамгийн их оноо 111 оноо за харин Лидер ялаадаа сайн санахгvй бна бараг 50 оноогоор хожисон бхаа.

За дараагийн тоглолт Ёлууд болон Халлалvяа

За энэ тоглолт ерєнхийдєє Ёлууд тэргvvлж байсан тэгээд тvлхvv тоглогч буюу багийн Лидер тоглогч Баттєр гараанд гарсангvй.энэ явдалд их гайхаж байлаа.

За тэгээд энэ ёлууд 24 оноогоор тэргvvлж явтал Азбаяр Маргад Анхбаяр Чинзоо зэрэг залуу тамирчид сайн тоглож нэг дор 8 оноо авсан билээ.энэ 8 оноог авч сэтгэл хангалуун бус байсан хєгжєєн дэмжигчид босоол ирсэн дээ.За тэгээд удалгvй Азбаяр 5 алдаагаа авч тоглолт-г vзэгчдийн суудлаас vзэх болсон.Мєн удалгvй Баттєр талбайд гарч ирэн уран сайхан довтолгоо хийж нэг довтолгоогоор 3 оноо авсан юм.Энэ жилийн лиг эхлээд миний vзсэн хамгийн уран гоё довтолгоо байсан даа. тvvнийг оролт хийх vед алдаа хийж тэрээр бараг араараа хийсэн энэ хvv довтолгоо Двэйн Вэйд-н довтолгоотой тєстэй харагдан лээ.Тэгээд удалгvй Баттєр 5 алдаагаа авч талбайг орхин гарсан юм.

тэд 4 ооноогоор хожигдож яван бємбє таслаал амжилтгvй довтолгоо vргэлжилсээр байлаа ийм байдалтайгаар буюу азгvй байдлаар хожигдол авсан юм.

За дараагийн тоглолт Хасын хvлгvvд болон ШУТИС Акулууд

Тоглолтын эхнээс Акулууд ширvvн довтолж холоос шидэж тэр бvр амжилттай болж байлаа.Нэмэхбаярын 3 зайн шилдэлт оновчтой болж байлаа миний санаж бгаагаар 5 удаа дараалж 3 зайнаас хийсэн байхаа.

За тэгээд Тємкєгийн оролт Одгийгийн оролт самбар доороос бємбєг авалт гээл сайн байлаа харин Хvлгvvд нэг л бишээ.дoвтoлгoo хийж чадахгvй байлаа.

Одын 3 зайн шидэлтvv басл амжилттай болж Сэдээ багаа удирдаж байлаа.Уалгvй тэд 4 дvгээр vед оноог тэнцvvлж Нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр боллоо.тэд нэмэлт цагс басл энэ тэнцvv тоглож ахиаад 5 минут сунгав Тємкє 5 алдаа удалгvй Одгий 5 алдаа авлаа за тэгээд энэ тоглолтонд маш муу тоглож байсан Гvнсэнхoрoл гарлаа.тэрээр бас хэдэн оноог авч харагдан лээ.

Тэгээд л ернь vлдсэн хэдэн минут Хасууд тоглож хожил авсан даа.

Нэг юм хэлхэд Акулууд али болох хурдан холбон тоглогч Ариунболдоо талбайд гаргахгvй бол хэцvvл бна лээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby SAVAGE » Thu Apr 12, 2007 9:49 am

ШУТИС - Хvлгvvдийн тоглолт ч гоё болсон доо... ШУТИС эхний хагаст илт давамгай хожиж байлаа.... 24 -8, 44 - 22 гээд л... Харин 3 р vе эхэлэхэд Хvлгvvдийн довтолгоонууд амжилттай болж тооны зєрvvг 5 т хvргэсэн... Гэвч ШУТИС дахин зєрvvг 16 болгосон... 4 vед мєн л Хvлгvvд илvv сайн тоглолт vзvvлсэн... Сэдээ маш сайн тоглосон... Маш мэдрэмжтэй дамжуулалтуудыг єгч байсан. Цоожоо нээрээ сайн юм аа... Самбарын баруун талаас сул гарч хэдэн ч оноо авав... Од ч урьдын адил 3 с бємбєгдєєд л... ШУТИС ын Нэмэхээ эхний vед 3 с сайн шидэж байсан боловч Хvлгvvдийн Бадрах хувийн хамгаалалтаар тvvнээс салахаа байсан чинь Нэмэхээ тоглож чадахаа байсан... Яахав ганц нэг сул гараад л хэдэн оноо нэмэрлэсэн... Баярцогт орилоод л загнаад байхаас яг сайн дасгалжуулагч биш юмаа... Хэрэгтэй солилцоо хийх, багийн тоглолтын темпийг єєрчлєх гэх мэт юмнуудаа мэдэрэхгvй юм... Багийнхан нь туршлагатй тулдаа л хожиж байх шиг...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Kotyonok » Thu Apr 12, 2007 7:17 pm

Tehdee manai Akuluud uneheer sain togolson . Odoo 3 dugaar toirogto sain toglono gedegt uneheer ih itgeltei bgaa . Manai Akuluud sain sain uneheer sain . AMJILT
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 8:49 pm

3 дугаар тойрох хамгийн сонирхолтой тойрог болно.За тэгээд Акулууд-н холбон тоглогч Ариунболд маш их vгvлэгдэж бна лээ багтаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:23 pm

Солонгосчууд хожигдолгүй буцлаа


Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 17 жилийн ойн хүрээнд зохиогдсон сагсан бөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолт өнгөрөгч долоо хоногт манай оронд боллоо. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон тэмцээнд ОХУ, Монголын сагсчдыг хожин аваргаар тодорсон БНСУ-ын “Донгуг” их сургуулийн баг энэ удаад манай лигийн багуудтай тоглолоо.

Тэд эхний тоглолтоо гуравдугаар сарын 25-ны ням гаригт Эрдэнэт хотноо “Хасын хүлгүүд”, “Халлелуяа”-гийн нэгдсэн багтай тоглож 84:80-аар буулгаж авсан. Харин мягмар гаригт лигийн АШТ-ийг тэргүүлж буй “Таван толгой транс” компанийн “Ёлууд”, ШУТИС-ийн “Шаркс” багийнхантай учраа таарч 86:55 харьцаатай илт давуу хожлоо.

Мөн тэд пүрэв гаригт лигийн аварга “Хараагийн харцага” багийг 80:61-ээр ялсан. Гуравдугаар үе хүртэл тэнцүү хүч үзсэн лигийн аваргууд шийдвэрлэх үед өрсөлдөгчийнхөө холын зайн довтолгоог зогсоож чадалгүй байсаар ялагдал хүлээв. Харин баасан гаригийн үдэш болсон тоглолтод “Донгуг” их сургуулийн баг “Хасын хүлгүүд”, “Халлелуяа”-гийн нэгдсэн багийн тоглолт сонирхолтой өрсөлдөөн дунд явагдаж зочин баг 86:81-ээр хожлоо.

Тэд нэгдүгээр үед 27:19, хоёрдугаар үед 46:36, гуравдугаар үед 72:62-оор давамгайлж байв. Хэрвээ шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Хасын хүлгүүд”-ийн О.Сайнбаяр техникийн алдаагаар торгуулаагүй, Ш.Сэдбазар, М.Бадрах нар торгуулийн шидэлтүүдээ оновчтой гүйцэтгэсэн бол хөгжөөн дэмжигчдээ баярлуулан хожих боломжтой байв. Солонгосын багаас энэ удаад Ким Кан Сон хамгийн их оноог авчирсан бөгөөд холын зайн довтолгооноор ихэнх оноог авсан.

Мөн холбогч Чон Же Хун, төвийн тоглогч Ки Сон Ху нарын довтолгооны хувилбар манай сагсчдад нэлээд төвөг учруулж байлаа. Тоглолтын дараа бид “Донгуг” их сургуулийн шигшээ багийн ахлагч Ки Сон Ху болон энэ жилээс БНСУ-ын залуучуудын шигшээ багт уригдаад байгаа холбогч Чон Же Хун нартай уулзаж ярилцлаа.

Манай сургуулийнхан 100 хувь дээд лигтээ тоглодог
-Манай сагсан бөмбөгчидтэй хоёр дахь жилдээ тоглолоо. Өмнөх жилтэй харьцуулахад Монголын сагсан бөмбөгчид хэр өөрчлөгдсөн байна?
-Ки Сон Ху: Өнгөрсөн жилийнхээсээ Монголын тамирчид илүү сайн тоглож байгаа нь ажиглагдлаа. Бидэнд Монголын сагсан бөмбөгчидтэй тоглоход өмнөхөөсөө илүү их хүч хөдөлмөр шаардагдлаа.

-Өмнө нь Монголын шигшээ багтай тоглож 20 гаруй онооны зөрүүтэй хожиж байсан. Энэ удаад лигийн багуудыг цөөн оноогоор хожлоо. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна?
-Ки Сон Ху: Монголын сагсчид хамгаалалт сайн хийдэг болжээ. Мөн довтолгооны хувь нь дээшилсэн байна.
-Чон Же Хун: Энэ нь нэг талаараа бэлтгэл сургуулилтаа сайн базааж их хөдөлмөрлөсөнтэй холбоотой байх. Танай тамирчдын ур чадвар дээшилснээс гадна биеийн хөгжил сайжирчээ. Энэ удаа бид нэлээд ядарлаа.

-Танай багийн өнгөрөгч жилийн бүрэлдэхүүнээс хэд хэдэн тоглогч харагдсангүй. Тэд сургуулиа төгссөн үү. Аль эсвэл…
-Ки Сон Ху: 2006 онд манай багийн ахлагч байсан Ёо Бон Жэ сургуулиа төгсөөд дээд лигт тоглож байгаа. Харин төвийн тоглогч Ү Ки Сеок гэмтэлтэй байгаа. Манай Солонгосын оюутны лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлнэ. Тэр болтол бэртлээ сайтар эдгээх үүднээс Монголд ирээгүй.

-”Донгуг” их сургуулийн сагсчид дээд лигтээ хэдэн хувь нь ордог вэ? Багийн ахлагч чинь дээд лигтээ хэрхэн тоглож байна?
-Ки Сон Ху: Манай “Донгуг” их сургуулийн багийн сагсчид бараг 100 хувь дээд лигт тоглох боломжтой. Манай сургуулиас улсын шигшээ багт хүртэл тоглож байсан тохиолдол бий.
-Чон Же Хун: Ёо Бон Жэгийн хувьд энэ жил дээд лигийн “КСВ” багт тоглож байгаа. Шинэ залуу тоглогч учраас талбайд төдийлэн гардаггүй. Ирэх аравдугаар сараас талбай дээр илүү олон минутыг өнгөрүүлэх байх.

-Чо Же Хуныг БНСУ-ын залуучуудын шигшээ багтаа багтсан гэж дуулсан. Хэзээнээс залуучуудын тэмцээнүүдэд оролцох вэ?
-Удахгүй Япон, БНСУ-ын найрамдлын харилцаанд зориулсан нөхөрсөг тэмцээнд оролцоно. Мөн Тайвань улсад дэлхийн нилээд олон орон оролцох олон улсын тэмцээн хүлээж байгаа. АНУ, Япон, БНСУ, Тайвань, Катар гэх мэт улсууд уг тэмцээнд оролцоно.

-Танай баг хагас цэргийн дэглэмтэй байдаг. Иймээс багийн ахлагчийн хувьд ямар үүрэг хүлээдэг вэ?
-Ки Сон Ху: Ахлах курсын тоглогч багийн ахлагчийн үүрэг хүлээдэг. Багийнхаа тоглогчдыг эмх цэгцтэй байлгахыг их хичээлээ.

-Ингэхэд манай улсаас С.Өрнүүнбилэг танай сургуульд очсон. Хамтдаа бэлтгэл сургуулилт хийж байгаа юу?
-Ки Сон Ху: С.Өрнүүнбилэг манай сургуульд бус ахлах сургуульд сурч байгаа. Ирэх жилээс “Донгуг” их сургуульд суралцах байх.
-Чон Же Хун: Бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг залуу байна лээ. Өдөр ирэх тутам нүдэн дээр мэдэгдэхүйц сайжирч байгаа. Их хөдөлмөрлөж буй.

-”Донгуг” их сургуулийн шигшээ баг улсынхаа оюутны тэмцээнд хэрхэн амжилттай оролцдог вэ? Түрүү авч байв уу?
-Ки Сон Ху: “Донгуг” их сургууль нь 100 жилийн түүхтэй. Харин сагсан бөмбөгийн баг нь үндэстэн хоорондын дайнаас хойш бий болсон юм. Одоогоор 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хараахан түрүүлээгүй ч тогтмол эхний дөрвөн байрт орж байгаа.

-Та хоёр хэдэн настай вэ? Хэд дэх жилдээ сагсан бөмбөгөөр хичээллэж байна вэ?
-Ки Сон Ху: 22 настай. Төгсөх курсийн оюутан. Сагсан бөмбөгөөр зургаа дахь жилдээ хичээллэж байна.
-Чон Же Хун: 21 настай. Сагсан бөмбөгөөр 13 дахь жилдээ хичээллэж байгаа.

-Эцэст нь Монголын сагсан бөмбөгчдөд хандаж юу хэлмээр байна?
-Ки Сон Ху: Ийм богино хугацаанд ингэж сайн тоглож байгаа юм чинь Монголын сагс удахгүй Азидаа дээгүүр байр эзлэх болно. Аливаа спортын хөгжил нь үзэгч хөгжөөн дэмжигчээс шалтгаалдаг. Тиймээс энэ спортыг ихээр дэмжиж хайрлаж яваарай гэж хүсье.



http://www.mongolnews.mn


хуучин шvv.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:25 pm

Хоёрдугаар тойргийн мэргэн бууч А.Од

Оноо

1.А.Од (Хасын хүлгүүд) 153
2.Б.Нэмэхбаяр (Шаркс) 129
3.Ц.Азбаяр (Халлелуяа) 107
4.Э.Цэвэлдорж (Ёлууд) 106
5.Ц.Пүрэвдорж (Ёлууд) 95
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:25 pm

Оновчтой дамжуулалт

1.Д.Бат-Эрдэнэ (Уурхайчин) 27
2.Б.Ганхөлөг (Шаркс) 23
3.Ш.Сэдбазар (Хүлгүүд) 19
4.Г.Баттөр (Халлелуяа) 19
5.Т.Түвшинбаяр (Харцага) 16
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:26 pm

Блок шот

1.Б.Алтансоёмбо (Лидер) 11
2.Б.Мөнхболд (Ёлууд) 7
3.П.Болортуяа (Лидер) 7
4.Л.Эрдэнэбилэг (Ёлууд) 5
5.Н.Золжаргал (Хүлгүүд) 5
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:26 pm

Самбар
1.Ш.Сэдбазар (Хүлгүүд) 67
2.Б.Одбаяр (Шаркс) 67
3.Ү.Давхарбаяр (Харцага) 59
4.О.Сайнбаяр (Хүлгүүд) 56
5.О.Ууганбаяр (Харцага) 55
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:27 pm

Бөмбөг таслалт

1.Г.Баттөр (Халлелуяа) 27
2.Б.Ганхөлөг (Шаркс) 24
3.Д.Бат-Эрдэнэ (Уурхайчин) 20
4.Б.Одбаяр (Шаркс) 19
5.Б.Ананд (Лидер) 16
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:27 pm

Баг Хо Хд О
Хараагийн харцага 10 2 20
Ёлууд 9 3 18
Хасын хүлгүүд 9 3 18
Шаркс 6 6 12
Уурхайчин 5 7 10
Лидер 2 10 4
Халлелуяа 1 11 2
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Apr 12, 2007 9:29 pm

Монголын сагсан бөмбөгийн лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог өнгөрөгч мягмар гаригт өндөрлөлөө. Урьдчилан таамаглах аргагүй өрсөлдөөнтэй болж буй лигийн АШТ-ий плей-оффт аль баг хэдээр шалгарах нь тодорхойгүй байна. Хоёрдугаар тойрогт “Хасын хүлгүүд”-ийн А.Од 153 оноогоор, Ш.Сэдбазар, Б.Одбаяр нар 67 самбараас бөмбөг авалтаар, “Халлелуяа”-гийн Г.Баттөр 27 удаа бөмбөг тасалж, “Лидер”-ийн Г.Алтансоёмбо 11 удаа хаалт тавьсан үзүүлэлтээр лигийг тэргүүлэв. Харин нийт багуудыг оноо авалтаар хоёрдугаар тойргийн аварга “Хараагийн харцага” тэргүүлж байна.

“Уурхайчин” плей-оффт оролцох боломжтой
I II III IV
Лидер 12 14 16 15 57
Уурхайчин 29 24 32 26 111

Үлдсэн тоглолтууддаа хожигдох эрхгүй болоод байгаа “Уурхайчин” энэ удаад “Лидер”-ийг 54 онооны илт давуу байдлаар хожлоо. Уг тоглолтод МУИС-ийн шигшээ багаас “Уурхайчин”-д драфтлагдаж ирсэн Б.Батхишиг 29 оноо авав. Тэрбээр энэ тоглолтод 71 хувийн амжилттай довтолжээ. Түүний найман удаагийн холын зайн шидэлт оновчтой болсон. Мөн Андрей Рыжков 19 оноо авсан бөгөөд ердөө ганцхан удаа самбараас бөмбөг авсан. Төвийн тоглогч хүний хувьд талбай дээр 24 минутын турш тоглохдоо нэгхэн удаа самбараас бөмбөг авна гэдэг байж болохгүй үр дүн билээ.

I II III IV
Халлелуяа 11 17 18 18 64
Ёлууд 28 21 12 13 74

Тоглолтын эхнээс өрсөлдөгчөөсөө оноогоор тасарсан “Ёлууд” сүүлийн хоёр үед “Халлелуяа”-гийн бүсийн хамгаалалтыг сэтэлж чадалгүй байсан тулд тооны харьцаа ойртож эхэлсэн. Гэтэл “Халлелуяа”-гийн дийлэнх оноог түүдэг довтлогч Ц.Азбаяр тав дахь алдаа үйлдсэнээр талбайг орхив. Мөн багийн лидер Г.Баттөр, хамгаалалтад идэвхтэй тоглож байсан хэд хэдэн тоглогч таван алдаа гаргаж тоглолтоос хөөгдсөн юм. Бүхэл бүтэн тоглолтын турш тэд 39 алдаа гаргаж өрсөлдөгчдөө сул оноо олныг алдсан. Хачирхалтай нь оновчтой довтолгооноор хувь өндөртэй “Ёлууд” торгуулийн 54 шидэлтийнхээ 26-г нь алдсан байна.

I II III IV I н.ц II н.ц
Шаркс 29 16 20 10 9 8 92
Хасын хүлгүүд 10 19 22 24 9 14 98

ШУТИС-ийнхан нэгдүгээр үед тоглолтын санаачлагыг аван өрсөлдөгчөөсөө 19 онооны давуу байдалтай болсон ч дөрөвдүгээр үед тун тааруу тоглосноор “Хасын хүлгүүд”-д тоогоо ойртуулах боломж олгов. Эхний үед ердөө аравхан оноо авсан “Хасын хүлгүүд” яван чангарсаар тоглолтын үндсэн цаг дуусахаас ганцхан секундын өмнө О.Сайнбаяр тоог тэнцүүлсэн. Нэмэлт цагт “Хасын хүлгүүд”-ийн довтолгоо ээлж дараалан оновчтой болж тэргүүлж эхэлсэн ч “Шаркс”-ынхан тэр бүрт нь хариуг нь барьж байв.

Нэмэлт цаг дуусахад 11 секунд дутуу байхад “Хасын хүлгүүд”-ийн Ш.Сэдбазар дундын зайнаас оновчтой шидэж тоог 84:82 болголоо. Үлдсэн хугацаанд “Шаркс”-ынхан довтолсон бөгөөд Б.Ганхөлөг дээр Ш.Сэдбазар алдаа гарган зогсоосноор хоёр шидэлтээр торгуулав. Б.Ганхөлөг торгуулийн хоёр шидэлтээ амжилттай болгосноор нэмэлт цагт 84:84-өөр дахин тэнцэв.

Хоёр дахиа нэмэлт цаг сунгахад “Хасын хүлгүүд”-ийн Н.Золжаргал тав дахь алдаагаа хийж тоглолтыг чөлөөлсөн бол “Шаркс” төвийн тоглогч Б.Одбаяр, Б.Түмэнжаргал, мэргэн бууч Б.Ганхөлөг нарын шилдгүүдээ алдсан. Тоглолтын эхний хагаст багийнхаа дийлэнх оноог авсан Б.Нэмэхбаяр нэмэлт цагт төдийлэн сайн тоглосонгүй. Түүнийг “Хасын хүлгүүд”-ийн М.Бадрах нэмэлт цагт тун сайн хамгаалав. Энэ удаагийн тоглолтод “Хасын хүлгүүд”-ээс А.Од 25 оноо, Ш.Сэдбазар 24+13 самбар, М.Бадрах 13+13 самбараас бөмбөг авчээ. Харин “Шаркс”-аас Б.Нэмэхбаяр 29 оноо авав.



http://www.mongolnews.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby semelo » Fri Apr 13, 2007 11:52 am

za bayarlalaa... Uneheer hangalltai nudeer uzsen yum shig medeelj bga gishuuded bayarlalaa... Uurhaichin 50d onoonii zoruugeer hojsond tun bayartai bnaa...
Uurhaichin uragshaa...
semelo
 
Posts: 16
Joined: Sun Mar 18, 2007 4:36 pm
Location: china

Postby Nomer 7 » Fri Apr 13, 2007 11:28 pm

За єнєєдєр юу болсон бэ хvмvvсээ хэхэхэ.oчиж амжсангvй ээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby katrina » Fri Apr 13, 2007 11:52 pm

Olimpiin erh olgoh Asian zoneii toglolt 7sard Japand boloh yum bna. End Asian shildeg 16 yumuu 32 oron oroltsoh yum shig bna. 7sraiin 28s 8 sariin 3-4 orchim hurtel Japanii Tokushima gej hotod boloh yum shig bna lee. Herev mgliin bag unheer irne gevel end oiroltsoo baidag hotuudaas mglchuudaa tsugluulj demjiheer ochihoos avhuulaad busad baidlaar tuslah, demjih uil ajillagaa yavuulbal zugeer bolovuu gej bodoj bna, MBAgn nariin bichig hen baigaa ve, Dashaa heveeree bna uu. Dashdelger bagshiin utas biaval olj uguurei. holboo barih hereg bna.
User avatar
katrina
 
Posts: 8
Joined: Sun Mar 25, 2007 8:27 pm
Location: japan

Postby Nomer 7 » Fri Apr 13, 2007 11:58 pm

Дашаа багш бгаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Ms.G » Sat Apr 14, 2007 8:36 pm

Nomer 7 wrote:Блок шот
3.П.Болортуяа (Лидер) 7


Болортулга биш үү?

Nomer7, nice posts.. Keep going Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby a_odko » Sat Apr 14, 2007 11:27 pm

хэ хэ... Болортулга шт..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sun Apr 15, 2007 1:39 pm

Миний буруу :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Wed Apr 18, 2007 1:13 am

2007 оны 4 сарын 17 ний єдрийн 3-р тойргийн 5-р тоглолт

Хасын Хvлгvvд-Лидер

1 vед Хvлгvvд 26 авсан бол Лидер 15 оноо авчээ
2 vед Хvлгvvд 17 оноо Лидер 17 оноо
3 vед Хvлгvvд 18 Лидер 21 оноо
4 vед Хvлгvvд 28 Лидер 28 оноо

Нийт 89-81 ээр Хvлгvvд хожил авсан юм.


Хvлгvvд

О.Сайнбаяр Дундаас 18 довтолж 13 хийсэн нийт шидэлт 19 нийт 26 оноо 8 самбараас бємбєг авалт 2 оновчтой дамжуулалт 1 явалт мєн 40 минут талбайд тоглосон бна.
М.Бадрах 5 шидэж 3 оновчтой болсон дундаас.3 зайнаас 4 довтолж 1 хийжээ мє 10 оноо авчээ.4 самбараас бємбєг авалт 3 оновчтой дамжуулалат 24.30 сэкvнд талбайд єнгєрvvлжээ
Сэдбазар 14 оноо 11 самбараас бємбєг авалт 7 оновчтой дамжуулалт 3 бємбєг таслалт мєн 40 минут талбайд єнгєрvvлжээ
А.Од 24 оноо 1 самбараас бємбєг авалт 5 оновчтой дамжуулалат 1 бємбєг таслалт мєн 40 минут
Э.Пvрэвдoрж 13 оноо 11 самбараас бємбєг авалт 3 оновчтой дамжуулалат 1 бємбєг таслалт
Б.Анар 2 оноо 1 самбараас бємбєг авалт

Лидер

А.Бадрах 10 оноо 3 С.Б 1 О.Д 2 Б.Т
Б.Ананд 30 оноо 5 С.Б 3 О.Д 6 Б.Т
П.Болортулга 23 оноо 15 С.Б 1 О.Д 2 Б.Т
Г.Алтансоёмбо 6 оноо 10 С.Б 1 Б.Т
Б.Энхтайван 2 оноо 4 С.Б 3 О.Д 2 Б.Т
Ш.Энх-Єргил 10 оноо 3 С.Б
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Wed Apr 18, 2007 1:40 am

2007 оны 4 сарын 17 ний єдрийн 3-р тойргийн 6-р тоглолт

ШУТИС-ХАЛЛEYЯА

1 ve
ШУТИС 29 оноо ХАЛЛEЛYЯА 17 оноо
2 vе
ШYТИС 31 оноо ХАЛЛEЛYЯА 16 оноо
3vе ШУТИС 15 оноо ХАЛЛEЛYЯА 12 оноо
4 ve ШУТИС 24 оноо ХАЛЛEЛYЯА 23 оноо
Нийт 99-68 аар ШУТИС хожил авсан юм.


ШУТИС

Б.Нэмэхбаяр 8 оноо 3С.Б 2 О.Д
Ш.Гунсэнхєрєл 2 оноо 1 С.Б
Б.Тvмэнжаргал 6 оноо 1 С.Б
Б.Одбаяр 13 оноо 3 С.Б 2 О.Д 2 Б.Т 2 блок
С.Мєнхтvвшин 13 оноо 6 С.Б
Б.Ариунболд 23 оноо 5 С.Б 2 О.Д 4 Б.Т
Э.Баяртvлга 13 оноо 4 С.Б 1 О.Д 2 Блок 1 Б.т
ЦХ.Хvрэлбаатар 8 оноо
Г.Санжмятав 2 оноо
М.Энэрэлт 2 оноо
Э.Жавхлантєр 9 оноо
Б.Ганхєлєг 0 оноо

ХАЛЛEЛYЯА

П.Цолмонбаатар 5 оноо 1 Б.Т
Б.Баярбат 8 оноо 3 С.Б 2 О.Д 2Б.Т
Г.Баттєр 9 оноо 2 С.Б 3 О.Д 3 Б.Т
Ж.Баясгалан 16 оноо 6 С.Б 1 О.Д 6 Б.Т 1 блок
Ц.Чинзориг 2 оноо 1 С.Б 2 О.Д 2 Б.Т
П.Анхбаяр 8 оноо 1 С.Б 2 О.Д 4 Б.Т
Ц.Азбаяр 11 оноо 3 зайнаас 12 шидэж 3 орсон 1 С.Б 1 О.Д 1 Б.Т
Ш.Маргад 9 оноо 7 С.Б 1 Блок
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby khulgee » Wed Apr 18, 2007 10:24 am

uchigdur ter Yoluud Hulguud bailuu daa, ternii togloltiig harsan chini butku garuud bna lee.Uursniiguu aimar tom toglogch bolson shig sanatsan yaaay alah gej bna lee shd.Gehdee mani meteesee deer l dee...ahij Ligiin togloltiig uzehgui eee, nervtseer bgaad taarah yum bna lee.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Kotyonok » Wed Apr 18, 2007 9:04 pm

:grin: gants togloltoor tegej tugnej bolohgui shdee . goe goe sonirholtoi togloltuud zunduu boldog shd . Sharks bol dandaa goe toglolt gargadag . he he . dahij irj uzeerei goe togloltuud zunduu bgaa . Akuluud Amjilt
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests